A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН БҮРТГЭЛ, ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ТЭДГЭЭРИЙГ ХӨТЛӨХ ЖУРАМ
Бүлэг: 1979

            Байгаль орчин,  ногоон хөгжлийн  сайдын

                     2013 оны 02 дугаар сарын 19 - ны өдрийн

                        А-53 тоот тушаалын 03 дугаар хавсралт

 

ОЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН БҮРТГЭЛ, ТАЙЛАНГИЙН

МАЯГТ, ТЭДГЭЭРИЙГ ХӨТЛӨХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 4, Ойн тухай хуулийн 6.1-д заасан мэдээллийн санг бүрдүүлэх бүртгэл тайлангийн маягт, тэдгээрийг хөтлөх, мэдээллийг, боловсруулах, түгээх, хадгалах, хамгаалахтай холбогдсон төр захиргааны болон хувийн хэвшил хоорондын харилцааг  зохицуулахад оршино.

1.2.Ойн мэдээллийн сан /цаашид “мэдээллийн сан” гэх/ гэж Ойн тухай хуулийн 6.1-д заасан ойн сангийн эзлэх талбай, нөөц, бүрэлдэхүүн, үнэлгээ, тэдгээрийн өөрчлөлт, ойг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээний талаарх цогц мэдээллийг ойлгоно.

1.3.Мэдээллийн сан нь  “Журам батлах тухай” Засгийн газрын 2010 оны 85 дугаар тогтоолын 2 дугаар  хавсралтаар баталсан “Байгаль орчны мэдээллийн сангийн эх мэдээний дэлгэрэнгүй жагсаалт”-ын 4-д заасан Ойн сангийн эх мэдээнээс бүрдэнэ.

1.4.Мэдээллийн санг сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын хэмжээгээр бүрдүүлэх ба сум, дүүрэг, аймаг, нийслэлийн мэдээллийн санг тухайн шатны Засаг дарга эрхэлнэ.

1.5.Мэдээллийн сангийн бүртгэл, тайланг сум дундын болон сум дүүргийн ойн анги, /Цаашид “Ойн анги” гэх/ ойн ангигүй суманд Засаг даргын томилсон албан тушаалтан, аймаг, нийслэлийн тайланг Байгаль орчны ойн асуудал хариуцсан нэгж хариуцан гүйцэтгэнэ.

1.6. Мэдээллийн санг ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, ойн төлөв байдлын тайлан гаргах болон холбогдох бусад баримт бичиг боловсруулахад ашиглана. 

1.7. Мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулахад Байгаль орчныг хамгаалах болон Ойн тухай хууль,  “Журам батлах тухай” Засгийн газрын 2010 оны 85 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орчны мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалах журам”-ын холбогдох заалтыг дагаж мөрдөнө.  

          1.8.Ойг эзэмшсэн, ашигласан, нөхөн сэргээсэн, бусад ойн аж ахуйн арга хэмжээг явуулсан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын  мэдээллийн сангийн бүртгэл, тайлангийн маягтын хөтлөлтөнд ойн ангийн дарга, сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан хяналт тавьж, холбогдох заавар, журмаар хангаж, зөвлөгөө өгнө.

          1.9. Ойн анги болон сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар мэдээллийн сангийн  бүртгэл, тайланг гаргахдаа анхан шатны нэгжээс ирүүлсэн тайлан, мэдээ болон ой зохион байгуулалтын материалыг үндэслэнэ.

Хоёр. Мэдээллийн сангийн мэдээний хэлбэр, төрөл, бүрдэл

          2.1. Мэдээллийн сангийн мэдээ, тайлан нь цахим хэлбэрээр болон тоон өгөгдлөөр байна.

2.2. Мэдээллийн сангийн мэдээллийг интернэтийн орчинд ажиллах боломжтой вэб хэлбэрээр бүрдүүлэн тогтмол баяжуулж улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.

2.3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу  мэдээллийн сангийн мета өгөгдлийг бүрдүүлж MNS 5774:2007 стандартын дагуу байгаль орчны мета мэдээллийн санд нэгтгэнэ.

          2.4. Мэдээллийн сангийн мэдээ бүрдүүлэх, боловсруулах, түгээх программ хангамжийг хөгжүүлэх, ажиллах горимыг зохицуулах, шуурхай байдал, хамгаалалт, нууцлалтын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг Байгаль орчны мэдээллийн төв хариуцан ажиллана.

