A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ”-ИЙН I үе шат /2011-2013 он/-НД хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
Бүлэг: 1979

Засгийн газрын 2011 оны 36 дугаар

тогтоолын 2 дугаар хавсралт

 

“ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ”-ИЙН I үе шат

/2011-2013 он/-НД хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

 

 

Зорилт, арга хэмжээ

Хариуцах байгууллага

Хэрэгжүүлэх хугацаа

Хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлт

Санхүүжилт

(сая.төг )

Зорилт 1. Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр:

1.1

Хоршооны хөгжлийг дэмжих цогц бодлого боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ

ХХААХҮЯ, МАОЭНХ

2011-2012

Төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн, шийдвэрлүүлсэн байна

1.5

1.2

Хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх ач холбогдолтой /мах, ноос, ноолуур, чацаргана, газар тариалан/ кластерыг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний саналыг боловсруулж, “Хөдөөгийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулна

ҮХШХ, ХХААХҮЯ, Өрсөлдөх чадварын судалгааны төв

2011-2013

Мах, ноос, ноолуур, газар тариалангийн салбарын кластерыг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна

3.0

1.3

Шинжлэх ухаан-бизнесийн байгууллагын хоорондын уялдаа холбоог  эрчимжүүлж хамтран ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлнэ

БСШУЯ, ҮХШХ, МҮХАҮТ

2011-2012

Шинжлэх ухаан-бизнесийн байгууллагын хоорондын уялдаа холбоог хангах талаар бодлогын баримт бичиг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна

2.0

1.4

Гадаад худалдааны хамгаалалтын арга хэмжээний талаар хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх

ГХЯ, СЯ

2011

Хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлсэн байна

2.0

1.5


Дестрибьютерийн талаар хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх

ГХЯ

2011

Хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлсэн байна

2.0

 

1.6

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих стратеги боловсруулах 

ГХЯ, ҮХШХ,

ГХОГ

2011

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих стратеги боловсруулсан байна

2.0

 

1.7

Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой, стандартуудыг шинэчлэх, гадаадын дэвшилтэт стандарт нэвтрүүлэх талаар авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ

СХЗГ, МХЕГ, МҮХАҮТ, МАОЭНХ

2011

Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой, стандартууд шинэчлэгдэн, гадаадын дэвшилтэт стандартыг нэвтрүүлэх талаар авах арга хэмжээний санал, төлөвлөгөөний төслийг боловсруулсан байна

10.0

 

1.8

Нэмүү өртөг шингэсэн хувийн хэвшлийн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратегийг боловсруулна

ХХААХҮЯ, ҮХШХ, СЯ

2011-2012

Нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарыг түлхүү дэмжих цогц бодлогыг боловсруулсан байна

2.0

 

1.9

Хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, аж ахуйн нэгжийн эдийн засгийн чадамжид нийцүүлэн хөдөлмөрийн харилцааны уян хатан зохицуулалтыг дэмжих чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

НХХЯ, ҮХШХ

2011

Холбогдох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлсэн байна.

1.0

 

Зорилт 2. Хувийн хэвшлийн хөгжлийг эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны бодлогоор

 хөхиүлэн дэмжих чиглэлээр:

 

2.1

“Татварын амралт” (tax vacation) механизмын эрх зүйн орчинг бүрдүүлнэ

СЯ, ТЕГ

2011-2013

Татварын тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлсэн байна

1.0

 

2.2

Зээлийн даатгалын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулна

СЯ, СЗХ, МҮХАҮТ

2011-2012

Зээлийн даатгалын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр Даатгалын тухай болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн,   УИХ-д өргөн мэдүүлсэн байна

1.0

 

2.3

Ноос, ноолуурын экспортын татварыг сэргээх талаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

СЯ, ХХААХҮЯ

2011

Холбогдох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн,   УИХ-д өргөн  мэдүүлсэн байна

1.0

 

2.4

Байгаль орчинд халгүй, ногоон эдийн засгийг дэмжсэн үйлдвэрлэл эрхэлж байгаа хувийн хэвшлийн байгууллагыг татвар, зээлийн бодлогоор дэмжих талаар санал боловсруулах 

