- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2013 оны 239 дүгээр
тогтоолын хавсралт
ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын экспортын өнөөгийн байдал
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж 2012 оны байдлаар 11 тэрбум ам.доллар давсан хэдий ч худалдааны алдагдал жилээс жилд нэмэгдэж 2012 онд 2.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 1.3 дахин нэмэгдсэн байна. Сүүлийн таван жилд импортын өсөлт жилд дунджаар 75 хувь, экспортын өсөлт 23 хувь байгаа бөгөөд эрдэс баялгийн экспорт жилээс жилд нэмэгдэж, 2012 оны эцсийн байдлаар нийт экспортын 90 гаруй хувийг эзлэх болсон нь Монгол Улсын гадаад худалдааны зохистой бүтэц, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлт, эдийн засгийн хөгжлийн тэнцвэртэй байдал алдагдах томоохон эрсдэлийг үүсгэж байна.
Гадаад худалдааны алдагдал ДНБ-ий 24 хувьд хүрч, экспортын зах зээлийн нэг улсаас хамаарах хамаарал нэмэгдсээр байна. Тухайлбал, 2002 онд экспортын 41 хувийг БНХАУ-д гаргаж байсан бол 2012 онд 91.9 хувийг эзлэх болжээ. Энэ нөхцөл байдал манай улсыг түүхий эдийн хавсарга улс болох, эдийн засгийн хараат бус байдал, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Энэхүү ихээхэн эрсдэл бүхий нөхцөл байдалд хүргээд байгаа гол шалтгаанаас дурдвал:
1) Экспортын цөөн бөгөөд гол төлөв түүхий эд (нэмүү өртөг шингээгүй, боловсруулалт хийгдээгүй эрдэс бүтээгдэхүүн) давамгайлсан бүтэц;
2) Дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл, худалдан авагчийн үнэ тулгах давуу талыг зохицуулах тогтолцоо бүрдүүлж чадаагүй;
3) Экспортын өрсөлдөх чадвар сул, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх санхүүгийн бүтэц тогтолцоо, эх үүсвэр байхгүй;
4) Импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг дэмжихэд зайлшгүй шаардлагатай импортын (тоног төхөөрөмж, ноу-хау гэх мэт) орчин бүрдүүлээгүй;
5) Гадаад худалдааны тарифын бус зохицуулалт хөгжөөгүй, хил гаалийн зохистой үйл ажиллагаа хангалтгүй зэрэг болно.
Манай улсад эрдэс баялгийн бус бүтээгдэхүүн, ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай “Монгол брэнд”-ийн бүтээгдэхүүний экспортын ихээхэн боломж байсаар байна. Ноолуур, арьс ширийг дотоодод боловсруулах хангалттай хүчин чадал байсаар байтал түүхийгээр нь экспортолж байна. Түүнчлэн мах, үр тариа, чацаргана зэрэг бүтээгдээхүүнийг гадаад зах зээлийн эрэлт өндөр байхад экспортлох зохистой тогтолцоог бүрдүүлж чадаагүй, түүнчлэн сүү сүүн бүтээгдэхүүнийг импортлоход хүрсэн байна.
Бусад улс орнуудын туршлагаас харахад гадаад худалдааг дэмжсэн цогц бодлогыг хэрэгжүүлдэг байна. Үүнд:
1) Экспортыг нэмэгдүүлэх санхүүгийн бус дэмжлэг буюу "Зөөлөн дэмжлэг". Энэ нь зах зээлийн судалгаа хийх, зөвлөгөө өгөх гэх мэт тодорхой зохион байгуулалттай дараах арга хэмжээнүүд байна:
а) бараа бүтээгдэх экспортлох хүсэлтэй дотоодын үйлдвэрлэгчид зах зээлийн судалгаа хийж өгөх (тухайн бүтээгдэхүүнийг аль зах зээл дээр гаргахад тохиромжтой, тухайн зах зээлийн онцлог, анхаарах зүйл гэх мэт), тухайн зах зээлд ажиллахад биелүүлэх шаардлагатай захиргааны шинж чанартай шаардлага (бүрдүүлэх материал, гаалийн тарифын нөхцөл үйлчлэх гэх мэт), техник стандартын шаардлагын талаархи мэдээллээр хангах;
б) бүтээгдэхүүн нь зах зээлийн шаардлага хангах түвшинд үйлдвэрлэхэд зөвлөгөө, туслалцаа үзүүлэх (дизайн, технологи, маркетинг менежмент гэх мэт асуудлуудаар мэргэжлийн өндөр ур чадвартай зөвлөхийн үйлчилгээгээр хангах);
в) бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, тухайн зах зээлд нэвтрэн ороход дэмжлэг үзүүлэх.