          2.5. Мэдээллийн сангийн мэдээг бүрдүүлэх, боловсруулах, шинэчлэх, ашиглах, түгээх, хадгалах, баяжуулах, нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал, зөвлөмж гаргах, хэрэглэгчдэд нээлттэй болон төлбөртэй мэдээллийн жагсаалт гаргах, мэдээллийн үнэн зөв  байдал, чанар, анхдагч боловсруулалтыг аймаг, нийслэлийн Байгаль орчны газар  хариуцна.

          2.6. Мэдээллийн санд оруулах газарзүйн мэдээллийг агуулсан зурган мэдээ нь Монгол улсад албан ёсоор мөрдөгдөж буй нэгдсэн солбицол, тусгагд хөрвүүлсэн "img, shp, geotiff" өргөтгөлтэй байна.

          2.7. Мэдээллийн санд мэдээ, өгөгдлийг тусгай эрх бүхий хэрэглэгч интернэтийн орчинд сүлжээгээр оруулна.

2.8. Мэдээллийн санг  дараах маягтуудаар бүрдүүлнэ. Үүнд:

          1. Ойн сан бүхий газрын талбай, түүний өөрчлөлт /ОМ-1/

    2. Ойн нөөц, түүний өөрчлөлт /ОМ-2/

    3.Ойн түймрийн мэдээ /ОМ-3/

    4. Ойн аж ахуйн арга хэмжээний тайлан /ОМ-4/

    5. Ойн эзэмшлийн тайлан  /ОМ-5/

    6. Ойн зөрчлийн тайлан  /ОМ-6/

    7. Ойн арга хэмжээний зардлын тайлан  /ОМ-7/

          2.9. Мэдээллийн сангаас мэдээ хайх, үзэх, мэдээ татаж авах асуудал нь хуулинд өөрөөр заагаагүй бол олон нийтэд нээлттэй байна.

          Гурав. Ойн мэдээллийн санг бүрдүүлэх, тайланг гаргах

          3.1.Ойг эзэмшсэн, ашигласан, нөхөн сэргээсэн, бусад ойн аж ахуйн арга хэмжээг явуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, тайланг маягтын дагуу гаргаж тухайн жилийн 12 дугаар сарын 01-ны дотор ойн анги, ойн анги байхгүй бол сум, дүүргийн  Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

          3.2. Ойн анги эсхүл сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын ойн асуудал хариуцсан албан тушаалтан мэдээ, тайланг нэгтгэн Засаг даргаар хянуулж тухайн жилийн 12 дугаар сарын 10-ны дотор аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт  ирүүлнэ.

          3.3.Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь сум, дүүргээс ирүүлсэн  мэдээ тайланг нэгтгэн тухайн жилийн 12-р дугаар сарын 15-ны дотор Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.4. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэлийн Байгаль орчны газраас ирүүлсэн ойн мэдээллийн сангийн бүртгэл, тайланг нэгтгэн жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор улсын ойн мэдээллийн нэгдсэн санд оруулна.

3.5. Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийн мэдээг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар эрхлэн Засаг даргаар баталгаажуулан жил бүрийн 7, 12 дугаар сарын 15-ны дотор багтаан Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлнэ.

          3.6. Мэдээллийн сан нь байгаль орчны статистик мэдээ /Маягт БОХ-5/-ын ойн нөөц, түүний хамгаалалт, нөхөн сэргээлт, ашиглалтын мэдээтэй уялдсан байна.

 


Ойн мэдээллийн сангийн  бүртгэл , тайлангийн маягт,

тэдгээрийг хөтлөх журмын  1 дүгээр хавсралт

 

 Ойн сан бүхий газрын талбай, түүний өөрчлөлт /ОМ-1/

 

..................................

аймаг, нийслэлийн

..................................

