A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага
Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайдын 2012 оны

5-р сарын 1-ний өдрийн 150 тоот

тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт

бичигт тавигдах шаардлага

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

          1.1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12 дахь хэсэгт заасан эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хувь хүн, хуулийн этгээд (цаашид “тусгай зөвшөөрөл хүсэгч” гэх) хүсэлт гаргаж, хуулийн дагуу баримт бичиг бүрдүүлэхэд энэхүү шаардлагыг мөрдлөг болгоно.

          1.2. Энэхүү тушаалаар батлагдсан шаардлага нь хуулиар тогтоосон тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага (цаашид “эрх бүхий байгууллага” гэх)-аас томилогдсон ажлын комисс, түүний шинжээчийн баг болон тусгай зөвшөөрөл хүсэгчид хамаарна.

         1.3.Тусгай зөвшөөрөл хүсэгчийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага байгуулах (цаашид “Эрүүл мэндийн байгууллага” гэх) хэрэгцээ шаардлага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэлтэй нийцсэн тохиолдолд уг шаардлагын дагуу баримт бичгийг бүрдүүлнэ.

          1.4.Эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл хүсэгчийн байгуулах эрүүл мэндийн байгууллагын төсөл нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ, шаардлагад нийцсэн тухай албан ёсны хариуг авсны дараа барилгын ажлыг эхлүүлж, ажлын байрыг бэлтгэх нөхцөл бүрдэнэ.

 

Хоёр. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага

Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийг дараах дараалалтай бүрдүүлнэ. Үүнд:

2.1.Энэхүү шаардлагын 1.4-т заасан албан ёсны хариуг авахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичгээс гадна  дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

          2.1.1.Эрүүл мэндийн байгууллага байгуулах тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр нь төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын хувьд эрх бүхий байгууллагын тушаал, захирамж, өмчийн бусад хэлбэрийн байгууллагын хувьд үүсгэн байгуулагчийн шийдвэр байна.  Үүсгэн байгуулагчийн талаарх мэдээллийг хүснэгт 3-ын дагуу гаргаж, холбогдох нотлох баримт бичгийн хуулбарыг хавсаргана.

 

          2.1.2. Шийдвэрт эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн төрөл, байгууллагын удирдах бүрэлдэхүүнийг заана.Шийдвэрийн хавсралтаар байгууллагын бүтэц, дүрмийг баталсан байж болно.

          2.1.3. Хэд хэдэн хуулийн этгээд, иргэн эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн байгуулах тохиолдолд талууд гэрээ байгуулж баталгаажуулна. Гэрээнд үүсгэн байгуулагчийн нийлүүлэх хөрөнгө, эзэмших хувь хэмжээ, эрх, үүрэг, хариуцлага, бусдад эрх шилжүүлэх, үүсгэн байгуулагчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, эрүүл мэндийн байгууллагыг татан буулгах нөхцөл зэрэг асуудлыг тус тус тусгана.

          2.1.4. Эрүүл мэндийн байгууллагын дүрэмд байгууллагын нэр, байршлын хаяг, үндсэн зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааны төрөл, удирдах бүрэлдэхүүний эрх хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгийн зарцуулалт болон тэдгээрт холбогдох асуудлын хүрээнд байгууллагын дагаж мөрдөх хэм хэмжээг тодорхой заана. Мөн эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, бусад байгууллага, иргэдтэй харилцах зарчим, түүнчлэн аж ахуйн нэгжийн нийгмийн өмнө хүлээх хариуцлагын талаар тусгасан байна.

 

2.1.5. Эрүүл мэндийн байгууллага байгуулах үндэслэл, санхүүгийн тооцооны танилцуулгад дараах асуудлуудыг багтаана:

2.1.5.1. Эрүүл мэндийн байгууллага байгуулах үндэслэл, давуу тал, үр ашиг, гарч болзошгүй эрсдэлийн талаар;

2.1.5.2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.12, 16.2.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1, 40.1, 41.1, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт тус тус заасан үйл ажиллагаатай холбоотой Монгол улсын стандарт, удирдамж, дүрэм журам болон олон улсын стандартад нийцүүлэн тодорхойлсон өөрийн байгууллагын үйл ажиллагааны төрөл, хэв шинжийн талаар;