2) Гадаад худалдааны эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоо. Гадаад худалдаа нь арилжааны болон улс төрийн томоохон эрсдэлийг дагуулдаг бөгөөд зарим аж ахуйн нэгж ийм төрлийн эрсдэлийг тоцоолох чадваргүй байдаг. Иймээс:
а) арилжааны (худалдан авагч дампуурсан, төлөхөөс татгалзсан гэх мэт) эрсдэлийг даатгах;
б) улс төрийн (дайн, бослого, гадаад улсын төрөөс шууд худалдааг зогсоох г.м.) эрсдэлийг даатгах;
в) валютын ханшны эрсдэлийг даатгах;
г) эрсдэлийн үнэлгээ хийх үйлчилгээ үзүүлэх;
д) өрийн бүрдүүлэлт хангах үйлчилгээ үзүүлэх.
3) Гадаад орны худалдан авагчдад үндэсний компанийн бараа, үйлчилгээ хүргэх баталгаа гаргаж өгөх. Үүнийг ихэвчлэн экспортын даатгалын байгууллага хариуцаж гүйцэтгэдэг.
4) Хувийн хэвшил сайн хөгжөөгүй оронд гадаад худалдааны хэлцэл хийх, худалдан авалт буюу борлуулалтыг санхүүжүүлэх чадвараар дутмаг байдаг. Тиймээс бусад оронд Экспорт-Импортын банк дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг:
а) гадаад худалдааны эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл;
б) гадаадын худалдан авагчдын хөнгөлөлттэй зээл;
в) аккредитивын санхүүжилт буюу эх үүсвэр бүрдүүлэлт;
г) бараа, үйлчилгээ хүргэлтийн баталгааны санхүүжилт;
д) факторингийн буюу авлагын арилжааны санхүүжилт;
е) дотоодын хүүгийн түвшний зөрүүний санхүүжилт;
ж) гадаад худалдааг хувийн хэвшлээс санхүүжүүлэх чадварыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээ орно.
Гадаад худалдааг санхүүгийн аргаар дэмжиж байгаа зарим орны байгууллагууд:
№ |
Улс |
Даатгал |
Баталгаа |
Санхүүжилт |
Эхэлсэн |
Хөгжингүй орон |
|||||
1 |
Австрали Улс |
EFIC |
EFIC |
EFIC |
1956 он |
2 |
Бүгд Найрамдах Австри Улс |
Kontrollbank (OKB) |
Kontrollbank (OKB) |
Kontrollbank (OKB) |
1950 он |
3 |
АНУ |
US Eximbank |
US Eximbank, OPIC, CCC |
US Eximbank, OPIC |
1934 он |
4 |
Бельгийн Вант Улс |
ONDD |
ONDD |
ONDD |
1921 он |
5 |
ХБНГУ |
Euler Hermes (хувийн) |
Euler Hermes (хувийн) |
KfW Bankengruppe |
1948 он |
6 |
Бүгд Найрамдах Грек Улс |
ECIO |
ECIO |
байхгүй |
1988 он |
7 |
Данийн Вант Улс |
EKF |
EKF |
EKF |
- |
8 |
Бүгд Найрамдах Ирланд Улс |
1998 онд төгссөн |
1998 онд төгссөн |
1998 онд төгссөн |
1953 он |
9 |
Испани Улс |
CESCE |
CESCE |
байхгүй |
1970 он |
10 |
Бүгд Найрамдах Итали Улс |
SACE |
SACE |
SIMEST (хувийн) |
- |
11 |
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс |
ECGD |
ECGD |
ECGD |
- |
12 |
Канад Улс |
EDC |
EDC |
EDC |
1944 он |
13 |
Люксембургийн Их Гүнт Улс |
ODL |
ODL |
SNCI |
1961 он |
14 |
Нидерландын Вант Улс |
Atradius (хувийн) |
Atradius (хувийн) |
байхгүй |
- |
15 |
Норвегийн Вант Улс |
GIEK |
GIEK |
Eksportfi-ns ASA |
1962 он |
16 |
Бүгд Найрамдах Португал Улс |
COSEC |
COSEC |
CGF |
1969 он |
17 |
Бүгд Найрамдах Сингапур Улс |
ECICS |
ECICS |
Inter-tio-l Factors Ltd. |
1975 он |
