- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ТӨРӨӨС ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ 2020 ОН ХҮРТЭЛ БАРИМТЛАХ БОДЛОГО”–ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2013 оны 428 дугаар
тогтоолын хавсралт
“ТӨРӨӨС ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ 2020 ОН ХҮРТЭЛ БАРИМТЛАХ БОДЛОГО”–ЫГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
№ |
Зорилтууд |
Арга хэмжээний дугаар |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хэрэгжүүлэх хугацаа |
Хэрэгжүүлэх байгууллага
|
Хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлт |
|
Үндсэн |
Хамтран хэрэгжүүлэх |
||||||
1. Иргэний нисэхийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох |
|||||||
|
2.1.1. Иргэний нисэхийн салбарын хөгжлийг хангахад шаардлагатай Олон улсын конвенцид нэгдэнэ.
|
1 |
Иргэний нисэхийн холбогдолтой Олон улсын дараах конвенцуудад нэгдэнэ: -Агаарын хөлгөөр гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай конвенци (Монтреал, 2009 он); -Агаарын хөлөгт гарсан хууль бус үйлдлийн улмаас гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай конвенци (Монтреал, 2009 он); -Иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенци (Бээжин, 2010 он); -Агаарын хөлгийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцийн нэмэлт протокол (Бээжин, 2010 он). |
2014-2016 |
ЗТЯ |
ГХЯ ИНЕГ |
Олон улсын конвенци, протоколд нэгдэн орсон байна. Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалт сайжирна. |
|
2.1.2. Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн хавсралтууд, стандарт, зөвлөмжийн шаардлагад нийцүүлэн Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Иргэний нисэхийн багц дүрмийг шинэчлэн боловсруулж батлуулна. Иргэний нисэхийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. |
1 |
Иргэний нисэхийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга)-ийг батлуулна. |
2014 |
ЗТЯ
|
ХЗЯ ИНЕГ ИНТББ |
Хуулийг батлуулж, хэрэгжүүлсэн байна. Иргэний нисэхийн хууль эрх зүйн орчин сайжирна. |
2 |
Иргэний нисэхийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ. |
2014 |
ЗТЯ
|
ХЗЯ НТОЗШША
|
Эрх зүйн зохицуулалт бүрдсэн байна. Иргэний нисэхийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин сайжирч осол зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, алдааг давтан гарахаас сэргийлэх тогтолцоо бүрдэнэ. |
||
|
7.3.1. Агаарын хөлгийн шатахуун нь стратегийн бүтээгдэхүүн мөн. 7.3.3. Агаарын хөлгийн шатахууныг үйлдвэрлэгчээс худалдан авах ажиллагааны журмыг Засгийн газар тогтооно. |
1 |
Агаарын хөлгийн шатахууныг үйлдвэрлэгчээс худалдан авах ажиллагааны журмыг Засгийн газраар батлуулна. |
2014-2015 |
ЗТЯ |
УУЯ ИНЕГ АТБ |
Журам батлагдсан байна.
Агаарын хөлгийн түлш, шатахууны үнэ буурна. |
4. |
9.1. Агаарын тээврийн салбарт татварын таатай орчин бүрдүүлэх замаар агаарын тээврийн өрсөлдөх болон санхүүгийн чадавхийг сайжруулах, иргэний нисэхийн үйлчилгээний өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн санхүүгийн бодлогыг төрөөс баримтална. |
1 |
“Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн баталгаат эрхийн тухай конвенци”, түүний “Агаарын хөлөгт тусгайлан хамаарах протокол”-ыг хэрэгжүүлэх, худалдан авах агаарын хөлгөөр барьцаалан зээл авах ажиллагааг зохицуулах дотоодын эрх зүйн орчныг бүрдүүлнэ. |
2014-2015 |
ЗТЯ |
ХЗЯ СЯ ИНЕГ АТБ |
Эрх зүйн зохицуулалт бүрдсэн байна. Санхүүгийн баталгааг олон улсын конвенцийн дагуу хэрэгжүүлэх тогтолцоо бүрдэнэ. |
2 |
Олон улсын нисэх буудал, агаарын навигацийн үйлчилгээний зориулалттай техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, орон нутгийн хуваарьт нислэгийн үйлчилгээ болон орон нутгийн нисэх буудлын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ. |
2014-2015 |
ЗТЯ |
ЭЗХЯ ХЗЯ СЯ ИНЕГ
|
Эрх зүйн зохицуулалт бүрдэж, хэрэгжсэн байна. Иргэний нисэхийн үйлчилгээний чанар, үр ашиг дээшилж, үйлчилгээний үнэ өртөг буурна. |
||
3 |
Иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжүүд, агаарын хөлгийн шатахууныг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг бүрдүүлнэ. |
2014-2015 |
ЗТЯ |
СЯ ХЗЯ ИНЕГ |
Эрх зүйн зохицуулалт бүрдсэн байна. Иргэний нисэхийн үйлчилгээний чанар, үр ашиг дээшилж, үйлчилгээний үнэ өртөг буурна. |