2.1.5.3. Эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг тухайн эрхлэх үйл ажиллагааны төрөлд холбогдох Монгол улсын эсвэл олон улсын стандартын шаардлага хангасан барилга байгууламж, ажиллах хүн хүч болон ашиглах техник технологи, тоног төхөөрөмжийг тодорхойлсон танилцуулга (нэвтрүүлэх олон улсын стандарт нь  холбогдох төрийн захиргааны эрх бүхий байгууллагаар баталгаажсан байна);

2.1.5.4.Байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх, цаашид бүрэн хүчин чадлаараа тогтвортой ажиллах хүртэлх үйлчлүүлэгчдийн тоон төлөв байдал, нэг эрүүл мэндийн ажилтанд ногдох үйлчлүүлэгчид, үйлчилгээний зардал, төлбөрийн хэмжээ, бүтээгдэхүүний борлуулалтын үнэ, төсвийн төсөөлөл зэргийг гурван жилээр тооцсон эдийн засгийн тооцоо.

2.1.6.Эрүүл мэндийн байгууллага байгуулахад шаардагдах хүний нөөцийн судалгаа, төлөвлөлтийн танилцуулгыг хүснэгт 1-ийн дагуу гаргана. Тухайн байгууллагад гадаадын эмнэлгийн мэргэжилтэн ажиллах тохиолдолд Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4- 25.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн талаар хүснэгт 2-ын дагуу гаргана.

 

2.1.7. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны төрөл, хүчин чадалд тухайн барилга байгууламж нь холбогдох улсын стандартын шаардлага хангасан эсэхэд тусгай зөвшөөрөл хүсэгчийн хийсэн өөрийн үнэлгээ, дүгнэлт байх ба дараахь баримт бичгийг  хавсаргана:

2.1.7.1.Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж нь “Барилгын норм ба дүрэм”, тухайн эрхлэх үйл ажиллагаатай холбоотой улсын стандартын шаардлагад нийцсэн бүтэц, зохион байгуулалтын гадаад болон дотоод технологийн зураглал (талбайн хэмжээ бүхий);

2.1.7.2. Барилга байгууламжийн хүчин чадлын мэдээллийг энэхүү шаардлагын хүснэгт 4-15-ын дагуу гаргана.

2.1.8. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн тухайн эрхлэх эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны үйлдвэрлэл, технологийн горим, тусламж, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн мэдээлэл бүхий жагсаалт.

2.2. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь ажлын байр бэлэн болсны дараа ажлын байрны дүгнэлт гаргуулж, үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл авахад дараах баримт бичгийг бүрдүүлж, эрх бүхий байгууллагад хүргүүлнэ. Үүнд:

2.2.1.Эрүүл мэндийн байгууллагын барилгыг шинээр барьж байгуулсан тохиолдолд барилгын зураг төсөлд экспертиз хийсэн,  барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон, Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан талаарх холбогдох байгууллагын дүгнэлт шийдвэрүүдийн хуулбар;

2.2.2.Барилга байгууламжийг эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхэд зориулан шинэчлэн өөрчилсөн тохиолдолд барилга байгууламжийг ашиглаж болох эсэх талаар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийн хуулбар;

2.2.3.Тухайн барилга байгууламж нь үүсгэн байгуулагчийн эзэмшлийн болон өөрийн өмч  болохыг нотлох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсвэл түрээсийн гэрээний хуулбар;

2.2.4. Эмнэлгийн мэргэжилтэн болон бусад эрүүл мэндийн ажилтны бүрэлдэхүүн, боловсролын түвшин, мэргэшсэн байдлыг энэхүү шаардлагын хүснэгт 1 ба 2-ын дагуу гаргаж, холбогдох нотлох баримтын хуулбарыг хавсаргана.

2.2.5.Эрүүл мэндийн байгууллагын техник, тоног төхөөрөмжийн хангамж, чанарын баталгаажилт нь тухайн эрхлэх үйл ажиллагааны үйлдвэрлэл, технологийн горим, тусламж үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамжийг хэрэгжүүлэхэд шаардлага хангаж буй талаархи мэдээлэлийг энэхүү шаардлагын хүснэгт 16-ын дагуу гаргах ба Эрүүл мэндийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг хавсаргасан байна.

