- Нүүр
- Сайдын тушаал
- ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙГ ТОМИЛОХ /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын
сайдын 2012 оны5 дугаар сарын 18- ны өдрийн
141 дүгээр тушаалын хавсралт
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ – 300
ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙГ ТОМИЛОХ
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
300.1. Зорилго
(а) Энэ дүрмээр Mонгол Улсын Засгийн газар болон гадаад улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээр (цаашид Агаарын харилцааны хэлэлцээр гэх)-ийн дагуу олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг томилох, нислэгийн шугамыг хуваарилахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.
300.3. Тодорхойлолт
Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ гэж агаарын хөлгөөр арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгож буй тусгай зөвшөөрлийг;
Агаарын тээвэрлэгч гэж агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний үндсэн дээр агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг;
Багтаамж гэж Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу тогтоосон нислэгийн шугамд ашиглах агаарын хөлгийн багтаамжийг тохиролцсон нислэгийн давтамжаар үржүүлсэн дүнг;
Захиалгат нислэг гэж захиалгын гэрээгээр зохицуулагдаж байгаа хуваарьт бус, нэмэлт бус нислэгийг;
IATA (International Air Transport Assiocation) гэж Олон улсын Агаарын тээвэрлэгчдийн холбоог;
ICAO (International Civil Aviation Organization) гэж Олон улсын Иргэний нисэхийн байгууллагыг;
Нэмэлт нислэг гэж хуваарьт нислэгт нэмэлт байдлаар гүйцэтгэх нислэгийг;
Нислэгийн давтамж гэж тухайн нислэгийн чиглэлд долоо хоногт гүйцэтгэх нислэгийн тоог;
Олон улсын нислэгийн шугам гэж Монгол Улс дахь цэг болон хилийн чанадад орших газар зүйн цэгийн хооронд нислэг гүйцэтгэх чиглэлийг;
Өргөдөл гаргагч гэж олон улсын нислэгийн шугаманд томилогдохоор хүсэлт, өргөдөл гаргаж буй Монгол Улсын Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагыг;
Томилгоо гэж Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу тогтоосон нислэгийн шугаманд тохиролцсон үйлчилгээг үзүүлэх агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх байршил, өмчийн эзэмшил, аюулгүй ажиллагааны хяналт зэрэг уг хэлэлцээрийн шаардлагыг зохих ёсоор хангасан талаар баталгаа болгож Хэлэлцэн тохирогч нэг талаас нь нөгөө талд дипломат ноот бичгээр мэдэгдэх ажиллагааг;
Томилогдсон агаарын тээвэрлэгч гэж Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу тогтоосон нислэгийн шугаманд, тохиролцсон үйлчилгээг үзүүлэх томилгоо бүхий агаарын тээвэрлэгчийг;
Хуваарьт нислэг гэж олон нийтэд нээлттэй зарласан цагийн хуваарийн дагуу тогтмол давтамжтайгаар үйлдэх нислэгийн үйлчилгээг.
(Тайлбар: Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу тогтоосон нислэгийн шугаманд үзүүлэх тохиролцсон үйлчилгээ нь олон улсын хуваарьт нислэг болно.)
Б БҮЛЭГ. АГААРЫН ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БҮРДҮҮЛЭХ
300.51. Олон улсын агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэх
(а) Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь олон улсын болон орон нутгийн хуваарьт нислэг үйлдэж буй үндэсний агаарын тээвэрлэгчдэд дараах тохиолдолд агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтын талаарх мэдээллийг хүргүүлнэ:
- шинээр Агаарын харилцааны хэлэлцээр байгуулагдсан; эсхүл
- Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт орсон тухай бүр.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан мэдээлэл нь дараах агуулгатай байна:
- Агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх байршил, өмчийн эзэмшил, аюулгүй ажиллагааны хяналтын талаарх шаардлага;
- тохиролцсон цэг, нислэгийн шугам;
- тохиролцсон багтаамж, нислэгийн давтамж;
- агаарын тээвэрлэлтийн эрх;
- ашиглах агаарын хөлөгт тавигдах шаардлага, хязгаарлалт;
- агаарын харилцаанд хамаарах шаардлагатай бусад мэдээлэл.
300.53 Тусгай зохицуулалт
(а) Өргөдөл гаргагч нь Агаарын харилцааны хэлэлцээр байгуулаагүй улс орон руу хуваарьт нислэг үйлдэх хүсэлтийг энэ дүрмийн 300.101-ийн (а)-ийн 2/ болон 3/-т заасан баримт бичгийн хамт Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж болно.
