- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ДАЙЧИЛГААНЫ ҮЕД УВС АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ ЖУРАМ
Аймгийн Засаг даргын 2010 оны
135 дугаар захирамжийн хавсралт
ДАЙЧИЛГААНЫ ҮЕД УВС АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ
ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ ЖУРАМ
Зорилго:Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн цагийн байдлын мэдээ, мэдээллийг аймгийн Онцгой комисс, сум, баг, албад, аж ахуйн нэгж, албан байгууллагууд, нийт ард иргэд хүргэх арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах албан тушаалтан, бусад ажилтны үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд оршино.
Нэг. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжүүлэг мэдээний үед:
1.1.Аймгийн удирдлагад ирсэн урьдчилан сэргийлэх сэрэмжүүлэг мэдээг хэлтсийн удирдлагын шийдвэрийн дагуу хэлтсийн дуудлага хүлээн авагч оператор нь аймгийн Холбоо зарлан мэдээллийн албаны жижүүрт 24024, 108 дугаарын утсаар өгнө.
1.1.Дээрх мэдээг аль болох дэлгэрэнгүй ямар албан тушаалтанд хэдэн цагт өгсөн тухайгаа тодорхой тэмдэглэж авна.
1.2.Аймгийн холбоо зарлан мэдээллийн албаны жижүүр нь уг мэдээг дэлгэрэнгүй тэмдэглэн авч албаныхаа холбогдох албан тушаалтанд танилцуулаад Монголын цахилгаан холбоо компаний орон нутгийн сүлжээг ашиглан бүх сум багт дамжуулан зарлан мэдээлэх арга хэмжээг авна.
1.2.1.Мөн техникийн саатлаас шалтгаалан телефон утсаар холбогдож чадаагүй сумуудтай үүрэн телефоны үйлчилгээг ашиглан мэдээг дамжуулна.
1.2.2.Бүх сум, багт мэдээг хүргэсэн болон сум багийн удирдлагын авсан арга хэмжээний талаар ОБ-ын хэлтсийн дуудлага хүлээн авагч операторт мэдэгдэж тэмдэглүүлнэ.
1.2.3.Аймгийн төвд FM 105.5, 100.6 радио болон орон нутгийн “МВС”, “САМА” телевиз, суурин телефоны холбоо ашиглан зарлан мэдээлнэ.
1.3.Сумдын онцгой байдлын штабын холбоо зарлан мэдээлэл хариуцсан ажилтан нь сэрэмжлүүлэг мэдээг хүлээж аваад сумын Засаг даргадаа танилцуулах ба түүний гаргасан шийдвэр, сэрэмжлүүлэг мэдээг багийн радио үүрэн телефон холбоо, бие холбоочин, дуут болон гэрлэн дохио ашиглан багийн Засаг дарга ард иргэдэд зарлан мэдээлэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
1.3.1.Ард иргэддээ ямар арга замаар, ямар хугацаанд зарлан мэдээлэл хариуцсан ажилтнаас хүлээн авмагц орон нутгийн онцлогтой тохируулан бие холбоочин, хөдөлгөөнт холбоочин томилж болзошгүй гамшгийн аюул ослоос хохирол багатай гаргах шийдвэрээ ард иргэддээ аль болох шуурхай хүргэх арга хэмжэг авна.
1.4.Багийн Засаг дарга нь сэрэмүүлэг мэдээ болон сумын Засаг даргын гаргасан шийдвэрийг сумын Онцгой байдлын штабын холбоо зарлан мэдээлэл хариуцсан туслахаас хүлээн авмагц орон нутгийн онцлогт тохируулан бие холбоочин, хөдөлгөөнт холбоочин аль болох шуурхай хүргэх арга хэмжээ авна.
1.4.1.Мэдээг ямар хугацаанд хэдэн иргэдэд шуурхай дамжуулсан тухай сумынхаа холбоо зарлан мэдээлэл хариуцсан ажилтанд мэдэгдэнэ.
Хоёр. Гамшгийн цагийн байдлын үед:
2.1.Сум, аж ахуйн нэгж, байгууллага, багийн Засаг дарга нар нь тухайн орон нутагт болсон гамшгийн аюулын талаарх мэдээг үнэн зөв бодитойгоор аймгийн удирдлагад болон Онцгой байдлын хэлтсийн дуудлага хүлээн авагч операторын 22602, 101 дугаарын утсанд, МЦХ компаний орон нутгийн сүлжээ болон Холбоо зарлан мэдээллийн албаны жижүүрт аль болох богино хугацаанд яаралтай мэдэгдэхийн зэрэгцээ өөрсдийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлнэ.
