A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ЖУРАМ /ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны

63 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ЖУРАМ

 

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам нь төмөр замын тээврийн тухай Монгол улсын хууль, төмөр замын техник ашиглалтын дүрэм болон дохиоллын журмын заалтыг хэрэгжүүлэхэд оршино.

2.Төмөр замын өртөө, зөрлөгт галт тэрэг хүлээн авах, явуулах, өнгөрүүлэх, сэлгээний ажлыг дараахь нөхцөлд удирдан зохион байгуулахад галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмыг мөрдөнө. Үүнд:

- дохиолол, төвлөрүүлэлт, хориглол, холбооны байгууламж, төхөөрөмж хэвийн ажиллагаатай болон гэмтэлтэй

- зам, төхөөрөмжийг засварлах, өргөтгөх, шинээр барих

3.Галт тэрэгний хөдөлгөөн нь зөвхөн нэг ажилтны удирдлаганд байна. Тухайлбал: өртөө, зөрлөгт жижүүр, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн төвлөрүүлсэн хэсэгт зохицуулагч, галт тэрэгний зүтгүүр болон ганцаар яваа зүтгүүрт машинч, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүнд түүний жолооч, постонд постын жижүүр, хос зүтгүүртэй явах галт тэргэнд түүчээ зүтгүүрийн машинч. (Техник ашиглалтын дүрмийн 17.1, 17.2 дугаар зүйл)

4.Өртөө, замын пост, парк дээр галт тэрэг хүлээн авах, явуулах, өнгөрүүлэхийг зөвхөн нэг ажилтан (өртөөний жижүүр, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн төвлөрүүлэлттэй хэсэгт зохицуулагч, постын ба паркийн жижүүр) удирдана.

5.Галт тэрэг хүлээн авах, явуулах, өнгөрүүлэх түүнчлэн сэлгээний ажилтай холбогдсон бүх үйл ажиллагааг техник ашиглалтын дүрэм, дохиололын журам, өртөөний техник захирамжийн акт, технологийн процессын дагуу явуулна.

Өртөөний жижүүрээс зүтгүүрийн машинчид өгөх галт тэрэгний хөдөлгөөний болон сэлгээний ажлын талаарх захирамж товч, тод, ойлгомжтой байна. Захирамж өгсөн ажилтан өгсөн захирамжаа давтуулан сонсож зөв ойлгосныг магадлана.

6.Дохиолол төвлөрүүлэлт, хориглолтын тоног төхөөрөмжийг ашиглан дохио нээх, хаахыг дор дурдсан ажилтан гүйцэтгэнэ. Үүнд:

а.Өртөө, ялгах дов, өртөөний парк, замын постонд тэдгээрийн жижүүр, ба өртөөний жижүүрийн удирдлагаар түүний туслах, сумчин

б.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн төвлөрүүлэлттэй хэсэгт зохицуулагч

7.Өртөөний гаргах дохио хориглосон заалттай буюу гаргах дохиогүй замаас галт тэрэг явуулах үед хоорондын зам эзлэх зөвшөөрлийг өртөөний жижүүр техник захирамжийн актанд зааснаар гүйцэтгэнэ.

Машинч олгогдсон зөвшөөрөлд галт тэрэгний дугаар, явах хоорондын замтай тохирч байгаа эсэхийг магадлаж, гарын үсэг зурж хүлээн авна.

8.Өртөөний жижүүр нь галт тэрэг нэг бүрийн явсан, ирсэн, өнгөрсөн цаг минутыг зохих ёсны нэмэгдэл үсэгтэй бол үсгийн хамт галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт тэмдэглэнэ.

Галт тэрэг явуулсан, өнгөрүүлсэн тухай дараахь маягаар мэдэгдэнэ.

«...-р галт тэрэг .... цаг ..... минутанд явлаа. (өнгөрлөө.)»

Хэрэв тэсрэх дэлбэрэх, аюултай ачаатай вагонтой галт тэрэг бол дугаарын ард “Т” үсэг (Жишээ нь: 2303Т), галт тэрэг явуулах, өнгөрүүлэх үед урт бүрэлдэхүүнтэй бол “У” (2303 У) хүнд жинтэй бол “Х” (2303Х), овор хэтэрсэн ачаатай бол хэтэрсэн оврын зэргээс хамааран “0-1”, “0-6”, "2303", "0-6" гэх мэт зэргийн дугаарыг тус тус галт тэрэгний дугаарт нэмнэ. Хэрэв хажуугийн овор хэтэрсэн ачаатай бол зэргээс гадна “ХО” үсэг нэмнэ.

Галт тэрэг ирсэн (буцаж ирсэн) тухай дараахь маягаар мэдэгдэнэ.

 «....-р галт тэрэг .... цаг .... минутанд ирсэн (буцаж ирсэн)»

Хэрэв галт тэрэг түлхэгч зүтгүүртэй яваа бол явсан, ирсэн тухай мэдэгдэхдээ «түлхэгчтэй» гэдгийг хэлнэ.

9.Өртөөний жижүүр (өөрийн биеэр буюу бусад ажилтны илтгэлээр) зам, сумны шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжид гэмтэл илрүүлбэл “Зам, сумaн шилжүүлэг ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т энэ тухай мэдэгдсэн цаг, минутыг зааж бичиж, байгууламжийг хариуцсан ажилтан нарт (замын мастер, цахилгаан механикч болон зохих аж ахуйн нэгжийн холбогдох ажилтан) нэн даруй мэдэгдэж энэ тухай галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид илтгэнэ.

Гэмтлийг арилгасан тухай зохих ажилтан “Зам суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т тэмдэглэл хийж байгууламж хэвийн ажиллаж байгааг хамтран шалгаж дэвтэрт өөрөө болон өртөөний жижүүр гарын үсэг зурна. Хэрэв ДТХ-ын байгууламжийн гэмтэл нь урих дохионы товрууны ломбыг таслах, тоолуурын заалтыг өөрчлөхөд хүргэвэл “Зам суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг хийнэ. Бичлэг хийх загварыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

ДТХ-ын байгууламжийн гэмтлийн улмаас галт тэрэг хүлээн авах, явуулах ажлыг өртөөний жижүүр тоолуурын заалтаар тоноглогдсон урих дохиогоор гүйцэтгэсэн тохиолдолд “Зам сумaн шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т тоолуурын заалтыг тэмдэглэнэ.

10.Хоорондын зам хаах, нээх, дохиолол холбооны нэг хэрэгслээс нөгөөд шилжүүлэхийг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалаар гүйцэтгэнэ.

Дохиолол холбооны үндсэн хэрэгслээс утсан холбоонд шилжих үед өртөөний жижүүр хоорондоо галт тэрэгний утсан мэдээг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбоогоор түүний хяналтын дор солилцоно.

11.Оруулах, гаргах (замналын) гэрлэн дохионы хориглосон заалттайгаар өртөөнд галт тэрэг хүлээн авах, өртөөнөөс галт тэрэг явуулах бүх тохиолдолд өртөөний жижүүр урих дохионы товрууг ашиглах эсвэл галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалаар хориглосон заалттай дохиог өнгөрөх зохих зөвшөөрлийг машинчид өгөхийн өмнө, өртөөний техник захирамжийн актаар тогтоосон журмын дагуу хүлээн авах зам чөлөөтэй, замналд орсон сум зөв тавигдаж түгжигдсэн, галт тэрэг явуулах үед эхний блок-хэсэг чөлөөтэй (автомат хориглолын үед), хоорондын зам чөлөөтэйг (хагас автомат хориглолын үед) магадлана.

Урих дохионы товрууг галт тэрэгний түүчээ зүтгүүр оруулах гэрлэн дохио өнгөртөл дарна.

12.Өртөөний жижүүр ажилд гарахын өмнө доорх үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:

а.Хийх ажлын төлөвлөгөө, галт тэрэг хүлээн авах, явуулах, сэлгээний ажилтай холбоотой өгөгдсөн тушаал, захирамж, хүлээн авах, явуулах замын эзэлгээтэй, чөлөөтэй эсэх, зам дээр хөдлөх бүрэлдэхүүн байгаа бол түүний байрлал, тооцоот ивүүрээр бэхэлсэн байдлыг магадлах;

б.ДТХ, холбооны байгууламжийн удирдах хэрэгсэлийн хэвийн ажиллагаа болон тэдгээр нь ломботой эсэх, ломбоны тоо жагсаалттай тохирч байгаа, өөрсдийн үйлчилдэг сумны шилжүүлэг хэвийн ажиллагаатай эсэхийг магадлах;

в.Ажлын байранд байгаа хатуу тооцоот багаж /билет газарч, курбель г.м/, дохионы хэрэгсэл бусад эд хогшил, тэдгээрийн бүрэн бүтнийг шалгах;

г.Хоорондын зам чөлөөтэй буюу эзэлгээтэй эсэх өгөгдсөн хүчинтэй анхаарамжтай танилцах;

д.Өртөөний жижүүрийн хөтөлдөг хөдөлгөөн зохицуулагчийн тушаалын, галт тэрэгний хөдөлгөөний, анхаарамжийн, галт тэрэгний утсан мэдээний, вагон үзлэгийн болон бусад дэвтэрт бичигдсэн бичлэгүүдтэй танилцах

Жижүүр нь галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт дараахь маягаар бичлэг хийнэ.

«20 ..... оны .....-р сарын ....-ны .... цаг .... минутанд ээлж хүлээн авсан ДСП .........(гарын үсэг)»

«20... оны ...-р сарын ...-ны цаг ... минутанд ээлж хүлээлгэж өгсөн ДСП..... (гарын үсэг)»

13.Өртөөний жижүүр ээлжийн ажил хүлээн авмагц сумчин, туслах жижүүр, постын жижүүр, галт тэрэгний найруулагч, түүний туслах бусад ажилтан ажилдаа ирсэн эсэх, тэднээр дамжуулан техник захирамжийн актад заасан чухал ажлын байранд ажил хэвийн байгаа, хөдлөх бүрэлдэхүүнийг зөв бэхэлсэн эсэхийг шалгуулж, дутагдал зөрчил илэрвэл арилгуулах арга хэмжээ авч, шаардлагатай бол өртөөний даргад мэдэгдэх үүрэгтэй.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

АВТОМАТ ХОРИГЛОЛЫН ҮЕИЙН

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН

1.1.Автомат хориглолоор тоноглогдсон нэг замтай хоорондын замын галт тэрэгний хөдөлгөөнийг хоёр чиглэлийн байхаар зохион байгуулна.

Хос замтай хоорондын замд галт тэрэгний хөдөлгөөнийг нэг чиглэлийн байхаар зохион байгуулах боловч зам тус бүрт хоёр чиглэлийн хөдөлгөөний автомат хориглолоор тоноглосон байна.

1.2.Техник ашиглалтын дүрмийн 17.25 дугаар зүйлийн дагуу автомат хориглол дараахь шаардлагыг хангах ёстой.Үүнд:

а.Галт тэрэг блок-хэсгийг эзлэх зөвшөөрөл нь гаргах буюу өнгөрүүлэх гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт болно.

б.Сунгуу өгсүүрт байрласан өнгөрүүлэх гэрлэн дохионд /оруулах гэрлэн дохионы өмнөхөөс бусад/ “Д” үсгийн хэлбэрт гэрэл ойлгогчтой таних тэмдэг бүхий самбарыг суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр байрлуулна. Ийм дохио нь ачааны галт тэрэг гэрлэн дохионы улаан гэрлийн заалтыг зогсолтгүйгээр өнгөрөх зөвшөөрөл болдог. Энэ үед машинч онцгой сонор сэрэмжтэй явж хориглосон заалттай гэрлэн дохиог 20 км/цагаас ихгүй хурдтайгаар өнгөрөх ба цаашдын хөдөлгөөнд ямар нэг саад учрахад яаралтай зогсоход бэлэн явна. 

в.Улаан заалттай өнгөрүүлэх гэрлэн дохио, унтарсан буюу үл ойлгогдох заалттай гэрлэн дохионы өмнө зогссон галт тэрэгний машинч өмнөх блок-хэсэг галт тэргээр эзэлгээтэйг мэдэх ба харж байвал уг блок-хэсэг чөлөөлөгдөх хүртэл явахыг хориглоно.

Хэрэв машинчид өмнөх блок-хэсэгт галт тэрэг байгаа нь мэдэгдэхгүй бол зогссоны дараа заавал авто тоормосоо суллах ба гэрлэн дохионд зөвшөөрсөн заалт асахгүй бол дараагийн гэрлэн дохио хүртэл онцгой сонор сэрэмжтэй 20км/цагаас ихгүй хурдтай цаашдын хөдөлгөөнд ямар нэгэн саад учрахад яаралтай зогсоход бэлэн явна. Дараагийн өнгөрөх гэрлэн дохио мөн адил байх тохиолдолд зогссоны дараа дээрх дарааллаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.

Хориглосон заалттай өнгөрүүлэх гэрлэн дохиог тогтоосон дарааллын дагуу өнгөрсний дараа зүтгүүрийн гэрлэн дохио зөвшөөрсөн заалттай болсон тохиолдолд машинч зүтгүүрийн гэрлэн дохионы заалтыг удирдлага болгон 40 км/цагаас ихгүй хурдтай дараагийн гэрлэн дохио хүртэл явж болно.

Зүтгүүрийн гэрлэн дохио нь зөвшөөрсөн заалттай байхад түүний заалтыг удирдлага болгон гэрэл унтарсан өнгөрүүлэх гэрлэн дохиог зогсолтгүйгээр өнгөрөхийг зөвшөөрнө.

Галт тэрэгний хөдөлгөөний үед машинч, туслах машинч нар нь гэрлэн дохионы заалтыг хатуу мөрдөх ёстой. Харин зүтгүүрийн автомат дохиоллын системтэй бол өнгөрүүлэх гэрлэн дохио ба зүтгүүрийн гэрлэн дохионы заалтыг нэгэн адил мөрдөнө.

1.3.Хэрэв өнгөрүүлэх гэрлэн дохио гэрлэн дохио ба зүтгүүрийн гэрлэн дохионы заалт харилцан тохирохгүй бол машинч зөвхөн өнгөрүүлэх гэрлэн дохионы заалтыг удирдлага болгоно.

Хэрэв зүтгүүрийн автомат дохиоллын замын байгууламжаар тоноглогдсон хоорондын ба өртөөний замын хөдөлгөөний үед зүтгүүрийн гэрлэн дохионд цагаан гэрэл асвал (зүтгүүрийн гэрлэн дохионд зөвшөөрсөн заалт өгөгдөх хүртэл) машинч онцгой сонор сэрэмжтэй 40 км/цагаас ихгүй хурдтай галт тэргийг дараагийн гэрлэн дохио хүртэл жолоодно.

Зүтгүүрийн автомат дохиолол гэмтсэн тохиолдолд машинч дараахь үүргийг гүйцэтгэнэ.Үүнд:

а.Ачааны ба зорчигчийн галт тэрэгний зүтгүүрийг жолоодох үед радио холбоо нь хэвийн ажилтай бол зүтгүүрийн бригадын амралтын байртай өртөө хүртэл явна.

б.Зүтгүүрийн автомат дохиолол буюу аюулгүй байдлын систем гэмтэлтэй тохиолдолд зорчигчийн галт тэрэгний зүтгүүрийг нэг машинч жолоодож байвал машинч ойрын өртөө хүртэл галт тэргийг жолоодох ба тусламжийн зүтгүүр шаардана.

Зүтгүүрийн автомат дохиололын ба аюулгүй байдлын систем гэмтэлтэй үед галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчаас өртөөний жижүүрээр дамжуулан өгсөн тушаалд заагдсан газарт хүргэнэ.

1.4.Хос замтай хоорондын зам нь хоёр талын хөдөлгөөнийг зохион байгуулахдаа зам тус бүрт нэг чиглэлийн хөдөлгөөнтэй байхаар автомат хориглолоор тоноглогдсон хэсэгт зүтгүүрийн автомат дохиололыг хэрэглэж болно. Ийм хоорондын замд галт тэрэгний хөдөлгөөнийг зөв чиглэлд автомат хориглолын дохиогоор, харин эсрэг чиглэлд зүтгүүрийн гэрлэн дохиогоор зохицуулна. Эсрэг чиглэлийн замаар өртөөнөөс явж байгаа галт тэрэг нь гаргах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалтаар гарна.

Эсрэг чиглэлийн замаар зүтгүүрийн гэрлэн дохионы дохиогоор явж байгаа галт тэрэгний машинч ба туслах машинч дараахь үүрэгтэй. Үүнд:

а.Зүтгүүрийн гэрлэн дохионы заалт ногоон байхад суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар тогтоосон хурдтай явна.

б.Шар гэрлийн үед 50 км/цагаас ихгүй хурдтай өнгөрнө.

в.Зүтгүүрийн гэрлэн дохионы шар ба улаан заалт хамт өгөгдөхөд 20 км/цаг хүртэл бууруулж эхний гэрлэн дохионы дэргэд галт тэргийг зогсооно.

г.Шар ба улаан заалт хамт өгөгдснөөс болж зогссон галт тэрэгний машинч өмнөх блок-хэсэг галт тэргээр эзэлгээтэйг мэдэх буюу харж байвал блок-хэсэг чөлөөлөгдөхийг хүлээнэ. Зүтгүүрийн гэрлэн дохионд шар буюу ногоон заалт өгөгдсөний дараа зүтгүүрийн гэрлэн дохионы дохиогоор хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.

д.Хэрэв машинч өмнөх блок-хэсэгт галт тэрэг байгааг мэдэхгүй ба зогсох болон тоормос суллах хугацаанд зүтгүүрийн гэрлэн дохионд шар буюу ногоон заалт өгөгдвөл дараагийн блок-хэсэг хүртэл онцгой сонор сэрэмжтэй, 20 км/цагаас ихгүй хурдтай цаашдын хөдөлгөөнд ямар нэгэн саад учрахад яаралтай зогсоход бэлэн байдалд хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ. Хэрэв блок-хэсгээр өнгөрөх үед улаан заалт нь шар ба улаан заалттай хамт өгөгдөж өөрчлөгдвөл машинч 20км/цагаас ихгүй хурдтай хөдөлгөөнийг үргэлжлүүлж болно. Харин шар ба ногоон заалт өгөгдвөл машинч 40 км/цаг хүртэл хурдыг нэмж болно.

е.Блок-хэсгийн төгсгөлд зүтгүүрийн дохиолол шар ба ногоон заалттай байвал энэ дохиог удирдлага болгон хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ. Улаан заалт хэвээр буюу шар, улаан заалттай хамт өгөгдөж байгаа үед машинч галт тэргийг заавал зогсоох ба цаашид “г”, “д” заалтыг удирдлага болгоно. 

ё.Зүтгүүрийн гэрлэн дохионд гэнэт зөвшөөрсөн заалтын оронд хориглосон заалт бий болох шар, улаан заалттай хамт, улаан ба цагаан заалт буюу зүтгүүрийн гэрлэн дохионы гэрэл унтарвал машинч хурд бууруулах арга хэмжээ авах үүрэгтэй.

Блок-хэсгийн төгсгөл буюу зүтгүүрийн гэрлэн дохио зөвшөөрсөн заалт асах хүртэл онцгой сонор сэрэмжтэй ба цаашдын хөдөлгөөнд ямар нэгэн саад учрахад зогсоход бололцоотой хурдтай галт тэргийг жолоодно. Улаан заалт хэвээр буюу шар, улаан заалттай хамт өгөгдөж байгаа үед машинч галт тэргийг заавал зогсоох ба цаашид “г” ба “д” заалтыг удирдлага болгоно.

ж.Зүтгүүрийн автомат дохиоллын системд гэмтэл гарсан тохиолдолд эхний гэрлэн дохионы дэргэд галт тэргийг зогсооно. Энэ тохиолдолд оруулах гэрлэн дохио (“Өртөөний зааг” дохионы тэмдэг) хүртэл онцгой сонор сэрэмжтэй 20 км/цагаас ихгүй хурдтай цаашдын хөдөлгөөнд ямар нэгэн саад учрахад яаралтай зогсоход бэлэн байдалд явна.

Өртөөний эсрэг чиглэлийн замаас галт тэргийг оруулах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалтаар хүлээн авах бүх тохиолдолд хурд нь хажуугийн замаар тогтоосон хурдаас хэтрэхгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХАГАС АВТОМАТ ХОРИГЛОЛЫН ҮЕИЙН

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН

Галт тэрэг хүлээн авах ба явуулах

Хагас автомат хориглолтой үед:

а.Галт тэргэнд хоорондын зам эзлүүлэх зөвшөөрөл нь гаргах буюу өнгөрүүлэх гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт.

б.Нэг замтай хэсэгт гаргах гэрлэн дохио нээхийн тулд галт тэрэг очих зэргэлдээ өртөөний жижүүрээс зөвшөөрлийн хориглолын дохиог хориг аппаратаар урьдчилан авна. (Техник ашиглалтын дүрэм 17.26 дугаар зүйл)

2.1.Галт тэрэг хүлээн авахын өмнө өртөөний жижүүр хүлээн авах замналыг урьдчилан бэлтгээд оруулах дохиог нээнэ.

Зам, сум нь цахилгаан тусгаарлагчгүй өртөөнд галт тэрэг оруулах дохиог өнгөрсний дараа өртөөний жижүүр, сумчин уг дохионы товруу (бариул)-г хаалттай байдалд тавина.

Өртөөний жижүүр галт тэргийг өртөөнд бүрэн бүрэлдэхүүнтэй ирснийг магадлаад, явуулсан өртөөнд ирэлтийн хориг дохиог өгч утсаар галт тэрэг ирсэн цаг, минутын тухай мэдэгдэнэ.

Хэрэв галт тэрэг түлхэгч зүтгүүртэй явж байгаа бол өртөөний жижүүр ирэлтийн тухай мэдэгдэл, ирэлтийн хориг дохиог түлхэгч ирснийг магадласны дараа явуулсан өртөөнд өгнө.

2.2.Хэрэв галт тэрэг хүлээн авсны дараа ирэлтийн хяналтын байгууламж ажиллахгүй байвал өртөөний жижүүр галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнтэй ирснийг магадлаад хоорондын замыг хязгаарлагч хоёр өртөөнд нэгэн зэрэг дамжуулан өгөгдөх галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалаар зохиомол ирэлтийн хориг дохиог явуулсан өртөөнд туслах товрууны тусламжтайгаар өгнө.

Зохиомол ирэлтийн туслах товрууны ломбыг таслах ба тоолуурын заалтыг ахиулах тухай өртөөний жижүүр “Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т урьдчилан бичлэг хийнэ.”

Ирэлтийн хориг дохиог зохиомлоор өгч байгаа тохиолдолд өртөөний жижүүр галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт галт тэрэгний дугаарын эсрэг талд тоолуурын заалтыг бичнэ.

Хэрэв ДТХ-ын байгууламжийн гэмтлийн улмаас зохиомлоор ажиллуулсан бол гэмтлийн тухай “Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичнэ.

2.3.Өртөөний жижүүр хоорондын замаас галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнтэй ирснийг магадлаагүй тохиолдолд явуулсан өртөөнд галт тэрэг ирсэн тухай мэдэгдэх болон ирэлтийн хориг дохио өгөхийг хориглоно.

Өртөөн дээр галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнтэй ирсэн тухай өртөөний жижүүр өөрийн биеэр буюу техник захирамжийн актанд заасан ажилтны илтгэлээр галт тэрэгний сүүлийн дохио, сүүлчийн вагоны дугаараар магадлана.

Хэрэв галт тэрэг сүүлийн дохиогүй ирсэн бол галт тэрэгний биечилсэн хуудас болон сүүлчийн вагоны дугаартай тулган шалгана.

2.4.Өртөөний жижүүр галт тэрэг явуулахын өмнө уг замналын зам, сум руу орж хийх сэлгээний ажлыг зогсоож замнал бэлтгээд гаргах дохиог нээнэ.

Гаргах дохио нээгдэхэд зэргэлдээ өртөөнд галт тэрэг явуулсан тухай хориг дохио автоматаар өгөгдөнө. Галт тэрэг гаргах дохио өнгөрсний дараа гаргах дохио автоматаар хаагдана. Энэ үед өртөөний жижүүр зэргэлдээ өртөөний жижүүрт болон галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид галт тэрэг явуулсан жинхэнэ цаг, минутыг мэдэгдэнэ.

2.5.Хэрэв гаргах дохио нээсний дараа галт тэрэг ямар нэгэн шалтгаанаар яваагүй бол өртөөний жижүүр гаргах дохиог хааж энэ тухай галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт бичлэг хийж, галт тэрэг саатсан тухай зэргэлдээ өртөөний жижүүр болон галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид мэдэгдэнэ.

Саатсан буюу уг чиглэлд явах өөр галт тэргийг хориглосон заалттай гаргах дохиогоор явуулахдаа галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн зөвшөөрлөөр өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар явуулна.

 

ӨРТӨӨНИЙ ЖИЖҮҮРИЙН БҮРТГЭЛТ

ТУШААЛЫН ЗАГВАР

 

Огноо ............                                                Дугаар ....

 

..................... өртөөний ....... дугаар замаас ................................. шалтгаанаар гаргах (замналын) дохио унтарсан (унтраасан) хоорондын зам эзлэгдсэн ........... галт тэрэг явуулах ........................... өртөөнд хориг дохионы хяналтын гэрэл (ПО) ассан. Хүрэх ....................... өртөөнд хориг дохионы хяналтын гэрэл (ПП) ....... ассан. ДНЦ ....... тоот тушаалыг үндэслэн ... дугаар замаас ... дугаар галт тэргийг хориглосон заалттай дохио өнгөрч яв. Замналыг .................. аргаар түгжсэн. (шаардлагагүйг дар)

 

Тушаал өгсөн ДСП ..................

Тушаал авсан ТЧМ ...................................

 

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАГЧИЙН

ТУШААЛЫН ЗАГВАР

 

Огноо ............                                                Дугаар ....

 

........................ өртөөний жижүүр ........................... -ийн мэдэгдлээр ..... дугаар замаас явуулахаар нээсэн ... дугаар дохио .............................. шалтгаанаар унтарсан (унтраасан) галт тэрэг явуулах ............................. өртөөний пультэнд хориг дохионы хяналтын гэрэл (ПО) хүрэх ............................. өртөөний пультэнд хориг дохионы хяналтын гэрэл (ПП) асч хоорондын зам эзлэгдсэн ............................. өртөөний жижүүр ..........................-ийн мэдэгдлээр ...... дугаар замаас гаргах замналыг ............................... аргаар түгжсэн тухай илтгэлийг үндэслэж ........... дугаар галт тэргийг ..............өртөөний жижүүрийн бүртгэлт тушаал ...... дугаар замаас явуул. (шаардлагагүйг дар)

 

Өгсөн ДНЦ .............................

Авсан ДСП ..........................

 

Галт тэрэг явуулсан өртөөний жижүүр зэргэлдээ өртөөний жижүүр болон галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид галт тэрэг явуулсан цаг, минутыг мэдэгдэнэ. Дараачийн галт тэргийг ердийн журмаар хагас автомат хориглолоор явуулна. Хагас автомат хориглолын ажиллагаа гэмтэлгүй үед гаргах дохио өөрөө хаагдсан (тусгаарлагдсан хэсэг хуурамчаар эзлэгдэх, гэрлэн дохионы гэрэл шатсан, гаргах дохиог эндүүрч хаасан гэх мэт) тохиолдолд түүчээ зүтгүүрийн машинчид өртөөний жижүүрийн бүртгэлт тушаал өгч явуулна.

2.6.Нэг замт хоорондын замыг хязгаарлагч өртөөнд гаргах дохио нээсний дараа уг галт тэргийг саатуулж энэ хоорондын замд эсрэг чиглэлийн галт тэрэг явуулах шаардлага гарвал гаргах дохиог хааж, хагас автомат хориглолыг ашиглахыг зогсоож, галт тэрэгний хөдөлгөөнийг утсан холбоогоор зохицуулна .

Энэ тохиолдолд эсрэг чиглэлийн галт тэргэнд хориглолын ажиллагаа хаалттай тухай тэмдэглэл бүхий замын утсан мэдээ олгогдоно. Уг галт тэрэг өртөөнд бүрэн бүрэлдэхүүнтэй ирснийг магадлаад хагас автомат хориглолын ажиллагааг сэргээж хоорондын замд түрүүчийн саатсан буюу энэ чиглэлд гарах өөр галт тэргийг явуулна. Тэгэхдээ энэ галт тэргийг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалыг үндэслэн өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар явуулна.

2.7.Нэгтгэсэн гаргах гэрлэн дохио байгаа үед галт тэрэг явуулахдаа гаргах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт болон явахад зөвшөөрөгдсөн галт тэрэгний замын дугаартай тохирсон ногоон өнгөтэй тоо бүхий замнал заагчийн заалтаар гүйцэтгэнэ. Гэрлэн дохион дээр явах чиглэлд замнал заагч (цагаан өнгөтэй) гэмтсэн үед галт тэргийг нээлттэй гаргах дохиогоор явуулах бөгөөд энэ тохиолдолд өртөөний жижүүр радио холбоо, чанга яригч, өөрийн биеэр болон техник захирамжийн актанд заагдсан ажилтнаар дамжуулан заагч гэмтэлтэй байгаа ба галт тэрэг явах чиглэлд замнал бэлэн болсон тухай машинчид мэдэгдэнэ.

2.8.Хэрэв явуулахад бэлэн болсон галт тэрэгний түүчээ зүтгүүр зөвшөөрсөн заалттай гаргах гэрлэн дохионоос өнгөрч, дохионы заалт нь машинчид харагдахгүй бол өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар явуулна.

Хэрэв явуулах гэж байгаа галт тэрэгний зүтгүүр гаргах дохионоос өнгөрч дохио нээх боломжгүй бол хагас автомат хориглолын ажиллагааг зогсоож, машинчид замын утсан мэдээ олгож галт тэргийг явуулна. Явуулах замналын зохион байгуулалтгүй замаас галт тэргийг утсан мэдээгээр явуулна.

2.9.Хоорондын замаас явуулсан өртөөндөө буцаж ирэх галт тэргийг явуулахдаа хаалттай гаргах дохиог өнгөрөх, буцаж ирэх эрхийн түлхүүр-очирыг машинчид олгож гүйцэтгэнэ. Хоорондын замаас буцаж ирэх галт тэргийг явуулахын өмнө зэргэлдээ өртөөнөөс галт тэрэг явуулах зөвшөөрлийг хагас автомат хориглолын хориг аппаратаар авна.

2.10.Түлхүүр-очир гэмтсэн, хагас автомат хориглолын аппарат нь түлхүүр-очироор тоноглогдоогүй тохиолдолд явуулсан өртөөнд буцаж ирэх галт тэргийг явуулахад хориглолын ажиллагааг зогсоож утсан мэдээгээр гүйцэтгэнэ.

Энэ тохиолдолд машинчид олгосон замын утсан мэдээ нь галт тэргийг хориглосон заалттай гаргах дохио өнгөрөхийг зөвшөөрнө. 

2.11.Зэргэлдээ өртөө хүртэл түлхэгч зүтгүүртэй явах галт тэргийг хагас автомат хориглолоор явуулж, галт тэрэг түлхэгч зүтгүүртэй яваа тухай зэргэлдээ өртөөнд мэдэгдэнэ.

Хоорондын замаас түлхэгч зүтгүүр нь явуулсан өртөөнд буцаж ирэх галт тэргийг явуулахдаа хагас автомат хориглолоор гүйцэтгэнэ. (Гаргах дохио нээлттэйгээр). Өртөөнд буцаж ирэх эрхийн түлхүүр-очирыг түлхэгч зүтгүүрийн машинчид гардуулан өгнө.

2.12.Явуулсан өртөөнд түлхэгч зүтгүүр нь буцаж ирэх галт тэргийг түлхүүр-очир гэмтэлтэй буюу түлхэгч зүтгүүрт өгөх түлхүүр-очироор тоноглогдоогүй тохиолдолд хагас автомат хориглолын ажиллагааг зогсоож утсан мэдээгээр явуулна.

Түлхэгч зүтгүүрийн машинчид буцаж ирэх эрхийн замын утсан мэдээ олгоно.

2.13.Замаас авагддаггүй дрезин, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүнийг хоорондын замд галт тэрэгний нэгэн адил явуулна.

ХАГАС АВТОМАТ ХОРИГЛОЛЫН ГЭМТЭЛТЭЙ ҮЕИЙН

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН

2.14.Хагас автомат хориглолын ажиллагааг зогсоох гэмтэл. Үүнд:

а.Хоорондын зам чөлөөтэй үед гаргах дохио нээж болохгүй байх,

б.Гаргах ба өнгөрөх гэрлэн дохиог хааж болохгүй байх,

в.Хориглолын дохио аяндаа өгөгдөх,

г.Хориглолын дохиог өгөх буюу авах боломжгүй болох,

д.Хориг аппарат ломбогүй (гишгүүр түгжээний буюу туслах товруун дээрхээс бусад ломбо) байх.

Дээр дурдсан бүх тохиолдолд болон хориг­лолын байгууламжийг шинэчлэн тоноглох, зөөж байрлуулах, засварлах, турших, хагас автомат хориглолын байгууламжийг солих, түр зогсоох шаардлагатай үед хагас автомат хориглолыг хааж, галт тэрэгний хөдөлгөөнийг утсан холбоогоор удирдана.

2.15.Хагас автомат хориглолын аппаратад цахилгаан механикч үзлэг, үйлчилгээ хийх үед хориглолын ажиллагаа зогсохгүй. Хориг аппарат нээлттэй байх үед өртөөний жижүүр, цахилгаан механикч нар хориглолын байгууламж зөв ажиллаж байгаа эсэхийг онцгой анхааралтайгаар ажиглах үүрэгтэй.

ДТХ-ын байгууламжийн удирдлагын пульт-табло, хориг аппаратад үзлэг, үйлчилгээ хийж дуусаад цахилгаан механикч өртөөний жижүүртэй хамтран хянах хэрэгслүүдийн заалт, хагас автомат хориглолын дохиолол нь бодит байдалтай тохирч байгааг шалгаж өөрийн дугаартай ломбыг тавина.

Хориг аппаратыг үзлэг, засвар хийхээр онгойлгох бүрд, мөн ажил дууссаны дараа холбооны механикч “Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т заавал бичлэг хийнэ.

2.16.Утсан холбоонд шилжих, галт тэрэгний хөдөлгөөнийг хагас автомат хориглолоор сэргээхийг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нь хоорондын замын чөлөөтэй эсэхийг өртөөний жижүүрээр магадлуулсны дараа тушаал өгч гүйцэтгүүлнэ.

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбооны ажиллагаа тасарсан үед хагас автомат хориглол гэмтвэл утсан холбоонд дараахь маягаар шилжинэ.

Хагас автомат хориглолын гэмтлийг илрүүлсэн өртөөний жижүүр галт тэрэгний хөдөлгөөний дэвтрийн бичлэг болон зэргэлдээ өртөөнөөс хоорондын зам чөлөөтэйг магадлаад зэргэлдээ өртөөнд галт тэрэгний утсан мэдээ өгнө.

«........... өртөөдийн хооронд хагас автомат хориглол ажиллахгүй байна. Танайхаас хамгийн сүүлд ..........р галт тэрэг ирсэн. Танайд хамгийн сүүлд....-р галт тэрэг явуулсан. Утсан холбоонд шилжүүлнэ үү. ДСП.........(гарын үсэг)»

Зэргэлдээ өртөөний жижүүр хоорондын зам чөлөөтэйг мөн магадлаад дараахь хариу өгнө.

«Танайхаас хамгийн сүүлд......-р галт тэрэг ирсэн. Танайд хамгийн сүүлд ....-р галт тэрэг явуулсан. Хоорондын зам чөлөөтэй. Утсан холбоо тогтоов. ДСП........... (гарын үсэг)»

2.17.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбоо тасарсан үед галт тэрэгний хөдөлгөөнийг хагас автомат хориглолоор сэргээхдээ дараахь маягаар гүйцэтгэнэ.

Хагас автомат хориглолын гэмтлийг арилгасны дараа “Зам суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг байгаа нөхцөлд өртөөний жижүүр зэргэлдээ өртөөнд утсан мэдээ өгнө.

«............өртөөдийн хооронд хагас автомат хориглолын гэмтлийг арилгасан. Танайхаас хамгийн сүүлд...-р галт тэрэг ирсэн. Танайд хамгийн сүүлд...-р галт тэрэг явуулсан. Галт тэрэгний хөдөлгөөнийг хагас автомат хориглолоор сэргээнэ үү. ДСП..........(гарын үсэг)»

Зэргэлдээ өртөөний жижүүр хоорондын зам чөлөөтэйг шалгаад дараахь хариуг өгнө.