(б) Энэ зүйлийн (а)-д заасны дагуу хүсэлт гаргасан тохиолдолд Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
(в) Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах шатанд тухайн улс орны Иргэний нисэхийн удирдах байгууллагатай тохиролцсон, эхэлж хүсэлт гаргасан Өргөдөл гаргагчийг нислэг үйлдэх боломжоор хангаж, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсний үндсэн дээр холбогдох журмын дагуу томилох баталгааг гаргана.
В БҮЛЭГ. ХҮСЭЛТ, ӨРГӨДӨЛ ГАРГАХ
300.101. Хүсэлт, өргөдөл гаргах
(а) Өргөдөл гаргагч нь Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу томилгоо хүссэн хүсэлтийг Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараахь тохиолдолд гаргана:
- олон улсын нислэгийн шугамыг шинээр нээж ашиглах;
- тухайн нислэгийн шугаманд томилогдсон агаарын тээвэрлэгчийн томилгоог цуцлах тухай шийдвэр гарсан;
- энэ дүрмийн 300.51-ийн (а)-д заасны дагуу агаарын харилцааны эрх зүйн зохицуулалт бүрдсэн;
- томилогдсон агаарын тээвэрлэгчийн томилгоог энэ дүрмийн 300.155-ын (а)-д заасны дагуу цуцалсан.
(б) Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ дүрмийн 300.107-д зааснаас бусад тохиолдолд хүсэлтийг хүлээн авч, томилгоог хийх боломжтой гэж үзвэл ИНД-300/01 маягтын дагуу өргөдөл гаргах чиглэл өгнө.
(в) Өргөдөл гаргагч нь ИНД-300/01 маягтын дагуу өргөдөл гаргаж, дор дурьдсан баримт бичгийн хамт Иргэний нисэхийн ерөнхий газар (цаашид ИНЕГ гэх)-т хүргүүлнэ:
- иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргасан хүсэлтийн хариу;
- тухайн нислэгийн шугаманд нислэг үйлдэх хоёроос доошгүй жилийн үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө;
- өмчийн эзэмшлийн талаарх баталгаа, баримт бичиг;
- энэ дүрмийн 300.103-ын (а)-д заасан шаардлагыг хангасан талаарх баталгаа болох холбогдох баримт бичиг.
300.103. Өргөдөл гаргагчид тавигдах шаардлага
(а) Энэ дүрмийн дагуу томилгоо хүссэн Өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
- Өргөдөл гаргагчийн нийт хувьцааны 75-аас доошгүй хувийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эзэмшдэг байх;
- олон улсын нислэг гүйцэтгэх техникийн шаардлага хангасан ойролцоо багтаамжийн хоёроос доошгүй агаарын хөлөгтэй байх;
- нэг агаарын хөлөгтэй тохиолдолд техникийн саатал, засвар үйлчилгээний үед нислэгийг сааталгүйгээр зохион байгуулах зохицуулалтыг хийсэн гэрээ, хэлэлцээрийн хувь;
- суудал захиалгын системтэй, эсвэл энэ асуудлыг гэрээгээр зохицуулсан байх;
- иргэний нисэхийн багц дүрмийн холбогдох шаардлага.
(б) Ачааны агаарын тээвэрлэгчийн хувьд нийт хувьцааны 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эзэмшдэг байна.
(в) Ачааны агаарын тээвэрлэгчид энэ зүйлийн (а) хэсгийн 1/ болон 4/ дахь заалт хамаарахгүй.
300.105. Өргөдөл, хүсэлтийг хянан шийдвэрлэх
(а) Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Өргөдөл гаргагчийн хүсэлтийг хуанлийн 14 хоногийн дотор хянан үзэж дараахь шийдвэрийг гаргаж, Өргөдөл гаргагч болон Иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлнэ:
1/ энэ дүрмийн 300.151-ийн (а) хэсэгт заасны дагуу томилгоог хийх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргах талаар холбогдох зөвшөөрлийг өгнө;
2/ томилгоог хийх боломж, нөхцөл үүсээгүй гэж үзвэл холбогдох тайлбарыг өгнө.
