A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын хүрээнд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах журам /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/

ЗТБХБ-ын сайдын 2012 оны 05 дугаар

сарын 01-ний өдрийн 121 дүгээр

тушаалын хоёрдугаар хавсралт

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын хүрээнд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

          1.1 Монгол Улсын Засгийн газраас ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах, яамд холбогдох бусад байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг чиглүүлж ажиллах Үндэсний хороог байгуулж, түүний дүрмийг Засгийн газрын 2008 оны 289 дугаар тогтоолоор баталсан. Үндэсний хорооны бүрэлдэхүүнд яамдын Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар гишүүн байхаар тусгасан бөгөөд ХДХВ/ДОХ/БЗДХ-ын асуудлаар салбарын түвшинд тусгайлсан журам боловсруулан хэрэгжүүлэхээр заасан байна.

 

          1.2 Энэхүү журам нь салбарын хүрээнд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх ажлыг зохион байгуулах, үүнд байгууллага, албан тушаалтан, ажиллагсдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, нэн ялангуяа халдвараас сэргийлэх талаар мэдлэг, мэдээллийг түгээх ажилд дэмжлэг үзүүлнэ.

 

Хоёр. Хамрах хүрээ

 

2.1 ЗТБХБ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээний салбарын агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжүүд (түншлэгч тал, туслан гүйцэтгэгч орно) ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа энэхүү журмыг мөрдлөг болгоно. 

 

Гурав. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

3.1 ЗТБХБ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээний салбарын агентлаг, байгууллагын түвшинд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

 

          3.1.1 ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэхтэй холбогдон гарсан МУ-ын хууль  тогтоол, шийдвэрийн биелэлтийг салбарын хэмжээнд зохион байгуулах,

 

          3.1.2 ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд зохион  байгуулах арга хэмжээний журмыг салбарын аж ахуйн нэгж  байгууллагуудад  мөрдүүлэх,

 

3.1.3 Агентлаг, байгууллагууд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэх зардлыг жил бүрийн төсөвтөө тусгаж байх,

 

3.1.4 Аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулах гэрээнд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, үүнтэй холбогдон гарах зардлыг тусгах

 

3.1.5 ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг холбогдох бүтцийн нэгж, ажилтандаа хариуцуулан ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт нь тусгах,

 

3.1.6 ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх асуудлаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа, зан үйлийг өөрчлөх чиглэлийн ажлуудыг зохион байгуулах,

 

               З.2 Аж ахуйн нэгжийн түвшинд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

 

          З.2.1 Аж ахуйн нэгжийн удирдлагын шийдвэрээр ХДХВ/ДОХ/БЗДХ-аас  сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах удирдлагын баг байгуулж,  сургалтанд хамруулж байх,

         3.2.2 Ажлын байранд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлах,

       3.2.3 Аж ахуйн нэгжүүдийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлогын баримт бичгүүдэд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг тусгаж өгөх,

          3.2.4 Аж ахуйн нэгжийн түвшинд сургагч багш нарыг бэлтгэх, тэднээр дамжуулан ажилчдын дунд Эрүүл мэндийн үе тэнгийн сургагч бэлтгэх,

       3.2.5 Аж ахуйн нэгжийн нийт ажиллагсдад ХДХВ/ДОХ/БЗДХ-аас  сэргийлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж, шаардлагатай сургалт,       сурталчилгааны материалуудаар хангах,

          З.2.6 ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээнд  хамрагдах, бэлгийн замаар дамжих халдварын оношлогоо, эмчилгээ           үйлчилгээ авахад нь дэмжлэг үзүүлэх,

             З.2.7 ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх талаарх Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг аж ахуйн нэгжийн түвшинд мөрдөж ажиллах,

     3.2.8 Аж ахуйн нэгж нь тухайн орон нутгийн ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл  ажиллагааг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран ажиллах,

Дөрөв. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналт

        4.1 Аж ахуйн нэгжийн Удирдлагын баг нь ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааны мэдээ, тайланг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Салбар зөвлөлөөс баталсан маягтын дагуу бүтэн жилээр гаргаж дараа оны 1 дүгээр сард багтаан харъяа агентлаг, байгууллагад хүргүүлнэ.

          4.2 Агентлаг, байгууллага нь аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тайланг нэгтгэн дүгнэж яамны Салбар зөвлөлд дараа оны 2 дугаар сард багтаан хүргүүлнэ.

          4.3 Яамны Салбар зөвлөл нь агентлаг, байгууллагуудаас ирүүлсэн тайланг нэгтгэж, Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн санал, дүгнэлт гаргаж дараа оны нэгдүгээр улиралд багтаан ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороонд хүргүүлнэ.

 

 

oOo