- Танайхаас хамгийн сүүлд ....-р галт тэрэг ирсэн. Танайд хамгийн сүүлд .... р галт тэрэг явуулсан. Хоорондын зам чөлөөтэй. Галт тэрэгний хөдөлгөөнийг хагас автомат хориглолоор сэргээв. ДСП ......... (гарын үсэг)»

2.18.Хагас автомат хориглолын ажиллагааг зогсоож утсан холбоонд шилжсэн үед галт тэргийг зэргэлдээ хэсэглэх газар хүртэл явуулахын тулд машинчид замын утсан мэдээг гардуулан өгнө.

2.19.Замналын гэрлэн дохио нээгдэхгүй үед галт тэргийг хориглосон заалттай замналын гэрлэн дохио өнгөрч зөвшөөрсөн заалттай гаргах дохио хүртэл явах зөвшөөрлийг өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар өгнө.

2.20.Галт тэрэг хос зүтгүүртэй, хоорондын замын туршид явах түлхэгч зүтгүүртэй яваа үед хоорондын зам эзлэх эрхийн зөвшөөрлийг зөвхөн түүчээ зүтгүүрийн машинчид гардуулна.

Энэ тохиолдолд хос ба түлхэгч зүтгүүрийн машинч нар түүчээ зүтгүүрийн машинчийн өгсөн дохиог удирдлага болгоно.

2.21.Өртөө хоорондын шууд холбоо ажилгүй болсон тохиолдолд галт тэргэнд зам авах, өгөх, галт тэрэгний хөдөлгөөнтэй холбогдсон яриаг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбоогоор дамжуулан гүйцэтгэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЦАХИЛГААН ОЧИРЫН СИСТЕМТЭЙ ҮЕИЙН

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН

3.1.Цахилгаан очирын системтэй үед галт тэрэг хоорондын зам эзлэх зөвшөөрөл нь хоорондын замд хамаарах очир болно.

3.2.Цахилгаан очирын системийн байгууламж нь очирын аппаратаас нэгэн зэрэг нэгээс илүү очир авах боломжгүйгээр хийгдсэн байна.

3.3.Очир бүр дэс дугаар, сери ба хоорондын замыг хязгаарлагч өртөөний нэртэй байна. Хоорондын зам бүрт тохирсон өөрийн серийн очиртой байна.

Очирын ижил серитэй аппаратыг гурваас цөөнгүй хоорондын зам алгасуулсаны дараа байрлуулж болно.

Хоорондын замд галт тэрэггүй үед уг хоорондын замыг хязгаарлаж байгаа хоёр өртөөний очирын аппарат дахь очирын тооны нийлбэр нь тэгш тоотой байна.

3.4.Хоорондын замаас явуулсан өртөөндөө буцаж ирэх түлхэгч зүтгүүртэй галт тэрэг явуулдаг өртөөний очирын аппарат нь түлхүүр очир бүхий хэрэгслээр нэмж тоноглогдсон байна.

Түлхүүр очир бүхий нэмэгдэл хэрэгсэлтэй очирын аппарат нь үндсэн очирыг аваагүй байхад түлхүүр очирыг авч болохгүй, түлхүүр очирыг авсан байхад үндсэн очир авагдахгүйгээр тоноглогдсон байна.

3.5.Галт тэргийг түлхэгч зүтгүүртэйгээр зэргэлдээ өртөө хүртэл явуулдаг өртөөний очирын аппарат нь салдаг очироор тоноглогдсон байна. Салдаг очир бүр нь “Очир” ба “билет” гэсэн хоёр хэсгээс бүрдсэн байна.

Мөн түүнчлэн салдаг очир бүхий очирын аппаратыг галт тэрэгний хөдөлгөөнийг цаг хугацаагаар зааглан зохион байгуулах нөхцөлд хэрэглэнэ.

3.6.Очирыг механик очир солигчийн тусламжтай буюу гараар бол өртөөний жижүүрийн байрны дэргэдээс солилцоно.

Очирыг гараар солих үед очир нь очир өгөгчид хийгдсэн байна. Галт тэрэг зогсолтгүйгээр өнгөрүүлэх үед гаргах сумын бэлчир дээр очир солилтыг гүйцэтгэхийг хориглоно.

3.7.Хоорондын замын цахилгаан очирын системийн үед дараахь зүйлийг хориглоно. Үүнд:

а.Зогсолтгүйгээр өнгөрөх буюу цагийн хуваариар таван минутаас дээшгүй зогсохоос бусад явахад бэлэн болоогүй галт тэргэнд очир авах зөвшөөрөл шаардах;

б.Хэрэглэгдэж байгаа очирыг аппаратад хийлгүй хадгалах;

в.Ирсэн галт тэрэгнээс хүлээн авсан очирыг аппаратад хийлгүйгээр уг хоорондын замд эсрэг чиглэлд явах галт тэрэгний машинчид шилжүүлэн өгөх;

г.Очирыг зэргэлдээ хоорондын зам руу хэтрүүлж авч явах.

ГАЛТ ТЭРЭГ ХҮЛЭЭН АВАХ, ЯВУУЛАХ

3.8.Өртөөний жижүүр галт тэрэг ирэхийн өмнө замналд орсон сэлгээний ажлыг зогсоож, хүлээн авах замналыг бэлтгэж, оруулах дохиог нээнэ. Галт тэрэг өртөөнд ирмэгц очирыг өртөөний жижүүрт хүлээлгэн өгөх ба жижүүр галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнтэй ирснийг магадлан, ирсэн очирыг тэр хоорондын замд хамаарагдах эсэхийг шалгаад, галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт очирын дугаарыг тэмдэглэн, очирыг аппаратад хийж, явуулсан өртөөнд нь галт тэрэг ирсэн тухай утсаар мэдэгдэнэ.

3.9.Галт тэрэг түлхэгч зүтгүүртэй ирмэгц өртөөний жижүүр галт тэрэгний зүтгүүрийн машинчаас очирын нэгдүгээр хэсгийг, түлхэгч зүтгүүрийн машинчаас хоёрдугаар хэсгийг хүлээн аваад хоёр хэсгийг нэгтгэж очирын аппаратанд хийнэ.

3.10.Өртөөний жижүүр галт тэрэг явуулахын тулд галт тэрэг очих өртөөний жижүүрийн зөвшөөрлийг утсаар дараахь маягаар асууна.

«.................-р галт тэргийг явуулж болох уу.» Өртөөний жижүүр галт тэрэг хүлээн авахад саад тотгор байхгүй бол дараахь маягаар утсаар зөвшөөрөл өгнө. «..............-р галт тэргийг хүлээе» гээд очир авахыг зөвшөөрч индуктор эргүүлж өгнө.

Явуулах өртөөний жижүүр нь аппаратаас очирыг аваад, галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт түүний дугаарыг тэмдэглэх үүрэгтэй бөгөөд явах галт тэрэгний машинчид очирыг гардуулан өгнө. Сумчны постонд тавигдсан очирын аппараттай өртөөнд сумчин өөрийн авсан очирын дугаарыг өртөөний жижүүрт мэдэгдэнэ.

3.11.Гаргах гэрлэн дохиотой замаас цахилгаан очирын системээр тоноглогдсон хоорондын зам руу галт тэргийг явуулах бол тухайн хоорондын замын очирыг өгөх ба гэрлэн дохионы улаан гэрэл нь унтарсан байна.

Хэрэв улаан гэрлийг унтраах боломжгүй бол галт тэрэг явуулахыг очироор гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд өртөөний жижүүр улаан гэрлийг унтраах боломжгүй ба явуулах замнал бэлэн болсныг машинчид өөрийн биеэр, сумчин буюу дохиочин, радио холбоогоор мэдэгдэнэ.

3.12.Хэрэв галт тэрэг явуулахаар очир авсны дараа уг галт тэрэг ямар нэг шалтгаанаар яваагүй бол өртөөний жижүүр очирыг аппаратад буцааж хийх үүрэгтэй бөгөөд зэргэлдээ өртөөний жижүүрт энэ тухайгаа мэдэгдэх ба галт тэрэгний хөдөлгөөний ширээний дэвтэрт тэмдэглэлийг “...........-р галт тэрэг саатсан“ гэж бичнэ.

3.13.Хоорондын замаас явуулсан өртөөнд буцаж ирэх галт тэргийг явуулахдаа зүтгүүрийн машинчид очирыг олгоно.

Зэргэлдээ өртөөний жижүүрт болон галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид галт тэрэг явуулсан болон хоорондын замаас буцаж ирсэн тухай мэдэгдэнэ.

3.14.Хоорондын замын туршид түлхэгч­тэйгээр явах галт тэрэг явуулахад түүчээ зүтгүүрийн машинчид очир өгч явуулна.

Галт тэрэг явуулах өртөөний жижүүр зэргэлдээ өртөөний жижүүрээс зам авахаар асуухдаа түлхэгч зүтгүүртэй галт тэрэг явуулах гэж байгаагаа мэдэгдэнэ.

3.15.Хэрэв очирын аппарат салдаг очироор тоноглогдоогүй бол хоорондын замын туршид бүрэлдэхүүнд холбогдохгүй явах түлхэгч зүтгүүртэй галт тэргийг явуулах шаардлага гарвал очирын системийн ажиллагааг зогсоож, галт тэрэгний хөдөлгөөнийг утсан холбоогоор гүйцэтгэнэ.

3.16.Хоорондын замаас явуулсан өртөөнд буцаж ирэх түлхэгч зүтгүүртэй галт тэргийг явуулахад түүчээ зүтгүүрийн машинчид очир, түлхэгчийн машинчид түлхүүр-очирыг олгоно.

3.17.Хэрэв очирын аппарат түлхүүр-очироор тоноглогдоогүй бол хоорондын замаас явуулсан өртөөнд буцаж ирэх түлхэгч зүтгүүртэй галт тэрэг явуулах шаардлага гарвал очирын системийн ажиллагааг зогсоож, галт тэрэгний хөдөлгөөнийг утсан холбоогоор гүйцэтгэнэ.

ЦАХИЛГААН ОЧИРЫН СИСТЕМ ГЭМТЭЛТЭЙ ҮЕИЙН

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН БА ОЧИРЫН АППАРАТАД

ОЧИРЫН ТООНЫ ТОХИРУУЛГА ХИЙХ

3.18.Цахилгаан очирын системийг гэмтэлтэйд тооцох нөхцөл. Үүнд:

а.Хоорондын зам чөлөөтэй байхад очирыг аппаратад хийж болохгүй ба түүнийг аппа­ратаас авч болохгүй байвал:

б.Хоорондын замд хамаарагдах очир гээгдсэний улмаас очирын тоо сондгой болсон;

в.Очирын аппарат буюу индуктор ломбогүй байвал;

г.Индукторын бариул гэдрэг эргэх (якорийн хамт)

д.Зэргэлдээ өртөө цахилгаан гүйдэл өгөөгүй байхад очирын аппаратын гүйдэл заагчийн зүү хөдлөх буюу хонх дуугарч байх эдгээр болно.

3.19.Дээр дурдсан тохиолдолд болон очирын аппаратыг засварлах, шилжүүлэх, өөрчлөн солих үед цахилгаан очирын системийг ашиглахыг зогсоож, галт тэрэгний хөдөлгөөнийг утсан холбоогоор удирдана.

Галт тэрэгний хөдөлгөөнийг холбооны нэг хэрэгслээс нөгөө хэрэгсэлд шилжүүлэх, холбооны үндсэн хэрэгслийг сэргээхэд галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нь хоорондын зам чөлөөтэй ба аппаратанд очир бүрэн байгааг өртөөний жижүүрээр дамжуулан магадласны дараа тушаал өгч гүйцэтгэнэ.

Очирын системийн үеийн өртөө хоорондын шууд холбоо гэмтэж очирын аппаратын ажиллагаа хэвийн ажилтай байх үед галт тэрэгний хөдөлгөөнийг цахилгаан очирын системээр гүйцэтгэж, яриаг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбоогоор явуулна. Цахилгаан механикч очирын аппаратад үзлэг хийх үед цахилгаан очирын системийн ажиллагааг зогсоох шаардлагагүй.

3.20.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбоо гэмтэлтэй үед цахилгаан очирын системийн гэмтлийг илрүүлсэн өртөөний жижүүр нь энэ тухай “Зам суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг хийгээд зэргэлдээ өртөөний жижүүрт галт тэрэгний утсан мэдээг өгөхдөө:

«Очирын систем гэмтэлтэй. Танайхаас хамгийн сүүлд....р галт тэрэг ирсэн. Танайд хамгийн сүүлд....-р галт тэрэг явуулсан. Надад .... ширхэг очир байна. Утсан холбоонд шилжинэ үү. ДСП........... (гарын үсэг)» гэнэ.

Зэргэлдээ өртөөний жижүүр хүлээн авсан мэдээллийг шалгаад өөртөө байгаа очирыг тоолж хоёр өртөөний аппарат дахь очирын тоо тэгш байвал дараахь хариуг өгнө.

«Танайхаас хамгийн сүүлд ..... р галт тэрэг ирсэн. Танайд хамгийн сүүлд .... -р галт тэрэг явуулсан. Надад ....... ширхэг очир байна. Хоорондын зам чөлөөтэй. Утсан холбоонд шилжлээ. ДСП......... (гарын үсэг)»

3.21.Очир гээгдсэн, ирсэн ба өнгөрсөн галт тэрэгнээс очир аваагүй тохиолдолд өртөөний жижүүр “Зам суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг хийж, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид илтгэнэ.

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч хоорондын замын чөлөөтэйг болон түүнийг хязгаарлагч өртөөдийн аппаратад байгаа очирын тоог магадлаад утсан холбоонд шилжих тухай тушаал өгнө.

Өртөөний жижүүр цахилгаан очирын системийн ажиллагааг сэргээхийн тулд цахилгаан механикчийг аппаратаас дахин нэг очир авахыг шаардана.

Аппаратаас авсан очир нь цахилгаан механикчид хадгалагдана. Очир авсан тухай цахилгаан механикч ба өртөөний жижүүр галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид илтгэх үүрэгтэй бөгөөд үүний дараа цахилгаан очирын системийн ажиллагаа сэргээгдэнэ.

Хэрэв гээгдсэн очир олдвол өртөөний жижүүр энэ тухай цахилгаан механикчид мэдэгдэж, цахилгаан механикч олдсон очирыг түрүүчийн гаргаж авсан очирын хамт аппаратад хийх хүртэл өөртөө хадгалах ба очируудыг аппаратад хийсний дараа энэ тухай “Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг хийнэ.

3.22.Хэрэв хязгаарлагч аль нэг өртөөний аппарат дахь очирын тоо хоорондын замын хоёр аппаратад байгаа нийт очирын тооны дөрөвний нэгээс бага байвал өртөөний жижүүр очирын тоог тохируулах шаардлагатай болсон тухай цахилгаан механикчид мэдэгдэнэ.

Цахилгаан механикч нь зэргэлдээ өртөөнд очиж өртөөний жижүүрийг байлцуулан очирын аппаратыг онгойлгон тэгш тооны очирыг авч, “Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т авсан очирын тоо, дугаарыг заасан бичлэгийг өртөөний жижүүртэй хамтран хийнэ.

Цахилгаан механикч нь авсан очируудыг очирын тоог тохируулах шаардлагатай болсон өртөөнд жижүүрийг байлцуулан очирын аппаратад хийх ба хийсэн очирын тоо, дугаарыг заасан бичлэгийг “Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т тэмдэглэнэ.

Очирын тохируулга хийсэн тухай цахилгаан механикчийн тэмдэглэл нь өртөөний жижүүрийн гарын үсэг зурснаар батлагдана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

УТСАН ХОЛБООНЫ ҮЕИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ

ХӨДӨЛГӨӨН

4.1.Холбооны утсан хэрэгслийн үед галт тэрэг хоорондын зам эзлэх зөвшөөрөл нь зүтгүүрийн машинчид өгөх замын утсан мэдээ болно. Замын утсан мэдээ олгохын өмнө жижүүр зэргэлдээ өртөөний жижүүрээс галт тэрэг явуулах зөвшөөрөл авна.

4.2.Өртөөний жижүүр галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбоогоор зэргэлдээ өртөөний жижүүртэй албан ярилцлага хийж, утсан мэдээний дэвтэрт тэмдэглэсний дагуу утсан мэдээний маягт бөглөнө. Тэгш чиглэлийн галт тэргэнд хөх өнгийн, сондгой чиглэлийн галт тэргэнд цагаан өнгийн утсан мэдээний маягт хэрэглэнэ. Харин галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбоо гэмтэлтэй үед өртөө хоорондын холбоогоор албан ярилцлага хийгдэнэ.

4.3.Өртөө хоорондын холбоо, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбоо гэмтэлтэй тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөний талаар хийгдэх яриаг өөр төрлийн холбоогоор явуулж болно. Замын утсан мэдээний маягтыг өртөөний жижүүр өөрөө галт тэрэгний утсан мэдээний дэвтэрт бичигдсэний дагуу бөглөж бичнэ.

4.4.Утсан холбооны үеийн галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулахад дараахь зүйлийг хориглоно. Үүнд:

а.Хоорондын зам эзэлгээтэй байхад галт тэрэг явуулахаар зөвшөөрөл хүсэх.

б.Замын утсан мэдээний маягтыг зэргэлдээ өртөөнөөс галт тэрэг хүлээн авах зөвшөөрлийн утсан мэдээ авахаас өмнө бөглөж бичих.

в.Өөрөөс явуулах замын утсан мэдээг галт тэрэгний утсан мэдээний дэвтэрт бичихээс өмнө ба өртөөний жижүүрийн гарын үсэггүйгээр дамжуулах.

4.5.Замын утсан мэдээ нь машинчид зэргэлдээ өртөөний оруулах дохио хүртэл галт тэрэгтэй явах эрхийг олгоно.

4.6.Замын утсан мэдээ олгосон үед гаргах гэрлэн дохиотой замаас галт тэрэг явуулахад хориглосон заалттай дохио өнгөрөх эрх нь замын утсан мэдээ болно.

4.7.Галт тэргийг хос зүтгүүртэй буюу хоорондын замын туршид явах түлхэгч зүтгүүртэй явуулах үед замын утсан мэдээг түүчээ зүтгүүрийн машинчид өгнө.

Хоорондын замаас буцаж ирэх түлхэгч зүтгүүртэй галт тэрэг явуулах үед замын утсан мэдээг түүчээ ба түлхэгч зүтгүүрийн машинчид олгоно.

 

Замын утсан мэдээний маягт

Замын утсан мэдээний үлдэх хувь №

(Сондгой талын галт тэргэнд)

Өртөө (тэмдэг)

20....оны…-р сарын....ны өдрөөс........…-аас

№ .......... .цаг...........минут........

...................................

Өртөөний жижүүр

(цагаан өнгөтэй)

Машинчид

Замын утсан мэдээ №

(Сондгой талын галт тэргэнд)

Өртөө (тэмдэг)

20…оны…-р сарын …ны өдрөөс ……… -аас

№ .......... .цаг...........минут........

...................................

Өртөөний жижүүр

Замын утсан мэдээний үлдэх хувь №

(Тэгш талын галт тэргэнд)

Өртөө (тэмдэг)

20……оны…-р сарын……ны өдрөөс……-аас

№ .......... .цаг...........минут........

...................................

Өртөөний жижүүр

(цайвар хөх өнгөтэй)

Машинчид

Замын утсан мэдээ №

(Тэгш талын галт тэргэнд)

Өртөө (тэмдэг)

20……оны…-р сарын….ны өдрөөс…….-аас

№ ..........цаг...........минут........

...................................

Өртөөний жижүүр

 

 

ГАЛТ ТЭРЭГНИЙ УТСАН МЭДЭЭНИЙ ДЭВТЭР ХӨТЛӨХ

4.8.Утсан холбоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах үед өртөө бүрт галт тэрэгний утсан мэдээний дэвтэр хөтлөгдөнө. Хөтлөгдөж байгаа утсан мэдээний дэвтрээс тухайн хоорондын замын чөлөөтэй буюу эзэлгээтэй байдал нь тодорхой харагдаж байна.

4.9.Нэг замт хоорондын замыг хязгаарлагч өртөөдөд хоорондын замын тоогоор дэвтэр хөтөлнө. Утсан мэдээний бичлэгийг дараалсан байдлаар гүйцэтгэнэ.

4.10.Галт тэрэгний утсан мэдээний дэвтрийг өртөөний жижүүр өөрөө хөтөлж гарын үсэг зурж баталгаажуулна. Галт тэрэгний утсан мэдээний дэвтэрт бичих бичлэгийн хугацааг түргэтгэхийн тулд суурь бүтэц эзэмшигчийн шийдвэрийн дагуу галт тэрэгний утсан мэдээний эх бичлэг бүхий тусгай тэмдгийг хэрэглэж болно.

4.11.Явуулж байгаа галт тэрэгний утсан мэдээний дугаарлалтыг хоног бүрийн 00,00 цагаас 1-ээс эхлэн дугаарлаж тухайн хоорондын зам бүрт утсан мэдээний дэвтэрт бүртгэнэ.

Дохиолол холбооны үндсэн хэрэгслийн гэмтэл хоногийн дотор дахин давтагдан утсан холбоонд шилжсэн бол анхны шилжилтээр эхлэн бүртгэсэн замын утсан мэдээний дугаарлалтын дарааллыг хэвээр хадгална.

4.12.Галт тэрэгний утсан мэдээнд ямар нэгэн засвар нэмэлт хийж, баллаж үл болно.

Галт тэрэгний утсан мэдээний маягтыг буруу бичих, засвар хийсэн тохиолдолд чагтлан зурж, “хүчингүй” гэсэн тэмдэглэл хийж шинээр бичнэ. Ийм утсан мэдээг дугаарлахгүй.

4.13.Өртөөний жижүүр ээлж хүлээн авах ба хүлээлгэн өгөхдөө галт тэрэгний утсан мэдээний дэвтэртэй танилцан гарын үсэг зурна.

 

Танилцав

«Сар, өдөр, цаг, минут,

Ээлж хүлээн авсан ДСП ..............(гарын үсэг)

Ээлж хүлээлгэж өгсөн ДСП.............(гарын үсэг)»

 

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах үндсэн хэрэгслийн ажиллагаа алдагдаж холбооны утсан хэрэгсэлд шилжсэн нөхцөлд өртөөний жижүүр ээлж хүлээлцэхдээ галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн….тоот тушаалаар холбооны утсан хэрэгсэлд шилжсэн гэсэн тэмдэглэл хийж зэргэлдээ өртөөний жижүүрт өөрийн нэрийг хэлж утсан мэдээний дэвтэрт хүлээлцсэн тухай бичлэгийн дор тэмдэглүүлнэ.

 

«Сар, өдөр, цаг, минут

Зохицуулагчийн ........ дугаар тушаалтай ...........утсан

Холбоотой ээлж хүлээлгэж өгсөн ДСП .................(гарын үсэг) »

 

4.14.Галт тэрэгний утсан мэдээ нэвтрүүлэхийн өмнө өртөөний жижүүр нэг нь нөгөөдөө өөрсдийн албан тушаал, нэрийг мэдэгдэнэ. Утсан мэдээг дамжуулах талаар өртөөний жижүүрүүдийн хоорондох яриа нь зөвхөн галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбоогоор явагдана.

4.15.Галт тэрэгний утсан мэдээг дамжуулсаны дараа түүний шалгалтыг утсан мэдээг хүлээж авсан ажилтнаар эх бичлэгийн үг нэг бүрээр давтуулах замаар гүйцэтгэнэ. Хүлээн авсан өртөөнөөс дамжуулсан бичлэг нь дамжуулсан өртөөний жижүүр “Зөв” гэсэн үгээр нотлосны дараа хоёр өртөөний галт тэрэгний утсан мэдээний дэвтэрт утсан мэдээг дамжуулсан ба хүлээн авсан цаг, минутыг тэмдэглэж өртөөний жижүүр гарын үсэг зурж баталгаажуулна.

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЕИЙН

УТСАН МЭДЭЭНИЙ ЗАГВАРУУД

4.16.галт тэрэг хүлээн авах ба явуулах үед галт тэрэгний утсан мэдээний дараахь үндсэн загварыг хэрэглэнэ.

 

Явуулах өртөө

1-р загвар

(……….дугаар галт тэргийг явуулж болох уу?)

......................./гарын үсэг/

 

Хүлээн авах өртөө

2-р загвар

(……….дугаар галт тэргийг хүлээе.)

......................./гарын үсэг/

3-р загвар

(……….дугаар галт тэрэг ............цаг.........минутанд) явлаа.

......................./гарын үсэг/

4-р загвар

(……….дугаар галт тэрэг ............цаг.........минутанд) ирлээ.

......................./ гарын үсэг /

Тайлбар:Энэ загварын дугаар нь нэвтрүүлэх ярианы загварын дугаарт хамаарахгүй.

4.17.Явуулсан өртөөнд буцаж ирэх галт тэрэг явуулах үед галт тэрэгний утсан мэдээ нэвтрүүлэх горимыг доорх байдлаар мөрдөнө.

5 дугаар загварт:

«.................дугаар галт тэргийг ....... дугаар километр хүрээд буцахаар явуулж болох уу?. (гарын үсэг) »

6 дугаар загварт:

« ......... дугаар галт тэргийг .............дугаар километр» хүртэл явуулаад буцааж болно. (гарын үсэг)

Галт тэрэг явуулсан тухай мэдэгдлийг 3 дугаар загвараар харин түүний буцаж ирсэн тухайг 7 дугаар загвараар нэвтрүүлнэ.

7 дугаар загварт

«................. дугаар галт тэрэг ......... цаг минутанд буцаж ирлээ. (гарын үсэг)

Туслах постоор үйлчлүүлдэггүй нийлсэн замд вагон тавьж өгөхийн тулд хоорондын замд галт тэрэг явуулахдаа мөн тийн загвараар гүйцэтгэнэ.

4.18.Явуулсан өртөөндөө түлхэгч зүтгүүр нь хоорондын замаас буцаж ирэх галт тэрэг явуулах үед: 

8 дугаар загварт

«..............дугаар галт тэргийг ..........дугаар километрээс буцаж ирэх түлхэгчтэй явуулж болох уу? (гарын үсэг) »

9 дүгээр загварт

«............... дугаар галт тэргийг ........... дугаар километрээс буцаж ирэх түлхэгчтэй хүлээе. (гарын үсэг) »

Галт тэрэг явуулсан тухай мэдэгдлийг 3 дугаар загвараар «.......... дугаар километрээс буцаж ирэх түлхэгчтэй» гэсэн үгнүүд нэмж дамжуулна. Галт тэрэг ирсэн мэдэгдлийг 4 дүгээр загвараар, түлхэгч буцаж ирсэн тухай 10 дугаар загвараар нэвтрүүлнэ.

10 дугаар загварт

«......... дугаар галт тэрэгний түлхэгч ...... цаг ........ минутанд буцаж ирлээ. (гарын үсэг)»

Зэргэлдээ өртөө хүртэл явах түлхэгчтэй галт тэрэг явуулах үед утсан мэдээ 1, 2, 3, 4 дүгээр загвараар “түлхэгчтэй” гэдэг үг нэмж дамжуулагдана.

4.19.Галт тэрэг зөрүүлж явуулах үед эсрэг чиглэлд явуулах галт тэрэгтэй өртөөний жижүүр 4 ба 1 дүгээр загварыг нэгтгэн галт тэрэг ирсэн тухай зэргэлдээ өртөөнд мэдэгдэхийн хамт галт тэрэг явуулах асуултыг тавина.

ТАВДУГААР БҮЛЭГ

ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ ТОГТООСОН БҮХ ХЭРЭГСЛИЙН

АЖИЛЛАГАА ТАСАРСАН ҮЕИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ

ХӨДӨЛГӨӨН

Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед галт тэрэгний хөдөлгөөнийг бичгэн мэдэгдлийн тусламжтайгаар зохицуулна. (Техник ашиглалтын дүрам 17.30 дугаар зүйл)

5.1.Хоорондын замыг хязгаарлагч өртөөдийн жижүүр, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн хооронд галт тэрэгний хөдөлгөөний тухай албан яриаг тэдгээрийн мэдэлд байгаа холбооны бүх хэрэгслээр явуулах бололцоогүй тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөнийг бичгэн мэдээгээр тогтооно.

5.2.Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед галт тэрэг хоорондын зам эзлэх эрх нь өртөөний жижүүр машинчид олгох цагаан өнгийн хуудсан дээр улаан бичгээр бичигдсэн зөвшөөрөл болно.

Хэрэв энэ үед явуулсан галт тэрэг зэргэлдээ өртөөнд хүрсэн тухай мэдээ байхгүй бол өмнө нь яваа галт тэрэгний сүүлч хамгаалагдаагүй байж болох тул машинч хоорондын замд сонор сэрэмжтэй нэн даруй зогсоход бэлэн явна.

5.3.Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед явуулахыг хориглох галт тэрэг:

а.Зорчигч ба хүмүүсийн

б.Тэсрэх дэлбэрэх аюултай, хэтрүү овортой ачаатай ба урт бүрэлдэхүүнтэй;

в.Сэргээн босгох, галын галт тэрэг, туслах зүтгүүрээс бусад хоорондын замд зогсож ажиллах;

г.Хоорондын замд нийлсэн зам руу явах.

Түлхэгч зүтгүүр зэргэлдээ өртөө хүртэл хоорондын замыг гүйцэт туулж очно.

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН

5.4.Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед хоорондын замд галт тэрэгний хөдөлгөөнийг бичгэн мэдээгээр тогтоох хүртэл нэг замт хэсэгт давуутай чиглэл болох сондгой чиглэлийн галт тэргийг явуулж болно.

Хоорондын замд бичгэн мэдээг тогтоохоос өмнө давуутай чиглэлийн эсрэг дараахь галт тэрэгнээс бусад галт тэрэг явуулахыг хориглоно. Үүнд:

а.Холбоо тасрахаас өмнө явуулах зөвшөөрөл авсан галт тэрэг;

б.Тусламж ирүүлэх тухай хоорондын замаас авсан шаардлагаар явах сэргээн босгох, галын галт тэрэг ба туслах зүтгүүр,

5.5.Давуутай чиглэлийн өртөөнөөс анхны галт тэрэг явуулахад зэргэлдээ өртөөний жижүүрийн зөвшөөрөл шаардагдахгүй.

5.6.Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан хоорондын замд сэргээн босгох, галын галт тэрэг, дрезин, туслах зүтгүүрийг давуутай болон эсрэг аль ч чиглэлд явуулж болох бөгөөд зөвхөн хоорондын замд зогссон галт тэрэгний машинчаас буюу зам, дохиолол холбоо, эрчим хүчний салбар нэгжийн ажилтнаас зохих шаардлагыг хүлээн авсны дараа ийнхүү явуулахыг зөвшөөрнө.

5.7.Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үед өртөөдийн хооронд бичгэн мэдээг хоорондын замд явуулж байгаа анхны галт тэргээр эхэлнэ. Энэ үед түүчээ зүтгүүрийн машинчид, хоорондын зам эзлэх эрх болох цагаан өнгийн хуудсан дээр улаанаар бичигдсэн зөвшөөрлийг олгоно.

Энэ галт тэрэгний машинчаар зэргэлдээ өртөөнд цаашид галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах тухай дараахь маягтын дагуу бичсэн мэдээг хүргүүлнэ. Үүнд:

Маягт А: «Танайд ............ дугаар галт тэргийг .........цаг ......... минутанд явууллаа. Хүрэхийн хамт танайхаас галт тэрэг ирүүлэхийг хүлээе. ДСП....................

 

Маягт Б: «Танайд ................ дугаар галт тэргийг ............цаг ...........минутанд явууллаа. Хойноос нь........цаг..........минутанд.........дугаар галт тэргийг бас явуулна. ДСП ..............

 

5.8.Хэрэв дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан бол хоорондоо холбоогүй болсон өртөөдөөр хязгаарлагдсан хоорондын замд явуулах сондгой чиглэлийн галт тэрэг байхгүй тохиолдолд, анхны галт тэрэг явуулах эрхтэй өртөөний жижүүр зэргэлдээ өртөөнөөс энэ хоорондын замд явуулах галт тэрэг байгааг мэдэж байгаа бол маягт “В”-гээр бичсэн мэдээг зэргэлдээ өртөөнд хүргүүлнэ.

 

Маягт В: «Танайхаас галт тэрэг хүлээе. ДСП..................

Бичгэн мэдээний В маягтыг хүргэхийн тулд ганц зүтгүүр, дрезин, бусад тээврийн хэрэгсэл ашиглахыг зөвшөөрнө.

5.9.Маягт А, Б, В-д бичигдсэн мэдээг өртөөний жижүүр хүлээн авсны дараа галт тэрэгний хөдөлгөөнийг бичгэн мэдээгээр тогтоосонд тооцно.

5.10.Нэг чиглэлд явах галт тэрэгнүүдийг урьд нь явуулсан галт тэрэгний хоорондын замыг туулах хугацаан дээр гурван минутыг нэмж тооцоод явуулна.

Холбоо тасрахаас өмнө хэсэглэх газар гэж тооцогдон ажиллаж байсан замын постууд галт тэрэгний хөдөлгөөнд оролцохгүй.

Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасрахаас өмнө давуутай чиглэлийн галт тэргийг өртөөнөөс хоорондын замд нийлсэн зам руу явуулсан бол тухайн галт тэрэг хүрсэн ба түүнийг татаж авсан тухай туслах постын жижүүрээс мэдэгдэл аваагүй тохиолдолд уг галт тэрэг туслах постод хүрэх, нийлсэн замд галт тэргийг татаж авахад шаардагдах бүх хугацаан дээр 3 минут нэмсэн бүх нийлбэрийг хоорондын зам эзэлгээтэй байх хугацаа гэж тооцно.

5.11.Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан бүхий л хугацааны турш галт тэргийг цагаан өнгийн хуудсан дээр улаанаар бичигдсэн зөвшөөрлөөр явуулна.

Хоорондын холбоог таслахгүйн тулд өртөөний жижүүрүүд байгууламжийн ажиллагааг сэргээх хүртэл аль аль чиглэлд явж байгаа галт тэрэг бүрийн түүчээ зүтгүүрийн машинчаар галт тэрэг хэрхэн явуулж байх тухай бичгэн мэдээг А буюу Б маягтаар илгээх үүрэгтэй.

 

Мэдээний үлдэх хувь №

Өртөө (тэмдэг)

 

20......оны......сарын ........-ны өдөр

 

Дохиолол холбооны бүх хэрэгсэл тасарсан үеийн галт тэрэгний хөдөлгөөний тухай ............................ өртөөний жижүүр.................

.....................................................................-нд

..........................................................................

өртөөний жижүүр...................

хүлээж авсан машинч.............

Мэдээ №

Өртөө (тэмдэг)

 

20......оны........сарын........-ны өдөр

 

Дохиолол холбооны бүх хэрэгсэл тасарсан үеийн галт тэрэгний хөдөлгөөний ий тухай ......................................... өртөөний жижүүр....

.....................................................................-нд

..........................................................................

өртөөний жижүүр...................

(цагаан өнгөтэй)

 

А, Б, В маягтаар бичигдсэн мэдээнүүд нь хоёр өртөөний галт тэрэгний утсан мэдээний дэвтэрт бичигдэнэ.

5.12.Хэрэв дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасрахаас өмнө давуутай чиглэл болох сондгой талын өртөөний жижүүр тэгш чиглэлээс галт тэрэг хүлээж авах зөвшөөрөл өгсөн бол энэ галт тэрэг ирэх хүртэл буюу зэргэлдээ өртөөнөөс (постоос) галт тэрэг явуулахаа больсон тухай мэдээ хүлээн авах хүртэл хоорондын замыг эзэлгээтэйд тооцно.

Хэрэв нийлсэн замын постонд тэгш чиглэлд галт тэрэг явуулах зөвшөөрөл өгсөн бол галт тэрэг ирсэн ба түүнийг нийлсэн зам руу татаж авсан тухай мэдэгдэл постоос хүлээн авах хүртлээ хоорондын замыг эзэлгээтэйд тооцно.

