A

A

A

Бүлэг: 1979

Боловсрол, шинжлэх ухааны
сайдын 2013 оны 08 сарын 13 өдрийн
А/293 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Цэцэрлэгийн багш (цаашид багш гэх)-ийн ажлыг үнэлж, дүгнэхэд энэхүү журмыг баримтална.

1.2. Энэхүү журмын зорилго нь багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх үйл ажиллагаагаар хүрсэн үр дүнг үнэлэхэд оршино.

1.3. Багшийн ажлыг үнэлэх үнэлгээ нь түүний ажлын байрны тодорхойлолт,  хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажлыг үнэлэх, хөдөлмөрийн гэрээний биелэлтийг тооцох, мөн улирлын ажлын үр дүнгийн урамшил, ур чадварын нэмэгдлийг тооцон олгох үндэслэл болно.

1.4. Багшийн ажлын явц, үр дүн, гүйцэтгэлийг хичээлийн жилийн улирал бүрээр үнэлэх бөгөөд эдгээрийн дунджаар хагас жилийн болон жилийн ажлын үнэлгээг тооцно.
 

Хоёр. Багшийн ажлыг үнэлэхэд баримтлах зарчим

2.1. Шударга, бодитой, сонирхлын зөрчил, субъектив нөлөөллөөс ангид байх;
2.2. Ажлын үнэлгээ нь суралцагчийн ахиц, амжилттай холбоотой байх;
2.3. Хувь хүний болон мэргэжлийн нэр хүнд, бүрэн эрхийг хүндэтгэсэн байх;
2.4. Үнэлгээний шалгуур, үнэлэх үйл ажиллагаа нь ил тод байх;
2.5. Багшийг дэмжих, урамшуулах, хөгжүүлэхэд чиглэсэн байх;
2.6. Багшийг үнэлэхдээ өөрийн болон хөндлөнгийн (эцэг, эх, асран хамгаалагчид болон сурагч, цэцэрлэгийн удирдлага) үнэлгээний арга хэлбэрийг хослуулсан байх;

Гурав. Үнэлгээний зохион байгуулалт

3.1. Өмнөх хичээлийн жилийн эцсийн үнэлгээ болон хичээлийн жилийн эхэнд хийсэн багшийн өөрийн үнэлгээний дунджийг тухайн хичээлийн жилийн гарааны үнэлгээ гэж үзнэ.

3.2. Багшийн улирал бүрийн өөрийн үнэлгээг тухайн байгууллагын нийт хамт олон болон эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг магадлан баталгаажуулна. Ажлын хэсэгт ажиллах эцэг эхийн төлөөллийн тоо тухайн байгууллагын багш, ажилтны тооноос цөөнгүй байна.

3.3. Багшийн ажлын үр дүнг нийт 100 оноо байхаар тус бүр 20 хүртэл оноогоор үнэлж, дундаж оноогоор гүйцэтгэлийг үнэлнэ.

3.4. Багшийн өөрийн үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээний нийт зөрүү 10 онооноос доош байх нь багш урамшил авах үндэслэл болно.

3.5. Цэцэрлэгийн түвшний хөндлөнгийн үнэлгээ болон тухайн багшийн өөрийн үнэлгээний нийт дүнгийн зөрүү 10 онооноос дээш байх тохиолдолд багш хүсэлт гаргавал цэцэрлэгийн эрхлэгчийн шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг ярилцлага, хэлэлцүүлэг хийж дахин магадалж болно.

3.6. Улирал бүр тухайн байгууллагын нийт хамт олон болон эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг магадлан баталгаажуулсан өөрийн үнэлгээг цэцэрлэгийн эрхлэгч тушаалаар батална.
 

Дөрөв. Багшийн ажлын үнэлэх шалгуур

4.4. Багшийн ажлыг дараах нийтлэгшалгуур үзүүлэлтээр үнэлнэ.
 

