A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн Засаг даргын 2008 оны 483 дугаар захирамжийн хавсралт

 

 

АРИУН ЦЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД

ОРОН НУТАГТ БАРИМТЛАН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар аймгийн хэмжээнд ариун цэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах харилцааг зохицуулах бөгөөд сумын Засаг даргын тамгын газар, аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхийн түвшинд хийх ажлын жагсаалтыг гаргаж, орон нутгийн онцлогт тохируулан эрүүл мэндийг дэмжих, эрүүл орчин бүрдүүлэхэд энэ журмын зорилго оршино.

 

Хоёр. Сумын Засаг даргын тамгын газрын түвшинд дараахь ажлуудыг хийнэ. Үүнд:

2.1.Сумын ерөнхий төлөвлөгөөний дагуу хог хаягдлын төвлөрсөн цэгийн байршлыг тогтоож, сумын хэмжээнд хог хаягдлаа зайлуулах журмыг боловсруулан гаргаж, хэрэгжилтэнд тавин ажиллана.

2.2.Сумын хэмжээнд хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг сонгон шалгаруулан гэрээ байгуулан ажиллаж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ.

2.3.Нэгдсэн цэгээс бусад газарт байгаа хог хаягдлыг тогтоосон цэгт хаяж зайлуулан газрыг нь цэвэрлэж хөрсжүүлнэ.

2.4.Орон нутгийн газар зүй онцлогийг харгалзан оршуулгын газрыг байгуулан хог хаягдлыг тогтмол зайлуулж байна.

2.5.Орон нутгийн усны нөөцийг хамгаалан гол горхи булаг шандын эхийг хамгаалж, 50 метрийн зайд хашаа барьж ойр орчинд нь мод бут сөөг тарьж ургуулна.

2.6.Ундны усны эх үүсвэрийг хатуу хяналт, хамгаалалтанд авчхудгийн тэнхлэгээс 50 метрийн зайд эрүүл ахуйн бүс тогтооно.

2.7.Хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудад эрүүл аюулгүй баталгаатай хүнсээр ард иргэдийг хангаж байгаа эсэхэд эрүүл ахуйн хяналт тавина.

2.8.Ахуйн шавьж, мэрэгч устгалыг улирал тутам хийлгэж, ялаа авгалдай устгалыг мэргэжлийн байгууллагаар хавар, намрын улиралд хийлгэнэ.

2.9.Ил задгай гол горхи нуур цөөрөмд машин терник угаах, үйлдвэрлэл үйлчилгээний бохир ус, хог хаягдалд хяналт тавина.

2.10.Золбин ноходыг жилд 2 удаа устгана.

2.11.Нийтийн бие засах газрыг стандартын дагуу тохижуулан ажиллуулна.

2.12.Нийтийн халуун усыг эрүүл ахуй, стандартын дагуу тогтмол ажиллуулж, байнгын хяналт тавина.

 

Гурав. Аж ахуйн нэгж, албан байгууллагын түвшинд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:  

3.1.Байгууллагын орчныг бохирдлоос хамгаалах, эрүүл мэндийг дэмжигч, ээлтэй орчин бүрдүүлнэ.

3.2.Байгууллагын эзэмшлийн эдэлбэр газрын 20-30%-ийг зүлэгжүүлэн, цэцэрлэгжүүлнэ.

3.3.Зам талбай, машины зогсоолыг цардах, асфалдах, цементлэж, арчилгаа усалгаа хийж байна.

3.4.Эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан бие засах газар, бохир усны цооног барьж байгуулна.

3.5.Өөрийн байгууллагаас гарч буй ердийн болон хатуу хог хаягдлыг тогтоосон цэгт тогтмол хугацаанд зайлуулж байна.

3.6.Албан байгууллагууд хог хаягдлын цэгийг стандартын дагуу байгуулж, байгууллагын ойр орчинд хогийн савыг хүрэлцэхүйц хэмжээтэйгээр байршуулна. /Хогийн цэг нь торон хашаатай, цементлэсэн, машин орох гарах хаалгатай байх/

3.8.Цэвэр усны системд холбогдож, усан хангамжтай болох ажлыг зохион байгуулж, улирал тутам усны нян болон химийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулж байна.

3.9.Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллаж, мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрийн осол гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажиллана.

 

Дөрөв. Айл өрх, иргэдийн түвшинд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

4.1.Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлж, эрүүл дадал хэвшилд суралцана.

4.2.Өрх бүр өөрийн хувийн болон эзэмшлийн газар нутагтаа хүнсний ногоо болон жимсний мод тарьж газрыг хөрсжүүлнэ.

4.3.Айл өрх бүр стандартын шаардлага бие засах газар, бохир усны цооног, хог хаягдлын цэгийг байгуулна.

4.4.Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх химийн хорт бодис ашиглах, халдварт өвчтэй байж болзошгүй мал амьтдын сэг зэмтэй тааралдсан тохиолдолд орон нутгийн холбогдох байгууллагуудад мэдээлнэ.

 4.5.Гэрийн тэжээмэл амьтад /муур, нохой, гахай, шувуу/-ыг мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд тогтмол хамруулж, халдвар хамгааллын дэглэм сахиж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, зүлэг, ногоон байгууламж, гол горхи, булаг шандыг бохирдуулахгүй байна.

4.6.Хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, “Эрүүл зөв хүнс” хэрэглэх зөв дадал хэвшилд суралцана.