- Нүүр
- Сайдын тушаал
- ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА, АЖИЛЛАХ ЖУРАМ 2-р хавсралтыг БОНХЯ-ны 2013-А-223-р тушаалаар хүчингүй болгосон/
2-р хавсралтыг БОНХЯ-ны 2013-А-223-р тушаалаар хүчингүй болгосон/
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн А-53 тоот тушаалын 2 дугаар хавсралт
ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ
ШААРДЛАГА, АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь ойн мэргэжлийн байгууллагын эрх авах аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны чиглэл, тавигдах шаардлага болон ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журмыг тодорхойлохтой холбогдсон Ойн тухай хуулийн 23-д заасан харилцааг зохицуулахад оршино.
1.2. Ойн тухай хуулийн 23.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллагыг ойн мэргэжлийн байгууллага гэнэ.
1.3. Ойн тухай хуулийн 13.1.10 дахь заалт болон Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолыг үндэслэн энэ журамд заасан үйл ажиллагааны чиглэл, тавигдах шаардлага, ажиллах журмыг харгалзан аж ахуйн нэгж, байгууллагад эрх олгох сунгах, хүчингүй болгох шийдвэрийг байгаль орчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
Хоёр. Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл түүнд тавигдах шаардлага
Ойн мэргэжлийн байгууллагад нь дараах чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрх олгоно:
2.1. Ойн тооллого, ой зохион байгуулалт хийх;
2.2. Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх;
2.3. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх;
2.4. Ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах;
2.5. Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх;
2.6. Үйлдвэрлэлийн ашиглалт явуулах.
2.1.1. Ойн тооллого, ой зохион байгуулалт хийх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага:
1/ Энэ чиглэлийн ажил эрхлэх нэгжийн дарга нь ойн аж ахуйн инженер, ой зүйч байх ба инженер, техникийн ажилчид нь зайнаас тандан судлах болон ой судлалын чиглэлийн мэргэжилтэй байх;
2/ Байршил тогтоогч, өнцөг хэмжигч, ойн таксацын дундаж үзүүлэлтийг тодорхойлох багаж, зураг оруулах, хэвлэх тоног төхөөрөмжтэй байх;
3/ Газар зүйн мэдээллийн системийн болон хиймэл дагуулын тоон мэдээлэлд ангилал, боловсруулалт хийх программ хангамжтай байх;
4/ Ажил, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай ойн тооллого, ой зохион байгуулалтын мэдээллийн сантай байх;
5/ Ажиллагсад нь хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл болон түймэр унтраах багаж хэрэгсэлээр хангагдсан байх.
2.2.1. Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа явуулах, тэдгээртэй тэмцэх ажил эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага:
1/ Энэ чиглэлийн ажил эрхлэх нэгжийн дарга нь ой зүйч эсхүл биологич байх ба инженер, техникийн ажилчид нь биологич, экологич, ойн чиглэлийн мэргэжилтэй байх;
2/ Байршил тогтоогч, бичил цаг уур хэмжигч, үүргийн шүршигч, ус агуулах сав, мотопомп, цахилгаан үүсгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж болон хөдөлмөр хамгааллын хувцас, бээлий, нүдний шил, амны хаалт, хэрэгсэлтэй байх;
3/ Бактерийн бэлдмэл, химийн бодисыг хадгалах байр, тээвэрлэх үед тээврийн хэрэгсэл нь тусгай зориулалтаар тоноглогдсон байх;
4/ Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэмцлийн ажил гүйцэтгэх батлагдсан арга зүйтэй байх;
5/ Ажил, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэмцлийн ажлын мэдээллийн сантай байх;
6/ Түймрээс урьдчилан сэргийлэх, түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх.
2.3.1. Ойд цэвэрлэгээ, арчилгаа хийх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага:
1/ Энэ чиглэлийн ажил эрхлэх нэгжийн дарга нь ойн инженер мэргэжилтэй байх ба хөрөөчин нь мэргэжлийн үнэмлэхтэй байх;
2/ Мод огтлох, цагаалах, тээвэрлэх, түймрээс хамгаалах техник хэрэгсэлтэй байх ба мод цагаалах ердийн хөсөгтэй байж болно;
3/ Цэвэрлэгээ хийсэн талбайг ойжуулахад шаардагдах тарьц, суулгацын байнгын нөөцтэй байх эсхүл мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийлгэхээр урьдчилан тохиролцож гэрээ байгуулсан байх;
4/ Ажиллагсад нь хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл болон түймэр унтраах багаж хэрэгсэлээр хангагдсан байх.
2.4.1. Ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага:
1/ Стандарт, бусад норматив, техникийн баримт бичгийн шаардлагыг хэрэгжүүлэх мэргэжлийн боловсон хүчинтэй байх;
2/ Ойн төрөл бүрийн дагалт баялагийг түүж бэлтгэх онцлогт тохирсон арга зүй, зориулалтын багаж, техник хэрэгсэлтэй байх;
3/ Ойн дагалт баялаг, хуш модны самрыг бэлтгэх техник, тоног төхөөрөмж нь стандартын шаардлагыг хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй байх;
4/ Ажиллагсад нь хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл болон түймэр унтраах багаж хэрэгсэлээр хангагдсан байх.