сум, дүүрэг

 

Д.д

Ойн сангийн

талбайн төрөл

Хэмжих

 нэгж

Талбай

Тухайн жилд

орсон өөрчлөлт

1

Байгалийн ойн талбай

мян.га

 

 

2

Таримал ойн талбай

га

 

 

3

Сөөг торлог бүхий талбай

мян.га

 

 

4

Тармаг ойн талбай

мян.га

 

 

5

Мод бэлтгэсэн талбай

мян.га

 

 

6

Ойжих талбай

мян.га

 

 

7

Түймэрт өртсөн ойн талбай

мян.га

 

 

8

Ойн хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай

га

 

 

9

Салхи, шуурганд унасан, цасанд дарагдсан ойн талбай

га

 

 

10

МҮГ, тарьц суулгац бойжуулсан талбай

га

 

 

11

Ойн цоорхой

мян.га

 

 

12

Бусад**

га

 

 

ОЙН САН БҮХИЙ ГАЗРЫН НИЙТ ТАЛБАЙ

 

 

 

             
 

 

** ойн сан дахь хүний үйл ажиллагааны нөлөөгөөр эвдрэлд орсон газрууд


 

Ойн мэдээллийн сангийн  бүртгэл , тайлангийн маягт,

тэдгээрийг хөтлөх журмын  2 дугаар хавсралт

 

 Ойн нөөц, түүний өөрчлөлт /ОМ-2/

..................................

аймаг, нийслэлийн

 

..................................

сум, дүүрэг

 

 

 

Д.д

Модны

төрөл

Ургаа ойн

 нөөц /мян.м3/

Тухайн жилд

 орсон өөрчлөлт

Хатсан

модны нөөц

 /м3/

Унасан

 Модны

 нөөц /м3/

1

Шинэс

 

 

 

 

2

Нарс

 

 

 

 

3

Хуш

 

 

 

 

4

Гацуур

 

 

 

 

5

Жодоо

 

 

 

 

6

Хус

 

 

 

 

7

Улиас

 

 

 

 

8

Улиангар

 

 

 

 

9

Хайлаас

 

 

 

 

10

Бургас

 

 

 

 

11

Заг

 

 

 

 

12

Бусад

 

 

 

 

               
 

 

 


 

Ойн мэдээллийн сангийн  бүртгэл , тайлангийн маягт,

тэдгээрийг хөтлөх журмын  3 дугаар хавсралт

 Ойн түймрийн мэдээ /ОМ-3/

..................................

аймаг, нийслэлийн

..................................

сум, дүүрэг

 

Д.д

Үзүүлэлт

Хэмжих нэгж

Мэдээ

1

Гарсан түймрийн тоо

     тоо

 

2

Түймэр гарсан газрын нэр

        -

 

3

Түймэр гарсан он,сар, өдөр

        -

 

4

Түймэрт өртсөн ойн солбицол, байршил

/зургийн хамт/

        -

 

 

5

 

Түймэрт өртсөн талбайн хэмжээ/га/

Ойтой

га

 

Бэлчээр

га

 

Тариалан

га

 

Хадлан

га

 

Бүгд

 

 

 

6

Түймэрт өртсөн

ойн төрөл/га/

Шинэс

га

 

Нарс

га

 

Хуш, гацуур, жодоо

га

 

Бусад

га

 

 

7

Түймэр унтраахад дайчлагдсан байдал

Хүн

тоо

 

Машин

тоо

 

Трактор

тоо

 

Мотоцикл

тоо

 

Морь, ердийн хөсөг

тоо

 

 

8

Түймрээс учирсан байгалийн хохирол / мян.төг/

Ой

мян/төг

 

Бэлчээр

мян/төг

 

Ан амьтан

мян/төг

 

 

9

Түймрээс учирсан эд хөрөнгийн хохирол

/ мян.төгрөг/

Мал

мян/төг

 

Гэр

мян/төг

 

Байшин, сууц

мян/төг

 

Хашаа саравч

мян/төг

 

Машин техник

мян/төг

 

Өвс

мян/төг

 

Бусад эд материал

мян/төг

 

10

Ойн түймрээс учирсан нийт хохирлын хэмжээ

мян/төг

 

11

Түймэрт нэрвэгдсэн хүний тоо

Нас барсан

тоо

 

Түлэгдсэн

тоо

 

Гэмтсэн

тоо

 

12

Түймэр гарсан эх сурвалж

Хүний нөлөөгөөр

-

 

Байгалийн нөлөөгөөр

-

 

Хил дамнасан

 

-

 

13

Түймэр унтраахад зарцуулсан зардал/мян.төгрөг/

Хоол, хүнс

 

