- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ /3-р хавсралтыг ЭМС-ын 2016 оны А/161-р тушаалаар хүчингүй болгосон/
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 07 сарын 09- ны өдрийн 247дугаар тушаалын гуравдугаар хавсралт
/3-р хавсралтыг ЭМС-ын 2016 оны А/161-р тушаалаар хүчингүй болгосон/
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН
ИТГЭМЖЛЭХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөл (цаашид ”зөвлөл” гэх) нь Эрүүл мэндийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журмыг мөрдлөг болгон эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох, хүчингүй болгох, магадлан итгэмжлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллана.
- Зөвлөл нь орон тооны бус байх ба эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын төлөөлөл бүхий 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
- Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Зөвлөл нь дарга, орлогч даргатай байна.
1.4. Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хариуцан ажиллана.
Хоёр. Зөвлөлийн чиг үүрэг
2.1. Зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1. эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;
2.1.2. эрүүл мэндийн магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой бодлогыг тодорхойлох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;
2.1.3. шинжээчээр ажиллах хүсэлт гаргасан, шаардлага хангасан мэргэжилтнийг сонгон шалгаруулах;
2.1.4. шинжээчдийн үнэлгээний нэгдсэн дүгнэлтийг хэлэлцэж магадлан итгэмжлэл олгох эсэхтэй холбоотой санал, зөвлөмж өгөх;
2.1.5. магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудад аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас хийгдэх дунд хугацааны үнэлгээнд оролцох, тайланг хэлэлцэх, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх;
2.1.6. магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбогдож гарсан өргөдөл, гомдлыг хянаж шийдвэрлэх, шинжээчдийн хоёрдахь багийг томилох;
2.1.7. магадлан итгэмжлэх үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх, санал, зөвлөмж гаргах;
2.1.8. магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцогч байгууллагад зөвлөмж, үүрэг өгөх, шаардлага тавих, урамшуулах санал тавих;
Гурав. Зөвлөлийн үйл ажиллагаа
3.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна.
3.2. Зөвлөлийн хурал нь ээлжит болон ээлжит бус байна. Ээлжит хурал нь сард нэг удаа хуралдана. Хурлыг зөвлөлийн дарга, түүний эзгүйд зөвлөлийн орлогч дарга удирдана.
3.3. Ээлжит бус хурлыг зөвлөлийн дарга зарлан хуралдуулна.
3.4. Зөвлөлийн хурлын тов, хэлэлцэх асуудлыг зөвлөлийн дарга батална.
3.5. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, холбогдох материалыг зөвлөлийн гишүүдэд ажлын 2 хоногийн өмнө цаасаар эсвэл цахим шуудангаар хүргүүлнэ.
3.6. Зөвлөлийн гишүүд хурлаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж,
саналаа бэлдэж ирнэ.
3.7. Зөвлөлийн гишүүн хүндэтгэх шалтгаанаар хуралд ирэхгүй тохиолдолд
шалтгааныг хурлаас өмнө зөвлөлийн дарга, орлогч даргад мэдэгдэх ба хэлэлцэх асуудалтай холбоотой саналаа бичгээр өгч болно. Зөвлөлийн гишүүнийг орлон ажиллуулахгүй.
3.8. Зөвлөлийн гишүүдийн 75-аас дээш хувь нь хуралд хүрэлцэн ирсэн
тохиолдолд хүчинтэйд тооцно.
3.9. Эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох эсэх асуудлыг нээлттэй хурлаар хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн ил санал хураалтаар шийдвэрлэнэ.
3.10. Санал хураалтыг “магадлан итгэмжлэлийг зөвшөөрнө”, “магадлан итгэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэсэн 2 хэлбэрээр авна.
3.11. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд нууцаар санал хураалт явуулна.
3.12. Хурлын шийдвэр нь зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.
3.13. Зөвлөл нь хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл хөтөлж, зөвлөлийн дарга, эсвэл орлогч даргаар гарын үсэг зуруулж, баталгаажуулна.
3.14. Зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэх асуудалд холбогдох албан тушаалтан, шинжээчдийг санал хэлэх эрхтэйгээр хуралд урин оролцуулна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар А/161
Улаанбаатар хот
Магадлан итгэмжлэх зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжпэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, зөвлөлийн ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Тушаалын хэрэгжилтийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /Я.Буянжаргал/-т үүрэг болгосугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/-д даалгасугай.
4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 247 дугаар тушаалын гуравдугаар хавсралт, Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 27 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД А.ЦОГЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A