A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ(2012-2020 ОН)-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (Засгийн газрын 2019 оны 163 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ

(2012-2020 ОН)-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

(Засгийн газрын 2019 оны 163 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Үйл ажиллагаа

Хариуцах байгууллага

Хамтран ажиллах      байгууллага

Хэрэгжүүлэх хугацаа

Бүлэг 1.  Хөдөлгөөний аюулгүй байдлын менежментийн чиглэлээр

1

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах  үндэсний стратегийг хэрэгжүүлэх дунд болон богино хугацааны төлөвлөгөө батлуулж, хэрэгжүүлэх 

ЗТБХБЯ

ЭМЯ, ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2013

2

Стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гадаад орны тэргүүний туршлагад тулгуурлан боловсруулан хэрэгжүүлж эхлэх

ЗТБХБЯ

ЭМЯ, ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012

3

Холбогдох байгууллагын хариуцах ажил, үүргийг нарийвчлан тодорхойлж, хэрэгжилтийг зохицуулан зохион байгуулах Үндэсний хороо    байгуулах

ЗТБХБЯ

ЭМЯ, ХЗДХЯ

2013-2014

4

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтэн, ажилтан нарыг тусгайлан бэлтгэх

БСШУЯ

ЗТБХБЯ, ХЗДХЯ

2012-2020

5

Авто тээврийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын 10 хувийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулан ашиглах

СЯ, ЗТБХБЯ

ЭМЯ, ХЗДХЯ, БСШУЯ

2012-2020

6

Улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг мөрдүүлэхэд ашиглах мэдээллийн программ хангамж, тоног төхөөрөмж бүхий хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох

ЗТБХБЯ, ХЗДХЯ

ЭМЯ

2012-2013

7

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлж, дүрэм, стандартыг боловсронгуй болгон шинэчлэн батлуулах

ЗТБХБЯ

 ХЗДХЯ

2012-2015

8

Замын хөдөлгөөнд тавих хяналтын үүрэг, хариуцлагыг салбар тус бүрээр тодорхой болгох, хяналтын эрх зүйн орчинг бүрдүүлэх

ЗТБХБЯ, ХЗДХЯ

МХЕГ

2012-2015

9

Нийт авто замын сүлжээний 70 хувьд орчин үеийн техник хэрэгсэл ашиглан замын хөдөлгөөнд хяналт тавих

ЗТБХБЯ

СЯ, ХЗДХЯ

2015-2020

10

Замын хөдөлгөөний зохицуулагч нарыг жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох болон хурд хэмжих багажаар хангах

ХЗДХЯ

СЯ

2012-2015

11

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн объектив, субъектив шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоох чиглэлээр салбарын мэргэжилтнийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах 

БСШУЯ, ЗТБХБЯ, ХЗДХЯ

СЯ

2012-2020

12

Зам тээврийн осол хэргийг шинжлэн шалгах, шалтгаан нөхцөлийг нарийвчлан судлах бие даасан байгууллага бий болгох

ЗТБХБЯ, ХЗДХЯ

СЯ

2012-2015

Бүлэг 2.  Аюулгүй зам, орчныг сайжруулах чиглэлээр

13

Олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай авто замын тоог 2 дахин нэмэгдүүлж, замын тэмдэг, тэмдэглэл, гэрэлтүүлэг, хашлага, гармыг оновчтой байрлуулах

ЗТБХБЯ

ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2016

14

Авто замын байгууламжийг төлөвлөх, зураг төсөл зохиох, түүнийг барих, ашиглах, арчлахад аюулгүй байдлын үнэлгээ заавал хийж, замын аюултай хэсгийг тогтоон засаж сайжруулах   

ЗТБХБЯ

ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2020

15

Авто замын засвар, арчлалтын менежментийг боловсронгуй болгох, жилд 200 км замд ээлжит засвар хийх

ЗТБХБЯ

ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2020

16

Авто замын судалгаа шинжилгээний хүрээлэн байгуулж, гадаад орны дэвшилтэт техник,  технологийг судалж нутагшуулах

ЗТБХБЯ

АЗГ

2012-2020

17

Жил тутам авто замын инженер, техникч мэргэжлээр   50-иас доошгүй хүнийг дотоодод бэлтгэх, 250-иас доошгүй мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг болох

