A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ /ЗТХС-ын 2016 оны 106-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2016 оны 106-р тушаалаар хүчингүй болсон/

                                                                                                                                                                                       Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын

                                                                                                   сайдын 2012 оны 5 дугаар  сарын 28 -ны

                                                                                     өдрийн  155 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт

 

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ  ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

  1.  Энэхүү журмын зорилго нь Монгол Улсад төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа  эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
  2.  Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн хэлбэр харгалзахгүйгээр тусгай зөвшөөрлийг олгоно.

 

  1.  Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны төрөл:

 

  1. Ачаа тээвэрлэх үйл ажиллагаа
  2. Зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа

           

  1. . Тусгай зөвшөөрлийг энэхүү журмын 1.3-т заасан төрлөөр, ажил үйлчилгээг эрхлэх шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллагуудад олгоно.

 

Хоёр. Тусгай зөвшөөрөл олгоход тавигдах ерөнхий шаардлага

2.1.Тусгай зөвшөөрлийг дараах шаардлага хангасан аж ахуйн нэгж

      байгууллагад олгоно.

2.1.1. Ачаа, тээш, ачаан тээш, чингэлэгийг тээвэрлэхэд бэлтгэх, хүлээн авах, ачих, тээвэрлэх, буулгах, хүлээлгэн өгөх болон зорчигч тээвэрлэх, сэлгээний ажил гүйцэтгэх үеийн зохион байгуулалт, технологийн харилцан уялдаатай цогцолбор ажил үйлчилгээ (цаашид “тээвэрлэлтийн үйл ажиллагаа” гэнэ), эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх ба энэ журмын хавсралт 2-ын дагуу бичиг баримтаа бүрдүүлсэн байх;

2.1.2. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын дагуу гэрчилгээжсэн байх;

2.1.3. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын төмөр замаар ачаа, зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх хөдлөх бүрэлдэхүүн, чингэлэг болон ачиж буулгах тоног төхөөрөмж, байгууламж нь  өмчийн хэлбэр төрөл үл хамааран Монгол Улс, ОХУ, БНХАУ болон дэлхийн төмөр замын холбоо, бусад олон улсын байгууллагын хэмжээнд мөрдөгдөж байгаа стандарт, дүрэм журмын шаардлагад бүрэн нийцсэн байх;

2.1.4. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг дагаж мөрдөхийн зэрэгцээ төмөр замын тээврийн үйлчилгээний үнэ, тарифыг улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, хэрэглэгчийн ашиг сонирхлыг харгалзан  үзэж  тогтоох;

2.1.5. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь галт тэрэгний хөдөлгөөнд шууд холбоотой ажилтанууд болон зорчигчдыг аялалын замд амрах хооллох байр, буудал болон техник технологийн дагуу үзлэг үйлчилгээ хийх зэрэг нэмэгдэл үйлчилгээний асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх:

2.1.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага нь төрийн захиргаан байгууллагатай  гэрээ байгуулж ажиллана.

2.2.Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхийг сонирхогч аж ахуйн нэгж байгууллага нь тусгай зөвшөөрөл  авхыг хүссэн өргөдөл, санхүү эдийн засаг, мэргэжлийн боловсон хүчний чадавхи, үйл ажиллагааны үндсэн чиглэл, нэвтрүүлэх технологи, тээврийн хэрэгсэл, ажлын байр, тоног төхөөрөмжийн талаар хавсралтаар гаргаж төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

Гурав. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх

3.1. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулна.

3.2. Ажлын хэсэг нь аж ахуйн нэгж, байгууллагаас тусгай зөвшөөрөл олгохыг хүсэж ирүүлсэн өргөдлийн дагуу дараахь нөхцөл байдлыг нягтлан шалгана. Үүнд:

3.2.1. Эрхлэх үйл ажиллагааны төрлөөс хамаарч төмөр замын шаардлагатай мэргэжлийн ажиллагсадтай эсэх, тэдгээр нь уг аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн ажиллагсад мөн эсэх;

3.2.2. Машин механизм, тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүн нь тухайн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах технологийн бүрдэл, тоо хэмжээ, ашиглалтын шаардлага хангасан эсэх;

  1. Шаардлагатай зарим технологийн машин, механизм, тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүнийг түрээслэсэн бол түрээсийн гэрээ болон машин механизм, тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүний техник ашиглалтын байдлыг харуулсан техникийн гэрчилгээ бий эсэх;