2.2.Албаныхаа удирдлагад танилцуулж багийн холбоог байнгын сонсголд шилжүүлэх арга хэмжээ авна.
2.3.Холбоо зарлан мэдээллийн жижүүр гамшгийн цагийн байдлын мэдээ хүлээж авч аймгийн удирдлагад илтгэх бөгөөд суурин радио холбоо /BARRET-2050 радио станц/-г байнгын сонсголд шилжүүлнэ.
Гурав. Гамшгийн тухай зарлан мэдээлэл дамжуулах тогтолцоо
3.1.Аймаг, сум багийг хамарсан гамшгийн нөхцөл байдал үүссэн үед Холбоо зарлан мэдээллийн алба нь дуут дохиолол, мэдээлэл, харилцаа холбооны техник хэрэгслийг ашиглан аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
3.2.Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг дараах байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна.
3.2.1.Сум, баг хорооны гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг тээврийн хэрэгсэл, мэдээлэл, харилцаа холбооны хэрэгсэл ашиглан Онцгой байдлын хэлтсийн даргын шийдвэрээр
3.2.2.Ард иргэдийн гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг бичгийн болон амар хэлбэрээр бие холбоочин, тээврийн хэрэгсэл, мэдээлэл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан баг, хорооны Засаг даргын шийдвэрээр
3.3.Сум, албад, аж ахуйн нэгж байгууллагын Онцгой байдлын штаб, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн баг бүрэлдэхүүн дараах дохиогоор заасан газар цуглана.
3.3.1.Дуут дохио 1 удаа дуугарвал Онцгой комисс, удирдлагууд цугларна.
3.3.2.Дуут дохио 2 удаа дуугарвал албад, штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн
3.3.3.Дуут дохио 3 удаа дуугарвал аймгийн Онцгой комисс, албад, штаб, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн цугларна.
3.3.4.Онцгой байдлын хэлтсийн дуут дохио нь 1 минутын хугацаатайгаар, 20 секундын завсарлагатайгаар 3 удаа дуугарна.
Дөрөв. Мэдээ, мэдээлэл дамжуулах үед хориглох зүйл:
4.1.Мэдээллийг нэвтрүүлэхдээ таамаглан өгөх, цуурхал тараах, дэгдээх, буруу зөрүү дамжуулах
4.2.Гамшиг ослын тухай мэдээллийг гадны хүмүүст болон хэвлэл мэдээлэлд холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүй өгөх.
4.3.Мэдээ мэдээллийг дамжуулахдаа онц шаардлагагүйгээр хугацаа алдах, нотлох талаар тодорхой ажил зохион байгуулаагүй байх, худал мэдээлэл дамжуулах зэргийг тус тус хориглоно.
Тав. Хүлээх хариуцлага
5.1.Мэдээлэл дамжуулахдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа алдах, саатуулсан буюу буруу дамжуулсан зэргээс гарсан хохирлыг буруутай этгээд хариуцана.
5.2.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд Монгол Улсын Дайчилгааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Зургаа. Гамшгийн аюулын тухай зарлан, мэдээлэл, түүний ангилал
6.1.”Гамшгийн аюулын тухай зарлан, мэдээлэл” гэж хүн амд гамшгийн аюулын дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэхийг хэлнэ.
6.2.”Дайчилгааны үеийн аюулын дохио” гэж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас гарсан гамшгийн хохирлыг бууруулж, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор бий болсон нөхцөл байдлыг зарлан мэдээллийн хэрэгслээр дуут /серень дохио, автомашины дохиолол, үйлдвэрийн яндангийн дуу гэх мэт/ болон яриа, текстээр богино хугацаанд, хоёрдмол утга санаагүй оновчтой хэлбэрээр дамжуулахыг хэлнэ.
