A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАM /ЭМС-ын 2014-07-18-ны 237-р тушаалаар 1-р хавсралтыг хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2014-07-18-ны 237-р тушаалаар 1-р хавсралтыг хүчингүй болгосон/                                                                    

    Эрүүл мэндийн сайдын   2013 оны         

                                                                         07 сарын 09 -ны  өдрийн 247 дугаар 

                                                                                                                                                         тушаалын  нэгдүгээр хавсралт  

 

 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ  МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ  ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг зүйл

1.1.  Энэхүү журмын зорилго нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж,  дүгнэлт гарган магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

1.2.  Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, энэхүү журам болон бусад холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

 

            1.3.  Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр явагдаж, нээлттэй, ил тод, бусдын нөлөөнд үл автах, шударга байх зарчимд тулгуурлана.

 

1.4.      Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны удирдлага нь уг ажилд оролцогч талуудын төлөөлөл бүхий Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөл (цаашид зөвлөл гэх) байна. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

1.5.      Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас сонгон шалгаруулж, томилсон орон тооны бус шинжээч эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж,  дүгнэлт гаргана.

 

1.6.      Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч 2 ба түүнээс дээш  жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж болно.

 

            1.7.      Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон жишгийн дагуу үйлчилгээний төлбөр  төлнө.

                                                                                                    

Хоёр. Магадлан итгэмжлэх байгууллага

 

            2.1.      Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “магадлан итгэмжлэх байгууллага” гэх) эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангана.

 

2.2.      Магадлан итгэмжлэх байгууллага нь дараах чиг үүрэгтэй:

 

            2.2.1.  магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн

орчинг боловсронгуй болгох;

 

2.2.2.  магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулах,

           магадлан итгэмжлэл олгох, хүчингүй болгох зөвлөлийн саналыг

           баталгаажуулах, батламж олгох;

 

            2.2.3.  магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэлд бэлтгэх, шалгуурын дагуу өөрийн үнэлгээ хийх талаар зөвлөгөө өгөх, сургалт хийх ;

 

            2.2.4.  магадлан шинжлэх шалгуур үзүүлэлт,  үнэлэх аргачлалыг мэргэжлийн нийгэмлэг, холбоод, бусад байгууллагуудтай хамтран боловсруулах;

 

            2.2.5.  магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээч сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх, гэрээ байгуулж ажиллуулах, сургах;

 

            2.2.6.  эрүүл мэндийн байгууллагад шинжээчдийн багийг томилон ажиллуулах;

 

            2.2.7.  магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний технологи, чанарт явцын үнэлгээ хийж, зөвлөмж өгөх;

 

            2.2.8.  магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;

 

            2.2.9.  магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанарын хөтөлбөрийг боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх, баталгаажуулах;

 

            2.2.10.   аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан хэлтэс, нэгжийг арга зүйгээр хангах, хамтран ажиллах;

 

            2.2.11. ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэх, хамтран ажиллах;

 

            2.2.12. эрүүл мэндийн байгууллагуудын төлсөн үйлчилгээний төлбөрийн санхүүжилтээс магадлан итгэмжлэх үйл ажиллагаа болон тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулах;

 

                       2.2.13. Хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг.

 

            2.3.      Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан хэлтэс, нэгж нь харъяалах нутаг дэвсгэртээ эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.3.1. магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

2.3.2. эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэлд бэлтгэх, хүсэлт гаргасан байгууллагын материал бүрдүүлэлтэд зөвлөгөө өгөх, хүлээж авах;

 

2.3.3. эрүүл мэндийн байгууллагуудад хийгдэж буй магадлан шинжлэх шалгуурын үнэлгээнд оролцох;

 

2.3.4. магадлан итгэмжлэгдсэн байгууллагад дунд хугацааны үнэлгээ хийж, зөвлөлд тайлагнах;

 

2.3.5. магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой хүндрэл, бэрхшээл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;

 

2.3.6. магадлан итгэмжлэгдсэн байгууллагын тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх;

 

2.3.7. магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн сан бүрдүүлэх;

 

            2.4.      Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд шаардагдах зардлыг өөрийн байгууллагын төсөвт тусгаж шийдвэрлүүлнэ.