 

Шатахуун

мян/төг

 

Онгоц, нисдэг тэрэгний хөлс

мян/төг

 

Томилолт, цалин хөлс

мян/төг

 

Нүүлгэн шилжүүлэлт

мян/төг

 

Бусад

мян/төг

 

Бүгд

 

 

 

14

Түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал

/мян.төгрөг/

Гал унтраах багаж хэрэгсэл, машин техник

 

тоо

 

Ухуулга сурталчилгаа

тоо/мян.төг

 

Эргүүл хамгаалалт

тоо/мян.төг

 

Сургалт

тоо/мян.төг

 

 

 

15

Түймрийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал/мян.төгрөг/

Харлуулсан  шороон  зурвас

км

 

Зориуд шатаах аргаар гаргасан зурвас

км

 

Цэвэрлэгээний  аргаар шатах материалыг зайлуулсан арга хэмжээ

 

га

 

 

16

Ойн түймрийн хохирлын нөхөн төлбөр/мян.төгрөг/

Тавигдсан

мян/төг

 

Барагдуулсан

мян/төг

 

17

Гал алдсан хүний нэр, хаяг

 

 

 

18

Гэм буруутай этгээдэд авсан арга хэмжээ

Эрүүгийн хэрэг

 

 

Захиргааны хэрэг

 

 

Шийтгэл, торгууль

 

 

19

Бусад

 

 

               

 

 


 

Ойн мэдээллийн сангийн  бүртгэл , тайлангийн маягт,

тэдгээрийг хөтлөх журмын  4 дүгээр хавсралт

 Ойн аж ахуйн арга хэмжээний тайлан /ОМ-4/

..................................

аймаг, нийслэлийн

..................................

сум, дүүрэг

 

Д.д

Үзүүлэлт

Хэмжих

нэгж

Мэдээ

1. Ойг хөнөөлт шавьж өвчнөөс хамгаалах

1.1

Ойн хөнөөлт шавж өвчний тархалтын судалгаа явуулсан хэмжээ

га

 

1.2

Ойн хөнөөлт шавж өвчин тархсан талбайн

 хэмжээ

га

 

1.3

Ойн хөнөөлт шавж өвчинд нэрвэгдсэн талбайн

 хэмжээ

га

 

1.4

Ойн хөнөөлт шавж өвчний тэмцлийн

 ажлын хэмжээ

Онгоц

удаа/тоо

 

Үүргийн шүршигч багаж

га/тоо

 

Механик арга

кг/га

 

1.5

Ойн хөнөөлт шавж өвчний тэмцлийн ажлын

 үр дүн

хувь

 

1.6

Ойн хөнөөлт шавж өвчний тэмцлийн ажил явуулсан газрын байршил/зургийн хамт/

-

 

2. Ойг нөхөн сэргээх

2.1

Нөхөн сэргээлт

хийсэн талбайн

хэмжээ

Ойжуулалт

га

 

Байгалийн сэргэн

ургалтад туслах

га

 

Ойн зурвас

га

 

2.2

Нөхөн сэргээлт хийсэн газрын байршил

/зургийн хамт/

-

 

2.3

Улсын ойн санд шилжүүлсэн таримал ойн

 талбайн хэмжээ

га

 

2.4

Таримал ойн байршил/зургийн хамт/

 

 

2.5

Ойжуулалтын ажлын чанар, амьдралтын хувь

хувь

 

2.6

Ургуулсан тарьц, суулгацын тоо

1 настай

тоо

 

2 настай

тоо

 

3 настай

тоо

 

2.7

Ойжуулалтад шилжүүлэх тарьц, суулгацын тоо

Шинэс

тоо

 

Нарс

тоо

 

Бусад

-

 

2.8

Бэлтгэсэн үрийн хэмжээ

Шинэс

кг

 

Нарс

кг

 

Заг

кг

 

Бусад

 

 

 

3. Ойн ашиглалт

3.1

Ойгоос бэлтгэсэн модны

хэмжээ

Хэрэглээ

м3

 

Түлээ

м3

 

Нийт

 

 

3.2

Мод бэлтгэхээр тусгаарласан талбайн хэмжээ

га

 

3.3

Мод бэлтгэсэн талбайн хэмжээ

га

 

