- Нүүр
- Сайдын тушаал
- ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ МАЯГТ /СС-ын 2017 оны 234 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
/СС-ын 2017 оны 234 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Сангийн сайдын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны
өдрийн 213 дугаар тушаалын
хоёрдугаар хавсралт
ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ МАЯГТ
БАТЛАВ.
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
_______________________ (Тамга, тэмдэг) _______________________ (Гарын үсэг) _______________________ (Албан тушаал)
|
НИЙЛҮҮЛЭГЧ
_______________________ (Тамга, тэмдэг) _______________________ (Гарын үсэг) _______________________ (Албан тушаал)
|
[Тендер шалгаруулалт /гэрээний нэр]-ЫН ЕРӨНХИЙ ГЭРЭЭ
Дугаар № [Тендер шалгаруулалт/гэрээний дугаар]
|
|
Улаанбаатар хот |
Нэг талаас Худалдан авах ажиллагааны газар, нөгөө талаас [гүйцэтгэгчийн нэр] (цаашид “гүйцэтгэгч” гэх) дараах зүйлийг харилцан тохиролцож 20... оны ... сарын ... -ны өдөр энэхүү ГЭРЭЭГ (цаашид “гэрээ” гэх) байгуулав.
- Монгол Улсын Иргэний болон бусад хууль тогтоомжийн дагуу [бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх, ажил гүйцэтгэх] /аль тохирохыг сонгох/-тэй холбогдон захиалагч, гүйцэтгэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тогтооход энэхүү гэрээний ач холбогдол оршино.
- Худалдан авах ажиллагааны газар нь [тендер шалгаруулалтын нэр] гэх [бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх, ажил гүйцэтгэх] /аль тохирохыг сонгох/ тендер шалгаруулалтыг зохион байгуулж ............................................................... [нэгж үнийг тоогоор болон үсгээр] (цаашид “гэрээний нэгж үнэ” гэх) төгрөгөөр захиалагч этгээдийн захиалгын дагуу гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв.
- Гүйцэтгэгч нь ....................................................... нэр төрлийн [бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх, ажил гүйцэтгэх] /аль тохирохыг сонгох/-г 20... оны ... дугаар сарын ... -нээс 20... оны ... дугаар сарын ... -ны өдрийн хугацаанд /гурав хүртэлх жилийн хугацаа/ гүйцэтгэнэ.
- Дор дурдсан баримт бичиг нь цаашид гэрээний хэсэг болно (цаашид “гэрээний баримт бичиг” гэх). Үүнд:
Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл;
Бусад шаардлагатай баримт бичиг[1];
Тендер ба үнийн хуваарь;
Гэрээний ерөнхий нөхцөл;
Гэрээний тусгай нөхцөл;
Техникийн тодорхойлолт болон бараа нийлүүлэлтийн хуваарь;
- Нийлүүлэгч нь энэ гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн энд заасан [бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх, ажил гүйцэтгэх] /аль тохирохыг сонгох/- гүйцэтгэж, доголдол, дутагдлыг арилгах үүрэг хариуцлагыг хүлээж байна.
- Ерөнхий гэрээний нэгж үнэ нь өөрчлөгдөхгүй, тогтмол байна.
- Энэхүү гэрээгээр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг Цахим худалдан авах ажиллагааны системийн Цахим Дэлгүүр хэсэгт байрлах Захиалгын хуудсыг захиалагч бөглөн хүргүүлсний дагуу нийлүүлнэ.
- Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд нийлүүлэлтийн хуваарийг дагаж мөрдөнө.
- Гэрээнд холбогдох асуудлаар талууд зөвхөн албан бичгээр харилцана.
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ:
[Албан тушаал, нэр] [Гарын үсэг]________________________
ТАМГА
[Захиалагчийн хаяг] [Утас/факсын дугаар] [Харилцагч банкны нэр, дансны дугаар]
|
|
ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:
[Албан тушаал, нэр] [Гарын үсэг]________________________
ТАМГА
[Захиалагчийн хаяг] [Утас/факсын дугаар] [Харилцагч банкны нэр, дансны дугаар] |
[1] Хоёр тал харилцан тохиролцож гэрээний нөхцөлд оруулсан зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүд.
Текст томруулах
A
A
A