A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2013 оны 416 дугаар

                                                                             тогтоолын 1 дүгээр хавсралт

 

“ЭРҮҮЛ НАСЖИЛТ, НАСТНЫ ЭРҮҮЛ МЭНД”

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

 

Нэг. Үндэслэл

 

Дэлхий нийт XXI зууныг “Насжилтын зуун” хэмээн нэрлэж, 2002 онд Мадрид хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 156 орны Засгийн газрын тэргүүнүүд оролцсон Ерөнхий чуулганаараа насжилтын асуудлаархи олон улсын төлөвлөгөөг хэлэлцэж, Улс төрийн тунхаглалыг гарган, бүс нутаг, гишүүн орнуудад насжилтын асуудлаар өөрийн онцлог байдлыг тусгасан бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөж ажиллахыг зөвлөсөн. 

 

Манай улсын хувьд УИХ-ын 2004 оны 21 дүгээр тогтоолоор “Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг баталж, 2004-2015 он хүртэл баримтлах хүн амын хөгжлийн бодлогоо тодорхойлж, хүн амын тогтвортой өсөлтийг хангаж, хүн ардаа урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчинг бүрдүүлэх зорилготойгоор хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 130 дугаар тогтоолоор “Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг 1999-2003 онд хэрэгжүүлж хөтөлбөрийн үнэлгээг хийсний үндсэн дээр Засгийн газрын 2003 оны 271 тоот тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулан 2004-2008 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн. Олон улсын насжилтын асуудлаархи тунхаглал, төлөвлөгөө      (2002 он), Ахмад настны эрхийн тунхаглал (1991 он), Ази, номхон далайн бүс нутгийн Насжилтын асуудлаархи Шанхайн стратеги (2002 он) Монгол улсын хүн амын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд урт хугацааны бодлогын чиглэлийг тодорхойлсон “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаархи үндэсний стратеги”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 156 дугаар тогтоолоор сайшаасан нь нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйл явцад насжилт, насжилтыг угтах, настны аж байдал, эрүүл мэндийн чиглэлд  холбогдох яам, байгууллага, салбар дундын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах шаардлагатай байгааг тусгасан баримт бичиг болсон юм.

 

Тус стратеги нь хүн амыг насжилтын үйл явцад бэлтгэх, ахмад настны аж байдлыг сайжруулах талаар 2030 он хүртэл баримтлах урт хугацааны бодлогын баримт бичиг бөгөөд хүн амын насны бүтцэд гарч буй өөрчлөлт, хандлагад тулгуурлан төлөвлөлтийг ойрын ирээдүйн болон жил бүрээр боловсруулан нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, холбогдох яамд, байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөх замаар хэрэгжүүлэхийг заасан. Цаашид тус стратегийн хэрэгжилтийг хангахад салбар дундын үйл ажиллагааг зохион байгуулахын тулд үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.  

 

Иймд Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, “Монгол улсын хүн амын насжилтын асуудлаархи үндэсний стратеги”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг боловсруулав.

 

Хоёр. Зорилго, зорилт

 

2.1. Зорилго:

  

Хүн амын  эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжин, настны эрүүл мэнд, халамж, хамгаалал, нийгмийн оролцоог сайжруулан настны амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.

 

2.2. Зорилт

 

1. Хүн амын эрүүл насжилтыг дэмжих хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх;

 

2. Настны   эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх;

 

3. Настны хөгжил, хамгаалал, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх;

 

4. Эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг настны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх.

 

Гурав. Баримтлах зарчим

 

Энэхүү хөтөлбөр нь   дараах үндсэн зарчимд тулгуурлана. Үүнд:

 

     3.1. Настны хэрэгцээнд тулгуурлах; 

     3.2. Настны нэр төрийг өргөх, бие даасан байдал, оролцоог хангах;

                 3.3. Салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах;

     3.4. Эрүүл мэнд, нийгмийн чанартай тусламж, үйлчилгээг тэгш хүртээх;

     3.5. Хот, хөдөөгийн онцлог байдлыг харгалзах;

     3.6. Жендерийн тэгш байдлыг хангах.