6.3.Аймаг, сум, аж ахуйн нэгж байгууллагын гамшгаас хамгаалах алба нь дараахь дуудлагатай байна. үүнд:
6.3.1.Онцгой байдлын хэлтэс Тэс
6.3.2.Хэв журам сахиулах алба Бүргэд
6.3.3.Мэргэжлийн хяналтын алба Харцага
6.3.4.Холбоо зарлан мэдээллийн алба Шонхор
6.3.5.Эрүүл мэндийн алба Тас
6.3.6.Хүнс хөдөө аж ахуйн алба Хөхөө
6.3.7.Байгалийн болон цацраг химийн аюулыг үнэлж мэдээлэх алба Болжмор
6.3.8.Нийтийн аж ахуй орон сууцны алба Тагтаа
6.3.9.Дулаанаар хангах алба Сойр
6.3.10.Эрчим хүчээр хангах алба Сар
6.3.11.Зам тээврийн алба Тоншуул
6.3.12.Шатах тослох материалаар хангах бүлэг Хун
6.3.13.Хоол хүнсээр хангах бүлэг Тогоруу
6.3.14.Улаангом сумын Онцгой байдлын штаб Галуу
6.3.15.Улаан загалмайн хороо Нугас
6.3.16.Хөдөлмөрийн дээд сургууль Ангир
6.3.17.Улаангом коллеж Хойлог
6.3.18.Шинэ ирээдүй цогцолбор сургууль Уйл
6.3.19.Эрдэм-Оргил цогцолбор сургууль Ёл
Эдгээр дуудлагаар мэдээлэл хүлээн авч дамжуулна. Мэдээ хүлээж авснаас хойш 1-5 минутанд эргэж мэдэгдэнэ. Хэрэв эргэж мэдэгдээгүй бол тухайн штабыг бэлэн байдалд байхгүй байгаагаар Онцгой комиссын бүрэлдэхүүнд илтгэнэ.
Долоо. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах хүч хэрэгсэл, түүний бэлэн байдал
7.1.Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг дараах сүлжээгээр дамжуулна. Үүнд:
7.1.1.Дуут дохио-Холбооны газрын Лаз хариуцна.
7.1.2.Орон нутгийн радио телефизийн сүлжээ-орон нутгийн “МВС”, “САМА” телевиз өгсөн мэдээллийг цаг тухайд нь яаралтай нэвтрүүлж цацна. Телевизийг мэдээллээр хангах асуудлыг Холбоо зарлан мэдээллийн алба хариуцна. Өгсөн мэдээллийг цаг хугацаанааас хоцорч цацсан, эсвэл огт цацаагүй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.1.3.Цахилгаан холбооны сүлжээ Цахилгаан холбооны сүлжээ, суурин CDMA 8-ын тасралтгүй бэлэн байдлыг аймгийн холбооны газрын мэргэжлийн ангийн засварын хэсэг, инженер техникийн ажилтнууд хангаж ажиллана.
7.1.4. радио холбооны сүлжээ-Орон нутгийн богино узелийн FM-101.6, 100.6 сумын салбарын багийн холбоогоор дамжуулна. Мэдээллийг цаг тухайд нь биелүүлээгүй, эсвэл биелүүлэхийг эсэргүүцсан тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.1.5.Үүрэн телефоны /мессеж/-ы сүлжээ гамшгийн үеийн болон урьдчилан сэргийлэх мэдээг Мобиком, Скайтель, Жи-Мобайл, Юнителийн үүрэн сүлжээг ашиглан дамжуулна.
Гамшгийн тухай мэдээллийг Холбоо зарлан мэдээллийн албанаас авна. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд дээрх 4 байгууллагад хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
7.1.6.Компьютер мэдээллийн сүлжээ-интернетээр тасралтгүй ажиллагааг сургалт, сурталчилгаа, мэдээлэл холбоо хариуцсан мэргэжилтэн хариуцана.
7.1.7.Аймаг, сум, баг албан газар, аж ахуйн нэгж байгуулагуудын зарлан мэдээллийн хэрэгсэл, дотоод холбооны төхөөрөмж, төрөл бүрийн дохиоллын систем, тээврийн хэрэгсэл, бие холбоочин
Сумын холбооны салбар, сумын удирдлагууд, багийн засаг дарга нар зарлан мэдээллийг дамжуулах үүрэгтэй. Хэрэв мэдээллийн хэрэгсэл, ямар нэгэн холбооны хэрэгслийг ашиглах боломжгүй тохиолдолд бие холбоочноор зарлан мэдээллийг дамжуулж ашиглана.
7.2.Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үед гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг байгуулага, алба, албан тушаалтан онцгой байдлын зарлан мэдээллийн журмын 3.1 дэх сүлжээг ашиглан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг заагдсан цаг тутамд зарлана.
Энэ журмыг Холбоо зарлан мэдээллийн алба жил бүр тодотгоно.
Текст томруулах
A
A
A