A

A

A

Бүлэг: 1979

 

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ

ЗАХИРГААНЫ ЗОРИУЛАЛТТАЙ ОЛОН НИЙТИЙН БАРИЛГА

PUBLIC OFFICE BUILDINGS

 

 

2012 оны ..-р сарын …-ний

өдрөөс эхлэн мөрдөнө

         

  1. ХАМРАХ ХҮРЭЭ

 

Энэ норм ба дүрэм нь гол төлөв оюуны хөдөлмөр, үйлдвэрлэлийн бус үйл ажиллагаа эрхлэх зориулалт бүхий бүлэг барилга, байгууламж болон өрөө тасалгаанд тавигдах эзэлхүүн-орон зайн төлөвлөлтийн үндсэн шаардлагыг тогтооно.

Материаллаг үнэт зүйл үйлдвэрлэх буюу хүн амд үйлчилгээ үзүүлэх зориулалттай барилга байгууламжид хамаарахгүй.

         Эдгээр нэр төрөл бүхий барилга нь: үндсэн зориулалт бүрэлдэхүүн, эзлэхүүн төлөвлөлтийн бүтэц, барилга ашиглах /зөвхөн өдрийн цагаар/ байдал, гал түймэр гарах тохиолдолд хүмүүсийн аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээ зэргийг харгалзан үзэж тооцсон галын аюулгүй байдлын ажиллагаагаар “Барилга байгууламжийн галын аюулгүй байдал” /БНбД 21-02-02/ барилгын норм ба дүрэмд заасан  ангиллын зэрэгт хамаарах заалттай нэг адил тодорхойлогдоно.   

         Энэхүү нормын хэм хэмжээгээр албан газрын барилга ашиглалтын заавал биелүүлэх цогц норматив шаардлагууд, түүний дотор тэдгээрийн аюулгүй байдал болон ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг нэн тэргүүнд тогтооно.

“Захиргааны зориулалттай олон нийтийн барилга” барилгын норм ба дүрмийг Хавсралт Е-д заасан байгууллага, аж ахуйн нэгжийн барилгын зураг төсөл зохиох, сэргээн засварлах, шинэчлэхэд мөрдөнө. Мөн, энэ норм ба дүрмийн шаардлагуудтай зөрчилдөөгүй тохиолдолд  холбогдох нормативын баримт бичгийн шаардлагуудыг нэгэн адил мөрдөнө.

          “Захиргааны зориулалттай олон нийтийн барилга”-ын норм ба дүрэм нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын байр, Төрийн болон Засгийн газрын ордон, гааль, гадаадын улс, орнуудын нутаг дэвсгэрт байрлах элчин сайдын яамдууд, Гадаад харилцааны яамны бусад газрууд, төрийн, олон улсын хамтын ажиллагааны онц чухал обьектууд, улсын архив, лаборатори, туршилт, үйлдвэрлэлийн барилга, эрдэм шинжилгээний институтын тусгай (онцгой) барилга байгууламжууд, зөөврийн барилгад багтсан албан өрөө тасалгааны зураг төсөл зохиоход хэрэглэхгүй.

        Норматив баримт бичгийн бүлгүүдэд:  

4.   Ерөнхий зүйл

6.   Галын аюулгүйн шаардлага

7.   Ашиглалтын үеийн аюулгүйн шаардлага

8.   Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага

10. Эдэлгээний хугацаа, засвар үйлчилгээ зэрэг асуудлууд багтана.  

  Норматив баримт бичгийн заавал мөрдөх шаардлагыг өмчийн хэлбэр, харьяаллаас үл хамааран бүх байгууллага, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн сахин биелүүлнэ.

 

  1. ИШЛЭЛ АВСАН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ

 

  Энэ норм дүрэмд иш татсан бусад баримт бичгийн жагсаалтыг Хавсралт А-гаас үз.

 

  1. НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

Хавсралт Б-д энэ норматив баримт бичигт ашиглагдах нэр томьёоны тайлбар тодотголыг үзүүлсэн бөгөөд бусад нэр томьёо, тайлбар тодотголыг Хавсралт А-д бичигдсэн норматив баримт бичиг болон “Галын аюулгүй байдал” гэсэн 6-р хэсэгт тусгагдсан MNS 0640:1989 ”Галын аюулгүй байдал. Нэр томьёоны тодорхойлолт” стандартаас олж үзнэ.

                                         

  1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

     4.1. “Захиргааны зориулалттай олон нийтийн барилга” барилгын норм ба дүрэм нь барилгын зураг төсөл зохиох, гүйцэтгэхэд шаардлагатай бусад нормативын баримт бичигтэй нийцсэн байна.

 

     4.2. Өгөгдсөн талбайд баригдах барилга байгууламжийн байршил нь барилгын салбарын хууль тогтоомж, “Хот, тосгоны төлөвлөлт барилгажилт” /БНбД 30-01-04/ барилгын норм ба дүрэм, зураг төсөл зохиох, барилга барих бусад норматив баримт бичиг, архитектур төлөвлөлтийн даалгаврын шаардлага болон барилга барих зөвшөөрөлтэй тохирч байх ёстой.

 

.

          4.3. Захиргааны зориулалттай олон нийтийн барилгын төлөвлөлт нь “Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн гарын авлага” /БНбД 31-101-04/ барилгын норм ба дүрэм болон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм” /БД 31-112-11/ барилгын дүрмийн шаардлагын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ирж, очих, ажиллах нөхцлийн хангасан байх ба үүнийг зургийн даалгавраар тодотгож өгнө.

 

     4.4. Орон сууцны барилгад байрлах албан газрын зураг төслийг боловсруулахдаа энэ нормоос гадна “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм” /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн орон сууцны барилгад олон нийтийн зориулалттай өрөө байрлуулах тухай заалтыг давхар удирдлага болгоно.

 

     4.5. Байгууллагын технологийн үйл ажиллагаагаар шаардагдах үйлдвэрлэлийн болон агуулахын байрыг уг барилгад тусгаж болох бөгөөд үүнийгээ зургийн даалгаварт тусгана.

 

4.6    Барилга угсралтын ажлын болон ашиглалтын явцад доорхи нөхцөл гарахгүй байхаар барилгын даацын бүтээцийн зураг төслийг боловсруулна. Үүнд: 

     Барилгын ашиглалтын үед бүтээцийн хийцлэлийг эвдэж өөрчлөх буюу гэмтээхгүй байх.     

          Ашиглалтын үед бүтээцэд хэв гажилт, ан цав үүсэхгүй байх

 

   4.7 Дараахь ачаалал болон үйлчлэлд барилгын буурь болон бүтээцийг тооцно

-  Даацын болон хашлага хийцийн өөрийн жингээс ирэх тогтмол ачаалал;

  • Тухайн бүс нутгийн цасны ачаалал;
  • Тухайн бүс нутгийн салхины ачаалал;
  • Тухайн бүс нутгийн геофизикийн аюултай үйлчлэл;     

  Дээр дурьдсан ачаалал, үйлчлэлийн норматив утгыг ачааллын тааламжгүй хослол болон тэдгээрт харгалзах үйлчлэл, бүтээцийн шилжилт, гулзайлтын хязгаарын утга, мөн ачааны найдваржилтын коэффициент зэргийг бодолцон “Ачаалал ба үйлчлэл” /БНбД 2.01.07-90/ барилгын норм ба дүрмийн холбогдох шаардлагын дагуу тооцно. Зургийн даалгаварт тусгагдсанаар захиалагчийн нэмэлт хүсэлтийн дагуу барилгад тавигдах хүнд тоног төхөөрөмж, машин механизмаас үйлчлэх ачааллыг тооцоонд тусгаж өгнө.   

 

4.8 Барилгыг төлөвлөхөд даацат бүтээцийн даах чадварын болон хэв гажилтыг тооцсон арга нь бүтээцийн материалын онцлогийг тусгасан норматив баримт бичгийн шаардлагыг хангасан байна.

Газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт, суумтгай хөрсөнд, мөн бусад геологийн хүнд нөхцөлтэй хөрсөнд барилга төлөвлөхөд холбогдох норм дүрмийн нэмэлт шаардлагуудыг дагаж мөрдөх ёстой.

 

4.9 “Барилга байгууламжийн буурь суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм” /БНбД 2.02.01-94/ барилгын норм ба дүрэмд дурьдсан хөрсний физик-механикийн тодорхойлолт, барилга баригдах талбайн гидрогеологийн эрчимийн тодорхойлолт, хөрснөөс барилгын суурь болон инженерийн байгууламжид нөлөөлөх нөлөөлөл хөрс, хөрсний усны үйлчлэл зэргийг тооцож, барилгын буурь суултын хамгийн бага хурд, жигд суултыг хангахаар барилга байгууламжийн суурийг тооцно.

 

4.10 Барилга байгууламжийн халуун болон хүйтэн усны хангамжийн систем, сувагжуулалт, усны эх үүсвэр, галаас хамгаалах усан систем зэргийг “Барилга доторхи ус хангамж, ариутгах татуурга” /БНбД 40-05-98/2005/ барилгын норм ба дүрмийн холбогдох шаардлагын дагуу тусгана.

   Халуун усны шугамын оролтыг цайны газар, буфет зэрэг технологийн хэрэгсэлд, угаалга-цэвэрлэгээний өрөөний тосгуурт, эрүүл ахуйн өрөөний болон санузелийн угаагуурт, эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний хэрэгсэлд, мөн зургийн  даалгаварт тусгасан бусад хэрэгсэлд холбоно.

 

  4.11. “Халаалт агаар сэлгэлт ба кондиционер” /БНбД 41-01-11/ барилгын норм ба дүрмийн 7-9-р бүлгийн шаардлагуудын дагуу халаалтын систем, салхивч болон агааржуулалтын систем, гал  гарсан үед утаа зайлуулах системийг тусгана.

Халаалтын шугам сүлжээний оролтын хэсэгт төвлөрсөн дулаан хангамж болон бие даасан дулаан хангамжийг төлөвлөнө.

 

  4.12 Барилгад цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан гэрэлтүүлэг, хотын телефон холбооны тоног төхөөрөмж, телевизийн болон радио холбооны төхөөрөмж, галын болон хамгаалалтын дохиоллын систем, Галын аюулаас хамгаалах норм (“Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм” /БНбД 31-01-01/)-ын шаардлагаар галын мэдээллийн систем, хий, утаа болон үерийн дохиоллын систем, автоматжуулалтын систем, инженерийн тоног төхөөрөмжийн диспетчерийн систем, мөн нэгдсэн холбоо дохиоллын систем зэргийг тусгана.

Зургийн даалгаврын онцгой шаардлагын дагуу барилгын тусгаарлах өрөө тасалгааг телефон холбооны дотоод сүлжээ, телевизийн болон радио холбооны дотоод сүлжээ, дуу дамжуулах систем, синхрон орчуулгын төхөөрөмж, өсгөгч, хугацааны дохиоллын төхөөрөмжөөр тоноглоно.     

 

  4.13. “Орон сууц олон нийтийн барилгын цахилгаан төхөөрөмжийг төсөллөх ба угсрах” /БД 43-102-07/  барилгын дүрэм болон бусад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм, дүрмийн шаардлагаар цахилгаан техникийн тоног төхөөрөмжийг суурилуулах дарааллыг баримтлан суурилуулна.

 

  4.14. Барилгын аянга хамгаалагчийг телевизийн антен, телефон сүлжээний босоо шугамын байрлал, радио холбооны шугам сүлжээ зэргийг харгалзан “Барилга байгууламжийн аянга хамгаалалтын зураг төсөл зохиох заавар” /БД 43-102-07/ барилгын дүрмийн дагуу тооцно.

 

  4.15. Барилга байгууламжийн хийн хангамжийн системийг “Хийн хангамж” /БНбД 42-01-04/2008/ барилгын норм ба дүрэм болон “Ахуйн хийн хэрэглээний аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн шаардлагаар тусгана.

 

  4.16. Барилга байгууламжид хог хаягдал болон тоос цэвэрлэх системийг шийдэж тусгана. Хаягдал зайлуулах тоног төхөөрөмжийг зургийн даалгаварт зааснаар суурилуулна. Хаягдал зайлуулах хоолой төлөвлөөгүй барилгад хог цуглуулах зориулалтын байр сав эсвэл хаягдал цуглуулах төвлөрсөн талбайг заавал төлөвлөнө.