18 |
Бүгд Найрамдах Финланд Улс |
Finnvera |
Finnvera |
FIDE (100% Finnvera) |
- |
19 |
Бүгд Найрамдах Франц Улс |
COFACE (хувийн) |
COFACE (хувийн) |
NATEXIS |
1946 он |
20 |
БНХАУ (Хонг-Конг) |
HKECIC |
HKECIC |
байхгүй |
1966 он |
21 |
Шведийн Вант Улс |
EKN |
EKN |
SEK |
1933 он |
22 |
Швейцарийн Холбооны Улс |
SERV |
SERV |
байхгүй |
- |
23 |
Шинэ Зеланд Улс |
ECO |
ECO |
байхгүй |
2001 он |
24 |
Япон Улс |
NEXI |
NEXI |
JBIC |
- |
Шилжилтийн эдийн засагтай орон |
|||||
1 |
Бүгд Найрамдах Чех Улс |
EGAP |
EGAP |
CEB (23% EGAP) |
1992 он |
2 |
Бүгд Найрамдах Беларусь Улс |
EXIMGARANT |
EXIMGARANT |
байхгүй |
2001 он |
3 |
Бүгд Найрамдах Болгар Улс |
BAEZ |
Байхгүй |
BAEZ |
1998 он |
4 |
Босни-Герцеговин Улс |
IGA |
IGA |
IGA |
1996 он |
5 |
Бүгд Найрамдах Казахстан Улс |
KAZEXPORTGARANT |
KAZEXPORTGARANT |
KAZEXPORTGARANT |
2003 он |
6 |
Бүгд Найрамдах Латви Улс |
LGA |
LGA |
LGA |
1998 он |
7 |
Бүгд Найрамдах Македони Улс |
MBDP |
MBDP |
MBDP |
1998 он |
8 |
ОХУ |
EXIAR |
EXIAR |
байхгүй |
2011 он |
9 |
Бүгд Найрамдах Польш Улс |
KUKE |
KUKE |
байхгүй |
1991 он |
10 |
Румын Улс |
Romania Eximbank |
Romania Eximbank |
Romania Eximbank |
1992 он |
11 |
Серби, Мотенегро Улс |
AOFI |
AOFI |
AOFI |
2005 он |
12 |
Бүгд Найрамдах Словак Улс |
Slovak Eximbank |
Slovak Eximbank |
Slovak Eximbank |
1997 он |
13 |
Бүгд Найрамдах Словени Улс |
SEC |
SEC |
SEC |
1992 он |
14 |
Бүгд Найрамдах Узбек Улс |
UzbekInvest |
UzbekInvest |
байхгүй |
1994 он |
15 |
Украйн Улс |
UkrEximbank |
UkrEximbank |
UkrEximbank |
1992 он |
16 |
Бүгд Найрамдах Унгар Улс |
MEHIB |
MEHIB |
Magyar EXIMBANK |
1990 он |
17 |
Бүгд Найрамдах Хорват Улс |
HBOR |
HBOR |
HBOR |
- |
18 |
Бүгд Найрамдах Эстони Улс |
KREDEX |
KREDEX |
KREDEX |
- |
Хөгжиж байгаа орон |
|||||
1 |
Бүгд Найрамдах Турк Улс |
Turk Eximbank |
Turk Eximbank |
Turk Eximbank |
1987 он |
2 |
Арабын Нэгдсэн Эмират Улс |
ECIE |
Байхгүй |
ECIE |
2006 он |
3 |
Ботсвана |
BECI |
BECI |
байхгүй |
1996 он |
4 |
Арабын Бүгд Найрамдах Египет Улс |
ECGE |
ECGE |
байхгүй |
1992 он |
5 |
Йорданы Хашимитын Вант Улс |
JLGC |
JLGC |
JLGC |
1994 он |
6 |
Лалын Бүгд Найрамдах Иран Улс |
байхгүй |
EGFI |
EGFI |
1973 он |
7 |
Катар Улс |
байхгүй |
Байхгүй |
QDB |
- |
8 |
Бүгд Найрамдах Ливан Улс |
LCI |
LCI |
LCI |
2001 он |
9 |
Мексикийн Нэгдсэн Улс |
Bancomext |
Bancomext |
Bancomext |
1937 он |
10 |
Оманы Султант Улс |
ECGA |
Байхгүй |
ECGA |
1991 он |
11 |
Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улс |
ECIC |
Байхгүй |
ECIC |
- |
12 |
Саудын Арабын Вант Улс |
AUG |
SEP |
SEP |
1999 он |
13 |
Бүгд Найрамдах Солонгос Улс |
KEIC |
KEIC |
Korea Eximbank |
1968 он |
14 |
Бүгд Найрамдах Ардчилсан Судан Улс |
NAIFE |
NAIFE |
NAIFE |
- |
15 |
БНХАУ (Тайван) |
Ex-Im ROC |
Ex-Im ROC |
Ex-Im ROC |
1979 он |
