- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ, ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ
Боловсрол, Шинжлэх Ухааны болон
Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/136,А271
дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ
БҮРТГЭХ, СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОГТООХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн мэргэжлийн сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох, бүртгэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Энэхүү журам нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардагдах нэгж буюу бүлэг ажилбарыг гүйцэтгэх арга барил, техник технологийн анхан шатны мэдлэг, чадвар, дадлыг тодорхой ажил мэргэжлийн чадамжийн хүрээнд эзэмшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулахад чиглэсэн мэргэжлийн богино хугацааны сургалтыг /цаашид сургалт гэх/ зохион байгуулах үйл ажиллагааг зохицуулна.
1.3. Мэргэжлийн сургалт нь дараах төрөлтэй байна. Үүнд:
1.3.1. Иргэнд мэргэжлийн чадамж эзэмшүүлэх дараах сургалт хамаарна.
а./ мэргэжлийн суурь чадамж эзэмшүүлэх
б./ техник технологийн суурь чадамж эзэмшүүлэх сургалтууд хамаарна.
1.3.2. Иргэнд хөдөлмөрийн болон бизнес эрхлэх үндсэн мэдлэг, чадвар эзэмшүүлэх дараах сургалт хамаарна.
а./ хөдөлмөр эрхлэх чиг баримжаа олгох
б./ бизнес эрхлэх чиг баримжаа олгох сургалтууд хамаарна.
1.4 Журмын 1.3-т заасан сургалтыг энэхүү журмаар тогтоосон шаардлагыг хангасны үндсэн дээр бүртгүүлсэн зохих эрх авсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн зохион байгуулна.
1.5 Сургалтыг өдрийн, оройн, хосмог, хөдөлмөр эрхлэлтийн зэрэг хэлбэрээр зохион байгуулж болно.
Хоёр. Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэхэд тавигдах үндсэн шаардлага
2.1. Мэргэжлийн сургалтын байгууллага нь дараах шаардлагыг хангасан болохыг нотолсон баримт бичиг ирүүлнэ. Үүнд:
2.1.1 Тухайн сургалт явуулах чиглэлээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг үндэслэн ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ур чадварыг эзэмшүүлэх
2.1.2 Мэргэжлийн сургалтын төвийн багш нь мэргэжлийн өндөр зэрэгтэй /тухайн мэргэжлийн эхний 3-аас доошгүй зэрэг/, үйлдвэрлэлийн дадлага, туршлагатай мэргэжлийн боловсрол, сургалтын сургах зүйн чадамж эзэмшүүлэх сургалтад хамрагдсан байна. Мөн өндөр мэргэшсэн инженер, техникийн ажилтан багшилж болно.
2.1.3 Сургалт явуулах орчин нь “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын орчны нийтлэг шаардлага”-ын дагуу Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрт заагдсан, мэргэшлийн түвшний шаардлагад нийцсэн сургалтын орчин, техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан байх
2.1.4 Өөрийн байранд дадлага хийлгэх боломжоор хангагдсан, дадлагын сургалтыг чанартай зохион байгуулах боломж бүрдүүлсэн байх
2.1.6 Сургалтын орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байх
2.2 Мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж баталгаажуулсан байна.
2.2.1 Мэргэжлийн чадамж эзэмшүүлэх сургалтын хөтөлбөрийн агуулга нь мэргэжлийн суурь мэдлэг, ур чадвар шаардсан хязгаарлагдмал хүрээнд энгийн ажил үүрэг гүйцэтгэх чадвартай, мэргэжлийн үйл ажиллагаа нь зааварлагчийн шууд удирдлага дор тодорхой нөхцөлд хэрэгжих энгийн олон давтамжтай, нэг төрлийн ажил гүйцэтгэх болон хүнд ажилбаруудыг бусдын удирдлага дор туслах үүргийг хүлээдэг, уг ажлыг гүйцэтгэхэд хэрэглэдэг суурилагдсан төхөөрөмж, багаж хэрэгслийг тодорхой түвшинд эзэмшиж, ашиглах мэргэжлийн ур чадвар олгохоор боловсруулагдсан байна.
2.2.2 Хөдөлмөрийн болон бизнес эрхлэх үндсэн мэдлэг, чадвар олгох сургалтын хөтөлбөрийн агуулга нь иргэнд хөдөлмөр болон хувиараа бизнес эрхлэхэд шаардагдах, хөдөлмөрийн харилцааны суурь мэдлэг, ур чадвар олгохоор боловсруулагдсан байна.
2.3 Сургалтын хөтөлбөр нь нэгж буюу бүлэг ажилбарт хуваагдсан тодорхой түвшний ур чадвар эзэмшүүлэх чадамжийн нэгж, элементээс бүрдсэн, суралцагч сонгон суралцах боломжийг хангасан, Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр[1]-н загварын дагуу боловсруулагдсан байна.
Мөн сургалтын хөтөлбөр нь үнэлгээний хэсэгтэй нягт уялдаатай байхаар боловсруулагдсан байна.
2.4 Мэргэжлийн сургалтын хөтөлбөр нь мэргэжлийн зохих чадамжуудыг эзэмшихээс гадна мэргэжлийн болон техникийн боловсролын агуулгын залгамж холбоог хангахуйц түвшинд боловсруулагдсан байна.
2.5 Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг ажил олгогчийн оролцоотойгоор боловсруулж мэргэжлийн холбоодын санал дүгнэлтийг үндэслэн бүсийн арга зүйн төвөөр батлуулна.
2.6 Энэхүү журмын хүрээнд бүсийн арга зүйн төвийн батласан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн агуулгын залгамж холбоо, шатлан суралцах, мэргэжлийн зэрэг олгох, салбар үйлдвэрлэл хооронд үнэлгээний нотолгооны баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөхтэй холбогдсон харилцааг мэргэжлийн холбоод, нийгмийн түншлэлийн төлөөлөлтэй зөвшилцөн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан нэгж зохицуулна.
Гурав. Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх
3.1 Сургалт явуулах зөвшөөрөл хүсэж буй хуулийн этгээд нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрийн үндсэн шаардлагыг тус, тус хангасан байна.
3.2 Барилга, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг үйлдвэр, үйлчилгээний салбарын мэргэжлийн сургалтыг явуулах тухай өргөдөл, холбогдох материалыг аймаг, дүүрэг дэх хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авч шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгөн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд ирүүлнэ.
3.3 Хэл, компьютер, ерөнхий эрдмийн хоцрогдол арилгах, урлаг, эдийн засаг, санхүү, бариа засал зэрэг мэргэжлийн сургалтыг явуулах тухай өргөдөл, холбогдох материалыг аймаг, дүүрэг дэх Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авч шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгөн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд ирүүлнэ.
[1]Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын даргын 2010 оны 12 сарын 28 ны 101 тоот тушаалаар
баталгаажуулан холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Текст томруулах
A
A
A