Гурав. Бусад зүйл

3.1.Тусгай зөвшөөрөл хүсэгчийн хүсэлтэд дээр дурдсан баримт бичгүүдээс гадна дараах баримт бичгүүдийг хавсаргана. Үүнд:

3.1.1.Гадаадын иргэн, гадаадын хуулийн этгээд үүсгэн байгуулагч бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт заасан баримт бичгийн хуулбар;

3.1.2.Эрүүл мэндийн дэмжих үйл ажиллагааг бусдаар гэрээгээр гүйцэтгүүлэх бол эмнэлгийн тусгай хог хаягдал, ариутгал, халдваргүйтгэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний гэрээний эх хувь.

3.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэхүү шаардлагын 2.1-д заасан баримт бичгийг цахим болон цаасан хэлбэрээр, 2.2-д заасан баримт бичгийг цаасан хэлбэрээр  эрх бүхий байгууллагад тус тус хүргүүлнэ.

3.3.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн баримт бичигт тэдгээрийг боловсруулсан, зөвшөөрсөн, хянасан ажилтан, албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байна.

3.4.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн баримт бичиг, хавсралт бүрийн баруун доод буланд дугаарлалт хийн баталгаажуулж, хоёр хувь үйлдсэн байна.

 


Хүснэгт 1

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАНЫ МЭДЭЭЛЭЛ

 

Эрүүл мэндийн ажилтны овог нэр

хүйс

Төрсөн он

Төгссөн сургууль1 (он, боловсролын зэрэг, цол)

Мэргэжлийн зэрэг

Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн дугаар

Эрхлэх албан тушаал, ажил2

Үндсэн ажилтан эсэх3

Ажлын туршлага4

Ажилласан жил5

0

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайлбар:

  1. тухайн эрүүл мэндийн ажилтан хэдэн онд, ямар сургуулийг, ямар мэргэжлээр аль улсад төгссөн болохыг боловсролын баримт бичгийг үндэслэн бичиж хавсаргах
  2. тусгай зөвшөөрөл хүсэгчийн байгууллагад ямар ажлын байранд ажиллах болохыг тэмдэглэх
  3. үндсэн ажилтныг “Ү”, гэрээт цагийн ажилтныг “Г” үсгээр хүснэгтэд тэмдэглэх. Давхар ажил эрхлэх нь ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол тухайн бусад байгууллагын удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийг хавсаргах
  4. ямар байгууллагад, ямар албан тушаалд ажиллаж байсан болохыг тухайн эрүүл мэндийн ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тухай тэмдэглэлийг үндэслэн сүүлийн 2 албан тушаалыг бичиж хавсаргах
  5. эрүүл мэндийн салбарт ажилласан жил гэж ойлгох ба тухайн мэргэжлээр (тусгай зөвшөөрөл хүсэгчийн олгосон ажлын байранд ажиллах мэргэжил) ажилласан жилийг тэмдэглэх

 

 

 

 

Хүснэгт 2

ГАДААДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ МЭДЭЭЛЭЛ

 

Гадаадын эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн ажилтны овог нэр

хүйс

Төрсөн он

Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл1

Төгссөн сургууль(он, мэргэжил, боловсролын зэрэг, цол)

Мэргэжлийн зэрэг (зөвлөх, тэргүүлэх, ахлах, арга зүйч)

Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн дугаар

Ажлын туршлага

Эрхлэх албан тушаал, ажил

 

Үндсэн ажилтан эсэх

 

0

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайлбар:

  1. Монгол улсад зорчих болон оршин суух талаарх гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын холбогдох зөвшөөрөл болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, дугаар, хүчинтэй хугацааг тэмдэглэж хавсаргах
  2. Бусад баганад орсон асуудлууд маягт №1-ийн дагуу тэмдэглэх

Хүснэгт 3

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

 

Овог нэр

хүйс

Төрсөн он

Иргэншил

Иргэний үнэмлэх, түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн дугаар

Төгссөн сургууль (он , улс, хотын нэр)

Үндсэн мэргэжил

Одоо эрхэлж буй ажил, албан тушаал

Эрүүл мэндийн байгууллагад хүлээх үүрэг

Харилцах утас, факс, е-мэйл, вэб хуудас

0

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгт 4

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА (ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ,

ҮЙЛЧИЛГЭЭ)- ЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН

ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо (нэгж бүрээр)

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар бүрээр)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Амбулатори

Хүлээлгийн

 

 

5

Кабинет (тусламж, үйлчилгээний төрлөөр)

 

 

6

Тарианы өрөө

 

 

7

Оношилгоо (лаборатори, онош зүй)

 

 

