- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ, ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ, УГСРАХ, ЗАСВАРЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ /ЗТХС-ын 2016 оны 106-р тушаалаар хүчингүй болсон/
/ЗТХС-ын 2016 оны 106-р тушаалаар хүчингүй болсон/
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын
сайдын 2012 оны 5 дугаар сарын 28 -ны
өдрийн 155 дугаар тушаалын нэгдүгээр
хавсралт
ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ, ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ, УГСРАХ, ЗАСВАРЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. “Төмөр замын тээврийн тухай” Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4, 16 дугаар зүйлийн 16.1.2, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.15.11 дэх заалтын дагуу Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах
2.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ хүссэн өргөдлийг хавсралтад заасан маягтын дагуу гаргаж дараахь материалын хамт төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. Үүнд:
2.1.1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /Эрхлэхийг хүссэн ажил, үйлчилгээний төрлийг тодорхой заах/;
2.1.2. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг хуулбарын хамт /хэрэв гадаадын хөрөнгө оруулалттай бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, хуулбарыг хамтад нь ирүүлнэ/;
2.1.3. Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны танилцуулга;
2.1.4. Санхүүгийн тайлан /Хүсэлт гаргагч нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бол гадаадын хөрөнгө оруулагч нь өөрийн оронд гаргасан санхүүгийн тайлан/;
2.1.5. Техник, эдийн засгийн урьчилсан үндэслэл;
2.1.6. Эзэмшилдээ байгаа төмөр замын объект, үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөл, аюулгүй байдлын гэрчилгээ;
2.1.7 Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
2.2. Энэ журмын 2.1.1-2.1.7-т заасан бичиг баримтын бүрдэл дутуу тохиолдолд өргөдлийг хүлээн авахгүй.
Гурав. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шалгах
3.1. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулна.
3.2. Ажлын хэсэг нь аж ахуйн нэгж, байгууллагаас тусгай зөвшөөрөл олгохыг хүсэж ирүүлсэн өргөдлийн дагуу дараахь нөхцөл байдлыг нягтлан шалгана. Үүнд:
3.2.1. Зөвшөөрөл хүссэн үйл ажиллагааны төрлөөс хамааран өөрийн үйлдвэрлэх материал, бүтээгдэхүүнийхээ чанарын туршилт болон шинжилгээ хийж гүйцэтгэх иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангагдсан эсвэл материал, бүтээгдэхүүнийхээ чанарын туршилт болон шинжилгээг хийлгэсэн эсэх;
3.2.2. Түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн худалдан авч үйл ажиллагаандаа ашиглах аж ахуйн нэгж, байгууллага нь чанарын баталгааны гэрчилгээ бүхий бүтээгдэхүүн худалдан авах буюу бүтээгдэхүүний чанарт баталгаажсан лабораториор шинжилгээ хийлгүүлсэн эсэх;
3.2.3. Эрхлэх үйл ажиллагааны төрлөөс хамаарч төмөр замын шаардлагатай мэргэжлийн ажиллагсадтай эсэх, тэдгээр нь уг аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн ажиллагсад мөн эсэх;
3.2.4. Машин механизм, тоног төхөөрөмж нь тухайн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах технологийн бүрдэл, тоо хэмжээ, ашиглалтын шаардлага хангасан эсэх;
3.2.5. Суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зарим технологийн машин, механизм, тоног төхөөрөмжийг түрээслэсэн бол түрээсийн гэрээ болон машин механизм, тоног төхөөрөмжийн техник ашиглалтын байдлыг харуулсан техникийн гэрчилгээ бий эсэх;
3.2.6. Тухайн аж ахуйн нэгж нь төмөр замын салбарт үйл ажиллагаа явуулахад мөрдөх үндэсний стандарт, норм норматив болон бусад техникийн баримт бичгийн иж бүрдэлтэй эсэх;
3.2.7. Тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадвартай эсэх;
Дөрөв. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх
4.1. Тусгай зөвшөөрөл хүсэж аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 21 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
4.2. Шаардлагатай тохиолдолд энэхүү журмын 4.1-д заасан хугацааг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр 14 хоногийн хугацаагаар сунгаж болно.
4.3. Ажлын хэсэг тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн бааз, техник хангамжтай газар дээр нь танилцаж, энэхүү журманд заасан нөхцөл байдал бүрдсэн эсэхийг хянан үзэж тусгай зөвшөөрлийг олгох эсхүл олгохоос татгалзсан тухай дүгнэлт гаргаж, төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад уламжилна.
4.4. Тусгай зөвшөөрлийг ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг үндэслэн Төмөр замын газрын даргын тушаалаар олгох эсхүл олгохоос татгалзаж, энэ тухай тухайн аж ахуйн нэгж, байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
4.5. Тусгай зөвшөөрлийг энэхүү журамд заасан нөхцөл, шаардлагыг хангасан Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад дараахь үйл ажиллагааны төрлөөр олгоно:
4.5.1. Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны төрөл;
4.5.1.1.Суурь бүтэц үйлдвэрлэх;
4.5.1.2. Замын дээд бүтэц үйлдвэрлэх / төмөр бетон дэр, зам төмөр, жижиг хэрэглэл, замын чигжээс/;
4.5.1.3.Замын доод бүтэц үйлдвэрлэх / гүүр, ус зайлуулах хоолой, ул шороо/;
4.5.1.4. Автоматик, телемеханик ба холбоо мэдээллийн байгууламжийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх.