Шалгуур  үзүүлэлт

Ойлголт

Гүйцэтгэлийн үзүүлэлт

1

 

 

 

Төлөвшил

 

/20 оноо/

  1. Зан чанар

 

 

 

  1. Дадал хэвшил

 

 

  1. Оролцоо
  1. Гэртээ болон ангид өөрийгөө бие даан авч явж, гэр бүл, цэцэрлэг, ангийнхаа дэг журмыг ойлгож, дагаж буй байдал
  2. Бусад хүүхэдтэй хамтран тоглож, санаа бодлоо хуваалцаж, хүсэл сонирхлоо илэрхийлж буй байдал
  3. Ангид өөрийн сонголтоор үйл ажиллагаануудад бие даан мөн бусадтай хамтран идэвхтэй оролцож, бүтээлчээр ажиллаж буй байдал

2

Хүүхэд бүрийн онцлогийн илрүүлэлт /20 оноо/

Зан чанар, сул давуу тал, хүсэл сонирхол, суралцах хурд гэх мэт

  1. Хүүхэд бүрийн онцлог, давуу талыг судалсан мэдээлэл, хийсэн ажиглалт

3

Хүүхэд бүрийн хөгжлийн ахиц

 

/20 оноо/

 

Хүүхдийн орчноо таньж мэдэх, өөрийгөө хариуцах чадвар

  1. Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн орчны бүрдүүлэлт
  2. Онцлогт нь тулгуурлан хүүхэд бүрийг хөгжүүлсэн байдал (сурсан, чаддаг болсон зүйлийн тоо, чанар)
  3. Хүүхдийн хөгжлийн ахицын баримтжуулалт

4

Боловсролын үйлчилгээний сэтгэл ханамж

/20 оноо/

  1. Эцэг эх, асран хамгаалагчийн
  2. Хамт олны

 

Санал асуулгын үр дүн:

  1. Багшийн хүүхэд нэг бүрийн хөгжилд үзүүлсэн дэмжлэг
  2. Багшийн мэргэжлийн ёс зүй

5

Эрүүл мэндийн байдал

 

/20 оноо/

  1. Хүүхдийн эрүүл мэнд
  2. Эрүүл харилцаа
  3. Аюулгүй, эрүүл орчин
  1. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, сайжруулсан байдал
  2. Эрүүл харилцааг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр
  3. Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр



Тав. Багшийн ажлын дүгнэх

5.1. Багшийн ажлыг гүйцэтгэлийн дундаж оноог харгалзан дараах байдлаар үнэлнэ.

90-100 оноо - “Маш сайн”
80-89 оноо - “Хангалттай сайн”
70-79 оноо - “Сайн”
60-69 оноо - “Дундаж”
31-59 оноо - “Дунджаас доогуур”
0-30 ноо - “Хангалтгүй”
 

5.2. Багшийн ажлын үнэлгээгээр 70-аас дээш оноо буюу “Сайн” үнэлгээ авах ньбагш улирлын мөнгөн урамшил авах үндэслэл болно.

5.3. Улирлын мөнгөн урамшлын хэмжээг тухайн жилийн төсөвт урамшилд зориулан тусгасан хөрөнгийн дүнд багтаан үндсэн цалингаас Засгийн газраас тогтоосон хэмжээгээр сар бүр тооцож, улирал тутам олгоно.

5.4. Багшийн ажлын  үнэлгээгээр 80-аас дээш оноо буюу “Хангалттай сайн” үнэлгээ авах нь багш ур чадварын нэмэгдэл авах үндэслэл болно.

5.5. Ур чадварын нэмэгдлийг байгууллагын тухайн жилийн цалингийн санд багтаан Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр үндсэн цалингаас тооцож олгоно.

5.6. Багшид ур чадварын нэмэгдэл, улирлын мөнгөн урамшил олгох шийдвэрийг сургуулийн захирал гаргана.

5.7. “Дунджаас доогуур” үнэлгээ авсан багшид захиргааны хариуцлага буюу сануулах, цалин хасах арга хэмжээ авах үндэслэл болно.

5.8. “Хангалтгүй” үнэлгээ авсан багшид захиргааны хариуцлага тооцон, 3 сарын турш зөвлөн туслах арга хэмжээ авч, байдал сайжраагүй тохиолдолд энэ нь багшлах эрхийг хасах буюу  хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно.

5.9. Ажлын үнэлгээгээр 2-3 удаа 69-оос доош оноотой үнэлэгдсэн тохиолдолд багшид тусгайлан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үүргийг  холбогдох албан тушаалтан хүлээнэ.

 



------оОо-------