A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТУХАЙ" НҮБ-ЫН КОНВЕНЦИЙГ 2013-2016 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ /ЗГ-ын 2017 оны 321-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

     Засгийн газрын 2013 оны 281 дүгээр

тогтоолын хавсралт

 

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙН ТУХАЙ" НҮБ-ЫН КОНВЕНЦИЙГ
2013-2016 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

/ЗГ-ын 2017 оны 321-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хэрэгжүүлэх хугацаа

Хариуцан хэрэгжүүлэх байгууллага

Хамтран ажиллах байгууллага

Гарах үр дүн

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Санхүүжилтийн эх үүсвэр

Дотоод

Гадаад

Нэг. Хууль эрх зүйн орчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  талаарх статистик тоо мэдээг сайжруулах хүрээнд

1

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
асуудлаарх бодлого, эрх зүйн актын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт гаргах

2013

ХАХНХЯ

Дэлхийн банк

Бодлого, хууль эрхийн актын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийх ажлын дүр зураг гарч ирнэ

Судалгааны ажлын тайлан, үнэлгээ дүгнэлт

Улсын төсөв

ОУБ-уудын  дэмжлэг

2

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай (бие даасан) хуулийг боловсруулах

2013-2014

ХАХНХЯ

Холбогдох ажлын хэсэг

Конвенцийн үзэл санаанд нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний бие даасан хуультай болох

Хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн баригдсан байх

Улсын төсөв

-

3

Хууль тогтоомжид нийцүүлэн шаардлагатай журам, дүрэм, стандарт боловсруулах

2013-2016

ХАХНХЯ

ХЗЯ, ЭМЯ, БШУЯ, ЗТЯ, БХБЯ, ХЯ, СЯ

 Конвенцийн зарчим, үзэл санаа үндэсний хууль тогтоомж, эрх зүйн актад тусгалаа олж, хууль эрх зүйн орчин сайжирна

Боловсруулсан баримт бичгийн төсөл

Улсын төсөв

Дэмжигч байгууллага

4

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хэрэгжилтэд үнэлгээ хийж холбогдох арга хэмжээг авах

2013-2016

ХАХНХЯ

Яамд, МХЕГ, аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ-ууд

Хуулийн хэрэгжилт сайжирна

Хуулийн хэрэгжилтийг хангуулах, сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагад хүргүүлсэн санал, зөвлөмж, шаардлагын тоо

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

5

Өөрийн орны онцлог, нөхцөл байдалд нийцүүлэн ICF ангиллыг нэвтрүүлэх

2014-2016

ХАХНХЯ
ЭМЯ

БШУЯ, ҮСХ, ТББ, ОУБ

Хөгжлийн бэрхшээлийн чадвар алдалтыг тодорхойлох боломж нэмэгдэнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тогтоох аргачлал бий болно

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

6

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн талаарх мэдээллийн нэгдсэн сан бий болгох

2014-2015

ХАХНХЯ

ХАХНХЯ, БШУЯ,
ҮСХ, ТББ, ОУБ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээг төлөвлөхөд мэдээллийн сан гол бааз суурь болно

Мэдээллийн сан бий болно

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

Хоёр.  Эрүүл мэнд болон сэргээн засах тусламж, үйлчилгээг сайжруулах хүрээнд

7

Хөгжлийн бэрхшээлийг эрт оношлох, илрүүлэх аргачлалыг боловсруулах

2013-2016

ХАХНХЯ

ЭМЯ,
БШУЯ, ТББ, ОУБ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлт сайжирч, эмчлэгдэх, давхар хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх боломж нэмэгдэнэ 

Мэдээллийн сан

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

8

СЗХҮТ-ийн эрт эмчилгээ, оношлогооны төвд шаардлагатай тоног төхөөрөмж, туслах хэрэгслээр хангах

2015 -2016

ХАХНХЯ

ЭМЯ, ОУБ

Эрт оношлогоо эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмж, туслах хэрэгслээр хангагдсан байна

Тус төвөөр оношлуулж, эмчилгээнд хамрагдсан хүний тоо

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

9

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг аймаг, дүүрэг бүрт байгуулах ажлыг үе шаттай зохион байгуулах

2013-2016

ХАХНХЯ

Аймаг, дүүргийн Засаг дарга

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэдний эцэг, эхчүүд нийгмийн үйлчилгээг цогцоор авах боломжтой болно

Хүүхэд хөгжлийн төв байгуулагдсан байна.