Барилгын хаягдал зайлуулах системийг орон нутгийн төвлөрсөн хог хаягдал цэвэрлэх системтэй уялдуулан тусгаж өгнө.     

 

  4.17. Барилгын үүдний хонгил, хөлийн өрөөний шалны түвшин болон дээд давхрын шалны түвшний зөрүү 12 метр ба түүнээс их тохиолдолд,  оршин суугчдын байнга үйлчлүүлдэг барилгын хувьд дээрх түвшний зөрүү 9 метр ба түүнээс их тохиолдолд,  мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх өрөө тасалгаа хоёр ба түүнээс дээш давхарт байрлах барилгад “Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн гарын авлага” /БНбД 31-101-04/ барилгын норм ба дүрэм, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм” /БД 31-112-11/ барилгын дүрмийн холбогдох заалтын шаардлагаар зорчигчдын цахилгаан шат төлөвлөнө.

Цахилгаан шатны хаалганаас хамгийн алслагдсан өрөөний хаалга хүртэлх зай  60м-ээс ихгүй  байх шаардлагатай.     

Бусад босоо чиглэлийн зорчих, тээвэрлэх тоног төхөөрөмжийн шаардлагыг зургийн даалгавраар тогтооно.

Цахилгаан шатны тоог тооцооны үндсэн дээр төлөвлөх бөгөөд нэг барилгад хоёроос доошгүй байх зарчмыг баримтална. Уг 2 цахилгаан шатны нэг нь зорчигчдын эсвэл зорчигч-ачааны зориулалттай байх ба бүхээгний гүн нь дамнууртай хүн тээвэрлэх боломжийг харгалзан 2100 мм-ээс багагүй байна.

 

4.18  Захиалагчийн шаардлагын дагуу зургийн даалгаварт барилгад зайлшгүй байх баримт бичгийн бүрэлдэхүүнд ашиглалтын үеийн зааврыг нэмж оруулж өгнө. Түүнд ашиглалтын үеийн барилга байгууламжийн  аюулгүй ажиллагааг хангах боломж шаардлага,  мөн үндсэн болон даацын бүтээц, инженерийн системийн тухай мэдээлэл, өгөгдлүүд, далдлагдсан араг бүтээцийн элемэнтүүд, далд цахилгааны болон инженерийн шугам сүлжээний байршлын схем, барилгын хийц бүтээц болон цахилгаан эрчим хүчний сүлжээний даацын хязгаарыг тусгаж өгнө.

 Ашиглалтын заавар нь гүйцэтгэлийн зургийн хуулбар хувь байхыг зөвшөөрнө.     

 

5. ӨРӨӨ ТАСАЛГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

 5.1. Захиргааны зориулалттай барилгын өрөө тасалгаанууд нь дараах үндсэн хэснүүдээс бүрдэнэ.

а) Удирдлагын өрөө;    

б) Албан байгууллага аж ахуйн нэгжийн албадын ажлын байр;   

в) Хурлын танхим, конференц-заал;    

г) Мэдээлэл-техникийн зориулалттай өрөө, үүнд: номын сан, төслийн өрөө, архив, болон зургийн даалгаварт заасан бусад техникийн өрөөнүүд;     

д) Орц, үүнд: үүдний өрөө, хөлийн өрөө, өлгүүр, мэдээллийн ажилтны өрөө, хамгаалалтын ажилтны өрөө;    

е) Нийгэм-ахуйн үйлчилгээний өрөө, үүнд: нийтийн хоолны танхим, эмчилгээний өрөө, эрүүл ахуйн өрөө, санузел, ашиглалт болон үйлчилгээ эрхэлсэн ажилтны өрөө, биеийн тамирын болон бялдаржуулах өрөө;     

ж) Техникийн үйлчилгээний өрөө, үүнд: засвар үйлчилгээний өрөө, төрөл бүрийн зориулалт бүхий агуулах;    

з) Инженерийн тоног төхөөрөмжийн өрөө, үүнд: цахилгааны щит болон салхивч агааржуулалтын тоног төхөөрөмж болон бусад инженерийн тоног төхөөрөмж суурилах өрөө.   

5.2. Барилгын өрөө тасалгааны бүтэц, тэдгээрийн талбай болон харилцан уялдааг зургийн даалгавраар, хавсралт Д-д үзүүлснээр холбогдох норм дүрмийн шаардлага болон төрөл бүрийн зориулалттай барилгын зураг төсөл зохиох дүрмийн дагуу тодорхойлно. “а”-:-“г”, “ж” бүлгийн өрөө тасалгааны бүтэц бүрэлдэхүүнийг зургийн даалгавраар тогтооно. Харин тэдгээрийн талбайг технологийн нормативаар тогтоох ба “б” бүлгийн өрөөний нэг ажилтанд ноогдох талбайг хэвлэх, хувилах мэтийн төхөөрөмжид зориулсан талбайг оруулалгүй  6м2- аас ихгүй байхаар тооцно. “д”, “е” бүлгийн өрөөний бүтэц, сантехникийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тоо болон талбайг “Олон нийт иргэний барилга” /31-03-03/, “Захиргаа ба аж ахуйн барилга” /БНбД 31-04-03/ барилгын норм ба дүрмийн шаардлагаар тодорхойлно.

 

  5.3. Мэдээлэл-тооцооны техник, холбооны хэрэгслийн өрөөний бүрэлдэхүүн, талбай тэдгээрт тавигдах шаардлагыг зургийн даалгаварт хавсаргах техникийн даалгавраар тодорхойлно.  

  

  5.4. Банк, санхүүгийн байгууллага, шүүх-хуулийн байгууллага болон бусад зориулалтын барилгын өрөө тасалгааны бүрэлдэхүүн, талбайг холбогдох норматив баримт бичгийн дагуу зургийн даалгаварт тусгаж өгнө.  

  

  5.5. Өрөөний цэвэр өндөр нь шалнаас тааз хүртэл 3 метрээс багагүй байна. Орон сууцанд байрлах бага хэмжээний албан тасалгаа, болон захиргаа-аж ахуйн барилгад байрлах үйлдвэрийн конторын өрөөний өндөр нь тухайн барилгын бусад өрөөний өндөртэй адил байхыг зөвшөөрнө.    

 

 5.6. Хонгил болон хүлээлгийн өрөөний цэвэр өндөр 2.4 метрээс багагүй байх бөгөөд орон сууц, захиргаа аж ахуйн барилга дахь үйлдвэрийн конторын барилгын хэсэгт 2.2 метрээс багагүй байна.

 10 метр хүртэл урттай хонгилын өргөн 1.2 метрээс багагүй, 10 метрээс дээш урттай хонгилын өргөн 1.5 метрээс багагүй, харин хүлээлгийн болон хурал, үзвэрийн заалын хажуугаар, завсарлагаа, амралтад давхар зориулагдах хэлбэрээр төлөвлөгдсөн  (кулуар) хонгилын өргөн 2.4 метрээс багагүй байна.     

 

  5.7. Техникийн давхрын өндрийг байрлах тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээ болон ашиглалтын нөхцлийг харгалзан тогтоох ба тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх, хүн явах хэсгийн өндөр 1.8 метрээс багагүй байна. 

 

5.8 Барилгын дундуур нэвтрэх гарцын /арк/ өргөн 3.5 метрээс багагүй, өндөр нь  4.25 метрээс багагүй байхаар зураг төсөлд тусгана. Шатны хонгилыг дагуулж төлөвлөсөн нэвт гарц хоорондын зай 100 метрээс холгүй байрласан байна.

 

  5.9. Зорчигчдын цахилгаан шатнаас гарах гарцыг цахилгаан шатны өмнөх талбайгаар /холл/ нэвтрэхээр тусгана. Хэрэв цахилгаан шатны өмнөх талбай хөлийн өрөө, эсвэл өөр зориулалтын холлд багтсан бол тэдгээрээр нэвтрэхийг зөвшөөрнө. Зорчигчдын цахилгаан шатны хонгилын өргөн дараах утгаас багагүй байна:    

- Нэг эгнээ байрлах тохиолдолд хамгийн бага гүнтэй бүхээгний гүнийг 1.3 дахин ихэсгэснээс багагүй ;    

- Хоёр эгнээ байрлах нөхцөлд  хамгийн бага бүхээгний гүнийг 2 дахин ихэсгэснээс багагүй.    

2100 мм ба түүнээс дээш бүхээгний гүнтэй цахилгаан шатны хонгилын өргөн 2.5 метрээс багагүй байхаар, хоёр эгнээ цахилгаан шатны хонгилын өргөний хэмжээг түүний бүхээгний гүнийг 2 дахин ихэсгэсэн хэмжээнээс багагүй байхаар тооцно.     

Шатах, тэсрэх материал хадгалах, боловсруулах бусад өрөө тасалгаанаас цахилгаан шатны хонгил руу шууд гарах гарц төлөвлөхийг зөвшөөрөхгүй.     

 

  5.10. Иргэний хамгаалалтын өрөөний байршилтыг СНиП II-11-ийн шаардлагын дагуу зургийн даалгаварт тусгаснаар тодорхойлно.

 

  1. ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

 

  1. Үндсэн нөхцөл

 

  6.1.1. Барилга байгууламжийг төлөвлөхөд “Барилга байгууламжийн галын аюулгүй байдал” /БНбД 21-01-02/ барилгын норм ба дүрэмд зааснаар хүн болон барилга байгууламжийг галын аюулаас хамгаалах, мөн тухайн барилгын онцлогийг харгалзан галын аюулгүй байдлыг хангах нэмэлт шаардлагыг дагаж мөрдөнө.

 

  6.1.2.  Энэхүү норм, дүрэм нь 50 метр хүртэл өндөртэй, галын аюулын Ф4.3 (“Барилга байгууламжийн галын аюулгүй байдал” /БНбД 21-01-02/) ангийн барилгад, мөн бусад ангиллын  барилгын Ф4.3 ангийн өрөө тасалгаанд хүчин төгөлдөр байна.  

   

  6.1.3. “Барилга, байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл” /БНбД 21-04-05/ барилгын норм ба дүрмийн шаардлагаар гал унтраах автомат төхөөрөмжийг суурилуулна.     

  “Гал унтраах автомат систем болон дохиолол тавигдах барилга байгууламж, төхөөрөмжийн жагсаалт”, “Гал түймрийн үед зарлан мэдээлэх систем” зэргийг тусгасан норм дүрмийг үндэслэн галын дохиолол болон унтраах автомат систем, гал түймрийн үеийн мэдээлэх системийг тус тус төлөвлөнө” гэж өөрчлөх.  

 

  6.1.4. Гал хамгаалах хэрэгслийг зөөвөрлөх цахилгаан шат нь “Барилга байгууламжийн галын аюулгүй байдал” /БНбД 21-01-02/ барилгын норм ба дүрмийн холбогдох шаардлагуудыг хангасан байна. Тухайн барилга байгууламжийн газрын хөрснөөс дээшхи хэсгийн хамгийн дээд давхрын шалны түвшин хүртэл 28 метрээс ихгүй тохиолдолд ийм төрлийн цахилгаан шатыг дээд давхарт төлөвлөхгүй байхыг зөвшөөрнө.   

 

  1. Гал гарах үед хүмүүсийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ

 

    6.2.1. Барилга болон давхраас гарах аврах гарцын тоог “Барилга байгууламжийн галын аюулгүй байдал” /БНбД 21-01-02/ барилгын норм ба дүрмийн 6.13*, 6.14 заалтуудын шаардлагаар тогтооно.  

   

  6.2.2. Хонгилоос шатны талбай хүрэх аврах гарцын өргөн, шатны  тавцан болон гишгүүрийн өргөн зэргийг тухайн аврах гарцаар нүүлгэн шилжүүлэх хүний тооноос хамааруулан тогтооно. Барилга бүтээцийн галын аюулын ангиас хамааруулан аврах гарцын 1 метр өргөн хэсгээр нэвтрэх нүүлгэн шилжүүлэх хүний тоог тодорхойлно:

С0                  165 хүн- ээс ихгүй;

С1                  115 хүн- ээс ихгүй;

С2, С3            80 хүн- ээс ихгүй.

Аврах гарцын хамгийн бага өргөнийг “Барилга байгууламжийн галын аюулгүй байдал” /БНбД 21-01-02/ барилгын норм ба дүрмийн 6.16, 6.29 заалтуудын шаардлагаар тогтооно.