5.13.Хэрэв дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасрахаас өмнө туслах постын жижүүрт сондгой чиглэлийн галт тэргийг нийлсэн замаас явуулах зөвшөөрөл өгсөн ба түүнээс уг галт тэргийг явуулсан тухай мэдээ хүлээн авсан бол холбоо тасарсаны дараа давуутай чиглэлийн галт тэрэг хоорондын замд явуулах өртөөний жижүүр постоос өртөө хүртэлх хоорондын замын хэсгийг явж өнгөрөхөд шаардагдах хугацаан дээр 3 минутыг нэмж, дараа нь энэ чиглэлд зэргэлдээ өртөө рүү анхны галт тэрэг явуулахыг зөвшөөрнө.

Хэрэв нийлсэн замын постоос сондгой галт тэрэг явуулсан тухай мэдэгдэл хүлээн аваагүй бол постын жижүүрээс сумыг гол замд тавьсан тухай буюу галт тэргийг явуулаагүй саатуулсан тухай мэдэгдэл хүлээн авах хүртэл хоорондын замыг эзэлгээтэйд тооцно.

Постоос зохих мэдэгдэл хүлээн аваагүй ба холбоо тасрахаас өмнө нийлсэн замаас ирэх, нийлсэн замдаа буцаж очих галт тэргийг явуулахаар зөвшөөрөл өгсөн тохиолдолд хоорондын замд галт тэрэг явуулахыг хориглоно.

5.14.Хэрэв холбоо тасарсанаар давуутай чиглэлд анхны галт тэрэг явуулах эрхтэй өртөөний жижүүр холбоо тасрахаас өмнө галт тэрэг явуулах зөвшөөрөл авсан бол энэ зөвшөөрлөөр явуулж байгаа галт тэргээр нэгэн зэрэг зэргэлдээ өртөөний жижүүртэй бичгэн холбоо тогтоох үүрэгтэй.

5.15.Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийг сэргээсний дараа галт тэрэгний хөдөлгөөнийг ямар төрлийн хэрэгслээр гүйцэтгэхийг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалаар тогтоох бөгөөд тэрээр урьдчилан хоорондын зам чөлөөлөгдсөнийг шалгуулах үүрэгтэй.

5.16.Хэрэв дохиолол холбооны тогтоосон хэрэгсэл галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбооноос өмнө сэргээгдвэл давуутай чиглэлд галт тэрэг явуулах эрхтэй өртөөний жижүүр зэргэлдээ өртөөний жижүүрт дараахь утсан мэдээг нэвтрүүлнэ.

«............. өртөөдийн хоорондын замд галт тэрэгний хөдөлгөөнийг холбооны ............ хэрэгслээр тогтоов. Танайхаас хамгийн сүүлд ...... дугаар галт тэрэг ирсэн.

Танайд ......... дугаар галт тэрэг явуулсан. ДСП..............................»

Зэргэлдээ өртөөний жижүүр хоорондын зам чөлөөтэй эсэхийг магадлаад дараахь хариуг өгнө.

«Танайхаас хамгийн сүүлд .............. дугаар галт тэрэг ирсэн. Танайд ............дугаар галт тэрэг явуулсан.

Хоорондын зам чөлөөтэй. ДСП......................

Эдгээр утсан мэдээг солилцсоны дараа хоёр өртөөний жижүүрүүд дохиолол холбооны үндсэн хэрэгслийн үеийн галт тэрэгний хөдөлгөөнд шилжинэ.

 

Зөвшөөрлийн үлдэх хувь №

 

20...... оны ....... сарын .......- ны өдөр

Өртөө (тэмдэг)

….дугаар галт тэргэнд ...................өртөөнөөс хаалттай (постоос) гаргах дохиогоор................өртөөний оруулах дохио хүртэл (постын) явахыг зөвшөөрнө. Дохиолол холбооны бүх хэрэгсэл тасарсан.

Машинчид

Зөвшөөрөл №

 

20...... оны ......... сарын .........-ны өдөр

Өртөө (тэмдэг)

.....дугаар галт тэргэнд....................өртөөнөөс хаалттай (постоос) гаргах дохиогоор .......................өртөөний оруулах дохио хүртэл (постын) явахыг зөвшөөрнө. Дохиолол холбооны бүх хэрэгсэл тасарсан.

Анхаарамж

 

Таны өмнө ........... цаг ............ минутанд .......... галт тэрэг явуулсан. .............. өртөөнд хүрсэн тухай мэдээ

Бий

Үгүй

Өртөөний жижүүр

Постын

..................................................

Анхаарамж

 

Таны өмнө ........... цаг ............ минутанд .......... галт тэрэг явуулсан. .............. өртөөнд хүрсэн тухай мэдээ

Бий

Үгүй

Өртөөний жижүүр

Постын

..................................................

Хүлээн авсан машинч ..................................................................

(хэрэггүй зүйлийг дарна.)

(Цагаан өнгөтэй, улаан бичигтэй)

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

СЭРГЭЭН БОСГОХ ГАЛТ ТЭРЭГ, ДРЕЗИН, ГАЛЫН ГАЛТ ТЭРЭГ

БА ТУСЛАХ ЗҮТГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨН

6.1.Сэргээн босгох, галын галт тэрэг, дрезин, туслах зүтгүүрийг замд зогсож саатсан галт тэрэгний түүчээ зүтгүүрийн машин­ч, (туслах машинч) төмөр замын ажилтан нараас хүлээн авсан тусламж хүссэн тухай (бичгээр, утсаар, радио холбоогоор дамжуулсан) хүсэлтийг үндэслэн хоорондын замд явуулна. 

Сэргээн босгох ба галын галт тэргийг дуудах ажлыг суурь бүтэц эзэмшигчийн баталсан зааврын дагуу гүйцэтгэнэ.

6.2.Хоорондын замд зогссон галт тэрэгний машинч (туслах машинч) тусламж шаардах үедээ өртөөний жижүүр буюу галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид галт тэрэгний зүтгүүр хэддүгээр километрийн, хэддүгээр зуутад ямар шалтгаанаар зогссон тухай мэдэгдэнэ.

Өртөөний жижүүр буюу галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчтай утсан ба радио холбоо байхгүй үед өртөөнд бичгэн шаардлага хүргэж өгөхийн тулд галт тэрэгний зүтгүүрийг шаардлагатай тохиолдолд ашиглаж болно. Зүтгүүрийг бүрэлдэхүүнээс салгахын өмнө вагонуудыг өөрөө өнхрөхөөс хамгаалан тооцоот тоормосны ивүүр буюу гар тоормосоор бэхэлсний дараа зүтгүүр салгахыг зөвшөөрнө.

Зүтгүүрийг бүрэлдэхүүнээс салгахын өмнө үлдэж байгаа вагоны төгсгөлийн краныг бүрэн онгойлгож автомат тоормосыг ажиллагаанд оруулсан байна.

Хэрэв замын хэвгийн байдлаас болж тэнд орхих галт тэрэгний бүрэлдэхүүнийг бэхлэхэд вагон бэхлэх хэрэгсэл нь хүрэлцэхгүй бол зүтгүүрийг бүрэлдэхүүнээс салгахыг хориглоно.

Хоорондын замаас тусламж хүссэн машинч нь өртөөний жижүүрт мэдэгдсэн бол галт тэргийг тусламж хүссэн километр, зуутаас хөдөлгөхийг хатуу хориглоно.

Хоорондын замд аргагүйдэн зогссон галт тэргийг тусламж ирэх хүртэлх хугацаанд дохиоллын журмын 3.13, 3.14, 3.15 дугаарын заалтанд зааснаар хамгаалалт хийнэ.

6.3.Өртөөний жижүүр сэргээн босгох, галын галт тэрэг, туслах зүтгүүр илгээх тухай хүсэлтийг хүлээн авангуут нэн даруй галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид илтгэнэ. Утсаар буюу радио холбоогоор хүлээж авсан хүсэлтийг галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт тэмдэглэнэ.

Сэргээн босгох ба галын галт тэрэг, туслах зүтгүүрийг тусламж хүссэн хэсэгт явуулахыг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалаар гүйцэтгэнэ.

6.4.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч тусламж үзүүлэх тухай хүсэлтийг хүлээж аваад ээлжийн ахлах зохицуулагчид мэдэгдэнэ. Ээлжийн ахлах зохицуулагч нь хөдөлгөөн зохицуулагч нартай хамтран хоорондын замыг хязаарлагч аль өртөөнөөс тусламж үзүүлэх, аль өртөө рүү хөдлөх бүрэлдэхүүнийг авахыг тогтооно.

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нь сэргээн босгох, галын галт тэргийг яаралтай явуулах болсон тухай сэргээн босгох болон галын галт тэрэгний даргад мэдэгдэнэ.

6.5.Сэргээн босгох, галын галт тэрэг ба туслах зүтгүүрийг бусад бүх галт тэрэгний хөдөлгөөнд хаагдаж байгаа хоорондын замд энэ журмын 9.10 дугаар зүйлд заасны дагуу явуулна.

Зүтгүүрийн машинчид ташуу улаан зураастай цагаан өнгийн маягт дээр бичигдсэн зөвшөөрлийг олгоно.

Маягтанд сэргээн босгох, галын галт тэрэг буюу туслах зүтгүүр хэддүгээр километрийн, хэддүгээр зуут хүртэл явж очих газрыг заасан байна.

Галт тэрэгний сүүл талаас тусламжийг үзүүлэх бол өртөөний жижүүр галт тэрэгний уртыг тооцож, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч хянаснаар тухайн тусламж хүсэгч хэддүгээр километрийн, хэддүгээр зуутад хамгаалалт хийснийг тогтооно.

Саадтай газрын дэргэд галт тэрэгний хөдөлгөөнд зориулан түр пост нээсэн тохиолдолд машинчид ташуу улаан зураастай цагаан өнгийн маягт дээр бичсэн зөвшөөрлийг олгоно. Энэ үед сэргээн босгох, галын галт тэрэг, туслах зүтгүүрийн хөдөлгөөнийг хоорондын замыг хязгаарлагч өртөөдийн жижүүр, постын жижүүртэй урьдчилан тохиролцсоноор гүйцэтгэнэ.

6.6.Хаалттай хоорондын замд явуулж байгаа сэргээн босгох, галын галт тэрэг, тусламжийн зүтгүүр бүрийг өртөөний дарга, түүний эзгүйд орлогч буюу ажлаас чөлөөтэй байгаа өртөөний жижүүрийн аль нэг нь дагалдаж явна. Дагалдаж явах ажилтан нь галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчаас галт тэрэг зогсож байгаа километр, зуутыг тодруулж, өртөөний жижүүрийн өгч байгаа маягтанд заасан километр, зуут зөв байгааг магадлана.

Тусламжийн зүтгүүрийн бригад ташуу улаан зураастай цагаан өнгийн зөвшөөрлийн маягтанд заасан километр, зуутад зогсоно. Дагалдан яваа ажилтны удирдлаганд тусламж шаардсан галт тэрэг (бүрэлдэхүүн)-д зүтгүүрийг холбож, бүрэлдэхүүнийг бэхэлсэн ивүүрийг бүрэн авсныг магадлан галт тэргийг зөвшөөрлийн маягтанд заасан өртөө, зөрлөгт явуулна.

Хэрэв хөдлөх бүрэлдэхүүн замаас гараагүй, замын байгууламж төхөөрөмж эвдрээгүй бол тусламжийн зүтгүүрийн машинч, дагалдан явсан ажилтан өртөөнд галт тэргийг бүрэн бүрэлдэхүүнтэй орж ирсний дараа галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт бичлэг хийж хоорондын замыг бүх галт тэрэгний хөдөлгөөнд сэргээлгэнэ

6.7.Тусламж үзүүлэхээр хоорондын замд явж байгаа зүтгүүрийн машинч нь ташуу улаан зураастай цагаан өнгийн маягт дээр бичигдсэн зөвшөөрөлд заагдсан газраас 2 километрийн өмнө хурдаа бууруулж, саад тохиолдвол нэн даруй зогсоход бэлэн сонор сэрэмжтэй явна.

6.8.Хоорондын замд сэргээн босгох, галын галт тэрэг, тусламжийн зүтгүүр, дрезин явуулсан ба буцаж ирсэн цаг, минутыг өртөөний жижүүр галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт тэмдэглэж зэргэлдээ өртөөний жижүүр, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид мэдэгдэнэ.

6.9.Хоорондын замд гарсан аливаа саад бэрхшээлийг арилгахад оролцож ажилласан замын мастераас багагүй албан тушаалтны мэдэгдлийг (бичгээр, утсаар, радио холбоогоор дамжуулсан) өртөөний жижүүрийн дамжуулснаар галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч хоорондын замыг нээх тушаал өгнө. Тушаалын заалтыг галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт тэмдэглэнэ. Утсаар болон радио холбооны хэрэгслээр мэдэгдэл өгсөн бол тухайн ажилтан ажил дууссаны дараа өртөөний жижүүрт хөтлөгдөх галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт бичлэг хийж гарын үсэг зурна.

6.10.Галт тэрэг хоорондын замд салсан (тасарсан) үед машинчийн гүйцэтгэх үүрэг. Үүнд:

а.Галт тэрэгний бүрэлдэхүүн салсан, тасарсан тухай хоорондын замын хязгаарлагч өртөөдийн жижүүрт мэдэгдэнэ.

б.Туслах машинчаар бүрэлдэхүүний байдал, салсан вагонуудын холбох төхөөрөмжийг шалгуулж, тэдгээр нь гэмтэлгүй бол туслах машинчийн дохиогоор галт тэрэгний салсан бүрэлдэхүүнийг 3 км/цагаас илүүгүй хурдтай ухарч холбоно. 

в.Тоормосны эвдэрсэн хийн зөөлөн хоолойг нөөцөөс буюу сүүлчийн вагоноос эсвэл зүтгүүрийн өмнө талаас авч солино. Суурь бүтэц эзэмшигчээс баталсан авто тоормосын зааврын дагуу тоормосын товчилсон туршилт хийнэ.

г.Туслах машинч нь бүрэлдэхүүнийг холбосны дараа хөдөлгөөнийг сэргээхийн өмнө галт тэрэгний бүрэлдэхүүн бүрэн эсэхийг сүүлчийн вагоны дугаар, сүүлийн дохиогоор магадлана.

6.11.Дараахь нөхцөлд хоорондын замд галт тэрэгний тасарсан бүрэлдэхүүнийг хооронд нь холбохыг хориглоно. Үүнд:

a.Байгаль, цаг агаарын тохиромжгүй нөхцөлд дохиог ялгахад хүндрэлтэй байвал,

б.Тасарсан бүрэлдэхүүн 0.0025-аас огцом хэвгий дээр зогссон нь холбох үед түлхэлтээс өөрөө галт тэрэгний хөдөлгөөний эсрэг зүг хөдлөх магадлалтай байвал,

Хэрэв тасарсан хэсэг нь хэвгий дээр үлдсэн бол бүрэлдэхүүнийг хооронд нь холбох, тусламж шаардахаас өмнө машинчийн заалтаар өөрөө өнхрөхөөс нь болгоомжлон зүтгүүрийн тоормосны ивүүр буюу гар тоормосоор бэхлэнэ.

6.12.Хэрэв бүрэлдэхүүнийг хооронд нь холбох боломжгүй бол машинч салсан бүрэлдэхүүний хоорондын зайг тоймлон тусламж хүсэхдээ өртөөний жижүүрт мэдэгдэж, энэ журмын 6.2 ба 6.10 дугаар зүйлд заасны дагуу сэргээн босгох галт тэрэг буюу тусламжийн зүтгүүрийг шаардана.

Шаардлагатай тохиолдолд энэ журмын 6.2-т дурдсанаар тусламж хүссэн тухай бичгэн шаардлагыг өртөөнд хүргэхээр галт тэрэгний зүтгүүрийг ашиглаж болно. (вагонтой буюу вагонгүй) Тийм зүтгүүрийн сүүлийн дохиог дохиоллын журманд 7.2, 7.3 дугаар зүйлд зааснаар тогтооно.

Хүн суулгасан ба тэсрэх дэлбэрэх, аюултай ачаатай бүрэлдэхүүнийг төмөр замын ажилтны хамгаалалтгүйгээр хоорондын замд үлдээхийг хориглоно.

6.13.Цахилгаан очирын системээр тоноглогдсон хоорондын замд тусламж шаардахаар өртөө рүү явж байгаа зүтгүүрийн машинч галт тэргийг орхисон хоорондын замын очирыг өртөөний жижүүрт дамжуулан өгнө.

Хоорондын замыг чөлөөлж хөдөлгөөнийг сэргээтэл өртөөний жижүүр очирыг аппаратад хийлгүй хадгална.

Хагас автомат хориглолоор тоноглогдсон хоорондын замд сүүлийн хэсгийг бүрэн бүтэн ирснийг магадлах хүртэл ирэлтийн мэдээг өгөхийг хориглоно.

6.14.Хоорондын замыг хаах ба хоорондын замд салсан галт тэргэнд тусламж үзүүлэхийн тулд зүтгүүр буюу галт тэрэг явуулах ажиллагааг энэ журмын 9.10 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэнэ.

Галт тэрэгний сүүлээс тусламж үзүүлэх үед сүүлийн хэсэг хаана байгаа нь мэдэгдээгүй бол тусламжийн зүтгүүрийн машинчид (сэргээн босгох галт тэрэгний) ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтанд бичсэн зөвшөөрлөөс гадна “Хоорондын замд салсан вагонууд байгаа газар мэдэгдээгүй” гэсэн анхаарамж олгоно. Тусламж үзүүлэх зүтгүүрийн машинч хоорондын замд онц сонор сэрэмжтэй, саад тохиолдох үед зогсоход бэлэн явна.

ХООРОНДЫН ЗАМААС ГАЛТ ТЭРЭГ

ЯВУУЛСАН ӨРТӨӨНДӨӨ БУЦАЖ ИРЭХ

6.15.Хэрэв галт тэрэг хоорондын замд зогссоны дараа цаашид хөдөлгөөнөө үргэлжлүүлж чадахгүй, явуулсан өртөөнд буцаж ирэх шаардлага гарвал машинч өөрөө буюу туслах машинчаар дамжуулан энэ тухай (бичгээр, утсаар) өртөөний жижүүр, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид мэдэгдэнэ.

Мэдээ хүлээн аваад галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч энэ журмын 6.16 дугаар зүйлд заасны дагуу галт тэргийг явуулсан өртөөнд нь буцаан ирүүлэх журмыг тогтооно.

6.16.Хоорондын замд зогссон галт тэргийг өртөөний оруулах дохио хүртэл 5 км/цагаас хэтрэхгүй хурдтай ухраана.

Галт тэрэг ухарч яваа талын эхний вагоны тоормосны талбай, тусгай гишгүүр дээр туслах машинч эсвэл машинчийн заавраар төмөр замын байгууллагын өөр ажилтан явж болно.

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалаар хоорондын замыг бүх галт тэрэгний хөдөлгөөнд хаах ба зогссон галт тэрэгний машинчид өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалыг радио буюу утсан холбоогоор дамжуулсаны дараа ухраана.

 

Өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалын маягтыг

«............. хоорондын замыг бүх галт тэрэгний хөдөлгөөнд хаасан.....дугаар галт тэргийг оруулах дохио хүртэл ухраахыг зөвшөөрөв. Өртөөний жижүүр ....................................» (Өртөөний нэр ба гарын үсэг)

 

Хоорондын замыг хаах тухай галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаал өгсний дараа зогссон галт тэрэг, өртөө хооронд утсан ба радио холбоо ажиллахгүй бол өртөөний жижүүр машинчид ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтанд бичсэн зөвшөөрлийг олгож галт тэргийг ухраана.

6.17.Хоорондын замаас өртөөнд буцаж ирж байгаа галт тэргийг оруулах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалттай дохиогоор буюу энэ журмын 8.19 дүгээр зүйлд заасны дагуу хүлээн авна.

Явуулж байгаа галт тэрэгний сүүл өртөөний хязгаараас гараагүй зогссон тохиолдолд галт тэргийг зайлшгүй ухраах шаардлагатай бол сэлгээний журмаар өртөөний жижүүрийн захирамжаар гүйцэтгэнэ.

 

Зөвшөөрлийн үлдэх хувь №

 

Өртөөний (тэмдэг)

 

20......сарын ........ өдөр ........................дугаар зүтгүүрийн...............галт тэргэнд .............. хоорондын замд ................... дугаар км хүртэл.............................................................

.........................................................................

.........................................................................

Тулд явуулахыг зөвшөөрөв.

Энэ явах зөвшөөрөл өртөөний хоргилсон заалттай гаргах дохиог өнгөрөх эрхийг олгов.

 

 

Өртөөний жижүүр.............................................

(Гарын үсэг)

Хүлээн авсан машинч......................................

(Гарын үсэг)

Машинчид

Зөвшөөрөл №

Өртөөний (тэмдэг)

 

20......сарын ........ өдөр ........................дугаар зүтгүүрийн...............галт тэргэнд .............. хоорондын замд ................... дугаар км хүртэл.............................................................

.........................................................................

.........................................................................

Тулд явуулахыг зөвшөөрөв.

Энэ явах зөвшөөрөл өртөөний хоргилсон заалттай гаргах дохиог өнгөрөх эрхийг олгов.

 

 

Өртөөний жижүүр.............................................

(Гарын үсэг)

Хүлээн авсан машинч......................................

(Гарын үсэг)

(Ташуу улаан зураастай, цагаан өнгөтэй)

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

ТӨМӨР ЗАМЫН ТӨХӨӨРӨМЖ БАЙГУУЛАМЖ БА ЗАМ ДЭЭР

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ҮЕИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН

Төхөөрөмж байгууламж ба зам дээр засвар хийхдээ хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангаж, галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг зөрчихгүй байна. Ихээхэн хэмжээний барилга, зам засварын ажлыг гүйцэтгэхэд зориулан галт тэрэгний хөдөлгөөний зурмагт «цонх» гаргаж, уг ажлын улмаас хурд хязгаарлагдахыг харгалзаж байвал зохино.

Галт тэрэгний хөдөлгөөний зурмагт заагдаагүй зам, ДТХ ба холбооны байгууламж, бусад төхөөрөмжийн засварын ажлыг галт тэрэгний хөдөлгөөний аль бага байгаа үед хоорондын замыг хаахгүйгээр гүйцэтгэнэ.

Хэрэв эдгээр ажил гүйцэтгэхэд галт тэрэгний хөдөлгөөнийг тасалдуулахад хүргэхээр байвал уг ажлыг эхлэх, дуусгах цагийг хөдөлгөөн хариуцсан салбарын дарга ажил удирдагчтай хамтран тогтооно.

Ажил удирдагч нь хөдөлгөөнийг тасалдуулахад хүргэх ажил гүйцэтгэхэд хөдөлгөөний зурмагт «цонх» гаргасан үед галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчтай байнгын холбоогоор хангагдсан байна. (Техник ашиглалтын дүрмийн 9.4 ба 9.5 дугаар зүйл)

7.1.Өөрийн шинж байдлаар хоорондын замыг хаахыг шаардсан зам, барилга засварын ажлыг гүйцэтгэхэд суурь бүтэц эзэмшигчээс зөвшөөрөл авсан байна. Хэрэв галт тэрэгний хөдөлгөөний зурмагт ажил хийхээр «цонх» урьдчилан төлөвлөгдөөгүй бол ажил гүйцэтгэх журам ба хоорондын замыг хаах, нээх хугацааг тохиолдол бүрд нь урьдчилан уг ажлыг гүйцэтгэх салбарын дарга суурь бүтэц эзэмшигчидтэй тохиролцоно. Хоорондын замыг хаах, нээх ажиллагааг ажил эхлэхийн өмнө, ажил дууссаны дараа галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалаар гүйцэтгэнэ.

7.2.Ажил гүйцэтгэх тухай суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрөлд хоорондын зам хаахаар тогтоосон хугацаа, энэ ажлыг нэгдсэн удирдлагаар хангах албан тушаалтны нэрийг заасан байна. Ажил удирдагчийн нэр, албан тушаалыг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч хоорондын замыг хязгаарлагч өртөөдийн жижүүрт мэдэгдэнэ.

7.3.Хоорондын замыг хаахын өмнө ажил удирдагч нь хоорондын замыг хязгаарлагч өртөөдийн жижүүр, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нарт хаалттай хоорондын замд аж ахуйн галт тэрэг, замын машин механизмуудыг явуулах захиалга өгнө.

Энэ захиалгад дээрх галт тэрэг, замын машин механизмуудыг явуулах дараалал, тэдгээрийн хаалттай хоорондын замд тус бүрийн зогсох анхны зогсолтын километр, ажил дууссаны дараа эдгээр галт тэргийг хаашаа буцаан явуулах талаар заасан байна. Харин аж ахуйн галт тэрэгний хувьд найрлагын бүдүүвчийг заасан байна.

7.4.Хоорондын замд ажил эхлэх хугацаа болоход галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч хоорондын зам галт тэрэгнээс чөлөөлөгдсөн болохыг тогтоогоод дараа нь хоорондын замыг хязгаарлагч өртөөдийн жижүүрт болон ажил удирдагчид зам хаах тухай тушаал өгнө.

Ажил хийх газарт галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчтай утсан холбоо байхгүй тохиолдолд ажил хийх газарт ойролцоо байгаа өртөөний жижүүр нь хоорондын зам ба өртөөний замыг хаасан тухай тушаалыг ажил удирдагчид дамжуулна. (Утсаар буюу ажил хийх газраас томилсон хүнээр) Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалыг (бичгээр буюу утсаар) хүлээн авч, ажил хийх газраа тогтоосон дохиогоор хамгаалахаас өмнө ажил удирдагч ажлаа эхлэхийг хориглоно.

7.5.Байгууламж, төхөөрөмжийг засварлахын тулд хаалттай хоорондын замд аж ахуйн галт тэрэг, дрезин, өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүн, машин, агрегатыг ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтанд бичсэн зөвшөөрлөөр явуулна. Энэ зөвшөөрөлд ажил удирдагчийн захиалгын дагуу хоорондын замд галт тэрэг бүрийн зогсох газрыг (километр, зуутыг) заана.

7.6.Хаалттай хоорондын замд нэгэн зэрэг хэд хэдэн аж ахуйн галт тэрэг, дрезин,өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүн, замын машин түүнчлэн бусад байгууллагын машин, механизмыг оролцуулан ажиллуулж болох боловч, энэ журмын 7.2 дугаар зүйлд зааснаар нэг ажилтны удирдлаганд ажиллана. Машин, агрегат, аж ахуйн галт тэрэг бүрийн зүтгүүрийн машинч нь ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтанд бичсэн зөвшөөрөлд заагдсан газар хүртэл явна.

Анхны галт тэрэг тогтоосон хурдтай, дараачийн галт тэрэг 20 км/цагаас дээшгүй хурдтай явах бөгөөд галт тэрэг хоорондын зай 1 километрээс багагүй байвал зохино.

Зэргэлдээ хэсэглэх газраас хаалттай хоорондын замд өөд өөдөөсөө явж байгаа аж ахуйн галт тэрэг нь зөвхөн зөвшөөрөл /улаан зураастай цагаан/-д заасан бөгөөд ажил удирдагчийн тушаалаар зогсох зөөврийн дохио тавигдсан газар хүртэл явна.

Эсрэг чиглэлд зогссон галт тэрэг хоорондын зай 1 километрээс багагүй байна. Зогссоны дараа аж ахуйн галт тэрэг, машин, агрегатын явах цаашдын хөдөлгөөнийг ажил удирдагчийн заалтаар гүйцэтгэнэ.

7.7.Хоорондын зам нь явалтын хугацаа ихтэй тахир тойруу, хэвгий болон үзэгдэх орчны хувьд таатай бол галт тэрэгний зохицуулагчийн зөвшөөрснөөр урьд нь явуулсан ачааны галт тэрэгний араас гэхдээ 5-аас доошгүй минутын дараа хоорондын замыг хаахыг хүлээлгүйгээр анхны аж ахуйн галт тэрэг, замын машин механизмуудыг хойноос нь явуулж болно.

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн бүртгэлт тушаалаар хоорондын замыг хязгаарлагч өртөөний жижүүрт болон ажил удирдагчид дараахь маягаар зөвшөөрлийг өгнө.

.............хоорондын замыг хаахтай холбогдуулан ажил гүйцэтгэхээр энэ хоорондын замд ........ дугаар галт тэргийг .............. өртөөнөөс ....... дугаар галт тэрэгний араас суурь бүтэц эзэмшигчийн ........-р шийдвэрийн үндсэн дээр мөрдүүлэн явуулахыг зөвшөөрөв. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч ........... (гарын үсэг)

Энэ тохиолдолд аж ахуйн галт тэрэг буюу машин, агрегатыг ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтанд бичигдсэн зөвшөөрлөөр явуулна. Ажил удирдагчийн захиалгын дагуу зөвшөөрөлд галт тэрэг бүрийн хоорондын замд анхны зогсолт хийх газар, километр, зуутыг заана. Анхны аж ахуйн галт тэрэгний машинчид анхаарамжийг өгнө. Үүнд:

«Таны өмнө ........ цаг ............ минутанд .... дугаар галт тэрэг явуулсан. Түүнийг хүрсэн тухай мэдээ хүлээж аваагүй»

Дараагийн аж ахуйн галт тэрэг хоорондын замд явах үедээ энэ журмын 7.6 дугаар зүйлийн заалтыг мөрдөнө. Явуулсан галт тэрэг зэргэлдээ өртөөнд хүрмэгц хоорондын замыг галт тэрэгний хөдөлгөөнд хаасан тушаалыг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч өгнө.

7.8.Хоорондын замд нэгэн зэрэг ажиллуулахаар өртөөнөөс явуулсан нэг галт тэргэнд байгаа аж ахуйн галт тэрэг, замын машин ,механизм нь ажил удирдагчийн заалтаар хоорондын замд салгагдах буюу холбогдож болно. Галт тэргэнд өөрөө хөдлөгч нэгжүүд байрлуулах дэглэмийг ажил удирдагч тодорхойлох бөгөөд тэр нь замын ажил гүйцэтгэх үед галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах зааврын дагуу тогтоогдоно.

Ажил удирдагчийн заалтаар хоорондын замд ажил гүйцэтгүүлэхээр өөр хооронд нь холбосон хэд хэдэн аж ахуйн галт тэргийг өртөөнөөс явуулах үед галт тэрэг бүрийн машинчид ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтанд бичсэн зөвшөөрлийг олгоно.

7.9.Аж ахуйн галт тэрэг, замын машин, механизм хоорондын замд буюу өртөөний хязгаарт ажил гүйцэтгэх үед ажил удирдагч буюу түүний томилсон ажилтан дагалдаж явна. Суурь бүтэц эзэмшигчийн шийдвэрээр шаардлагатай үед аж ахуйн галт тэрэгний ажил удирдагчийг томилж болно.

7.10.Галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож ажил гүйцэтгэхдээ тогтоосон хугацаанд ажлыг бүрэн дуусгаж, төхөөрөмж байгууламжийг галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангахуйц байдалд оруулан, шаардлагатай бол хурд бууруулах дохио үлдээгээд зогсох дохиог хурааж авна.

7.11.аж ахуйн галт тэрэг, замын машин, механизмыг хоорондын замаас явуулахыг ажил удирдагч, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчтай урьдчилан тохиролцсоноор гүйцэтгэнэ.

Аж ахуйн галт тэргийг хоорондын замаас өртөөнд ирэх дэглэмийн тухай галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч хязгаарлах өртөөдийн жижүүрт мэдэгдэнэ.

Аж ахуйн галт тэрэг, замын машин, механизмын ажил дуусмагц ажил удирдагч эсвэл түүний томилсон ажилтан зам болон ажил хийгдсэн орчин, бүх төхөөрөмжүүдэд үзлэг хийж хөдөлгөөний хэвийн ажиллагаанд саад болох дутагдлыг нэн даруй арилган, замын хажууд байгаа шинэ хуучин сэлбэг материал тогтоосон оврын хязгаарт багтаж байгаа эсэхийг шалгана.

7.12.Хоорондын замд ажил хийгээд буцаж яваа аж ахуйн галт тэрэг, машин, агрегатын (анхныхаас бусад) хурд 20 км/цагаас ихгүй байх бөгөөд тэдгээрийн хоорондын зай нь 1 километрээс багагүй байна.

7.13.Хоорондын замыг нээхийг зам, хиймэл байгууламжийн ажил дуусч, хоорондын замд аж ахуйн галт тэрэг, замын машин, механизм үлдээгүй болон ямар байгууллага ажил гүйцэтгэснийг үл харгалзан галт тэрэгний хөдөлгөөнд нөлөөлөх бусад саад тотгорууд байхгүй болсон тухай замын мастераас доошгүй албан тушаалтны мэдэгдлийг үндэслэн (бичгээр, утсаар буюу радио холбоогоор) галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалаар гүйцэтгэнэ.

Ажил удирдагч нь өртөөний жижүүрээр дамжуулан галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид мэдэгдэл өгнө. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч мэдэгдэл хүлээн авч зохицуулагчийн тушаалын дэвтэрт тэмдэглэж хоорондын замыг хязгаарлагч өртөөдийн жижүүрт тушаал өгнө.

ДТХ ба холбоо, эрчим хүчний байгууламжийн ажиллагааг сэргээх ажлыг ахлах цахилгаан механикч, эрчим хүчний диспетчерийн мэдэгдлийг хүлээн авснаар гүйцэтгэнэ.

7.14.Ажил дууссаны дараа хоорондын замаас хойно хойноосоо буцаж яваа аж ахуйн галт тэрэг, замын машин, механизмыг тус бүрд нь хүлээж авах замгүй бол өртөөний нэг зам дээр хүлээж авахыг зөвшөөрнө. Анхны галт тэргийг оруулах дохио нээж хүлээн авна. Дараачийн аж ахуйн галт тэрэг, машин, агрегат бүрийг өртөөнд оруулахдаа замын тодорхой хэсэг дээр билет газарчаар хүлээн авна.

Энэ үед галт тэрэг, машин, агрегатыг өртөөний анхны суман шилжүүлгийн өмнө зогсоож, цааш нь өртөөний жижүүрийн захирамжаар тухайн зам руу оруулна.

Галт тэрэг өртөөнд орох үед машинч нь онц сонор сэрэмжтэй зогсоход бэлэн явна.

7.15.Хоорондын замыг хаах шаардлагагүй замын байгууламж, төхөөрөмжийн засварын ажлыг галт тэрэгний хөдөлгөөний хоорондох чөлөөтэй хугацаанд хийнэ. Энэ үеийн хөдөлгөөний аюулгүй ажиллагааг суурь бүтэц эзэмшигчээс тогтоосон зам засварын ажлыг гүйцэтгэх үед галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах заавраар тогтооно.

7.16.Байгууламж, төхөөрөмжинд засварын ажил хийхэд хоорондын зам хаах шаардлагагүй бол аж ахуйн галт тэрэг, дрезин, өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүнийг хоорондын замд явуулахдаа галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн шийдвэрээр гүйцэтгэнэ.

Дээр заагдсан галт тэрэгнүүдийг хоорондын замд зохих дохиолол холбооны тогтоосон хэрэгслийн зөвшөөрлөөр явуулна.

Ажил удирдагч ба машинчид галт тэрэг өртөөнд ирэх (буцаж ирэх) цагийн тухай анхаарамж олгоно.

Хоорондын замыг анхаарамжинд заагдсан хугацаанаас хэтрүүлж эзлэхийг хориглоно.

Ажил удирдагч нь аж ахуйн галт тэрэг хоорондын замд гарахын өмнө хөдөлгөөнд нөлөөлөх саад тотгор байгаа эсэхийг магадлана.

7.17.Өртөөний зам дээр хийгдэх ажлыг техник ашиглалтын дүрэм ба дохиоллын журмын шаардлагыг мөрдлөг болгон гүйцэтгэнэ. Өртөөний жижүүр нь ажил удирдагчийн “Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т хийсэн бичлэгтэй танилцаад ажил хийж буй зам, замын тодорхой хэсэг рүү орохгүй байх, эдгээр замаар бууруулсан хурдтай, онцгой сонор сэрэмжтэй явах тухай заалтыг өртөөний хязгаарт ажиллаж байгаа постын жижүүр, дохиочин, сумчин, найруулагч, зүтгүүрийн машинч нарт өгөх ба галт тэрэг явуулах, өнгөрүүлэх, сэлгээний ажил хийхийн өмнө өртөөн дээр байгаа ажилтан нарт паркийн холбоо, чанга яригчаар урьдчилан анхааруулж мэдэгдэнэ. Засварын ажил гүйцэтгэж байгаа зам дээр галт тэрэг хүлээж авах шаардлагатай бол ажил удирдагчид анхааруулж, ирж байгаа галт тэрэгний машинчид хурд бууруулах, сонор сэрэмжтэй явах анхаарамж өгнө.

