- Нүүр
- Сайдын тушаал
- Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, журам /Сангийн сайдын 2014-09-22-ны 201-р хүчингүй болсон/
/Сангийн сайдын 2014-09-22-ны 201-р хүчингүй болсон/
Сангийн сайдын 2012 оны 83 дугаар
тушаалын хавсралт
Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах,
нэгтгэл хийх, журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан (цаашид “тайлан” гэх)-г хүлээн авах, хянах, шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг бүртгэх, улсын хэмжээнд санхүүгийн тайлангийн хүлээн авалтын дүнг нэгтгэх, холбогдох баримтыг архивт хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд энэ журмыг мөрдөнө.
1.2. Тайлангийн нэгтгэлд аймаг, нийслэл, дүүрэг болон улсын төсөвтэй харьцдаг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулна.
1.3. Тайланг “Санхүүгийн тайлангийн и-баланс” программаар хүлээн авч нэгтгэнэ.
1.4. Шаардлагатай тохиолдолд харилцагч санхүүгийн байгууллага нь тайлангийн маягт, түүнийг нөхөх заавар, гарын авлагаар аж ахуйн нэгж, байгууллагыг тухай бүр хангаж ажиллана.
Хоёр. Санхүүгийн тайланг тушаах
2.1. Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад дор дурьдсан хэлбэрийн аль нэгээр тушаана. Үүнд:
2.1.1. цахим хэлбэрээр болон батлагдсан маягтын дагуу шуудангаар;
2.1.2. цахим хэлбэрээр болон биечлэн.
2.2. Энэ журмын 2.1.1-д заасан хэлбэрээр буюу шуудангаар ирүүлэх тохиолдолд түүнийг шуудангийн байгууллагын хүлээн авсан огноогоор, харин биечлэн ирүүлэх тохиолдолд тухайн байгууллагын бичиг хэрэгт бүртгэгдсэн огноогоор тус тус ирүүлсэнд тооцно.
2.3. “Санхүүгийн тайлангийн и-баланс” програм нь тайлан хүлээн авах хуульд заасан хугацааны эхний өдрөөс сүүлийн өдрийн 24:00 цаг хүртэл аж ахуйн нэгж, байгууллагад нээлттэй байна.
(Тайлбар: Шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллага нь “Санхүүгийн тайлангийн и-баланс” програмд нэвтрэх эрхээ харилцагч санхүүгийн байгууллагаас авах ба түүнийг Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн олгоно)
Гурав. Тайланг хүлээн авах
3.1. Харилцагч санхүүгийн байгууллага нь энэ журмын 2.1-д заасан хэлбэрээр ирүүлсэн тайланг ажлын 15 өдрийн дотор хянаж баталгаажуулна.
3.2. Улсын төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгж, байгууллагын тайланг энэ журмын 2.1-д заасан хэлбэрээр Сангийн яам хүлээн авна. Төрийн өмчит, төрийн өмч давамгайлсан, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын тайланг Сангийн яамны тухайн чиглэлийн асуудлыг хариуцаж буй газраар хянуулсаны үндсэн дээр баталгаажуулна.
3.3. Тайланг дараах үзүүлэлтээр хянан баталгаажуулна. Үүнд:
3.3.1. батлагдсан маягтаар ирүүлсэн тайлан цахим хувьтай зөрүүтэй эсэх;
3.3.2. тоон үзүүлэлтүүд тооцооллын алдаатай эсэх;
3.3.3. үзүүлэлт хоорондын уялдааг хангаж буй эсэх;
3.3.4. өмнөх хугацааны тайлантай уялдаж буй эсэх;
3.3.5. гарын үсэг, тамга, тэмдэгээр баталгаажуулсан эсэх.
3.4. Харилцагч санхүүгийн байгууллага энэ журмын 3.3-т заасан зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагаар засуулж, алдаагүй, засваргүй тайланг баталгаажуулах үүрэгтэй.
3.5. Хуульд заасан хугацаанд тайлан ирүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагад эрх бүхий этгээд торгууль ногдуулж, энэ журмын 3.3-т заасан шаардлага хангасан тайланг баталгаажуулна.
3.6. Харилцагч санхүүгийн байгууллага аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн тухайн оны тайланг хатуу дискэнд хуулбарлан дараа оны 3 дугаар сард багтаан архивт хүлээлгэн өгнө.