 

 6.2.3. Аврах гарц болон гадагш гарах гарцуудаас хамгийн алслагдсан өрөө (тамхи татах өрөө, угаалгын өрөө, цэвэрлэгээний өрөө болон хүн тогтмол суудаггүй өрөөнөөс бусад)- ний хаалганаас ойр орших хонгил, гарц  хүртэлх аврах замын урт нь хүснэгт 6.1-д заасан утгаас ихгүй байх ёстой.

  80-с ихгүй хүний багтаамжтай өрөө тасалгааг мухар хонгилоос гарах гарцтай байхыг зөвшөөрнө

     

     Хүснэгт 6.1

Барилгын бүтээцийн галын аюулын анги

Аврах замын урт, м (хонгилоор нүүлгэн шилжүүлэх хүний нягтрал <*>, хүн/м2- аар)

2 хүртэл

2-3

3-4

4-5

5-с их

А. Аврах гарц болон шатны хонгилуудын хооронд орших өрөө тасалгаанаас

С0

60

50

40

35

20

С1

40

35

30

25

15

С2, С3

30

25

20

15

10

Б. Мухар хонгилд орших өрөө тасалгаанаас

С0

30

25

20

15

10

С1

20

15

15

10

7

С2, С3

15

10

10

5

5

<*> Өрөө тасалгаанаас нүүлгэн шилжүүлэх хүний тоог гарц буюу шатны хонгил хүрэх хонгилын талбайд харьцуулсан харьцаа

 

  6.2.4. Хурлын танхим, нийтийн хоолны заал болон заалны зориулалттай бусад танхимыг хүснэгт 6.2- т зааснаар төлөвлөнө.    

        Хүснэгт 6.2

Барилгын гал тэсвэршилтийн зэрэг

Барилгын бүтээцийн галын аюулын анги

Заалан дахь суудлын тоо

Өрөөний өндрийн дээд хязгаар, м

(БНбД 21-01-02-ийн шаардлагаар)

I, II

C0

300 хүртэл

300-600

600-с их

50

15

9

II

C1

300 хүртэл

300-600

9

5

III

C0, C1

300 хүртэл

3

IV

C0, C1

300 хүртэл

3

IV

C2, C3

100 хүртэл

3

V

нормчлохгүй

100 хүртэл

3

 

 Налуу шалтай танхимын шалны түвшинг эхний эгнээний суудлын шалны түвшингээр тогтооно.

     

6.2.5. Заалны дурын цэгээс хамгийн ойр орших аврах гарц хүртэлх аврах замын урт хүснэгт 6.3-д зааснаас ихгүй байхаар тодорхойлно. Аврах гарцууд нийлсэн гол гарцын өргөн гарцуудын өргөний нийлбэрээс багагүй байна.     

   Хүснэгт 6.3

Заалны зориулалт

Барилгын бүтээцийн галын аюулын анги

Аврах замын урт, м

(заалны эзэлхүүн,

мян.м3-ээр)

5 хүртэл

5-с 10 хүртэл

Үзэсгэлэн, хурал, бялдаржуулах заал танхим гэх мэт.

С0

С1

С2-С3

30

20

15

45

30

-

Хооллох танхим, уншлагын танхим. Нүүлгэн шилжүүлэх гол гарцын талбай нь түүгээр урсан өнгөрөх хүмүүсийн тооноос хамаарах бөгөөд нэг хүнд ноогдох талбай 0.2м2-с багагүй байхаар тооцно

С0

С1

С2-С3

65

45

30

-

-

-

Тайлбар: Зураасаар тэмдэглэсэн өрөө тасалгааны эзэлхүүний хязгаарыг тогтоохгүй.

     

6.2.6. Олон давхар барилгын аль ч давхраас нүүлгэн шилжүүлэх хүний тоо болон давхрын байрлаж буй өндөр хүснэгт 6.4-ийн шаардлагыг хангасан тохиолдолд 3-р төрлийн шатыг хоёрдогч аврах гарцын зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө.         

 Хүснэгт 6.4

Барилгын гал тэсвэршилтийн зэрэг

Барилгын бүтээцийн галын аюулын анги

Барилгын дурын нэг давхрын нүүлгэн шилжүүлэх хүний тоо, хүн

 (тухайн давхрын байрлаж буй өндөр, м)

(БНбД 21-01-02)

5 хүртэл

9 хүртэл

12 хүртэл

12-с их

I, II

C0

70

40

20

15

II

III

IV

C1

C0, C1

C0, C1

50

35

15

15

IV

V

C2, C3

нормчлохгүй

30

-

-

-

 

   6.2.7. Хавтгай дээврээр болон задгай галерейгээр гадна шатанд хүрэх зам төлөвлөсөн барилгын даацын бүтээц, галерейг галын аюулын С0 ангийн гал тэсвэрлэлтийн хязгаар REI30-с доошгүй байхаар, харин дээврийн үндсэн хийцийн галын аюулын анги С0, дээвэр нь ТҮ-1-с багагүй байна.

 

  1. Галын тархалтыг арилгах арга хэмжээ

 

  6.3.1. Барилгын гал тэсвэршилтийн зэрэг, барилгын галын аюулын анги, барилгын зөвшөөрөгдөх өндөр “Барилга байгууламжийн галын аюулгүй байдал” /БНбД 21-01-02/ барилгын норм ба дүрэмд зааснаар, гал тусгаарлах зааг хоорондын талбайг /давхар тус бүрт/ хүснэгт 6.5- с авна.

Хүснэгт 6.5

Гал тэсвэршилтийн зэрэг

Барилгын бүтээцийн галын аюулын анги

Барилгын зөвшөөрөгдөх өндөр

Гал тусгаарлах зааг хоорондын талбай, м2 (давхрын тооноос хамаарна)

1

2

3

4,  5

6-:-9

10-:-16

I

С0

50

6000

5000

5000

5000

5000

2500

II

С0

50

6000

4000

4000

4000

4000

2200

II

С1

28

5000

3000

3000

2000

1200

-

III

С0

15

3000

2000

2000

1200

-

-

III

С1

12

2000

1400

1200

800

-

-

IV

С0

9

2000

1400

1200

-

-

-

IV

С1

6

2000

1400

-

-

-

-

IV

С2,  С3

6

1200

800

-

-

-

-

V

С1-:-С3

6

1200

800

-

-

-

-

Тайлбар:

  1. Барилгын өндрийг 6-р бүлэгт “Барилга байгууламжийн галын аюулгүй байдал” /БНбД 21-01-02/ барилгын норм ба дүрэм (хавсралт 1.5*) шаардлагаар тодорхойлох бөгөөд галын машины явах зам, гарцын гадаргуугаас дээд давхар (техникийн давхрыг тооцохгүй)- ын онгойх боломжтой  нүхний доод зах хүртэл зайгаар хэмжигдэнэ.
  2. Хүснэгт доторх зураас нь тухайн гал тэсвэршилтийн зэрэгтэй барилга нь оноосон давхрын өндөр байх боломжгүйг илэрхийлнэ.

 

Гал тэсвэршилтийн IV зэрэгтэй, хоёр ба түүнээс дээш давхрын өндөртэй барилгын даацын бүтээцийн элементүүдийн “гал тэсвэрлэлтийн хязгаар” нь R45- с багагүй байна.

Барилгын гал тэсвэршилтийн IV зэргийн галын аюулын С0, С1 анги болон гал тэсвэршилтийн V зэргийн барилгаас бусад барилгад гал унтраах автомат тоног төхөөрөмжөөр тоноглосон өрөөний талбайг хүснэгт 6.5-д зааснаас 2 дахин (100%) ихэсгэж авахыг зөвшөөрнө.

Хучилтандаа нээлттэй зай, нүх бүхий зэрэгцээ давхруудын талбайн нийлбэр нь хүснэгт 6.5-д заасан давхрын талбайн утгаас хэтрэхгүй байна.    

Барилгын гал тэсвэршилтийн зэрэг болон бүтээцийн галын аюулын ангийн  хослолыг харгалзан барилгын ангилал, гал тусгаарлах зааг хоорондын талбайн нормын утгыг хүснэгт 6.5- д үзүүлсэн болно. Дээрх хүснэгтэд дурьдаагүй бусад хослолын хувьд давхрын талбай болон барилгын өндрийг тухайн барилгын ангилалд хамаарах хамгийн бага утгаар авах буюу “Барилга байгууламжийн галын аюулгүй байдал” /БНбД 21-01-02/ барилгын норм ба дүрмийн 1.6 заалтад байх дарааллаар тогтооно.

  Барилгын талбайн 15%-иас ихгүй талбай бүхий хоёр давхрын хэсэг ба дан барилгын хоорондын гал эсэргүүцлийн ханануудын хоорондох талбайг дан барилгын нормоор авна.     

Барилгад залгаж баригдах саравч, террас, галерей болон гал эсэргүүцэх хана бүхий бусад өргөтгөл барилга байгууламжийн галд тэсвэршилтийн зэргийг үндсэн барилгын галд тэсвэршилтийн зэргээс нэг зэргээр бууруулж авна.   

       

  6.3.2. Гал тэсвэршилтийн I, II, III зэрэгтэй барилгад даацын элементийн шаардагдах гал тэсвэршилтийг авч үзэхдээ зөвхөн үндсэн гал хамгаалалах арга хэмжээг ( бетон түрхлэг, шавардлага гэх мэт) хэрэглэхийг зөвшөөрнө.

 

  6.3.3. Гал тэсвэршилтийн I, II, III зэргийн барилгын адрын давхар нь доод давхраасаа 2-р төрлийн гал эсэргүүцэх хучилтаар тусгаарлагдсан тохиолдолд галын тархалтын туйлыг “0” байхаар, мөн гал тэсвэрлэлтийн хязгаарыг R45 байхаар авна. Ийм тохиолдолд адрын давхрыг гал эсэргүүцэх 2-р төрлийн ханаар тусгаарлана. Гал эсэргүүцэх эдгээр хана хоорондын талбайг дараах хэмжээгээр авна: 

- Гал тэсвэрлэлтийн I, II зэрэгтэй барилгад                2000 м2- с ихгүй

- Гал тэсвэрлэлтийн III зэрэгтэй барилгад                  1400 м2- с ихгүй

Гал унтраах автомат төхөөрөмж байрлах адрын давхрын талбайн хэмжээг тооцохдоо дээрхи утгыг 1.2 дахинаас ихгүйгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрнө. 10 хүртэлх давхартай барилгын адрын давхарт гал тэсвэрлэлтийн хязгаар болон галын тархалтын туйлын дээрх шаардлагыг хангах галын хамгаалалттай модон бүтээц хэрэглэхийг зөвшөөрнө.

 

  6.3.4. “Барилга байгууламж, өрөө тасалгааны тэсрэх, шатах галын аюулын ангиллыг тодорхойлох” /БД 21-101-12/ барилгын дүрмийн шаардлагын дагуу А, Б ангиллын барилгад үйлдвэрийн болон агуулахын өрөө тасалгаа төлөвлөхийг зөвшөөрөхгүй. 36м2- с их талбайтай цонхгүй агуулах болон архивын өрөөнд утаа сорох суваг төлөвлөх ба хөндлөн огтлолын талбай нь өрөөний талбайн 0,2%-аас багагүй байна. Сорох суваг нь барилгын давхар бүрт автомат болон алсын удирдлага бүхий хавхлагатай байна. Утаа зайлуулах хавхлагаас  хамгийн алслагдсан цэг хүртэлх зай 20 метрээс хэтрэх ёсгүй.

Нэгэн зэрэг 50-аас дээш хүн орж гарах зориулалттай өрөөний доор В1-:-В3 ангиллын үйлдвэрийн өрөө, агуулахын өрөө (агуулах, засвар үйлчилгээний өрөө, лаборатори, тос агуулах төхөөрөмжтэй трансформаторын дэд станц гэх мэт)- г төлөвлөхийг зөвшөөрөхгүй.

 

  6.3.5. Зоорийн болон хаяавчийн давхар (0.5 метрээс их гүнтэй)-ын гал тусгаарлах зааг бүрт СНиП  II-11 (Зашитные сооружения гражданской обороны)-д зааснаас бусад тохиолдолд 2-оос цөөнгүй люк эсвэл цонх байх ёстой бөгөөд люк буюу цонх нь 0.9 метрийн өргөнтэй, 1.2 метрийн өндөртэй байна. Ийм гал тусгаарлах заагийн хамаарах талбай нь 700 м2-с ихгүй байна.      