НАЙМДУГААР БҮЛЭ

ГАЛТ ТЭРЭГ ХҮЛЭЭН АВАХ БА ЯВУУЛАХ

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Өртөөний техник хэрэгсэл ашиглах дэг горимыг техник захирамжийн актанд заасан байна. Энэхүү актаар галт тэргийг осол аюулгүй, саадгүй хүлээн авах, явуулах, өнгөрүүлэх, өртөөнд хийгдэх сэлгээний ажлын аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж байх нөхцөлийг тогтооно.

Техник захирамжийн актаар тогтоосон заалтыг төмөр замын байгууллагын ажилтан заавал биелүүлнэ. (Техник ашиглалтын дүрмийн 16.1 дүгээр зүйл).

8.1.Сум, дохионы төвлөрүүлэлтээр тоноглогдсон өртөөнд ДТХ-ын байгууламжийг ашиглах заавар, техник захирамжийн актанд заасны дагуу галт тэрэг хүлээн авах, явуулах, өнгөрүүлэх замнал бэлдэх үйл ажиллагааг өртөөний жижүүр гүйцэтгэнэ.

8.2.Төвлөрүүлэгдээгүй сумтай өртөөнд галт тэрэг хүлээн авах, явуулах замнал бэлтгэхдээ өртөөний жижүүр бүх сумчдад нэгэн зэрэг ярианы тогтоосон дэглэмийг баримтлан тодорхой, ойлгомжтой захирамж өгнө.

8.3.Төвлөрүүлсэн сумтай өртөөний жижүүр галт тэрэг хүлээн авах, явуулах замналыг цаг хугацаанд нь бэлтгэх бөгөөд дохио нээхдээ ирж, явж байгаа галт тэрэгний машинч дохионы заалтыг цаг тухайд нь зөв хүлээн авч тогтоосон хурдаараа сааталгүй явах нөхцөлийг тооцсон байна.

Төвлөрүүлэгдээгүй сумтай өртөөний жижүүр галт тэрэг хүлээн авах, явуулах, өнгөрүүлэх замнал бэлтгэх захирамжийг сумчин нарт өгөхдөө замнал бэлтгэж дуусаад дохиог цагт нь нээсэн байх боломжийг урьдчилан тооцсон байна.

8.4.Төмөр замын буудал, зорчигчийн галт тэрэг хооронд байгаа зам дээр ачааны галт тэрэг зогсоохыг хориглоно. Шаардлагатай тохиолдолд төмөр замын буудал, зорчигчийн галт тэрэг хооронд байгаа зам дээр ачааны галт тэрэг зогсох үед зорчигчдод нэвтрэх боломж олгон ачааны галт тэргийг хоорондуур нь салгаж тавина. (Дамжих гүүр буюу хонгилгүй бол)

Хэрэв зогсож байгаа зорчигчийн галт тэрэг, төмөр замын буудлын хооронд байгаа замаар галт тэрэг, сэлгээний бүрэлдэхүүн, зүтгүүр өнгөрүүлэх шаардлага гарвал өртөө ба буудлын жижүүр зорчигчдыг буулгах, суулгах үеийн аюулгүй ажиллагааг хангахаар дараахь арга хэмжээг авах үүрэгтэй. Үүнд:

- Зүтгүүрийн бригадад урьдчилан анхааруулах

- Зорчигчдод өртөө (буудал)-ний радио холбоогоор зарлах

Зорчигчийн галт тэрэг зогсдог замаар галт тэрэг, сэлгээний бүрэлдэхүүн өнгөрүүлэхийг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.

8.5.Хүлээн авах, явуулах зам нь зам төмөр хэлхээгээр тоноглогдоогүй өртөөнд жижүүр зорчигчийн, ачаа-зорчигчийн, хүмүүсийн галт тэргийг хүлээн авахын өмнө аль зам дээр хүлээж авах тухайгаа галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид илтгэнэ.

8.6.Өртөөний техник захирамжийн актанд галт тэрэг хүлээж авах, явуулахаар заагдаагүй замаар галт тэрэг хүлээн авах, явуулахыг зөвхөн шаардлагатай тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалаар гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд өртөөний жижүүр хүлээн авах, явуулах зам чөлөөтэй замналд орсон сумын байдал зөв эсэхийг хянах самбар байхгүй бол өртөөний дарга түүний орлогч, постын ба паркийн жижүүрээр газар дээр нь шалгуулна.

ГАЛТ ТЭРЭГ ХҮЛЭЭН АВАХ

Өртөөнд галт тэрэг хүлээн авахдаа өртөөний техник захирамжийн актанд заасан чөлөөтэй зам дээр нээлттэй оруулах дохиогоор хүлээн авна. (Техник ашиглалтын дүрмийн 17.6 дугаар зүйл). Галт тэргийг хүлээн авахдаа жижүүр машинчтай албан ярилцлага хийнэ. Өртөөний жижүүр галт тэргийг цаг тухайд нь саадгүй хүлээн авахын тулд хүлээн авах замыг чөлөөтэй байлгах үүрэгтэй.

Өртөөний жижүүр сум түгжээтэй, хүлээн авах зам чөлөөтэй, хүлээн авах замналын суман дээр сэлгээ хийхийг зогсоосон, галт тэрэг хүлээн авах замнал бэлэн болсныг магадлахгүйгээр оруулах дохио нээхийг хориглоно. (Техник ашиглалтын дүрмийн 17.7 дугаар зүйлээс)

8.7.Өртөөний жижүүр галт тэргийг аюул осолгүй хүлээж авахын тулд дараахь ажлыг гүйцэтгэх үүрэгтэй. Үүнд:

а.Өртөөний техник захирамжийн актаар тогтоосон зориулалттай, хөдлөх бүрэлдэхүүнээр эзлэгдээгүй зам дээр хүлээн авах,

б.Ирж байгаа галт тэргээр замыг эзлүүлэх дарааллыг урдаас төлөвлөх ба түүндээ тохируулан галт тэрэг бүрийг хүлээж авах зам бэлтгэх,

в.ДТХ-ын байгууламжийн хянах самбараар замуудын эзэлгээтэй эсэхийг хянах ба энэ нь ээлжийн ажлын гүйцэтгэсэн зурмагтай тохирч байгааг магадлах.

8.8.Гар удирдлагатай сумтай өртөөд дээр өртөөний жижүүр, сумчин галт тэрэг хүлээн авахдаа замналыг дараахь байдлаар бэлтгэнэ. Үүнд:

а.Галт тэрэг хүлээн авах замналыг бэлтгэх тухай захирамжийг сумчинд өртөөний жижүүр өгнө. Өгсөн захирамжаа давтуулан зөв ойлгосон болохыг магадлаад “гүйцэтгэ” гэсэн үгээр өртөөний жижүүр батлана.

Захирамж авсан сумчин нь тухайн замнал руу орж хийгдэх сэлгээний ажлыг зогсоож, техник захирамжийн актанд зааснаар хүлээн авах замын чөлөөтэй эсэхийг шалгаж, сумыг шаардлагатай байдалд нь шилжүүлж, замналд орсон сум бүрийн шорыг жааз зам төмөрт нягт наалдсаныг шалгаж, цоожлоно.

б.Сумчин зам чөлөөтэй, замнал зөв бэлтгэгдсэн тухай өртөөний жижүүрт илтгэнэ.

Өртөөний жижүүр замнал бэлтгэх талаар өгсөн өөрийн захирамж, сумчны илтгэл зөв болохыг сумын байдлыг хянах удирдах аппаратын заалтаар магадлана.

в.Зам чөлөөтэй замнал зөв бэлтгэгдсэнийг магадлаад өртөөний жижүүр оруулах дохиог нээх буюу хэрэв дохионы удирдлага сумчны постонд байдаг бол түүнийг нээх захирамжийг сумчинд өгнө.

г.Галт тэрэг хүлээн авсны дараа сумчин бүрэн бүрэлдэхүүнтэй, сүүлийн дохио байгаа, бүрэлдэхүүн хязгаарын шонд багтсан эсэхийг шалгаад өртөөний жижүүрт илтгэнэ.

д.Галт тэрэг ирсний /өнгөрсний/ дараа сумчин захирамж хүлээлгүйгээр сумыг хэвийн байдалд нь тавина.

8.9.Хэрэв оруулах дохио нэгэнт нээсэн бол өртөөний жижүүр галт тэрэг хүлээн авах замналыг өөрчлөх тухай заалт өгөх эрхгүй.

Галт тэргийг чөлөөтэй өөр замд хүлээн авахын тулд замнал өөрчлөх шаардлагатай бол өртөөний жижүүр оруулах дохиог хааж, өгөгдсөн замналыг өөрчлөх ба зөвхөн үүний дараа техник захирамжийн актанд зааснаар замнал бэлтгүүлэхээр шинээр захирамж өгнө.

8.10.Галт тэрэг хүлээн авахын өмнө замын чөлөөтэй эсэхийг өртөөний техник захирамжийн актанд заасны дагуу шалгана. Үүнд:

а.Хүлээн авах, явуулах замыг зам төмөр хэлхээгээр тоноглосон өртөөнд удирдах аппаратын хяналтын хэрэгслээр,

б.Сумчны байр бүрт хүлээн авах замын тодорхой хэсгийг бэхэлсэнээр,

Замын энэ хэсгийн чөлөөтэй эсэхийг шалгахдаа сумчин нь шалгаж байгаа бүх хэсгийн үзэгдэлт сайн үзэгдэх газар хүртэл явж гүйцэтгэнэ.

в.Сумчин буюу тусгай томилогдсон ажилтан хүлээн авах замын дагууд нэвт явснаар,

8.11.Урт бүрэлдэхүүнтэй, тэсрэх дэлбэрэх аюултай, хэтрүү овортой ачаатай галт тэргийг өртөөний техник захирамжийн актанд заагдсан замаар хүлээн авна.

Урт бүрэлдэхүүнтэй, тэсрэх дэлбэрэх аюултай, хэтрүү овортой ачаатай галт тэргийг хүлээж авах, явуулах үед мөрдөх аюулгүй ажиллагааг хангах явдлыг Төмөр замын тээвэр эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан журмаар тогтооно.

ГАЛТ ТЭРЭГ ЯВУУЛАХ

Өртөөний жижүүрт галт тэрэг явуулах замнал бэлэн болсон, сумнууд түгжигдсэн, явуулах замналын суман дээр сэлгээ хийхийг зогсоосон, бүрэлдэхүүний техникийн үйлчилгээний болон ачаа тээврийн үзлэг дууссан болохыг магадлахгүйгээр гаргах дохио нээх, хоорондын зам эзлэх өөр зөвшөөрөл олгохыг хориглоно. (Техник ашиглалтын дүрмийн 17.14 ба 17.16-д зааснаар)

Галт тэрэг найруулсан болон галт тэрэгний бүрэлдэхүүнд вагон холбох, салгах ажил хийсэн өртөөнөөс галт тэрэг явуулахдаа өртөөний жижүүр гаргах дохио нээх буюу зүтгүүрийн машинчид хоорондын зам эзлэх зөвшөөрөл олгохын өмнө сүүлчийн вагонд галт тэрэгний сүүлийн дохио байгаа эсэхийг магадлана. (Техник ашиглалтын дүрмийн 17.16-д зааснаар)

Гаргах дохиогүй замаас хоорондын зам эзлэх, гаргах дохионы хориглосон заалттай үед галт тэрэг явуулах зөвшөөрлийг өртөөний жижүүр техник захирамжийн актанд заасан хөдөлгөөний ажилтнаар дамжуулан түүчээ зүтгүүрийн машинчид өгнө.

Машинч хоорондын зам эзлэхээр авсан зөвшөөрлөө зөв болохыг магадлах үүрэгтэй. (Техник ашиглалтын дүрмийн 17.18-д зааснаар)

8.12.Сумны гар удирдлага бүхий өртөөний жижүүр, сумчид галт тэрэг явуулахаар замнал бэлтгэхдээ дараахь зарчмыг баримтлана. Үүнд:

а.Өртөөний жижүүр явуулах замнал бэлтгэхдээ бүх сумчдыг дуудаж тэдэнд замнал бэлтгэх тухай захирамж өгнө,

Өртөөний жижүүр аль нэг сумчнаар захирамжийг давтуулах ба бусад сумчид нь түүнийг хүлээн авсныг “зөв” гэдэг үгээр батална. Өгсөн захирамжаа давтуулаад зөв ойлгосон болохыг магадлаад “гүйцэтгэ” гэдэг үгээр өртөөний жижүүр батална. Төмөр зам хасах саналтай байна.

Захирамж авсан сумчин галт тэрэг явуулах замналыг бэлтгэж сумыг зохих байдалд нь шилжүүлнэ. Сумын түлхүүрийг аппаратад хийж бариулыг замналын байдалд тавьж замнал бэлтгэсэн тухай өртөөний жижүүрт илтгэнэ.

Өртөөний жижүүр нь замнал зөв бэлтгэгдсэнийг аппаратын тусламжтай хянан замналыг түгжиж, зэргэлдээ өртөөний жижүүрээс галт тэрэг явуулах зөвшөөрөл авч гаргах дохиог нээх буюу хоорондын зам эзлэх зөвшөөрлийг машинчид олгоно.

Явуулах замнал бэлтгэх болон түүний бэлэн болсон тухай өртөөний жижүүрт өгөх илтгэлтэй холбогдсон бүх ажиллагаа нь хүлээн авах замнал бэлтгэх зарчимтай нэгэн адил явагдана.

б.Өртөөний жижүүр нь хоорондын зам чөлөөтэй, явуулах замнал зөв бэлтгэгдсэн, зэргэлдээ өртөөний жижүүрийн зөвшөөрөл байгааг магадлаад гаргах дохио нээх буюу машинчид хоорондын зам эзлэх зөвшөөрөл өгнө. (бичгэн буюу очир)

в.Сумчид нь өртөөний техник захирамжийн актанд заасан газар тогтоосон дохиогоор галт тэргийг үдэж явуулна.

Сумчин нь галт тэрэг үдэж явуулахдаа сүүлчийн вагонд дохио байгааг магадлаад өртөөний жижүүрт галт тэрэг бүрэн бүрэлдэхүүнтэй явсан тухай илтгэнэ.

Галт тэрэг явсны дараа сумыг хэвийн байдалд тавих ба зам эзэлгээтэй тохиолдолд чөлөөтэй зам руу тавина.

8.13.Галт тэрэг явуулахаар гаргах дохио нээсний дараа өртөөний жижүүр өөр галт тэрэг явуулахын тулд дохиог хааж замнал өөрчлөх тухай захирамж өгөхийг хориглоно.

Шаардлагатай тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалаар гаргах дохио хааж замнал өөрчилж болно. Энэ тухай явах галт тэрэгний машинчид мэдэгдэнэ.

8.14.Зөвхөн галт тэрэг хүлээн авах үед сумын байдлыг хянах зориулалт бүхий замнал хянах байгууламжтай өртөөнд энэ байгууламжийг боломжтой бол явуулах замналд орсон сумын байдлыг хянахад ашиглах ёстой. Энэ тохиолдолд өртөөний жижүүр нь замнал бэлтгэх тухай захирамжийг сумчны постод дамжуулсан ба түүнийг сумчид биелүүлсний дараа замналд орсон сумнууд зөв тавигдсан эсэхийг хориг цонх, замналын бариулаар шалгана.

8.15.Хэрэв галт тэргийг өртөөний замаас гаргах гэрлэн дохионы хориглосон заалттай буюу гаргах дохиогүй замаас явуулах бол өртөөний жижүүр явуулах замнал бэлэн болсныг магадлахгүйгээр галт тэрэг явуулах тухай заалт машинчид өгөх, зохих ажилтанд явуулах дохио, заалт дамжуулахыг хориглоно. Явуулах замнал бэлэн болоогүй байхад галт тэрэгний явдал дунд хоорондын зам эзлэх зөвшөөрөл машинчид гардуулж өгөхийг хориглоно.

8.16.Төвлөрүүлээгүй сумтай өртөөгөөр галт тэрэг өнгөрүүлэх үед сумчид галт тэрэг хүлээн авах, явуулах замнал бэлтгэж бэлэн болсон тухай өртөөний жижүүрт илтгэнэ.

ОРУУЛАХ ГЭРЛЭН ДОХИОНЫ ХОРИГЛОСОН ЗААЛТТАЙ

ҮЕД ӨРТӨӨНД ГАЛТ ТЭРЭГ ХҮЛЭЭН АВАХ

Оруулах гэрлэн дохионы үндсэн гэрэл унтарсан, хориглосон заалттай байх үед өртөөнд галт тэргийг урих дохио, билет газарч, өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар хүлээн авна.

Өртөөнд урих дохио, билет газарч, өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар галт тэрэг хүлээн авах үед түүний хурд 20 км/цагаас илүүгүй байх бөгөөд машинч сонор сэрэмжтэй, цаашдын хөдөлгөөнд саад тохиолдвол нэн даруй зогсоход бэлэн байдлаар жолоодож, явах замын дагууд дараачийн дохио хүртэл сэрэмжлэх дохиог байн байн өгнө.

8.17.Оруулах гэрлэн дохионы хориглосон заалттай үед галт тэргийг дараахь тохиолдолд хүлээн авахыг зөвшөөрнө. Үүнд:

а.Төхөөрөмжийн гэмтлийн улмаас оруулах дохио нээх боломжгүй,

б.Галт тэргийг техник захирамжийн актанд заагдаагүй зам дээр хүлээж авахад оруулах дохио нээх боломжгүй байвал,

в.Түлхэгч зүтгүүрийг замын тодорхой хэсэг дээр хүлээж авахад,

г.Сэргээн босгох ба галын галт тэрэг, туслах зүтгүүр, вагонгүй зүтгүүр, цас цэвэрлэгч, дрезин, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүн мөн түүнчлэн аж ахуйн галт тэрэг, замын машиныг (хаалттай хоорондын замд ажил гүйцэтгэсэн үед) өртөөний замын тодорхой хэсэг дээр хүлээн авах.

8.18.Оруулах гэрлэн дохионы хориглосон заалттай үед өртөөнд дараахь аргаар галт тэргийг хүлээж авна. Үүнд:

а.Урих дохиогоор,

б.Билет газарчаар,

в.Өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар

Оруулах гэрлэн дохионы хориглосон заалттай үед дээрх аргаар галт тэрэг хүлээн авсан тухай өртөөний жижүүрийн хөдөлгөөний дэвтэрт бүртгэх ба галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч зурмаг дээр тэмдэглэнэ.

Оруулах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт хориглосон заалтанд гэнэт шилжихэд галт тэрэг оруулах гэрлэн дохио өнгөрч зогссон бол галт тэргийг 8.18 дугаар зүйлийн “в”-д зааснаар өртөөнд оруулна. 

8.19.Оруулах гэрлэн дохионы хориглосон заалттай үед галт тэргийг билет газарчаар хүлээж авахдаа газарч нь оруулах гэрлэн дохионы өмнө 50 метрээс багагүй зайд хөдөлгөөний чиглэлийн баруун гар талд ирж байгаа галт тэрэгний зүг газарч зогсоох дохиог өгнө.

Зогсох дохиог машинч ойлгож хурд бууруулан газарчийн дэргэд зогсоно. Энэ үед газарч нь машинчид билет газарчийг өгнө.

Билет газарчаар галт тэрэг хүлээн авах ажилтныг техник захирамжийн актаар тогтооно.

8.20.“Билет-газарч” зөвшөөрлийг өнгөт металлаар (гуйл, зэс) хийнэ.

 

 

Билет газарчийг цоожтой саванд хадгалах ба тоог өртөө бүрт тэгш, сондгой чиглэлд нэг байхаар өртөөний техник захирамжийн актанд тусгаж өгнө.

8.21.Техник ашиглалтын журмын 17.6 дугаар зүйлийн дагуу өртөөний замын тодорхой хэсэг дээр түлхэгч зүтгүүрийг хүлээж авахыг өртөөний техник захирамжийн актанд зааснаар гүйцэтгэнэ.

8.22.Оруулах гэрлэн дохионы хориглосон заалттай үед өртөөний замын тодорхой хэсэг дээр сэргээн босгох ба галын галт тэрэг, туслах зүтгүүр, вагонгүй зүтгүүр, цас цэвэрлэгч ба дрезин, өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүнийг энэ журмын 8.17 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авна.

Өртөөний замын тодорхой хэсэг дээр галт тэрэг хүлээн авах үед галт тэрэгний машинч, дрезин, өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүний жолооч нь анхны суман шилжүүлгийн өмнө зогсох ба цаашид сэлгээний зарчмаар тухайн зам руу орно.

8.23.Галт тэрэг хүлээн авах, явуулах замнал бэлтгэхээр өртөөний жижүүрээс өгч байгаа захирамж, илтгэл нь суурь бүтэц эзэмшигчийн баталсан албан ярианы дэглэмээр явагдана.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАГЧИЙН АЖИЛ

Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн зохицуулагч нь суурь бүтэц эзэмшигчдийн галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн зурмаг, нэгдмэл технологт нийцүүлэн удирдах, хяналт тавих, үйлчлүүлэгчийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах, тэдгээрийн ажлын харилцан уялдаа холбоог сайжруулах, зэргэлдээ орны төмөр замтай галт тэрэг солилцох, хилийн өртөөнд галт тэрэг боловсруулах ажиллагааг хурдасгах ажлыг оновчтой зохион байгуулах үүрэгтэй.

Хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөнийг зөвхөн нэг ажилтан, тухайлбал өөрийн үйлчилж байгаа хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, зурмагийн биелэлтийг хариуцах үүрэг бүхий галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч удирдана.

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалыг уг хэсэгт галт тэрэгний хөдөлгөөнд шууд холбоотой ажилтан нар шууд биелүүлнэ.

Хэсгийн хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөний талаар галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчаас бусад ажилтан шуурхай даалгавар өгөхийг хориглоно. (Техник ашиглалтын дүрмийн 17.1 дүгээр зүйл)

9.1.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн үүрэг:

а.Ачаа ба зорчигчийн урсгалд тохирсон тооны галт тэргийг явуулах, галт тэрэгнүүдийн хөдөлгөөнийг хурдасгах, өртөөнд галт тэрэг боловсруулах хугацааг хорогдуулах, техник хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүний парк, нэвтрүүлэх чадварыг дээд зэргээр ашиглах

б.Өртөө, зөрлөгийн ажилд хяналт тавих, галт тэрэгний хөдөлгөөний зурмаг, төлөвлөгөөний дагуу галт тэрэг найруулан явуулах даалгаврыг биелүүлэх,

в.Галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой захирамжийг өртөөдийн жижүүрт цаг тухайд өгөх, шаардлагатай үед галт тэрэгний зүтгүүрийн машинчид өгөх,

г.Өртөөн дээр галт тэрэг хүлээн авах, явуулах ажлыг хянах, ДТХ ба холбооны байгууламжийн хэвийн ажиллагаа зөрчигдсөн, зорчигчийн, ачаа-зорчигчийн, хүмүүсийн, урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй, тэсрэх дэлбэрэх аюултай, хэтрүү овортой ачаатай галт тэрэг явуулах үед хөдөлгөөний зурмагийг биелүүлэх, галт тэргийг хоорондын замаар өнгөрүүлэхэд хяналт тавих.

9.2.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нь ээлжинд гарахдаа галт тэрэгний байдалтай танилцаад, өөрийн хэсгийн бүх өртөөдийг дуудаж, өртөөний жижүүр ээлж бүрэн байгааг шалгах, цагаа тохируулах зөв цагийг мэдэгдэх, өртөөдийн байдал, хэсэг дэх хүчин төгөлдөр анхаарамжтай танилцах, хийгдэх ажлын тухай шаардлагатай захирамж заалтыг өгнө.

9.3.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нь өөрийн хэсгийн өртөө, зөрлөгүүдэд ирж байгаа галт тэргийг хүлээн авч байгаа замын дугаар, галт тэрэг бүрийн ирсэн, явсан, өнгөрүүлсөн цагийн мэдээг хүлээн авч байхдаа тэсрэх дэлбэрэх аюултай ба хэтрүү овортой ачаатай, хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргэнд тогтоосон дугаар хатуу мөрдөгдөж байгаа эсэхэд онцгой анхаарна.

9.4.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нь хөдөлгөөний гүйцэтгэсэн зурмагийг хөтлөх бөгөөд түүн дээр галт тэрэгний хөдөлгөөний тухай мэдээ, мөн түүнчлэн хэсэг дээр хэвийн ажиллагаа алдагдсан бүх зөрчил, шалтгааныг тэмдэглэнэ.

Хөдөлгөөний гүйцэтгэсэн зурмаг дээр дараахь мэдээ, тэмдэглэл бичигдсэн байвал зохино. Үүнд:

а.Галт тэрэг ба зүтгүүрийн дугаар, машинчийн нэр, галт тэрэгний цэвэр, бохир жин, томъёолсон урт, хэсгээр өнгөрүүлэх онцгой нөхцөл шаардах галт тэрэг (тэсрэх дэлбэрэх аюултай, хэтрүү овортой ачаатай галт тэрэгний дугаар, хэтрүү овортой зэрэг шинжийг заасан), урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй, тусгай галт тэргийг зохих нэмэгдэл үсгүүдийн хамт хөдөлгөөний гүйцэтгэсэн зурмагт тэмдэглэнэ.

б.Хэсэг дэх өртөөдөөр галт тэрэг явсан, ирсэн, өнгөрсөн цаг,

в.Зүтгүүрийн ашиглалтын ба зүтгүүрийн бригадын ажлын цагийн мэдээ,

г.Өртөөдийн галт тэрэгний ба ачааны ажлын хоногийн тогтоосон үе дэх мэдээ,

д.Завсарын өртөөнд хүлээн авах, явуулах замыг нэг буюу бүлэг вагоноор эзлүүлсэн байдал,

е.Хурд бууруулахыг шаардсан хүчинтэй анхаарамж,

ж.Хоорондын зам, өртөөний зам бусад байгууламжийг хаасан байдал;

з.Галт тэрэгний сүүлчийн вагоны дугаар, сүүлийн дохиотой эсэхийг тэмдэглэнэ.

9.5.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нь өөрийн хэсэг дээр галт тэрэгний хөдөлгөөний талаар өгөх бүх захирамжийг зохицуулагчийн тушаалын дэвтэрт бүртгэж, өртөөний жижүүр ба галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой бусад ажилтанд дамжуулна.

Галт тэрэгний зохицуулагчийн холбоогоор ярьж буй бүх яриа ярианы бичлэгийн төхөөрөмжид бичигдсэн байх ёстой.

9.6.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн дэвтэрт бүртгэгддэг дараахь тушаалыг өгнө. Үүнд:

а.Хоорондын зам, түүний зарим хэсгийг хаах, нээх тухай,

б.Галт тэрэгний хөдөлгөөний үеийн дохиолол холбооны нэг хэрэгслээс нөгөөд шилжих үед,

в.Зорчигчийн, ачаа зорчигчийн, хүмүүсийн галт тэргийг өртөөний техник захирамжийн актаар заагдаагүй замаар хүлээж авах, явуулах үед,

г.Зурмагт заагаагүй галт тэргийг явуулах, өөрчлөх,

д.Тэсрэх дэлбэрэх аюултай, хэтрүү овортой ачаатай, урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй галт тэрэг явуулах,

е.Хэсэг дэх галт тэрэгний хөдөлгөөний зохион байгуулалттай холбоотой, зохицуулагчаас өгөгдөх бусад тушаал,

Хэсгээр ганц зүтгүүр, дрезин, өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүн, аж ахуйн галт тэрэг өнгөрүүлэх тушаалыг бүртгэхгүй байж болно.

Зохицуулагчийн захирамжийн дэвтэрт галт тэрэгний зүтгүүрийн машинчид хаяглагдсан бүртгэгдэх бүх тушаал, уг хэсгийн зохицуулагчид хаяглагдсан зэргэлдээ хэсгийн зохицуулагчийн тушаал бичигдэнэ.

Зохицуулагчаас тушаал бичих хугацааг хэмнэхийн тулд суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр олон удаа өгөгдөх тушаалын эх /текст/ бүхий хэв тэмдэг хэрэглэж болно.

Зохицуулагчийн захирамжийн дэвтэрт галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нарын ээлж хүлээлгэн өгсөн ба хүлээн авсныг бүртгэнэ.

9.7.Зохицуулагчаас өгсөн бүртгэлт тушаалыг өртөөний жижүүр нь зохицуулагчийн тушаалын дэвтэрт бичиж авна.

Зохицуулагчийн тушаалыг бичиж авсан өртөөний жижүүр өөрийн нэрийг хэлж, тушаалын агуулгыг зохицуулагчид үг бүрээр давтана.

Тушаалыг шалгасан цаг, минут ба хүлээж авсан хүний нэрийг зохицуулагчийн тушаалын ба өртөөний жижүүрийн тушаалын дэвтэрт тэмдэглэнэ.

Тушаалыг зөв хүлээж авсныг магадлаад зохицуулагч «Гүйцэтгэ» гэсэн үгээр батлана.

Машинчид хаяглагдсан тушаал өртөөний жижүүрээр дамжигдана. Зохицуулагч буюу өртөөний жижүүр нь дамжуулсан тушаалыг машинчаас зөв ойлгосныг магадлана.

Машинчийн нэр, тушаал дамжуулсан цаг, минутыг зохицуулагчийн захирамжийн ба өртөөний жижүүрийн тушаалын дэвтэрт тэмдэглэнэ.

9.8.Хэрэв зохицуулагчийн тушаал хэд хэдэн өртөөнд хаяглагдсан байвал түүнийг давтахдаа зохицуулагчийн сонгосон өртөөний жижүүр уншиж бусад нь зөв бичигдсэн эсэхийг тулган шалгана.

9.9.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нь дараахь үндэслэлээр хоорондын замыг хаана. Үүнд:

а.Суурь бүтэц эзэмшигчийн шийдвэрээр төлөвлөгөөнд заагдсан зам засварын, барилгын ажлыг гүйцэтгэх үед,

б.Замд зогссон галт тэрэгний машинчаас тусламж хүссэн хүсэлт, зам, дохиолол холбоо, эрчим хүчний засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн ажилтнаас хоорондын зам дахь төхөөрөмжүүдэд гэнэтийн эвдрэл гэмтэл гарч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа алдагдахад хүрсэн тухай өгсөн шаардлагыг үндэслэнэ.

Галт тэрэгний зохицуулагч нь хүлээн авсан шаардлага, мэдэгдсэн цаг, минут, ямар ажилтан мэдээлсэнийг зааж зохицуулагчийн захирамжийн дэвтэрт бичиж авна.

Бүх бичгэн шаардлага, мэдэгдэл, цахилгаан, утсан мэдээнүүд зохицуулагчийн дэвтэрт хамт хадгалагдана.

9.10.Хоорондын зам хаасан тухай тушаалыг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч хоорондын замыг хязгаарлагч өртөөдөд дараахь загварын (үлгэрчилсэн) аль нэгээр өгнө. Үүнд:

1.Хоорондын замд аргагүйдэн зогссон галт тэрэгний машинчид тусламж үзүүлэх туслах зүтгүүр явуулах тушаалын загвар.

... дугаар галт тэрэг хоорондын замд аргагүйдэн зогсож тусламж хүссэн талаар машинч нэр .... дугаар мэдэгдлийг үндэслэж ........................................................... хоорондын замыг туслах зүтгүүрээс бусад галт тэрэгний хөдөлгөөнд хааж .........................өртөөнөөс .... дугаар галт тэрэг, туслах зүтгүүрийг /ДС, ДСПнэр ................ / удирдлаганд явуулж ...... дугаар километрийн ..... дугаар зуутад зогсож цаашид ..... дугаар галт тэрэгний бүрэлдэхүүнийг өртөөнд очихоор /буцаж ирэхээр/ явуулахыг зөвшөөрөв.

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нэр, гарын үсэг ............ .

2.Хоорондын замд гарсан саадыг арилгах зорилгоор аж ахуйн галт тэргийг явуулахаар хоорондын замыг хаах тушаалын загвар.

Хоорондын замын...дугаар километрийн, ........зуутад................................ ...................................................шалтгааны улмаас ............................................. хоорондын замыг .................................................... галт тэрэгнээс бусад бүх галт тэрэгний хөдөлгөөний д хааж ..... дугаар галт тэргийг .... дугаар километрийн ... зуутад байгаа дохиочны мэдэлд очиж ажиллаад ........................................., өртөөнд очихоор /буцаж ирэхээр/ явуулах ыг зөвшөөрөв.

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нэр, гарын үсэг ............ .

3.Галт тэрэгний хөдөлгөөний зурмагт <<цонх>> гаргаж зам барилга, их засварын ажил хийхээр суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр хоорондын замд ажил гүйцэтгэх үед хоорондын замыг хаах тушаалын загвар.

а.Суурь бүтэц эзэмшигчийн ........... тоот цахилгаанаар ..... дугаар километрийн ... дугаар зуутаас .... дугаар километрийн ....... дугаар зуут хүртэл ............................................................. ажил гүйцэтгэхээр ........................................... хоорондын замыг аж ахуйн галт тэрэгнээс бусад бүх галт тэрэгний хөдөлгөөнд.... цаг ....минутаас эхлэн .....цаг.... минут хүртэл ...................цагийн хугацаагаар хоорондын замыг хаав. 

б.Хаалттай хоорондын замд ажилллах аж ахуйн галт тэрэг болон ажиллагсдын аюулгүй ажиллагааг хангаж уг ажлыг тогтоосон цагт гүйцэтгэхийг ............ ажил удирдагч ...................... тушаалтай нэр................................................ даалгасугай.

в.Ажил удирдагчийн бичгэн захиалганд заагдсан дохиочны мэдэлд очиж ажиллахаар хөдөлгөөний удирдлагын журмын заалтыг мөрдлөг болгон явуулна. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нэр, гарын үсэг ........................................ .

9.11.Хоорондын замыг хаах тухай тушаалыг дамжуулахын өмнө галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нь хоорондын замыг хязгаарлагч өртөөдийн жижүүрийг дуудаж, зам хаах гэж байгаа тухайгаа анхааруулж ажил удирдагчийн нэр, албан тушаал, бусад шаардлагатай мэдээллийг дамжуулна.

9.12.Хоорондын замыг нээх ажлыг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч гарсан саад тотгорыг арилгасан, ажил дууссан, хоорондын замыг чөлөөлсөн тухай энэхүү зааварт заасны дагуу мэдэгдлийг хүлээн авсны дараа гүйцэтгэнэ. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нь хүлээн авсан мэдэгдлийн авсан цаг, минутыг өгсөн хүний нэрийг зааж тушаалын дэвтэрт бичнэ. Ажил дууссан ба галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх тухай бичгэн мэдэгдэл, утсан мэдээг зохицуулагчийн тушаалын дэвтэртэй хамт хадгална.

9.13.Хоорондын замыг нээх тухай тушаалыг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч хоорондын замыг хязгаарлагч өртөөдөд дараахь загвараар өгнө.

................ хоорондын замын .. дугаар километр, ........... р зуутаас ....... р километр ..... р зуутад хийсэн ................. ажил дууссан тухай ...........албан . тушаалтай ...........................-ны мэдэгдлээр уг хоорондын замыг ...... оны .. дугаар сарын .. өдрийн ... цаг ... минутаас эхлэн бүх галт тэрэгний ............................ хэрэгсэлээр сэргээж галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн .... тоот тушаалыг хүчингүй болгов. ДНЦ.

9.14.Галт тэрэгний зурмагт заагдаагүй (хүмүүс буулгах, суулгах, ачилт буулгалт хийх) зогсолттой галт тэрэг зэргэлдээ өртөө хүртэл эсвэл явуулсан өртөөндөө буцаж ирэх бол хоорондын замд явуулах цаг, минут, хоорондын зам эзлэх хугацааг заасан зөвшөөрөл өгнө. Зүтгүүрийн машинч, хүмүүс буулгах, суулгах, ачилт буулгалтын ажлыг удирдагч ажилтан нарт зохих анхаарамж олгоно.

Хоорондын замд зогссоны дараа машинч, удирдагч ажилтны дохиогоор хөдөлгөөнийг үргэлжлүүнэ.