16 |
Тайландын Вант Улс |
THAI EXIMBANK |
THAI EXIMBANK |
THAI EXIMBANK |
1993 он |
17 |
Бүгд Найрамдах Филиппин Улс |
PHILEXIM |
PHILEXIM |
PHILEXIM |
1977 он |
18 |
БНХАУ |
SINOSURE |
SINOSURE |
Exim Bank of China |
1994 он |
Эх сурвалж: OECD, Berne Union
5) Суурь хэрэглээний бараа бүтээгдэхүүний хувьд цөөн тооны нийлүүлэгчтэй улс оронд цөөн тооны томоохон худалдан авагч давамгайлах нь элбэг байдаг. Ийм зах зээлд амжилттай ажиллахын тулд нийлүүлэгч орон үндэсний болон үндэстэн дамнасан зохион байгуулалттайгаар үнэ тогтоож оролцдог. Тухайлбал АНУ-ын сайн дурын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоод, Шинэ Зеландын сүүний холбоо, Канадын буудайн холбоод, ОХУ-ын төрийн дэмжлэгтэй газрын тос, байгалийн хийн экспортлогчид, БНХАУ-ын төрийн зохицуулалттай газрын ховор элементийн экспортлогчид, Чили Улсын Коделко зэргийг ийм "нэг цонх"-ны бодлогын хэлбэр гэж үзэж болно.
Манай улсын нөхцөлд зарим бараа бүтээгдэхүүн, салбарын түвшинд экспортын "Нэг цонх"-ны бодлого хэрэгжүүлэх шаардлагатай нь тодорхой болоод байгаа. Иймд "Нэг цонх"-г төрөөс хэрхэн, яаж зохицуулах, дэмжлэг үзүүлэх талаар нэгдсэн бодлого байх нь чухал юм.
"Нэг цонх"-ны бодлоггүй тохиолдолд гадаад худалдааны санхүүжилт ихээхэн өндөр өртөгтэй, экспортын томоохон салбарууд үүсч хөгжих бололцоогүй болдог байна. Бусад орны туршлагаас харахад, энэхүү тогтолцоог бодлогоор дэмжих, шаардлагатай экспортын салбаруудыг бий болгох нь их үр ашигтай байна.
1.2. Экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага
Энэхүү хөтөлбөрийг боловсруулахад Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр, Экологийн цэвэр бүтээгдэхүүн хөтөлбөр, Аж үйлдвэржүүлэх хөтөлбөр зэрэг баримт бичиг болон Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үндэслэл болгов.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэр дундаа уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хувийн хэвшлийн оролцоотой боловсруулан хэрэгжүүлэх, эрдэс баялгийн экспортыг “Нэг цонх”-ны бодлогоор хэрэгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтлах тухай заасан байгаа.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хараат болж байгаа нь нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд урт хугацаанд сөргөөр нөлөөлөхөөр байна. Эрдэс баялгийн салбар 2012 оны эцсийн байдлаар нийт экспортын 93%-ийг, нийт валютын дотогшлох урсгалын 70%-ийг, улсын төсвийн орлогын 22%-ийг, ДНБ-ий 19%-ийг тус тус эзэлж байна. Энэ нь дотоодын эдийн засаг түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнийн мөчлөгийг дагаж хэлбэлзэх, ажилгүйдэл, ядуурал, орлогын тэгш бус байдал өсөх, бусад салбарын гадаад, дотоод зах зээл дээрх өрсөлдөх чадвар муудах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг тул экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагыг бий болгож байна.