  

  6.3.6. Барилга хоорондын хүзүүвчийн тусгаарлах бүтээцийн гал тэсвэрлэлтийн хязгаар нь үндсэн барилгын гал тэсвэрлэлтийн хязгаартай адил байна. Явган зорчигчийн болон инженерийн шугам сүлжээний холбох хонгил галын аюулын С0 ангид хамаарна. Хүзүүвч, хонгил холбогдож буй ханын галын аюулын С0 ангид, гал тэсвэрлэлтийн хязгаар REI45-д хамаарна. Эдгээр ханан дахь хүзүүвч, хонгил руу гарах хаалга нь гал эсэргүүцлийн 2-р төрөлд багтана.

 

  6.3.7. Дөрвөөс дээш давхар барилгын хаалга, тотгон гэгээвч (хаалга, хана, хаших хийц, шатны хонгилын дотор хана) болон хаших хийцэд гэрэл нэвтрүүлэлт төлөвлөх бол хатжуулсан арматуртай шилэн блокийг ашиглана. 4 болон түүнээс доош давхар барилгад иймэрхүү гэрэл нэвтрүүлэлтэнд хязгаарлалт тавихгүй. 4-өөс дээш давхар барилгын гол хонгил руу гарах шатны хонгилын хаалга, цахилгаан шатны хонгилын хаалга, агаарын урсгалыг хаах гонхны хаалга нь битүү эсвэл арматурчилсан шилтэй байна.

    

  6.3.8.  Г1-Г4 бүлгийн материалтай гүйдэг хамар хана, хийцийн гадаргууг хоёр талаас нь гал тэсвэрлэлтийн хязгаар EI30 болон галын аюулын анги С1-с багагүй байх шаардлагыг хангасан шатдаггүй материалаар хамгаална.   

 

  6.3.9. Барилга доторхи хуурай уурын өрөө (саун)-г барилгын зоорийн давхарт болон 100-аас олон хүн байх өрөөтэй зэрэгцүүлэн төлөвлөхийг зөвшөөрөхгүй. 

   

Барилгад сауныг төлөвлөхөд дараах шаардлагыг дагаж  мөрдөнө:

  1. Бүтээцийн галын аюулын С0, С1 ангилалд хамаарах,  гал тэсвэршилтийн I, II, III зэргийн барилгад  сауны иж бүрдэл өрөөнүүдийг гал эсэргүүцэх 1-р зэргийн хамар хана, 3-р зэргийн хучилттайгаар ялгаж төлөвлөх бөгөөд, бүтээцийн галын аюулын С0-С3 ангилалд хамаарах, гал тэсвэршилтийн IV зэргийн барилгад хамар хана болон хучилтын галд тэсвэрлэх хэмжээ REI60 –аас багагүй байна.   
  2. Саун, уурын иж бүрдэл өрөөнүүд нь барилгаас шууд гарах аврах гарцтай байна: барилга байгууламжаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд зориулсан хөлийн өрөө, шатны хонгил руу уурын өрөөнөөс гарц байхыг зөвшөөрөхгүй.   
  3. Сауны уурын өрөөний эзэлхүүн 8м3-с багагүй, 24 м3-с ихгүй байна. Өрөөний өндөр 1.9 метрээс багагүй байна.     
  4. Цахилгаан уур гаргагчийн хүчин чадал нь өрөөний эзэлхүүн (тухайн уур гаргагч хэрэгслийг үйлдвэрлэгч байгууллагаас гаргасан ашиглах зааврын дагуу)-тэй уялдах ба 15кВт-с ихгүй байна. Цахилгаан халаах хэрэгсэл нь 8 цаг ажилласны дараа автоматаар унтрах тохируулгатай байна. Цахилгаан уур гаргагч хэрэгслийн удирдлагыг уурын өрөөний өмнөх, хуурай өрөөнд байрлуулна. Кабелийн хамгаалалт нь дулааны үйлчлэлд тэсвэртэй байх ба уурын өрөөний хамгийн өндөр температурын нөлөөнд тэсэхээр тооцсон байна.

       Цахилгаан уур гаргагч хэрэгслээс ханын гадаргуу хүртэл 20 см-с багагүй байна. Цахилгаан уур гаргагчийн харалдаа, дээр таазны доогуур шатдаггүй дулаан тусгаарлах бамбай суурилуулна. Бамбай болон таазны өнгөлгөө хооронд 5 см-с багагүй зайтай байна. 

  1. Уурын өрөөнд агаар сэлгэлт төлөвлөнө. Хаалга ба шалны хооронд 30мм- с багагүй завсар гаргах шаардлагатай. Уурын өрөөний хэмийг 110оС-с хэтрүүлэхгүйгээр автоматаар тогтвортой байлгахаар төлөвлөнө.

Уурын өрөөний дээд хөвөөгөөр периметрийн дагууд цэвэр усны шугамтай холбогдсон дренчер хоолойг суурилуулж удирдлагыг уурын өрөөний хаалганы гадна талд байрлуулна. Уурын өрөөний ханын өнгөлгөөнд давирхай үүсгэдэг модон материалыг хэрэглэхийг зөвшөөрөхгүй.     

  1. Сауны хувцас солих өрөөг галын утаа мэдрэгч дохиоллын хэрэгслээр тоноглох шаардлагатай.  

 

  1. Зураг төслийн байгууллагын макет  урлангийн өрөө нь EI60-с багагүй гал тэсвэрлэлтийн хязгаартай шатдаггүй материал бүхий тусгаарлах хийцтэй байна.

 

  1. Хонгилын шалны өнгөлгөөнд их хэмжээний утаа үүсгэдэг (У3 болон түүнээс дээш зэргийн) түргэн шатаж их хэмжээний утаа үүсгэх болон, хордуулах  (Х3 ба түүнээс дээш зэргийн) материал хэрэглэхийг зөвшөөрөхгүй.

 

  1. Хурал, үзвэрийн зааланд зориулан төлөвлөсөн кинопроекцийн өрөөний цонх болон нүхийг гал тэсвэрлэлтийн хязгаар нь EI15- с багагүй байх хөшиг буюу хаалтаар тоноглоно.

 

  1. Гал тэсвэршилтийн V зэргийн барилгад байрлах заалаас бусад хурал, үзвэрийн заалны ханын болон таазны өнгөлгөөг шатдаггүй эсвэл удаан шатдаг материалаар хийнэ.

 

  1. АШИГЛАЛТЫН ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

  7.1. Барилгыг төлөвлөх, барьж байгуулах болон тоноглохдоо дараах зүйлсийг анхаарна. Үүнд: барилгад ажиллагсад, ирэх зочид барилгын дотор болон ойр орчимд,  орж, гарахдаа явганаар юмуу хөдөлгөөнт хэрэгсэл ашиглах үед, мөн инженерийн тоног төхөөрөмжтэй харьцах үед учирч болох осол, гэмтлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.  

  

  7.2. Шатны өгсүүр, налуу замын /пандус/ өргөн, гишгүүрийн өндөр, шатны эргэлтийн талбайн өргөн, зоорь, техникийн давхар, ашиглалттай адрын орон зай руу гарах аврах гарц, шалны түвшний уналтын ялгаа, хаалганы нүх, нүхний хэмжээ зэрэг нь хүмүүсийн хөдөлгөөний аюулгүй байдал, тавилга хэрэгслийг зөөвөрлөх саадгүй нөхцлийг хангах ёстой. Шаардлагатай тохиолдолд шатны хашлага хийнэ. Шатны гишгүүрийн өргөн болон өндрийг янз бүрийн хэмжээтэй байхыг зөвшөөрөхгүй. Дугуйрсан хэлбэртэй шатнаас бусад шатны нэг өгсүүрт 16-аас ихгүй гишгүүр төлөвлөнө. Шатны талбайн хооронд тасралтгүй үргэлжлэх гишгүүрийн тоог зөвхөн 1 дүгээр давхарт 18 хүртэл байхыг зөвшөөрнө.

Аврах гарцын зориулалттай шатны гишгүүрийн налуугийн харьцаа 1:2- оос ихгүй;    

Аврах гарцын зориулалтгүй шатны гишгүүрийн налуугийн харьцаа 1:1.5 байхыг зөвшөөрнө.     

Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зорчих хэсгийн налуу замын (пандус) налууг дараах хэмжээнээс ихгүйгээр тооцно:     

  • Барилга байгууламжийн дотор талд                                  1:6
  • Барилга байгууламжийн гадна талд                                   1:8
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцрээр зорчих

                    гаднах болон доторхи замд                                1:12

 

Шат, тагт, террас, дээвэр болон өндрөөс унах аюултай бусад газарт хашлага төлөвлөнө. Хашлагын өндөр унахаас сэргийлэх шаардлагыг хангах бөгөөд 0.9 метрээс багагүй байна. Металл хашлагын хийц бүтээцийг ГОСТ 25772- ийн шаардлагаар гүйцэтгэнэ.

Хашлага нь тасралтгүй үргэлжлэх бөгөөд бариултай байна. Түүнийг тооцоонд 0.3 кН/м- с багагүй ачаалалтай байхаар тооцно.

 

  1.  Барилга байгууламжид гэмт хэрэг, түүнээс учирч болзошгүй үр дагавар, хууль зөрчих үйлдэл зэрэг гэмт үйлдлийн эрсдэл гарахгүй байх нөхцлийг хангасан арга хэмжээг авна. Уг арга хэмжээг зургийн даалгавраар тусгана.

Энэ арга хэмжээнд: хүмүүсийн хөдөлгөөний урсгалыг салган хуваарилах, шалган нэвтрүүлэх цэг гаргах, тэсрэлтэд тэсвэртэй бүтээц ашиглах, хяналтын төхөөрөмж болон хамгаалалтын дохиоллын систем суурилуулах, орц гарцад хүчитгэсэн бүтээц ашиглах, цонхны хамгаалах тоноглол, дээвэр доорхи орон зай, зоорь гэх мэт өрөөний бусад хамгаалалтын тоноглол хийх зэрэг арга хэмжээнүүд багтана.  

 

  1.    Үнэт эдлэл, нууц мэдээлэл зэргийг гадны халдлагаас хамгаалах зорилгоор зургийн даалгаварт тусгаснаар дээрх материалуудыг хадгалах тусгай зориулалтын өрөө тасалгаанд хүчитгэсэн хаших хийц, тусгай хаалгыг хэрэглэх шаардлагатай. Зургийн даалгаварт тусгаж өгсөн тохиолдолд мэдээлэл- тооцоо техникийн болон бусад тусгай өрөөнүүдэд хяналтын тоног төхөөрөмж суурилуулна.

 

  1. Гэрээ хэлэлцээрийн нууц байдлыг хамгаалах зорилгоор ийм төрлийн өрөөний ханыг дуу тусгаарлах материалаар өнгөлж, хаалгыг давхар хавтастай төлөвлөнө. Эдгээр өрөөний тоо болон зориулалтыг зургийн даалгавраар тодорхойлно.

 

  1. Нүх, хөндий (дулаан тусгаарлах үетэй салхивчийн хоолой, хийц бүтээцээр нэвтрэн өнгөрөх шугам хоолой)- тэй бүтээцийн элементийн шийдэлд мэрэгч амьтад үл нэвтрэх хамгаалалтыг тусгаж өгнө.

 

  1. Инженерийн системүүдийг төлөвлөх, угсрахдаа холбогдох нормативын баримт бичиг, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч байгууллагаас гаргасан угсралтын заавар, аюулгүйн шаардлагуудыг хангасан байна.  

 

  1. Аюулгүйн байдлыг хангах үүднээс дараах дүрмийг мөрдөнө:
  • Халаах хэрэгсэл, халаалтын өгөх шугамын хүн шууд хүрч болох хэсгийн гадаргуугийн температур 70оС- с хэтрэхгүй байна, харин хүн хүрэхгүй байхаар тусгаарлах арга хэмжээ авсан тохиолдолд уг гадаргуугийн температурыг 90оС байхыг зөвшөөрнө. Бусад шугам хоолойн хувьд 40оС-с хэтрэхгүй;
  • Агаар халаагч хэрэгслээс гарч буй халуун агаарын температур уг агаар халаагчаас 10см зайд 70оС- с хэтрэхгүй;
  • Халуун усан хангамжийн системийн халуун усны температур 60оС- с хэтрэхгүй.

