- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журам /УБЕГ-ын 2015-334-р тушаалаар хүчингүй болсон/
/УБЕГ-ын 2015-334-р тушаалаар хүчингүй болсон/
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын
20 13 оны 742.. дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
Хуулийн этгээдийн нэрийг
баталгаажуулах, хадгалах журам
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.8 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн нэрийг улсын бүртгэлийн нэрийн мэдээллийн сангаас хайх, баталгаажуулах, хадгалах, тусгаарлахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.Хуулийн этгээдийн нэрийг улсын бүртгэлийн нэрийн мэдээллийн сангаас хайх, баталгаажуулах, хадгалах, тусгаарлахад энэ журмыг удирдлага болгоно.
1.3.Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах эрх бүхий байгууллага, иргэн нь хуулийн этгээд үүсгэн байгуулах шийдвэр гаргахаасаа өмнө хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, түүний орон нутаг дахь салбар/цаашид “бүртгэх байгууллага” гэх/-т хандаж хийлгэсэн байна.
1.4.Хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон/сонгогдсон/ иргэн биечлэн ирж Бүртгэх байгууллагын улсын бүртгэгчид иргэний үнэмлэхээ үзүүлнэ.
1.5.Улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээд нь шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулахад энэхүү журмын 1.4-д зааснаас гадна улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар үзүүлнэ.
1.6.Хуулийн этгээдийн нэр бусад хуулийн этгээдийн нэртэй давхцаж баталгаажсан тохиолдолд хэн нь эхэлж нэрээ авсан огноогоор бүртгэх байгууллага шийдвэрлэнэ.
1.7.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас /УБ-09/”-ыг бүртгэх байгууллага хэрэглэнэ.
1.8.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газарт нэр олгохгүй бөгөөд тухайн хуулийн этгээдийн нэрээр нэрлэгдэнэ.
1.9.Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахдаа Засгийн газраас тогтоосон үйлчилгээний хөлсийг хураана.
Хоёр.Хуулийн этгээдийн нэр хайх, баталгаажуулах
2.1.Улсын бүртгэгч нь энэхүү журмын 1.4, 1.5-д заасны дагуу иргэний үнэмлэх болон улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг үзэж улсын бүртгэлийн нэрийн мэдээллийн сангаас хуулийн этгээдийн нэрийг хайж нягтлаад давхцаагүй бол баталгаажуулж “Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас”-ыг олгоно.
2.2.Иргэн, хуулийн этгээд нь нэг удаа 5 хүртэл хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах эрхтэй.
2.3.Хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь зогсож улсын бүртгэлээс хасагдсан тохиолдолд нэрийг дахин олгож болно.
2.4.Нэрээ өөрчилсөн хуулийн этгээдийн өмнө нь олгогдсон нэрийг 1 сар өнгөрсний дараагаар бусад хуулийн этгээд баталгаажуулж болно.
Гурав.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулахад тавигдах шаардлага
3.1.Хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй улсын хэмжээнд давхардаагүй байна.
3.2.Хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан нэртэй байна.
3.3.Хуулийн этгээдийн нэр нь кирилл үг, үсгээр илэрхийлэгдсэн байна.
3.4.Гадаад үг, үсгээр илэрхийлэгдсэн хуулийн этгээдийн нэрийг кирилл үг, үсэгт шилжүүлж баталагаажуулна.
3.5.Хуулийн этгээдийн нэрийн урд болон ард хуулиар тогтоосон үг, үсэг заавал бичигдэнэ.
-Жишээлбэл: “Алтантөгрөг ББСБ”, “Монголдаатгал”, “Хадгаламжийн банк”, “Мон-Аудит” гэх мэт.
3.6.Хуулийн этгээдийн нэрийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасан аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр олгохгүй.
3.7.Хуулиар хориглосон нэрийг олгохгүй.
-Жишээлбэл:Тамхины хяналтын тухай хуулийн 8.1.3-д заасан гэх мэт.
3.8.Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын нэрийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн бусад хуулийн этгээдийн нэртэй давхардуулахгүйгээр баталгаажуулна.