8

Нөхөн сэргээх

 

 

9

Сэргээн засах

 

 

10

Нийгмийн эрүүл мэнд

 

 

11

Боолт

 

 

12

Хэвтэн эмчлүүлэх

хүлээн авах

 

 

13

Тасаг (тусламж, үйлчилгээний төрөл бүрээр)

 

 

14

Эмчилгээний өрөө

 

 

15

Хагалгааны өрөө

 

 

16

Үйлчлүүлэгчдийн өрөө

 

 

17

Эрүүл мэндийн дэмжих үйлчилгээ

Санхүү, эдийн засаг

 

 

18

Аж ахуй хангамж

 

 

19

Гал тогоо (ажилчид, үйлчлүүлэгчид)

 

 

20

Хоол хүнсний хангамж, хадгалалт

 

 

21

Инженер техник, засвар үйлчилгээ

 

 

22

Нийтийн үйлчилгээ (цэвэрлэгээ, үйлчилгээ)

 

 

23

Угаалга

 

 

24

Ариутгал

 

 

25

Хог хаягдлын устгал, зайлуулалт

 

 

26

Бусад үйлчилгээ

 

Харуул хамгаалалт

 

 

27

Эмийн сан (дотоод)

 

 

28

Дүн бүртгэл, архив

 

 

29

Нийгмийн үйлчилгээ

 

 

30

Ажилчдын амралтын болон албан тасалгаа

 

 

31

Ариун цэврийн өрөө

 

 

32

Удирдлагын баталсан ор

 

сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ (нийт орны 3%)

 

 

33

тусгаарлах өрөө(нийт орны 1-1.5 %)

 

 

34

Өдрийн эмчилгээний хэсгийн ор

 

 

 

Хүснэгт 5

 

СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА (РАШААН

СУВИЛАЛ)-ЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо (нэгж бүрээр)

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар бүрээр)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Амбулатори

Хүлээлгийн

 

 

5

Кабинет (тусламж, үйлчилгээний төрлөөр)

 

 

6

Тарианы өрөө

 

 

7

Оношилгоо (лаборатори, онош зүй)

 

 

8

Нийгмийн эрүүл мэндийн сургалт сурталчилгаа

 

 

9

Мэс заслын боолт

 

 

10

Хэвтэн эмчлүүлэх

Хүлээн авах

 

 

11

Тасаг (тусламж, үйлчилгээний төрөл бүрээр)

 

 

12

Рашаан, шавар эмчилгээний хэсэг

 

 

13

Физик эмчилгээний хэсэг

 

 

14

Эмчилгээний биеийн тамирын хэсэг (өрөө, талбай)

 

 

15

Бусад сэргээн засах эмчилгээний өрөө (төрөл бүрээр)

 

 

16

Үйлчлүүлэгчдийн өрөө

 

 

17

Эрүүл мэндийн дэмжих үйлчилгээ

Аж ахуй хангамж

 

 

18

Гал тогоо /ажилчид, үйлчлүүлэгчид/

 

 

19

Хоол хүнсний хангамж, хадгалалт

 

 

20

Инженер, бальнотехникийн засвар үйлчилгээ

 

 

 

 

 

 

 

21

Нийтийн үйлчилгээ/цэвэрлэгээ, үйлчилгээ/

 

 

22

Угаалга

 

 

23

Ариутгал

 

 

24

Хог хаягдлын устгал, зайлуулалт

 

 

25

Нийгмийн үйлчилгээ

 

 

26

Бусад үйлчилгээ

 

Харуул хамгаалалт

 

 

27

Эмийн сан (дотоод)

 

 

28

Дүн бүртгэл, архив

 

 

29

Ажилчдын амралтын болон албан тасалгаа

 

 

30

Ариун цэврийн өрөө

 

 

31

Автогараж

 

 

32

Рашаан шаврын нөөц, хадгалалтын хэсэг

 

 

33

Удирдлагын баталсан ор

 

Яаралтай тусламжийн (нийт орны 3%)

 

 

34

тусгаарлах өрөө(нийт орны 1-1.5 %)

 

 

35

Өдрийн эмчилгээний хэсэг (нийт орны 10%)

 

 

 

Хүснэгт 6

 

ЭМЧИЛГЭЭНИЙ ГООЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГА

БАЙГУУЛАМЖИЙН ХҮЧИН ЧАДЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо (нэгж бүрээр)