 

  1.  Агрегат хэрэгслүүд нийлэх, авцалдахдаа гал гарах болон тэсрэх аюул үүсгэж болзошгүй бол газар хөдлөлийн бүс нутагт баригдах барилгад эдгээр хэрэгслийг хөдөлгөөнгүй бэхлэх шаардлагатай.

 

  1.  9 болон түүнээс олон давхар барилгын засвар үйлчилгээ болон гадна ханын цэвэрлэгээг осол аюулгүй гүйцэтгэх зорилгоор цахилгаан хөдөлгүүртэй дүүжин хэрэгсэлийг бэхлэх боломжийг төлөвлөнө.

          7.11 Адрын давхартай барилгад, газрын түвшнээс адрын давхрын мөг хүртэлх өндөр 10 метр ба түүнээс их байх тохиолдолд цас уналтаас хамгаалах хаалтыг 0.15 метр өндөртэй төлөвлөнө 

 

  1. Хавтгай дээвэртэй 3 болон түүнээс олон давхар барилгын борооны ус

зайлуулах хоолойг барилгын дотуур явуулж гадна, үерийн шугамд эсвэл тохирсон өндөржилттэй хаяавчинд гаргаж төлөвлөнө. Өвлийн улиралд ус зайлуулах шугам хоолойг хөлдөхөөс сэргийлэх арга хэмжээ авна.

 

  1. Хурлын танхимын суудлыг онхолдохоос сэргийлж бат бах бэхлэж өгөх 

арга хэмжээ авна.

 

  1. АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙ ШААРДЛАГА

   8.1. Барилга барьж байгуулах, төлөвлөхдөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм, дүрэмтэй уялдуулан байгаль орчин, хүний эрүүл мэндийг хамгаалах  ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх ёстой.

 

    8.2.  Өрөө тасалгааны байгалийн болон зохиомол гэрэлтүүлгийг “Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг” /БНбД 23-02-08/ барилгын норм ба дүрмийн шаардлагын түвшинд хийнэ.

Байгалийн гэрэлтүүлгийг дараах төрлийн өрөө тасалгаанд төлөвлөхгүй байж болно. Үүнд: зоорийн давхарт байрлах хавсралт Г-д дурьдсан өрөөнүүд, конференц-заал, кулуар, бялдаржуулах болон спортын бэлтгэлийн танхим, халуун усны өрөө, машины зогсоол, буфет гэх мэт.

Зөвхөн байгалийн гэрэлтүүлэггүй төлөвлөж болох болон бялдаржуулах, спорт цогцолборын хувцасны өлгүүрийн өрөөнд дамжсан гэрэлтүүлэг төлөвлөхийг зөвшөөрнө.

7-р сарын дундаж температур 21оС буюу түүнээс дээш бүсэд баригдах барилгын хүн байнга үйлчлүүдэг өрөөнд, технологийн болон ариун цэврийн шаардлагаар нарны туяа, хэт халалтыг үл нэвтрүүлэх өрөөг, нарны тусгалын 130 о - 315о-т байрласан цонхонд нарны хамгаалалтыг тоноглоно.

 

  8.3 Өрөөний бичил уур амьсгалын үзүүлэлтийг “Орон сууц, олон нийтийн барилга. Өрөөний бичил уур амьсгалын үзүүлэлт”-н стандарт MNS 5825 : 2007-д заасны дагуу авч үзнэ. Тооцоонд уг үзүүлэлтийг хүйтний улиралд хамгийн тааламжтай хэмжээгээр, харин дулааны улиралд зөвшөөрөгдөх хэмжээгээр тооцно.

 

            8.4. Техник-үйлдвэрлэлийн зориулалттай зарим өрөөнүүдийн (засвар үйлчилгээ, агуулах, хувилан олшруулах, хэвлэлийн өрөө гм) бичил уур амьсгалын үзүүлэлтийг “Нийгэм ахуйн барилгын төлөвлөлтийн эрүүл ахуйн норм” болон СанПиН 2.2.4.548- ын шаардлагатай уялдуулан тооцно.   

 

  8.5. Өрөөнд агаар өгөх хэмжээг хүснэгт 8.1-д заасан эзэлхүүнийн хэмжээнээс багагүй байхаар тооцно.

Хүснэгт 8.1

Өрөө тасалгаа нэр

Гадна агаарын урсгалын эзэлхүүн  (багагүй)

Ажлын цагаар (үйлчилгээний цагийн горим)

Ажлын бус цагаар (сул зогсолтын горим)

Ажилчдын өрөө тасалгаа

20 м3/ц*хүн

(4м3/ц*м2)

0,2 эрг./ц

Танхим (кабинет)

3 м3/ц*хүн

0,2 эрг./ц

Хурлын танхим, конференц-заал

20 м3/ц 1хүн

0,2 эрг./ц

Тамхи татах өрөө

10 эрг./ц

0,5 эрг./ц

Ариун цэврийн өрөө

25м3/ц-  нэг суултуурт (10 эрг/ц)

0,5 эрг./ц

Шүршүүрийн өрөө

20м3/ц-  нэг иж бүрдэлд

0,2 эрг./ц

Угаалгын өрөө

20м3

0,2 эрг./ц

Агуулах, архивын өрөө

0,5 эрг/ц

0,5 эрг./ц

Техникийн үйлчилгээний өрөө:

Хорт бодис ялгарахгүй өрөө

1,0 эрг/ц

0,2 эрг./ц

Хорт бодис ялгарах өрөө

Хорт бодисын (ассимиляци) саармагжуулалтын тооцоогоор

0,5 эрг./ц

Тайлбар: Хаалтан доторх утга нь зөвшөөрөгдөх хэмжээг заана.

 

  8.6. Хурлын танхим, нийтийн хоолны өрөө, кино аппаратын өрөө, аккумуляторын өрөө зэргээс бусад бүх өрөөнүүдэд агаар сэлгэлтийн нэгдсэн систем төлөвлөж болно. Харин эдгээр өрөөнд бие даасан салхивчийн систем төлөвлөнө.

 

  8.7. Салхивчийн механик системгүй өрөөнд онгойдог гэгээвч эсвэл шалнаас 2 метрийн  өндөрт агаарын хавхлаг төлөвлөнө.

 

  8.8. Хорт бодис ялгардаг өрөөнд өгөх гадна агаарын хэмжээний 90%-ийг тус өрөөнд харин 10%- ийг хонгилд өгнө.

 

  8.9. Хүмүүс байнга байдаг өрөөний агаарын солилцоог зөвхөн ажлын бус цагаар хийнэ.

 

  8.10. Бие даасан салхивчийн сорох системийг дараах өрөөнүүдэд төлөвлөнө:

-  Санузел, тамхи татах өрөө;

- Ажилчдын өрөө, тасалгаа;

- Нийтийн хоолны газар;

- Техник-үйлдвэрлэлийн зориулалттай өрөө, агуулах.

  8.11. 35м2- с их талбайтай ажилчдын өрөөнөөс зайлуулах агаарыг  хонгилоор нэвтрэхээр тооцож болно.

 

  8.12.  300- с багагүй ажилтан байх 1-3 давхар  барилгын өрөө тасалгаанд байгалийн өдөөгчтэй салхивчийн сорох систем төлөвлөнө.

 

  8.13. Макет урлах өрөө болон бусад агаарт тоос, аэрозоль үүсгэх бусад өрөөнд агаар сорох шүүгээ, нэвтрэх агаарын эзэлхүүнийг шүүгээний тооцооны проёмоор нэвтрэх агаарын хөдөлгөөний хурдаас хамааруулан хүснэгт 8.2- т үзүүлснээр тодорхойлно.

Хүснэгт 8.2

Ажлын бүс дэх хорт бодисын аюулын ангилал <*>

Шүүгээний тооцооны проёмоор нэвтрэх агаарын хөдөлгөөний хурд, м/сек (багагүй)

4 дүгээр

0,5

3 дугаар

0,7

1 дүгээр болон 2 дугаар

1

<*> -г ГН 2.2.5.686- р тодорхойлно.

Тайлбар: Агаарт тэсэрч дэлбэрэх аюултай бодис ялгарах тохиолдолд сорох шүүгээний тооцооны проёмоор нэвтрэх агаарын  хурдыг 1м/сек- р тооцно.

 

  8.14. Нууц баримт бичиг хадгалах өрөөнд хадгалах горимын шаардлагаар 3-р зэргийн  агаарын сэлгэлтийг төлөвлөнө.

 

  8.15. Хог хаягдал зайлуулах хоолойг угсрах үед түүнийг угааж цэвэрлэх, ариутгах шүрших хэрэгсэлтэй хийнэ.

  Хаягдал зайлуулах хоолой нь барилгын бүтээцээс агаар үл нэвтрэх болон дуу тусгаарлагчтай байна. Уг хоолой нь тогтмол байх ажлын өрөөтэй ойр байхыг зөвшөөрөхгүй.

  Хаягдал цуглуулах камерын өрөөг байнга хүн орж гардаг өрөө тасалгааны доор буюу түүнд залгаа байрлуулахыг зөвшөөрөхгүй.

  Эрдэм шинжилгээний хүрээлэн, 800 ба түүнээс дээш ажилтантай зураг төслийн байгууллага, эрүүл ахуйн өндөр шаардлага тавигдах барилгад төвлөрсөн эсвэл хосолсон вакуум тоос сорох систем төлөвлөнө.

  Бусад зориулалтын барилгад төвлөрсөн, хосолсон вакуум тоос сорох системийг зургийн даалгаварт  тусгана.

  Хосолсон тоос сорох системийн нэг сорох хавхлагийн үйлчлэх хүрээг 50 метрээс ихгүй радиустай байхаар тусгана.

  Төвлөрсөн болон хосолсон тоос сорох системгүй барилгад цэвэрлэх камерыг зургийн  даалгавраар төлөвлөнө.

 

  8.16. Цахилгаан шатны  машины өрөө, салхивчийн өрөө, мөн дуу чимээ болон доргилт чичиргээ үүсгэх тоног төхөөрөмж байрладаг бусад өрөө тасалгааг, хурлын танхим, конференц-заал, ажлын өрөө тасалгааны доор, дээр, залгаа байрлуулахыг зөвшөөрөхгүй.

  8.17. Компьютер, тооцоолон бодох машин ашиглах ажлын өрөө тасалгааг холбогдох нормативын баримт бичгийн шаардлагаар төлөвлөнө.

 

    8.18. Холбогдох байгууллагаас баталсан бараа материалын жагсаалттай уялдуулан барилгад хэрэглэх материал нь эрүүл ахуйн байгууллагын дүгнэлттэй байна.

  1. ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАНГАМЖ

 9.1. Барилга байгууламжийг төлөвлөж, барихдаа өрөө тасалгааны бичил уур амьсгал, бусад нөхцлийг хангахын тулд хэрэглэх ашиглалтын үеийн үл сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үр ашигтай зарцуулах нөхцлийг хангасан байх   шаардлагатай.

 

  9.2. “Барилгын дулаан хамгаалалт” /БНбД 23-02-09/ барилгын норм ба дүрмийн шаардлагаар барилгын хашлага бүтээцийн дулаан техникийн үзүүлэлтийг хаших хийцийн дулаан дамжуулалтын эсэргүүцлийн нормоор тодорхойлно: халаалтын улиралд халаалт болон агаар сэлгэлтийн систем дэх дулааны хувийн зарцуулалтын норматив утгаар тодорхойлохыг зөвшөөрнө.

Барилга байгууламжийн дулаан хадгалалтын хамгийн бага шаардлагыг нормд заасан байдаг. Зураг төсөл боловсруулахад эрчим хүчний эх үүсвэрийн хэмнэлттэй хэрэглээг хангах үүднээс захиалагчийн даалгавраар дулаан хадгалалтын өндөр шаардлагыг тусгаж өгнө.

 

             9.3 Барилгын хийц, инженерийн системийн элементийн материалын чанарын үзүүлэлт, дулаан-техникийн үзүүлэлт нь туршилтын үр дүнгээр батлагдсан байна.