 

Гурав. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны үе шат

 

Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь дараах үе шаттай явагдана:

3.1.  Эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлэлд бэлтгэх;

3.2.  Хүсэлт гаргасан байгууллагын ирүүлсэн материалд дүн шинжилгээ хийх;

3.3.  Шинжээчдийн баг газар дээр нь магадлан шинжлэх шалгуурын дагуу үнэлгээ хийх;

3.4.  Шинжээчдийн нэгдсэн дүгнэлтийг зөвлөлийн хурлаар  хэлэлцүүлж санал, зөвлөмж гаргах;

3.5.  Зөвлөлийн саналыг үндэслэн эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх эсэх шийдвэр гаргах.

 

Дөрөв. Магадлан итгэмжлэлд бэлтгэх

 

4.1.      Эрүүл мэндийн байгууллага нь магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргахаас 12-18  сарын өмнөөс  эхлэн дараах бэлтгэл ажлыг хангана:

 

4.1.1. магадлан итгэмжлэлд бэлтгэх багийг зохион байгуулж, чанар сайжруулах үйл ажиллагаанд хамт олныг оролцуулах;

 

4.1.2. тусламж үйлчилгээний чанарын төлөвлөгөө (чанарын хөгжлийн хөтөлбөр) батлуулж, ажиллах;

 

4.1.3. магадлан итгэмжлэх үйл ажиллагаа болон материал бүрдүүлэлтийн талаар мэдээлэл авах;

 

4.1.4.  магадлан шинжлэх шалгуурын дагуу өөрийн үнэлгээ хийх;

 

4.1.5. бэлтгэл ажилд арга  зүйн зөвлөгөө авах, шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлалын сургалтад хамрагдах;

 

4.1.6. магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлын болон шинжээчдийн өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх.

 

4.2.      Энэ журмын 4-т заасан бэлтгэл ажлыг хангасан байгууллага нь журмын 5-д заасан материалыг бүрдүүлж магадлан итгэмжлэх байгууллагад албан ёсоор хүсэлтээ ирүүлнэ.

 

4.3.      Магадлан итгэмжлэгдсэн байгууллага батламжийн хүчинтэй хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргана.

 

Тав. Бүрдүүлэх материал

 

5.1.      Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах байгууллага нь дараах материалыг    бүрдүүлнэ:

 

5.1.1 магадлан итгэмжлэлд хамрагдах тухай албан хүсэлт;

 

5.1.2   мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

 

5.1.3   хугацаа дуусаж байгаа магадлан итгэмжлэлийн батламжийн хуулбар;

 

5.1.4. магадлан шинжлэх шалгуурын дагуу хийсэн өөрийн үнэлгээний тайлан;

 

5.1.5.  тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөрийг (чанарын төлөвлөгөө) хэрэгжүүлсэн тайлан;

 

5.1.6.  сүүлийн 2 жилийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлтүүд;

 

5.1.7. бэлтгэл ажлын болон шинжээчдийн өгсөн зөвлөмжийн биелэлт;

 

5.1.8. магадлан итгэмжлүүлэх үйлчилгээний төлбөр төлсөн баримт.

 

Зургаа.  Магадлан шинжлэх шалгуурын үнэлгээ

 

6.1.      Магадлан итгэмжлэх байгууллага нь эрүүл мэндийн байгууллагаас

материал хүлээж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор магадлан итгэмжлэх товыг гаргаж, хариу мэдэгдэнэ.

 

            6.2.      Ирүүлсэн материалд дүн шинжилгээ хийж, шаардлага хангасан бол хүсэлт гаргасан байгууллагад 3-5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг томилж ажиллуулна, хэрэв материал шаардлага хангаагүй бол тухайн байгууллагад буцаана.

           

            6.3.      Томилогдсон шинжээчдийн баг эрүүл мэндийн байгууллагын магадлан шинжлэх шалгуурын дагуу хийсэн өөрийн үнэлгээний тайлантай танилцаж, тухайн байгууллагын тусламж үйлчилгээний шатлал, үйлчилгээний хүрээнээс хамааран 1-3 хүртэлх хоног газар дээр нь үнэлгээ хийж, дүгнэлт гаргана.

