- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС УЧРАХ ХОХИРЛЫГ БАГАСГАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2004 оны 35 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС УЧРАХ ХОХИРЛЫГ БАГАСГАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2004 оны 35 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 206
Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн Зөвлөлийн Оросын хэсгийн хүсэлтийг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Дэд бүтцийн хөгжлийн сайдад даалгах нь:
а/газар хөдлөлтийн үеийн болзошгүй гамшгаас сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд нэгтгэн зохицуулж, гүйцэтгэлийг жил бүр Засгийн газарт тайлагнаж байсугай;
б/ газар хөдлөлтийн болон бусад гадны нөлөөллөөс хэв гажилт, эвдрэлд орсон барилга, байгууламжид техникийн дүгнэлт, инженерийн шийдэл гаргах, баталгаажуулах үүрэг бүхий мэргэжлийн албыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга, архитектурын газрын бүтцэд байгуулан 1999 оноос эхлэн ажиллуулсугай;
в/газар хөдлөлтийн бүс нутагт барих барилга, байгууламжийн зураг төсөл зохиох, түүнчлэн барилга угсралтын ажил гүйцэтгэх ба хүлээн авах, хяналт тавихад шаардагдах стандарт, норм, дүрмийг 1999 онд багтаан шинэчлэх болон шинээр боловсруулж мөрдүүлэх арга хэмжээ авсугай..
2. Болзошгүй газар хөдлөлтийн бүсүүдэд суурилагдсан хэмжилт, хяналтын станцуудын хэвийн найдвартай ажиллагааг хангах, тэдгээрийг өндөр мэдрэмж бүхий багаж, төхөөрөмжөөр шинэчлэн тоноглох, шаардлагатай цэг бүсүүдэд хэмжилт, хяналтын станцуудыг байгуулах арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэн, үйл ажиллагааны үр дүнг Дэд бүтцийн хөгжлийн сайдад мэдээлж байхыг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Чадраад зөвлөсүгэй.
3. Иргэний хамгаалалтын зарлан мэдээллийн төхөөрөмжийн талаар техникийн дүгнэлт гаргасны үндсэн дээр шинэчлэх төсөл боловсруулан 1999 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Батлан хамгаалахын сайд, Дэд бүтцийн хөгжлийн сайд нарт даалгасугай.
4.Болзошгүй газар, хөдлөлтийг үед өөрсдийгөө болон бусдыг авран хамгаалах албан ба албан бус сургалтын хөтөлбөр боловсруулан сургалт, сурталчилгаа зохион байгуулахыг Гэгээрлийн сайд болон хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эрх баригчдад даалгасугай.
5.Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:
6.Энэ тогоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төвлөрсөн төсвийн төсөлд тусгаж байхыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаярт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