ЗТБХБЯ

БСШУЯ

2012-2016

18

Замын барилгын ажлын хяналтыг  зөвлөх үйлчилгээний бие даасан компаниар гүйцэтгүүлэх

ЗТБХБЯ

СЯ

2012-2016

19

Хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөө, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох

ЗТБХБЯ

ХЗДХЯ

2012-2015

20

Хот төлөвлөхдөө блок хоорондын зайг 150-200 метрээс ихгүй байхаар зохион байгуулах

ЗТБХБЯ

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2015

21

Хотын төвийн хөдөлгөөний ачааллыг “хэрэглэгч төлдөг” зарчимд шилжүүлэх замаар багасгах

ЗТБХБЯ

ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2014

22

Томоохон хотуудад явган зорчигчийн аюулгүйн гармын тоог нэмэгдүүлэх, тухайлбал  явган зорчигчид зориулсан гарам, хонгил, гүүрэн гарц байгуулж, гэрлэн дохионы горимыг сайжруулах

ЗТБХБЯ

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2020

23

Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн даац, хэмжээг олон улсын конвенцийн шаардлагад нийцүүлэх, уурхайн буюу тусгай зориулалтын авто замын стандарт, техникийн нөхцөлийг тогтоон, хэрэгжүүлэх

ЗТБХБЯ

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2013

24

Хөдөлгөөнд оролцогч хөгжлийн бэрхшээлтэй иргэд,  хүүхэд, өндөр настан, явган зорчигч, моторт бус тээврийн хэрэгслээр болон мотоциклоор зорчигчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авто замын хийцэд тусган төлөвлөж, хэрэгжүүлэх  

 

ЗТБХБЯ

 

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2020

25

Тусгаарлалтыг нэмэгдүүлж, хотын болон хот орчмын бүсэд явган зорчигч, унадаг дугуйгаар зорчигч, мотоциклоор зорчигч нарт зориулсан зам, аюулгүй бүс бий болгох (боломжтой  хэсэгт)

ЗТБХБЯ

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2020

26

Хот хоорондын болон хотын тээврийн сүлжээ, үйлчилгээг нэгдсэн байдлаар хөгжүүлэх, тээврийн төрөл хоорондын (авто тээвэр, төмөр зам, агаарын тээвэр) уялдааг хангах, хот хоорондын болон хотын доторхи замын хөдөлгөөнийг тусгаарлах (хот хоорондын тээврийг хотын захаар тойруулах)

ЗТБХБЯ

 

Нийслэлийн нийтийн                              тээврийн газар

 

2012-2020

27

Хотын хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадвар бүхий нийтийн тээврийн тогтолцоог бүрдүүлэх, ингэхдээ их багтаамжийн тээврийн төрлийн системийг бий болгон автобус, микро автобус, такси үйлчилгээг  уялдуулах 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,

 

Нийслэлийн нийтийн

тээврийн газар

 

2012-2015

28

Замын хөдөлгөөнийг хянах, ялангуяа хотын төв, түгжрэлтэй байрлалуудад автомашины хэрэглээг хянан зохицуулах

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,

Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газар

2012-2015

29

Замын хөдөлгөөний хяналтын тогтолцоог нийт замын урт болон тээврийн хэрэгслийн тоонд зохистойгоор уялдуулах

ЗТБХБЯ

ХЗДХЯ

2012-2020

Бүлэг 3.  Аюулгүй тээврийн хэрэгсэл ашиглах талаар

30

Тээврийн хэрэгслийг шинээр угсрах, үйлдвэрлэхэд шаардагдах эрх зүйн зохицуулалтыг бий болгох

ЗТБХБЯ

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

жил бүр

31

Тээврийн хэрэгсэлд тавигдах олон улсын техникийн стандартыг судалж, шаардлагатай стандартыг үндэсний стандарт болгон шаардлагыг нь бүрэн хангуулах талаар арга хэмжээ авах

ЗТБХБЯ

СХЗГ

жил бүр

32

Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг дараахь зарчмаар шинэчлэх:

а) тээврийн хэрэгслийг импортоор оруулах асуудлаархи бодлогыг шинэчлэн боловсруулж, 6-гаас дээш жил ашиглагдсан тээврийн хэрэгслийг импортоор оруулахыг хязгаарлах;

б) Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа нийт  тээврийн хэрэгслийг зүүн гар талдаа жолооны хүрдтэй болгох;

в) тээврийн хэрэгслийн сэлбэгийг импортоор оруулах бодлогыг өөрчилж, шинэ сэлбэгийг баталгаат үйлдвэрлэгчээс нь шууд хэрэглэгчдэд хүргэх нөхцөлийг санхүү, татварын бодлогоор дэмжих

ЗТБХБЯ

 

СЯ

 

 

 

 

2012-2015

33

Авто тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээллийн санг бий болгох замаар                   “Үйлчилгээ-Оношилгоо-Хяналтын” нэгдсэн системийг бүрдүүлэх

ЗТБХБЯ

ХЗДХЯ

2012-2020

34

Үүрэн холбооны GSM, хиймэл дагуулын GPS систем дээр суурилсан авто тээврийн хөдөлгөөний бодит хяналтын иж бүрэн системийг монголын нөхцөлд хэрэглэх эрх зүйн орчинг бүрдүүлэн хэрэгжүүлэх

ЗТБХБЯ

ХЗДХЯ

2012-2015

35

Авто үйлчилгээний байгууллагуудыг  ангилж стандартын шаардлага хангасан үйлчилгээ явуулахад нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах    

ЗТБХБЯ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

2012-2020

36

 

Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хүрдний байрлалыг солих, гэрлийн тусгалыг өөрчлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих замаар буруу талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх

 

ЗТБХБЯ

НХХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2016

Бүлэг 4.  Хөдөлгөөнд оролцогчдод зориулсан арга хэмжээний талаар

37

Улсын хэмжээнд боловсролын бүх шатанд замын хөдөлгөөний аюулгүй байдлын  сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

БСШУЯ

ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2020

38

Хот төлөвлөлтийг зүй зохистой төлөвлөж, сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган сургуулийн насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх

ЗТБХБЯ, БСШУЯ

ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2020

39

Жолооч бэлтгэх, мэргэшүүлэх үнэмлэх олгох тогтолцоог боловсронгуй болгох

ХЗДХЯ,  ЗТБХБЯ

БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2020

40

Зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцох журмыг боловсронгуй болгож, замын хөдөлгөөнд оролцогчдын хүлээх хариуцлагын тогтолцоог чангатгах

ХЗДХЯ

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2020

41

Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн боловсрол олгох, ухамсар, соёлыг төлөвшүүлэх талаар иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг      өргөжүүлэх

 

ХЗДХЯ

 

Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд

2012-2020

42

Хамгаалах малгай, хамгаалах бүс, хүүхдийн суудал хэрэглэхгүйгээр хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болон гар утас хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд ногдуулах хариуцлагыг чангатгах

ХЗДХЯ

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2013

43

Жолоочийн шалгалт авахад шалгалт авч байгаа хүний хүчин зүйлийг багасгах шалгалтын төвийг байгуулах

ЗТБХБЯ, ХЗДХЯ

БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2013

Бүлэг 5. Ослын дараахь тусламж, үйлчилгээний талаар

 

44

Эмч, эмнэлгийн ажилтан, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийг осол, гэмтлийн үед авах арга хэмжээ, тусламж үйлчилгээний гарын авлага, удирдамжаар  хангах

ЭМЯ

ЗТБХБЯ, ХЗДХЯ, хандивлагч байгууллагууд

2012-2014

45

Хөдөлгөөнд оролцогчдыг даатгалын системд хамруулан осол, зөрчилд өртөгсдийг эмчлэх, эрүүл мэндийг нь нөхөн сэргээхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох

ЭМЯ

ЗТБХБЯ, ХЗДХЯ, Даатгалын ерөнхий газар

2012-2014

46

Осол, гэмтэлд өртөгсдөд үзүүлэх яаралтай болон эмнэлгийн нарийвчилсан тусламжийг сайжруулах арга хэмжээ авах

ЭМЯ

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2012-2016

47

Осол, гэмтэлд тандалт хийх тогтолцоог бий болгох

ЭМЯ

ЗТБХБЯ, ХЗДХЯ

2012-2015

48

Зам тээврийн ослын улмаас хохирсон хүмүүст  тусламж үзүүлэх тогтолцоог бүх суурин газарт бий болгох

ЭМЯ

ЗТБХБЯ, ХЗДХЯ

2013-2015