Жишээлбэл:Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар гэх мэт.
3.9.Хуулийн этгээдийн нэр нь хоёр ба түүнээс дээш холбоо үгээр илэрхийлэгдэх бол дараахь байдлаар бичсэн байх шаардлагатай. Үүнд:
3.9.1.хоёр үгээр илэрхийлэгдэх бөгөөд хоёр дахь үг нь гийгүүлэгчээр эхэлсэн бол түүнийг эхний үгийн араас шууд залгаж бичнэ.
-Жишээлбэл:Цагаанчулуут, Дэлгэрхангай, Сайхандулаан гэх мэт.
3.9.2.хоёр үгээр илэрхийлэгдэх бөгөөд хоёр дахь үг нь эгшгээр эхэлсэн бол түүнийг эхний үгийн араас зураас /-/ зурж томоор эхэлж бичнэ.
-Жишээлбэл: Болор-Эрдэнэ, Гэрэлт-Од, Гурван-Өндөр гэх мэт.
3.9.3.гурван үгээр илэрхийлэгдэх бөгөөд хоёрдогч үг нь гийгүүлэгчээр эхэлсэн бол нэг, хоёр дахь үгийг шууд залгаж бичих ба гурав дахь үгийг нэг тэмдэгтийн зайтай жижиг үсгээр эхэлж бичнэ.
-Жишээлбэл: Алтайхангай говь, Эрдэнэдалай уул, Салхитгурван өндөр гэх мэт.
3.9.4.гурван үгээр илэрхийлэгдэх бөгөөд хоёрдогч үг нь эгшгээр эхэлсэн бол хоёр, гурав дахь үгийг нэг, нэг тэмдэгтийн зайтай жижиг үсгээр эхэлж бичнэ.
-Жишээлбэл: Амгалан энхийн ерөөл, Хангайн их уул гэх мэт.
3.9.5.дөрөв ба түүнээс дээш үгээр илэрхийлэгдэх бөгөөд хоёрдогч үг нь гийгүүлэгчээр болон эгшгээр эхэлсэн бол монгол хэл бичгийн дүрмийн дагуу бичнэ.
Жишээлбэл: Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэх мэт.
3.10.Хуулийн этгээдийн нэр тодорхой утга илэрхийлэхгүй, товчилсон утга илэрхийлж, дан үсгээс бүрдэж болох ба энэ тохиолдолд бүх үсэг томоор бичигдэх бөгөөд хооронд нь тэмдэг, тэмдэглэгээ хийхгүй.
-Жишээлбэл: ББАААД, ЦТМС, ПАДЭ, ББАЦ, ЧГ гэх мэт.
3.11.Нийлүүлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн тухайд шинээр бий болж байгаа хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна.
3.12.Нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн тухайд нэгтгэж байгаа хуулийн этгээд нэрээ баталгаажуулна.
3.13.Тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн тухайд тусгаарласны үр дүнд шинээр бий болсон хуулийн этгээд нэрээ баталгаажуулна.
3.14.Хуваах замаар өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн тухайд шинээр бий болсон хуулийн этгээд нэрээ баталгаажуулна.
3.15.Өөрчлөх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээд нэрээ баталгаажуулна.
-Жишээлбэл:“Хязгаарлагдмал хариуцлагатай компани” нь “Хувьцаат компани” болж өөрчлөгдөх;
“Нөхөрлөл” нь “Хязгаарлагдмал хариуцлагатай компани” болж өөрчлөгдөх гэх мэт.
Дөрөв.Хуулийн этгээдийн нэрийг хадгалах, тусгаарлах
4.1.Бүртгэх байгууллага нь шинээр болон өөрчлөн байгуулах замаар байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулсан өдрөөс эхлэн ажлын 10 хоногийн хугацаанд улсын бүртгэлийн цахим системд хадгална.
4.2.Хуулийн этгээд нь энэ журмын 4.1-д заасан хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн цахим системээс тусгаарлах бөгөөд өөр иргэн, хуулийн этгээд тухайн нэрийг баталгаажуулах эрх нээлттэй болно.
Текст томруулах
A
A
A