Улсын болон орон нутгийн төсөв

-

10

Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг холбогдох яамд, төрийн байгууллагад тогтмол зохион байгуулах

2013-2016

ЭМЯ

Хэвлэл, мэдээллийн байгууллага, ТББ, ОУБ

Олон нийтийн ойлголт, мэдлэг, хандлага тодорхой хэмжээнд сайжирна

Зохион байгуулсан арга хэмжээ, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлын тоо

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

11

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагууд зохион байгуулах

2013-2016

ЭМЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга

 ТББ, ОУБ

Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн талаар ойлголт, мэдлэгтэй болно

Үйл ажиллагааны хэрэгжилтээр

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

12

Олон нийтийн оролцоонд
түшиглэн сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, олон улсын жишиг загвар үйлчилгээний шалгуур, стандартыг боловсруулж нэвтрүүлнэ

2014-2016

ХАХНХЯ

ЭМЯ, ТББ, ОУБ

Сэргээн засах тусламж, үйлчилгээ нь     хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог, хэрэгцээнд нийцсэн, эрэлт хэрэгцээг нь хангахуйц байна 

Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээ болон үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

13

Протез, ортопед, тусгай хэрэгслийн дотоодын үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих  

2014-2016

ҮХААЯ

ХЯ, ХАХНХЯ, ТББ, ОУБ

Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр гадны зах зээлд өрсөлдөхүйц түвшинд хүрэхэд зохих хувь нэмэр оруулна

Нэвтрүүлсэн техник, технологи, үйл ажиллагааг нь дэмжсэн дотоодын үйлдвэрлэлийн тоо

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

14

Сэргээн засах тусламж, үйлчилгээний өртөг, зардлын судалгаа хийж, санхүүжилтийг тодорхой болгох

2014-2015

ЭМЯ

ХАХНХЯ, СЗХҮТ, НДЕГ

Сэргээн засах тусламж үйлчилгээний чанар сайжирна

Тусламж үйлчилгээний өртөг зардлын судалгаа хийгдэж санхүүжилт боловсронгуй болно.

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

15

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх сэргээн засах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр гадаад орноос авах тусламж,үйлчилгээг нэмэгдүүлэх

2013 -2016

ЭМЯ,

ХАХНХЯ, СЯ, ГХЯ, ЭЗХЯ, ТББ

Сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар нэмэгдэнэ

Гадаадын хөрөнгө оруулалттай   4-5 төсөл хэрэгжсэн байна

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

16

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгаагаар хангах өдөртэй болох (Жил бүрийн 5 сарын 13)

2013-2016

ЭМЯ

ХАХНХЯ

Хөгжлийн бэрхшээлтэй болохоос  урьдчилан сэргийлэгдэж мэдээ мэдээллээр хангагдана

Өдөр зохион байгуулагдсан байна

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

Гурав. Боловсролын үйлчилгээ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах боловсон хүчнийг нэмэгдүүлэх, чадавхижуулах  хүрээнд

17

Дохионы хэлний стандартыг шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх

2013

БШУЯ

Судалгаа, шинжил-гээний байгууллага, ТББ, ОУБ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрэлт хэрэгцээ,олон улсын жишигт нийцсэн стандарттай болно

Стандартын төсөл

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

18

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын бэрхшээлийн онцлогт тохирсон тусгай хэрэгцээт сургалтын баазыг бэхжүүлэх, сургалт, арга зүйн төв болгон өргөжүүлэх

2013-2016

БШУЯ

ТББ, ОУБ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурч боловсроход шаардлагатай гарын авлага, материал, тоног төхөөрөмжийн хүрэлцээ сайжирна

Сурах бичиг, гарын авлага, тоног төхөөрөмжийн тоо

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

19

Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдтэй ажилладаг бүх төрлийн мэргэжлийн боловсон хүчнийг дотоод, гадаадад сургах, туршлага судлуулах, давтан сургах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

2014-2016

БШУЯ

ЭМЯ, ХАХНХЯ, ТББ, ОУБ

Олон улсын жишиг, чиг хандлагад нийцсэн боловсролтой ажилтнуудын тоо нэмэгдэж улмаар нийгмийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэхэд зохих хувь нэмэр оруулна

Гадаадад суралцсан, туршлага судалсан хүмүүсийн тоо

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

20

Ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор жишиг загвар сургууль бий болгох

2015-2016

БШУЯ

ХАХНХЯ, ТББ, ОУБ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин нөхцөл сайжирна

Жишиг загвар сургууль бий болсон байна

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

21

Төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдах ажилтнууд, багш, эмч, нийгмийн ажилтан болон холбогдох ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх хандлагын талаар сургалт зохион байгуулах

2013-2016

ХАХНХЯ

ТББ, ОУБ

Хөгжлийн бэрхшээлийн талаар баримталж байгаа дэлхий нийтийн чиг хандлагыг нэвтрүүлэх