Дөрөв. Тайланд залруулга хийх
4.1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.5-д заасан үндэслэлээр аж ахуйн нэгж, байгууллага тайландаа залруулга хийлгэхдээ холбогдох материал, залруулсан тайланг харилцагч санхүүгийн байгууллагад ирүүлнэ.
4.2. Энэ журмын 4.1-д заасан залруулгыг тухайн оны 6 дугаар сарын 30-ны дотор багтаан хийсэн байна.
4.3 Энэ журмын 4.1-д заасан залруулгыг тухайн оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хийхийг хориглоно.
Тав. Нэгтгэл хийх
5.1. Харилцагч санхүүгийн байгууллага нь жилийн эцсийн санхүүгийн тайлангийн нэгтгэлийг энэ журмын хавсралтад заасан үзүүлэлтээр гаргаж тайлангийн ирцийн мэдээний хамт 3 дугаар сарын 20-ны дотор Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газарт ирүүлнэ.
5.2. Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар нь аж ахуйн нэгж, байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланг улсын хэмжээнд нэгтгэн, дүн шинжилгээний хамт дараа оны 5 дугаар сарын 15-ны дотор нийтэд мэдээлнэ.
Зургаа. Бусад
6.1. Энэ журмыг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Сангийн сайдын 2012 оны 83 дугаар тушаалаар батлагдсан
“ Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн
авах, хянах, нэгтгэл хийх журам”-ын хавсралт
АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН
САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ НЭГТГЭХ ҮЗҮҮЛЭЛТ
Д/д |
ҮЗҮҮЛЭЛТ |
ХЭМЖИХ НЭГЖ |
ДҮН |
|
1. Тайлан хүлээн авалтын мэдээ |
1.1 |
Тайлан тушаах ёстой ААН, байгууллагын тоо |
Тоо |
|
1.2 |
Тайлан тушаасан ААН, байгууллагын тоо |
Тоо |
|
|
1.3 |
Үүнээс: Хугацаандаа тушаасан |
Тоо |
|
|
1.4 |
Хугацаа хоцроож тушаасан |
Тоо |
|
|
1.5 |
Тайлан огт гаргаж ирүүлээгүй |
Тоо |
|
|
1.6 |
Х тайлангийн тоо |
тоо |
|
|
1.7 |
Тодруулгатай авсан тайлангийн тоо |
тоо |
|
|
1.8 |
ТӨҮГ |
тоо |
|
|
1.9 |
ОНӨҮГ |
тоо |
|
|
1.10 |
ХК |
тоо |
|
|
1.11 |
ХХК |
тоо |
|
|
1.12 |
Нөхөрлөл |
тоо |
|
|
1.13 |
Хоршоо |
тоо |
|
|
1.14 |
Төсвийн байгууллага |
тоо |
|
|
1.15 |
ТББ |
тоо |
|
|
1.16 |
Шашны байгууллага |
тоо |
|
|
1.17 |
Тайлан хүлээн авалтын хувь |
хувь |
|
|
1.18 |
Тайлангаа аудитын хуулийн дагуу аудитын байгууллагаар баталгаажуулах ёстой ААН-н тоо |
тоо |
|
|
1.9 |
Тайлангаа аудитын хуулийн дагуу аудитын байгууллагаар баталгаажуулсан ААН-н тоо / жилийн эцэст/ |
тоо |
|
|
1.20 |
Шинээр нэмэгдсэн ААН, байгууллагын тоо |
тоо |
|
|
1.21 |
Татан буугдсан ААН, байгууллагын тоо |
тоо |
|
|
2.Үр дүн тооцсон байдал |
2.1 |
Тайлангаа хугацаандаа тушаагаагүй болон НББ-ийн тухай хууль зөрчсөн албан тушаалтан, байгууллагад торгуулийн арга хэмжээ авсан байдал |
тоо |
|
2.2 |
НББ-ийн тухай хуулийн дагуу ногдуулсан торгуулийн хэмжээ |
мян.төг |
|
|
2.3 |
Барагдуулалт |
мян.төг |
|
Тамга
Аймаг, нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга___________
Бүртгэлийн мэргэжилтэн __________________
Текст томруулах
A
A
A