||
4 |
Агаарын хөлөг, түүний хөдөлгүүрийн засвар үйлчилгээний зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцож, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар татварын хууль тогтоомжид холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулна. |
2014-2015 |
ЗТЯ |
СЯ ХЗЯ АТБ |
Эрх зүйн зохицуулалт бүрдсэн байна. Иргэний нисэхийн үйлчилгээний чанар, үр ашиг дээшилж, үйлчилгээний үнэ өртөг буурна. |
||
5 |
Дэлхийн худалдааны байгууллагын олон талт худалдааны хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах тухай хэлэлцээр”-т нэгдэх асуудлыг шийдвэрлүүлнэ. |
2014-2015 |
ЗТЯ |
ГХЯ ИНЕГ АТБ |
Эрх зүйн зохицуулалт бүрдсэн байна. |
||
|
1.2.8. Агаарын навигацийн үйлчилгээг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого, чиг хандлагад нийцүүлэх |
1 |
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” болон уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хэлэлцээрийг байгуулна. |
2013-2014 |
ЗТЯ
|
ГХЯ, ИНЕГ |
Хэлэлцээр, ажлын хэлэлцээрийг байгуулсан байна. Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа сайжирна. |
2 |
Монгол Улсын Засгийн газар, БНКазУ-ын Засгийн газар хоорондын “Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” болон уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хэлэлцээрийг байгуулна. |
2014-2020 |
ЗТЯ
|
ГХЯ, ИНЕГ |
Хэлэлцээр, ажлын хэлэлцээрийг байгуулсан байна. Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа сайжирна. |
||
|
6.1.1.Шинээр барих олон улсын нисэх буудлыг Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгон тус нисэх буудлын нутаг дэвсгэрийг оролцуулан эдийн засгийн чөлөөт бүс байгуулна. |
1 |
Шинээр барих олон улсын нисэх буудлыг зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгох төлөвлөлтийг батална. |
2014-2015 |
ЗТЯ
|
ГХЯ ЭЗХЯ ИНЕГ
|
Шинээр баригдаж буй олон улсын нисэх буудлыг зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгох арга хэмжээний төлөвлөлттэй болно. |
|
4.1. Монгол Улс нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, зөвлөмжийн хүрээнд боловсруулсан, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцсэн “Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хөтөлбөр” болон “Иргэний нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөр”-тэй байх бөгөөд дээрх хөтөлбөрүүдийг үндэсний хууль тогтоомж болон олон улсын стандарт, зөвлөмжид нийцүүлэн тухай бүр шинэчилж байна. |
1 |
“Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хөтөлбөр”-ийг батална.
|
2013-2014 |
ЗТЯ |
ЗГХЭГ ИНЕГ |
Хөтөлбөр батлагдсан байна. Иргэний нисэхийн байгууллагын аюулгүй ажиллагаа сайжирна. |
|
1.2.9. Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх |
1 |
Ерөнхий зориулалтын нисэхийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, агаарын зай, аэродром, буух талбай, нисдэг тэрэгний тавцан, агаарын хөлөг, бүртгэл, техник үйлчилгээ, нисгэгч бэлтгэх зэрэг үйл ажиллагааны зохицуулалтыг хамарсан “Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлнэ. |
2013-2020 |
ЗТЯ |
ЗГХЭГ ИНЕГ
ИНТББ |
Хөтөлбөр батлагдсан байна. Ерөнхий зориулалтын агаарын тээвэр хөгжинө. |
2 |
Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн аэродром, нисдэг тэрэгний хөөрч буух тавцан барьж байгуулах ажиллагааг дэмжиж, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхийн тулд “Хот байгуулалтын тухай” болон “Барилгын тухай” хуулиудад нэмэлт оруулан, холбогдох дүрэм, стандартыг батлуулан мөрдүүлнэ. |
2014-2015 |
БХБЯ |
ЗТЯ ХЗЯ СХЗГ ИНЕГ |
Эрх зүйн зохицуулалт бүрдсэн байна. Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн аэродром, нисдэг тэрэгний хөөрч буух тавцан барьж байгуулах стандарт бий болно. |
||
2. Агаарын тээвэрлэлтийн талаар баримтлах бодлого |
|||||||
9. |
2.2.1. Үндэсний агаарын тээвэрлэгчийн өрсөлдөх чадвартай уялдуулан Олон улсын агаарын шугамд чөлөөт өрсөлдөөнийг төрийн хяналттай, үе шаттайгаар нээлттэй болгох бодлогыг баримтлана. |
1 |
АНУ-тай “Нээлттэй агаарын зайн хэлэлцээр” байгуулах хэлцлийг эхлүүлнэ. |
2016 оноос |
ЗТЯ |
ГХЯ ИНЕГ АТБ |
Хэлэлцээр байгуулагдсан байна. Монгол Улсыг чиглэсэн нислэгийн давтамж нэмэгдэнэ. |
10.
