- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ОЙЖУУЛАЛТ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ БОЛОН ОЙН АЖ АХУЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ
Засгийн газрын 2013 оны 230 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ОЙЖУУЛАЛТ,
ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ БОЛОН ОЙН АЖ АХУЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ
АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ
№ |
Ажил, үйлчилгээний нэр |
Тайлбар |
1 |
Ойжуулалтын арга хэмжээ |
Сор, шилмэл мод, үр бэлтгэх ой сонгох, плантаци байгуулах, мод сөөгний үр, боргоцой бэлтгэж боловсруулах, чанарын шинжилгээ хийх, тарьц, суулгац ургуулах, ойг нөхөн сэргээх, тарьж ургуулах, байгалийн сэргэн ургалтад туслах, ойн зурвас, модлог ургамлын цэцэрлэг байгуулах, голын эх, эрэг дагуу мод тарьж төгөл байгуулах, баянбүрд бий болгох зэрэг ажил, үйлчилгээ хамаарна. |
2 |
Цэцэрлэгжүүлэлтийн арга хэмжээ |
Төв, суурин газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод, сөөг тарих, тэдгээрийг арчлах, таналт хийх, цэцгийн мандал байгуулах, талбайн зүлэгжүүлэлт хийх, ногоон массыг бий болгох бүх ажил, үйлчилгээ хамаарна. |
3 |
Ойн аж ахуйн арга хэмжээ |
Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажил, ойн болон дагалт нөөцийн ашиглалт, хамгаалалт, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, мод бэлтгэлийн талбай тусгаарлах, ойн хөнөөлт шавьж, өвчин, ойн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэж, хамгаалах зэрэг ажил, үйлчилгээ хамаарна. |
4 |
Ойн аж ахуйн туслах үйл ажиллагаа |
Дээрх үйлчилгээнүүдээс бусад төрлийн ойн аж ахуйн бүх төрлийн туслах үйл ажиллагаа хамаарна. |
Текст томруулах
A
A
A