БОАЖЯ,

ХХААХҮЯ, СЯ, МҮХАҮТ

2011-2012

Тодорхой санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлсэн байна

3.0

 

2.5

Алслагдсан аймгийн төв болон сумдад хөрөнгө оруулан ажлын байр бий болгосон ажил олгогчид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эсхүл зээлийн дэмжлэг үзүүлэх асуудлаар холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах

СЯ, ХХААХҮЯ, ТЕГ, МАОЭНХ

2011-2012

Холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлсэн байна

2.0

 

2.6

Бичил, жижиг, дунд бизнесийг шинээр эхэлж байгаа хуулийн этгээдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг олгох талаар санал боловсруулна

СЯ, ТЕГ, ҮХШХ

2011-2012

Бичил, жижиг, дунд бизнесийг шинээр эхэлж байгаа хуулийн этгээдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг олгох талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна

1.0

 


 

2.7

Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээний шатлал бий болгох талаар санал боловсруулна

СЯ, ТЕГ, ҮХШХ

2011-2012

Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээний шатлал бий болгох талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн байна

1.0

2.8

Улаанбаатар хотын авто замыг шинэчлэн сайжруулах, улсын болон олон улсын чанартай авто замыг шинээр байгуулах тухай цогц арга хэмжээний төлөвлөгөө гарган төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ 

ЗТБХБЯ

2011-2013

Улаанбаатар хотын авто замыг шинэчлэн сайжруулах, улсын болон олон улсын чанартай авто замыг шинээр байгуулах тухай цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлуулан хэрэгжилтийг ханган ажилласан байна

4.0

2.9

“Хүнсний бүтээгдэхүүний тээврийн ложистик сүлжээ” дэд хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ

ХХААХҮЯ

2011

“Хүнсний бүтээгдэхүүний тээврийн ложистик сүлжээ” дэд хөтөлбөрийг батлуулан, хэрэгжилтийг ханган ажилласан байна

3.0

2.10

Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн альтернатив хувилбар гаргах талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ

СЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ

2011-2012

Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн альтернатив хувилбар гаргах талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна

1.0

Зорилт 3. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай болгох чиглэлээр:

3.1

Бизнесийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох цахим тогтолцоог бий болгоно

ТШСАА, МШХХТГ

2011-2012

Бизнесийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох цахим тогтолцоо бий болж, бизнес эрхлэгчдийн үргүй зардал багассан байна

15.0


 

3.2

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, хувийн хэвшилд шилжүүлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ

ЗГХЭГ, ХЗДХЯ, ҮХШХ, МҮХАҮТ

2011-2013

Тодорхой шалгуурын дагуу төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх жагсаалтыг салбар бүрээр боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна

2.0

3.3

Төрийн үйлчилгээнд ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэхэд төрийн зүгээс дэмжиж ажиллана

ЗГХЭГ, ҮХШХ

2011-2012

Холбогдох төрийн байгууллагуудад ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлсэн байна

1.0

3.4


Бараа, үйлчилгээ худалдан авах бүхий л үйл ажиллагааг нээлттэй болгох зорилгоор “Цахим худалдан авалт”-ын (e-procurement) үйл ажиллагааг боловсронгуй болгож, холбогдох төрийн байгууллагуудад нэвтрүүлнэ

СЯ, МШХХТГ

2011-2013

“Цахим худалдан авалт”-ыг (e-procurement) төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан байна

5.0

3.5

“Бизнес инкубатор” төвүүдээр дамжуулан бизнес эрхлэх үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, тэдгээрийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх талаар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ

ҮХШХ, МАОЭНХ, МҮХАҮТ

2011-2012

Бизнес эрхлэгчдэд бизнесийн холбоотой хууль, эрх зүйн талаар сургалт зохион байгуулсан байна

10.0

3.6

“Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон түншлэл” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулна

ҮХШХ, холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ,  МҮХАҮТ, МАОЭНХ

2011

“Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон түншлэл” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулж, үр дүнг олон нийтэд мэдээлсэн байна

Олон улсын байгууллага- 10.0

Төсөв- 5.0

 