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар бүрээр)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Хүлээлгийн хэсэг

 

 

5

Ажилчдын хувцасны болон амралтын өрөө

 

 

6

Ариутгалын хэсэг

 

 

7

Угаалгын хэсэг

 

 

8

Ажиллагсадын албан тасалгаа

 

 

9

Эмчилгээний хэсэг

 

 

10

Мэс ажилбарын хэсэг

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгт  7

 

ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГА,

БАЙГУУЛАМЖИЙН ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Ханган нийлүүлэх

Удирдлага

 

 

5

Захиалга хүлээн авах, олгох

 

 

6

Бэлтгэн нийлүүлэх

 

 

7

Зориулалтын дагуу бүрэн тоноглогдсон агуулах

 

 

8

Чанарын хяналтын

 

 

9

Бусад

Ажилчдын амралтын

 

 

10

Ариун цэврийн

 

 

 

Хүснэгт 8

ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН

ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Цагаан бүс

Үйлдвэрлэл явуулах хэсэг

 

 

5

Саарал бүс

Савлалт

 

 

6

ус нэрэх

 

 

7

хатаалт явуулах

 

 

8

Хар бүс

түүхий эд хүлээн авах

 

 

9

бэлэн бүтээгдэхүүн хадгалах угаах

 

 

10

цэвэрлэх

 

 

11

Жинлэх байр

 

 

12

Хадгалах байр (бүтээгдэхүүн бүрт тохирсон)

эхлэл ба савлалтын материал

 

 

13

завсарын ба бөөн бүтээгдэхүүн

 

 

14

эцсийн бүтээгдэхүүн

 

 

15

түр хүлээлгэнд тусгаарласан бүтээгдэхүүн

 

 

16

борлуулахаар зөвшөөрсөн

 

 

17

гологдол,

буцаан татан авсан

 

 

18

Чанарын хяналтын байр

микробиолог

 

 

 

19

эрүүл зүйн нян судлалын лаборатори

 

 

20

химийн лаборатори

 

 

21

Засвар үйлчилгээ

 

 

22

Туршилтын амьтны байр

турших

 

 

23

амьтны хоол тэжээл хадгалах

 

 

24

устгаж халдваргүйжүүлэх

 

 

25

Албан тасалгаа

Удирлагын ажилчдын

 

 

26

Ажиллагсадын байр

Амрах

 

 

27

цайны газар

 

 

28

хувцас солих

 

 

29

шүршүүр

 

 

30

ариун цэврийн өрөө

 

 

 

 

Хүснэгт 9

 

ЭМИЙН САНГИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН

ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Үйлчилгээний танхим

жор хүлээн авах

 

 

5

эм олгох

 

 

6

хүлээлгийн танхим

 

 

7

Эм найруулах өрөө

 

 

8

Ус нэрэх

 

 

9

Шил угаах өрөө

 

 

10

Ариун эм бэлтгэх өрөө:  

ариутгах

 

 

11

ариун эм бэлтгэх өрөө

 

 

12

Эмийн нөөцийн агуулах

 

 

13

Клиник эм зүйн өрөө

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгт 10

ЭМНЭЛГИЙН БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНГАН

НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН

ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Ханган нийлүүлэх

Удирдлага

 

 

5

Захиалга хүлээн авах, олгох

 

 

6

Бэлтгэн нийлүүлэх

 

 

7

Зориулалтын дагуу бүрэн тоноглогдсон агуулах

 

 

8

Багаж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ, тохируулгын

 

 

9

Сургалтын

 

 

9

Бусад

Инженер, техникийн ажилчдын амралтын

 

 

10

Ариун цэврийн

 

 

 

Хүснэгт 11

ЭМНЭЛГИЙН ПРОТЕЗ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Ханган нийлүүлэх

Удирдлага

 

 

5

Захиалга хүлээн авах, олгох

 

 

6

Бэлтгэн нийлүүлэх

 

 

7

Зориулалтын дагуу бүрэн тоноглогдсон агуулах

 

 

8

Тохируулга, засвар үйлчилгээ

Эмнэлгийн тусгай мэргэжилтний үзлэг, тохируулгын (холбогдох мэргэжлийн) оношлогоо, зөвлөгөө

 

 

9

Протезийн тохируулга

 

 

10

Засвар үйлчилгээ

 

 

11

Сургалт, арга зүйн

 

 

12

Ажиллагсадын байр

Амрах

 