 

Дөрөв. Хэрэгжүүлэх хугацаа

 

Хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

            I үе шат 2014-2017 он

 

            II үе шат 2018-2020 он

 

      Тав. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

Зорилт 1. Хүн амын эрүүл насжилтыг дэмжих хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээ: 

 

1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах шийдвэр гаргагчдын түвшинд салбар дундын оролцоог хангасан дэд зөвлөлийг Эрүүл мэндийн дэд сайдаар удирдуулан байгуулах;

 

2. Дэд зөвлөлийн ажлын албаны үүргийг Геронтологийн үндэсний төв гүйцэтгэх;

 

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон нутгийн дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;

 

4. Эрүүл насжилт, настны эрүүл мэндтэй  холбоотой хууль эрхзүйн орчны үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх;

 

5. Настанд ээлтэй байгууллага, аж ахуйн нэгж, баг, хороо, сум, дүүргийг шалгаруулах удирдамжийг олон улсын жишиг үзүүлэлтийн дагуу боловсруулж, шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах;

 

6. Монгол хүний насжилт, настны эрүүл мэндийн талаархи эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлж, мэдээллийн нэгдсэн сан бий болгох;

 

7. Хүн амын эрүүл насжилт, настны эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах.

 

Хүрэх үр дүн:

  

1. Хүн амын эрүүл насжилтыг дэмжих  салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн орчин бүрдэн, төрийн бодлого шийдвэрийг үе шаттайгаар хэрэгжүүлснээр хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдэнэ.

 

2. Нийгмийн зүгээс настанд хандах эерэг хандлага бэхжинэ.

 

3. Настны хөгжил, хамгаалал, нийгмийн амьдралын оролцоо сайжирсан байна. 

 

4. Хүн амын эрүүл насжилтыг дэмжих,  настанд ээлтэй дүүрэг, сум, хороо, баг,  аж ахуйн нэгж, байгууллага, ажлын байр, зам, талбай бий болно.

 

5. Хүн амыг эрүүл насжилтын талаар нотолгоонд тулгуурласан мэдээллээр хангах, судалгаа, сургалт, мэдээллийн тогтолцоо бүрдсэн байна.

 

Зорилт 2. Настны эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээ:

 

1. Настанд зөв хооллолт, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх үйл ажиллагааг дэмжих мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах;

 

2. Осол, гэмтлээс сэргийлэх сургалт, сурталчилгааг зорилтот бүлгэд зохион байгуулах;

 

3. Архи, тамхины хор уршигийн тухай, архи тамхинаас гарсан сайн туршлагын талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулах;

 

4. Орон нутагт настанд зориулсан явуулын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах;

  

5. Настны сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг дэмжих, олон нийт, байгууллага, хамт олонд тулгуурласан үйл ажиллагааг дэмжин өргөжүүлэх;

 

6. Настанд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, олон эмийн хэрэглээг бууруулах сургалт, сурталчилгааг өргөжүүлэх.

 

Хүрэх үр дүн:

 

1. Эрүүл зан үйл, амьдралын хэв маягийг хэвшүүлж, осол, гэмтэлд өртөх эрсдэлийг бууруулж, Монгол хүний эрүүл, урт наслалтыг дэмжсэнээр  дундаж нас уртасна.

 

2. Хүн амын хорт зуршлын хэрэглээ буурна.

 

3. Эмийн зохистой хэрэглээний  түвшин нэмэгдэнэ.

 

Зорилт 3. Настны хөгжил, хамгаалал, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээ:

 

1. Настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

 

2. Тэтгэвэрт гарахын өмнө болон гарсны дараах сургалтын төв, дамжаа, ангийг үүсгэн байгуулж,  сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сургалт зохион байгуулах;

 

3. Настны сайн туршлагыг судлах, дэмжих, нэвтрүүлэх;

 

4. Настны сайн дурын болон үүсгэл санаачлагын байгууллага, настанд үйлчлэх төв, настны хөгжлийн төв, клуб зэрэг төрөл бүрийн байгууллагуудын талаар олон улсын туршлагыг судалж, өөрийн оронд боломжит хэлбэрүүдийг нутагшуулах;

 

5. Настанд зориулсан асрамжийн үйлчилгээг өргөжүүлэх;

 

6. Хүний хөгжлийн төвүүдийг байгуулж, бүтэц, зохион байгуулалтад эрүүл насжилт, настны эрүүл мэндийг дэмжих нэгж, хэсгийг оруулах.

 

Хүрэх үр дүн:

 

1. Тэтгэвэрт гарахын өмнө болон гарсны дараа настан нь  мэргэжлийн чиг хандлага бүхий төрөл бүрийн ажлын байранд ажиллах мэдлэг, чадварыг эзэмших сургалтанд хамрагдсанаар хөдөлмөр эрхлэх боломжтой болж, хөдөлмөр эрхлэлт дэмжигдэн тэдний орлого, нийгмийн оролцоо дээшилнэ.

