- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2013 оны 389 дүгээр тогтоолын хавсралт |
МОНГОЛ УЛСЫН УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
№ |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Үйл ажиллагаа |
Хариуцах байгууллага |
Хамтран хэрэгжүүлэгч |
Хугацаа |
Санхүүжилтийн эх үүсвэр |
---|---|---|---|---|---|---|
1. Хүн амыг баталгаат, эрүүл аюулгүй усаар хангах үндсэн зорилтын хүрээнд: |
||||||
1.1 |
Унд-ахуйн ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэх. |
Улаанбаатар хот, 21 аймаг болон томоохон суурин газрууд болох Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Сайхан, Баянгол, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дорноговь аймгийн Замын үүд, Дархан-Уул аймгийн Шарын гол, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдын ус хангамжийн одоо байгаа болон шинэ эх эрүүл ахуйн бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлнэ. |
БОНХЯ, СГЗ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
БХБЯ, ҮХААЯ, ЭМЯ, МХЕГ, ОБЕГ |
2014-2021 |
-Улсын төсөв -Орон нутгийн төсөв |
1.2 |
Усны нөөцийн эрэл хайгуул хийж, нөөцийг баталгаажуулах |
Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсүүдийн ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул судалгаа хийж нөөцийг баталгаажуулна. Туул усан цогцолборын ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгаа хийнэ. |
БОНХЯ |
ЭЗХЯ, СЯ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Орон нутгийн төсөв -Гадаадын зээл тусламж -Концесс
|
Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Булган, Баян-Өлгий аймгууд болон бусад томоохон суурин газруудын төвийн ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул судалгаа хийж нөөцийг баталгаажуулна. |
Орон нутгийн төсөв |
|||||
“Туул усан цогцолбор”-ийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулж, хэрэгжүүлнэ. |
|
|||||
Аймгийн төвүүдийн ус хангамжийн эх үүсвэрийг шинэчилж, халдваргүйжүүлэх төхөөрөмж суурилуулж дотоодын хяналтыг тогтмолжуулна. |
Улсын төсөв |
|||||
Тайширын усан цахилгаан станцын усан сангаас ус дамжуулах хоолой татаж, Алтай хотын ус хангамжийг сайжруулна. |
-Улсын төсөв -Гадаадын зээл тусламж |
|||||
Улаанбаатар хотын Багануур дүүрэг Төв аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Цагаан нуур, Хөтөл, Баянгол, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдын ус хангамжийн эх үүсвэрийг шинэчилнэ. |
Улсын төсөв
|
|||||
1.3 |
Ус хангамжийн шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ус түгээх байрын тоог нэмэгдүүлэх |
Улаанбаатар хотын ус түгээх сүлжээг өргөтгөж, ус түгээх байрны тоог 400-аар нэмэгдүүлнэ. |
БХБЯ |
ЭЗХЯ, СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Орон нутгийн төсөв -Гадаадын зээл тусламж -Хувийн болон бусад |
Аймгийн төвүүдүүд болон Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дорноговь аймгийн Замын үүд, Дархан-Уул аймгийн Шарын гол, Сэлэнгэ аймгийн Сайхан, Баянгол, Өвөрхангай аймгийн Ханбогд, Цогтцэций сумдын ус түгээх сүлжээг өргөтгөнө. |
-Улсын төсөв -Орон нутгийн төсөв, -Гадаадын зээл тусламж -Хувийн болон бусад |
|||||
1.4 |
Бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулах, шинэчлэх, өргөтгөх |
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөн хүчин чадал, цэвэрлэгээний түвшинг нэмэгдүүлнэ. Монгол орны нөхцөлд тохирсон технологи бүхий бага оврын цэвэрлэх байгууламжуудыг байгуулна. |
БХБЯ |
БОНХЯ, ЭЗХЯ, СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Орон нутгийн төсөв -Гадаадын зээл тусламж -Хувийн болон бусад |
Аймгийн төвүүд, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дорноговь аймгийн Замын үүд, Дархан-Уул аймгийн Шарын гол, Сэлэнгэ аймгийн Сайхан, Баянгол, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдын бохир ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, сэргээн засварлах ажлыг гүйцэтгэнэ. |
-Улсын төсөв -Гадаадын зээл тусламж
|
|||||
1.5 |
Бохир усны шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх |
Улаанбаатар хот, аймгийн төвүүд болон томоохон суурин газруудын ариутгах татуургын шугам сүлжээг өргөтгөн шинэчлэнэ. |
БХБЯ |
