A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Ерөнхий гэрээ байгуулан худалдан авах бараа, ажил, үйлчилгээг тодорхойлох судалгааны жагсаалт /СС-ын 2017 оны 234 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС-ын 2017 оны 234 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

Сангийн сайдын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны

өдрийн 213 дугаар тушаалын

 гуравдугаар хавсралт

 

Ерөнхий гэрээ байгуулан худалдан авах бараа, ажил,

үйлчилгээг тодорхойлох судалгааны жагсаалт

 

Худалдан авах ажиллагааны газар нь ерөнхий гэрээнд хамруулах барааг тодорхойлохдоо дараах судалгаануудыг хийж, түүний үр дүнд үндэслэн “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын 4.1-д заасны дагуу саналаа нэгтгэн боловсруулж Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

  1. Эрэлтийн судалгаа хийх

 

  1. Засгийн газрын нийт худалдан авалт буюу нийт эрэлт хэрэгцээг тодорхойлж, түүний ач холбогдлыг үнэлэх

 

  1. Дээрх эрэлт хэрэгцээтэй уялдуулан нийлүүлэлтийн талаар судалгаа хийж, үүсэж болзошгүй хүндрэл, бэрхшээлийг тооцох

 

  1. Ерөнхий гэрээнд хамруулах бараа, ажил, үйлчилгээний нэр, танилцуулга, техникийн тодорхойлолтыг гаргах

 

  1. Оролцогч талуудын судалгаа

 

  1. Захиалагч бүрийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох
  2. Нийлүүлэгч, гүйцэтгэгч, үйлчилгээ үзүүлэгчийн чадавхийг тодорхойлох

 

  1. Зах зээлийн судалгаа

 

  1. Зах зээлийн бүтэц, өрсөлдөөний хэлбэр, хэмжээ, үнийн судалгаа

 

  1. Хувилбарт барааны сонголтын талаар судалгаа хийх

 

  1. Тухайн бараа, ажил, үйлчилгээг ерөнхий гэрээ байгуулан худалдан авахад үүсэх нөхцөлийг тодорхойлох “SWOT” шинжилгээ хийх

 

 

Хэрэгтэй

(зорилгодоо хүрэхэд)

Аюултай

(зорилгодоо хүрэхэд)

Дотоод хүчин зүйл

 

Давуу тал

 

Сул тал

 

 

 

 

Гадаад хүчин зүйл

 

 

Боломж

 

 

 

 

Аюул, занал

 

 

 

 

 

  1. Ерөнхий гэрээ байгуулахтай холбоотой Эрсдлүүдийг тодорхойлох, эрсдлээс сэргийлэх төлөвлөгөө гаргах.  

 

Эрсдэл

Боломж

Нөлөөлөл

Эрсдлийг арилгах, багасгах, хөнгөвчлөхөд шаардлагатай арга хэмжээ

 

 

 

 

 

 

 

 

--о0о-—