2.5.1. Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх ажил эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага:
1/ Энэ чиглэлийн ажил эрхлэх нэгжийн дарга нь ойн чиглэлийн мэргэжилтэй, ойжуулагч нь ажлын дадлага, туршлагатай байх;
2/ Мод үржүүлгийн газар эсхүл тарьц ургуулах зориулалт бүхий хүлэмжтэй байх;
3/ Ойжуулах, мод үржүүлэх, хот цэцэрлэгжүүлэх ажилд шаардагдах зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслээр хангагдсан байх;
4/ Ажиллагсад нь хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл болон түймэр унтраах багаж хэрэгсэлээр хангагдсан байх.
2.6.1. Ойд үйлдвэрлэлийн ашиглалтын ажил эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага:
1/ Энэ чиглэлийн ажил эрхлэх нэгжийн дарга нь ойн инженер мэргэжилтэй байх ба мод бэлтгэлийн техникч, хөрөөчин нь мэргэжлийн үнэмлэхтэй байх;
2/ Мод огтлох, цагаалах, ачигч, туушаар тээвэрлэх машин механизм, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй байх;
3/ Түймрээс хамгаалах халз болон харлуулсан зурвас байгуулах техник, тоног төхөөрөмжтэй байх;
4/ Үйлдвэрлэлийн ашиглалт явуулсан талбайг ойжуулахад шаардагдах тарьц, суулгацын байнгын нөөцтэй байх эсхүл мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийлгэхээр урьдчилан тохиролцож гэрээ байгуулсан байх;
5/ Ажиллагсад нь хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл болон түймэр унтраах багаж хэрэгсэлээр хангагдсан байх.
Гурав. Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам
3.1. Ойн тооллого, ой зохион байгуулалтыг хийх ойн мэргэжлийн байгууллага нь дараах ажил, үйлчилгээг эрхлэн явуулна:
3.1.1. Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажил гүйцэтгэх, зураг, төсөв зохиох, төсөл, хөтөлбөр боловсруулах;
3.1.2. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах;
3.1.3. Мод бэлтгэлийн талбай тусгаарлах ажлыг “Ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах заавар”-ын дагуу хийж гүйцэтгэх;
3.1.4. Ой хамгаалал, ойд цэвэрлэгээ, арчилгаа хийх, ойжуулах, ойг нөхөн сэргээх, ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, судалгаа хийх, сургалт явуулах;
3.1.5. Ойн дагалт баялгийн судалгааны ажлыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран гүйцэтгэх;
3.1.6. Энэ журмын 3.1-д заасан чиг үүрэгт хамаарах бусад үйл ажиллагаа.
3.2. Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх ойн мэргэжлийн байгууллага нь дараах ажил, үйлчилгээг эрхлэн явуулна:
3.2.1. Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх, тархалтын байршлыг тодорхойлох, тэмцэл явуулах аргыг тогтоох;
3.2.2. Ойн тухай хуулийн 27.2-27.5 дахь заалтад туссан арга хэмжээг хэрэгжүүлэх;
3.2.3. Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэхэд төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөгдсөн бактерийн бэлдмэл ашиглах;
3.2.4. Ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах;
3.2.5. Орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, байгаль орчинд халгүй арга, технологийг нэвтрүүлж ажиллах
3.2.6. Энэ журмын 3.2-д заасан чиг үүрэгт хамаарах бусад үйл ажиллагаа.
3.3. Ойд цэвэрлэгээ, арчилгаа хийх ойн мэргэжлийн байгууллага нь дараах ажил, үйлчилгээг эрхлэн явуулна:
3.3.1. Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатаж хуурайшсан, нас гүйцэж хөгширч өмхөрсөн, цас, салхины нөлөөгөөр булгарч унасан болон унанги модыг бэлтгэх зорилгоор цэвэрлэгээ явуулах;
3.3.2. Зулзаган ойн титэм нийлэх үеэс эхлэн ашиглалтын нас хүртэлх хугацаанд түүний бүтэц, бүрэлдэхүүн, шигүүрлийг зохицуулж, модны өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор арчилгаа явуулах;
3.3.3. “Ойд арчилгааны огтлолт явуулах технологийн заавар”-ыг баримтлан ажиллах;
3.3.4. Цэвэрлэгээ хийсэн талбайд ойжуулах, ойг нөхөн сэргээх арга хэмжээ авах;
3.3.5. Ойд цэвэрлэгээ, арчилгаа хийх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах;
3.3.6. Орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, байгаль орчинд халгүй арга, технологийг нэвтрүүлж ажиллах;
3.3.7. Түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор зориудын шатаалт хийх, халз болон харлуулсан зурвас гаргах;
3.3.8. Энэ журмын 3.3-д заасан чиг үүрэгт хамаарах бусад үйл ажиллагаа.