 

            6.4.      Шинжээчдийн баг үнэлгээний нэгдсэн дүгнэлт гаргаж, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулан тухайн  байгууллага, хамт олонд танилцуулж зөвлөмж өгнө.

 

            6.5.      Шинжээчдийн багийн ахлагч нь магадлан шинжлэх шалгуурын үнэлгээ дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан шинжээчдийн багийн нэгдсэн дүгнэлтийг магадлан итгэмжлэх байгууллагад ирүүлнэ.

           

            6.6.      Шинжээчдийн нэгдсэн дүгнэлтийг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

 

            6.7.      Магадлан итгэмжлэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилон шинжээчдийн багийн дүгнэлтэд хөндлөнгийн үнэлгээ дүгнэлт хийлгүүлж болно. Энэ тохиолдолд хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэнэ.

 

            6.8.      Магадлан шинжлэх шалгуурыг хангаагүй эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгохгүй бөгөөд энэ журмын 4-т заасан бэлтгэл ажлыг хангасны дараа дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж болно.

 

Долоо. Магадлан итгэмжлэл олгох

 

            7.1.      Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвлөлийн саналыг үндэслэн  эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох эсэх шийдвэр гаргана.

 

            7.2.      Анх удаа магадлан итгэмжлэгдсэн байгууллагад 2 жилийн хугацаатайгаар, давтан магадлан итгэмжлэгдсэн байгууллагад 3-5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэл олгоно.

 

7.3.      Магадлан шинжлэх шалгуур тус бүрийг хангасан байвал 100 хувь гэж үнэлэх ба шалгуурыг хангасан хувийг харгалзан магадлан итгэмжлэл олгоно. Анх магадлан итгэмжлэгдсэн байгууллагад шалгуурыг 80 ба түүнээс дээш хувь хангасан бол 2 жил,  давтан магадлан итгэмжлэгдсэн байгууллагад 85-89 хувь хангасан бол 3 жил, 90-95 хувьд 4 жил,  96-100 хувьд 5 жилийн хугацаатайгаар тус тус олгоно.

 

7.4.      Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага нь магадлан итгэмжлэлийн шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шинжээчдийн өгсөн зөвлөмжийг тусгасан, чанарын тасралтгүй байдлыг хангах “Тусламж, үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр” боловсруулж хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үлгэрчилсэн загварыг магадлан итгэмжлэх байгууллага батална.

Найм. Магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох 

 

8.1.      Магадлан итгэмжлэлийг дор дурдсан нөхцөлд хүчингүй болгоно:

 

8.1.1. магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний технологи, эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэм, өвчтөний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горим зөрчигдсөний улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон талаар үйлчлүүлэгчдийн гомдол гарсан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулах технологи, стандарт удаа дараа зөрчигдсөн нь явцын хяналт, үнэлгээ болон холбогдох байгууллагаар тогтоогдсон;

 

                  8.1.2.  магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан;

 

8.1.3.  магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний шатлал, чиглэл, тусгай зөвшөөрөл өөрчлөгдсөн эсхүл татан буугдсан, 6 сараас илүү хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон.

 

Ес. Маргааныг шийдвэрлэх  

 

9.1.      Эрүүл мэндийн байгууллага нь шинжээчдийн багийн өгсөн дүгнэлттэй санал нийлэхгүй бол магадлан итгэмжлэх байгууллагад хүсэлт гаргаж шинжээчдийн  хоёрдахь багийг томилуулж болно. Энэхүү хоёрдахь багийн дүгнэлт нь магадлан итгэмжлэх байгууллагын эцсийн шийдвэрийн үндэслэл болно.

9.2.      Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар гарсан маргааныг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

9.3.      Эрүүл мэндийн байгууллага нь зөвлөлийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол холбогдох хууль тогтоомжид заасан дагуу  гомдол гаргаж болно.

9.4. Орон тооны бус шинжээч, шинжээчдийн баг нь гэрээнд өөрөөр заагаагүй бол буруу дүгнэлт гаргаснаас учирсан хохирлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцана.