- Нүүр
- Сайдын тушаал
- ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБОГДСОН НАРИЙВЧИЛСАН ЖУРАМ /Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/08-р тушаалаар хүчингүй болгосон/
/Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/08-р тушаалаар хүчингүй болгосон/
Уул уурхайн сайдын 2013 оны
08 сарын 29-ны өдрийн 171 дүгээр
тушаалын 1-р хавсралт
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУСГАЙ
ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБОГДСОН НАРИЙВЧИЛСАН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. 1.Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүн, тодруулбал бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийг импортлох, бөөнөөр, жижиглэнгээр худалдах тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, мэдээ тайлан гаргах харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
1. 2.Энэхүү журам нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Барилгын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудад үндэслэж, тэдгээрт нийцсэн байна.
Хоёр. Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөл,
эрхлэх үйл ажиллагааны төрөл, хамрах хүрээ
2.1 Тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон огноо, хүчинтэй байх хугацаа, эзэмшигчийн нэр, үйл ажиллагааны төрөл, чиглэлийг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлт, агуулах, түгээх станцыг бүртгэх зориулалт бүхий хавсралттай байна.
-
Тусгай зөвшөөрлийг дараах төрлөөр олгоно. Үүнд:
- Импортлох; - Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийг импортлох;
- Бөөний худалдаа эрхлэх - Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийг агуулахаас худалдах үйл ажиллагаа;
- Жижиглэнгийн худалдаа эрхлэх - Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийг түгээх станцаас худалдах үйл ажиллагаа;
Гурав. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах
- Аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө энэхүү журмын Дөрөв-т заасан материалын хамт, олгогдсон тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө Тав-д заасан материалын хамт газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “Уул уурхайн яам” гэх/-д гаргана. Энэхүү журмын Зургаа-д заасан материалыг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “Газрын тосны газар” гэх/-д гаргана.
- Тусгай зөвшөөрлийг Уул уурхайн яамны шийдвэрээр олгоно, хугацааг сунгана.
- Газрын тосны газар нь өргөдөл гаргасан этгээдийн агуулах, шатахуун түгээх станцын техникийн дүгнэлтийг ажлын 20 хоногийн дотор гаргаж Уул уурхайн яаманд хүргүүлнэ.
- Хэрэв шаардлагатай гэж үзвэл 3.3-т заасан хугацааг ажлын 10 хоногоор сунгаж болно.
- Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн агуулах, шатахуун түгээх станцын техникийн дүгнэлтийг үндэслэн Газрын тосны газрын шийдвэрээр бүртгэлийн гэрчилгээ олгож тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглүүлэх арга хэмжээ авна.
- Агуулах, түгээх станцын гэрчилгээнд түүнийг олгосон он, сар, өдөр, дугаар, хүчинтэй хугацаа, эзэмшигчийн нэр, байршил, хүчин чадлыг тэмдэглэсэн байна.
- Өргөдөл гаргасан этгээдийн өргөдөлд хавсаргасан материалд магадлан шинжилгээ хийх болон газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцыг газар дээр нь үзэж шалгах арга хэмжээний үед гарах зардлыг өргөдөл гаргагч хариуцна.
Дөрөв. Тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материал
-
Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийг импортлох тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т заасан бичиг баримтууд;
- Мэргэжлийн холбооны гишүүн болохыг тодорхойлсон баримт бичиг;
- Газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ /эх хувиар/
-
Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийн бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 11.1.4-т заасан бичиг баримтууд;
- Агуулахын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эсхүл эдгээрийн түрээсийн гэрээ;
- Мэргэжлийн холбооны гишүүн болохыг тодорхойлсон баримт бичиг;
- Агуулахын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, техникийн дүгнэлт, эсхүл түрээсийн гэрээнд заагдсан агуулахын техникийн дүгнэлт;
-
Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийн жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т заасан бичиг баримтууд;
- Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасан холбогдох шаардлагыг хангаж байгааг нотолсон бичиг баримт;
- Мэргэжлийн холбооны гишүүн болохыг тодорхойлсон баримт бичиг;
- Түгээх станцын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, техникийн дүгнэлт, эсхүл түрээсийн гэрээнд заагдсан түгээх станцын техникийн дүгнэлт;
Тав. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах,
бүрдүүлэх материал
Хугацаа сунгуулах өргөдлийг холбогдох материалын хамт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гаргана.