Дээрх нөхцөл байдал нь эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа уул уурхайн бус салбарын экспортыг бодитой дэмжих цаашлаад экспорт, импортын нэгдсэн тогтолцоог бий болгох буюу "Нэг цонх"-ны бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатайг нотолж байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1. Зорилго:
Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны бүтцийн зохистой байдлыг хангах, экспорт, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, экспортын үр ашигтай санхүүжилтийг хангах, экспортын болон экспортыг дэмжих импортын лизингийн үйлчилгээ үзүүлэх байгууламжийн тогтолцоог үүсгэн хөгжүүлэхэд оршино.
2.2. Зорилтууд:
2.2.1. экспортыг нэмэгдүүлэх буюу экспортлогчийг шинэ зах зээлд нэвтрэх, байр сууриа бэхжүүлэхэд зах зээлийн судалгаа, маркетингийн зөвлөгөө зэрэг "зөөлөн дэмжлэг"-ийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортыг дэмжих импортын лизингийн үйлчилгээ үзүүлэх байгууламжийн тогтолцоог бүрдүүлэх;
2.2.2. экспортын болон импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийн санхүүжилтийн оновчтой тогтолцоо, байгууламжийн орчинг бүрдүүлэх;
2.2.3. экспортлогчийн санхүүгийн болон бусад зардлыг бууруулах байгууламжийн орчинг бүрдүүлэх;
2.2.4. экспортын "нэг цонх"-ны бодлогыг хувийн хэвшлийн санаачлага, манлайллыг дэмжих замаар хэрэгжүүлэх;
2.2.5. хил гаалийн үр ашигтай, шуурхай үйлчилгээг хангах, тарифын бус зохицуулалтын аргачлал боловсруулж нэвтрүүлэх, экспортын тээврийн тогтолцооны үр ашгийг дээшлүүлэх.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
Дэвшүүлсэн зорилтыг дараах үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ:
Экспортыг нэмэгдүүлэх буюу экспортлогчид шинэ зах зээлд нэвтрэх, байр сууриа бэхжүүлэхэд зах зээлийн судалгаа, маркетингийн зөвлөгөө зэрэг "зөөлөн дэмжлэг"-ийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортыг дэмжих импортын лизингийн үйлчилгээ үзүүлэх байгууламжийн тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд:
3.1. Экспортыг нэмэгдүүлэх, мөн экспортыг дэмжих импортын лизингийн үйлчилгээ үзүүлэх нэгж болох төрийн өмчит компанийг үүсгэн байгуулах;
3.2. Экспортыг нэмэгдүүлэх, мөн экспортыг дэмжих импортын лизингийн үйлчилгээ үзүүлэх нэгж болох төрийн өмчит компанийн үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх. Үүнд:
3.2.1. гадаад худалдааны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын зүгээс компанийг бодлогын удирдамжаар хангах;
3.2.2. компанийн үйл ажиллагааг салбарын бодлого хариуцсан яамд, салбарын холбоод, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаатай уялдуулах;
3.2.3. омпанийн үйл ажиллагааг гадаад худалдааны түнш орон, байгууллагатай хэрэгжүүлэх хамтын ажиллагаатай уялдуулах.
3.3. Түнш орны хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдах;
3.4. Худалдааны түнш оронтой хоёр талын болон бүс нутгийн худалдааны хэлэлцээр байгуулах;
3.5. Экспортын бараа, бүтээгдэхүүнийг дэмжих зорилго бүхий татварын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
3.6. Экспортын бараа, бүтээгдэхүүний үндэсний стандартыг боловсронгуй болгох, шинэ технологи нэвтрүүлэх, олон улсын стандартад нийцүүлэх;
3.7. Үндэсний брэнд бүтээгдэхүүнийг тодорхойлон, үйлдвэр, худалдааны чиглэлээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
3.8. Үндэсний бараа, бүтээгдэхүүнийг гадаад оронд сурталчлах;
3.9. Экспортлогчийн зах зээлийн судалгаа, марктетингийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийг дэмжин хөгжүүлэх.
