- Нүүр
- Сайдын тушаал
- УСНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛAГААНЫ ЧИГЛЭЛ, ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ /ХЗДХС-ын 2018 оны 1-1/1402 тоот албан бичгээр улсын нэгдсэн сангаас хасалт хийсэн/
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А-307 дугаар тушаалын хавсралт
/ХЗДХС-ын 2018 оны 1-1/1402 тоот албан бичгээр улсын нэгдсэн сангаас хасалт хийсэн/
УСНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛAГААНЫ ЧИГЛЭЛ, ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ
Нэг. Усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл
1.1. Усны тухай хуулийн 21.1 дэх хэсэгт заасан чиглэлээр дараах үйл ажиллагааг явуулна:
1.1.1. Усны хайгуул, судалгаа явуулах;
1.1.2. Усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах;
1.1.3. Цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах;
1.1.4. Усны барилга, байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх;
1.1.5. Усны аудит хийх.
Хоёр. Усны мэргэжлийн байгууллагын гүйцэтгэх үүрэг
2.1. Усны мэргэжлийн байгууллага нь дараах үүргийг гүйцэтгэнэ:
2.1.1. Усны хайгуул, судалгаа явуулах эрх бүхий мэргэжлийн байгууллага нь төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн эрэл хайгуул судалгаа хийх, газрын доорх усны регионал судалгаа, зураглал хийх, усны сав газрын нөөцийн судалгаа хийх, усны нөөцийн зөвлөлөөр судалгааны тайланг хэлэлцүүлж, нөөцийг баталгаажуулах, хайгуул судалгааны тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх;
2.1.2. Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий мэргэжлийн байгууллага нь Усны тухай хуулийн 3.1.13-д заасан усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх;
2.1.3. Цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах эрх бүхий мэргэжлийн байгууллага нь унд ахуйн болон үйлдвэрлэлийн ус хангамж, усны нөөцийн эрэл, хайгуул, газрын доорх усны хяналт шинжилгээ, усны түвшин бууруулах, шүүрүүлэх, тэсэлгээ хийх болон бусад зориулалтаар ашиглах цооног өрөмдөх, тоноглох, худгийн барилга барих, сэргээн засварлах, мэдээ тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх;
2.1.4. Усны барилга байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх эрх бүхий мэргэжлийн байгууллага нь Усны тухай хуулийн 3.1.13-д заасан усны барилга, байгууламжийг барих, сэргээн засварлах, шинэчлэх, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх;
2.1.5. Усны аудит хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага усны нөөцийн ашиглалт, усны нөөцийн төлбөр төлөлт, усны барилга байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх ажлын гүйцэтгэлд аудит хийх, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргах, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэж өгөх.
---000----
Текст томруулах
A
A
A