-
Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл;
- Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байсан талаарх Газрын тосны газрын тодорхойлолт;
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулах тохиолдолд/;
-
Тусгай зөвшөөрлийн төрлөөс хамаарч дараах материалыг нэмж бүрдүүлнэ. Үүнд:
- Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийг импортлох тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ /эх хувиар/
- Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийн бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад стандартын шаардлага хангасан агуулахын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, техникийн дүгнэлт, эсхүл эдгээрийн түрээсийн гэрээ;/эх хувиар/
- Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийн жижиглэнгийн худалдаа эрхлэх жижиглэнгээр худалдах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад газрын тосны бүтээгдэхүүний түгээх станцын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, техникийн дүгнэлт, эсхүл түрээсийн гэрээний хуулбар;
Зургаа.Агуулах, шатахуун түгээх станцын техникийн дүгнэлт гаргуулахад
бүрдүүлэх материал
-
Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийн агуулахын техникийн дүгнэлт гаргуулахад дор дурдсан бичиг баримтыг /эх хувиар эсхүл наториатаар гэрчлүүлсэн хуулбар/ бүрдүүлнэ. Үүнд:
- Техникийн дүгнэлт хүссэн өргөдөл;
- Улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Стандартын шаардлага хангасан агуулахын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ;
- Нисэх онгоцны түлш хадгалах зориулалтын агуулахад Иргэний нислэгийн аюулгүй байдлыг хангах асуудлыг зохицуулах эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлт;
- Мэргэжлийн инженер, техникийн ажиллагсадын танилцуулга;
- Хэмжүүр, хэмжих хэрэгслийг загварын туршилтад хамруулсан бичиг баримт;
- Агуулах нь газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээний лабораторийн гэрчилгээ буюу итгэмжлэгдсэн лабораторитай байгуулсан гэрээ;
- Галын аюулгүй ажиллагааны шаардлага хангасан ажлын байрны дүгнэлт;
- Мэргэжлийн байгууллага боловсруулж улсын экспертизээр баталгаажуулсан агуулахын зураг төсөл, газар эзэмших зөвшөөрөл, улсын комиссоор хүлээн авсан акт;
- Шатахууны савыг улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт;
- Агуулахын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт;
-
Бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийн түгээх станцын техникийн дүгнэлт гаргуулахад дор дурдсан бичиг баримтыг /эх хувиар эсхүл наториатаар гэрчлүүлсэн хуулбар/ бүрдүүлнэ. Үүнд:
- Техникийн дүгнэлт хүссэн өргөдөл;
- Улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Газрын тосны бүтээгдэхүүний түгээх станцын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ;
- Хэмжүүр, хэмжих хэрэгслийг загварын туршилтад хамруулсан бичиг баримт;
- Галын аюулгүй ажиллагааны шаардлага хангасан ажлын байрны дүгнэлт;
- Мэргэжлийн байгууллага боловсруулж улсын экспертизээр баталгаажуулсан агуулахын зураг төсөл, газар эзэмших зөвшөөрөл, улсын комиссоор хүлээн авсан акт;
- Мэргэжлийн инженер, техникийн ажиллагсадын танилцуулга;
- Шатахуун түгээх станцын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт;
Долоо. Газрын тосны бүтээгдэхүүн импортлох тусгай
зөвшөөрлийн нөхцөл
-