Экспортын болон импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийн санхүүжилтийн оновчтой тогтолцоо, байгууламжийн орчинг бүрдүүлэх зорилтын хүрээнд:
3.10. Экспорт, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийг хийх эрх үүргийг Монгол Улсын Хөгжлийн банк (Хөгжлийн банк)-нд олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх;
3.11. Хөгжлийн банкнаас гадаад худалдааны эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх үйл ажиллагааны эдийн засгийн суурийг хангах, бие даан хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх боломжийг бий болгох үүднээс дараах арга хэмжээг авах:
3.11.1. Хөгжлийн банкны эрсдэл даах чадварыг сайжруулах үүднээс Монгол Улсын эрдэс баялгийн бус экспортын жилийн нийт хэмжээний талаас доошгүйтэй тэнцэх хэмжээний хөрөнгөөр дүрмийн санг бүрдүүлж байх;
3.11.2. Хөгжлийн банк нь экспортыг дэмжих хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх чиглэлээр Монголбанк, гадаад ороны ЭксИм банк, дотоод болон гадаадын санхүүгийн байгууллага, банктай хамтран ажиллах;
3.11.3. олон улсын зээлжих зэрэглэл тогтоох байгууллагатай хамтран ажиллаж, банкны санхүүжих чадавхийн зэрэглэлийг Засгийн газартай ижил түвшинд тогтоох боломжоор ханган ажиллах;
3.11.4. гадаад худалдааны төслийн санхүүжилтийг хийхдээ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд дараах аргачлалыг баримтлан ажиллах бүтцийг бүрдүүлэх. Үүнд:
-экспортлогч компани нь бизнес төслөө харилцагч банкаараа дамжуулан Хөгжлийн банкинд байгуулсан экспортын гэрээ, өөрийн эх үүсвэр 30%-ийн баталгааны хамт хүргүүлэх, Хөгжлийн банк нь уг төсөлд үнэлгээ, судалгаа хийж, санхүүжилтийн 70-85 хувьд баталгаа гаргах;
-өөрийн гаргасан баталгаанд үйл ажиллагааны зардлаа нөхөх хэмжээний шимтгэл ногдуулах;
-санхүүжилтийг шилжүүлэх, төлбөр тооцоо болон банкны үйлчилгээг арилжааны банкаар дамжуулан гүйцэтгүүлэх, холбогдох үйлчилгээний шимтгэлийг банкинд төлөх.
3.11.5. дотоодын банкны чадавхийг дээшлүүлэх замаар арилжааны банкаас гадаад худалдааг санхүүжүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар дэмжих, урт хугацаандаа хувийн хэвшлийн оролцоо давамгайлсан тогтолцоог бүрдүүлэх бодлого баримтлах.
3.12. Экспортлогч болон экспортыг дэмжих импортын лизингийн үйлчилгээ үзүүлэх төрийн өмчит компанийн гадаад худалдааны үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай экспортын даатгал, баталгааны үйлчилгээ үзүүлэх эрх үүргийг Хөгжлийн банкинд олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг зохих байдлаар боловсруулж, батлуулах.
Экспортлогчдын санхүүгийн болон бусад зардлыг бууруулах байгууламжийн орчинг бүрдүүлэх зорилтын хүрээнд:
3.13. Экспортлогчдын гадаад худалдааны эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг бууруулах:
3.13.1. арилжааны банкны хариуцах боломжгүй эрсдэлийг хөтөлбөрийн 3.12-т заасны дагуу үүсэх экспортын даатгал, баталгаанд хамруулах;
3.13.2. Хөгжлийн банк гадаад худалдааны эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн эх үүсвэрийг бие даан, хөнгөлөлттэй нөхцөлөөр бүрдүүлэх;
3.13.3. өрсөлдөгч орны хүүгийн түвшний зөрүүг санхүүжүүлэх, өрийн бүрдүүлэлт, факторингийн үйлчилгээ үзүүлэх.
