- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
Засгийн газрын 2013 оны 398 дугаар
тогтоолын хавсралт
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРТ
ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
1. "2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт хэсэгт дор дурдсан нэмэлт оруулах:
2.4.11. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах."
2. "2.5. Үйл ажиллагааны гол зорилт хэсэгт дор дурдсан нэмэлт оруулах:
2.5.11. Үйл ажиллагааны стратегийн 11 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.11.1. шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг шинэчлэх төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах;
2.5.11.2. шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалт, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого, шийдвэрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.5.11.3. шинжлэх ухаан, технологийн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, шинжлэх ухааны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, удирдлага, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах."
3. Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратегийн загварт дор дурдсан өөрчлөлт оруулах:
4. "3.3. Зохион байгуулалтын бүтэц хэсэгт дор дурдсан нэмэлт оруулах:
3.3.11 шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр1 (дэд хэсэг) зорилтын хүрээнд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн болон төсөв, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг шинэчлэх төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалт, салбарын хүний нөөцийн бодлого, шийдвэрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангахад бүх талын дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний шинжлэх ухааныг хөгжүүлэх, салбарын удирдлагын менежмент, хүний нөөц, эдийн засгийн бодлогын шинэчлэлийн баримт бичгүүд, хууль тогтоомжийн үзэл баримтлал, урт, дунд, богино хугацааны бодлого, стратеги, мастер төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, шинжлэх ухааны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, удирдлага, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах, салбарыг бодлогын удирдамжаар хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрэлтэд суурилсан шинжлэх ухаан, технологийн хөгжлийн оновчтой тогтолцоог бий болгох, үр дүнд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааг хэрэгжүүлэх, шинжлэх ухааны өрсөлдөх чадварыг бий болгож, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг хөтлөх үндэсний чадамжийг бүрдүүлэх, шинжлэх ухааны ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгаа, хөгжлийг хангахад чиглэгдэнэ.
Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандан ажиллаж, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.
5. Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцооны ерөнхий загварыг дор дурдсанаар өөрчлөх:
![]() |
6. Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн 2.4.1-ийн "шинжлэх ухаан, технологи", 2.4.3, 2.5.1.3, 2.5.3.1, 3.3.3-ын нэг, хоёрдугаар өгүүлбэрийн "шинжлэх ухааны", "шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагыг", 3.3.3-ын "шинжлэх ухаан, технологийн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, шинжлэх ухааны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, удирдлага, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах, нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрэлтэд суурилсан шинжлэх ухаан, технологийн хөгжлийн оновчтой тогтолцоог бий болгох, үр дүнд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааг хэрэгжүүлэх, шинжлэх ухааны өрсөлдөх чадварыг бий болгож, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг хөтлөх үндэсний чадамжийг бүрдүүлэх, шинжлэх ухааны ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгаа, хөгжлийг хангахад" гэснийг тус тус хасах.
----- оОо -----
Текст томруулах
A
A
A