ЭЗХЯ, СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Орон нутгийн төсөв -Гадаадын зээл тусламж -Хувийн болон бусад |
1.6 |
Цэвэршүүлсэн бохир усыг дахин ашиглах |
Цэвэршүүлсэн бохир усыг цахилгаан станцад ашиглах боломжийг судална. Шинээр баригдах орон сууцны болон бусад томоохон барилга байгууламжид саарал ус ашиглах технологийг нэвтрүүлнэ. |
БОНХЯ |
БХБЯ, ЭЗХЯ, СЯ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Гадаадын зээл тусламж -Хувийн болон бусад |
1.7 |
Батлан хамгаалах салбарын анги, нэгтгэл, хилийн боомтуудын ус хангамжийг сайжруулах |
Баянхонгор аймгийн Баянлиг, Завхан аймгийн Сонгино, Увс аймгийн Зүүнговь, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Төв аймгийн Сэргэлэн сумд дахь Хил хамгаалах ерөнхий газрын харъяа хилийн цэргийн харуул, анги, заставын ус хангамжийг сайжруулах, усны чанарыг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, худаг, уст цэгийг шинээр барьж ашиглалтад оруулна. |
БХЯ, БОНХЯ |
ЭЗХЯ, СЯ |
2014-2021 |
Улсын төсөв |
Хилийн нийт 15 боомтын ус хангамж, ахуйн цэврийн байгууламжийн нөхцлийг сайжруулна. (Замын-үүд, Алтанбулаг, Гашуунсухайт, Шивээхүрэн, Боршоо, Бичигт, Ханги, Бургастай, Булган, Ханх, Зэлтэр, Хөвд, Ингэнсэвстэй, Уушиг, Хархоньт, Жаалшанд, Хэцүү-Уул, Сайнсүүж, Үзүүр-Ус, Хөхбулаг, Цагаан-Овоо, Баянтөхөм, Ламт, Холбоо Залаа,Бүдүүн мод, Авдрант, Арбулаг, Бага хүрээ, Өргөстэй, 171-р боомт, Хатан суудал) |
БХЯ |
СЯ |
2014-2021 |
Улсын төсөв |
||
1.8 |
Сумын төвүүдийн хүн амын унд-ахуйн ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлнэ. |
Сумын төв, хөдөөгийн ус хангамжийн эх үүсвэрүүдэд онцгой болон энгийн, эрүүл ахуйн бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлнэ. Нийт 560 булаг шандын эхийг хашиж хамгаална. |
БОНХЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
ЭМЯ, СЯ, МХЕГ, ОБЕГ, СГЗ |
2014-2021 |
Орон нутгийн төсөв |
1.9 |
Сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул, судалгаа хийж, усны нөөцийг тогтоох |
2015 оныг дуустал 10 сумын төвд, 800 цэгт, 2021 он дуустал 36 сумын төвд, 3380 цэгт газрын доорхи усны хайгуул судалгаа хийнэ. |
аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
БОНХЯ, ЭЗХЯ, СЯ |
2014-2021 |
Улсын төсөв
|
1.10 |
Сумын төв, хөдөөгийн хүн амын ус хангамжийн эх үүсвэрийг шинээр байгуулах, өргөтгөх, шинэчлэх |
2015 оныг дуустал 15, 2021 он дуустал 36 сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийг шинэчилнэ. |
БХБЯ, ҮХААЯ |
ЭЗХЯ, СЯ, ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
Улсын төсөв |
1.11 |
Сумдын төвд бохир ус цэвэрлэх бага оврын байгууламж шинээр барих, цэвэрлэсэн усыг дахин ашиглах шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх |
2015 оныг дуустал 9, 2021 он дуустал 36 сумын төвд бохир ус цэвэрлэх бага оврын байгууламж шинээр барина. |
БХБЯ |
ЭЗХЯ, ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Гадаадын зээл тусламж
|
1.12 |
Ус цэвэршүүлэх, зөөлрүүлэх төхөөрөмжийг суурилуулж, тогтвортой ажиллагааг хангах замаар ундны усны чанарыг сайжруулах |
Манай орны нөхцөлд тохирсон технологи бүхий ус цэвэршүүлэх, зөөлрүүлэх төхөөрөмжийн судалгаа хийж, шинээр суурилуулах буюу шинэчилэн солино. |
СГЗ |
БХБЯ, СЯ |
2014-2021 |
Улсын төсөв |
1.13 |
Аялал жуулчлал, амралт, сувиллын газруудын ус хангамжийн нөхцлийг сайжруулах |
Хот суурин газраас алслагдмал байрлах аялал жуулчлалын баазууд, зочид буудлууд болон амралт сувиллын газруудын ус хангамжийг сайжруулна. |
ССАЖЯ |
ЭЗХЯ, МХЕГ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Орон нутгийн төсөв -Хувийн болон бусад |
1.14 |
Аялал жуулчлал, амралт сувиллын газруудад бохир ус цэвэрлэгээний шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх |
Туул, Тэрэлж, Орхон, Хэрлэн, Хархираа, Онон, Их тамир, Чулуут, Балж зэрэг голууд, Увс, Хяргас, Хар-Ус, Хөвсгөл, Өгий, Гурван нуур, Ганга, Тэрхийн цагаан нууруудын орчим жуулчны баазуудад бага оврын ус хангамж, ариутгах татуургын байгууламж, бохир ус цэвэрлэгээний шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлнэ. |
ССАЖЯ |
ЭЗХЯ, МХЕГ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
Хувийн болон бусад |
1.15 |
Рашаан түшиглэн амралт, сувиллын үйлчилгээг хөгжүүлэх |
