- Нүүр
- Сайдын тушаал
- АРМОЦЕМЕНТЭН БҮТЭЭЦ
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
АРМОЦЕМЕНТЭН БҮТЭЭЦ ARMOTSEMENT STRUCTURES |
2012 оны …-р сарын …-ний
өдрөөс эхлэн эхлэн мөрдөнө
ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Энэхүү норм ба дүрмийг нарийн ширхэгтэй дүүргэгч бүхий 30мм хүртэлх нимгэн ханатай, нягт нимгэн нэхмэл буюу гагнааст эсвэл сүлжмэл нарийн утаст торон дэлгэмэл арматурчлалтай (зарим үед дэлгэмэл торон арматуран шилбэтэй хослуулсан) төмөр бетон бүтээцийг (цаашид армоцементэн гэж нэрлэнэ) төсөллөхөд мөрдөнө.
Тус норм нь хасах 700 С-ээс доошгүй нэмэх 500С-ээс дээшгүй хэмд байнга орших төрөл бүрийн барилга байгууламжийн бетон, төмөр бетон бүтээцийн зураг төсөл боловсруулахад хамаарна.
Армоцементэн бүтээцийн зураг төслийг боловсруулахад 500С-ээс дээш хэмийн байнгын нөлөөнд ажиллах болон хөнөөлтэй орчны бетонон бүтээцэд зориулсан холбогдох норматив баримт бичгийг мөрдөнө.
1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
Үндсэн шаардлага
1.1. Армоцементэн бүтээц нь арматурчлалаасаа хамааран дараах хэсэгт хуваагдана.
Торон арматурчлалтай – энэ нь нимгэн нэхмэл эсвэл гагнааст буюу сүлжмэл утсан тор хэлбэртэй бөгөөд элементийн хөндлөн огтлолын дагуу жигд тархсан байна. (1а зураг.);
Хосолсон арматурчлалтай - Нэхмэл буюу сүлжмэл торыг элементийн хөндлөн огтлолын дагуу жигд тараан ердийн ба утсан арматурын шилбэтэй хослуулан байрлуулна. (1б зураг)