9.15.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч хоорондын замын хагас автомат хориглол гэмтсэн тухай мэдээ аваад тушаалын дэвтэрт бичиж, хоорондын замын чөлөөтэй эсэхийг өртөөдийн жижүүрээр дамжуулан магадлаад, хөдөлгөөнийг утсан холбооны хэрэгслээр зохицуулах тушаалыг дараахь маягаар өгнө.

................ өртөө хоорондын замын хагас автомат хориглолд ............. гэмтэл гарч ажиллахгүй болсон талаар ..................... өртөөний жижүүр ........ тэрний мэдэгдлийг үндэслэж ...... оны ... дугаар сарын .. өдрийн .. цаг ... минутаас эхлэн уг хоорондын замын хагас автомат хориглолын ажиллагааг зогсоож замын утсан холбоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулахаар тогтов. ДНЦ......................................

9.16.Дохиолол холбооны тогтоосон хэрэгслийн ажиллагааг сэргээсэн тухай мэдэгдэл хүлээн авсны дараа галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нь түүнийг өөрийн тушаалын дэвтэрт бичиж авах ба хоорондын зам чөлөөтэй эсэхийг өртөөдийн жижүүрээр дамжуулан магадлаад хоорондын замын хязгаарлагч өртөөдөд дараахь маягаар тушаал өгнө.

................ өртөөд хоорондын замын хагас автомат хориглол. хэвийн ажиллагаатай болсон талаар ..................... тушаалтай ............ мэдэгдлийг үндэслэж ...... уг хоорондын замыг ..... оны ... дугаар сарын .. өдрийн .. цаг ... минутаас эхлэн галт тэрэгний хөдөлгөөнийг хагас автомат хориглолоор удирдахаар сэргээж галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн ...... тоот тушаалыг хүчингүй болгов.ДНЦ........

9.17.Урт бүрэлдэхүүнтэй, тэсрэх дэлбэрэх аюултай, хэтрүү овортой ачаатай галт тэрэг явуулах тухай тушаалыг дараахь загвараар өгнө.

...................... өртөөнөөс......дугаар галт тэрэг томьёолсон вагонтой урт бүрэлдэхүүнтэй яваа тул .................... өртөөд ..... р замаар хүлээн авч хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангаж ажилла. ДНЦ.................................

«.............. өртөөнөөс ..... цаг...... минутанд явуулах .....дугаар галт тэрэг тэсрэх дэлбэрэх аюултай ачаатай» яваа тул техник захирамжийн актанд заасан замаар хүлээн авч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангаж өнгөрүүл. ДНЦ ..........................

...................... өртөөнөөс...цаг ......минутанд явуулах ......дугаар галт тэрэг хэтрүү оврын хажуугийн ... дугаар зэрэгтэй яваа тул өртөөний техник захирамжийн актанд заасан замаар хүлээн авч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангаж өнгөрүүл. ДНЦ ...............

9.18.Хоногийн туршид ажилладаггүй хэсэглэх газрууд, туслах постуудыг нээх, хаах ажлыг суурь бүтэц эзэмшигчээс баталсан заавраар гүйцэтгэх, хоорондын замыг хязгаарлагч өртөөдөд өгөх хөдөлгөөн зохицуулагчийн тушаалыг дараахь маягаар өгнө.

«....... километрийн постын ажиллагааг .... оны ... р сарын .... ны өдрийн ...цаг.... минутаас нээв» (хаав)

9.19.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбоо гэм­тэлтэй үед галт тэрэгний хөдөлгөөнийг түүний оролцоогүйгээр өртөө хоорондын шууд холбоогоор удирдана.

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбоо гэмтэлтэй үед “Зам, суман шилжүүлэг ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг хийнэ.

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбоо хэвийн болсон тухай галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч өөрийн хэсгийн бүх өртөө, зөрлөгт нийтийн тушаалаар мэдэгдэнэ.

АРАВДУГААР БҮЛЭГ

ӨРТӨӨНД ХИЙГДЭХ СЭЛГЭЭНИЙ АЖИЛ

10.1.Сэлгээний ажил нь өртөөний ажлын технологи ба төлөвлөгөөний дагуу хийгдэх бөгөөд дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

a.Галт тэргийг цаг тухайд нь найруулж явуулах,

б.Ачааны ажиллагаанд вагоныг цаг тухайд нь тавьж өгөх, татаж авах,

в.Вагоныг боловсруулахад хамгийн бага хугацаа зарцуулах

г.Техник хэрэгсэл, байгууламжуудын хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах,

д.Галт тэргийг өртөөнд тасралтгүй хүлээж авах;

е.Хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, сэлгээний ажилд холбоотой ажилтны аюулгүй байдал, хөдлөх бүрэлдэхүүн, ачааны бүрэн бүтэнг хангах.

Олон замтай, сэлгээний ажил ихтэй өртөөдөд зам сумыг сэлгээний район болгон хувааж, тэдэнд сэлгээний зүтгүүр ба бригад бэхлэн ажиллуулна.

10.2.Сэлгээний районы хязгаарт нэг сэлгээний зүтгүүр ажиллана. Зарим районд шаардлагатай үед хоёр буюу түүнээс дээш сэлгээний зүтгүүр ажиллуулж болно. Энэ тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангаж ажиллах зарчмыг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.

10.3.Сэлгээний ажилд өгч байгаа зүтгүүр нь гэмтэлгүй, тогтоосон дохио, багаж хэрэгсэлтэй, зүтгүүрийн радио холбооны байгууламж, тэжээлийн төхөөрөмж нь хэвийн ажиллагаатай байна.

Сэлгээний хөдөлгөөний үед сум шилжүүлэх явдлыг сэлгээний ажил удирдагч өөрөө буюу түүний шийдвэрээр сумчин гүйцэтгэнэ.

Цахилгаан төвлөрүүлэлттэй өртөөдөд сэлгээний хөдөлгөөний үед сум шилжүүлэх явдлыг өртөөний жижүүр гүйцэтгэнэ. Сумыг төвийн удирдлагаас суурин удирдлагад шилжүүлэх, мөн түүнчлэн сумчин үйлчилдэггүй төвлөрүүлэгдээгүй сум дээр сэлгээ хийх үед сумыг найруулагчийн бригадын ажилтан, зүтгүүр ба вагон депогийн сумчин (паркийн жижүүр, өртөөний жижүүр/ шилжүүлнэ.

Сум шилжүүлэх журмыг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.

10.4.Цахилгаан төвлөрүүлэлтийн үед суман шилжүүлэг нь хөдлөх бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөн эсэхийг удирдах аппарат дээрх хянах хэрэгслийн заалтаар магадлана. Эдгээр хэрэгслүүд гэмтэлтэй буюу түр салгасан, сумыг суурин удирдлаганд шилжүүлэх үед суман шилжүүлэг хөдлөх бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөн эсэхийг хэрхэн шалгах талаар өртөөний техник захирамжийн актаар тогтооно.

Сэлгээний үед гар сумыг замналын зохих байдалд шилжүүлж цүүгээр түгжинэ. Харин төвлөрүүлэгдсэн сумыг курбелиэр шилжүүлсэн тохиолдолд мөн цүүг тавьж зүүдэг цоожоор цоожилсон байна.

10.5.Зүсэгдсэн сумыг замын мастер, цахилгаан механикч нар үзлэг хийж “Зам, суман шилжүүлэг ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т зохих бичлэг хийгээгүй бол хөдлөх бүрэлдэхүүн гаргахыг хориглоно.

 Шаардлагатай тохиолдолд цахилгаан механикч, замын мастер зүсэгдсэн суманд үзлэг хийж цахилгаан шилжүүлэгчийг салгаж сумын шорыг зохих байдалд нь тавьж рам зам төмөрт нягт шахсан нөхцөлд зүүдэг цоожоор цоожлох буюу хадаж хөдлөх бүрэлдэхүүнийг өнгөрүүлэхийг зөвшөөрнө.

10.6.Өртөөний зам дээр хөдлөх бүрэлдэхүүнийг хоёр хязгаарын шонгийн хооронд багтаан байрлуулна.

Өртөөнд зогсож байгаа вагоныг өөрөө өнхрөхөөс нь болгоомжилж өөр хооронд нь холбож, гар тоормос, тоормосны ивүүрээр найдвартай бэхэлсэн байна. Өртөөнд зогсож байгаа, ачих буулгах ажиллагаанд ороогүй, цэвэрлэх, ариутгах, засварлах ажил хийгдээгүй байгаа вагоны хаалгыг хаасан байна.

Өртөөний зам дээрх вагоныг энэ журмын 2 дугаар хавсралтанд заасан нормын дагуу бэхлэнэ. Хөдлөх бүрэлдэхүүнийг 0.0025-аас огцом хэвгийтэй зам дээр орхихыг хориглоно.

Хөдлөх бүрэлдэхүүнийг бэхлэх журам, орон нутгийн нөхцөлөөс нь шалтгаалж ямар зам дээр тэдгээрийг өөрөө хөдлөхөөс хамгаалан тооцоот ивүүрээр бэхлэх ажиллагааг хэн гүйцэтгэх, бүрэлдэхүүн доороос бэхэлсэн ивүүрийг хэн авахыг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.

10.7.Хэвгийтэй зам дээр хөдлөх бүрэлдэхүүнийг орхих үед өөрөө өнхрөхөөс хамгаалсан бэхэлгээг зүтгүүр салгахас өмнө хийсэн байна. Энэ үед тоормосны ивүүрийн хошуу нь дугуйн дор дарагдсан байх ёстой. Ирсэн галт тэрэгний зүтгүүрийн машинч бүрэлдэхүүнийг зүтгүүрээс салгахын өмнө (бүх нөхцөлд) автомат тоормосоор тоормослосон байна.

Хэвгийтэй зам дээр бэхэлгээ хийсэн мэдээ хүлээн авахгүйгээр, бэхэлгээ хийсэн эсэхийг магадлахгүйгээр бүрэлдэхүүнээс зүтгүүрээ салгахыг галт тэрэгний зүтгүүрийн бригадад хориглоно.

10.8.Зорчигчийн вагоны үйлчлэгч ба рефрижератор галт тэрэгний ажилтан бүрэлдэхүүнээ удаан хугацаагаар зогсоолд (бэлтгэлд, ачилт, буулгалтанд тавьж өгөх, хүлээлгэнд болон бусад) тавигдах үед вагоны гар тоормосыг ажиллагаанд оруулна.

Бүлгээр нь илгээж байгаа ажиллагаагүй зүтгүүрийн хүргэгч тэдгээрийг түүчээ зүтгүүргүй орхих бүрд гар тоормосыг ажиллагаанд оруулах ба түүчээ зүтгүүр залгасны дараа тэдгээрийг суллана.

10.9.Хүчтэй салхи болох мэдээ хүлээж авсан бол өртөөдийн ажилтан бүр хөдлөх бүрэлдэхүүнийг өөрөө хөдлөхөөс хамгаалж бэхэлгээ найдвартай байгааг шалгах, шаардагдвал нэмэгдэл бэхэлгээ хийнэ.

10.10.Хөдлөх бүрэлдэхүүнийг удаан хугацаагаар зогсоох шаардлагатай үед тэдгээрийг тооцоот ивүүрээр найдвартай бэхэлснийг өртөөний дарга, түүний орлогч буюу өртөөний жижүүр шалгана.

10.11.Хөдлөх бүрэлдэхүүн өөрөө явах аюул бий болсон үед өртөөний ажилтан түүнийг зогсоохын тулд өөрийн мэдэлд байгаа бүх хэрэгслийг нэн даруй ашиглах үүрэгтэй.

Хөдлөх бүрэлдэхүүн хоорондын замд өөрөө явсан үед өртөөний жижүүр өөрийн мэдэлд байгаа холбооны хэрэгслийг ашиглан, хоорондын замд явж байгаа галт тэрэгний машинч, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид, замын пост, зэргэлдээ өртөө, гармын жижүүрт нэн даруй мэдэгдэж, өөдөөс нь явах галт тэргийг саатуулах, өөрөө явсан хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох талаар арга хэмжээ авах үүрэгтэй.

10.12.Галт тэргэнд болон найруулагдсан бүрэлдэхүүнд ороогүй тэсрэх аюултай ачаатай вагон, шахсан шингэрүүлсэн хийтэй цистернийн зогсоолыг ялгалтын зам дээр хуримтлагдаж байгаагаас өөр нөхцөлд өртөөний техник захирамжийн актаар заагдсан тусгай зам дээр байрлуулна. Эдгээр вагон нь хоорондоо холбогдсон, тоормосны ивүүрээр найдвартай бэхлэгдсэн, зөөврийн зогсоох дохиогоор хамгаалагдсан байна. Эдгээр вагоны зогсдог замын сум нь уг зам руу орох боломжийг үгүйсгэсэн байдалд тавигдаж зүүдэг цоожоор цоожлогдсон байна.

Тэсрэх дэлбэрэх аюултай ачаатай вагон, шахсан шингэрүүлсэн хийтэй цистерн ял­галтын зам дээр хуримтлагдсан үед урьдчилан сэргийлэх шаардлагатай доорх арга хэмжээг мөрдөнө. Үүнд:

- Сэлгээний зохицуулагч, довын жижүүр нь тэсрэх дэлбэрэх аюултай ачаатай вагон, шахсан шингэрүүлсэн хийтэй цистерн байгаа замын бүртгэлийг хөтлөнө.

- Тэсрэх дэлбэрэх аюултай ачаатай вагон, шахсан шингэрүүлсэн хийтэй цистерн байгаа зам руу сэлгээ оруулах үед энэ журмын 10.49 дүгээр зүйлд заагдсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.

Тэсрэх дэлбэрэх аюултай ачаатай вагон, шахсан шингэрүүлсэн хийтэй цистерн байгаа зам руу сэлгээний зүтгүүр оруулах шаардлагатай үед өртөөний жижүүр, сэлгээний зохицуулагч, довын жижүүр, найруулагч нар сэлгээний машинчид тус тус анхааруулан сэлгээг бичгэн нарядаар гүйцэтгэнэ.

Сэлгээг дор дурдсанаас ихгүй хурдтай гүйцэтгэнэ. Үүнд:

а.Вагон чирсэн зүтгүүр чөлөөтэй замаар явахад 40 км/цаг,

б.Зүтгүүр чөлөөтэй замаар вагон түрэх, суман шилжүүлгээр хажуугийн зам руу орох үед 25 км/цаг,

в.Суурь бүтэц эзэмшигчийн тогтоосон жагсаалтын дагуу хүн суулгасан, тэсрэх аюултай ачаа, шахсан ба шингэрүүлсэн хий, бусад аюултай ачаа, дээд, доод хажуугийн 3-6 дугаар зэргийн хэтрүү овортой ачаа ачсан вагонтай сэлгээ хийх үед 15 км/цаг,

г.Зүтгүүр (вагонтой буюу вагонгүй) вагонд залгахаар ойртох хурд 3 км/цагаас ихгүй.

д.Зүтгүүр болон сэлгээний бүрэлдэхүүн пүүн дээгүүр явах хурдыг пүүний техникийн паспортанд зааснаар тогтооно.

10.1З.Зорчигчийн галт тэрэг явуулж байгаа замаар уг галт тэрэг явж зам бүрэн чөлөөлөгдөх хүртэл зүтгүүр ба сэлгээний бүрэлдэхүүнийг оруулахыг хориглоно. Зорчигчийн галт тэргээр эзлэгдсэн замд байгаа зүтгүүрийн машинч нь уг замыг чөлөөлөгдөх хүртэл явж байгаа зорчигчийн галт тэрэгний хойноос хөдлөхийг хориглоно.

0.0025-аас огцом хэвгий дээр байгуулагдсан мөн түүнчлэн сумнаас хоорондын зам тал руу уруудууртай өртөөдөд татах мухар зам байхгүй бол сэлгээ хийхийг хориглоно. Шаардлагатай тохиолдолд сэлгээний ажлыг зөвхөн зүтгүүрийг уруудуурын талаас оруулж, вагоны автомат тоормосыг залгасан нөхцөлд хийж болно. Зүтгүүрийг уруудуурын талаас оруулах бололцоогүй үед сэлгээний ажлыг бүрэлдэхүүнээ ухраах замаар хийх бөгөөд вагоны автомат тоормосыг залгаж туршсан байвал зохино.

10.14.Хэвгий бүхий зам дээр сэлгээ хийх бүх тохиолдолд салгасан вагоныг сэлгээний бүрэлдэхүүнтэй мөргөлдөх, галт тэрэгний замнал руу, сэлгээний өөр район руу вагон өөрөө явахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Сэлгээний үед вагон өөрөө хөдөлж хоорондын замд гарах, галт тэрэгний зохион байгуулагдсан замнал буюу сэлгээний бусад район руу аюул үүсгэж болохоор хэвгий дээр байрлагдсан зам ба районы жагсаалт, мөн түүнчлэн сэлгээний үед энэ районд хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангахын тулд мөрдөгдөх ёстой нэмэгдэл арга хэмжээг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.

10.15.Сэлгээ хийх үед онцгой болгоомж шаардах зарим ачаатай вагон нь зохих халхлалттай байна.

Онцгой болгоомж шаардагдах зарим ангиллын ачаатай вагон бүхий галт тэрэг ба сэлгээнд тавигдах халхлалтын нормыг ачааны бичиг баримтанд тусгай тэмдгийг дарж заах бөгөөд түүнд халхлалтын вагоны хамгийн цөөн тоог, тоогоор тэмдэглэн заана. Жишээ нь: 3/0.1.3.1.

3/0 - түүчээ зүтгүүрээс халхлах вагоны тоо (хүртвэрт хатуу түлштэй зүтгүүр, хувиарт бусад зүтгүүрээс)

1-түлхэгч зүтгүүрээс халхлах вагон тоо

3-хүн суусан вагоноос халхлах вагоны тоо

1-сэлгээний ажлын үед зүтгүүрээс халхлах вагон тоог тус тус тэмдэглэнэ.

10.16.Вагон ба зүтгүүрийн депогийн засварын зам дээрх сэлгээний хөдөлгөөнийг зохих салбарын хариуцлагатай ажилтны удирдлага, хяналтын дор гүйцэтгэнэ. Вагон депогийн бусад зам дээрх сэлгээний ажлыг депогийн диспетчер удирдана.

10.17.Өртөөний замууд дээр аж ахуйн галт тэрэг, замын машины хийх ажил зохих салбарын (замын, дохиолол холбооны ба бусад) хариуцлагатай ажилтны удирдлаган дор явагдана.

Заагдсан галт тэрэг, машиныг өртөөний нэг замаас нөгөө рүү буюу өөр район руу хийх хөдөлгөөн нь зөвхөн өртөөний жижүүрийн зөвшөөрлөөр гүйцэтгэгдэнэ. шаардлагатай тохиолдолд заагдсан галт тэрэг, замын машины сэлгээний хөдөлгөөнийг удирдуулахаар өртөөний даргын шийдвэрээр зохих ажилтныг томилно.

10.18.Вагоныг гараар хөдөлгөхийг шаардлагатай тохиолдолд зөвхөн хэвгийгүй тэгш зам дээр зөвшөөрч болно.

Өртөөний гол ба хүлээн авах, явуулах зам дээр вагоныг гараар хөдөлгөхийг хориглоно.

Вагоныг гараар хөдөлгөх үед хориглох зүйлүүд. Үүнд:

- 3 км/цагаас илүү хурдтай хөдөлгөх,

- Гол ба хүлээн авах, явуулах замын чиглэлд хязгаарын шонг өнгөртөл хөдөлгөх,

- Тоормосны ивүүргүй байхад хөдөлгөж эхлэх.

- Тоормослохын тулд дугуйн дор дэр мод, чулуу, лоом ба бусад зүйлийг ивэх.

- Хүн суулгасан, тэсрэх дэлбэрэх аюултай ачаатай вагоныг хөдөлгөх.

Дагнасан болон нийтийн хэрэгцээний зам эзэмшигч нь тухайн зам дээрээ сэлгээ хийх суурин хэрэгсэлтэй байж болох бөгөөд сэлгээ хийх үйл ажиллагааг суурь бүтэц эзэмшигчтэй хамтран тогтооно.

10.19.Галт тэрэгний бүрэлдэхүүний тоормосны зөөлөн хоолойг салгах ба өлгөх ажлыг дараахь нөхцөлүүдэд хийнэ. Үүнд:

- Зүтгүүрийн бригад бүрэлдэхүүнээс галт тэрэгний зүтгүүрийг салгах үед,

- Техник үйлчилгээний газрын ажилтнууд бүх ялгах, ачааны ба хэсгийн өртөөд дээр техник үйлчилгээний газрын ажлын технологийн процессын дагуу үйлчилгээ хийх вагоныг салгах үед,

- Найруулагчийн бригад сэлгээний үед салгах,

10.20.Өртөөн дээр байгаа радио холбоо, паркийн хоёр талын чанга яригчийн холбооны төхөөрөмж нь бүрэн бүтэн, гэмтэлгүй байж сэлгээний ажлыг зохион байгуулах, хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангахад ашиглагдана.

Радио холбоо, паркийн хоёр талын чанга яригчийн холбоогоор дамжуулагдсан заалт нь товч бөгөөд ойлгомжтой байна. Өгөгдсөн заалтыг сэлгээний зүтгүүрийн машинч зөв хүлээж авсан эсэхийг (заалтыг товчоор давтуулан сонсох, зүтгүүрийн шүгэл, радио холбоогоор өгөх хариу дохиог хүлээн авах) өртөөний жижүүр магадлана.

СЭЛГЭЭНИЙ АЖЛЫН УДИРДЛАГА БА

БҮРЭЛДЭХҮҮН

Өртөөний зам дээр хийх сэлгээний ажлыг дор нэр дурьдсанаас зөвхөн аль нэг ажилтан удирдана.

а/өртөөний жижүүр

б/сэлгээний зохицуулагч

в/Ялгах довын жижүүр

г/паркийн жижүүр

д/галт тэрэгний зохицуулагч /галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн төвлөрүүлэлтээр тоноглогдсон хэсэгт/

Сэлгээний ажилтай холбоотой захирамж өгөх талаар ажилтан нарын ажил үүргийн хуваарилалтыг өртөөний техник захирамжийн актанд заасан байна.

10.21.сэлгээ хийж байгаа зүтгүүрийн хөдөлгөөнийг зөвхөн нэг ажилтан, сэлгээг зөв гүйцэтгэх явдлыг хариуцсан галт тэрэгний найруулагч удирдана. Ялгах дов дээр бол сэлгээний зүтгүүрийн хөдөлгөөнийг довын жижүүр удирдана.

10.22.Сэлгээний ажлыг найруулагч буюу туслах найруулагч гүйцэтгэнэ.

Орон нутгийн байдлаас хамааран сэлгээний ажлыг гүйцэтгүүлэхээр ганц найруулагч томилохыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

Сэлгээний үед туслах найруулагч нь хөдлөх бүрэлдэхүүний дунд хэсэгт, найруулагч зүтгүүрийн бригдад харагдахаар байрлаж зүтгүүрээс өгч байгаа дохиог дамжуулж байна.

Сэлгээний зүтгүүрийг ганц машинчаар үйлчлүүлэхийг зүтгүүрийн төрөл ба орон нутгийн байдлаас хамааран суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр гүйцэтгэж болно.

Түүвэр галт тэргэнд ажилладаг, сэлгээний ажил хийхэд зориулан гаргасан зүтгүүрийн бригад, найруулагчийн бригад нь өртөөн дээр сэлгээний ажил хийх талаар техник захирамжийн актаар тогтоосон заалтыг мөрдлөг болгоно.

Зүтгүүрийн болон найруулагчийн бригадыг өртөөний техник захирамжийн актанд заасан сэлгээний ажлын байдалтай танилцуулах зарчмыг хөдөлгөөн хариуцсан салбарын дарга тогтооно.

10.23.Найруулагчийн бригад, аж ахуйн галт тэрэгний бригад сэлгээний ажлын даалгаврыг зөвхөн өртөөний жижүүрээс хүлээн авна.

Сэлгээний ажлын төлөвлөгөө нь тодорхой, ойлгомжтой өгөгдөх ба түүнийг сэлгээний удирдагч оролцож байгаа ажилтан бүрт мэдэгдсэн байна.

Хэрэв сэлгээ хийх явц дунд ажлын төлөвлөгөөг өөрчлөх шаардлага гарвал энэ өөрчлөлтийг сэлгээнд оролцож байгаа бүх ажилтанд урьдчилан танилцуулсан байна.

10.24.Сэлгээний нэг районоос нөгөөд сэлгээний зүтгүүрийн (вагонтой буюу вагонгүйгээр) хийх хөдөлгөөнийг зөвхөн өртөөний жижүүр, довын жижүүр, сэлгээний хөдөлгөөн зохицуулагчийн зөвшөөрлөөр гүйцэтгэж байна.

10.25.Өртөө, паркийн жижүүр нь дараахь нөхцөлүүдэд сэлгээний хориглосон заалттай дохиог өнгөрөхийг зөвшөөрч сэлгээ хийж болно. Үүнд:

а.ДТХ-ын төхөөрөмжийг шинэчлэх, засвар үйлчилгээ хийх

б.ДТХ-ын төхөөрөмж гэмтсэн

в.Тухайн замналын ашигтай уртад хөдлөх бүрэлдэхүүн багтаагүй байх

Эдгээр тохиолдолд өртөөний жижүүр буюу туслах жижүүр эсвэл найруулагчийн бригадаар зүтгүүр зогсож байгаа газрыг тодруулж замнал бэлэн болсныг шалгаж, өртөөний жижүүр ба сэлгээний зүтгүүрт байдаг дэвтэрт, галт тэрэгний зүтгүүрт бол машинчийн замналын хуудсанд хориглосон заалттай дохио өнгөрч сэлгээ хийх тухай тушаал бичсэний дараа сэлгээний ажлыг гүйцэтгүүлнэ.

Бусад тохиолдолд гэрлэн дохионы хориглосон заалттай дохиогоор сэлгээ хийхийг хориглоно. 

Сэлгээний гэрлэн дохиогоор тоноглогдоогүй өртөө, зөрлөгт сэлгээний ажил хийхдээ өртөө, зөрлөгийн жижүүрийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

10.26.Галт тэрэгний найруулагчийн үүрэг:

а.Галт тэрэг найруулах төлөвлөгөө, төмөр замын хэмжээнд мөрдөгдөж байгаа бусад журам, зааврын шаардлагад нийцүүлэн галт тэргийг найруулах,

б.Сэлгээний ажилд оролцож байгаа бүх ажилтанд сэлгээний ажлын төлөвлөгөө ба түүнийг гүйцэтгэх аргыг танилцуулсаны үндсэн дээр тэдгээрийн үйл ажиллагааг зөв зохицуулан хуваарьлах,

в.Сэлгээний ажлын төлөвлөгөөг цаг тухайд нь биелүүлэх.

г.Сэлгээний ажилд оролцож байгаа ажилтны хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, ачаа ба хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангасан байхаар сэлгээний ажлыг зохион байгуулах. Хүн суулгасан, хэтрүү овортой, тэсрэх аюултай ачаатай вагоныг болгоомжтой сэлгэж байх.

10.27.Найруулагчийн бригад ээлжинд гарахын өмнө өртөөний замд байгаа хөдлөх бүрэлдэхүүний байрлалтай танилцах ба хөдлөх бүрэлдэхүүний бэхэлгээг шалгаж магадлана.

10.28.Галт тэрэгний найруулагч сэлгээний ажил эхлэхийн өмнө гүйцэтгэх үүрэг. Үүнд:

а.Сэлгээнд оролцогч бүх ажилтан, түүний дотор зүтгүүрийн бригад өөрсдийн ажлын байранд байгаа эсэхийг магадлах:

б.Сэлгээнд оролцож байгаа зүтгүүрийн бригадад болон өртөөний бусад ажилтанд сэлгээний төлөвлөгөө, түүнийг биелүүлэх ажиллагааг танилцуулах:

в.Сэлгээний хөдөлгөөнийг эхлэхэд саад болох зүйлүүд байгаа эсэхийг шалгах

10.29.Сэлгээний үед зүтгүүрийн жолоодлогыг машинч гүйцэтгэнэ. Зүтгүүрийн жолоодлогыг туслах машинчид машинч өөрийн хяналтан дор өгч болно.

10.30.Сэлгээ хийх үеийн галт тэрэгний найруулагч ба түүний туслахын үүрэг. Үүнд:

а.Вагон өөр хоорондоо болон зүтгүүртэй холбогдсоныг магадлахгүйгээр сэлгээний бүрэлдэхүүнийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно.

б.Холболт эхлэхийн өмнө вагоны салгах хөшүүргэн бариулын байдлыг зөв эсэхийг шалгах, салгалтын дараа эдгээр бариулыг хэвийн байдалд тавих.

в.Хөдлөх бүрэлдэхүүнийг довоос буулгахын өмнө салгах хөшүүргээр авто угсрааг салгаж уг хөшүүргийг буцааж хэвийн байдалд тавих.

г.Сэлгээний хөдөлгөөнд замналыг бэлтгэж байгаа сумчдад зүтгүүрийн машинчийн өгч байгаа дохио зөв өгөгдөж байгаа эсэхийг анхаарах.

д.Сэлгэж байгаа бүрэлдэхүүний үзэгдэлт сайн газар байрлах ба машинч, туслах машинчид өгч байгаа дохио харагдаж байх.

е.Замын тахир хэсэгт урт бүрэлдэхүүнтэй, үзэгдэлт муутай нөхцөлд (манан будан, цасан шуурга ба бусад) сэлгээ хийх үед дохионы заалтыг радио холбоо, паркийн хоёр талын холбоогоор давтан дамжуулах.

ж.Бүрэлдэхүүн рүү ойртохын өмнө хаах дохио байгааг магадлах.

з.Ачилт, буулгалтын газарт (түлээ, модон материал, тоосго, чулуун нүүрс, хүдэр ба бусад) сэлгээний бүрэлдэхүүнийг хөдөлгөхийн өмнө хөдөлгөөнд нөлөөлөх саад тотгор байгаа эсэхийг магадлах.

и.Ачилт, буулгалтын ажил дуусаагүй вагонтай үед сэлгээг хийхдээ зөвхөн ажил удирдагчийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

10.31.Засварын бригад ажиллаж байгаа гарам, ачаа түлшний агуулах, терминал, вагоны ба зүтгүүрийн депогийн болон зорчигчийн тавцангийн ойролцоох зам, засварын бусад зам дээр сэлгээ хийх үед найруулагчийн ба зүтгүүрийн бригад онц сонор сэрэмжтэй байж, бүрэлдэхүүн ойртох үед замын дэргэд буюу тавцан дээр байгаа хүмүүст дуун дохио өгч явахын зэрэгцээ зам, вагон засаж, ачаа ачиж буулгаж байгаа хүмүүст хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөний талаар анхааруулж байна.

Вагоноо чирж яваа үед найруулагч сүүлийн вагон дээр, туслах найруулагч бүрэлдэхүүний дунд хэсэгт байрлаж явах бөгөөд хориглосон заалттай сэлгээний гэрлэн дохиог өнгөрч сэлгээ хийх үед найруулагч замналыг шалгаж машинчийн дэвтэрт бичээд зүтгүүрийн эхний гишгүүр дээр байрлаж явна.

Вагоноо өмнөө түрж яваа хөдөлгөөний үеийн бүх тохиолдолд галт тэрэгний найруулагч хөдөлгөөний дагуу анхны вагоны гишгүүр дээр байрлана. Хашааны хаалга, өндөр тавцангийн хажуугаар явах хөдөлгөөний үед тавцан талын вагоны гишгүүр дээр байрлахыг хориглоно.

10.32.Холбох буюу татах замаар дамжих бүрэлдэхүүнийг нэг паркаас нөгөөд шилжүүлэн тавих үеийн аюулгүй ажиллагааг хангах нөхцөлийг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.

10.33.Сэлгээний үед найруулагч замын нөгөө төгсгөл талын хязгаарын шонгоос (тусгаарлагч уулзвар буюу дохио) цааш бүрэлдэхүүнийг гаргаж болохгүй.

Хийгдэж байгаа сэлгээний ажлын тухай замын нөгөө төгсгөл талд байрласан постын сумчинд мэдэгдсэн байх ба тэд нар хязгаарын шонгоос цааш хөдлөх бүрэлдэхүүн гарах боломжийг үгүйсгэсэн байна. 

10.34.Өртөөний жижүүр, сэлгээний хөдөлгөөн зохицуулагч, довын жижүүр хүн суулгасан, тэсрэх дэлбэрэх аюултай ачаа ачсан вагонтай сэлгээ хийх шаардлагатай үед энэ тухай найруулагчид мэдэгдэх бөгөөд найруулагч өөрийн туслах, зүтгүүрийн бригадад мэдээлнэ.

Сэлгээ хийх үед зүтгүүрийн бригадын үүрэг:

а.Сэлгээний ажлын төлөвлөгөөг цаг тухайд нь биелүүлэх: 

б.Өгөгдөж байгаа дохиог анхааралтай ажиглаж дохионы заалтыг тухай бүр биелүүлж байх.

в.Зам дээр байгаа хүмүүс, сумны байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглаж байх.

г.Сэлгээний аюулгүй ажиллагаа, хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангаж байх үүрэгтэй. (Техник ашиглалтын журмын 16.18 дугаар зүйл

10.35.Машинч зүтгүүр хөдөлгөөнд оруулахын өмнө өгөгдөж байгаа дохио, радио холбоо, паркийн хоёр талын чанга яригчийн холбоогоор хүлээн авсан захирамжийг зүтгүүрийн шүглээр, радио холбоогоор товч давтан батална.

Хэрэв машинч дохио ба захирамж зөв эсэхэд эргэлзсэн, сэлгээний ажлын төлөвлөгөөг мэдээгүй байгаа бол бүрэн тодруулж, магадласны дараа хөдөлгөөнд орно.

Машинч сэлгээний ажил удирдагчийн тушаалыг радио холбоо, паркийн хоёр талын чанга яригчийн холбоогоор аваагүй, гар дохионы хэрэгслээр өгч байгаа дохио харагдаагүй нөхцөлд зүтгүүрийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно.

Машинч төвлөрүүлэгдсэн сумтай сэлгээний замнал руу орохын өмнө ажил удирдагчийн тушаал, сэлгээний гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт байгаа эсэхийг магадлана.

Машинч төвлөрүүлэгдээгүй сум руу гарах бол замнал бэлэн болсон тухай сумчны дохио буюу мэдэгдлийг авна.

Сэлгээний гэрлэн дохио ажилгүй буюу сэлгээний гэрлэн дохио хооронд бүрэлдэхүүн багтахгүй үед төвлөрүүлэгдсэн сум руу гарч сэлгээ хийхийн өмнө хаалттай дохио өнгөрч сэлгээ хийхийг зөвшөөрсөн тушаалыг өртөөний жижүүрээс, (радио холбоо, паркийн хоёр талын чанга яригчийн холбооны хэрэгслээр эсвэл өөрөөс нь) ажил удирдагчаар дамжуулан авч машинчийн замналын хуудсанд (тусгай дэвтэрт) тэмдэглэл хийлгэсэн байна.

Сум, дохионы цахилгаан төвлөрүүлэлт бүхий өртөөдөд сумыг төвийн удирдлагаас суурин удирдлагад шилжүүлсэн үед сум руу гарч сэлгээ хийхийг ажил удирдагчийн дохиогоор гүйцэтгэнэ. 

10.36.Вагоноо өмнөө түрж яваа үед хэрэв машинчид замнал бэлэн болсон тухай өгч байгаа дохио, сэлгээний гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт харагдахгүй байгаа бол сэлгээний удирдагчаас дохионы нээлттэй байдлыг лавлаад сэлгээний удирдагчийн дохиогоор явна.

10.37.Найруулагчийн бригад дагалдаагүй ганц зүтгүүр өртөөний замаар хөдлөхдөө зүтгүүрийн машинчид шууд дамжуулагдаж байгаа өртөөний жижүүр ба сумчингийн дохио буюу сэлгээний гэрлэн дохионы зөвшөөрсөн заалтыг удирдлага болгоно.

10.38.Сэлгээ хийх үеийн сумчны үүрэг:

а.Сэлгээний хөдөлгөөнд өгөгдөж байгаа заалт, дохиог анхааралтай ажиглаж тэдгээрийн шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх

б.Өгч буй дохиог машинч, найруулагчид цаг тухайд тодорхой дамжуулах

в.Дохио өгөх, сэлгээний бүрэлдэхүүний хөдөлгөөний тухай мэдээ дамжуулахын өмнө замналд орсон сумын байдал зөв эсэхийг шалгах

г.Сумыг шилжүүлсний дараа түүнийг цүүгээр нь түгжих, шор нь жааз төмөртөө нягт наалдсаныг магадлах

ЯЛГАХ ДОВ, ТАТАХ ЗАМ ДЭЭРХ СЭЛГЭЭ

10.З9.Вагоныг ялгахад зориулсан довын байгууламжтай өртөөнд сэлгээний ажлыг суурь бүтэц эзэмшигчийн баталсан зааврын дагуу гүйцэтгэнэ.