 

  1.    Гэрэл нэвтрүүлэх тунгалаг бүтээцийн талбай нь ханын нийт талбайн

18%- аас хэтрэхгүй. Уг бүтээцийн дулаан дамжуулах эсэргүүцэл 0.56м2*оС/Вт- с ихгүй үед шилэн буюу гэрэл нэвтрүүлэх гадаргуугийн талбайг ихэсгэж болно.

 

  1.  Гадна агаарын тооцооны параметрийг “Барилгад хэрэглэх уур амьсгал

ба геофизикийн үзүүлэлт” / БНбД 23-01-09/, “Халаалт агаар сэлгэлт ба кондиционер” /БНбД 41-01-11/ барилгын норм ба дүрэмд зааснаар авна.

              Хаших хийцийн дулаан техникийн тооцоонд дотор агаарын тооцооны температурын утгыг 18оС- аар тооцно. 

 

  1.  Инженерийн системүүд нь нь автомат эсвэл гар ажиллагаатай  

температур тохируулагчтай байна. Халаалтын систем нь ажлын бус цагаар дулааны урсгалыг багасгах тохируулгатай хэрэгслээр тоноглогдоно. Халуун, хүйтэн ус, цахилгаан, хий, дулаан хангамжийн төвлөрсөн системтэй барилгад, хэд хэдэн өөр байгууллага эсвэл өмчлөгчтэй бол харъяалагдах өрөө тасалгаанд эрчим хүчний зарцуулалт, усны зарцуулалтыг тусад нь тоолох нь хэрэгсэл тавина. 

 

  1.  Төвлөрсөн дулаан хангамжтай барилгад төвийн дулааны пункт

(ЦТП)- д дулааны тоолуур суурилуулна.

 

  1.  Бие даасан бүлэг хэрэглэгч болон барилгын дулаан хангамжийн систем нь “Халаалт агаар сэлгэлт ба кондиционер” /БНбД 41-01-11/, “Уурын ба усан халаалтын зуухыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-д зөвшөөрснөөр нэгдсэн, бие даасан дулааны эх үүсвэртэй байж болно. Үүний тулд барилга дотор хийн түлшээр ажиллах дулааны үүсгүүр нь хаалтын зуух, хий шатаах төхөөрөмжтэй байна.

 

  1. Халаалт, агаар сэлгэлт, халуун ус хангамжийн системийн дулааны өгөх шугамуудыг халаалтын төхөөрөмжөөс тус тусад нь хийнэ.

 

  1. Усан хангамжийн шугамын салаа шугамыг конференц-заал, хооллох өрөө, гал тогоо, вестибюль, фойе, кулуар зэрэгт тусад нь хийнэ. 400 хүртэл суудалтай конференц-заал, 160 хүртэл суудалтай хооллох танхимд усны салаа шугам хийхгүй байхыг зөвшөөрнө.

 

  1. Барилга баригдах талбайн бүс нутгийн гадна агаарын хамгийн хүйтэн 5 хоногийн тооцооны температур -15оС ба түүнээс доош ,  200- аас их ажилтан албан хаагчтай барилгад гол орцны дээр агаар халаах агаарын хөшиг төлөвлөнө.

 

  1. Барилга бүрд дулааны эрчим хүчний паспортыг үйлдэнэ. Үүнд:

барилгын материалын дулаан хамгаалалтын тодорхойлолт, барилга болон тоног төхөөрөмжийн эрчим хүчний хэрэглээний үзүүлэлтийг бичнэ.

 

  1.  ЭДЭЛГЭЭНИЙ ХУГАЦАА, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

 10.1.  Барилгын даацын бүтээц нь зургийн даалгаварт тусгасан бат бөх чанар тогтвортой байдлаараа, барилгын ашиглалтын хугацааг бүрэн даах боломжтой чанартай материалаар хийгдсэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм дүрмийн шаардлагыг хангасан байх ёстой. Үүний тулд тухайн баримт бичгийн 4.18-д зааснаар техникийн үйлчилгээний нөхцлийг хангаж, барилга байгууламжийн ашиглалтын дүрмийг мөрдлөг болгоно.

 

 10.2. Барилгын эдэлгээний хугацааг тодорхойлоход түүний сэргээн босголтын үед барилгын эдэлгээний хугацааг бууруулдаг дараах факторуудыг тооцох шаардлагатай: үүнд, ашиглалтын горим өөрчлөгдөх болон хүрээлэн байгаа орчны нөлөөлөл өөрчлөгдөх, мөн дээрх үйлчлэлийн нөлөөгөөр даацын элементийн материалд физик-механик, химийн өөрчлөлт орох зэрэг тооцоологдоогүй үйлчлэлүүд багтана.

 

 10.3. Засвар хийх боломжгүй материалаар хийгдэх барилгын даацын бүтээцийн үндсэн элементүүд (бат бэх, тогтворжилт, ашиглалтын хугацааг тодорхойлогч элементүүд) нь “Барилгын бүтээц төсөллөлтийн үндэс” стандарт болон холбогдох норм дүрмийн шаардлагаар өөрийн шинж чанараа бүхэлд нь хадгалах шаардлагатай.

10.4. Барилгын эдэлгээний тогтоосон хугацаанаас бага эдэлгээний хугацаатай элемент, деталь зэргийг зургийн даалгаварт тусгаснаар, тоног төхөөрөмжийг угсралтын зааварт заасан хугацаагаар ашиглалтын явцад урсгал засвар хийж солих хэрэгтэй. Урсгал засварын хугацааг ихэсгэх буюу багасгах явцыг техник-эдийн засгийн үзүүлэлтээр тогтоох бөгөөд үүнээс хамааруулж богино болон урт хугацаанд тэсвэртэй материал хэрэглэхийг шийднэ.

 

10.5. Хийц, деталийг чийгийн нөлөө, өндөр болон бага температурын нөлөө болон гадна орчны таагүй эсвэл хүчтэй нөлөөнд өөрийн шинж чанараа хадгалдаг материалаар хийх буюу “Барилга байгууламжийн бүтээцийг зэврэлтээс хамгаалах” /БНбД 20.02-11, БНбД 20.03-11/ барилгын норм ба дүрэмд зааснаар хамгаална.

Шаардлагатай тохиолдолд барилгын хаших хийц, даацын хийц зэрэг нь борооны илүүдэл ус хөрсний ус нэвтрэхээс хамгаалагдсан байна. Мөн битүү орон зай болон агаарын үетэй орон зайг агаар сэлгэх үед, бүтээцийн герметизаци явагдах үед гадна хаших хийцэд конденсацийн чийг (цан) үүсэхээс хамгаална.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нормативын баримт бичгийн шаардлагаар хучилт болон түүнийг бүрдүүлэгч хийцэд хамгаалалт хийнэ.

 

10.6. Буурь хөрсний жигд бус суултын үед болон бусад ашиглалтын үеийн гадны нөлөөгөөр температурын деформаци болон хүчлэл үүсэх нөхцлийг тооцон нийлмэл элемент болон, олон үет хийцийн заадлыг хийнэ. Заадалд ашиглах барьцалдуулах, герметизирущий (битүүмжлэлийн) материал нь сөрөг температурын болон хэт-ягаан туяаны үйлчлэлд  уян чанар, наалдамхай чанараа хадгалах ёстой. Герметизирущий (битүүмжлэлийн) материалын залгаасын хэсэгт нь хамгаалалтын болон гоёл чимэглэлийн, өнгөлгөөний материалыг нийлмэл байдлаар хийж өгнө.

 

10.7. Тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээнд техникийн үзлэг хийх, тэдгээрийг солих, засварлах, холболт хийх нөхцлийг бүрдүүлж, тэдгээрт хүрч очих боломжоор хангасан байна.

Тоног төхөөрөмж болон шугам хоолойд хүйтэн температурын сөрөг нөлөөнөөс хамгаалсан арга хэмжээ авна.

 

10.8. Газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутаг болон буурь хөрсний овойлт, суулт, хөлдөлт, гэсэлт явагддаг геологийн хүнд нөхцөлтэй нутаг дэвсгэрт барилга байгууламжийг угсрах явцад инженерийн шугам сүлжээний оролтыг суурь суултын компенсацийг тооцон гүйцэтгэнэ.

Барилгын бүтээц хийцүүд дээр инженерийн тоног төхөөрөмж болон шугам хоолойны хэвийн ажиллагаа нь алдагдахгүй байхаар чанартай бэхэлж өгөх.

 

 

 

                                                                                                                                                    

 

                                                                                                                                                                                       

Хавсралт А

БНбД 2.01.07-90

 

Ачаалал ба үйлчлэл

 

 

 

БНбД 2.02.01-94

 

 

Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм

 

 

 

 

 

БНбД  20.02-11

БНбД  20.03-11

 

Барилга байгууламжийн бүтээцийг зэврэлтээс хамгаалах

 

 

 

БНбД 40-05-98/2005

 

 

Барилгын доторхи усан хангамж, ариутгах татуурга

 

 

 

БНбД 30-01-04

 

 

Хот тосгоны төлөвлөлт, барилгажилт

 

 

 

БНбД 31-03-03

 

Олон нийт иргэний барилга

 

 

 

 

 

Уурын ба усан халаалтын зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм

 

 

 

БНбД 21-01-02

 

 

Барилга байгууламжийн галын аюулгүй байдал

 

 

БНбД 23-01-09

 

 

Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт

 

 

БНбД 23-02-09

 

 

Барилгын дулаан хамгаалалт

 

 

БНбД 23-02-08

 

 

Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг

 

 

БНбД 31-01-10

 

 

Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт

 

 

БНбД 31-101-04

 

 

Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн гарын авлага

 

 

БНбД 41-01-11

 

 

Халаалт агаар сэлгэлт ба кондиционер

 

 

БНбД 42-01-04/2008

БНбД 42-01-04

 

Хийн хангамж

 

 

MNS 0640:1989

 

 

Галын аюулгүй байдал. Нэр томьёо ба тодорхойлолт

 

 

MNS 58-25-2007

 

 

Орон сууц, олон нийтийн барилгын уур амьсгалын үзүүлэлт

 

 

 

 

БД 43-101-03

 

 

Цахилгаан байгууламжийн дүрэм

 

 

БД 43-102-07

 

 

 

Орон сууц, олон нийтийн барилгын цахилгаан төхөөрөмжийг төсөллөх ба угсрах

 

БД 43-103-08

 

 

Барилга байгууламжийн аянга хамгаалалтын зураг төсөл зохиох заавар

 

 

 

Нийгэм ахуйн барилгын төлөвлөлтийн эрүүл ахуйн норм

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Хавсралт Б

НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР ТОДОТГОЛ

 

ЦАХИЛГААН ШАТНЫ ХОНГИЛ

– Цахилгаан шат руу орох хүлээх талбай.

 

 

ЛОДЖИЯ

 

- Шал болон гурван талаараа ханаар хашигдсан нэг талаараа задгай орон зай

 

 

 

 

 

ТАМБУР (ҮҮДНИЙ ГОНХ)

 

– Барилгын доторхи орон зайд гаднаас орох утаа, элдэв үнэр, хүйтэн агаар нэвтрэхээс хамгаалах зориулалттай гадна, дотор хаалганы хоорондын    орон зай.

 

 

ЧЕРДАК      

 

– Дээврийн доорх орон зай

 

 

 

МАНСАРДЫН ДАВХАР   

 

–Адрийн хөндийн орон зай дотор байрлах давхар

 

 

 

ГАЗАР ДЭЭРХ ДАВХАР

– 00-ийн түвшингээс дээшхи хэсэг

 

 

 

 

 

ГАЗАР ДООРХ ДАВХАР

 

– Барилгын 0.00 түвшингээс доош, давхрын өндрийн хагасаас илүү хэсэг нь  хаяавчнаас доош байрлах давхар.

 

 

ТЕХНИКИЙН ДАВХАР

 

– Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж байрлуулах давхар. Энэ давхар барилгын доод хэсэг, дунд хэсэг, дээд хэсэгт байрлаж болно.

 

 

ХАЯАВЧИЙН (ХАГАС ЗООРИЙН) ДАВХАР

 

– Барилгын 0.00 түвшингээс доош, давхрын өндрийн хагасаас илүүгүй хэсэг нь байрлах давхар.

