- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ
Гаалийн ерөнхий газрын
даргын 2013 оны 199 дугаар
тушаалын 1 дүгээр хавсралт
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ
д/д |
Үйлчилгээний хураамж |
Хураамжийн хэмжээ |
1. |
Гаалийн хилээр нэвтэрсэн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийхэд: -үндсэн мэдүүлэг бүрт -нэмэлт мэдүүлэг бүрт |
7000.00 төгрөг 1200.00 төгрөг |
2. |
Гаалийн хяналтын түр бүсэд захиалгаар үйлчлэхэд (гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж дээр нэмж тооцно.) 1 цагийн хураамж: -ажлын өдөрт -ажлын бус цаг, амралт, баярын өдрүүдэд |
4000.00 төгрөг 8000.00 төгрөг |
3. |
Хувь хүний нэр дээр ирсэн улс хоорондын шуудангийн илгээмж болон зорчигчийн бараа арилжааны шинж чанартай бол тооцоот хуудсаар гаалийн бүрдүүлэлт хийхэд: |
1200.00 төгрөг |
4. |
Авто тээврийн хэрэгслээр тээвэрлэж буй бараанд ачааны манифест (А1) бичихэд манифест тутамд |
3000.00 төгрөг |
5 |
Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт хийгдэх үйл ажиллагааны гэрээний үнийн дүнгээс тооцон барааг хилийн чанадад буцаан гаргахад гаалийн баталгаат үйлдвэрийн газрын эрхлэгч хураамж төлнө. Барааг гаалийн баталгаат бүсэд (гаалийн баталгаат үйлдвэрийн газраас бусад) оруулахад төлөх хураамжийг барааны үнийн дүнгээс тооцон гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэгч төлнө. /5 дахь хэсгийг ГЕГ-ын даргын 2018 оны А/29 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/ |
1.0 хувь
0.1 хувь |
6. |
Гаалийн үндсэн болон нэмэлт мэдүүлэг, гаалийн мэдүүлгийн хавсралт, ачааны манифестыг зуучлагч байгууллагуудад худалдахад:
|
1200.00 төгрөг |
7. |
Экспортод гаргах нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж:
|
1500.00 төгрөг |
8. |
Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд тавьсан нэг удаагийн ломбоны үнэ |
1000.00 төгрөг |
Текст томруулах
A
A
A