 

3.2.4. Тухайн аж ахуйн нэгж нь төмөр замын  салбарт үйл ажиллагаа явуулахад мөрдөх үндэсний стандарт, норм норматив болон бусад техникийн баримт бичгийн иж бүрдэлтэй эсэх;

3.2.5. Тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадвартай эсэх;

3.3.  Тусгай зөвшөөрөл хүсэж аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 21 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

3.4. Шаардлагатай тохиолдолд энэхүү журмын 3.3-т заасан хугацааг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр 14 хоногийн хугацаагаар сунгаж болно.

3.5. Ажлын хэсэг тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн бааз, техник хангамжтай газар дээр нь танилцаж, энэхүү журманд заасан нөхцөл байдал бүрдсэн эсэхийг хянан шалгаж тусгай зөвшөөрлийг олгох эсвэл олгохоос татгалзсан тухай дүгнэлтийг гаргаж, төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад уламжилна.

3.6. Тусгай зөвшөөрлийг ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг үндэслэн төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар олгох эсхүл олгохоос татгалзаж, энэ тухай тухайн аж ахуйн нэгж, байгууллагад бичгээр мэдэгдэнэ.

ГУРАВ. Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тавигдах тусгай шаардлага

 

Үйл ажиллагаа

 

              Байвал зохих ИТА

ИТА-н ажлын туршлага

Мэргэжилтэй ажилчид

Ажилчдад тавигдах шалгуур

Байвал зохих дүрэм журам

Аж ахуйн нэгжийн өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж

1

2

3

4

5

6

7

2.1.Ачаа, тээш, ачаан тээш, чингэлгийг тээвэрлэхэд бэлтгэх,хүлээн авах, ачих, тээвэрлэх буулгах, хүлээлгэн өгөх, болон зорчигч тээвэрлэх, сэлгээний ажил, гүйцэтгэх үеийн зохион байгуулалт;

2.1. Ажил,үйлчилгээнд тавих нөхцөл,шаардлага:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.1.1.Ачаа, чингэлгийг тээвэрлэхэд бэлтгэх, хүлээн авах, ачих, тээвэрлэх буулгах, хүлээлгэн өгөх ажил

 

 

 

 

Ерөнхий инженер-1

Тээвэр зохион байгуулалт,

 маркетингийн инженер-1

Гэрээ, тарифын инженер-1

Техникийн нөхцөл, аюултай

ачаа тээвэрлэлтийн  инженер-1

Машин механизм, тоног

төхөөрөмжийн инженер-1

Техникийн бүрэн бүтэн байдал  хариуцсан

инженер-1

Зам талбай хариуцсан инженер-1

Инженер эдийн засагч-1

Хөдөлмөр хамгааллын инженер -1

Илчит тэрэгний инженер-2

 Агуулах , талбайн эхрлэгч-2

Дотоод хяналтын байцаагч-1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэргэжлээрээ 5 ба түүнээс  доошгүй жил ажилласан

 

 

 

 

 

Товарын кассир,

Ачаа вагон хүлээлцэгч,

Вагон үзэгч,

 Кранист,

Засварчин,  

Оосорлогч,  

Ачигч,

Машинч,

Туслах машинч

зэрэг мэргэжлийн 25-аас доошгүй ажиллагсад тай байх

 

 

 

 

 

 

3-аас доошгүй жил ажилласан,

мэргэжлийн үнэмлэхтэй байх.

Тусгай мэргэжил шаардах ажиллагсад нь мэргэжлийн комисст шалгалт өгсөн байх

 

1.Төмөр замын техник ашиглалтын журам,

2.Төмөр замын хөдөлгөөний удирдлагын журам

3. Төмөр замын дохиоллын журам

4. Төмөр замын тээвэр дэх осол гологдолыг судлан бүртгэх журам

5.Төмөр замаар ачаа тээвэрлэх журам

6. Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх журам

7. Галт тэрэгний зурмаг зохицуулалтын журам

8. Суурь бүтэц ашиглуулах журам, тариф тогтоох аргачилал

9. Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам

10. Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар , аюулгүйн бүсэд төмөр зам болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, нэвтрэх журам

11. Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам

12.Галт тэрэгний хөдөлгөөнд шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл,