Шинээр нийт 12 рашааны ашиглалтыг сайжруулан, сувиллын чиглэлээр ашиглана. |
ЭМЯ |
ЭЗХЯ, МХЕГ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
2014-2021 |
Хувийн болон бусад |
2. Хөдөө аж ахуйн салбарыг хэрэгцээт усаар хангах зорилтын хүрээнд: |
||||||
2.1 |
Хөв цөөрөм, усан сан байгуулах, худаг гаргах, газрын усны нөөцийн хайгуул, судалгаа хийх |
2015 оныг дуустал 200 газарт, 2021 оныг дуустал 829 газарт хөв, цөөрөм шинээр байгуулах судалгаа хийнэ. |
БОНХЯ |
ҮХААЯ, ЭЗХЯ, МХЕГ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
Улсын төсөв |
2.2 |
Бэлчээрийн даац, ашиглалт, цөлжилтийн байдлыг харгалзан худаг гаргах, хөв цөөрөм шинээр байгуулах, сэргээн засварлах |
2014-2015 онд 1200 худаг, 2016-2021 онд 6050 худаг шинээр гаргаж засварлана. 2014-2015 онд 14, 2016-2021 онд шинээр 125 хөв цөөрөм байгуулна. |
ҮХААЯ |
МХЕГ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
Улсын төсөв |
2.3 |
Уст цэгийн ашиглалт, засвар үйлчилгээг сайжруулах |
Малчдын бүлгийг дэмжин ажиллаж 2015 он дуустал 150 бүлэг, 2016-2021 онд 900 бүлэг байгуулна. |
ҮХААЯ |
МХЕГ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Гадаадын зээл тусламж -Хувийн болон бусад |
2.4 |
Эрчимжсэн фермерийн аж ахуйн ус хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх |
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот орчмын фермерийн аж ахуйнууд байгуулна. |
ҮХААЯ |
Аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Хувийн болон бусад |
2.5 |
Усалгаатай тариалан, хадлангийн талбайн усны эх үүсвэрийн хайгуул, судалгаа хийх |
Услалтын систем шинээр байгуулах, сэргээн засварлах газрын хайгуул, судалгаа хийнэ. |
БОНХЯ |
ҮХААЯ, СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
Улсын төсөв
|
2.6 |
Усжуулалтын зориулалтаар боомт, усан сан байгуулах, сэргээн засварлах |
2015 оны түвшинд 22 мянган га-д, 2021 оны түвшинд 32 мянган га талбайд усалгаа хийх хүчин чадал бүхий усан сангуудыг шинээр болон шинэчлэн засварлана. |
ҮХААЯ |
БОНХЯ, СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Хувийн болон бусад |
2.7 |
Услалтын системийн толгойн барилга, гол сувгууд болон услалтын системийг шинээр байгуулах, шинэчлэх |
Шинээр байгуулах услалтын системийн талбайг 2015 оныг эцэст 1400 га, 2021 оны түвшинд 10600 га-аар, сэргээн засварлах услалтын системийн талбайг 2015 оны эцэст 7100 га, 2021 оны түвшинд 22500 га-аар тус тус нэмэгдүүлнэ. |
ҮХААЯ |
СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Хувийн болон бусад |
2.8 |
Услалтын системийн ашиглалтын менежментийг сайжруулах |
Услалтын системийн менежментийн багийг дэмжиж 2015 оны түвшинд 20, 2021 оны эцэст 50 бүлэг байгуулна. |
ҮХААЯ |
СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Орон нутгийн төсөв -Гадаадын зээл тусламж |
2.9 |
Усалгаатай тариалангийн агротехнологийг сайжруулах, усыг хэмнэлттэй зарцуулах технологи нэвтрүүлэх |
Усалгаатай тариалангийн агротехнологийг сайжруулж, дуслын болон бороожуулах усалгааны шинэ технологиуд нэвтрүүлнэ. Монгол орны нөхцөлд тохирсон, ган зудад тэсвэртэй шилмэл сортын ургамлуудын тариалалтыг нэмэгдүүлнэ. Усалгааг хөрс хамгаалах технологитой хослуулан ашиглахыг дэмжинэ. |
ҮХААЯ |
Аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
Хувийн болон бусад |
3. Үйлдвэр, уул уурхай, эрчим хүчний салбарыг хэрэгцээт усаар хангах үндсэн зорилтын хүрээнд: |
||||||
3.1 |
Томоохон үйлдвэрүүдийн усны эх үүсвэрийн хайгуул, судалгаа хийх |
Улаанбаатар хотын Багахангай дүүрэг, Дорноговь аймгийн Сайншанд, Говь-Сүмбэр аймгийн Чойр хотуудад байгуулах үйлдвэрийн цогцолборуудын усны эх үүсвэрийн хайгуул судалгаа хийнэ. |
БОНХЯ |
СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Хувийн болон бусад |
3.2 |
Шинээр байгуулах аж үйлдвэрийн цогцолборуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх |
Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Сайншанд, Говь-Сүмбэр аймгийн Чойр хотуудад байгуулах үйлдвэрийн цогцолборуудын ус хангамжийн байгууламж барина. |
ҮХААЯ |
СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Хувийн болон бусад |
3.3 |
Зарим үйлдвэрийн ус хангамжийн эх үүсвэрийг хүн амын унд-ахуйн ус хангамжийн эх үүсвэрээс тусгаарлах |