 

13

ариун цэврийн өрөө

 

 

 

 

 

 

 

Хүснэгт 12

 

ЭМНЭЛГИЙН ПРОТЕЗИЙН ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА,

БАЙГУУЛАМЖИЙН ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Үйлдвэрлэл явуулах хэсэг

 

 

8

Үйлдвэрлэлд бэлтгэх хэсэг

Протезийн эд анги хүлээн авах

 

 

9

бэлэн бүтээгдэхүүн хадгалах угаах

 

 

10

Чанарын хяналтын байр

Протезийн бүтээгдэхүүн шалгах

 

 

11

Хэмжээг тодорхойлох

 

 

12

Тохируулга, засвар үйлчилгээ

Эмнэлгийн тусгай мэргэжилтний үзлэг, тохируулгын (холбогдох мэргэжлийн) оношлогоо, зөвлөгөө

 

 

13

Протезийн тохируулга

 

 

14

Засвар үйлчилгээ

 

 

15

Сургалт, арга зүйн

 

 

16

Ажиллагсадын байр

Амрах

 

 

17

цайны газар

 

 

18

хувцас солих

 

 

19

шүршүүр

 

 

20

ариун цэврийн өрөө

 

 

 

Хүснэгт 13

 

АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАЛ, АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ

БОДИСЫН ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГА,

БАЙГУУЛАМЖИЙН ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Ханган нийлүүлэх

Удирдлага

 

 

5

Захиалга хүлээн авах, олгох

 

 

6

Бэлтгэн нийлүүлэх

 

 

7

Хор, бодис хадгалах, бүрэн тоноглогдсон агуулах

 

 

8

Чанарын хяналтын

 

 

9

Сургалтын

 

 

10

Ажилчдын амралтын

 

 

11

Ариун цэврийн

 

 

 

Хүснэгт 14

 

АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАЛ, АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН

ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Үйлчилгээ

Удирдлага

 

 

5

Захиалга хүлээн авах, олгох

 

 

6

Хор, бодис хадгалах, бүрэн тоноглогдсон агуулах

 

 

7

Сургалтын

 

 

8

Ажилчдын амралтын

 

 

9

Ариун цэврийн

 

 

 

Хүснэгт 15

 

АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАЛ, АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ

БОДИСЫН ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН

ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Өрөө, тасалгааны талбайн хэмжээ, (м2)

1

Зориулалтын барилга байгууламж (давхар)

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3

Нийт өрөө, нэгж

 

 

4

Цагаан бүс

Үйлдвэрлэл явуулах хэсэг

 

 

5

Саарал бүс

Савлалт

 

 

6

ус нэрэх

 

 

7

хатаалт явуулах

 

 

8

Хар бүс

түүхий эд хүлээн авах

 

 

9

бэлэн бүтээгдэхүүн хадгалах угаах

 

 

10

цэвэрлэх

 

 

11

Жинлэх байр

 

 

12

Хадгалах байр (бүтээгдэхүүн бүрт тохирсон)

эхлэл ба савлалтын материал

 

 

13

завсарын ба бөөн бүтээгдэхүүн

 

 

14

эцсийн бүтээгдэхүүн

 

 

15

түр хүлээлгэнд тусгаарласан бүтээгдэхүүн

 

 

16

борлуулахаар зөвшөөрсөн

 

 

17

гологдол,

буцаан татан авсан

 

 

18

Чанарын хяналтын байр

микробиолог

 

 

 

19

эрүүл зүйн нян судлалын лаборатори

 

 

20

химийн лаборатори

 

 

21

Засвар үйлчилгээ

 

 

22

Туршилтын амьтны байр

турших

 

 

23

амьтны хоол тэжээл хадгалах

 

 

24

устгаж халдваргүйжүүлэх

 

 

25

Албан тасалгаа

Удирлагын ажилчдын

 

 

26

Ажиллагсадын байр

Амрах

 

 

27

цайны газар

 

 

28

хувцас солих

 

 

29

шүршүүр

 

 

30

ариун цэврийн өрөө

 

 

 

Хүснэгт 16

 

ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ

 

Тоног төхөөрөмжийн жагсаалт

Үйлдвэрлэгдсэн он

Үйлдвэрлэсэн улс, брендийн нэр

Ашиглалтын он

ISO-ийн шаардлага хангасан

зориулалт

Чанарын баталгаажилт

0

1

2

3

4

5

6

7