Сургалтад хамрагдсан хүмүүсийн тоо

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

22

Хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр гадаад орнуудад зохион байгууллагддаг сургалт, хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг оролцоход дэмжлэг үзүүлэх

2014-2016

БШУЯ

ХАХНХЯ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдлэг чадавхи сайжирна

Сургалтад хамрагдсан хүмүүсийн тоо

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

23

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулах

2013 -2016

БШУЯ

 ХАХНХЯ,  ЭМЯ, ТББ

Судалгааны ажлын дүгнэлт, зөвлөмж дээр үндэслэн үйл ажиллагаа төлөвлөгдөж хэрэгжинэ

Хийгдсэн судалгааны тоо

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

24

Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олон нийтэд түшиглэн хөгжүүлэх ойлголт хандлагыг оруулж хэрэгжүүлэх

2014-2015

БШУЯ

 ХАХНХЯ, ЭМЯ, ТББ

Олон нийтийн ойлголт хандлага сайжирч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд хамрагдалт нэмэгдэнэ

Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийн агуулгад орсон байдал

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

Дөрөв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, тэдэнд ээлтэй орчин, нөхцөлийг сайжруулах хүрээнд

25

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих тусгай зориулалтын болон тусгай тоноглолтой нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлэх

2014-2016

НЗДТГ

ЗТЯ, ТББ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломж нэмэгдэнэ

Тусгай тоноглол болон тусгай хэрэгсэлтэй нийтийн тээврийн хэрэгслийн тоо

Улсын болон орон нутгийн төсөв

-

26

Аливаа бүтээн байгуулалт барилгын ажлын зураг төслийг батлах, барилга байгууламжийг хүлээн авах комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулах

2013-2016

ЗТЯ, БХБЯ, МХЕГ

ХАХНХЯ, ТББ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар батлагдсан орчны дэд бүтцийн стандартын хэрэгжилт сайжирна

Комиссын бүрэлдэ-хүүнд орсон төлөөллийн тоо

Улсын болон орон нутгийн төсөв

-

27

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулах асуудлыг судлан хэрэгжүүлэх

2012-2016

БХБЯ

ХАХНХЯ, ТББ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааны түвшин дээшлэнэ

Бодлогын бичиг баримтын тоо

Улсын болон орон нутгийн төсөв

-

28

Сонсголын бэрхшээлтэй иргэдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор дохионы орчуулга, урсдаг титрийг тогтмолжуулах

2013-2016

МТШХХГ

ОНРТХЭГ, Арилжааны телевизүүд, ТББ, ОУБ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хэрэгслийн хүртээмж нэмэгдэнэ

Тогтмол цаг олгосон хэвлэл,

мэдээллийн байгуул-лагын тоо

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

29

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлэх

2014-2016

ХЯ

ҮХААЯ, ССАЖЯ, ГХЯ, МХАҮТ, ТББ

Үйл ажиллагааны хэрэгжилтээр

Үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжсэн байна

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

Тав. Соёл, спорт, улс төр, нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх хүрээнд  

30

Улсын хэмжээнд  хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэд болон иргэдийн спорт,  урлагийн их наадмыг 4 жилд нэг удаа зохион байгуулах

2013-2016

ССАЖЯ

Аймаг, нийслэлийн ЗДТГ, ТББ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо сайжирч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх  ойлголт, хандлага нэмэгдэнэ

4 жилд нэг удаа зохион байгуулагд-сан байна

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

31

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуульд оролцох нөхцөлийг хүртээмжтэй болгох зорилгоор тусгай хэрэгцээг хангасан байх

2013

СЕХ

-

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд оролцох эрхээ эдлэх боломж нэмэгдэнэ

Үйл ажиллагааны хэрэгжилтээр

Улсын болон орон нутгийн төсөв

-

32

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүр улсын хэмжээнд тэмдэглэж, хэвшүүлэх

2013-2016

ХАХНХЯ

Аймаг, нийслэлийн Засаг дарга, ТББ-ууд

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр хийж байгаа ажлаа тайлагнаж зөвшилцөнө

Үйл ажиллагааны хэрэгжилтээр

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг

33

Соёл, урлаг, спортын чиглэлээр зохиогдож буй арга хэмжээнд ХБИ-ийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах

2013-2016

ССАЖЯ

Аймаг, нийслэлийн ЗДТГ, ТББ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвхи оролцоо сайжирна

Хамтран оролцсон урлаг, спортын арга хэмжээний тоо

Улсын болон орон нутгийн төсөв

ОУБ-уудын дэмжлэг