Дархан-Уул, Эрдэнэт, Улиастай, Зуунмод, Чойбалсан, Өндөрхаан, Улаангом, Сүхбаатар, Сайншанд хотууд дахь томоохон үйлдвэрийн ус хангамжийг унд-ахуйн уснаас тусгаарлана. Цэвэршүүлсэн бохир ус ашиглах асуудлыг судалж, хэрэгжүүлнэ. |
БХБЯ, ҮХААЯ |
Аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2015-2021 |
Хувийн болон бусад |
3.4 |
Үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийг тусгайлан байгуулах |
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдэд бага оврын урьдчилан цэвэрлэх байгууламж нэвтрүүлж, үйлдвэрийн бохир ус цэвэрлэх төвлөрсөн байгууламж барина. |
БХБЯ, ҮХААЯ |
БОНХЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Гадаадын зээл тусламж -Хувийн болон бусад |
Аймгийн төвүүд, томоохон сум суурин газруудад үйл ажиллагаа явуулж буй томоохон үйлдвэрүүдэд бага оврын урьдчилан цэвэрлэх байгууламж нэвтрүүлнэ. |
||||||
3.5 |
Үйлдвэрийн цэвэршүүлсэн бохир усыг дахин ашиглах |
Үйлдвэрлэлд цэвэршүүлсэн бохир ус дахин ашиглах судалгаа хийнэ. |
ҮХААЯ |
БОНХЯ, МХЕГ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
Хувийн болон бусад |
3.6 |
Уул уурхайн ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул, судалгаа хийх |
Оюу Толгой, Асгат, Цагаан суварга, Таван толгой, Нарийн Сухайт, Бороо, Шивээ овоо, Олон овоот, Мардай, Гурванбулаг, Бүрэнхаан, Шивээ овоо, Дулаан-Уул, Хараатын ордуудад ус хангамжийн эх үүсвэрт ашиглах боломжит нөөцийн судалгаа хийнэ. |
БОНХЯ |
УУЯ, ЭЗХЯ, СЯ, СГЗ |
2014-2021 |
Хувийн болон бусад |
3.7 |
Шинээр ашиглалтад орох уул уурхайн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх |
Оюу Толгой, Донод, Гурванбулаг, Хараат, Хайрхан, Дулаан-Уул, Зөөвч-Уул, Асгат, Цагаан суварга, Таван толгой, Нарийн Сухайт, Бороо, Олон овоот, Төмөртэйн овоо, Чойр-Нялга, Бүрэнхаан зэрэг ашигт малтмалын орд газруудад ус хангамжийн барилга байгууламжийг барьж байгуулна. |
УУЯ |
СЯ, аймаг, нийслэлийн ИТХ, СГЗ |
2014-2021
|
Хувийн болон бусад |
"Орхон-Говь" төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, экологид халгүй эдийн засгийн ашигтай нь тогтоогдвол хэрэгжүүлнэ. |
-Улсын төсөв -Хувийн болон бусад |
|||||
3.8 |
Уул уурхайн усыг дахин ашиглах |
Оюу Толгой, Асгат, Цагаан суварга, Таван толгой, Нарийн Сухайт, Бороо, Шивээ овоо, Олон овоот, Мардай, Гурванбулаг, Бүрэнхаан, Шивээ овоо, Дулаан-Уул, Хараат зэрэг ашигт малтмалын орд газруудад үйлдвэрлэлд ашигласан усыг эргүүлэн ашиглах технологи нэвтрүүлнэ. |
УУЯ, СГЗ |
- |
2014-2021 |
Хувийн болон бусад |
3.9 |
Усан цахилгаан станц барих газрын хайгуул судалгаа хийж, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах |
Баян-Өлгий, Ховд аймгууд дахь томоохон голууд болон Сэлэнгэ, Орхон зэрэг томоохон голуудын дагууд хайгуул судалгаа хийж, УЦС-ын боомт барих боломжийг судална. |
УУЯ, МХЕГ, ОБЕГ |
СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Хувийн болон бусад |
3.10 |
Усан цахилгаан станц шинээр байгуулах, сэргээн засварлах |
Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулна. |
ЭХЯ |
БОАЖЯ, ЭЗХЯ, СЯ, СГЗ |
2014-2021 |
Хувийн болон бусад |
3.11 |
Усан цахилгаан станцын усны горимд байнгын хяналт тавих |
Усан цахилгаан станцуудын усан сангийн үйл ажиллагаанаас голын усны горимд нөлөөлөх нөлөөлөлд хяналт тавина. |
СГЗ |
БОНХЯ, СЯ |
2014-2021 |
Улсын төсөв
|
3.12 |
Одоо байгаа болон шинээр байгуулагдах дулааны цахилгаан станцын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх |
Шинээр байгуулагдах ДЦС-уудын усны эх үүсвэрийн хайгуул, судалгаа хийж шинэ эх үүсвэрүүд байгуулна. Одоо байгаа ДЦС-уудын усны алдагдлыг бууруулан ус дахин ашиглалтыг нэмэгдүүлнэ. |
ЭХЯ |
СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
Улсын төсөв |
3.13 |
Газрын гүний халуун усыг ашиглах боломжийг судлах |
Хангайн бүсэд газрын гүний халуун усыг ашиглах судалгаа хийж, тогтоогдсон газруудад гүний халуун усыг ашиглана. |
ЭХЯ |
Аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Гадаадын зээл тусламж |
4. Хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах, усны нөөцийг хамгаалах үндсэн зорилтын хүрээнд: |
||||||
4.1 |
Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоож, мөрдүүлэх