10.40.Ялгах довоос вагоныг тараахын өмнө довын жижүүр дараахь үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

а.Ялгах замууд дов талаас хэр зэрэг чөлөөтэй байгаа, тэдгээр замуудад вагон оруулах боломж байгаа эсэхийг шалгах.

б.Вагон ялгах ажлын төлөвлөгөө, салгах бүлэг вагон /салгалт/-ны байрлал, салгах дараалал, салгалт бүр дэх вагоны тоо, довоос буулгах вагоны явах ангийн хэв байдал ба онцгой болгоомж шаардсан болон урт баазтай вагон байгаа зэрэг шаардлагатай мэдээлэлтэй танилцах.

в.Өртөөнд тогтоосон зааврын дагуу вагонуудыг ялгах ажиллагаанд оролцож байгаа бусад ажилтан /галт тэрэгний найруулагч, туслах, ивүүрчид ба бусад/-д ажлын шинж байдлыг танилцуулах

10.41.Довын жижүүр, галт тэрэгний найруулагч, ивүүрчин нар тараалтын ажиллагааны үед ялгах замууд вагоноор эзлэгдсэн байдал, салгасан вагонууд сум ба довын бэлийн замуудаар дээгүүр өнхөрч байгаа байдал, нэг салгалтаар хэдэн вагон салгаж байгаа, ялгах замууд руу вагон буулгах давтамж зэргээс хамааруулан дов руу түрэх хурдыг болон довоос өнхөрсөн вагоны зогсоох тоормослолтыг тохируулна. 

Довын жижүүр нь тараалтын явцад салгасан вагоны хөдөлгөөн, вагон буулгавал зохих зөв зам руу явж байгааг ажиглахын зэрэгцээ ДТХ, холбооны төхөөрөмжийн ажиллагаанд хяналт тавина.

10.42.Тараалтын явцад довын жижүүр, найруулагч нь онцгой болгоомж шаардагдсан ачаа бүхий вагон зогсож байгаа зам руу довоос салгалт хийн вагон буулгаж байгаа үед ивүүрчид ба сумчид тараалтын аюулгүй ажиллагаа, хөдлөх бүрэлдэхүүний болон ачааны бүрэн бүтэн байдлыг хангах талаар онцгой анхаарч ажиллах ёстой.

Задлан тараагдаж байгаа бүрэлдэхүүнд болон ялгах паркийн зам дээр онцгой болгоомж шаардагдах тусгай ангиллын ачаатай вагон байгаа тухай өртөөний ажилтан нарт мэдээлэх журмыг орон нутгийн заавраар тогтооно.

Доорх бүрэлдэхүүнийг огцом түлхэж сэлгээ хийх дов, хагас довоос тараахыг хориглоно. Үүнд:

а.Ачаа хүргэгчтэй вагоноос бусад хүн суулгасан вагон

б.Тэсрэх дэлбэрэх аюултай ачаа, шахсан шингэрүүлсэн хий, суурь бүтэц эзэмшигчээс тогтоосон жагсаалтанд заагдсан зарим зэрэглэлтэй ачаа бүхий вагон, шингэрүүлсэн хийнээс суларсан хоосон цистерн

в.Хэтрүү овортой, хүнд ачаатай тавцант ба хагас вагон, транспортер

г.Ажиллаагүй байгаа зүтгүүр, төмөр замаар өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүн, рефрижераторын вагон ба секц, рефрижераторын галт тэрэгний бүрэлдэхүүн, зоогийн вагон, зорчигчийн вагон, төмөр замаар явдаг кран.

д.Тусгай (радио, цахилгаан станц, эмнэлэг, клуб, хүчний хэмжүүр, зам хэмжүүр, пүүний гэх мэт) вагон болон «Довоос бүү буулга» гэсэн бичигтэй бусад вагон.

Дээр дурдсан хөдлөх бүрэлдэхүүн зөвхөн сэлгээний зүтгүүртэй дов дээгүүр явна.

10.43.Ялгах довоос вагоныг довын гэрлэн дохионы зөвшөөрсөн заалтаар тараах хурдыг довын техник тоноглол, орон нутгийн нөхцөлийг харгалзан суурь бүтэц эзэмшигч тогтооно.

Довын бэлийн паркад салгасан вагон тухайн ялгалтын зам дээр байгаа хөдлөх бүрэлдэхүүнд ойртох хурд нь 5 км/цагаас ихгүй, харин онцгой болгоомж шаардагдах ангиллын ачаатай вагонд бол 3 км/цагаас ихгүй байна.

10.44.Ялгах довоос буулгахыг хориглосон буюу буулгах үед онцгой болгоомж шаардах ачаатай вагоны ачааны жагсаалтыг суурь бүтэц эзэмшигч тогтооно. Жагсаалтанд орсон вагоны бичиг баримт дээр «Довоос бүү буулга» буюу «Довоос болгоомжтой буулга» гэсэн бичлэгтэй тэмдэг дарна.

10.45.Ачаа дагалдагч, үйлчлэгчтэй (баг) буюу мал, амьтан ачсан хүргэгчтэй вагоныг довоос тараахын өмнө галт тэрэгний найруулагч сэлгээ хийх тухай вагоны үйлчлэгч, хүргэгч (багт) нарт урьдчилан мэдэгдсэн байна.

10.46.Тараалтын явцад ивүүрчин бүр ялгах зам дээр байгаа вагоныг ажиглах ба зам вагоноор дүүрсэн үед энэ тухай довын жижүүр, найруулагчид урьдчилан мэдэгдэнэ.

Ялгах довын аюулгүй ажиллагааг хангахын тулд ивүүрчин дараахь үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

а.Бүрэлдэхүүнийг тарааж эхлэх үед өөрийн хариуцсан зам дээр байх.

б.Салгалтын тухай довын жижүүр, галт тэрэгний найруулагч, зүтгүүрийн машинчийн өгч байгаа дохиог анхааралтай ажиглах.

в.Ялгах замын багтаамжийг бүрэн ашиглахын зэрэгцээ , ялгах паркад зогсож байгаа вагон руу довоос буулгасан вагон ойртохдоо хүчтэй мөргөлдөхгүй байх, салгалтын үеийн аюулгүй ажиллагааг бүрэн хангах тооцоотойгоор вагоныг тоормослуулна. Олон вагонтой салгалтыг довоос тараах үед нэмэгдэл тоормосны ивүүрийг дунд талын вагоны хос дугуйн дор тусгай сэрээний тусламжтай тавина.

г.Тараасан вагоныг зогсоосны дараа ивүүрийг вагон дороос авах.

д.Зэргэлдээ ажлын районд салгалт ихээр хийгдэж байгаа үед тэдгээр замыг хариуцан ажиллаж буй ивүүрчинд туслах үүрэгтэй.

10.47.Өртөөний зам дээр вагоныг бэхлэх үед дараахь газруудад тоормосны ивүүр тавихыг хориглоно. Үүнд:

а.Зам төмрийн уулзварын өмнө ба зам төмрийн уулзвар дээр,

б.Суман шилжүүлгийн шор нийлсэн жааз зам төмөр дээр,

в.Тахирын гадна талын зам төмөр дээр,

г.Вагоны тэргэнцэрийн хос дугуйн хооронд

д.Суман шилжүүлгийн тоонолжийн өмнө

10.48.Гэмтэлтэй (толгой нь хагарсан, ул нь муруйсан, цуурсан, эмтэрсэн ба бусад) тоормосны ивүүрийг хэрэглэхийг хориглоно.

Тоормосны ивүүрийг (аль болох ялгарах өнгөөр) будаж, түүн дээр өртөөний тэмдэг, дугаарыг цохиж тавина. Ивүүрийг цоожтой тусгай шүүгээнд хийх эсвэл өртөөний жижүүрийн өрөөнд хадгална.

10.49.Довын жижүүр, найруулагч хоорондоо урьдчилан тохиролцохгүйгээр ялгах паркад (довын талаас буюу паркийн замын нөгөө талаас) вагоныг ухраах ба холбохыг хориглоно.

Найруулагчийн бригад нь бүрэлдэхүнийг ухраахын өмнө вагон доогуур ивүүр байхгүй, автомат угсрааны хөшүүргийн бариул хэвийн байдалд байгааг магадлана.

Ялгах зам дээр тэсрэх дэлбэрэх аюултай ачаатай вагон байгаа үед найруулагч нь вагоныг хөдөлгөхийн өмнө хөдөлгөөнд харшлах саад тотгор байгаа эсэхийг магадлана. Цаг агаарын тааламжгүй нөхцөл (хүчтэй салхи, манан будан, цасан шуурга), гэрэлтүүлэгдээгүй зам дээр сэлгээний ажлыг онцгой сонор сэрэмжтэй, шаардлагатай тохиолдолд бууруулсан хурдтай гүйцэтгэнэ.

10.50.Ялгах довын хэвийн ажиллагаа алдагдсан үед жижүүр, найруулагч, ивүүрчин, сумчин (араас яваа салгалт нь өмнө яваагаа гүйцэх, салгалт сумны хоолой дээр зогсох) дохио өгч, хөдөлж яваа ээлжит салгалтыг саатуулах арга хэмжээг авна.

ГОЛ БА ХҮЛЭЭН АВАХ, ЯВУУЛАХ ЗАМД ХИЙХ СЭЛГЭЭ

Гол зам дээр ба түүнтэй огтлолцон өнгөрөх, оруулах сумны цаана гарч хийх сэлгээг сэлгээний ажлыг хийж байгаа зам ба сум руу орохыг хамгаалсан зохих оруулах гэрлэн дохионы хориглосон заалттай үед өртөөний жижүүрийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

10.51.Өртөөний хүлээн авах, явуулах паркад хийх сэлгээг зөвхөн өртөөний жижүүрээс найруулагчид (ерөнхий даамал) сэлгээний ажлын төлөвлөгөө өгөх үедээ заасан тэр зам дээр (сум дээр) гүйцэтгэж болно. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч болон зэргэлдээ өртөөний жижүүрийн зөвшөөрөлгүйгээр машинч хоорондын зам эзлэх эрхгүйгээр өртөөний заагаас гадагш хоорондын зам руу бүрэлдэхүүн гаргаж сэлгээ хийхийг хориглоно.

10.52.Нэг замт хэсэгт сэлгээний бүрэлдэхүүн өртөөний заагаас гадагш хоорондын замд гарч болох бөгөөд дараахь зөвшөөрлийг авна. Үүнд:

а.Хагас автомат хориглолтой үед уг хоорондын замд хамаарагдах түлхүүр-очир, түүнийг байхгүй үед замын утсан мэдээ

б.Цахилгаан очирын системийн үед уг хоорондын замд хамаарагдах очир буюу түлхүүр-очир

в.Утсан холбооны үед замын утсан мэдээ, түүнд хоорондын замд гарч сэлгээ хийхийг зөвшөөрсөн зэргэлдээ өртөөний жижүүрийн зөвшөөрөл,

Өртөөний заагаас бүрэлдэхүүн гарах үед сэлгээний машинчид олгох замын утсан мэдээний дээд талд нь “Өртөөний заагаас гарч сэлгээ хийнэ” гэсэн тэмдэглэл хийгдэнэ.

Сэлгээний зүтгүүрийн машинчид замын утсан мэдээ олгон нэг замт хэсэгт хоорондын замд өртөөний заагаас гарч сэлгээ хийх тухай өртөөдийн жижүүрийн хооронд явагдах яриа бүх тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн холбоогоор түүний хяналтын дор гүйцэтгэгдэх ба галт тэрэгний утсан мэдээний дэвтэрт тэмдэглэгдэнэ.

10.53.Ачилт буулгалт, засварт ба бусад ажиллагаанд тавихаар өнгөрч явсан галт тэрэгнээс салгагдсан вагоноор хүлээн авах, явуулах замыг эзлүүлэхийг хориглоно. Завсарын өртөөний жижүүр хүлээн авах, явуулах замыг зөвхөн галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн зөвшөөрлөөр саланги болон бүлэг вагоноор түр эзлүүлж болно.

Барих мухар замыг ямар ч хөдлөх бүрэлдэхүүнээр, хамгаалах мухар замыг зорчигчийн ба хүн суулгасан ачааны вагон, тэсрэх дэлбэрэх аюултай ачаатай вагоноор эзлүүлэхийг хориглоно.

10.54.Хэрэв сэлгээний ажил хийхэд сэлгээний бүрэлдэхүүн хүлээн авах буюу явуулах зам руу гарч хийгдвэл өртөөний жижүүр нь галт тэрэг хүлээн авч явуулах гэж байгаа талаар сэлгээний бригадад радио холбоо, паркийн хоёр талын чанга яригч холбоо, сумчнаар дамжуулан урьдчилан мэдэгдсэн байна.

НАЙРУУЛАГЧИЙН БРИГАД СУМЫГ ШИЛЖҮҮЛЖ

СЭЛГЭЭНИЙ АЖИЛ ХИЙДЭГ РАЙОН

10.55.Ачих буулгах анги, хэсэг, нүүрсний агуулах, вагон, зүтгүүрийн депогийн ба дагнасан хэрэглээний салбар зам эзэмшигчийн зам руу сэлгээний зүтгүүр орох шаардлагатай үед өртөөний жижүүр, галт тэрэгний найруулагч нар вагон тавьж өгөх, татаж авах боломжийн талаар тухайн байгууллага, нэгжийн ажил удирдагчтай урьдчилан тохиролцоно. Хэрхэн тохиролцож байх тухай өртөөний техник захирамжийн актад заасан байна.

10.56.Найруулагчийн бригад сумыг шилжүүлж сэлгээний ажил хийдэг районы зам руу сэлгээний бүрэлдэхүүн оруулахын өмнө галт тэрэгний найруулагч сэлгээний бүрэлдэхүүнийг зогсоож зам, сумын байдлыг шалгах ба хөдөлгөөний аюулгүй байдалд саад учрах хүчин зүйл байгаа эсэхийг магадлана.

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ

АНХААРАМЖ ОЛГОХ ЖУРАМ

Галт тэрэг аялалд явах үед зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын онцгой анхааралтай явах нөхцөлийг хангах, зам дээр хүмүүс ажил гүйцэтгэж байгааг урьдчилан анхааруулах зорилгоор галт тэрэгний машинчид бичгэн анхаарамжийг олгоно. Үүнд:

а.Зам, гармын дохиолол, хиймэл болон бусад байгууламж эвдэрсэн, мөн түүнчлэн хурд бууруулах замд зогсох шаардлагатай барилгын болон засварын ажил хийх үед.

б.Гэрлэн дохио, семафорыг шинээр ашиглалтанд оруулах, хуучин байсныг шилжүүлэн байрлуулах, хураан авах, гэрлэн дохио, семафорын зөвшөөрсөн заалт хориглосон байдалд шилжихгүй гэмтсэн үед.

в.Ачилтын овор хэмжээнээс хэтэрч илүү гарсан ачаатай, хагас ачаатай цистерн вагонтой галт тэргийг явуулах үед. (уг галт тэрэгний явах журмыг заасан байх)

г.Тухайн хэсэгт тогтоосон хурдтай явж чадахгүй хөдлөх бүрэлдэхүүнийг галт тэргэнд холбосон үед.

д.Замаас авагддаг хөдлөх нэгжийг үзэгдэлт муутай нөхцөлд ажиллуулах, мөн түүнчлэн замын вагонцороор ажил хийх, дан зам төмрөөр явах хоёр дугуйт тэргэнцэрээр хүнд ачаа тээвэрлэх үед.

е.Зүтгүүрийн автомат дохиоллын замын байгууламж гэмтсэн үед

ё.Хурд бууруулах, галт тэрэг зогсоох шаардлагатай газар мөн түүнчлэн галт тэрэгний явах онцлог нөхцөл байдлын тухай зүтгүүрийн ба галт тэрэгний бригадад анхааруулах шаардлагатай бүх тохиолдолд (Техник ашиглалтын дүрмийн 17.32 дугаар зүйлд)

ж.Хос замтай хоорондын замд цас цэвэрлэгч машин, чиг залагч, чигжигч машин, зам тавигч кран, төмөр замын кран, чигжээс цэвэрлэгч машин, бусад машин ажиллах үед.

11.1.Бүх анхаарамж 3 төрөлд хуваагдана. Үүнд:

а.Гүйцэтгэх ажлын нөхцөл байдлаас хамааран уг ажлын удирдагч нь түүнийг дуусгах хугацааг тодорхой тогтоож чадахгүй бол тогтоосон агшнаас эхлэн өөрчлөх хүртэл хүчинтэй байх,

б.Анхаарамж олгох захиалганд заагдсан, ажил удирдагчийн тогтоож өгсөн тодорхой хугацааны туршид хүчинтэй байх,

в.Зарим галт тэргийг өнгөрүүлэхэд онцгой нөхцөл шаардлагатай үед тогтоогдох. (галт тэрэг тогтоосон хурдтай явж чадахгүй ачаатай, хөдлөх бүрэлдэхүүн байгаа, цагийн хуваарьт тусгагдаагүй зогсолттой явуулах гэх мэт)

11.2.Урьдчилан төлөвлөгдсөн ажил гүйцэтгэхийн тулд анхаарамж олгох тухай захиалгыг дараахь албан тушаалтан дор дурьдсан хугацаагаар өгнө. Үүнд:

а.Замын мастер, шугам сүлжээний хэсгийн мастер, дохиолол холбооны цахилгаан механикч нар түр хугацаагаар ажил гүйцэтгэхдээ 1 хоногоос илүүгүй,

б.Зам, дохиолол холбоо, эрчим хүч, ус хангамжийн засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн дарга нар 3 хоногийн давтамжтайгаар 10 хүртэл хоног.

в.Суурь бүтэц эзэмшигч ба тасгийн дарга 10 хүртэл хоног

Дээр зааснаас их хугацаатай анхаарамжийг суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар тогтооно. Анхаарамж тогтоох тухай тушаалаар суурь бүтэц эзэмшигчээс зохих удирдлагуудад гүйцэтгэх ажлыг дуусгах, хэвийн хурдыг сэргээсний дараа анхаарамжийг хүчингүй болгох эрх олгоно.

Замын мастер, цахилгаан механикч, эрчим хүчний мастер дараахь тохиолдолд анхаарамж олгох тухай захиалгыг өгнө. Үүнд:

- Үзэгдэлт муутай нөхцөлд замаас авагддаг хөдлөх нэгжүүд ажиллах үед,

- Замын бригадын даргын удирдлагаар замын вагонцороор хүнд ачаа зөөх үед,

Урьдчилан төлөвлөгдсөн зам засварын ажлыг гүйцэтгэх тухай анхаарамжийг олгох захиалгыг замын мастер өгнө.

Анхаарамж олгох урьдчилан төлөвлөгдсөн ажлын жагсаалтыг «Замын ажил гүйцэтгэх үед галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах заавар»-аар тогтооно.

11.3.Хөдөлгөөний аюулгүй ажиллагаанд аюул учруулж болох замын байгууламжинд илэрсэн гэмтлийг арилгахын тулд зогсоох дохиогоор хаах, хурд бууруулах дохиогоор хамгаална. Урьдчилан төлөвлөгдөөгүй ажлыг (гэмтэлтэй хавчаар, сумын шор, тоонолжийн хэсэг, зам төмрийн нэгчилсэн солилт хийх, тэдгээрийг засварлах, замын овоолтыг засах гэх мэт) хийхийн тулд анхаарамж олгох захиалгыг замын мастер (түүнийг байхгүйд замын бригадын дарга) шугам сүлжээний хэсгийн мастер, цахилгаан механикч өгнө. Энэ тухай зам, эрчим хүч, ус хангамж, дохиолол холбооны засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн дарга нарт мэдэгдэнэ.

11.4.Анхаарамж олгох захиалгыг бичгээр, цахилгаанаар, утсаар, факсаар суурь бүтэц эзэмшигчийн тогтоосон анхаарамжийг олгох өртөөдийн жижүүрт, анхаарамж олгогдох хоорондын замыг хязгаарлагч өртөөдийн жижүүрт хаяглаж өгнө.

Анхаарамж олгох өртөөдөд өгөгдсөн бичгэн захиалга, тогтоогдсон бусад хаягаар явуулах цахилгаан, утсан мэдээ нь албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан байна.

11.5.Анхаарамж олгох цахилгааныг уг анхаарамж хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс 3-аас доошгүй цагийн өмнө хүлээн авсан байхаар өгнө. Хэрэв урьдчилан төлөвлөгдөөгүй ажил хийхийн тулд анхаарамж олгох тухай захиалга, анхаарамж тогтоосон хоорондын замыг хязгаарлагч өртөөний жижүүрт шууд дамжуулагдсан (бичгээр буюу утсаар) бол уг өртөөний жижүүр нь энэ захиалгын агуулгыг зэргэлдээ өртөөний жижүүр, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нарт дамжуулах үүрэгтэй бөгөөд галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нь өртөөний жижүүрт явж байгаа галт тэрэгнүүдээс урьдчилан төлөвлөгдөөгүй анхаарамжийг ямар галт тэргэнд олгохоор өртөөн дээр зогсоохыг мэдэгдэнэ. Анхаарамж хүлээн авсан өртөөний жижүүр галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн шийдвэрээр уг галт тэргийг зогсоож анхаарамжийг машинчид олгоно.

Анхаарамж тогтоох ба өөрчлөх, захиалга, цахилгаан, утсан мэдээг шуурхай дамжуулах, заасан хаягаар хүргэх журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

11.6.Ажил удирдагч анхаарамж олгохыг хүссэн захиалга хүчин төгөлдөр болсон эсэхийг баталж магадлалгүйгээр ажил эхлэхийг хориглоно. Захиалга хүчин төгөлдөр болсныг дараахь баримтаар батлана. Үүнд:

а.Цахилгаан /утсан мэдээг/-ыг тогтоосон хаягаар дамжуулахаар хүлээн авсан цаг хугацааг бичсэн, телеграфын ажилтаны гарын үсэг бүхий цахилгааны /утсан мэдээ/ хувь. Телеграф байхгүй бол өртөөний жижүүр цахилгааныг хүлээн авч гарын үсэг зурна.

б.Анхаарамж олгох өртөөний жижүүр нь бичгэн захиалгыг хүлээн авч анхаарамжийн дэвтэрт бичиж гарын үсэг зурсан бол.

в.Анхаарамж олгох захиалгыг факсаар явуулахын өмнө тухайн хүлээн авагчид урьдчилан мэдэгдсэний дараа факсыг илгээнэ. Хүлээн авснаа эргэж заавал мэдэгдэнэ.

Зам, хиймэл төхөөрөмж, байгууламжид үүссэн хөдөлгөөний аюулгүй ажиллагаанд аюул учруулж болохуйц гэмтлийг арилгах ажлыг тухайн газрыг бүрэн хамгаалсны дараа хийнэ.

11.7.Анхаарамж олгох тухай захиалгад бичигдвэл зохих зүйлүүд. Үүнд:

а.Анхаарамж үйлчлэх хоорондын замын километр, зуут, өртөө, зөрлөгийн нэр зам ба сумын дугаар

б.Галт тэрэгний хөдөлгөөний үед сэргийлэх арга хэмжээ

в.Анхаарамж эхлэх ба дуусах хугацаа

г.Анхаарамж олгох болсон шалтгаан

11.8.Өртөөний жижүүр бүх анхаарамжийн захиалга ба үйлчлэх хугацааг анхаарамжийн дэвтэрт бичиж дугаарлана. Анхаарамж тогтоосон хоорондын замын хязгаарлагч өртөөдийн жижүүр захиалга хүлээн авсан тухай галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид илтгэнэ.

Анхаарамжийн дугаарлалтыг сар бүрийн эхний хоногийн 00.00 цагаас 1-ээр эхлэн дугаарлан хөтлөнө. Сар бүрийн эхний хоногийн 00 цагаар хүчинтэй байгаа бүх анхаарамжийг шилжүүлэн бичнэ. Дэвтэр дэх бүх бичлэгийг өртөөний жижүүр хийж гарын үсэг зурж баталгаажуулна. Өртөөний дарга түүний орлогч анхаарамжийн дэвтрийг тогтмол шалгаж байна.

11.9.Хэсгийн ба техникийн өртөөдөөс явах бүх галт тэргэнд өгөгдсөн анхаарамжийг олгоно.

Хот дүүргийн болон шинээр найруулсан галт тэргэнд анхаарамжийг галт тэргийг эхлэн явуулдаг өртөөдөөс олгоно.

Галт тэргэнд анхаарамж олгодог өртөөдийн жагсаалтыг суурь бүтэц эзэмшигч тогтооно. Өртөөдөд зэргэлдээ төмөр замын хил залгаа хэсгээс анхаарамж тогтоосон тухай цахилгааныг хаяглаж ирүүлсэн байна.

11.10.Тухайн хэсэгт тогтоосон хурдаар явж чадахгүй онцгой нөхцөл шаардсан ачаатай вагон, хөдлөх бүрэлдэхүүн холбосон галт тэргэнд, найруулсан болон зүтгүүрийн бригад солилцдог өртөөнд анхаарамж олгоно.

11.11.Анхаарамжийг ташуу шар зураастай цагаан өнгийн давхар гардаг тусгай цаасан дээр хэвлэгдсэн маягтанд өртөөний жижүүр бичиж өөрөө эсвэл өртөөний техник захирамжийн актанд заасан ажилтан үлдэх хувьд гарын үсэг зуруулж машинчид олгоно. Машинч анхаарамжийн агуулгатай туслах машинчийг танилцуулах үүрэгтэй. Туслах машинч харилцан хяналт тавьж явахын тулд анхаарамжийн агуулгаас хуулбар хийж авсан байна.

Олгогдож байгаа анхаарамжийн маягтын дугаар анхаарамжийн дэвтэрт бүртгэгдсэн дугаартай тохирч байна.

11.12.Өртөөний жижүүрээс анхаарамжийн маягтыг урьдчилан бичиж (галт тэрэгний дугаараас бусад) гарын үсэг зурна.

Анхаарамжийн маягтанд бичигдсэн зүйл нь тодорхой бөгөөд ойлгомжтой байна.

Анхаарамжийн маягтанд явуулах галт тэрэгний дугаарыг машинчид олгохын өмнө бичнэ. Галт тэрэг хос зүтгүүртэй явах үед анхаарамжийг түүчээ зүтгүүрийн машинчид олгоно. Түүчээ зүтгүүрийн машинч нь анхаарамж байгаа тухай хоёрдугаар зүтгүүрийн машинчид мэдэгдэнэ.

Өртөөний жижүүр галт тэргэнд олгосон анхаарамжийг зүтгүүрийн машинчтай тулгаж шалгана.

Галт тэрэг түлхэгч зүтгүүртэй яваа үед анхаарамжийг түүчээ ба түлхэгч зүтгүүрийн машинчид олгоно. Хот дүүргийн, зөөврийн, дамжуулах галт тэрэг болон түлхэгч зүтгүүрт анхаарамж олгох журмыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

Анхаарамж олгогдсон анхны галт тэрэгний дугаарыг олгосон өртөөний жижүүр галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид мэдэгдэнэ. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч нь хөдөлгөөний гүйцэтгэсэн зурмаг дээр тэмдэглэнэ.

11.13.Анхаарамж тогтоосон хоорондын замыг хязгаарлагч өртөөний жижүүр хүчинтэй хугацаа эхлэхээс өмнө галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчаас галт тэрэгний машинчид анхаарамж олгогдсон эсэхийг тодруулна. Галт тэргэнд анхаарамж олгогдоогүй бол олгохоор зогсооно. Урьдчилан төлөвлөгдөөгүй анхаарамж гарч ирсэн үед энэ журмын 11.5 дугаар зүйлд зааснаар анхаарамж олгоно.

11.14.Анхаарамж өөрчлөх хүртэл гэж тогтоогдсон бол хүчингүй болгосон тухай мэдэгдэл хүлээн автал галт тэргэнд олгогдоно. Тодорхой хугацаатай тогтоогдсон анхаарамжийг дурдсан хугацаанд галт тэргэнд олгоно. Ийм анхаарамжийг хүчингүй болгох тухай мэдэгдэл өгөгддөггүй. Ажил удирдагчаас анхаарамжийн хугацааг сунгах шаардлагатай болсон тухай мэдэгдэл хүлээн аваагүй бол анхаарамжийг галт тэргэнд олгохыг зогсооно.

Ажил удирдагч анхаарамжинд заагдсан ажлаа хугацаанд нь дуусгаж чадаагүй бол хугацаа дуусахаас өмнө ажил удирдагч өөрөө хоорондын замын хязгаарлагч өртөөдийн жижүүрт анхаарамж сунгах захиалгыг шинээр өгнө.

Өртөөний жижүүр захиалга хүлээн аваад галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид мэдэгдэх бөгөөд ямар галт тэргэнд анхаарамж олгогдоогүйг тодруулж, нэмэгдэл захиалганд заагдсан хугацааг дуусах хүртэл анхаарамжийг тогтоосон журмаар олгоно.

11.15.Өөрчлөх хүртэл хүчин төгөлдөр тогтоосон анхаарамжийг зөвхөн түүнийг тогтоосон ажилтан, шууд удирдах дарга хүчингүй болгох эрхийг эдлэнэ. Анхаарамж тогтоодог албан тушаалтан нь зохих ажлыг гүйцэтгэсний дараа тогтоосон анхаарамжийг хүчингүй болгох буюу анхаарамжаар тогтоосон галт тэрэгний хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэхийг өөрийн удирдлаганд байдаг аж ахуйн нэгжийн даргад даалган өгч болно. Ийм даалгаврын тухай анхаарамж олгох захиалгад заасан байна.

11.16.Өөрчлөх хүртэл хүчин төгөлдөр тогтоосон анхаарамжинд заасан шалтгааныг арилгамагц анхаарамж тогтоосон ажилтан анхаарамж олгосон хаягаар цахилгаан өгч өөрчилнө. Анхаарамжийг буулгахдаа тухайн захиалга өгсөн ажилтан хүчингүй болгож болно. Өртөөний жижүүр, анхаарамжийг хүчингүй болгосон тухайн мэдэгдлийг аваад анхаарамжийн дэвтэрт байгаа тэмдэглэлийн эсрэг талд хэнээс хэдийд (цаг, минут ба өдөр) ирснийг зааж бичнэ. Анхаарамжийг хүчингүй болгосон, хугацаанаасаа өмнө буусан тухай мэдэгдлийг хүлээн авсан өртөөний жижүүр галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид мэдэгдэнэ.

11.17.Галт тэрэгний зүтгүүрийн машинч хэсгээр явах үедээ олгогдсон анхаарамжийг баримталж, тавигдсан зөөврийн дохионы шаардлагыг биелүүлнэ.

Анхаарамжинд заасан хугацаанаас өмнө буюу хойно ажил хийж байсан газраар өнгөрөх үед зам дээр зогсоох буюу хурд бууруулах дохио байхгүй бол галт тэрэгний явах хурдыг бууруулахгүй.

11.18.Хоорондын замын байгууламж, төхөөрөмжинд гэмтэл гарсныг илрүүлсэн тухай мэдэгдлийг хүлээж авсан өртөөний жижүүр нь төхөөрөмжийг үйлчлэх ажилтанд (замын мастер, цахилгаан механикч, эрчим хүчний хэсгийн мастер) даруй мэдэгдэнэ. Хэрэв хоорондын замаар явж байгаа зүтгүүрийн машинч гэмтлийг илрүүлбэл хурдаа бууруулах, шаардлагатай бол галт тэргийг зогсоох ба ойролцоо өртөөний жижүүр буюу галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид гэмтэл саатлын байдал ба илрүүлсэн газар (километр, зуут)-ыг зааж мэдэгдэнэ.

Хэрэв хүлээж авсан (машинчаас буюу өөр хүнээс) мэдэгдэл нь галт тэрэгний хэвийн хөдөлгөөнд нөлөөлөх саад тотгортой байгааг гэрчилж байвал өртөөний жижүүр хоорондын замд явж байгаа галт тэрэгний машинчид заагдсан мэдэгдлийг дамжуулна. Мэдэгдлийн шинж байдал нь галт тэрэгний хөдөлгөөнийг явуулах боломжгүй байвал уг саад тотгорыг арилгасан тухай мэдэгдэл хүлээн авах хүртэл хөдөлгөөнийг зогсоох эрхтэй. Өртөөний жижүүр хоорондын зам хаах тухай тушаалыг хүлээлгүйгээр зэргэлдээ өртөөний жижүүрт хоорондын замд галт тэрэг явуулахгүй байхыг мэдэгдэнэ.

Хоорондын замд яваа галт тэрэгний машинч нь хүлээн авсан мэдэгдлээс хамааран аюултай газраар онц сонор сэрэмжтэй, бууруулсан хурдтай зогсоход бэлэн явах ба галт тэргийг зогсоож, саад тотгорыг арилгасаны дараа хөдөлгөөнийг сэргээж болно.

Хөдөлгөөний хэвийн ажиллагаанд нөлөөлөх саад тотгортой хоорондын замаас мэдэгдэл хүлээж аваад анхны галт тэргийг зөвхөн замын мастер, түүний эзгүйд замын бригадын даргыг дагуулан явуулж болно. Энэ галт тэрэгний машинчид гэмтлийг илрүүлсэн газраас нэг километрийн зайтай дөхөж зогсох бичгэн анхаарамж олгоно. Галт тэрэг дагалдагч ажилтан дараачийн галт тэрэг өнгөрүүлэх дэглэмийг тогтоох бөгөөд галт тэргэнд анхаарамж олгох захиалгыг өгнө.

11.19.Суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар олгогдох анхаарамж нь зохих салбар, аж ахуйн нэгжийн дарга нарт хаяглагдах ба анхаарамж тогтоосон хэсгийн галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч, зааварлагч машинч, машинч, өртөөний жижүүр, замын мастер, бригадын дарга нарт мэдэгдэж гарын үсэг зуруулна.

Энэ тушаал өртөөний жижүүр, зүтгүүрийн депогийн ажлын байранд байх ба анхаарамжийн дэвтэрт хавсрагдсан байна. Депогийн дарга тушаал хүлээж авмагц 3 хоногийн дотор зүтгүүрийн бригадад суурь бүтэц эзэмшигчийн тушаалыг танилцуулах ба энэ тухай анхаарамж олгох өртөөдийн дарга нарт мэдэгдэнэ. Үүний дараа галт тэргэнд бичгэн анхаарамж олгохгүй байж болно.

Аадар бороо орж байгаа үед анхаарамж ба дохио байгааг үл харгалзан суурь бүтэц эзэмшигчийн тушаалаар заасан газраар өнгөрөхдөө зүтгүүрийн бригад нь онцгой сонор сэрэмжтэй явах ба шаардлагатай үед хурдаа бууруулж зогсоход бэлэн явна.

АНХААРАМЖИЙН МАЯГТЫГ БӨГЛӨЖ БИЧИХ ТАЙЛБАР

Нэгдүгээр багананд-Галт тэрэг явах чиглэлийн дагууд анхаарамж тогтоосон километр, зуут, өртөөдийг дараалуулан бичнэ.

Хоёрдугаар багананд-Анхаарамжийн хугацааг тэмдэглэнэ. Хэрэв анхаарамж тодорхой хугацааны дотор хүчинтэй бол цаг хугацааг бичнэ. Жишээ нь: 8-16 нь анхаарамж хүчинтэй хугацаа нь 8-аас 16 цаг болохыг заана. Өөрчлөх хүртэл хугацаагаар тогтоосон анхаарамжийн маягтанд “Өөрчлөх хүртэл” гэж бичнэ.

Гуравдугаар багананд-Анхаарамжаар тогтоосон хурдыг бичнэ.

Дөрөвдүгээр багананд-Улаан дохио байх заалттай нөхцөлд улаан дохио, байхгүй үед галт тэрэг тогтоосон хурдаар явахыг зөвшөөрсөн бол “Тогтоосон” гэсэн үгээр тэмдэглэл хийнэ. Хурд заасан бол заасан хурдыг бичнэ.

Тавдугаар багананд-Хэсгээр галт тэрэг явах үед бусад нөхцөлийг тэмдэглэнэ.

АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ

ӨРТӨӨНД ДТХ-ЫН БАЙГУУЛАМЖИЙН ХЭВИЙН

АЖИЛЛАГАА АЛДАГДСАН НӨХЦӨЛД ГАЛТ ТЭРЭГ

ХҮЛЭЭЖ АВАХ БА ЯВУУЛАХ

12.1.ДТХ-ын байгууламжинд гарсан гэмтлийг илрүүлэх үед өртөөний жижүүр “Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т зохих тэмдэглэл хийх ба гэмтлийн тухай цахилгаан механикчид мэдэгдэнэ.

Гэмтлийг арилгаж байгууламжийн ажиллагааг тогтоосон журмаар шалгаж, “Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т цахилгаан механикч зохих бичлэг хийх хүртэл өртөөний жижүүр галт тэрэгний байдлыг үл харгалзан гэмтэлтэй байгууламжийн хяналтын хэрэгслийн заалтыг удирдлага болгон байгууламжийг ашиглахыг хориглоно.

Дээрх тохиолдолд зам, сумын чөлөөтэйг шалгах, галт тэрэг хүлээж авах, явуулах, замнал бэлтгэх ажиллагааг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.

12.2.Гэмтлийн шинж байдлаас хамааран өртөөний жижүүр нь цахилгаан механикч ирэхийг хүлээлгүйгээр ДТХ-ын байгууламжийн хэвийн ажиллагаа алдагдсан шалтгааныг тодруулахын тулд тухайн зам, суманд гадна талын үзлэгийг техник захирамжийн актанд заагдсан албан тушаалтнаар хийлгэнэ. Уг албан тушаалтан дараахь шалгалтыг хийнэ. Үүнд:

- Зам, сумын тусгаарлагдсан хэсэгт хуурамч эзэлгээтэй заалт гарсан үед зам төмрийн хэлхээний бүрэн бүтэн байдал, бусад зүйлээр холбогдсон эсэх,

- Тухайн хэсгийн зам төмөр хугарч гэмтсэн эсэх,

- Хэрэв сум удирдах пультнээс шилжүүлэгдэхгүй бол шор ба жааз зам төмрийн хооронд ямар нэг зүйл орсон эсэх.

Гадна талын үзлэгээр байгууламжийн хэвийн ажиллагааг алдагдуулсан шалтгааныг тогтоож арилгасан бол өртөөний жижүүрт байгууламжийн ашиглалтыг сэргээхийг зөвшөөрнө. Байгууламжийн ажиллагааг алдагдуулсан шалтгаан тэдгээрийг арилгасан тухай өртөөний жижүүр “Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэгийг хааж тэмдэглэл хийнэ.

12.3.Цахилгаан механикч нь байгууламжийн хэвийн ажиллагаа алдагдсан тухай мэдээ хүлээн аваад дохио ашиглахаар буюу ашиглах­гүйгээр гэмтэлтэй байгууламжийг хамаарлаас гаргах шаардлагатай эсэхийг тодорхойлох, энэ тухай зохих бичлэгийг “Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичнэ. 

Цахилгаан механикчид хориглох зүйл:

а.Өртөөний жижүүрийн зөвшөөрөлгүйгээр, “Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т тэмдэглэл хийхгүйгээр өртөөний ДТХ-ын байгууламжийн гэмтлийг арилгах ажилд орох,

б.Ажил нь түр тасалдсан төхөөрөмжийн засвар буюу гэмтлийг арилгаж дуусаад удирдах пульт дээрх хянах хэрэгслийн заалт байгууламжийн бодит байдалтай тохирч байгааг өртөөний жижүүртэй хамтран шалгаж магад­лахгүйгээр уг байгууламжийг ажиллагаанд оруулах.

12.4.Тусгаарлагдсан хэсэг, төвлөрүүлэгдсэн сум, сумны хяналтын цоож, бусад байгууламжийг дохио ашиглахаар хамаарлаас гаргасан үед замналд орсон салгагдсан байгууламжийн бодит байдлыг шалгах ажлыг өртөөний техник захирамжийн актаар тогтоосны дагуу гүйцэтгэнэ. Шалгалтын дараа галт тэрэг хүлээн авах ба явуулах ажиллагааг оруулах ба гаргах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалтаар гүйцэтгэнэ.

Цахилгаан механикч нь (түлхүүрийн хамааралтай үед монтёр) дохио ашиглахаар байгууламжийг дараахь хугацаагаар салгах эрхтэй. Үүнд:

8 цаг хүртэл өртөөний дарга, ДТХ-ын хэсгийн инженер буюу дохиолол холбооны засвар үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн удирдлагын зөвшөөрлөөр,

8 цагаас дээш /3 хүртэл хоног/ хөдөлгөөн хариуцсан салбарын даргын, 3-аас дээш хоногоор суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр,

Сум, тусгаарлагдсан хэсгийг дохио ашиглахаар хамаарлаас гаргах ажлыг ахлах инженер, ахлах цахилгаан механикчийн хяналтын дор цахилгаан механикч гүйцэтгэнэ.

12.5.Дохио ашиглахаар сум, тусгаарлагдсан хэсгийг хамаарлаас гаргах тохиолдол бүрт цахилгаан механикч нь өртөөний жижүүртэй хамтран хянах хэрэгслээр салгагдсан сум, тусгаарлагдсан хэсэг нь мөн болохыг магадлан “Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг хийж шалгана.

12.6.Дохио ашиглахгүйгээр тусгаарлагдсан хэсэг, төвлөрүүлэгдсэн сум, сумны хяналтын цоож, бусад байгууламжийг салгасан үед галт тэрэг хүлээн авах, явуулах ажиллагааг оруулах, гаргах гэрлэн дохионы хориглосон заалттай үед гүйцэтгэх бөгөөд замналд орсон сум бүрийн зөв тавигдсан байдал, хүлээн авах замын чөлөөтэйг шалгах ажиллагааг өртөөний техник захирамжийн актанд тогтоосноор гүйцэтгэнэ.

12.7.Сум, тусгаарлагдсан хэсгийг хамаарлаас гаргахын өмнө өртөөний жижүүр нь салгасан сум, тусгаарлах хэсэгт орсон сумын бариул /товруу/-д улаан өнгийн хамгаалалтын таг углана.

12.8.Цахилгаан төвлөрүүлэлтийн сумыг аппаратаас шилжүүлж болохгүй үед тэдгээрийг төвлөрүүлэлтээс гаргах ба курбелийн тусламжтайгаар гараар шилжүүлнэ.

Курбелээр сум шилжүүлэх ажиллагааг өртөөний жижүүр өөрөө буюу түүний томилсон хөдөлгөөний ажилтан гүйцэтгэнэ.

Хэрэв курбелээр шилжүүлсэн сумын байдлын хяналт аппарат дээр өгөгдөж байвал өртөөний жижүүр нь замнал зөв бэлтгэгдсэн эсэх, сумыг шилжүүлсэн ажилтны илтгэлээр болон удирдах аппаратын хянах хэрэгслийн заалтаар магадлана.

Хэрэв курбелээр шилжүүлсэн сумын байдлын цахилгаан хяналт алдагдвал зохих замналд орсон сумыг зүүдэг цоожоор цоожилно. Түлхүүр нь өртөөний жижүүр буюу түүний томилсон хөдөлгөөний ажилтанд хадгалагдана. Замналд орсон сумын байдал, түгжилтийг өртөөний жижүүр нь томилогдсон ажилтны илтгэлээр магадлана.

12.9.Сумны засвар, гэмтлийн үед шорын хоорондын механик холбоос (шорууд) салсан сумыг төвлөрүүлэлтээс (хамаарлаас) гаргана. Харин сумын шор тогтоосон байдалд бэхлэгдэнэ. (хадагдана) Шорыг бэхлэх ажиллагааг өртөөний жижүүрийн захирамжаар замын засвар хариуцсан байгууллагын ажилтан гүйцэтгэх ба “Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг хийнэ.

Дээрх сумаар галт тэрэг, сэлгээний бүрэлдэхүүн өнгөрүүлэх шаардлага гарвал өртөөний жижүүр нь шорыг бэхэлсэн тухай замын засвар хариуцсан байгууллагын ажилтны мэдэгд­лийн дараа замналд орсон сумны байдлын зөв эсэхийг өөрөө буюу томилогдсон ажилтны илтгэлээр магадлана.

Шорыг шилжүүлэгчээс салгасан үед сумыг зүүдэг цоожоор цоожлох, цоожлогдох боломжгүй үед шахагдсан шорыг хадуулна.

12.10.Сумны тусгаарлагдсан хэсэг хуурамч эзэлгээтэй үед сумыг туслах товруугаар шилжүүлж болно. Сумыг шилжүүлэх бүрийн өмнө өртөөний жижүүр нь түүнийг хөдлөх бүрэлдэ­хүүнээс чөлөөлөгдсөн болохыг магадлана. Туслах товруугаар шилжүүлсэн сум замналд орсон бол галт тэрэг хүлээн авах ба явуулах ажиллагааг оруулах буюу гаргах гэрлэн дохионы хориглосон заалттай гүйцэтгэнэ.

12.11.Хүлээн авах зам хуурамчаар эзэлгээ­тэй заагдсан үед өртөөний жижүүр өөрөө буюу техник захирамжийн актанд заасан ажилтнаар дамжуулан хөдлөх бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөн эсэхийг магадлах үүрэгтэй. Хуурамч эзэлгээтэй заасан замд галт тэрэг хүлээж авах ажиллагаа нь оруулах гэрлэн дохионы хориглосон заалттай үед гүйцэтгэнэ.

12.12.Хэрэв өртөөний жижүүр өртөөний зам, сумны секц эзэлгээтэй үед удирдах аппаратын хянах хэрэгсэл хуурамчаар чөлөөтэй зааж байгааг илрүүлбэл энэ тухай “Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг хийж цахилгаан механикчийг дуудна.

Гэмтлийг арилгатал тийм зам ба сумнууд /хамгаалах оворгүй хэсгүүдийг оролцуулан / орсон замналыг нэн даруй тогтооно. Хуурамчаар чөлөөтэйг зааж байгаа сумын тусгаарлагдсан хэсэг хөдлөх бүрэлдхүүнээс чөлөөлөгдсөн эсэхийг өртөөний жижүүр өөрийн биеэр буюу техник захирамжийн актанд заасан ажилтнаар дамжуулан шалгана. Ийнхүү шалгасны дараа өртөөний жижүүрт дохио нээхийг зөвшөөрнө. 

12.13.Хэрэв нээлттэй оруулах гэрлэн дохионы зөвшөөрсөн заалт өөрөө хориглосон заалтад шилжвэл өртөөний жижүүр сумны байдал, тусгаарлагдсан хэсэг ба хүлээн авах зам чөлөөтэй эсэхийг магадлах ба үүний дараа оруулах гэрлэн дохиог дахин нээнэ. Хэрэв оруулах гэрлэн дохио хэвийн нээгдэж байвал түүнийг цаашид ашиглахыг зөвшөөрнө. Дохио өөрөө хаагдсан тухай өртөөний жижүүр “Зам, суман шилжүүлэг, ДТХ, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэр”-т бичлэг хийж цахилгаан механикчид мэдэгдэнэ.

Хэрэв оруулах гэрлэн дохио өөрөө хаагдсаны дараа сумын байдал зөв, тусгаарлагдсан хэсэг, хүлээн авах зам чөлөөтэй байхад (хянах хэрэгслийн заалтаар шалгахад) гэрлэн дохио дахин нээгдэхгүй байвал гэмтлийг илрүүлэх болон арилгатал энэ журмын 8.18 дугаар зүйлд заасны дагуу замналыг шалгаж галт тэргийг хүлээж авна.

Гаргах гэрлэн дохио өөрөө хаагдсан үед өртөөний жижүүр энэ журмын 2.5 дугаар зүйлийн шаардлагыг удирдлага болгоно.

12.14.Түлхүүрийн хамаарлаар тоноглогдсон сумны хяналтын цоож гэмтэлтэй үед цахилгаан механикч ба монтер нь засварлахын тулд авсан бол (дохио ашиглахаар) түлхүүрийг сумчинд дамжуулна. Галт тэрэг хүлээн авах, явуулах замналд орсон сумыг зохих байдалд тавьсны дараа зүүдэг цоожоор цоожлоно. Замнал бэлэн болсон тухай өртөөний жижүүрт сумчин илтгэсний дараа хяналтын цоожны түлхүүрийг өртөөний жижүүрийн заалтаар постон дахь гүйцэтгэх аппаратад замналыг түгжихийн тулд хийнэ.

12.15.Цахилгаан төвлөрүүлэлтээр тоног­логдсон өртөөний оруулах гэрлэн дохио хориглосон заалттай үед өртөөний жижүүр нь урих дохионы товруу дарж, галт тэрэг хүлээж авах, хориглосон заалттай гаргах дохиогоор галт тэрэг явуулах зөвшөөрөл олгохоос өмнө доорх үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

а.Замналд орсон сумны байрлалд тохирсон байдалд сумны бариулыг (товруу) тавих ба хянах хэрэгслээр тогтоосон замналын зөв эсэхийг магадлах,

Замналд орсон бүх сумны бариулд (товруу) улаан таг углах.

Замналд орсон сумны байдлыг шалгасны дараа галт тэрэг явах замналын дагуу зам, сумны тусгаарлагдсан хэсэг чөлөөтэй эсэхийг өртөөний жижүүр өөрөө буюу томилогдсон ажилтан магадлана.

б.Галт тэргийг урих дохиогоор хүлээн авахад сэлгээний дохиог нээж замналыг түгжинэ. Сэлгээний дохиогоор тоноглогдоогүй өртөө, зөрлөгт галт тэргийг урих дохиогоор авахын өмнө замналд орсон сумыг зүүдэг цоожоор цоожилно.

12.16.ДТХ-ын байгууламж гэмтэлтэй, үзлэг засвар хийх үед байгууламжийг хамаарлаас гаргах, оруулах ажлыг “ДТХ-ын байгууламжийн засвар, техникийн үйлчилгээний ажлыг гүй­цэтгэх үед галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах заавар”-т заасны дагуу гүйцэтгэнэ.

Хавсралт № 1

 

ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ ТОГТООСОН ХЭРЭГСЛИЙН

ҮЕД ӨРТӨӨНӨӨС ГАЛТ ТЭРЭГ ЯВУУЛАХ

ЗӨВШӨӨРЛИЙН ЖАГСААЛТ

 

Галт тэрэг явуулах үеийн нөхцөлүүд

Машинчид хоорондын зам эзлэх зөвшөөрөл нь юу болох

Гаргах дохио нээх буюу хоорондын зам эзлэх зөвшөөрөл олгох үндэс

А.Хагас автомат хориглол

Тус бүрдээ гаргах дохиотой замаас галт тэрэг явуулах

-Гаргах дохионы зөвшөөрсөн заалт

-Зэргэлдээ өртөөний зөвшөөрлийн хориг дохио

Гаргах дохио хаагдсаны дараа /өөрөө хаагдсаныг оролцуулан/ саатсан буюу энэ чиглэлд өөр галт тэрэг явуулах

-Өртөөний жижүүрийн бүртгэлт тушаал

-Зэргэлдээ өртөөний зөвшөөрлийн хориг дохио

 

Гаргах дохио хаагдсаны дараа эсрэг чиглэлээс галт тэрэг явуулах

-Маягтын дээд талд нь “Хориглол ажиллахгүй байна” гэсэн тэмдэглэлтэй замын утсан мэдээ

-Хориглолыг хаасан ба утсан холбоонд шилжсэн тухай зохицуулагчийн тушаал, зэргэлдээ өртөөнөөс галт тэрэг хүлээн авах зөвшөөрөл бүхий галт тэрэгний утсан мэдээ

Явуулах замын замнал заагчаар тоноглогдсон нэгтгэсэн гэрлэн дохиогоор галт тэрэг явуулах

-Замнал заагч дээр явуулах замын дугаарын тоотой /ногоон өнгийн/ гаргах дохионы зөвшөөр-сөн заалт

-Зэргэлдээ өртөөний зөвшөөрлийн хориг дохио

Нэгтгэсэн гэрлэн дохио дээрх явуулах замын замнал гэмтэлтэй тохиолдолд нэгтгэсэн гэрлэн дохиогоор галт тэрэг явуулах

-Өртөөний жижүүрийн бүртгэлт тушаал

-Зэргэлдээ өртөөний зөвшөөрлийн хориг дохио

Явуулах галт тэрэгний зүтгүүр нь зөвшөөрсөн заалттай гаргах гэрлэн дохионы цаад талд байгаа бол

 Өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар

-Зэргэлдээ өртөөний зөвшөөрлийн хориг дохио

Явуулах галт тэрэгний зүтгүүр нь хориглосон заалттай гаргах гэрлэн дохионы цаад талд байгаа бол

Утсан мэдээний маягт

-Хориглолыг хаасан ба утсан холбоонд шилжсэн тухай зохицуулагчийн тушаал ба зэргэлдээ өртөөнөөс галт тэрэг хүлээн авах зөвшөөрөл бүхий галт тэрэгний утсан мэдээ

Гаргах дохио нээх боломжгүй үед галт тэрэг явуулах

-Маягтын дээд талд нь “Хориглол ажиллахгүй байна” гэсэн тэмдэглэлтэй замын утсан мэдээ

-Хориглолыг хаасан ба утсан холбоонд шилжсэн тухай зохицуулагчийн тушаал ба зэргэлдээ өртөөнөөс авсан галт тэрэг хүлээн авах зөвшөөрөл бүхий галт тэрэгний утсан мэдээ

Хоорондын замаас буцаж ирэх галт тэрэг явуулах

Гаргах дохио хаалттай үед түлхүүр-очир

-Зэргэлдээ өртөөний зөвшөөрлийн хориг дохио мөн түүнчлэн буцаж ирэх галт тэрэг явуулах тухай зохицуулагчийн зөв-шөөрөл

Хоорондын замын туршид явах түлхэгч зүтгүүртэй галт тэрэг явуулах

Гаргах дохионы зөвшөөрсөн заалт

-Зэргэлдээ өртөөний зөвшөөрлийн хориг дохио

Хэрэв галт тэрэг буюу түлхэгч зүтгүүрт олгох түлхүүр-очир байхгүй буюу байгаа нь гэмтэлтэй бол хоорондын замаас буцаж ирэх галт тэрэг түлхэгчийг явуулах ыг зөвхөн холбооны утсан хэрэгсэлд шилжсэний дараа л гүйцэтгэнэ.

Б.Цахилгаан очирын систем

Цахилгаан очирын систем гэмтэлтэй үед галт тэрэг явуулах

Замын утсан мэдээ

-Зэргэлдээ өртөөнөөс авсан утсан мэдээ

Цахилгаан очирын систем хэвийн ажилтай үед

хоорондын замд хамаарагдах очир

Зэргэлдээ өртөөнөөс очир авах зөвшөөрөл

Хоорондын замаас буцаж ирэх галт тэрэг явуулах

Түлхүүр-очир

Зэргэлдээ өртөөнөөс очир авах зөвшөөрөл

Бүрэлдэхүүнд хоорондын замын туршид явах түлхэгч зүтгүүртэй галт тэрэг явуулах

хоорондын замд хамаарагдах очир

Зэргэлдээ өртөөнөөс очир авах зөвшөөрөл

а.Салдаг очиртой үед

Очир

Зэргэлдээ өртөөнөөс очир авах зөвшөөрөл 

б.Салдаг очир байхгүй үед

Утсан холбооны маягт

Зэргэлдээ өртөөнөөс утсаар авсан зөвшөөрөл

Очирын систем гэмтэлтэй тохиолдолд галт тэрэг явуулах

Замын утсан мэдээ

Зэргэлдээ өртөөнөөс утсаар авсан зөвшөөрөл

Утсан холбоо

Утсан холбоотой үед галт тэргэнд утсан холбооны маягтанд бичигдсэн мэдээ олгогдоно. Хаалттай хоорондын замд сэргээн босгох, галт тэрэг, туслах зүтгүүр, аж ахуйн галт тэрэг ба бусад галт тэрэг явуулах үеийн бүх тохиолдолд ташуу улаан зураастай цагаан өнгийн маягтан дээр бичигдсэн зөвшөөрөл олгоно. Бүх төрлийн холбоо тасарсан үед галт тэргэнд улаанаар бичигдсэн цагаан өнгийн маягтан дээр бичсэн зөвшөөрөл олгоно.

Хавсралт № 2

 

ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ТООРМОСНЫ ИВҮҮР,

ГАР ТООРМОСООР БЭХЛЭХ НОРМ

1.Өртөөний зам дээр вагоныг бэхлэхдээ энэ журмын 10.6 дугаар зүйлд байгаа шаардлагатай тооцоот хамгийн бага нормыг удирдлага болгоно.

2.Хэвгийтэй зам дээр ачаатай бүлэг вагоныг бэхлэх тооцоог гаргахдаа дараахь томъёог ашиглан гаргана.

 

n-голын тоо

i-хэвгий

2-тогтмол тоо

200-тогтмол тоо

Хэвгийн тоон дээр тогтмол 2 гэсэн тоог нэмж нийлбэрийг гарган тухайн зам дээр бэхлэгдэх вагоны голын тоогоор үржүүлж 200 гэсэн тогтмол тоонд хувааж гарна. Жишээ нь: 25 ачаатай вагоныг 1,5 мянганы хэвгийтэй зам дээр хэдэн ивүүрээр бэхлэхийг олъё.

                                    

n = 100

i= 1.5

1.5 + 2 = 3.5

Хэвгийтэй зам дээр хоосон бүлэг вагоныг бэхлэх тооцоог гаргахдаа дараахь томъёог ашиглан гаргана.

n=голын тоо

i=хэвгий

3-тогтмол тоо

200-тогтмол тоо

Хэвгийн тоон дээр 3 гэсэн тогтмол тоог нэмж нийлбэрийг гарган бэхлэгдэх вагоны голын тоогоор үржүүлж 200 гэсэн тогтмол тоонд хувааж гаргана. Жишээ нь: Хоосон 25 вагоныг 1,5 мянганы хэвгийтэй зам дээр хэдэн ивүүрээр бэхлэхийг олъё.

n=100

i=1,5

бодохдоо эхлэн хаалтан доторхийг бодно. 1,5 + 3 = 4.5

2.Ачаатай бүлэг вагон эсвэл ачаатай ба хоосон вагоноос бүрдсэн бүлэг вагоныг бэхлэхдээ гол тутамд 10 тонноос багагүй даралттай ачаатай вагоны дор тоормосны ивүүр тавина. Хоосон вагон буюу хөнгөн ачаатай (автомашин хоосон чингэлэг гэх мэт) вагоны дор тоормосны ивүүрийг ивэхдээ бүлэг хоосон вагоны нормоор ивүүрийн тоог бодож гаргана.

3.Тоормосны ивүүр нь гэмтэлгүй бөгөөд ивүүр тус бүрийг бүрэлдэхүүний өөр өөр гол дор ивүүрийн үзүүр нь дугуйны мөөрөнд дарагдсан байхаар бэхлэнэ. Тоормосны ивүүрийг тогтмол хэрэглэдэг газарт элстэй хайрцаг тавьсан байвал зохино. Элсийг мөс, хяруутай үед хэрэглэнэ.

4.Ивүүрийг тэгш зам дээр бүрэлдэхүүний 2 талаас бэхлэнэ. Хэвгийтэй бол хэвгийтэй талаас нь тооцоот ивүүрээр ивнэ.

0.001 хүртэл болон 0.001 хэвгий дээр домбон холхивчтой хоосон вагоныг уруудуурын эсрэг талаас тоормосны нэг ивүүрээр бэхлэнэ.

5.Өнхөрч болзошгүй талаас бэхэлж байгаа бүлэг вагоны захынх нь биш вагоны дор тоормосны ивүүрээр бэхэлсэн бол энэ вагонтой энэ бүлгийн бусад бүх вагон нь найдвартай холбогдсон эсэхийг дахин шалгасан байна.

6.Домбон холхивчтой зорчигчийн вагоны бүлэг вагоныг ачаатай вагонд тогтоосон нормоор бэхлэнэ.

7.Вагонууд өнхөрч болзошгүй хүчтэй салхины (15 м/сек хүртэл) чиглэл тохирсон үед тооцоот ивүүрийг нэгээр, бүр хүчтэй салхитай /15м/секундээс дээш/ үед хоёроор нэмэгдүүлж бэхлэнэ.

8.Өртөөний зам дээр вагоныг бэхлэхдээ хоосон бүлэг вагоныг бэхлэхэд хэрэглэдэг тоормосны нэг ивүүрийг гар тоормосны 2 голоор орлуулж болох бөгөөд ачаатай бүлэг вагоныг бэхлэхэд хэрэглэдэг нэг ивүүрийг гар тоормосны 3 голоор орлуулж болох тооцоог ашиглаж болно.

Хавсралт № 3

 

ОНЦГОЙ БОЛГООМЖ ШААРДСАН АЧААТАЙ ВАГОН БА

ТУСГАЙ ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ГАЛТ ТЭРГЭНД

БАЙРЛУУЛАХ

1.Онцгой болгоомж шаардсан ачаатай вагон бүрийг галт тэргэнд холбохдоо зүтгүүр, хүн суулгасан вагоноос ба өөр хооронд нь халхлалт хийнэ. Халхлах вагоны шаардагдах тоо мөн тухайн ачааны үндсэн шинж чанарыг тодорхойлсон мэдээг ачааны бичиг баримтанд ачаа илгээгч заана.

2.Онцгой болгоомж шаардсан ачааг тээвэрлэх нөхцөлийн тухай мэдээ болон тийм ачааны жагсаалтыг “Төмөр замаар ачаа тээвэрлэх дүрэм”-д тусгасан байна.

3.Явах ангиуд нь гэмтэлгүй бүтэн боловч бүрэлдэхүүний дунд явж тохирохгүй болсон вагоныг засварын газарт вагоны депогоос тогтоосон илгээх бичиг баримтыг бүрдүүлсний дараа зөвхөн тусгай зүтгүүрээр хүргэнэ.

4. IV, V, VI зэргийн хэтрүү овортой, мөн түүнчлэн хэт хэтрүү овортой ачаатай вагоныг галт тэргэнд холбож явуулахад хяналтын жаазтай вагон холбох ба замын мастераас доошгүй албан тушаалтай ажилтныг дагалдуулна.

Замын ажилтан нь галт тэрэгний хөдөлгөөний үед хяналтын жаазын өнгөрөлтийн байдалд ажиглалт хийнэ.

Хяналтын жаазтай вагон нь зүтгүүрийн ард, IV-VI зэргийн хэтрүү овортой ба хэт хэтрүү овортой ачаатай вагон галт тэрэгний дунд хяналтын жаазтай вагоноос 20-иос цөөнгүй вагоны цаана ба галт тэрэгний сүүлээс нэгээс доошгүй вагоны өмнө явна.

“О”-оос бусад зэрэгтэй хэтрүү овортой ачаатай вагоныг урт бүрэлдэхүүнтэй галт тэргэнд холбохыг хориглоно.

5.Найм ба түүнээс дээш голтой хоосон транспортерыг 3000 тонноос илүү жинтэй галт тэргэнд тэдгээрийг явуулах үед галт тэрэгний бүрэлдэхүүний сүүлийн 1/4 хэсэгт тавихыг зөвшөөрнө.

Галт тэрэгний жин нь 3000 тонноос бага үед заагдсан транспортерыг галт тэрэгний бүрэлдэхүүний аль ч хэсэгт тавьж болно.

6.Ачааны галт тэргэнд шаардлагатай үед зорчигчийн нэг буюу бүлэг вагоныг аль ч хэсэгт холбож болох бөгөөд галт тэрэгний жин нь 3000 тонноос бага бол зорчигчийн вагоныг зүтгүүрийн ард холбоно.

Хэрэв зорчигчийн вагоныг ачааны галт тэрэгний дунд хэсэгт холбосон тохиолдолд тухайн вагоноос хойших хэсгийн жин нь 3000 тонноос ихгүй байна.

Зорчигчийн вагоныг ачааны галт тэргэнд холбосон тохиолдолд зохих халхлалтыг хийнэ.

7.Хоппер-тугнуурыг төмөр замаар зөвхөн үйлчлэгч бригадын хүмүүсийн амрах байрын хамтаар эргэх бүрэлдэхүүнээр тогтмол явуулахыг зөвшөөрнө. Энэ үед ЦНИИ-2 ба ЦНИИ-3 маягийн хоппер тугнуурыг 60 км/цагаас, ЦНИИ-ДВЗ маягийнхийг 80 км/цагаас дээшгүй хурдтай явуулна.

Тогтмол явах эргэх бүрэлдэхүүнд байгаа хоосон ба ачаатай хоппер тугнуур нь галт тэрэгний тогтоосон урт ба жингээс бага тохиолдолд эдгээрийг ганцаар буюу бүлгээр нь /хоппер-тугнуурыг уг эргэх бүрэлдэхүүнээс салгахгүйгээр/ галт тэрэгний бүрэлдхүүнд галт тэрэг найруулах төлөвлөгөөний дагуу нэмж болно. Энэ тохиолдолд галт тэрэгний бүрэлдхүүнд думпкарыг нэмж болохгүй.

Хөдөлгөөний зөвшөөрөгдсөн хурдтай эргэх бүрэлдэхүүнийг явуулах үед механик нь хоппер-тугнуурын буулгах, тугнах, төхөөрөмжийг шалгасан, тээвэрлэлтийн байдалд бүрэн оруулж үзлэг шалгалт хийсэн тухай ачааны бичиг баримтанд тэмдэглэл хийсэн байна. Энэхүү тэмдэглэлийг эргэх бүрэлдэхүүн ачаатай явж байгаа бол падаан дээр, хоосон явж байгаа бол илгээх хүснэгтийн ар талд хийнэ.

Хоппер-тугнуурын тугнах төхөөрөмжийн техникийн арчилгаа үйлчилгээг механикчийн бригад хийнэ. Вагоны техник үзлэг засварыг техник үйлчилгээний газрын ажилтан гүйцэтгэнэ.

Хоппер-тугнуурыг явуулахын өмнө илгээгч тэдгээрийг тээвэрлэлтийн бүрэн байдалд оруулж явуулахад бэлэн болсон ба хөдөлгөөний зөвшөөрөгдсөн хурдын тухай явуулах өртөөн дээр зохих тэмдэглэлийг илгээх бичиг баримт дээр хийсэн байна. Эргэх бүрэлдэхүүнээс салгагдсан ачаатай хоппер-тугнуурыг засварт явуулахын өмнө механик ачааг буулгасан ба түүний дараа тээвэрлэлтийн байдалд бэлтгэсэн байна.

Өртөөний дарга гэмтэлтэй хоппер-тугнуурыг явуулах тухай захиалга, илгээх ба ачааны бичиг баримт бүрдүүлсэн үед явуулна.

8.Төмөр замын краныг галт тэргэнд холбохын өмнө ачаа илгээгч кранд байвал зохих үйлдвэрлэгч заводын паспорт буюу зарим төрлийн кранын тусгай зааврыг бүрдүүлнэ.

Краныг галт тэргэнд явуулахад бэлэн болсныг суурь бүтэц эзэмшигчийн томилсон комисс шалгана.

Краныг галт тэргэнд холбож явуулахдаа краны ашиглалтын тусгай заавар буюу явуулах бэлтгэлийг шалгасан комиссын актанд заасны дагуу гүйцэтгэнэ.

6-аас 18.5 тоннын даацтай төмөр замын краныг галт тэрэгний сүүлийн 1/3 дэх хэсэгт байрлуулна.

Ачааны галт тэрэгний тогтоосон хурдаас бага хурдаар краныг явуулах, өнгөрүүлэх шаардлагатай үед өөрийн замын хил дотор явуулах тусгай зөвшөөрлийг суурь бүтэц эзэмшигч өгнө.

Зөвшөөрлийн хуулбарыг краны тээвэрлэлтийн бичиг баримтад хавсаргасан байна.

Краныг ажилгүй байдлаар арав хүртэл тоогоор нэгтгэн тусгай зүтгүүртэй илгээж болно.

Краныг нэгтгэн явуулах бэлтгэлийг галт тэргэнд явуулахтай нэгэн адилаар гүйцэтгэнэ.

9.Ажиллагаагүй байдалд байгаа зүтгүүрийг тэдгээрийн техникийн байдлыг шалгасан тухай акт тавьсны дараа зүтгүүрийн депогийн даргын захиалгаар явуулна.

Явуулах өртөөний даргад захиалгыг актын хамт өгнө. Актанд зүтгүүрийн явах зөвшөөрөгдсөн хурд заагдсан байна. Актын хоёрдугаар хувийг зүтгүүрийн хүргэгчид гардуулна.

Ажиллагаагүй байдалтай явуулах илчит тэргийг ачааны галт тэргэнд түүчээ зүтгүүрийн ард хоёр секцтэй бол 1, нэг секцтэй бол 2-оос илүүгүйг холбоно.

Олон тооны зүтгүүрийг явуулах, мөн түүнчлэн үйлдвэрлэсэн заводоос ирүүлэх үед нэг бүрэлдэхүүнд таваас илүүгүйг нэгтгэж явуулахыг зөвшөөрнө. (Түүчээ зүтгүүрийг тоолохгүйгээр). Хэрэв өгөгдсөн хэсгээр аялахад сери нь тохирч байвал эдгээр зүтгүүрийн аль нэг нь түүчээ зүтгүүр байж болно.

10.Хүнд маягийн замын машиныг тээвэрлэх нөхцөлийг (зам тавих машин, буталмал чулуу цэвэрлэгч, цас цэвэрлэгч) замын ажил гүйцэтгэх үеийн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зааварт заасан байна. Замын машиныг галт тэргэнд буюу тусгай зүтгүүртэй явуулахад бэлэн болсныг суурь бүтэц эзэмшигчээс томилсон комисс шалгана.

Эдгээр машиныг илгээх үед механик нь туслахын хамт дагалдана.

11.Хөдлөгч цахилгаан-төхөөрөмж, эрчим хүчний галт тэрэг буюу тусгай нэгжийг краны нэгэн адил явуулна.

Газар гүн ухдаг, гэрлэн дохио, гэрэлтүүлгийн ба нам хүчдэлийн шугамын шон тавих машиныг өөрийн голоор ба галт тэрэгний сүүлийн хэсэгт түлхэгчгүй 70 км/цагаас дээшгүй хурдтай тээвэрлэнэ.

12.Тусгай найруулсан галт тэрэгний даргаас өгсөн захиалганд үндэслэн суурь бүтэц эзэмшигч ба тасгийн даргаас өгсөн тушаалаар уг галт тэрэгний байршлыг өөрчилнө.

Тусгай найруулсан галт тэргийг 150-аас илүүгүй голтой тусгай бүрэлдэхүүнээр түлхэгчгүй явуулна.

Хүмүүсийн ба хөдөлгөөний аюулгүй ажиллагааг бүрэн хангахуйц хурд ба байрлалд шилжүүлэх зааврыг төмөр зам дотроо тогтооно. Тусгай найруулсан галт тэрэгний бүрэлдэхүүнд байгаа вагонд хүн тээвэрлэхийг зөвшөөрнө.

Тусгай найруулсан галт тэргийг байрлуулах зааврыг чанд сахих ба зөвхөн тээвэрлэхэд зөвшөөрөгдсөн вагонд үйлчлэгч нарыг байрлуулах хариуцлагыг галт тэрэгний дарга хүлээх ба хэд хэдэн бүрэлдэхүүнээр нүүх үед тэдгээрийг төлөөлсөн албан тушаалтан хариуцна.

Тусгай найруулсан галт тэрэгний дарга вагоны аж ахуйн мэргэжлийн байгууллагаар хөдлөх бүрэлдэхүүнд үзлэг хийлгэх шаардлагатай.

Тусгай найруулсан галт тэрэгний хөдлөх бүрэлдэхүүнийг үзэх, мөн түүнчлэн түүнийг явуулахад бэлэн болсныг шалгах ажлыг өртөөний дарга ба тусгай найруулсан галт тэрэгний төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй комисс гүйцэтгэнэ.

Шалгалтын үр дүнд зөвшөөрөгдсөн явах хурдыг заасан актыг бүрдүүлнэ. Акт нь ачааны бичиг баримтанд хавсрагдана.

Байрлалт шилжүүлэх галт тэрэгний бүрэлдэхүүнийг техникийн үзлэгт оруулсан, үечилсэн засварын хугацаа дуусаагүй вагоноор бүрдүүлнэ. Тусгай найруулсан галт тэрэгний хөдлөх бүрэлдэхүүн дэх бүх нэмж тавигдсан ба бусад зүйл, бүрэлдэхүүнийг техникийн үзлэгт оруулахын өмнө, уг галт тэрэгний бүрэлдэхүүний хэрэгслээр бүртгэж авсан байна.