13. Төмөр замын ажилтаныг бэлтгэх, сургалт явуулах, мэргэжлийн шалгалт авах журам

14. Төмөр замын байгуулагууд харилцан мэдээлэл солилцох журам

15. Хөдлөх бүрэлдэхүүний авто угсарааны үзлэг, засварын заавар,

16. Техник захирамжийн акт,

17.Вагон эдэлгээний дүрэм,

18.Ачааны вагоны засварын дүрэм,

19.Зорчигчийн вагоны засварын дүрэм,

20.Вагоны зангилаа эд анги засварлах, шинэчилэн өөрчилөх заавар,

21.Вагоны хос дугуйд үзлэг засвар, магадлага хийх заавар,

22.Вагоны өнхрөх холхивчтой гүүшингийн ашиглалт, засварын заавар 

23.Вагон үзэгчийн заавар,

24. хөдлөх бүрэлдэхүүний авто тоормосны  үзлэг, засварын заавар,

25.Зүтгүүрийн урсгал засварын дүрэм,

26.Үйлдвэрлэгчээс гаргасан илчит тэрэг эд анги засварлах заавар,

Стандарт :

1.МNS 3084:1998

1.МNS 5876:2008

3.МNS 5877: 2008

4.МNS 3368:1982

5. MNS 5523:2005

6. MNS 6035:2009

7. MNS 6045:2010

гэх мэт бусад холбогдох баримт бичиг стандартууд хамрагдана.

 

Үйлдвэрлэл,үйлчилгээний байр талбай

- Ачаа ачих, буулгах. хадгалах талбай

- Дагнасан болон нийтийн хэрэглээний зам

- Агуулах /битүү/

- Агуулах /задгай/

Тоног төхөөрөмж

  • Кран /дугуйт болон төмөр замын/
  • Авто ачигч
  • Цахилгаан пүү
  • Чингэлэг тээвэрлэгч хүнд даацын авто машин

Хөдлөх бүрэлдэхүүн

  • Ачааны зүтгүүр   
  • Ачааны вагон /битүү/
  • Ачааны вагон /хагас/
  • Чингэлэг
  • Бусад /тусгай тоноглолтой вагонууд/

 

2.1.2 зорчигч тээвэрлэх, тээш, ачаан тээш, тээвэрлэхэд бэлтгэх,хүлээн авах, ачих, тээвэрлэх буулгах, хүлээлгэн өгөх ажил

 

Ерөнхий инженер-1

 

 

Машин механизм, тоног

төхөөрөмжийн инженер-1

Техникийн бүрэн бүтэн байдал

 хариуцсан инженер-1

Инженер эдийн засагч-1

Хөдөлмөр хамгааллын инженер -1

Технологи инженер-1

Гэмтэлийн инженер-1

Илчит тэрэгний инженер-2

Дотоод хяналтын байцаагч-1

 

 

 

 

 

 

мэргэжлээрээ 5 ба түүнээс  доошгүй жил ажилласан

Билетийн кассер

Тээшийн кассер

Кассын эрхлэгч

Галт тэрэгний дарга

Вагоны үйлчилэгч

Зэрэг 15 доошгүй ажиллагсад тай байх

 

 

 

 

 

3-аас доошгүй жил ажилласан,

мэргэжлийн үнэмлэхтэй байх.

Тусгай мэргэжил шаардах ажиллагсад нь мэргэжлийн комисст шалгалт өгсөн байх

 

Үйлдвэрлэл,үйлчилгээний байр талбай

  • Зорчигчийн хүлээх танхим /үйлчилгээний цэгүүд/
  • Билет худалдаалах байр
  • Зорчигчийн тавцан

Тоног төхөөрөмж

  • Авто ачигч
  • Тээш зөөх тэргэнцэр, автомашин
  • Автомат билет худалдаалагч

Хөдлөх бүрэлдэхүүн

  • Суудлын зүтгүүр
  • Зорчигчийн вагон
  • Тээшийн вагон
  • Бусад /вагон ресторан г.м/

 

 

 

2.1.3 сэлгээний ажил гүйцэтгэх үеийн зохион байгуулалтын ажил

 

 

Тээвэр зохион байгуулалт инженер-1

 

 

 

мэргэжлээрээ 5 ба түүнээс  доошгүй жил ажилласан

 

Сэлгээний диспетчер

Галт тэрэгний найруулагч

Туслах найруулагч

Машинч

Туслах машинч

Зэрэг 22 доошгүй ажиллагсадтай байх

 

 

 

3-аас доошгүй жил ажилласан,

мэргэжлийн үнэмлэхтэй байх.