-
Суурь бүтэц угсрах:
- Доод бүтэц барих /далан, хоолой/;
- Дээд бүтэц угсрах;
- Төмөр бетон болон ган хийцтэй гүүр барих;
- Автоматик, телемеханик ба холбоо мэдээллийн байгууламжийн тоног төхөөрөмж угсрах;
- Галт тэрэгний хэвийн үйл ажиллагааг хангах эрчим хүчний байгууламж, тоног төхөөрөмж тохируулах, турших, угсрах;
4.5.3.Суурь бүтэц засварлах:
4.5.3.1. Дээд бүтэц засварлах;
4.5.3.2.Доод бүтэц, хиймэл төхөөрөмж засварлах;
- Төмөр бетон болон ган төмөр гүүр засварлах;
- Автоматик, телемеханик ба холбоо мэдээллийн байгууламжийн тоног төхөөрөмж засварлах;
- Галт тэрэгний хэвийн үйл ажиллагааг хангах эрчим хүчний байгууламж, тоног төхөөрөмж засварлах, техникийн үзлэг, үйлчилгээ.
-
Хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх:
- Зүтгүүр үйлдвэрлэх;
- Ачаа болон зорчигчийн бүх төрлийн вагон үйлдвэрлэх;
- Төмөр замаар явдаг бусад техникийг үйлдвэрлэх;
- Зүтгүүрийн эд анги үйлдвэрлэх;
- Ачаа болон зорчигчийн вагоны эд анги үйлдвэрлэх.
-
Хөдлөх бүрэлдэхүүн угсрах:
- Зүтгүүр угсрах;
- Ачаа болон зорчигчийн бүх төрлийн вагон угсрах;
- Төмөр замаар явдаг бусад техникийг угсрах;
- Зүтгүүр болон бүх төрлийн вагон, түүний эд анги угсрах.
-
Хөдлөх бүрэлдэхүүн засварлах:
- Зүтгүүрийн их засвар;
- Зүтгүүрийн урсгал засвар;
- Зүтгүүрийн үзлэг, техникийн үйлчилгээ;
- Зүтгүүр, түүний эд ангийг засварлах;
- Ачаа болон зорчигчийн вагоны их засвар;
- Ачаа болон зорчигчийн вагоны дунд засвар;
- Ачаа болон зорчигчийн вагон, түүний эд ангийг засварлах;
- Ачаа болон зорчигчийн вагоны техникийн засвар, үзлэг үйлчилгээ.
4.6. Тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагад төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гарын үсэг зурж, тамга дарсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгоно. Гэрчилгээнд аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, албан ёсны хаяг, улсын бүртгэл болон регистрийн дугаар, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны төрөл, хүчинтэй байх хугацааг заасан байна.
4.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 198.2, 189.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулна.
4.8. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийн сан бүрдүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих, тайлан мэдээнд дүн шинжилгээ хийж дүнг тайлагнах ажлыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын холбогдох нэгж хариуцна. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ВЭБ талбарт байрлуулна.
Тав. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
5.1. Төмөр замын тээврийн Хяналтын албаны санал, дүгнэлтийг үндэслэн төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
5.2. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харъяалах татварын алба, төмөр замын холбогдох байгууллагуудад ажлын гурав хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
5.3. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл, байдал арилсан тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдэгдлийн дагуу шалгасан дүгнэлтийг үндэслэн төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
Зургаа. Тусгай зөвшөөрлийг сунгах
6.1. Тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө уг зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана. Тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдөлд дараахь бичиг баримтыг хавсаргасан байна:
6.1.1. Өөрийн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд орсон өөрчлөлтийн тухай мэдээлэл;
6.1.2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь;
6.1.3. Үйл ажиллагааны тайлан;
6.2. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Долоо. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
7.1. Тусгай зөвшөөрлийг дараахь тохиолдолд хүчингүй болгоно. Үүнд:
7.1.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
7.1.2. Хуулийн этгээд татан буугдсан;
7.1.3. Тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
7.1.4. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн;
7.1.5. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй;
7.1.6. Журмын 6.1-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй;
7.2. Энэхүү журмын 7.1.1-7.1.6-д заасан нөхцөл байдал бий болсныг шалгаж тогтоосон ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
7.3. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар шийдвэр гарснаас хойш ажлын гурав хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харъяалах татварын алба, төмөр замын холбогдох байгууллагуудад бичгээр мэдэгдэнэ.
Найм. Бусад
8.1. Тусгай зөвшөөрөл олгоход Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулинд заасны дагуу хураамж ногдуулна.
8.2. Тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээр төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх угсрах, засварлах ажил гүйцэтгүүлэхийг хориглоно. Гүйцэтгүүлсэн тохиолдолд үүдэн гарах хариуцлага, хохирлыг тухайн ажлын захиалагч шууд хариуцах бөгөөд гүйцэтгэгч болон захиалагч байгууллагуудад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
8.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Төмөр замын тээврийн тухай” Монгол Улсын болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
8.4. Аж ахуйн нэгж, байгууллага нь тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгохтой холбогдон гарсан маргаантай асуудлаар төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гарах ба гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
__о0о__
Текст томруулах
A
A
A