|
Монгол орны гадаргын усны нөөцийн 70 хувь бүрдэх сав газрын эхэд хамаарах хэсгийг улсын болон орон нутгийн хамгаалалтад авч, ой, ургамлан нөмрөгийг нөхөн сэргээх ажлыг хийнэ. (Сэлэнгэ, Орхон, Хэрлэн, Туул, Хараа, Онон, Ховд, Буянт, Завхан, Цэнхэр, Идэр, Чулуут, Дэлгэрмөрөн, Тамир, Түй, Таац, Онги, Байдраг, Шишхэд, Булган, Сэлбэ, Ерөө, Тэс голууд) |
БОНХЯ, СГЗ |
СЯ, МХЕГ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
2014-2021 |
Улсын төсөв
|
4.2 |
Усны сан бүхий газруудын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, мөрдүүлэх |
Усны сан бүхий газруудын хамгаалалтын бүсийг тогтоож, тэмдэгжүүлнэ. |
БОНХЯ, СГЗ |
СЯ, МХЕГ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
2014-2021 |
Улсын төсөв
|
4.3 |
Усны нөөц бүрэлдэн бий болох, хувьсан өөрчлөгдөх зүй тогтлыг үндэслэн усны нөөц, ашиглах боломжит нөөцийн хэмжээг тогтоох эрэл хайгуулын ажлыг хийж, ашиглалтыг тогтоосон хэмжээнд нь мөрдүүлэх |
Монгол орны ашиглах боломжит усны нөөцийн зургийг шинэчилэн боловсруулж усны нөөцийн цаашдын чиг хандлагыг тодорхойлно. |
БОНХЯ, СГЗ |
СЯ, МХЕГ, ОБЕГ |
2014-2021 |
Улсын төсөв
|
4.4 |
Ус хэрэглэгч, ашиглагчдыг тоолууржуулах |
Орон сууцны хэрэглэгчид болон, үйлдвэрийн усны алдагдлыг бууруулан улмаар ус хэрэглээ-ашиглалтыг зохих түвшинд хүртэл багасгаж, тоолууржуулах ажлыг эрчимжүүлнэ. |
БХБЯ, ҮХААЯ |
БОНХЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
Хувийн болон бусад |
4.5 |
Хот, суурины эзэмшил газарт хамаарах голын эргийг тохижуулах |
Хот суурин газрын суурьшлын бүс дэх голын эргийн дагуух орчны бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулна. |
БХБЯ |
Аймаг, нийслэлийн ЗДТГ |
2014-2021 |
-Улсын төсөв -Орон нутгийн төсөв |
4.6 |
Урсац тохируулах, ус хуримтлуулах усан сан байгуулах |
Боомт, усан сан байгуулах боломжит газруудад хайгуул, судалгаа хийж, ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулна. |
БОНХЯ, БХБЯ |
Аймаг, нийслэлийн ИТХ, ЗДТГ |
2014-2021 |
-Улсын төсөв -Гадаадын зээл тусламж |
4.7 |
Усны нөөцийг бохирдлоос хамгаалах |
Бохирдуулагч эх үүсвэрүүдийг тооллого судалгаа хийнэ. |
БОНХЯ |
СЯ, МХЕГ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Орон нутгийн төсөв |
4.8 |
Бохирдуулагч төлөх зарчмыг хэрэгжүүлэх |
Ус бохирдуулсны төлбөрийн орлогын нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна. |
БОНХЯ |
СЯ, МХЕГ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Орон нутгийн төсөв
|
4.9 |
Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах |
Хот, суурины газруудын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулна. |
БОНХЯ, БХБЯ |
Аймаг, нийслэлийн ЗДТГ |
2014-2021 |
-Улсын төсөв -Гадаадын зээл тусламж -Хувийн болон бусад |
4.10 |
Томоохон голуудын экологийн урсацыг тодорхойлох судалгаа хийх |
Монгол орны томоохон голууд болох Сэлэнгэ, Орхон, Хэрлэн, Туул, Хараа, Онон, Ховд, Буянт, Завхан, Цэнхэр, Идэр, Чулуут, Дэлгэрмөрөн, Тамир, Түй, Таац, Онги, Байдраг, Сэлбэ, Ерөө, Тэс голуудын экологийн урсацыг тодорхойлох судалгаа хийнэ. |
БОНХЯ |
СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
-Улсын төсөв -Гадаадын зээл тусламж
|
4.11 |
Рамсарын Конвенцийн хэрэгжилтийг хангах, гэрээнд хамрагдах ус, намгархаг газрын тоог нэмэгдүүлэх |
Ус, намгархаг газрыг хамгаалалтад авах ажлыг зохион байгуулна. |
БОНХЯ |
СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
- |
4.12 |
Экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, усыг байгальд хадгалах (үлдээх) нөхцлийг бүрдүүлэх |
Гадаргын болон газрын доорхи усны нөөцийг бохирдол, хомсдлоос хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ. |
БОНХЯ |
СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
Улсын төсөв
|
4.13 |
Хот суурин газрын ногоон байгууламжийн усалгааны арга технологид шинэчлэлт хийж, усалгааны горимыг мөрдүүлэх |
Улаанбаатар болон бусад томоохон хотуудад ногоон байгууламжийн усалгаанд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлнэ. |
БОНХЯ |
Аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
Улсын төсөв
|
4.14 |
Хүний буруутай үйл ажиллагааны улмаас газрын доорх усны түвшин буурахаас урьдчилан сэргийлэх |