(б) ИНЕГ-ын дарга нь өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 21 хоногийн дотор энэ дүрмийн 300.151-ийн (г) хэсэгт заасан санал, дүгнэлтийг гаргаж, ИНД-300/01 маягтын дагуу гаргасан өргөдөл, баримт бичгийн хамт Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
(в) Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ИНЕГ-ын даргын санал, дүгнэлтийг хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор томилгоог хянан, Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу шийдвэрлэж, ИНЕГ болон Өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.
(г) Өргөдөл гаргагч энэ дүрмийн 300.101-ийн (б) хэсэгт заасан өргөдөл, баримт бичгийн болон 300.103-ын шаардлагыг хангаагүй тохиолдолд ИНЕГ-ын дарга нь дүгнэлт гаргахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлээ саналын хамт Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр ирүүлнэ.
(д) Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ зүйлийн (г) хэсэгт заасан ИНЕГ-ын даргын санал, үндэслэлийг хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор хянан үзэж, хэрхэн шийдвэрлэсэн талаар ИНЕГ болон Өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.
300.107. Хязгаарлалт
(а) Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу тухайн нислэгийн шугаманд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийн тоог хязгаарласан, агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлээгүй тохиолдолд томилгоо хүссэн хүсэлтийг хүлээн авахгүй.
(б) Агаарын харилцааны хэлэлцээрт нойтон түрээс (wet lease)-ийн агаарын хөлөг ашиглахыг хориглосон тохиолдолд тухайн хэлэлцээрээр зохицуулах томилгоо хүссэн хүсэлтийг нойтон түрээсийн агаарын хөлөг бүхий Өргөдөл гаргагчаас хүлээн авахгүй.
Г. БҮЛЭГ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН ТОМИЛГОО
300.151. Агаарын тээвэрлэгчийг томилох
(а) Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ИНЕГ-ын даргын санал, дүгнэлтийг харгалзан Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийг томилно.
(б) Агаарын харилцааны хэлэлцээрээр агаарын тээвэрлэгчийн тоог хязгаарласан тохиолдолд Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь томилгоог сонгон шалгаруулалтаар шийдвэрлэж болно.
(в) ИНД-301 “Ачааны агаарын тээвэрлэгчид эрх олгох” - ын дагуу гэрчилгээжсэн болон 300.103-т заасан шаардлагыг хангасан ачааны агаарын тээвэрлэгчийг Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу олон улсын ачаа тээврийн нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилно.
(г) Энэ зүйлийн (а)-д заасан, Агаарын тээвэрлэгчийн талаарх ИНЕГ-ын даргын санал, дүгнэлт нь дараах мэдээллийг багтаасан байна:
- олон улсын нислэг үйлдэхтэй холбоотой дүрэм, журмын шаардлага;
- Агаарын харилцааны хэлэлцээрийн шаардлага, хангалтын талаар /өмчийн эзэмшил, аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын талаар болон бусад шаардлагатай мэдээлэл/;
- нислэгийн аюулгүй ажиллагааны хангалтын талаар;
- томилогдох нислэгийн шугаманд ашиглах агаарын хөлгийн талаарх мэдээлэл, техникийн боломж, нөхцөлийн талаар;
- ICAO код /IATA кодыг заавал шаардахгүй/;
- Мэргэжлийн боловсон хүчний хангалтын талаар;
- Томилгооны талаарх санал.
300.153. Томилгоог түдгэлзүүлэх
(а) Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах тохиолдолд томилгоог 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:
- аюулгүй ажиллагааны шаардлагатай холбогдох дүгнэлтийг ИНЕГ-ын дарга болон нислэг үйлдэж буй улсын иргэний нисэхийн удирдах байгууллагаас гаргасан;
- агаарын тээвэрлэгч санхүүгийн чадваргүй болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон;
- аюулгүй ажиллагааны шаардлага, агаарын хөлгийн техникийн боломж, санхүүгийн чадвараас хамаарч тээвэрлэгч өөрөө томилгоог түр түдгэлзүүлэх хүсэлт гаргасан.
(б) Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн нислэгийн шугаманд нислэгийг богино хугацаанд сэргээн үйлдүүлэх зорилгоор томилгоог түдгэлзүүлэх хугацааг 3 хүртэл сараар тогтоож, нийт хугацаа нь 6 сараас хэтрэхгүй байхаар нэг удаа сунгаж болно.