3.4. Ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах ойн мэргэжлийн байгууллага нь дараах ажил, үйлчилгээг эрхлэн явуулна:
3.4.1. Ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, хадгалах, боловсруулах аргачлал, гарын авлага боловсруулах;
3.4.2. Ойн дагалт баялгийг нөөцийн хэмжээг тогтоох, ашиглах, нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэх;
3.4.3. Ойн дагалт баялгийг ашиглахтай холбогдсон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
3.4.4. Их ургацын жилд хушны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх;
3.4.5. Энэ журмын 3.4-д заасан чиг үүрэгт хамаарах бусад үйл ажиллагаа.
3.5. Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх ойн мэргэжлийн байгууллага нь дараах ажил, үйлчилгээг эрхлэн явуулна:
3.5.1. Мод үржүүлэх, ойжуулалт, ойг нөхөн сэргээх, ойн зурвас байгуулах, хот, суурин газрын ногоон байгууламжид мод, сөөг тарих үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх;
3.5.2. Цөлжилттэй тэмцэх зорилгоор мод тарих, ойг нөхөн сэргээх ойжуулах, гол горхи, булгийн эх, бэлчээр, тариалангийн талбай, хамгаалалтын ойн зурвас байгуулах, хот, суурин газрын ногоон байгууламжид мод, сөөг тарих чиглэлээр хэрэгжүүлж байгаа улсын захиалга, даалгавар, төсөл, хөтөлбөрийг улсын болон орон нутгийн төсөв, өөрийн хөрөнгө, гадаад дотоодын хандив, тусламжаар тэдгээрийг зураг, төслийн дагуу мэргэжлийн түвшинд гүйцэтгэх;
3.5.3. Ойг нөхөн сэргээх, ойн зурвас, мод үржүүлгийн газар байгуулах талаар хөтөлбөр боловсруулах, зураг, төсөв зохиох, зааварчилгаа өгөх, сурталчилах, арга зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, дүгнэлт гаргах;
3.5.4. Бүх нийтээр мод тарих, ойжуулах, мод үржүүлэх талаар олон нийтийн дунд сургалт сурталчилгаа, зөвлөх, туслах ажил хийх;
3.5.5. Навчит болох шилмүүст модны стандартын тарьц, суулгацаар ойжуулалтын ажлыг технологийн зааврын дагуу мэргэжлийн хэмжээнд хийх;
3.5.6. Энэ журмын 3.5-д заасан чиг үүрэгт хамаарах бусад үйл ажиллагаа.
3.6. Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах ойн мэргэжлийн байгууллага нь дараах ажил, үйлчилгээг эрхлэн явуулна:
3.6.1. “Ойд үндсэн ашиглалтын огтлолт явуулах технологийн заавар”-ын дагуу үйлдвэрлэлийн ашиглалтыг явуулах;
3.6.2. “Мод бэлтгэх технологийн карт” боловсруулах, мөрдүүлж ажиллах;
3.6.3. Түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор зориудын шатаалт хийх, халз болон харлуулсан зурвас гаргах;
3.6.4. Мод бэлтгэлийн технологи, үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолт явуулах чиглэлээр сургалт явуулах, зөвлөгөө өгөх;
3.6.5. Ойгоос бэлтгэсэн модыг хаягдалгүй тээвэрлэх арга, дэвшилтэт технологийг бүрэн нэвтрүүлэх, хөрсний эвдрэлээс хамгаалах, байгаль орчинг доройтуулахгүй байх талын арга хэмжээг зохион байгуулж ажиллах;
3.6.6. Үйлдвэрлэлийн ашиглалт явуулсан талбайг ойжуулах, нөхөн сэргээх арга хэмжээ;
3.6.7. Энэ журмын 3.6-д заасан чиг үүрэгт хамаарах бусад үйл ажиллагаа.
Дөрөв. Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа, тавигдах шаардлагад үнэлгээ өгөх
4.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ойн /газар/ хэлтэс нь мэргэжлийн байгууллагын эрх авах аж ахуйн нэгж, байгууллагад энэ журмын тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхэд үнэлгээ өгч, дүгнэлт гаргана.
4.2. Энэхүү журмын 4.1-д заасныг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох эсэх асуудлыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар эцэслэн шийдвэрлэж, сайдын тушаалаар баталгаажуулна.
4.3. Аймаг, нийслэлийн байгаль орчны газар болон хууль, хяналтын байгууллага нь ойн мэргэжлийн байгууллагаас ажил, үйлчилгээ эрхлэхдээ ойн санд ноцтой хохирол учруулсан нь тогтоогдсон бол ойн мэргэжлийн байгууллагын эрхийг нь цуцлуулах арга хэмжээ авах тухай саналаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.4. Ойн мэргэжлийн байгууллагын эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно. Бусдад шилжүүлсэн тохиолдолд эрхийг хүчингүй болгох үндэслэл болно.
-----oOo------
Текст томруулах
A
A
A