Газрын доорх усны хяналт-шинжилгээний сүлжээг өргөжүүлж, уст цэгийн орчмын ногоон байгууламжийг сайжруулна. |
БОНХЯ |
БХБЯ, ҮХААЯ, ССАЖЯ, УУЯ, МХЕГ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
Улсын төсөв
|
4.15 |
Байгалийн горим эвдэгдсэн, бохирдсон голуудын голдрилд үзлэг хийж, нөхөн сэргээх |
Голын голдрил, татам, хөндийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан, байгалийн горим алдагдсан газруудад нөхөн сэргээлт хийж, усны нөөцийг хамгаална. |
БОНХЯ, СГЗ |
ҮХААЯ, УУЯ, СЯ, МХЕГ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ
|
2014-2021 |
-Улсын төсөв -Хувийн болон бусад |
4.16 |
Экологийн өөрчлөлтөнд орж буй гол, нууруудыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч, нөхөн сэргээх арга хэмжээ авах |
Орхон, Туулын болон бусад голын сав газар дахь ой, ус, намгархаг газруудыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч, нөхөн сэргээх арга хэмжээ авна. |
БОНХЯ, СГЗ |
ҮХААЯ, УУЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
2014-2021 |
-Улсын төсөв -Орон нутгийн төсөв -Гадаадын зээл тусламж |
4.17 |
Үерийн хамгаалалтын байгууламжийг засварлах, шинээр байгуулах |
Улаанбаатар хотын томоохон үерийн далангууд болон Туул, Улиастай, Сэлбэ голуудын үерийн хамгаалалтын далан сувгийг сэргээн засварлах, шинээр барьж байгуулах ажлыг зохион байгуулна. |
БХБЯ |
СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
2014-2021 |
Улсын төсөв |
Аймгийн төвүүд, томоохон хот суурин газруудын үерийн хамгаалалтын далан, сувгийг сэргээн засварлана. |
||||||
4.18 |
Хот, суурин газрын зам, талбайн борооны ус зайлуулах байгууламжийн асуудлыг шийдвэрлэх |
Улаанбаатар болон бусад томоохон хотуудын зам, талбайн борооны ус зайлуулах байгууламжийг өргөтгөн, сайжруулна. |
ЗТЯ |
СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
2014-2021 |
Улсын төсөв
|
4.19 |
Үерийн хамгаалалтын болон зам талбайн борооны ус зайлуулах барилга байгууламжийн эзэмшил, ашиглалтын менежментийг оновчтой шийдвэрлэх |
Үерийн хамгаалалтын болон зам талбайн борооны ус зайлуулах барилга байгууламжийн эзэмшил, ашиглалтыг сайжруулна. |
ЗТЯ |
Аймаг, нийслэлийн ИТХ, ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
- |
4.20 |
Ган, цөлжилт, хуурайшилтын онцгой нөхцөлд хэрэгжүүлэх усны менежментийн аргачилсан заавар боловсруулж, мөрдүүлэх |
Ган, цөлжилт, хуурайшилтын онцгой нөхцөлд хэрэгжүүлэх усны менежментийн аргачлал боловсруулж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулна. |
ОБЕГ, СГЗ |
БОНХЯ, ҮХААЯ, СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
2014-2021 |
- |
4.21 |
Унах хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор газрын генератор суурилуулах |
Унах хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 35 хүртэлх тооны газрын генераторыг суурилуулан ажиллуулна. |
БОНХЯ |
СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
2014-2021 |
Улсын төсөв
|
5. Усны оновчтой менежментийг хэрэгжүүлэх, салбар дундын зохицуулалтыг хангах үндсэн зорилтын хүрээнд: |
||||||
5.1 |
Устай холбоотой хуулиудыг уялдуулан, “Усны харилцааны багц хууль”-ийн үзэл баримтлалаар шинэчлэх |
Устай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, заавар, норм норматив, стандартуудын давхардал, хийдэл, түүнээс улбаалан хэрэгжилтийн үр нөлөө буурдаг явдлыг арилгаж, нэр томъёоллыг нэг мөр болгоно. Олон улсын гэрээ, хэлэлцээр, хилийн усны хэлэлцээрийн биелэлтийг сайжруулна. |
БОНХЯ, |
СЯ, ХЗЯ |
2014-2021 |
- |
5.2 |
Дүрэм, журам, норм норматив, стандартыг шинэчлэн сайжруулах |
Монгол улсад мөрдөгдөж байгаа устай холбоотой дүрэм, журам, норм норматив, стандартуудыг хэрэгжилтэд үнэлгээ өгч шаардлагатай тохиолдолд шинэчлэн боловсруулна. |
БОНХЯ |
СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
- |
5.3 |
Усны салбарын гадаад харилцаа, хилийн усны гэрээ хэлэлцээрийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох |
ОХУ болон БНХАУ-тай байгуулсан хилийн усны хэлэлцээрийн хэрэгжилтийг ханган ажиллана. |
БОНХЯ |
Аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
- |
5.4 |
Мөрдөгдөж буй хууль, тогтоомж, дүрэм, журмын хэрэгжих нөхцлийг сайжруулах |