Тусгай мэргэжил шаардах ажиллагсад нь мэргэжлийн комисст шалгалт өгсөн байх

 

 

 

 

 

 

Сэлгээний зүтгүүр

 

Ялгах дов /бүтэн , хагас /

 

Татах мухар зам       

               

 

Дөрөв.Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй  болгох үндэслэл

  1. Тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийн гэрчилгээг ажил үйлчилгээ эрхлэх ажлын төрөл, ангилалаар 3 жилийн хугацаатай олгоно.
  2. Тусгай  зөвшөөрөл нь олгосон өдрөөс эхлэн заасан хугацаанд хүчинтэй байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түүний хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргаагүй бол анх товлосон он, сар, өдрийн дараагийн ажлын өдрөөр дуусгавар болно.
  3. Тусгай зөвшөөрлийг сунгуулахад өргөдөл гаргагч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:  
    1. тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хүссэн өргөдөл;
    2. үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан;
    3. үйл ажиллагаанд орсон өөрчлөлтийн тухай;
    4. тусгай зөвшөөрөл;
  4. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаа талаар хийсэн хяналт шалгалтын дүн, аж ахуйн нэгж, байгууллагаас гүйцэтгэсэн ажлын тайлан, статистик мэдээг эрх бүхий байгууллагад хугацаанд нь өгсөн  байдал, Төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагчийн санал, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг  зөрчсөн эсэхийг нягтлан  үзнэ.
  5. Тусгай зөвшөөрлийг энэхүү журмын 2, 3-т заасан  шаардлагыг хангасан эсэхийг  нягтлан шалгаж  үзсэний үндсэн дээр 3 /гурав/  жил  хүртэл  хугацаагаар  сунгана.  
  6. .Тусгай зөвшөөрлийн  хугацаа,  нөхцөл шаардлагыг  зөрчсөн тохиолдолд Төмөр замын тээврийн хяналтын албаны санал, дүгнэлтийг  үндэслэн  тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл  хугацаагаар түдгэлзүүлж  болох бөгөөд түдгэлзүүлсэн нөхцөл  арилсан тохиолдолд  уг зөвшөөрлийг сэргээж болно.
  7. Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
    1. Тусгай зөвшөөрөл  эзэмшигч  хүсэлт гаргасан;
    2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;
    3. Тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон бөгөөд эрх бүхий байгууллагын шалгалтаар нотлогдсон;
    4. Тусгай зөвшөөрлийн нөхцөл,  шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, иргэн, аж ахуй нэгж байгууллагад хохирол учруулсан;
    5. Тусгай зөвшөөрлийг  түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах  талаар тавьсан  шаардлагыг биелүүлээгүй;
    6. Тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн  хугацаанд зөвшөөрөлд заасан ажил үйлчилгээг эрхлээгүй;
    7. Тусгай зөвшөөрөл зааснаас өөр төрлийн үйл ажиллагаа явуулсан, зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн.

4.8    Тусгай зөвшөөрлийг  хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай  зөвшөөрөл  олгосон Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл  эзэмшигч болон харьяалах татварын албанд  мэдэгдэнэ.

Тав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

7.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь доорх эрх үүрэг эдлэнэ.

7.1.1 энэхүү журмын 2.1.6-т заасан эрх бүхий байгууллагатай  байгуулсан гэрээний дагуу эрх, үүрэг эдэлнэ.

7.1.2.энэхүү журмын 2, 3-т заасан нөхцөл, шаардлагыг биелүүлж, тусгай зөвшөөрөлд заагдсан үйл ажиллагааг эрхлэх.

7.1.3.төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.7-д заасны дагуу өөрийн үйл ажиллагааны талаар тодорхой мэдээ, тайлан гарган өгч байх.

7.1.4.тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг төрийн захиргааны байгууллагын холбогдох дээд шатны байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл  шүүхэд гаргаж болно.

7.1.6 Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг  төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ВЭБ талбарт байрлуулна.      

 

 

-------oOo-------