- Нүүр
- Сайдын тушаал
- Төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалын жагсаалт
Зам тээврийн сайдын 2013 оны
12 дугаар сарын 09 –ний өдрийн 271 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
Төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах
албан тушаалын жагсаалт
1. Төмөр замын байгууллага түүний алба хэлтэс, салбар, нэгжийн дараах албан тушаалд төмөр замын их дээд сургууль, коллежийн бакалаврын болон түүнээс дээш сургалтаар дээд боловсрол эзэмшсэн иргэн ажиллана. Үүнд:
1.1. Дарга, захирал /ТУЗ томилдогоос бусад/ чиглэл хариуцсан орлогч дарга, орлогч захирал, ерөнхий инженер
1.2. Инженер, менежер, мэргэжилтэн /төмөр замын бүх төрлийн/
1.3. Ерөнхий механикч
1.4. Зааварлагч-машинч
1.5. Зааварлагч /автотормозын, дулааны техникийн, вагоны үйлчлэгчийн/
1.6. Дохиолол, холбооны засвар, үйлчилгээний төвийн дарга
1.7. Суурь бүтэц хариуцсан инженер-механикч /дохиолол холбооны, замын/
1.8. Замын ахлах мастер
1.9. Засварын хүлээн авагч /вагон, зүтгүүрийн депогийн/
1.10. Зам хэмжигч, сэв шалгагч, тосолгооны вагоны дарга
1.11. Ахлах зохицуулагч, зохицуулагч /галт тэрэгний хөдөлгөөний, зүтгүүрийн, зорчигчийн, дохиолол холбооны, замын сэлгээний, вагон хувиарлалтын/
1.12. Техник үзлэгийн газрын дарга
1.13. Засварын цехийн дарга /вагон, зүтгүүрийн депогийн/
1.14. Галт тэрэгний дарга
1.15. Инженер-эдийн засагч /бүх шатны нэгжийн төлөвлөгөө, санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан/
1.16. Зураг төсөл судалгааны байгууллагын төмөр замын зам барилгын зураг төслийн инженер
1.17. Төмөр замын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургуулийн мэргэжлийн багш
1.18. Төмөр замын тодорхой чиглэлийн болон аюулгүй байдал хариуцсан хяналтын байцаагч
2. Төмөр замын байгууллага, түүний алба, хэлтэс, салбар нэгжийн дараах албан тушаалд төмөр замын их дээд сургууль, түүнтэй адилтгах түвшний сургуулийн дипломын сургалтаар дээд боловсрол эзэмшсэн, бүх төрлийн техникч ажиллана. Үүнд:
2.1. Техникч /бүх төрлийн/
2.2. Зүтгүүрийн депогийн жижүүр
2.3. Зүтгүүрийн машинч
2.4. Техникийн үзлэгийн хүлээн авагч-машинч
2.5. Тууз орчуулагч
2.6. Нарядчик, үнэлэгч
2.7. Норм зохиогч
2.8. Сэргээн босгохын болон усны галт тэрэгний дарга
2.9. Галт тэрэгний мастер
2.10. Засварын цехийн мастер /вагон, зүтгүүрийн депогийн/
2.11. Техник үзлэгийн газрын мастер
2.12. Вагон хувиарлагч
2.13. Өртөө, зөрлөгийн дарга /аж ахуйн тооцоотой бие даасан нэгжээс бусад/
2.14. Өртөө, зөрлөгийн жижүүр
2.15. Ачааны зохицуулагч
2.16. Тооцооны төвийн эрхлэгч
2.17. Билет, бараа, тээшийн тасалбар бичигч
2.18. Агент
2.19. Ачаа, вагон хүлээлцэгч
2.20. Сэлгээний оператор
2.21. Вагон пүүний мастер
2.22. Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын механикч
2.23. Замын мастер, бригадын ахлагч
2.24. Сэв шалгуурын оператор
2.25. Зам барилга, засварын машин механизмын механикч, машинч
2.26. Үе угсрах газрын механикч, мастер
2.27. Технологийн холбооны механикч
2.28. Радио холбооны механикч
3. Төмөр замын байгууллага, түүний салбар нэгжийн дараах албан тушаалд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад төмөр замын тээврийн, үйлчилгээний, үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэн ажиллана. Үүнд:
3.1. Зүтгүүрийн депогийн туслах жижүүр
3.2. Зүтгүүрийн туслах машинч
3.3. Засварчин /зүтгүүрийн болон вагоны/
3.4. Вагоны үйлчлэгч
3.5. Вагон үзэгч
3.6. Галт тэрэгний найруулагч, туслах найруулагч
3.7. Өртөөний туслах жижүүр
3.8. Замчин
3.9. Зам барилга, засварын машин механизмын оператор, туслах машинч,
3.10. Дохиолол хориглолын шугамын монтёр
---оОо---
Текст томруулах
A
A
A