3.4

Мод бэлтгэсэн талбайн байршил/зургийн хамт

 

 

3.5

Арчилгаа явуулсан ойн талбайн хэмжээ

га

 

3.6

Арчилгаагаар бэлтгэсэн модны хэмжээ

Хэрэглээ

м3

 

Түлээ

м3

 

Нийт

 

 

3.7

Цэвэрлэгээ явуулсан талбайн хэмжээ

га

 

3.8

Цэвэрлэгээгээр бэлтгэсэн модны хэмжээ

Хэрэглээ

м3

 

Түлээ

м3

 

Нийт

 

 

3.9

Ойн дагалт баялгийн ашиглалт

Самар

кг

 

Жимс

кг

 

Бусад

 

 

                 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ойн мэдээллийн сангийн  бүртгэл, тайлангийн маягт,

тэдгээрийг хөтлөх журмын  5 дугаар хавсралт

 Ойн эзэмшлийн тайлан  /ОМ-5/

..................................

аймаг, нийслэлийн

..................................

сум, дүүрэг

 

Д.д

Үзүүлэлт

Хэмжих нэгж

Мэдээ

1

Ойг эзэмшигчийн тоо

Ойн нөхөрлөл

тоо

 

Аж ахуйн нэгж

тоо

 

Бусад

 

 

Нийт

 

 

2

Эзэмшил ойн талбайн

хэмжээ

Ойн нөхөрлөл

га

 

Аж ахуйн нэгж

га

 

Бусад

 

 

Нийт

 

 

3

Ой эзэмшигчийн байршил

 

 

4

Ойг эзэмшүүлсэн захирамжийн дугаар

 

 

             

 

 

 

Ойн мэдээллийн сангийн  бүртгэл, тайлангийн маягт,

тэдгээрийг хөтлөх журмын  6 дугаар хавсралт

 Ойн зөрчлийн тайлан  /ОМ-6/

..................................

аймаг, нийслэлийн

..................................

сум, дүүрэг

 

Д.д

Үзүүлэлт

Хэмжих нэгж

Мэдээ

1

Илрүүлсэн зөрчлийн тоо

тоо

 

2

Хууль бусаар бэлтгэсэн модны хэмжээ

м3

 

3

Хууль бусаар мод бэлтгэсэн газрын байршил

 

 

4

Хураагдсан эд зүйлс, машин техник

тоо

 

5

Шийтгэлийн байдал

Торгууль

мян/төг

 

Нөхөн  төлбөр

мян/төг

 

6

Ойгоос зөвшөөрөлгүй бэлтгэсэн дагалт баялгийн хэмжээ

кг

 

             

 

 

 

Ойн мэдээллийн сангийн  бүртгэл, тайлангийн маягт,

тэдгээрийг хөтлөх журмын  7 дугаар хавсралт

 Ойн арга хэмжээний зардлын тайлан, мян.төг /ОМ-7/

.................................

аймаг, нийслэлийн

..................................

сум, дүүрэг

 

Д.д

Ойн арга

хэмжээний төрөл

Санхүүжилт

Улсын

Орон

 нутгийн

Бусад

Нийт

1. Зардал

1.1

Ойн нөхөн сэргээлт

 

 

 

 

1.2

Ойн арчилгаа, цэвэрлэгээ

 

 

 

 

1.3

Ойн хөнөөлт шавьж өвчний

судалгаа

 

 

 

 

1.4

Ойн хөнөөлт шавж өвчний тэмцэл

 

 

 

 

1.5

Ойн үр бэлтгэл

 

 

 

 

1.6

Мэргэжлийн сургалт зохион

байгуулах

 

 

 

 

1.7

Багаж, техник тоног төхөөрөмж

 худалдан авах

 

 

 

 

1.8

Бусад зардал

 

 

 

 

2. Орлого

2.1

Ойгоос бэлтгэсэн дагалт баялаг

 

 

 

 

2.2

Ойгоос бэлтгэсэн модны төлбөр

 

 

 

 

2.3

Түймрийн хохирлын нөхөн төлбөр

 

 

 

 

2.4

Ойн хохирлын нөхөн төлбөр

 

 

 

 

2.5

Тарьц, суулгац борлуулсны орлого

 

 

 

 

               

 

 

 

 

 

____оОо___