3.7

Үнэт цаасны зах зээлийн хувийн хэвшил болон брокер, дилерийн байгууллагын хүний нөөцийг чадавхижуулах хөтөлбөрийг боловсруулах

Хөрөнгийн бирж, СЗХ, ТӨХ

2011-2013

Үнэт цаасны зах зээлийн хувийн хэвшил болон брокер, дилерийн байгууллагын хүний нөөцийг чадавхижуулах хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна

2.0

 

3.8

Нэг цэгийн үйлчилгээнд бизнес эрхлэхтэй холбоотой эрхзүйн баримт бичгийн тайлбар өгдөг  “Бизнес ширээ”-г нэвтрүүлэн үйл ажиллагааг нь жигдрүүлэх

Холбогдох агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ

2011 -2012

Нэг цэгийн үйлчилгээнд бизнес эрхлэхтэй холбоотой эрхзүйн баримт бичгийн тайлбар өгдөг “Бизнес ширээ”-г нэвтрүүлэн үйл ажиллагааг нь жигдрүүлсэн байна

7.0

3.9

Компанийн нийгмийн хариуцлагын шалгуур үзүүлэлтийг боловсруулна

ТӨХ, ҮХШХ

2011

Компанийн нийгмийн хариуцлагын шалгуур үзүүлэлтийг батлуулсан байна

1.0

Зорилт 4. Хувийн хэвшлийн хөгжлийг хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, сургалт, хүний нөөцийн

бодлогоор дэмжих чиглэлээр:

 

 

 

 

4.1

Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх чиглэлээр өөрчлөн шинэчлэх асуудлаар яам, шинжлэх ухааны байгууллага, холбогдох төрийн бус байгууллагын хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ

НХХЯ, ҮХШХ, МАОЭНХ, холбогдох яамд

2011-2012

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажиллах хүч бэлтгэх асуудлаар хөтөлбөр боловсруулсан байна

3.0

4.2

 

Хувийн хэвшлийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулна

НХХЯ, МАОЭНХ

2011-2012

Хувийн хэвшлийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна

2.0


 

4.3

Хувийн хэвшлийн салбар дахь мэргэжлийн зэрэг дэвийн тогтолцоог шинэчлэх саналыг боловсруулна  

НХХЯ, БСШУЯ, МАОЭНХ

2011

Хувийн хэвшлийн салбар дахь мэргэжлийн зэрэг дэвийн тогтолцоог шинэчлэн, саналыг боловсруулсан байна

1.0

4.4

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, хувийн хэвшлийн салбарын удирдлага, ажилтнуудад хууль, санхүү, татварын чиглэлээр давтан сургах, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ

ҮХШХ, ХХААХҮЯ, ЖДҮГ, МҮХАҮТ, МАОЭНХ

2011-2012

Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн захирал, дунд, дээд шатны менежер, техникийн албан тушаалтныг давтан сургах, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулан хэрэгжилтийг ханган ажилласан байна

5.0

4.5


Зохист хөдөлмөрийн төлөө үндэсний хөтөлбөрийг боловсруулна.

НХХЯ, МАОЭНХ, МҮЭ

2011

Зохист хөдөлмөрийн төлөө үндэсний хөтөлбөрийг боловсруулсан байна.

2.0

 

 

4.6

Олон улсын ажлын байрны Пактыг Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна

НХХЯ, МАОЭНХ, МҮЭ

2011

Олон улсын ажлын байрны Пактыг Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна.

2.0

 

4.7

Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулна

НХХЯ, ҮХШХ, МАОЭНХ, МҮЭ

2011-2012

Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулж, шийдвэрлүүлсэн байна

2.0


 

4.8

Даатгуулагчдад чанартай үйлчилгээ үзүүлэх чадвартай, өөрөө өөрийгөө удирддаг, бие даасан тогтолцоо бүрдүүлэх талаар авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ 

НХХЯ, МАОЭНХ, МҮЭ

2011-2013

Даатгалын бие даасан тогтолцоо бүрдүүлэх талаар авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна

5.0

 

Нийт

123.5

 

 

 

 

---оОо---