 

 


Хавсралт В

 

ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОХОД БАРИЛГЫН НИЙТ ТАЛБАЙ, ӨРӨӨ ТАСАЛГААНЫ ТАЛБАЙ, БАРИЛГЫН ЭЗЭЛХҮҮН, БАРИЛГАЖИХ ТАЛБАЙ, БАРИЛГЫН ДАВХРЫГ ТООЦОХ ДҮРЭМ

  1. Барилгын нийт талбай нь тухайн барилгын бүх давхруудын талбайн нийлбэр болно.Барилгын давхрын талбайг шалны хөвөө мод ороогүй хашлага бүтээцийн гадаргуугаас шалны түвшинд хэмжиж тогтоосон нийт давхруудын талбайгаар тодорхойлох ба хүзүүвч,  тагт, лодж, веранд, террас, ханын шүүгээний талбай тооцогдохгүй.

 Дан давхар барилгад олон гэрэлтүүлэг бүхий өрөө (атриум), цахилгаан шатны нүх болон бусад босоо хөндийн талбайг барилгын нийт талбайд оруулан тооцно.

Мансардын давхрын талбайг гадна ханын дотор гадаргуугаас барилгын мөг хүртэлх талбайгаар тооцно.

Барилгын салхижуулалтын зориулалттай давхар болон бүтээцийн цухуйсан гадаргуугийн түвшин хүртэлх зай нь 1.8 м-ээс бага адрын хөндий, техникийн давхрын өрөөний талбай, гадна задгай пандус шатны талбайг барилгын нийт талбайд тооцохгүй.

  1. Өрөөний талбайг тодорхойлохдоо хамар хана, хашлага бүтээцийн гадаргуугаас шалны хөвөө ороогүй шалны нийт талбайгаар тодорхойлно. Налуу нь 30о бол өндөр нь 1.5 м, 45о бол өндөр нь 1.1 м, 60о ба түүнээс дээш бол 0.5 метр байхаар  адрын өрөөний талбайг таазны налуутай нь уялдуулан тооцох бөгөөд өндөр нь нормативт хэмжээнээс доош нөхцөлд өрөөний нийт талбайг  0.7 гэсэн коэффициентоор тооцож  тогтооно.
  2.  Барилгын нийт эзэлхүүнийг барилгын 0.00 түвшнээс дээшхи (газраас дээш) болон доошхи (газраас доош) хэсгийн барилгын  нийлбэрээр тооцно.

 Газар дээрхи болон газар доорхи барилгын эзэлхүүнийг барилгын хашлага бүтээцийн гаднах гадаргуу фонарин гэрэлтүүлэг бөмбөгөр оройн гадаргуу зэргээс хэмжиж тооцно. Энэ тооцоонд архитектур, бүтээцийн илүү гарсан болон түрж гарсан хэсгүүд, террас, тагт, инженерийн байгууламжийн суваг, барилгын салхижуулалтын зориулалттай хөндий хамаарахгүй.

  1. Барилгажих талбайг хаяавчийн давхрын түвшинд хэвтээ огтолсон хэмжээг үндэслэн тодорхойлно. Барилгын доорхи босоо тулаас бүхий хөндий орон зай түүний талбай зэргийг тооцно.
  2. Барилгын газар дээрхи давхрууд дээр давхар дундын хучилт болон 0.00 түвшнээс 2 м-ээс дээш өндөрт байгаа техникийн, адрын, хаяавчийн болон зоорийн давхар барилгын нийт давхрын тоонд хамрагдаж тооцогдоно.

Барилгын доорхи хөндий түүний өндрөөс үл хамааруулан, 1.8 метрээс багагүй өндөртэй давхар хоорондын орон зайг давхрын тоонд тооцохгүй.

Янз бүрийн түвшний давхартай барилга болон  налуу хэлбэрээр шатлуулан барьсан барилгын давхрыг хэсэг тус бүрээр нь тооцож тогтооно.

Цахилгаан шатны тоог тогтоохдоо давхрын тоог тооцох бөгөөд хүснэгт 6.5-д үзүүлснээр гал тусгаарлах заагийн талбайг тодорхойлохдоо барилгын дээд давхарт байрлах техникийн давхрыг тооцохгүй.


Хавсралт Г

 

ЗООРИЙН БОЛОН ХАЯАВЧИЙН ДАВХАРТ БАЙРЛУУЛАХ ӨРӨӨ ТАСАЛГААНЫ НЭР ТӨРӨЛ

Газар доорхи давхар

  1.  Халаалтын зуух, цэвэр бохир усны насос, салхивчийн камер, агаар сэлгэлтийн төхөөрөмж; инженерийн тоног төхөөрөмжийн узель, тэдгээрийн удирдлагын өрөө, цахилгаан шатны тоног төхөөрөмжийн өрөө, гал унтраах машины зогсоол болон гал унтраах системийн тоног төхөөрөмж суурилах өрөө.

 

Газар доорхи 1-р давхар эсвэл зоорийн давхар

 

  1. Газар доорхи давхарт байрлахыг зөвшөөрсөн бүх өрөөнүүд.
  2. Спорт заал болон бялдаржуулах өрөө тасалгаанууд.
  3. Нэгдүгээр давхарт  гарцтай шууд холбогдсон хөлийн өрөө, өлгүүр, ариун цэврийн өрөө,  шүршүүр, тамхи татах өрөө, саун, халуун усны хувцас солих өрөө, шүршүүрийн өрөө; эмэгтэйчүүдийн хувийн ариун цэврийн өрөө.
  4. Агуулах болон хадгалах өрөөнүүд (хурдан шатах болон шатах тослох материалаас бусад).
  5. Хүнсний  дэлгүүр болон 400 м2 хүртэлх худалдааны талбайтай барааны дэлгүүр.
  6. Хооллох танхим, буфет, хоол хүлээн авах өрөө.
  7. Зураг төслийн байгууллагын макет, бүтээл туурвих өрөө, инженерийн үйлчилгээ хийх засварын өрөө.
  8. Радио холбооны узел; лабораторийн өрөө; телевизийн дотоод сүлжээний удирдлагын өрөө.

Цоколийн буюу хагас зоорийн (хаяавчийн) давхар

  1. Зоорийн болон газар доорхи давхарт байрлуулахыг зөвшөөрсөн бүх өрөө тасалгаанууд.
  2. Нэвтрэх зөвшөөрлийн цэг, лавлах, бүртгэлийн цэг, агаарын тээвэр, төмөр замаар болон бусад тээврийн хэрэгслээр зорчих тасалбар худалдах тооцооны хэсэг, тээврийн тоовчоо, валют арилжааны цэг, банкны ATM.
  3. Банкны үйл ажилагааны өрөө, тооцооны танхим, тооцооны төв.
  4. Ажилтан албан хаагчдын өрөө
  5. Хувилан олшруулах болон хэвлэлийн өрөө.
  6. Саун (Хуурай уурын өрөө).

Тайлбар 1: Хаяавчийн давхрын шалны түвшин нь гадна явган зам талбайн болон манаасын төлөвлөлтийн түвшнээс 0.5 метрээс ихгүй гүн байх нөхцөлд зоорийн давхарт эмнэлгийн тусламжийн өрөөнөөс бусад бүх захиргааны болон албан өрөөг төлөвлөхийг зөвшөөрнө.

  1. Шүүхийн байгууллагын шүүгдэгчдийг хорих өрөө, камер, болон банкны байгууллагын  үнэт эдлэл хадгалах тусгай болон тодорхой зориулалттай өрөө тасалгааг газар доорхи давхарт холбогдох норм, нормативын баримт бичгийн шаардлагаар байрлуулна.

 Хавсралт Д

 

ЗАХИРГААНЫ ЗОРИУЛАЛТТАЙ ОЛОН НИЙТИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ӨРӨӨНИЙ ТАЛБАЙГ ТООЦОХ НОРМАТИВ ҮЗҮҮЛЭЛТ

Байгууллагын удирдлагын ба хүлээлгийн өрөөний талбай 

Хүснэгт Д-1

 

Зориулалт

Талбай, м2, (байгууллага дахь хүмүүсийн тооноос хамаарна)

100-300

300-600

600-1000

1000–с дээш

Байгууллагын удирдах албан тушаалтны өрөө, тасалгаа

27-36

36-45

45-54

54

Нэгдүгээр орлогчийн өрөө, тасалгаа

18-24

24-36

24-36

36-45

Орлогчийн өрөө

12-18

18-24

18-24

18-36

Даргын туслахын өрөө (референт)

12

12

12

12-18

Байгууллагын удирдлагын хүлээлгийн өрөө

12

18

24

36

Орлогчийн хүлээлгийн өрөө

12

12

18

24

Тайлбар: Дарга болон орлогчийн дунд нэгдсэн нэг хүлээлгийн өрөөтэй байхыг зөвшөөрнө

                                                                                                                                                              

Байгууллагын удирдлагын кабинет ба хүлээлгийн өрөөний талбай

Хүснэгт Д-2

Зориулалт

Ажилтан, албан хаагчдын тооноос хамаарсан, м2

Тайлбар

Байгууллагын удирдагч

18 (24)

24 (36)

36 (54)

Хаалтанд 500-с дээш ажилтан албан хаагчтай удирдлагын түвшний байгууллагын барилга байгууламжийн талбайг тэмдэглэв

Орлогч

12 (18)

18 (24)

24 (36)

Хүлээн авах өрөө

12 (18)

12 (18)

18 (24)

Мөн адил, 2 өрөөний дунд нэг байхыг зөвшөөрнө

Хэлтсийн дарга, лабораторийн эрхлэгч, мэдээллийн төвийн дарга гэх мэт

Ажилтан албан хаагчдын тоо, хүн

Хэлтсийн ажиллагсдын тоо 5 хүртэл байвал хэлтсийн дарга хэлтсийн өрөөнд байж болно

5-10

10-20

20-с дээш

9

12

18

 

Барилга байгууламжийн тооцооны нормативууд: ажилчдын, хурлын танхим, эрүүл ахуйн үйлчилгээний гол орц дахь мэдээлэл- техникийн зориулалттай өрөө, тасалгаа

Хүснэгт Д-3

Өрөө тасалгааны зориулалт

Тооцох нэгж, эсвэл тооцох арга

Тооцох нэгж дэхь талбай, м2

Тайлбар

Хурал зөвлөлгөөн ба ажлын өрөөнүүд

Ажлын өрөө тасалгаа

 (Ажил үүргийн чиглэл)

Нэг ажлын байр:

 

- Хэлтсийн дарга, ерөнхий мэргэжилтэн, ерөнхий нягтлан

 

 

9.0

Ажлын байрны техник зохион байгуулалтын хангалтын үед ашиглалт техникийн нөхцөлтэй уялдуулан талбайн норматив ба шаардлагатай тусгай сандал нэмэгдэж болно

- Хэлтсийн даргын орлогч (ерөнхий нягтлангийн орлогч), ахлах зааварлагч гэх мэт

7.5

 

- Инженер, эдийн засагч, нягтлан, зааварлагч

6.5

 

- Бичээч, бичиг хэрэгийн ажилтан

5.0

 

- Хуульч, захиргаа аж ахуй үйлчилгээний ажилтан, нийгмийн ажилтан гэх мэт

9.0 (12.0)

Хаалтанд ажилтан бүрийн тусгай өрөөний талбайг заасан байна.