 

2. Настанд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын тоо болон настанд үзүүлэх үйлчилгээний  төрөл нэмэгдэнэ.

 

 

Зорилт 4. Эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг настны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээ:

 

1. Улсын хэмжээнд настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын нэр, төрлийг өргөжүүлж, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох;

  

2. Геронтологи, гериатрийн салбар өндөр хөгжсөн орны туршлагыг судалж, эх орондоо нутагшуулах;

 

3. Үндэсний түвшинд настны эрүүл мэндийн чиглэлээр лавлагаа тусламж үзүүлэх Геронтологийн үндэсний төвийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллуулах;

 

4. Геронтологи, гериатрийн  мэргэжлээр хүний нөөцийн   чадавхийг дээшлүүлэх;

 

5. Настанд гэрээр үзүүлэх олон мэргэжлийн багийн тусламжийн хамрах хүрээг өргөжүүлэх, чанарыг сайжруулах.

 

Хүрэх үр дүн:

 

1. Улсын хэмжээнд геронтологи, гериатрийн мэргэжлийн бие даасан байдал хангагдаж, геронтологи, гериатрийн салбар өндөр хөгжсөн орны туршлагаас судалж, Монгол улсдаа нутагшуулан хэрэгжүүлснээр настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, настан тусламж, үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй хүртэнэ.

 

2. Настанд үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, шаардлагагүй эмнэлэгт хэвтэлт цөөрч, эмнэлгийн ачаалал буурна.

 

Зургаа. Санхүүжилт

 

Улсын төсөв, Олон улсын байгууллагын хандив тусламж, Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөвт  тусган санхүүжүүлнэ.

 

Долоо. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

 

Шалгуур үзүүлэлт

Өнөөгийн түвшин

2017 онд хүрэх түвшин

Зорилт 1.  Хүн амын эрүүл насжилтыг дэмжих нийгэм, эдийн засгийн ээлтэй орчинг бүрдүүлэх зорилтын хүрээнд

  1.  

Настанд ээлтэй байгууллага, аж ахуйн нэгж, хороо, баг, сум, дүүргийн тоо 

Настанд ээлтэй байгууллага, аж ахуйн нэгж, хороо, баг, сум, дүүрэг байхгүй байна.

Настанд ээлтэй байгууллага, аж ахуйн нэгж, хороо, баг, сум, дүүргийг бий болгосон байна. 

  1.  

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтнуудынхаа эрүүл насжилтыг дэмжих үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хувьд харилцан адилгүй байна.

Албан байгууллага, аж ахуйн нэгж эрүүл насжилтыг дэмжих ажлын байрыг бий болгож, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг болно.

Зорилт 2. Настны эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд   

1.

Хоол тэжээлийн дуталд орох эрсдэлтэй настны хувь

31 хувь

20 хүртэл хувиар бууруулна.

2.

Хоол тэжээлийн дуталтай настны хувь

3.1 хувь

30 хүртэл хувиар бууруулна.

3.

Дасгал хөдөлгөөний хомсдолтой буюу жингийн илүүдэл, таргалалттай настны хувь 

17.4 хувь

30  хүртэл хувиар бууруулна.

4.

Танин мэдэхүйн чадварын бууралт

Танин мэдэхүйн чадварын бууралт 16.1 хувь

Танин мэдэхүйн чадварын бууралтыг 20  хүртэл хувь багасгана

Зорилт 3.  Настны хөгжил, хамгаалал, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх зорилтын хүрээнд

1.

Настны хөдөлмөр эрхлэлтийн хувь

8.3 хувь

15 хувьд хүргэх

2.

Тэтгэвэрт гарахын өмнөх, гарсны дараах сургалтын хөтөлбөр

Байхгүй

3 хөтөлбөр

3.

Тэтгэвэрт гарах настнуудад зориулсан сургалтын төв/Third age institute/

Байхгүй

1

Зорилт 4. Эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг настны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд

1.

Геронтологи, гериатрийн чиглэлээр  мэргэшсэн мэргэжилтний тоо

 Мэргэшсэн гериатрийн эмч 6 ажиллаж байна.

 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 2-р шатлалд насны сувилахуйгаар мэргэшсэн сувилагч одоогоор байхгүй.

 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатлалд ажиллаж байгаа настны сувилахуйн давтан сургалтад хамрагдсан  сувилагчийн хувь-0.2 хувь

 Мэргэшсэн гериатрийн  эмчийн тоог 15-д хүргэх

 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 2-р шатлалд настны сувилахуйгаар мэргэшсэн ажиллавал зохих сувилагчийн тоог 50 хувьд  хүргэх

 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатлалд  ажиллаж байгаа настны сувилахуйн давтан сургалтад хамрагдсан сувилагчийн          эзлэх хувийг 10 хувьд хүргэх

 

2.