Олон нийтэд хууль эрхзүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалт, сурталчилгааг эрчимжүүлнэ. |
БОНХЯ |
МХЕГ, аймаг, нийслэлийн ЗДТГ, СГЗ |
2014-2021 |
- |
5.5 |
Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагын статус, эрх, үүргийг шинэчлэх |
Усны нөөцийн нэгдсэн менежментийн зарчмыг нэвтрүүлэн, сав газрын байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлж, усны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлнэ. |
|
БОНХЯ, СЯ, ХЗЯ |
2014-2021 |
- |
5.6 |
Салбар дундын зохицуулалтын механизмыг боловсронгуй болгох |
Усны салбарын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулна. |
|
БОНХЯ, СЯ |
2014-2021 |
- |
5.7 |
Улс, орон нутгийн түвшинд усны асуудал эрхэлсэн байгууллагуудын үйл ажиллагаа, уялдааг сайжруулах |
Улс, орон нутгийн түвшинд усны асуудал эрхэлсэн Сав газрын байгууллагуудын үүрэг, хариуцлагыг оновчтой тодорхойлно. |
СГЗ |
БОНХЯ, СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
2014-2021 |
- |
5.8 |
Усны мэргэжлийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, төрийн бус байгууллагуудыг бэхжүүлж, усны менежментэд тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх |
Боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, төсвийг нь нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг нь сайжруулах замаар усны менежментэд оролцогч эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, төрийн бус байгууллагуудыг бэхжүүлнэ. |
БШУЯ |
БОНХЯ, СЯ, СГЗ |
2014-2021 |
- |
5.9 |
Усны салбарын мэдээллийн солилцоо, хяналт, хамгаалалт, хүртээмжийг бүх шатанд сайжруулах |
Мэдээлэл цуглуулах, боловсруулах, хадгалах, чанарыг дээшлүүлэх чиглэлээр төсөв хөрөнгө нэмэгдүүлж, байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, хяналтыг сайжруулна. |
СГЗ |
БОНХЯ, СЯ |
2014-2021 |
- |
5.10 |
Сав газрын байгууллагуудыг бэхжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг тогтмолжуулан, усны менежментэд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх тодорхой төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх |
Сав газрын байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор усны нөөцийн нэгдсэн менежментийн сургалтын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. |
БОНХЯ, СГЗ |
СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
2014-2021 |
- |
5.11 |
Усны үнийн бодлогыг шинэчилж, өртгөө нөхөх түвшинг дээшлүүлэх |
Усны үнийн бодлогыг шинэчлэн боловсруулж, үнийг бодит өртөг зардалд нь тохируулан тогтоох ажлыг зохион байгуулна. Өртгөө нөхөх түвшинг тодорхой болгоно. |
БОНХЯ, БХБЯ, ҮХААЯ |
СЯ, СГЗ |
2014-2021 |
Улсын төсөв
|
5.12 |
Усны салбарын төлөвлөсөн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр болон бусад хувилбарыг боловсруулах |
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих замаар хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. |
БОНХЯ, БХБЯ, ҮХААЯ |
СЯ, СГЗ |
2014-2021 |
Улсын төсөв
|
5.13 |
Усны салбарын үр ашгийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах |
Усны салбарын төлөвлөлт, удирдлага, үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулна. |
БОНХЯ, БХБЯ, ҮХААЯ |
СЯ, СГЗ |
2014-2021 |
Улсын төсөв
|
5.14 |
Усны салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах |
Салбарын хөдөлмөрийн нөхцлийг хувийн салбартай өрсөлдөхүйц түвшинд хүргэх, салбарын хүний нөөцийн хэрэгцээнд тулгуурлан сургалтын төвүүд ажиллуулах, залуучуудыг үйлдвэрлэлд дагалдан суралцуулах ажлыг зохион байгуулна. |
СГЗ |
БОНХЯ, БШУЯ, СЯ |
2014-2021 |
- |
5.15 |
Усны салбарын мэргэжлийн боловсон хүчний чадавхийг бүх шатанд нэмэгдүүлэх боломжийг судлах |
Усны менежмент, инженер болон техникийн ажилтнууд бэлтгэх тусгай заавар боловсруулна. |
|
БОНХЯ, БШУЯ, СЯ, СГЗ |
2014-2021 |
Улсын төсөв
|
5.16 |
Усны салбарын боловсон хүчнийг бэлдэх бүх шатны байгууллагуудад сургалтын чанар дээшлүүлэх талаар судалгаа хийж, зөвлөмж боловсруулах |
Их, дээд сургуулиуд, техник мэргэжлийн сургуулиудын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт хийх зөвлөмж гаргана. |
|
БОНХЯ, БШУЯ, СЯ, СГЗ |
2014-2021 |
Улсын төсөв
|
5.17 |
Усны нөөц, чанарын мониторингийн сүлжээг бий болгох, өргөтгөх, шинэчлэх |