Ажлын байранд бичиг баримтыг хадгалахад нэг ажилтанд 0.3м2 талбайтай шүүгээг зөвшөөрнө

Макет, загвар урлах өрөө

Нэг загвар зохион бүтээгчид

12

Зураг төслийн байгууллагад, зургийн даалгавраар

Хурлын танхим

Нэг суудалд

0.9

300-н  ИТА-тай байгууллагад суудлын тоог ажилчдын тооны  30%- иар тооцно

Хурлын заалын кулуар

Нэг суудалд

0.3

Кулуарын талбайг хурлын заалны хонгилын талбайд нэгтгэнэ

Хурлын танхим (удирдлагын албан тушаалтны өрөөний нэг)

Нэг суудалд

0.8

300 хүртлэх ИТА-тай байгууллагад

Эстрадгүй конференц-заал

Пюпитртэй нэг суудалд

Пюпитргүй нэг суудалд

0.8

 

 

0.7

 

200-аас дээш албан хаагчтай байгуулагад

 

Ажилтан албан хаагчдын тооны 50%-ийн суудалтай ба 800-аас ихгүй ажилтантай

Конференц заалны:

 

Кулуар

Фойе

 

Конференц заалны нэг суудалд

 

0.3

0.6

 

“Олон нийт иргэний барилга” /БНбД 31-03-03/ барилгын норм ба дүрмийн шаардлагаар

Конференц-заал дэргэдэх  киноаппаратны өрөө

Зураг төслийн даалгавраар

 

 

Төлөөлөгчдийн өрөө

350 хүртлэх суудалтай зааланд

350-с дээш суудалтай зааланд

12

 

18

 

Тавилга эд хогшлын байр

Конференц-заал дахь нэг суудал

0.03

2-аас багагүй

Тамхи татах өрөө

Мөн адил

0.06

500-с дээш суудалтай зааланд

Конференц-заал

Заалны суудлын тооноос хамаарсан гүн, м:

 

350 хүртэл

350-500

500-с дээш

 

 

 

 

5

7

9

 

Мэдээлэл техникийн зориулалттай өрөө тасалгаа

Цаасан дээрх мэдээлэлтэй техникийн номын сан: Түүн дотроо

 

 

 

 

 

 

   Уншлагын заал

Нэг суудалд

1000 хадгалалтын нэгжид

2.7 (3)

Хаалтанд Судалгаа- шинжилгээний хүрээлэнд тавигдах нормативын шаардлагаар заасан үзүүлэлтийг харуулав

   Номын фонд

2.5 (2.7)

   Үйлчилгээний өрөө

Ажлын нэг байранд

4

Техникийн номын сангийн нийт талбай 90м2-аас ихгүй тохиолдолд заасан талбай, төлөвлөсөн бүсийг нэг байранд нэгтгэн төлөвлөхийг зөвшөөрнө

    Ном хэвлэлийн түгээх, хүлээн авах бүс

Нэг ажлын байранд

5

   Каталог ба шинэ хэвлэлийн үзэсгэлэнгийн бүс

1000 хадгалалтын нэгжид

0.6

Архив, түүн дотроо:

 

     Уншлагын заал

 

 

 

 

Нэг суудалд

 

 

 

2.7 (3)

 

Хаалтанд Судалгаа- шинжилгээний хүрээлэнд тавигдах нормативын шаардлагаар заасан үзүүлэлтийг харуулав

 

     Ажлын өрөө

Нэг ажлын байранд

4 (6)

Зургийн даалгавраар өөр өрөө төлөвлөөгүй тохиолдолд 54м2-аас ихгүй талбайтай архивын байранд хамт төлөвлөхийг зөвшөөрнө

Тооцоолох техникийн ажилчдын өрөө, түүнчлэн:

Үйлдвэрлэл-диспетчерийн хэлтэс

Зургийн даалгавраар

 

Ажлын байранд

 

 

 

4.5

 

Программын хэлтэс

 

Тооцоолох төвийн даргын өрөө

Нэг ажлын байранд

4.5

 

Тооцоолох төвд ажиллах ажиллагсадын тоо:

   20 хүртэл

 

 

 

12

 

   20-оос их

18

 

Хайгуул, экспедици

Нэг ажлын байранд

6

Жилд 30 мянгаас илүү бичиг баримтын эргэлттэй байгууллагад  12м2-аас багагүй, 1000-аас дээш ажилтантай зураг төслийн байгууллагад  24м2- аас багагүй

Хувилах, олшруулах алба: үүнд

Захиалга хүлээн авах ба өгөх байр

Нэг ажлын байранд

6

 

АТС, радио цэг

 

Телетайпийн өрөө

Зургийн даалгавраар

Ажлын байр

4.5

 

Өрөө тасалгааны үүдний хэсэг

Хөлийн өрөө

Нэг ажилтанд

0.2

Гадуур хувцасны өлгүүрийг тооцохгүйгээр

18м2-аас багагүй

0.25

Барилгын цаг агаарын хойд бүсэд

Хөлийн өрөөн дэх гадуур хувцасны өлгүүр

Өлгүүрийн нэг дэгээнд

0.1

Удирдлагын байран дахь өлгүүрийн дэгээний тоо: ажиллагсадын тоон дээр 10-20%-ийг нэмэх.

Конференц-заалны дэргэдэх хувцасны өлгүүр

Мөн адил

0.1

Өлгүүрийн тоо заал дахь суудлын тоотой тэнцүү байна

Аванвестибюль

12м2, ажилтан бүрийн тоогоор 0.05м2- ийг нэмнэ

Нэвтрэх горимд

Хамгаалалтын пост

Нэг харуулд

3

 

Нэвтрүүлэх цэг

Нэг ажлын байр

4.5

Нэвтрэх горимд

Нэвтрүүлэх цэгийн дэргэд хүлээх бүс

Нэг цонхонд

6

Цонхны тоо (ажилтны тоо)-г зураг төслийн даалгавраар тогтооно

Аюулгүй байдал ба хамгаалалтын албаны байр

Техникийн өгөгдлөөр тогтооно.

 

Лавлагаа мэдээллийн өрөө

Нэг өрөө

12

Вестибюльд

Үйлчлүүлэгчдийн хүлээлгийн танхим

Нэг ажилтанд

Үйлчлүүлэгчдийн тоо 20 хүртэл байвал 1.5м2 ба дараагийн үйлчлүүлэгч бүрт 1м2

Үйлчлүүлэгчдийн хүлээлгийн танхимыг үйлчлэх өрөө тасалгааны дэргэдэх коридор, хонгилтой нэгтгэж болно

Эрүүл ахуйн өрөө тасалгаа

Хүнс хүлээн авах өрөө

Нэг ажилтан

0.8-1

Ажилтаны тоо 50 хүртэл

Ажилтаны тоо 10-аас бага бол нэмэлт талбай 6м2-г ажлын өрөөнд төсөллөнө

Буфет

Нийтийн хоолны зориулалттай барилгын зураг төсөл зохиох норм, нормативын баримт бичгийн шаардлагаар

50-:-250 ажилтантай байгууллагад

Хооллох танхим

Мөн адил

250-аас дээш ажилтантай байгууллагад

Ашиглалт, үйлчилгээний ажилтны хувийн болон ажлын хувцас солих хадгалах өрөө

1 хүн

1.4

 

Ашиглалт, үйлчилгээний ажилтны амрах байр

1 хүн

0.3

2-аас багагүй

 

Эмнэлгийн тусламжийн өрөө

Ажилтны тоо:

50-150

151-300

 

12

18

 

Эмчийн үзлэгийн өрөө

Зураг төслийн даалгавараар

300-аас дээш ажилтантай байгууллагад

Ажилтан албан хаагчдын ариун цэврийн өрөө

30 эмэгтэйд болон 45 эрэгтэйд нэг суултуур

45 эрэгтэйд нэг босоо шээлтүүр

40 эрэгтэйд болон 27 эмэгтэйд нэг угаагуур

 

Конференц-зааланд хүрэлцэн ирэгсдийн ариун цэврийн өрөө

75 эмэгтэйд болон 150 эрэгтэйд нэг суултуур

75 эрэгтэйд нэг босоо шээлтүүр

75 эмэгтэйд болон 150 эрэгтэйд нэг угаагуур

 

Эмэгтэйчүүдийн хувийн ариун цэврийн өрөө

75 эмэгтэйд нэг төхөөрөмж

Ариун цэврийн өрөөнд байрлуулахад

Тамхи татах өрөө

Нэг ажилтан

0.02

200-аас дээш ажилтантай тохиолдолд байгууллагад 8м2-аас илүүгүй

Цэвэрлэгээний өрөө

100м2 талбайтай давхарт эсвэл барилгын 1000м2 талбайд

0.8

Давхрын талбай 400м2-аас багагүй,  нэг өрөө нь хоёр давхарт харъяалагдах тохиолдолд 4м2-аас багагүй

Саун

Зургийн даалгавраар

Уг баримт бичгийн 6 дугаар бүлгийн шаардлагаар

Оюуны алжаал тайлах, амрах өрөө

Мөн адил

 

Амралт чөлөөт цаг өнгөрүүлэх, түүндээ спортын зориулалттай тасалгаа

Мөн адил

 

 

Барилга байгууламжийн техникийн үйлчилгээний өрөө тасалгааны талбай

Хүснэгт Д-4

Нэр

Ажиллагсадын тооноос хамаарсан талбай, м2

Тайлбар

100 хүртэл

100-200

200-500

500-с дээш

Засварын өрөө

-

-

36

54

Захиргаа, удирдах албаны барилгад

Механикийн засварын өрөө

-

-

-

54

Зураг төслийн байгууллагад

Мужааны өрөө

-

-

-

Зургийн даалгавраар

 

Бичиг хэргийн хэрэгсэл хадгалах

12

12

18

24

Ажиллагсадын тоо 100-аас ихгүй тохиолдолд агуулахыг нэг байранд байрлуулахыг зөвшөөрнө.

Зохион бүтээгч нарын багаж, тоног төхөөрөмж хадгалах агуулах

 

12

 

12

 

18

 

24

Цаасны агуулах

12

12

18

24

Зураг төслийн байгууллагад

Хуучин, хаягдал, бичиг цаас, баримт боловсруулах болон баглан боох өрөө

-

-

-

24

Захиргааны байгууллагад

Макет, загвар, зураг төслийн хэвлэл хадгалах агуулах

Зургийн даалгавраар, 6-с багагүй

Зураг төслийн байгууллагад, архитектурын уран бүтээл туурвих байгууллагад

 

Хавсралт Е

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ЯВЦАД УГ БАРИЛГЫН НОРМ БА ДҮРМИЙН ЗААЛТУУД ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨХ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖИЙН ЖАГСААЛТ

Улсын болон орон нутгийн засаг захиргааны байгууллага;

Үйдвэрлэл үйлчилгээ, тэр дундаа үйлдвэрийн газрын захиргаа, аж ахуйн барилга;

Албан тасалгаа;

Төслийн болон зохион бүтээх эрдэм шинжилгээ,

 судалгааны байгууллага;

Банк болон банк бус санхүүгийн байгууллага;

Шүүх болон хууль хяналтын байгууллага ;

Хэвлэл мэдээллийн редакц (хэвлэлийн үйлдвэр, цехэд хамаарахгүй).

Тайлбар: Орон нутгийн онцлог нөхцлийг тусган үйлдвэрлэлийн бус үйл ажиллагаатай барилга байгууламж түүний өрөө тасалгааны зураг төслийг зохиоход энэхүү барилгын норм ба дүрмийн шаардлагууд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

 


ГАРЧИГ

 

  1. ХАМРАХ ХҮРЭЭ  .......……………………………………………………………    3

 

  1. ИШЛЭЛ АВСАН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ ......…………………….....    4

 

  1. НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ………………………………………….   4

 

  1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ  ………………………………………………………………….   4

 

  1. ӨРӨӨ ТАСАЛГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА ....................................…  7

           

  1. ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

6.1 Үндсэн нөхцөл               ………………………………………………   9

6.2 Гал гарсан үед

             хүмүүсийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ................. 10

6.3 Галын тархалтыг арилгах арга хэмжээ .......................................  12

 

  1. АШИГЛАЛТЫН ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

 

  1. АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА...………………………………18

 

  1. ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАНГАМЖ    ...................................................................... 16

 

  1. ЭДЭЛГЭЭНИЙ ХУГАЦАА, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ....................................... 22

 

      Хавсралт А

 Иш татсан норматив баримт бичиг ..................……………………..…24

 

      Хавсралт Б

 Нэр томъёоны тайлбар тодотгол  ...........…….………………..……....26

 

      ХавсралтВ

Зураг төсөл зохиоход барилгын нийт талбай, өрөө тасалгааны талбай, барилгын эзэлхүүн, барилгажих талбай, барилгын давхрыг тооцох дүрэм  …………........................................................................27

      Хавсралт Г

Зоорийн болон хаяавчийн давхарт байрлуулах өрөө               тасалгааны нэр төрөл................................................………................28

                                                                                           

      Хавсралт Д

Захиргааны зориулалттай олон нийтийн барилга байгууламжийн өрөөний талбайг тооцох норматив үзүүлэлт......................................29

 

      Хавсралт Е

Барилга байгууламжийн төлөвлөлтийн явцад уг барилгын норм ба дүрмийн заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөх байгууллага, аж ахуйн нэгжийн жагсаалт .................................................................................36