Эрүүл мэндийн байгууллага дахь Гериатрийн тусламж үзүүлэх нэгжийн тоо

1 төв

16 кабинет

1 төв

21-ээс дээш кабинет

3.

Гэрийн тусламж авсан настны тоо

1.4 хувь

 

20 хувь хүртэл нэмэгдүүлэх

 

 

 

 

 

 

 

------оОо------

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүн амын нас хүйсийн суварга, 2010-2040 он

 

            

 

            

 

 

Монгол улсын хүн амын тоо,  хэтийн төлөв байдал

 

Улсын дүн

             

"2Б" хувилбар

Нас

2010

2015

2020

Бүгд

Эрэгтэй

Эмэгтэй

Бүгд

Эрэгтэй

Эмэгтэй

Бүгд

Эрэгтэй

Эмэгтэй

Бүгд

2 739 001

1 356 157

1 382 844

2 983 508

1 471 677

1 511 831

3 216 543

1 580 245

1 636 298

0-4

 291 427

 147 978

 143 449

 317 665

 161 090

 156 575

 312 128

 158 264

 153 864

5-9

 218 130

 111 071

 107 059

 290 132

 147 098

 143 034

 316 561

 160 291

 156 270

10-14

 239 025

 121 136

 117 889

 217 790

 110 820

 106 970

 289 745

 146 800

 142 945

15-19

 265 300

 134 211

 131 089

 238 537

 120 760

 117 777

 217 405

 110 511

 106 894

20-24

 310 802

 156 738

 154 064

 264 292

 133 408

 130 884

 237 775

 120 132

 117 643

25-29

 267 183

 133 882

 133 301

 308 937

 155 240

 153 697

 262 983

 132 323

 130 660

30-34

 238 013

 118 794

 119 219

 264 983

 132 121

 132 862

 306 860

 153 532

 153 328

35-39

 214 494

 106 008

 108 486

 235 244

 116 599

 118 645

 262 488

 130 101

 132 387

40-44

 186 128

 91 130

 94 998

 210 802

 103 153

 107 649

 231 894

 113 949

 117 945

45-49

 161 997

 78 653

 83 344

 181 436

 87 626

 93 810

 206 288

 99 714

 106 574

50-54

 123 257

 58 416

 64 841

 155 822

 74 195

 81 627

 175 416

 83 183

 92 233

55-59

 72 285

 33 462

 38 823

 116 303

 53 610

 62 693

 147 944

 68 571

 79 373

60-64

 49 473

 22 096

 27 377

 66 309

 29 497

 36 812

 107 546

 47 614

 59 932

65-69

 38 176

 17 218

 20 958

 43 493

 18 357

 25 136

 58 960

 24 747

 34 213

70-74

 29 258

 13 033

 16 225

 31 597

 13 262

 18 335

 36 601

 14 266

 22 335

75-79

 18 564

 7 221

 11 343

 22 347

 9 081

 13 266

 24 590

 9 302

 15 288

80+

 15 489

 5 110

 10 379

 17 819

 5 760

 12 059

 21 359

 6 945

 14 414

 

 

НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР

 

  1. Амьдралын мөчлөг, насны ангилал   -Хүн судлаачид, хүн ам зүйн судлалчид, хүн    

амын бүртгэл, тооллого хариуцсан ажилтнууд, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эдийн засагчид гэх мэт олон төрөл чиглэлийн ажил мэргэжлийн хүмүүс хүний амьдралыг янз бүрийн өнцгөөс нь авч үзэн, тодорхой үе шат болгон ангилсан ангилал

  1. Настан                                                      - 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60

           ба түүнээс дээш насны эрэгтэйчүүдийг  

           оруулан тооцно

  1. Хөгшрөх насны үе                                  -эмэгтэй 55-84 нас, эрэгтэй 60-84 нас

 

  1. Хижээл нас                                              -эмэгтэй 45-54 нас, эрэгтэй 50-59 нас

 

  1. Ахимаг нас                                               -эмэгтэй 55-64 нас, эрэгтэй 60-64 нас

 

  1. Ахмад нас                                                -  65-74 нас (хүйсний ялгаагүй)

 

  1. Өтөл нас                                                  -75-84 нас (хүйсний ялгаагүй)

           

  1. Өндөр нас                                              -85 түүнээс дээш нас (хүйсний ялгаагүй) 

 

 

 

 

------оОо------