- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ БАГ ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ ЖУРАМ /Булган аймгийн ЗД-ын 2017-12-25-ны А/646-р захирамжаар хүчингүй болгосон/
Аймгийн Засаг даргын 2007 оны
403 тоот захирамжийн нэгдүгээр хавсралт
/Булган аймгийн ЗД-ын 2017-12-25-ны А/646-р захирамжаар хүчингүй болгосон/
ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ БАГ ХИЧЭЭЛЛҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсад биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газраас биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого, Биеийн тамир, спортын тухай хууль, хүүхдийн талаар төрөөс баримталж буй хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
Хоёр. Зорилго
Оюутны болон үндэсний шигшээ багт хичээллэх болон тив, дэлхий, олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг бэлтгэн гаргахад оршино.
Гурав. Бүтэц зохион байгуулалт
3.1.Өсвөр үеийн шигшээ багт хичээллэх тамирчид нь аймгийн биеийн тамир спорт хорооны материаллаг баазыг түшиглэн, биеийн тамир спортын тухай хуулийн аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хичээллэнэ.
3.2.Шигшээ багт хичээллэж байгаа тамирчид нь биеийн тамир спорт хорооны дасгалжуулагчид болон спортын холбоо клубүүдийн өндөр зэрэг, цолтой багш дасгалжуулагчдын удирдлаганд системтэйгээр хичээллэнэ.
3.3.Шигшээ багийн тамирчдын спортын амжилтыг үндэслэн цалинжуулна.
3.4.Шигшээ багийн дасгалжуулагчийг аймгийн биеийн тамир спортын хороон дарга аймгийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилно.
Дөрөв. Өсвөр үеийн шигшээ багийн тамирчдыг сонгон авах, хичээллүүлэх
4.1.Өсвөр үеийн шигшээ багийн тамирчид, багш-дасгалжуулагчид энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.
4.2.Эрүүл чийрэг бие бялдартай, оюуны зохих чадавхитай, хуулийг дээдлэн сахидаг, хүмүүнлэг ёс суртахуун, гоо зүйн мэдрэмжтэй бие даан сурч амьдрах чадвартай тамирчдыг эцэг эхтэй харилцан зөвшилцөж, сонгон шалгаруулж авна.
4.3.Шигшээ багийн тамирчид нь жил бүр дасгалжуулагчтай гэрээ байгуулан, үр дүнг тооцон ажиллана.
4.4.Шигшээ багийн тамирчид нь жилд 320-360 цагийн бэлтгэл дасгалжуулалт хийнэ.
4.5.Шигшээ багийн тамирчид нь дасгалжуулагчийн тодорхойлолтоор спортын уралдаан тэмцээнд оролцоно.
4.6.Шигшээ багийн тамирчдын цалинг ирцийн бүртгэл, бэлтгэл, дасгалжуулалт, уралдаан тэмцээний амжилтаар тооцно.
4.7.Шигшээ багийн тамирчид нь аймгийн аварга шалгаруулах тэмцээнд сургуулийн нэрийн өмнөөс, улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгийн нэрийн өмнөөс оролцоно.
4.8.Шигшээ багт хичээллэх тамирчдаас дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж дасгалжуулагчдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, сонгон шалгаруулна.
- Эрүүл мэндийн дэвтэр
- Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ
- Сурагчийн хувийн хэрэг
- Спортын өндөр амжилт гаргасан тухай болон спортын ямар төрлөөр гоц авъяастайг тодорхойлсон тодорхойлолт
4.9.Шигшээ багт хичээллэх тамирчдыг аймгийн биеийн тамир спорт хорооны тодорхойлолтыг үндэслэн, аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулна.
Тав. Биеийн тамир, спорт хорооны хүлээх үүрэг
5.1.Тамирчны хийж гүйцэтгэх бэлтгэл дасгалжуулалтын цагийг тогтоон дасгалжуулагчийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь хөдөлмөрийн үндсэн болон нэмэгдэл хөлс, шагнал урамшуулалын журам, эрх үүргийг тодорхойлж өгнө.
5.2. Тухайн байгууллагад мөрдөж байгаа хөдөлмөрийн дотоод журмыг дасгалжуулагч тамирчдад танилцуулж төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ, ерөнхий менежерт нийлүүлэх бүтээгдэхүүний ажлын төлөвлөгөөг хамт гаргана.
5.3.Аюулгүй ажиллагаа ариун цэвэр, хөдөлмөрийн эрүүл ахуйн болон галын аюул гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх журам, хөдөлмөр хамгааллын дүрмийн талаар зааварчилгаа өгч, тамирчдыг даатгалд даатгуулна.
5.4.Спортын өндөр амжилт гаргасан багш дасгалжуулагч тамирчинг дээд шатны байгууллагын шагналаар шагнаж урамшуулна.
5.5.Шигшээ багийн тамирчдыг спортын хэрэглэлийг материалаар хангаж бэлтгэл дасгалжуулалт хийх заал байр талбайгаар хангаж өгнө.
5.6.Шигшээ багийн тамирчдыг бэлтгэл дасгалжуулалтыг мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллана.
Зургаа. Шигшээ багийн тамирчны эрх үүрэг
6.1.Шигшээ багт хичээллэх тамирчид нь эрүүл ахуйн дэглэм, дүрмийг мөрдлөг болгоно.
6.2.Шигшээ багийн тамирчид нь спортын хэрэглэл материал, заал талбайгаар бүрэн хангуулна.
6.3.Шигшээ багийн тамирчин нь өөрийн сонгосон спортын төрөлд амжилттай сайн хичээллэж амжилт гаргана.
6.4.Шигшээ багийн тамирчин нь бэлтгэл дасгалжуулалтанд гэрээнд заасны дагуу оролцоно.
Долоо. Шигшээ багийн журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Шигшээ багийн журам, холбогдох дүрэм, гэрээ зөрчсөн тохиолдолд гэрээний дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A