Тусгай найруулсан галт тэрэгний бүрэлдэхүүн дэх автомат тоормосны шахалтын хэмжээ нь бүрэлдэхүүний массаас хамааран тодорхойлогдох бөгөөд 50 км/цагаас доошгүй хурдтай явах боломжийг хангасан байна.

Тусгай найруулсан галт тэрэгний бүрэлдэхүүнд тоормосны шахалт дутагдсан үед автомат тоормосоор тоноглогдсон шаардагдах вагоныг нэмнэ. Галт тэрэгний бүрэлдэхүүнд замын машин байгаа үед галт тэрэгний хурд нь зохих маягийн замын машинд тогтоосоноос илүүгүй хурдтай байна.

Хавсралт 4.

 

ДРЕЗИНИЙ ХӨДӨЛГӨӨН

НЭГ. ЗАМААС АВАГДДАГ ДРЕЗИНИЙ ХӨДӨЛГӨӨН

I.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.Замаас авагддаг хөнгөн маягийн дрезиний хөдөлгөөнийг хоорондын зам эзлэх зөвшөөрөл олгохгүйгээр гүйцэтгэнэ.

Хүнд өгсүүр, уруудуур бүхий дэвсгэр зураг ба огтлолтой хоорондын замд замаас авагддаг дрезиний хөдөлгөөний зааврыг суурь бүтэц эзэмшигч тогтооно.

 Замаас авагддаг дрезиний хөдөлгөөн нь галт тэрэгний явах цагийн хуваарьт саад болохгүй байвал зохино.

2.Шөнийн цагт түүнчлэн манан будан, аадар бороотой, цасан шуургатай, -5оС-ээс дээш хүйтэн үед замаас авагддаг дрезин хоорондын замд гаргахыг хориглоно.

Зайлшгүй шаардлага гарвал өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүнийг замаас үл авагддаг дрезин нэг адилаар (галт тэрэгний эрхтэйгээр) явуулах ба дрезинийг дагалдаж явах ахлах ажилтан нь энэ тухай өртөөний жижүүрт зохих захиалга өгнө.

3.Замаас авагддаг дрезинийг хоорондын замд гаргахдаа төмөр замын дохиоллын журамд заасан дохиотойгоор явуулна. Дрезинийг зам дээр дохиогүйгээр орхихыг хориглоно.

4.Зам төмрийн цахилгаан хэлхээтэй хэсгээр явдаг замаас авагддаг бүх дрезин зам төмрийн хэлхээн дээгүүр явахад гэрлэн дохионы дохиог хаахгүй байх зорилгоор гол нь тусгаарлагдсан байна.

5.Замаас авагддаг дрезинийг дагалдаж явах хүний тоо галт тэрэг ойртож ирэх үед түүнийг нэн даруй замаас зайлуулахад хүрэлцэхүйц байх бөгөөд ямар ч тохиолдолд жолоочийн хамт ТД-5 өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүнийг 4 ажилтан, ИД ба СМ-4 дрезинийг 2 ажилтан дагалдаж явна.

Замаас авагддаг дрезинийг дагалдаж явах ахлах ажилтан нь замын бригадын дарга, цахилгаан механикч буюу шугам сүлжээний районы масте­раас доошгүй албан тушаалтан байх бөгөөд тэднийг байхгүй үед дрезиний жолооч ахлагч нь байна.

6.Хэрэгцээтэй үед замаас түргэн зайлуулж чадах ажилтангүйгээр замаас авагддаг өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүн буюу чиргүүлийг зам дээр орхихыг хориглоно. Замаас авч тавьсан дрезиний овор хэмжээг гаргасан байна.

7.Дрезиний жолооч нь техник ашиглалтын дүрэм, дохиоллын ба галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, зам дээр ажил хийж байгаа үед галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах заавар болон аюулгүйн техникийн дүрмийн мэдлэгээр шалгалт өгсөн байх бөгөөд дрезин жолоодох эрхийн үнэмлэхээ биедээ авч явна. Жолоод­ох эрхийн үнэмлэхгүй хүн замаас авагддаг дрезинийг жолоодохыг хориглоно.

8.Дрезины хөдөлгөөний үед дараахь зүйлийг хориглоно.

а.Дрезин ба түүний чиргүүл дээр зогсох;

б.Чиргүүлийн хашлага дээр суух;

в.Нэг чиргүүлээс нөгөөд шилжих;

г.Бүрэн зогсоогүй байхад нь дрезин буюу чиргүүлд суух, буух

д.Дрезинд шатахуун хийх зогсоол дээр болон түүний хөдөлгөөний үед тамхи татах зэргийг тус тус хориглоно.

9.Замаас авагддаг дрезинийг дагалдаж яваа ахлах ажилтан нь дрезиний хөдөлгөөний болон түүн дээр явж байгаа ажилтны аюулгүй ажиллагааг хариуцна. Тэрээр галт тэрэгний хөдөлгөөний цагийн хуваарийг биедээ авч явах ба өртөөнөөс хоорондын замд гарахын өмнө өөрийн цагийг өртөөний жижүүрийн цагтай тулгаж, дрезиний бүрэн бүтэн эсэхийг магадлаж, шатахуунаар хангагдсан ба зохих дохио байгаа эсэхийг шалгана.

10.Дрезиний жолооч нь ялангуяа хамгаа­лалтгүй гармаар болон замын ажил хийж буй хэсгээр явж өнгөрөхдөө онц анхааралтай явна.

11.Дрезинийг дагалдаж яваа ахлах ажилтан нь өртөөний ажилтан нарын (өртөө­ний жижүүр, сумчин, дохиочин) зөвшөөрөлгүйгээр өртөөний зааг дотор өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүнтэй явах, мөн түүнчлэн өртөөний жижүүрт мэдэгдэж, түүнээс галт тэрэгний жинхэнэ хөдөлгөөний тухай бичгэн мэдэгдэл авахгүйгээр хоорондын замд гарах эрхгүй. Өртөөн дээр ирэх үедээ орох постын сумчны (дохиочны) зааврыг удирдлага болгоно.

12.Замаас авагддаг дрезинийг дагалдаж яваа ахлах ажилтан нь хоорондын замд гарахын өмнө дрезиний хүрэх газрыг зааж түүнийг явуулах шаардлагатай болсон тухай ба зэргэлдээ өртөө хүрэхэд (хоорондын замын аль нэгэн хэсэгт хүрэхээр эсвэл хоорондын замд зогсолтгүйгээр явж байгаа үед) дрезинийг замаас авах хүртэл шаардагдах хугацааны тухай өртөөний жижүүрт мэдэгдсэн байна.

13.Өртөөний жижүүр дрезинийг хоорондын замд явуулах шаардлагатай болсон тухай дрезинийг дагалдаж яваа ахлах ажилтны мэдэгд­лийг хүлээн аваад галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид мэдэгдэж галт тэрэгний хөдөлгөөний байдлыг магадласан байна.

14.Замаас авагддаг дрезинийг дагалдаж яваа ахлах ажилтан нь галт тэрэгний хөдөлгөөний байдлыг өртөөний жижүүрээс магадлаад дрезинийг тогтоосон шаардлагыг баримтлан явуулахад хүрэлцэхүйц хугацаа байвал (өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүнийг дагалдан яваа ахлах ажилтны захиалгаар) дрезинийг явах хугацааны туршид галт тэрэгний хөдөлгөөн ямар байх тухай мэдээлсэн ДУ-62 маягтын магадлагаа бичгийг нэгээс дээшгүй цагийн өмнө өртөөний жижүүрээс авсан бана. хэрэв замаас авагддаг дрезин нь өртөөний жижүүрээс ДУ-62 маягт бүхий магадлагаа бичгийг авснаас хойш 10 минутын хугацаанд хоорондын замд гарахгүй бол дрезинийг дагалдаж яваа ахлах ажилтан өртөөний жижүүрээс шинэ магадлагаа бичиг авах буюу эсвэл урьд өгөгдсөн магадлагаа хүчин төгөлдөр хэвээрээ байгаа тухай баталгаа авах ёстой.

15.Өртөөний жижүүр ДУ-62 маягтын магадлагаа бичгийг олгохдоо галт тэрэгний хөдөлгөөний дэвтэрт бичигдсэн зүйл, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчаас авсан мэдээ зэргийг удирдлага болгоно. Өртөөний жижүүр уг ДУ-62 маягтын магадлагааг 2 хувь бичиж нэгийг нь дрезин дагалдаж яваа ахлах ажилтанд олгож, нөгөөг (хуулбарыг) өөртөө үлдээнэ. Өртөөний жижүүр уг магадлагаанд олгосон цаг, минут болон ямар хугацаагаар үүнийг олгосон тухай зааж бичнэ.

ДУ-62 маягтын магадлагаа олгосон цагийг дрезинийг явуулсан цагт тооцно.

16.Замаас авагддаг дрезинийг дагалдаж яваа ахлах ажилтан дор дурдсан тохиолдолд хоорондын замд гарч болно. Үүнд:

а.Хоорондын замд дрезин явах хугацааны туршид хоорондын зам эсрэг чиглэлийн галт тэрэгнээс чөлөөтэй байвал,

б.Галт тэрэгний хойноос нь 500-аас доошгүй метрийн зайтай явуулж болох бөгөөд тэгэхдээ тэр чиглэлд явуулах дараачийн галт тэрэгнээс заавал 15 минутаас багагүй хугацааны өмнө явуулна.

17.Дрезин хоорондын замаас өртөөн дээр ирмэгц замаас авагддаг дрезинийг дагалдаж яваа ахлах ажилтан ирсэн тухайгаа бичгээр эсвэл утсаар өртөөний жижүүрт нэн даруй мэдэгдэх бөгөөд явуулсан өртөөний жижүүр энэ тухай ДУ-62 маягтын хуулбарт тэмдэглэл хийнэ.

18.Замаас авагддаг дрезинийг хоорондын замд явуулсны дараа ДУ-62 маягтанд заасан хугацаанд дрезин зэргэлдээ өртөөнд очсон тухай мэдээ хүлээж аваагүй бол өртөөний жижүүр доорх үйлдлийг гүйцэтгэнэ. Үүнд:

а.Магадлагаанд заасан хугацаанаас 10 ба түүнээс дээш минутын өмнө уг хоорондын замд тэр чиглэлийн галт тэргийг явуулах хэрэгцээ тохиолдвол замаас авагддаг дрезин хоорондын замд байгаа ба мэдэгдэх дохио өгөх тухай анхаарамжийг машинчид олгоно.

б.ДУ-62 маягтын магадлагаанд заасан хугацаанаас өмнө эсрэг чиглэлийн галт тэрэг явуулах зөвшөөрөл лавласан үед дрезин очих хүртэл буюу эсвэл ДУ-62 маягтанд заасан хугацаа дуусах хүртэл уг галт тэргийг саатуулж байхыг зэргэлдээ өртөөний жижүүрээс шаардана.

в.Зэргэлдээ өртөөний жижүүрт дрезин явуулсан ба түүний аялах нөхцлийн тухай мэдэгдэнэ. Харин зэргэлдээ өртөөний жижүүр ийм мэдэгдэл хүлээж аваад ДУ-62 маягтын магадлагаанд заасан хугацаа дуустал буюу дрезин иртэл өмнөөс нь галт тэрэг явуулах эрхгүй болно.

19.Замаас авагддаг дрезинийг дагалдаж яваа ахлах ажилтан түүнчлэн дрезиний жолооч нь өртөөнөөс гарч хоорондын замаар явах үеийн үүрэг:

а.Замын чөлөөтэй эсэхэд онцгой анхаарал тавьж сонор сэрэмжтэй байх ба галт тэрэг ирэх үед зогсож дрезинийг замаас авахад бэлэн байна.

б.Хүлээн авсан ДУ-62 маягтын магадлагааг удирдлага болгон галт тэрэг ирэхээс өмнө дрезинийг замаас цаг тухайд нь авч дрезиний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангаж байна.

в.Замаас авагддаг дрезин явах замд манан будан, цасан шуурга болон ширүүн бороо тохиолдвол цааш явахаа больж дрезинийг замаас авна.

20.ДУ-62 маягтын магадлагааг олгосон хугацаа дуусаад замаас авагддаг дрезинийг хоорондын замд замаас авч тавих буюу хоорондын замд зогссоны дараа хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэх хэрэгцээ тохиолдсон үед дрезинийг дагалдаж яваа ахлах ажилтан дор дурдсан нөхцөлийг бүрдүүлвэл хоорондын замыг заагласан өртөөдийн аль нэг рүү явах буюу эсвэл хоорондын замаас авагддаг дрезинтэй явах эрхтэй. Үүнд:

а.Утсан холбоотой үед өртөөний жижүүрт амаар захиалга өгч галт тэрэгний хөдөлгөөний тухай магадлагааг утсан мэдээгээр авсны дараа гагцхүү дрезинийг хоорондын замд гарах бололцоо байвал түүнийг зам дээр тавина.

б.Утсан мэдээ байхгүй үед тэр чиглэлийн галт тэрэгний хойноос (араас нь явах галт тэрэг байхгүй бол) 500-аас доошгүй метрийн зайтай явна.

в.Утсан холбоо ба тэр чиглэлийн галт тэрэг байхгүй үед (тал талдаа нэгээс доошгүй километр газарт үзэгдэлт сайн байвал хоорондын замд гарч 25 км/цагаас дээшгүй хурдтай явж болох ба харин галт тэрэг ойртон ирэх үед зогсож дрезинийг замаас буулгахад бэлэн байх ёстой.

21.Галт тэрэгний хөдөлгөөний тухай мэдэгдлийг ахлах ажилтанд утсаар мэдэгдсэн өртөөний жижүүр замаас авагддаг дрезинийг хоорондын замд гаргахын тулд ДУ-62 маягтын магадлагааг бөглөж хэрэгцээтэй үед галт тэргэнд анхаарамж олгоно.

II.ТЭЭВРИЙН ТД-5 ДРЕЗИНИЙ ХӨДӨЛГӨӨН

22.Тээврийн ТД-5 дрезинийг чиргүүлгүйгээр үүнийг замаас авч чадах 4-өөс доошгүй хүнтэйгээр гагцхүү өдрийн цагт үзэгдэлт сайтай үед авагддаг дрезиний адилаар явуулж болно.

23.Тээврийн ТД-5 дрезин чиргүүлтэйгээр буюу 4-өөс доошгүй ажилтантай тэрчлэн шөнийн цагт ба өдрийн үзэгдэлт муу үед (манан, будан, цасан шуурга зэрэг бусад цаг агаарын муу нөхцөлд) явуулах бол түүнийг галт тэрэгний нэгэн адилаар хоорондын замд гаргана.

24.Хоорондын замыг эзэлж галт тэрэгний эрхтэйгээр явах ТД-5 дрезинийг замын аж ахуйн байгууллагын (замын бригадын даргаас доошгүй албан тушаалтай) буюу уг дрезинийг хариуцах бусад албаны хариуцлагатай ажилтны захиалгаар галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн тушаалаар явуулна.

25.Хэрэв дрезин галт тэрэгний эрхтэйгээр явж байгаа бөгөөд ямар нэгэн ажил гүйцэтгэхээр хоорондын замд зогсох шаардлагатай бол өртөөний жижүүр хоорондын зам эзлэх зөвшөөрлөөс гадна энэ журмын 7.16 дугаар зүйлд заасны дагуу анхаарамж олгоно.

Анхаарамжинд зааснаас илүү хугацаагаар хоорондын зам эзлэхийг хориглоно.

26.Урагшаа явахыг (гэрэлтэй талаар) дрезиний үндсэн явалт гэнэ. Ухарч явахыг зөвхөн өртөөн дээр сэлгээ хийх үед зөвшөөрнө.

27.Тээврийн ТД-5 дрезиний хөдөлгөөний хурдыг хоорондын замд 50км/цаг, өртөөний замд 25 км/ цаг, суман дээгүүр 15 км/цагаас ихгүй тогтооно. Үзэгдэлт муу үед хөдөлгөөний хурд 25 км/цагаас хэтрэхгүй байх бөгөөд гэрлээ (чийдэн ба дохионы арын улаан гэрлийг) асаасан байна.

28.Дрезинийг чиргүүлтэй ба чиргүүлийн хоорондох холбоосыг авто угсрааны үлгэрчилсэн багажаар шалгаж хөдөлгөөний үед өөрөө салах явдлыг гаргахгүй байна. Дрезинийг тавцант вагон ба бусад вагонтай холбохыг хориглоно.

29.Нэг зэрэг явах хүмүүсийн тоо нь:

а.Дрезин дээр 6 хүнээс;

б.Ачаагүй чиргүүл дээр 10 хүнээс;

Бүрхүүлгүй дрезин ба чиргүүл дээр зөвхөн дулааны улиралд хүмүүс тээвэрлэж болно.

Дрезин дээр ачаа тээвэрлэж болохгүй.

30.Чиргүүлтэй ТД-5 дрезин дээр ажиллах ажилтан буюу ачаа тээвэрлэхээр хоорондын замд гарах үед ажлын удирдагчаар замын бригадын дарга, цахилгаан механикч буюу шугам сүлжээний район хариуцсан мастераас доошгүй албан тушаалын ажилтанг томилно. Чиргүүлээр ажилтныг зөөх, тээвэрлэх үед чиргүүл бүр дээр туршлагатай ажилтнаар ахлагчийг томилох бөгөөд тэр чиргүүлээр тээвэрлэгдэж байгаа хүмүүсийн аюулгүй ажиллагаа, журам дэглэмийг хянаж байна. Чиргүүл дээр тоормослогч хэрэгсэл байхгүй үед чиргүүлтэй дрезинийг хоорондын замд явуулахыг хориглоно.

Ачаа ачсаны дараа тоормосны хөшүүргийн чөлөөтэй байгаа эсэхийг магадлана. Тээвэрлэж байгаа ачаагаар тоормосны хөшүүргийг дарахыг хориглоно.

III.ЗАМЫН ДЭВСГЭР БА ОГТЛОЛ ЗУРГИЙН ХУВЬД

ХҮНД НӨХЦӨЛТЭЙ ХООРОНДЫН ЗАМААР ЯВАХ ЗАМААС

АВАГДДАГ ДРЕЗИНИЙ ХӨДӨЛГӨӨН

31.Замын дэвсгэр ба огтлол зургийн хувьд хүнд нөхцөлтэй хоорондын замаар (тал талдаа 1 километрээс цааш газарт үзэгдэлт хангагдаагүй) явах замаас авагддаг нэгжийн хөдөлгөөний зааврыг суурь бүтэц эзэмшигч тогтооно. Ийм тохиолдолд дрезинийг замаас авагддаг нэгжийн хөдөлгөөний (галт тэрэгний эрхтэйгээр) заавраар эсвэл орон нутгийн нөхцөл байдлыг харгалзан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, галт тэрэгний хойноос цаг хугацаагаар зааглан явуулж болно.

32.Замын тахир ба гүн сэтэрхий газраар явж өнгөрөхдөө маш сонор сэрэмжтэй, зам дээр саад учирсан цагт нэн даруй зогсоход бэлэн байх.

ХОЁР.ЗАМААС АВАГДДАГГҮЙ ДРЕЗИНИЙ ХӨДӨЛГӨӨН

1.Төмөр замаар явдаг замаас авагддаггүй замын моторт тээврийн хэрэгсэл ашиглалтын дор дурдсан зааврыг төмөр замын тээврийн бүх үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, түүнчлэн төмөр замаар явах эрх бүхий дрезин, моторт тэрэг ба автомоторисыг ашигладаг бусад газрууд заавал биелүүлнэ.

2.Бусад газрын мэдэлд байгаа дрезин ба моторт тэргийг шаардлагатай тохиолдолд суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр төмөр замаар явуулах бөгөөд тэгэхдээ уг зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа ба хөдлөх нэгжийн явах газрыг тэр зөвшөөрөлдөө заасан байна.

3.Техникийн нөхцөл ба батлагдсан төсөлд тохирох бүтэц бүхий дрезин, моторт тэрэг ба автомоторисыг төмөр замд ашиглана. Тэдгээрийн бүтцэд төслийг баталсан байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулахыг хориглоно.

4.Дрезин, моторт тэрэг ба авто­моторис нь төмөр замын техник ашиглалтын журамд заасан тэмдэг ба бичигтэй байх бөгөөд бусад газрын мэдэлд байгаа дрезин, моторт тэрэг, автомоторис нь тэр газрынхаа ялгах тэмдэгтэй байна.

5.Дрезин, моторт тэрэг автомоторис нэг бүр дээр техникийн паспорт хөтлөх бөгөөд түүнд үйлдвэрээс гарсан ба ашиглалтад орсон он, сар, өдөр, гүйлт, бүтцийн өөрчлөлт, анхны хөдөлгүүрийг сольсон эсэх, хугацаат засварын тухай бусад шаардлагатай мэдээлэлийг тэмдэглэнэ.

6.Төмөр замын хэмжээгээр ашиглагдаж байгаа дрезин, моторт тэрэг, автомоторисийг эдгээрийн аль албан газрын харьяанд байгааг үл харгалзан суурь бүтэц эзэмшигчийн мэргэжлийн комиссоос олгосон замын моторт тээврийн уг нэгжийг жолоодох эрхийн үнэмлэхтэй, техник ашиглалтын дүрэм, дохиоллын ба галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам болон аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт өгсөн хүн жолоодно. Дрезин, моторт тэрэг ба автомоторисыг нэг жолооч үйлчилнэ.

Өргүүрээр төхөөрөмжлөгдсөн дрезинийг суурь бүтэц эзэмшигчийн заалтаар жолооч ба түүний туслах үйлчилнэ.

7.Хоорондын замд явуулж байгаа дрезин, моторт тэрэг ба автомоторис нь галт тэрэгний нэгэн адил явах эрхтэй.

8.Замаас авагддаггүй тээврийн моторт нэгжийг хоорондын замд явуулах ажлыг өртөөний жижүүр зөвхөн галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ. Анхны өртөөнөөс явуулахдаа жолоодох эрхийн үнэмлэх ба аж ахуйн зохих нэгжээс олгосон замналын хуудас, түүнчлэн бусад газрын мэ­дэлд байгаа дрезин, моторт тэрэг ба автомо­торисын төмөр замаар явах зөвшөөрөл жолоочид нь байгаа эсэхийг өртөөний жижүүр шалгана.

9.Хоёроос доошгүй тооны дрезин, моторт тэрэг ба автомоторисыг холбож явуулахыг зөвшөөрнө. Замын моторт тээврийн нэгжид залгагдах хөдлөх нэгжийн тоог паспортанд заасан тоормосны хэрэгсэл байгаа эсэх, баримтлах уруудуур дээр явах зөвшөөрөгдсөн хурд зэргийг харгалзан суурь бүтэц эзэмшигч тогтооно.

 Зөвхөн дрезин, ДГКУ, АСГ автомоторис АГВ ба АГМ-ийг галт тэрэгний бүрэлдэхүүнд тээвэрлэхийг зөвшөөрнө. Тэдгээрийг тээвэрлэх журмыг энэ хавсралтын 21-27 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэнэ.

10.Дрезиний тэвшинд ба автомоторис, моторт тэрэгний бүхээгт паспортад зааснаас илүү (үйлчлэх бригадын ажилтан нараас бусад) хүмүүсийг авч явахыг хориглоно. АГМУ дрезин дээр 3-аас, ДГКУ дрезин дээр 4-өөс илүүгүй ажилтан, хэрэв дрезин нь хүн суухад зориулагдан хийгдсэн суудлаар тоноглогдсон бол зохих тооноос илүү ажилтан авч явахыг хориглоно.

11.Дрезин, моторт тэрэг ба автомоторист холбосон тавцант вагонд ажилтан тээвэрлэхийг хориглоно. Дрезин ба моторт тэрэг чиргүүлээ түрж явахаас өөр бололцоогүй үед (ачаа буулгасны дараа хоорондын замаас өртөө рүү буцах үед, ирэх өртөөнд сэлгээ хийх зэрэг тохиолдол) жолоочийн туслах буюу томилогдсон дохиочингоос өөр хүн чиргүүл дээр явахыг хориглоно.

12.Ажиллаж байгаа дрезин, моторт тэрэг ба автомоторис нь:

а.Гол сэлбэг хэрэгсэл ба эд хогшил, бензинээр ажилладаг хөдөлгүүртэй бол сэнсний оосор, агшаагуур, бүрэн тооны очлуур, асаалтын ороомог, дамжуулах гинж (нэг ажиллагаатай бол) буюу чагтан гол, тоормосны иж бүрдэл, бензиний хоолойг үлээлгэж цэвэрлэхэд зориулсан авто машины шахуурга:

- Дизель хөдөлгүүртэй бол сэнсний хийн шахуургын дамжлагын ременүүд тус бүр 3 ширхэг буюу хийн шахуургын кардан, дамжуулгын, түлшний шахуургыг форсунктай холбогч хоолойнууд (2 ширхэг)

- Түлш шахаж нэмэх хөөргө иж бүрдлээрээ.

- Бүх дрезин, моторт тэрэг ба автомоторист цэнэглэгдсэн гал унтраагч, тулгууртай шурган буюу шахуурган өргүүр, (20 тонны даацтай), тоормосны ивүүр, нэг ширхэг прожекторын ба арын дэнлүүний бүх чийдэнгүүд:

б.Дохионы багаж, хэрэгслүүд:

- Бүрээ, дохионы дөрвөн ширхэг дарцаг (2 ширхэг улаан ба 2 ширхэг шар өнгөтэй) 6 ширхэг бялт, гар дэнлүү 2 ширхэг тус тус байна. Дрезин, моторт тэрэг ба автомоторист нь хөдөлгөөний хурд ба гүйлтийг заагч хурд хэмжигчээр тоноглогдсон байна.

13.Замын моторт тээврийн нэгжийг тэдний тасралтгүй ажиллагаа ба хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангаж чадахуйц бүрэн бүтэн байдалд байлгаж байх ёстой. Гэмтэлтэй дрезин моторт тэрэг автомоторис ба чиргүүлийг хоорондын замд гаргахыг хориглоно. Тэдгээрт тавигдсан халаалтын багажууд нь галын аюулгүй ажиллагааны зааврын шаардлагыг бүрэн хангасан байна.

 Өртөөнөөс явахын өмнө жолооч нь моторт хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн эсэхийг шалгаж, үзлэг хийх үүрэгтэй бөгөөд тэгэхдээ мотор, явах анги, тоормосны байгууламж, нуман зүүлт, өргүүрийн төхөөрөмж ба угсрах өргөгчийн байдалд онцгой анхаарал тавьж чиргүүлтэйгээ зөв холбогдсон, ачаа зөв ачигдаж бэхлэгдсэн эсэхийг мөн түүнчлэн өргөгч ба эргэх тавцан найдвартай бэхлэгдсэн, энэ хавсралтын 12 дугаар зүйлд заасан дохионы хэрэгслүүд, сэлбэг хэрэгсэл ба жижиг хэсгүүд байгаа эсэхийг шалгана.

14.Дрезин, моторт тэрэг, автомоторисын жолооч нар нь ажилд гарах үедээ:

а.Техник ашиглалтын дүрэм, дохиоллын журам, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, аюулгүй ажиллагааны заавар, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангахад чиглэгдсэн замын хэмжээний бүх тушаал, цахилгааны шаардлагыг баримтлах

б.Замын моторт тээврийн зохих нэгжийг жолоодох тогтоосон зааврын эрхийн үнэмлэх (техникийн үзлэгийн акт, албан ёсоор бөглөсөн замын хуудас зэргийг биедээ авч явна. Бусад газрын мэдэлд байгаа замын моторт тээврийн нэгжийн жолооч нь дээр дурдсан зүйлээс гадна техник ашиглалтын дүрмийн мэдлэгээр шалгалт өгсөн тухай үнэмлэх биедээ авч явах ба замаар явах зөвшөөрөлтэй байна.

15.төмөр замаар тогтмол явдаг түүнчлэн төмөр замын бус байгууллагын мэдэлд байгаа замын моторт тээврийн нэгжүүдэд жил бүр техникийн шалгалт, үзлэг туршилтыг заавал хийж байна. Эдгээр ашиглалтанд тэнцсэн тухай гэрчилгээтэй байна.

16.Замын моторт тээврийн техникийн үйлчилгээний үед техникийн паспорт байгаа эсэх ба түүний бөглөлт зөв эсэхийг шалгана.

17.Замын моторт тээврийн техникийн хяналтын үзлэгийг замын аж ахуйн байгууллагын даргын томилсон (замын моторт тээврийн мэргэжилтэн) ажилтан аж ахуйн нэгжийн төлөөлөгч ба данслагдсан өртөөний буюу ойролцоо орших өртөөний вагон үзэгч нар гүйцэтгэнэ. Үзлэгийн үр дүн ба туршилтын аяллын актыг тогтоосон маягтаар бүрдүүлнэ.

18.Замаас авагддаггүй нэгжийг ашиглах үед зам төмөр хэлхээгээр тоноглогдсон хэсгүүдэд түүний жолооч нь хос дугуйн өнхрөх гадаргуу цэвэрхэн эсэхийг нягтлан шалгана. Зам төмрийн толгой мазут, цас элс ба бусад материалаар бүрхэгдэн шунт алдагдуулж болзошгүй бол энэ зам дээр дрезин, моторт тэрэг ба автомоторисыг зогсоохыг хориглоно

Автомат хаалт буюу гэрлэн дохионы дохиоллоор тоноглогдсон гарамд ойртох үед жолооч нь онц сэрэмжтэй явна.

19.Жилийн үзлэгийн актгүй ба засварын хугацаа дууссан замын моторт тээврийн хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглахыг хориглоно.

20.Өөрийнхөө мэдэлд замын моторт тээвэр бүхий аж ахуйн нэгжийн дарга нар нь дрезин, моторт тэрэг ба автомоторисын үечилсэн засвар, үзлэг ба магадлагаа хийх тогтоогдсон хугацааг чанд баримтлах, тэдгээрийн байдал, жолооч нар тэдгээрийн туслахын техник ашиглалтын дүрэм, хэсгийн огтлол зураг, дохио ба заагч, мөн түүнч­лэн чиргүүлтэй ба бусад хөдлөх бүрэлдэхүүнтэй явах, өртөөн дээр ба хоорондын замд ачааг ачих, буулгах журмын мэдлэгийг тогтмол шалгана.

21.ДГКУ, асГ дрезин ба угсран сэргээн босгох автомоторисын АГВ, АГВМ-ийг ачааны галт тэргэнд өөрийн гол дээрх ачааны адилаар илгээнэ.

22.Түлхэгчгүй явах галт тэрэгний бүрэл­дэхүүнд ДГКУ ба АГВ, АГМУ автомоторисыг сүүлийн дөрвөн голт вагоны өмнө холбоно.

23.Бүрэлдэхүүнд нь ДГКУ, АСГ дрезин ба АГВ, АГМУ автомоторис орсон галт тэргийг түлхэхийг хориглоно.

24.Заагдсан дрезин ба автомотористтай ачааны галт тэрэг 70 км/цаг хүртэл хурдтай явахыг зөвшөөрнө.

25.ДГКУ, АСГ дрезин ба угсран сэргээн босгох АГВ ба АГМУ автомоторисыг ачааны галт тэргэнд илгээх үед тэдгээр дрезинүүдийн техник тоноглол ба тээвэрлэлтийн журмыг мэддэг, эрхтэй жолооч дагалдана. Жолооч нарт ачааны галт тэргэнд дрезинийг тээвэрлэх журмын тухай зааварчилгаа өгсөн байна. Зааварчилгаа өгсний дараа акт бүрдүүлнэ.

26.Ялгах довоос ДГКУ, АСГ дрезин ба АГВ АГМУ автомоторисыг буулгахыг хориглоно.

27.Заагдсан дрезиний гол дээрх ачаалалтын ялгавар 2 тонноос хэтэрч болохгүй. Энэ зорилгоор ДГКУ, АСГ дрезин ба АГВ, АГМУ, автомоторисыг тээвэрлэлтэд бэлтгэхдээ дээр нь тохируулан замын чигчээс ачих ба очих газар руу тээвэрлэх зөвшөөрөл авахын тулд илгээгч нь явуулах өртөөний жижүүрт захиалгаа өгөх бөгөөд явахад бэлэн болсон эсэхийн шалгалтыг суурь бүтэц эзэмшигчийн томилсон комисс үзнэ.

ДГКУ, АСГ, дрезин, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүн ба АГМУ автомоторисыг галт тэрэгний бүрэлдэхүүнд явуулахын өмнө тэдгээрийг тээвэрлэлтэнд бэлэн болгосон тухай акт бүрдүүлнэ. Актыг 4 хувийг үйлдэх ба илгээж байгаа дрезин, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний техникийн бичиг баримтанд 1 хувийг хавсаргана. Актын 2 хувь нь ачааны бичиг баримтанд хавсаргахаар өртөөнд дамжуулна. Үлдсэн 1 хувь нь ачаа илгээгчийн хэрэгт үлдэнэ.

Замын моторт тээврийн арчилгаа ба ашиглалтын дэглэмийг тусгай заавраар тогтооно.

 

 

ГАРЧИГ

Нийтлэг үндэслэл

Нэгдүгээр бүлэг

Автомат хориглолын үеийн галт тэрэгний хөдөлгөөн

Хоёрдугаар бүлэг

Хагас автомат хориглолын үеийн галт тэрэгний хөдөлгөөн

Хагас автомат хориглолын гэмтэлтэй үеийн галт тэрэгний хөдөлгөөн

Гуравдугаар бүлэг

Цахилгаан очирын системтэй үеийн галт тэрэгний хөдөлгөөн

Галт тэрэг хүлээн авах, явуулах

Цахилгаан очирын систем гэмтэлтэй үеийн галт тэрэгний хөдөлгөөн ба очирын аппаратад очирын тооны тохируулга хийх

Дөрөвдүгээр бүлэг

Утсан холбооны үеийн галт тэрэгний хөдөлгөөн

Галт тэрэгний утсан мэдээний дэвтэр хөтлөх

Галт тэрэгний хөдөлгөөний үеийн утсан мэдээний загварууд

Тавдугаар бүлэг

Дохиолол холбооны тогтоосон бүх хэрэгслийн ажиллагаа тасарсан үеийн галт тэрэгний хөдөлгөөн

Галт тэрэгний хөдөлгөөн

Зургадугаар бүлэг

Сэргээн босгох галт тэрэг, дрезин, галын галт тэрэг ба туслах зүтгүүрийн хөдөлгөөн

Хоорондын замаас галт тэрэг явуулсан өртөөндөө буцаж ирэх

Долдугаар бүлэг

Төмөр замын төхөөрөмж байгууламж ба зам дээр ажил гүйцэтгэх үеийн галт тэрэгний хөдөлгөөн

Наймдугаар бүлэг

Галт тэрэг хүлээн авах ба явуулах. Ерөнхий шаардлага

Галт тэрэг хүлээн авах

Галт тэрэг явуулах

Оруулах гэрлэн дохионы хориглосон заалттай үед өртөөнд галт тэрэг хүлээн авах

Есдүгээр бүлэг

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчийн ажил

Аравдугаар бүлэг

Өртөөнд хийгдэх сэлгээний ажил

Сэлгээний ажлын удирдлага ба бүрэлдэхүүн

Ялгах дов ба татах зам дээрх сэлгээ

Гол ба хүлээн авах, явуулах замд хийх сэлгээ

Найруулагчийн бригад сумыг шилжүүлж сэлгээний ажил хийдэг район

Арваннэгдүгээр бүлэг

Анхаарамж олгох журам

Анхаарамжийн маягтыг бөглөж бичих тайлбар

Арванхоёрдугаар бүлэг

Өртөөнд ДТХ-ын байгууламжийн хэвийн ажиллагаа алдагдсан нөхцөлд галт тэрэг хүлээж авах ба явуулах

Цахилгаан механикчид хориглосон зүйл

Хавсралт 1

Дохиолол холбооны тогтоосон хэрэгслийн үед өртөөнөөс галт тэрэг явуулах зөвшөөрлийн жагсаалт

Хавсралт 2

Хөдлөх бүрэлдэхүүнийг тоормосны ивүүр, гар тоормосоор бэхлэх норм

Хавсралт 3

Онцгой болгоомж шаардсан ачаатай вагон ба тусгай хөдлөх бүрэлдэхүүнийг галт тэргэнд байрлуулах

Хавсралт 4

Дрезиний хөдөлгөөн