3.14. Экспортыг дэмжих импортын санхүүгийн болон бусад зардлыг бууруулах:
3.14.1. бодлогоор дэмжсэн экспортын салбарын компанийн гадаадаас авах шаардлагатай тоног төхөөрөмжийг нэгдсэн, хямд өртөгтэй лизингээр нийлүүлэх; ингэхдээ экспортыг дэмжих импортын лизингийн үйлчилгээ үзүүлэх төрийн өмчит компани болон хувийн хэвшлийн лизингийн компанийн оролцоог хангах;
3.14.2. экспортыг дэмжих импортын лизингийн үйлчилгээ үзүүлэх төрийн өмчит компани лизингийн санхүүжилтийн эх үүсвэрийг бие даан, хөнгөлөлттэй нөхцөлөөр бүрдүүлэхийг дэмжих;
3.14.3. экспортыг дэмжих импортын гэрээ хэлцлийг багцаар нь хийж худалдан авалтын үнэ болон бусад зардлыг багасгах.
3.15. Экспортыг дэмжих импортын лизингийн үйлчилгээг дараах байдлаар зохион байгуулах:
3.15.1. экспортыг дэмжих импортын лизингийн үйлчилгээ үзүүлэх төрийн өмчит компани нь шаардлагатай тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний захиалгыг салбарын яамны бодлогын дагуу тодорхойлсон хувийн хэвшлийн компаниас авах:
3.15.2. захиалгын дагуу хамгийн сайн нөхцөл санал болгосон талтай бөөний нийлүүлэлтийн гэрээ байгуулах, мөн гэрээг биелүүлэхэд шаардлагатай даатгалын үйлчилгээг хамгийн сайн нөхцөл санал болгосон үндэсний аж ахуйн нэгжээс авах;
3.15.3. гэрээний дагуу төлбөрийг хийж, тоног төхөөрөмжийг уг төлбөрийн санхүүгийн эх үүсвэрийн болон даатгалын зардлыг нөхөхөд хангалттай орлого олох нөхцөлөөр хувийн хэвшилд лизингийн хэлбэрээр нийлүүлэх;
3.15.4. шаардлагатай тохиолдолд Хөгжлийн банк нь энэ хөтөлбөрийн 3.15.2-т заасан даатгалын үйлчилгээ үзүүлсэн үндэсний аж ахуйн нэгжтэй давхар даатгалын гэрээ байгуулж, эрсдэл даах чадавхийг бий болгох;
3.15.5. худалдааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү хөтөлбөрт заасан арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
Экспортын "Нэг цонх"-ны бодлогыг хувийн хэвшлийн санаачлага, манлайллыг дэмжих замаар хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:
3.16. Засгийн газраас экспортын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, төрийн дэмжлэгтэйгээр экспортын "Нэг цонх"-ны бодлогод хамрах хүсэлт тавьсан тохиолдолд дэмжих.
3.17. Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зүгээс экспортын "Нэг цонх"-ны бодлогыг хэрэгжүүлэхээр санаачлага гаргаж, сайн дурын эв нэгдлийн хэлбэрээр зохион байгуулалтад орох хүсэлтэй салбарын үйлдвэрлэгч, экспортлогчдыг бодлогын удирдлагаар хангаж ажиллах.
3.18. Экспортын "Нэг цонх"-ны бодлогод хамрагдсан салбарт нэн тэргүүний ээлжинд экспортыг нэмэгдүүлэх буюу экспортлогч шинэ зах зээлд нэвтрэх, байр сууриа бэхжүүлэхэд зах зээлийн судалгаа, маркетингийн зөвлөгөө зэрэг "зөөлөн дэмжлэг"-ийн болон экспортыг дэмжих импортын лизингийн үйлчилгээ үзүүлэх.
3.19. Экспортын "Нэг цонх"-ны бодлогод хамрагдсан салбарт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх тохиолдолд хөрөнгө оруулалт, гадаад худалдааны болон тухайн салбарын бодлогын уялдааг ханган ажиллах:
3.19.1. Засгийн газраас дэмжихээр шийдвэрлэсэн экспортын салбарыг хөгжүүлэх бодлогыг тухайн салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, батлуулна;
3.19.2. салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага салбарын холбоо болон холбогдох бусад байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр санхүүжүүлэх шаардлагатай аж ахуйн нэгжийн жагсаалтыг бусад мэдээллийн хамт эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;
3.19.3. эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь шаардагдах хөрөнгийн төрөл болон хэмжээг салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тодорхойлсны үндсэн дээр санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлнэ.