|
1.2.12. Дотоодын агаарын тээврийн үйлчилгээг алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд хүргэхэд чиглүүлнэ.
|
1 |
Алслагдсан бүс нутагт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг баталж, тухай бүр шинэчилж байна. |
2014-2020 |
ЗТЯ |
ЗГХЭГ ИНЕГ АТХ |
Хөтөлбөр батлагдсан байна. Агаарын тээврийн үйлчилгээ алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд хүрнэ. |
3. Иргэний нисэхийн салбарын бүтцийн шинэчлэлтийн бодлого |
|||||||
11. |
1.2.3. Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын зөвлөмжийн дагуу иргэний нисэхийн салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шаардлагыг хангахуйц бүтцийн шинэчлэл хийнэ. |
1 |
“Иргэний нисэхийн салбарын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг батлан, үе шаттайгаар хэрэгжүүлнэ. |
2014- 2016 |
ЗТЯ
|
ИНЕГ |
Хөтөлбөрийг баталсан байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шаардлагыг хангасан бүтцийн шинэчлэлийг хийнэ. |
4. Иргэний нисэхийн үйлчилгээг хөгжүүлэх бодлого |
|||||||
12. |
2.2.1.6. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэний нисэхийн нийтлэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх |
1 |
Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын зарим төрлийн үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагад концессын гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлнэ. |
2016 оноос |
ЗТЯ
|
ТӨХ ИНЕГ |
Концессын гэрээ байгуулагдсан байна. Төр, хувийн хэвшлийн түншлэл бий болно. |
13. |
3.2. Иргэний нисэхийн салбарыг даяаршлагдсан дэлхийн иргэний агаарын тээврийн нэгэн бүрдэл болгох, бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт тооцож, төрийн бодлогоор дэмжинэ. |
1 |
Бүс нутагтаа тэргүүлэх хэмжээний агаарын навигацийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор техник технологийн шинэчлэлийг хийнэ. |
2014-2020 |
ЗТЯ |
СЯ ИНЕГ
|
Техник технологийн шинэчлэл хийгдсэн байна. Аюулгүй ажиллагаа, үр ашиг сайжирна. |
|
|
2 |
Орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-тай уялдуулан бүсийн зангилаа (Hub) буудлуудыг байгуулна. |
2014-2020 |
ЗТЯ
|
ЭЗХЯ БХБЯ ИНЕГ
|
Зорчигч, ачаа тээврийн урсгал нэмэгдсэн байна. Орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлнэ. |
14. |
6.1.4. 2015 онд олон улсын нөөц нисэх буудалтай болно. |
1 |
Даланзадгадын нисэх буудлыг олон улсын нөөц нисэх буудал болгон бүрэн ашиглалтад оруулна. |
2014-2018 |
ЗТЯ
|
СЯ ЭЗХЯ ИНЕГ |
Нөөц нисэх буудалтай болсон байна. |
5. Бусад |
|||||||
15. |
3.13. Онцгой болон тусгай үүргийн нислэгийн агаарын хөлгийг 2014 оноос Монгол Улсын төрийн үйлчилгээнд ашиглаж эхэлнэ. |
1 |
Монгол Улсын төрийн үйлчилгээнд ашиглах агаарын хөлөг худалдаж авах асуудлыг судалж, шийдвэрлэнэ. |
2014-2015 |
ЗТЯ |
СЯ ЭЗХЯ БХЯ |
Агаарын хөлөг худалдаж авах асуудлыг шийдвэрлэсэн байна. Онцгой болон тусгай үүргийн нислэгийн агаарын хөлгийг төрийн үйлчилгээнд ашиглана. |
16. |
9.4. Үндэсний агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн паркийг шинэчлэх төслийг урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төрөөс баталгаа гаргах замаар хэрэгжүүлж, тодорхой хугацаанд татвараас хөнгөлж, чөлөөлнө. |
1 |
“МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн паркийг шинэчлэх төслийг Засгийн газраас баталгаа гаргах замаар гадаад, дотоодын санхүүгийн байгууллагын урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. |
2014-2016 |
ЗТЯ |
СЯ ЭЗХЯ “МИАТ” ТӨХК
|
Агаарын хөлгийн паркийг шинэчилсэн байна. |
17. |
9.7. Бодлогыг хэрэгжүүлэх, иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааны санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ: -агаарын навигацийн үйлчилгээний хураамж; -улсын болон орон нутгийн төсөв; -дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламж; -төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалт; -Хөгжлийн банкны зээл; -нисэх буудал болон нисэхийн бусад үйл ажиллагаанаас олсон хураамж, төлбөр; -Улсын Их Хурлаас хуульчлан баталсан бусад эх үүсвэр. |
1 |
Олон улсын Иргэний нисэхийн тухай конвенцийн дагуу агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг иргэний нисэхийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтад зарцуулах тогтолцоог бүрдүүлэх. |
2014-2015 |
ЗТЯ |
СЯ ЭЗХЯ ИНЕГ |
Санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлсэн байна. Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалт сайжирна. |
2 |
Агаарын хөлгийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг олон улсын холбогдох зөвлөмжийн дагуу тогтоон, хураамж авах тогтолцоог бүрдүүлнэ. |
2018 оноос |
ЗТЯ |
СЯ БОНХЯ ИНЕГ |
Хураамж авах хэмжээ, тогтолцоо бүрдсэн байна. |
||
18. |
9.8.1.Иргэний нисэхийн дэд бүтэц болох холбоо, навигаци, бодит ажиглалтын тоног төхөөрөмж, улсын хөрөнгө оруулалтаар баригдсан томоохон нисэх буудлын дэд бүтэц, барилга байгууламжийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой гэж үзэж төрийн өмчлөлд байна. |
1 |
Олон улсын нисэх буудал, аэродромын дэд бүтэц, агаарын навигацийн тоног төхөөрөмжийг хувьчилж үл болох салбарын жагсаалтад оруулж, холбогдох шийдвэрийг гаргана. |
2014-2020 |
ЗТЯ |
ЭЗХЯ СЯ ТӨХ ИНЕГ |
Холбогдох шийдвэр гарсан байна. |
2 |
Улсын хөрөнгө оруулалтаар баригдсан олон улсын нисэх буудал, аэродром, холбоо, навигаци, бодит ажиглалтын тоног төхөөрөмж болон томоохон нисэх буудлын дэд бүтэц, барилга байгууламжийг төрийн өмчийн бүртгэл, хяналтад оруулна. |
2014-2020 |
ЗТЯ |
ЭЗХЯ СЯ ТӨХ |
Бүртгэл, хяналтад авсан байна. |
ТОВЧИЛСОН НЭРИЙН ТАЙЛАЛ (Цагаан толгойн үсгийн дарааллаар)
Яам
БХЯ - Батлан хамгаалах яам
БОНХЯ- Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
ГХЯ - Гадаад харилцааны яам
ЗТЯ - Зам, тээврийн яам
СЯ - Сангийн яам
УУЯ - Уул уурхайн яам
ҮХААЯ - Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам
ХЯ - Хөдөлмөрийн яам
ХЗЯ - Хууль зүйн яам
ХАХНХЯ - Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
ЭЗХЯ - Эдийн засгийн хөгжлийн яам
Засгийн газрын агентлаг, бусад байгууллага
ИНЕГ - Иргэний нисэхийн ерөнхий газар
ИНАБЗ- Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл
НТОЗШША- Нислэг, техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба
ОБЕГ - Онцгой байдлын ерөнхий газар
СЗХ - Санхүүгийн зохицуулах хороо
ТӨХ- Төрийн өмчийн хороо
Төрийн бус байгууллага болон бусад
АТБ- Агаарын тээврийн байгууллага
АТХ- Агаарын тээвэрлэгчдийн холбоо
ИНТББ - Иргэний нисэхийн төрийн бус байгууллага
-----o0o-----
Текст томруулах
A
A
A