Газрын тосны бүтээгдэхүүний импортын тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа нь дараах нөхцөлтэй байна. Үүнд:
- Чанарын хувьд Монгол Улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг импортлох;
- Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад импортолсон бүтээгдэхүүний нийлүүлэгч эх үүсвэр, тоо хэмжээ, нэр төрөл, үнэ, импортолсон боомт, чанарын талаар үнэн зөв мэдээллээ тухай бүр албан ёсоор хүргүүлнэ. /Маягт-5 дагуу/;
- Мэдээ тайланг энэхүү журмын 7.1.2-т заасны дагуу гаргаж сар бүрийн 5-ны дотор эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулан албан бичгээр Газрын тосны газарт хүргүүлэх;
- Төрийн эрх бүхий байгуулагаас шаардсан бусад холбогдох мэдээ, тайланг заасан хугацаанд нь түргэн шуурхай, үнэн зөв гаргаж хүргүүлэх;
Найм. Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл
-
Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа нь дараах нөхцөлтэй байна. Үүнд:
- Компанийн нөөцийг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлэх;
- Зориулалтын бус болон улсын комисс хүлээн аваагүй барилга байгууламжид газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалахгүй байх;
- Агуулахад гэрчилгээ авч тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглүүлэх;
- Үйлчилгээгээ өргөтгөх, салбар, цэг шинээр байгуулах зэрэг аливаа өөрчлөлт хийх тохиолдолд газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухай бүр албан ёсоор урьдчилан мэдэгдэх;
- Бөөний борлуулалтын талаарх үнэн зөв мэдээллээ улирал, сар, 7 хоног бүрээр гаргаж дараа сарын 5-ны дотор /Маягт-6 дагуу/, үлдэгдлийн мэдээг долоо хоног бүрийн Мягмар гаригт хот, аймаг бүрээр гаргаж /Маягт-8 дагуу/ эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулан албан бичгээр Газрын тосны газарт хүргүүлэх;
- Төрийн эрх бүхий байгуулагаас шаардсан бусад холбогдох мэдээ, тайланг хугацаанд нь түргэн шуурхай, үнэн зөв гаргаж хүргүүлэх;
Ес. Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл
-
Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа нь дараах нөхцөлтэй байна. Үүнд:
- Үйлчилгээгээ өргөтгөх, шинэчлэх зэрэг аливаа өөрчлөлтийг Газрын тосны газарт тухай бүр албан ёсоор мэдэгдэх;
- Жижиглэнгийн борлуулалтын талаарх үнэн зөв мэдээллээ улирал, сар, 7 хоног бүрээр гаргаж дараа сарын 10-ны дотор /Маягт-7 дагуу/, үлдэгдлийн мэдээг долоо хоног бүрийн Мягмар гаригт хот, аймаг бүрээр гаргаж /Маягт-8 дагуу/ эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулан албан бичгээр Газрын тосны газарт хүргүүлэх;
- Төрийн эрх бүхий байгуулагаас шаардсан бусад холбогдох мэдээ, тайланг заасан хугацаанд нь түргэн шуурхай, үнэн зөв гаргаж хүргүүлэх;
- Газрын тосны бүтээгдэхүүний худалдаанд хязгаарлалт хийсэн тохиолдолд энэ тухай 24 цагийн дотор Газрын тосны газарт албан бичгээр мэдэгдэх;
- Шинээр байгуулсан шатахуун түгээх станцад бүртгэлийн гэрчилгээ авч тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглүүлэх;
Арав. Хяналт
- Тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрх, үүргийн биелэлт, хэрэгжилтэнд Газрын тосны газрын биет төлөөлөгч хяналт тавина. Шаардлагатай тохиолдолд Уул уурхайн яамны төлөөлөл оролцоно.
- Хяналт тавих эрх бүхий байгууллагуудын төлөөлөгчийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн объект, агуулах, түгээх станцад саадгүй нэвтрүүлж, үзлэг шалгалт хийх нөхцөл боломжоор хангана.
ооОоо
Текст томруулах
A
A
A