Хил гаалийн үр ашигтай, шуурхай үйлчилгээг хангах, тарифын бус зохицуулалтын аргачлал боловсруулж нэвтрүүлэх, экспортын тээврийн тогтолцооны үр ашгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд:
3.20. Экспортын гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг олон улсын хэмжээнд баталгаажуулах лаборатори байгуулах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх;
3.21. Гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд цахим бүрдүүлэлтийг ашиглах, гадаад худалдааг хөнгөвчлөх “Цахим нэг цонх”-ны хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
3.22. Экспортын худалдаанд тавих хил, гааль, мэргэжлийн хяналтыг хөнгөвчлөн чанарын хяналтын үр нөлөөг сайжруулах;
3.23. Худалдаанд цахим бүрдүүлэлт, мэдүүлгийг нэвтрүүлэх;
3.24. Уламжлалт бус экспортын бүтээгдэхүүний стандартчиллыг зорилтот зах зээлийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, энэ чиглэлээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах;
3.25. Зам, тээврийн салбарт дотоодын болон олон улсын түншүүдтэй хамтран ажиллах;
3.26. Шинээр ачаа, тээврийн шугам, магистрал нээх талаархи үндэслэлийг тодорхойлох, судалгаа хийх;
3.27. Тусгай зориулалттай ачаа, барааг тээвэрлэх стандарт, норм, нормативын шаардлагыг тодорхойлж, холбогдох стандартуудыг шинэчлэх замаар тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулах;
3.28. Улирлын болон зарим тусгай нөхцөл байдалд үндэслэсэн үнэ тарифын уян хатан бодлого, нөхцөл үйлчлэх тухай санал гаргаж, шийдвэрлүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт,
санхүүжилт, хугацаа
4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг гадаад худалдааны бодлогын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.
4.2. Экспортыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь дор дурдсан бүрэн эрхтэй байна:
4.2.1. хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;
4.2.2. хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
4.2.3. хөтөлбөрт өөрчлөлт, тодотгол хийх саналыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх;
4.2.4. хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, төсөл, арга хэмжээтэй холбогдох асуудлыг Засгийн газар болон холбогдох яам, газруудад тавьж шийдвэрлүүлэх;
4.2.5. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын оролцоог хангаж, төрийн оролцооны зохистой байдлыг хадгалах.
4.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дараахь эх үүсвэрүүдийг ашиглана:
4.3.1. улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэр;
4.3.2. Монголбанкны бодлогын шинж чанартай богино хугацааны зээлийн эх үүсвэр;
4.3.3. олон улсын банк, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж;
4.3.4. гадаадын, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;
4.3.5. бусад.
4.4. Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг 2013-2018 оны хугацаанд хэрэгжүүлнэ.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
5.1. Хөтөлбөр хэрэгжсэнээр дараахь үр дүнд хүрнэ:
5.1.1. Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл хангагдаж, алдагдалгүй болсон байна;
5.1.2. экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, бүтцэд өөрчлөлт орон эрдэс баялгийн бус экспортыг 5 жилийн хугацаанд 3 дахин нэмэгдүүлж, нийт экспортын 21%-иас доошгүй хэмжээнд хүргэсэн байна;
5.1.3. экспортод уялдсан худалдаа, үйлдвэрлэлийн сүлжээ бий болсон байна;
5.1.4. зохих түвшний стандартыг нэвтрүүлэх, түүнд нийцсэн тэргүүний, дэвшилтэт шинэ технологийг нутагшуулах, технологи дамжуулалтыг эрчимжүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, чанартай, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл сайжирсан байна.
5.1.5. дотоодын мөнгөн хуримтлал, валютын нөөц нэмэгдсэн байна;
5.1.6. үндэсний брэнд бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, дэлхийн зах зээлд танигдсан байна;
5.1.7. дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ өргөжин, ажлын байр шинээр бий болсон байна;
5.1.8. экспортын үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэж, "Нэг цонх"-ны бодлогоор хэрэгжүүлдэг болсон байна;
5.1.9. экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа дотоодын аж ахуйн нэгжүүд санхүүгийн хувьд бэхжиж, эрсдэл даах чадвар нэмэгдсэн байна.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A