Мониторингийн орчин үеийн шинэлэг техник, технолог, арга, аргачлал нэвтрүүлэх замаар мониторингийн мэдээллийг сайжруулна. Томоохон голуудын дагууд болон шаардлагатай байрлалд газрын доорхи усны мониторингийн цэгүүд шинээр байгуулж, мониторингийн сүлжээг өргөжүүлнэ. |
БОНХЯ |
СЯ, СГЗ |
2014-2021 |
Улсын төсөв
|
5.18 |
Усны шинжилгээний лабораториудын багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинжилгээний түвшинг дээшлүүлэх |
Хүнд металл, органик бус бодис зэрэг зайлшгүй шаардлагатай химийн элементүүд, параметрүүдийг тодорхойлох боломж бүхий лабораторийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж нэвтрүүлнэ. |
БОНХЯ, МХЕГ |
СЯ, СГЗ |
2014-2021 |
Улсын төсөв
|
5.19 |
Мониторингийн хөтөлбөрийг боловсронгуй болгож, хэрэгжүүлэх |
Мониторингийн мэдээллийн ашигт чанар, хамралт, хүртээмжийн шинжилгээ хийнэ. |
БОНХЯ |
СЯ, СГЗ |
2014-2021 |
- |
5.20 |
Усны салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх |
Гадаргын болон газрын доорхи усны чанарын хяналт- шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын уялдаа холбоог сайжруулна. |
БОНХЯ |
БШУЯ, СЯ, СГЗ |
2014-2021 |
- |
5.21 |
Мэдээллийн санг бэхжүүлж, мэдээлэл солилцоог сайжруулах |
2015 он хүртэл усны салбарын бүх байгууллагууд мэдээллээ оруулах, хадгалах, ашиглах, түүнчлэн сонирхсон талууд ашиглах боломжтой мэдээлийн нэгдсэн сан байгуулж, цаашид сайжруулна. |
БОНХЯ |
ЗГ-ын бүх яамд, МХЕГ, ОБЕГ, СГЗ |
2014-2021 |
Улсын төсөв
|
5.22 |
Сав газрын түвшинд мэдээлийн сан бий болгох |
Усны нэгдсэн мэдээллийн сантай шууд холбоотой сав газруудын мэдээллийн санг бүрдүүлнэ. |
БОНХЯ, СГЗ |
СЯ, аймаг, нийслэлийн ИТХ, ЗДТГ |
2014-2021 |
Улсын төсөв
|
5.23 |
Үр дүнг мэдээлэх тогтмол хэвлэлтэй болох |
Бүх шатны Сав газрын байгууллагууд жил бүр тайлан гаргаж, ажлын үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар тогтмол мэдээлнэ. |
БОНХЯ, СГЗ |
СЯ |
2014-2021 |
- |
5.24 |
Салбарын мэргэшсэн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор тодорхой зорилтот бүлгүүдэд цогц мэдээлэл, сурталчилгаа хийх, тэдний мэдлэгийг дээшлүүлэх стратеги боловсруулах |
Олон нийтийн сэтгэл зүй, харилцаа болон нийтийн мэдээллийн талаар мэргэшсэн байгууллагатай хамтран иргэдийн усны боловсролыг дээшлүүлэх, мэдээлэл, сурталчилгаа, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулна. |
СГЗ |
СЯ |
2014-2021 |
Улсын төсөв
|
5.25 |
Олон нийтэд мэдээлэл, сурталчилгаа хийхээр боловсруулсан стратегийг хэрэгжүүлэх |
Олон нийтийн харилцаа, мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөрт ТББ-уудыг татан оролцуулна. |
СГЗ |
СЯ |
2014-2021 |
- |
5.26 |
Усны нөөцийн хэмжээ, чанар, түүний ашиглалттай холбоотой мэдээ, мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэх |
Цахим мэдээлэл авах боломжийг бүрдүүлж, жил бүрийн тайланг хэвлэж, нийтийн хүртээл болгоно. |
БОНХЯ, БХБЯ, СГЗ |
ҮХААЯ, УУЯ, ЭХЯ |
2014-2021 |
- |
5.27 |
Усны нөөцийг хамгаалах ардын уламжлалт зан үйлийг сэргээн сурталчилах |
Усны нөөцийг бохирдлоос хамгаалах ажлыг усаа хамгаалах уламжлалт ёс заншилтай хамтруулан хэрэгжүүлнэ. |
БОНХЯ, СГЗ |
СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
2014-2021 |
|
5.28 |
Усны менежментийн бүх шатанд олон нийтийн төлөөлөл болгон ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх |
Устай холбоотой аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог хангаж, хамтран ажиллана. |
БОНХЯ, СГЗ |
СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
2014-2021 |
Улсын төсөв
|
Товчилсон үгийн тайлбар:
БОНХЯ - Байгаль орчин, ногоон хөгжлийн яам СЯ - Сангийн яам БХБЯ - Барилга хот байгуулалтын яам ҮХААЯ - Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам ЭЗХЯ - Эдийн засгийн хөгжлийн яам УУЯ - Уул уурхайн яам ЭХЯ - Эрчим хүчний яам ЗТЯ - Зам тээврийн яам ХЗЯ - Хууль зүйн яам
|
ЭМЯ - Эрүүл мэндийн яам БШУЯ - Боловсрол, шинжлэх ухааны яам БХЯ - Батлан хамгаалах яам ССАЖЯ - Соёл, спорт, аялал жуулчлалын яам МХЕГ - Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ОБЕГ - Онцгой байдлын ерөнхий газар ИТХ - Иргэдийн төлөөлөгчдийн хурал ЗДТГ - Засаг даргын тамгын газар СГЗ - Сав газрын захиргаа
|
Текст томруулах
A
A
A