300.155. Томилгоог цуцлах
(а) Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах тохиолдолд ИНЕГ-ын даргын санал, дүгнэлтийг харгалзан Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу томилгоог цуцална:
- Томилогдсон тээвэрлэгчийн Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон, эсхүл гэрчилгээний хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон;
- Томилгоог түдгэлзүүлсэн хугацаанд зөрчил дутагдлыг арилгах, санхүүгийн чадварыг сайжруулах талаар тавьсан шаардлагыг агаарын тээвэрлэгч биелүүлээгүй;
- томилогдсон Агаарын тээвэрлэгч нь тухайн чиглэлд хүндэтгэх шалтгаангүйгээр IATA-ийн цагийн хуваарийн дараалсан 3 улирлаас дээш хугацаагаар хуваарьт нислэг үйлдээгүй;
- томилогдсон Агаарын тээвэрлэгч нь томилгооноос сайн дураар татгалзаж, энэ талаараа тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагад мэдэгдсэн;
- IATA-ийн цагийн хуваарийн дараалсан 3 улирлын хугацаанд Агаарын тээвэрлэгчийн нислэгийн цагийн хуваарь тогтмолжоогүй, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цуцлагдсан, саатсан нислэгийн тоо нийт нислэгийн 10 хувиас хэтэрсэн;
- Агаарын тээвэрлэгч дампуурлаа зарласан.
300.157. Томилогдсон агаарын тээвэрлэгчийн үүрэг
(а) Томилогдсон агаарын тээвэрлэгч нь дараахь үүрэгтэй:
- иргэний нисэхийн холбогдолтой олон улсын гэрээ, хэлэлцээрийн шаардлага, холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах;
- Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу олгосон агаарын тээвэрлэлтийн эрх, шаардлага, үүргийн хүрээнд тээвэрлэлтийг гүйцэтгэх;
- томилогдсон шугаманд үйлдэж буй хуваарьт нислэгээ зогсоох шийдвэр гаргасан бол энэ тухайгаа 90-ээс доошгүй хоногийн өмнө ИНЕГ-ын даргад бичгээр мэдэгдэх;
- олон улсын нислэг гүйцэтгэхтэй холбоотойгоор ИНД-303 ”Агаарын тээвэрлэгчийн даатгал”-ын шаардлагыг хангах.
(б) Агаарын тээвэрлэгч нь томилгоо хийхээс өмнө нислэгийн цагийн хуваарийг зарлах, сурталчлах, борлуулалтын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
300.159 Агаарын тээвэрлэлтийн эрх олгох
(а) Томилогдсон агаарын тээвэрлэгчид агаарын тээвэрлэлтийн эрх олгох асуудлыг Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.
Д БҮЛЭГ. БУСАД ЗОХИЦУУЛАЛТ
300.201. Олон улсын захиалгат нислэгийн зохицуулалт
(а) Олон улсын захиалгат нислэг нь Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу, ИНД-307 “Үндэсний тээвэрлэгчийн гүйцэтгэх захиалгат нислэг” -ээр зохицуулагдана.
300.203 Олон улсын нислэг үйлдэх томилгоонд өөрчлөлт оруулах
(а) Томилогдсон агаарын тээвэрлэгч нь Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу тогтоосон нислэгийн шугамаар нислэг гүйцэтгэх дундын болон цааш орших цэгийг өөрчлөх зорилгоор олон улсын нислэг үйлдэх томилгоонд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж болно.
(б) Олон улсын нислэг үйлдэх томилгоонд өөрчлөлт оруулах асуудлыг энэ дүрмийн В болон Г бүлэгт заасны дагуу зохицуулна.
300.203. Цагийн хуваарь
(а) Нислэгийн цагийн хуваарийг ИНЕГ-ын даргын баталсан “Цагийн хуваарийг зохицуулах журам”-аар зохицуулна.
---оОо---
Хавсралт
ИНД 300/01 маЯгт.
ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН
томилгоо хҮсСЭН ӨРГӨДӨЛ
- Өргөдөл гаргагчийн тухай мэдээлэл
Агаарын тээвэрлэгчийн нэр |
|
Оршин байгаа хаяг:
|
|
Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний дугаар, хүчинтэй хугацаа |
|
ICAO болон IATA- гийн код Тайлбар: IATA- гийн код заавал шаардахгүй. |
|
Байгууллагын хаяг: (шуудангийн) Утас, факс, цахим хаяг |
|
Харилцагч: (Харилцах этгээдийн нэр) |
|
- Өргөдлийн төрөл
|