A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
  • ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗӨРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ /Ховд аймгийн Засаг даргын 2018.06.18-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

Аймгийн Засаг даргын 2010 оны

70  дугаар захирамжийн хавсралт

/Ховд аймгийн Засаг даргын 2018.06.18-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

 

ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР

ЗӨРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ

 

 

Нэг.Ерөнхий зүйл

 

1.  Монгол улсын Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтыг үндэслэн авто замын санг бүрдүүлж, орон нутгийн зам, замын байгууламжийг барих, засварлах, арчилж хамгаалах ажпыг сайжруулахад оршино.

 

2.  Монгол Улсын Авто замын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэн орон нутгийн зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс өмчийн хэлбэр, тэдгээрийн харьяаллыг үл харгалзан зам ашигласны төлбөр /цаашид төлбөр гэнэ/ цаашид үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

3.  Орон нутгийн замын сан нь аймгийн Засаг даргын мэдэлд байна.

 

4.  Энэ журам, төлбөрийн хэмжээг баримтлан замын санг бүрдүүлэх ажпыг Тээвэр авто замын газар гүйцэтгэнэ.

 

5.  Орон нутгийн зам, замын байгууламж ашигласны төлбөрийг жилд нэг удаа авна.

 

6.  Орон нутгийн зам ашигласны төлбөрийг төлсөн тээврийн хэрэгсэлд Тээвэр авто замын газраас тусгай гэрчилгээ олгоно. Гэрчилгээ нь төлбөр төлсөн оныг томоор тэмдэглэсэн, авч явахад тохиромжтой цэвэр үзэмжтэй эдэлгээ сайтай материалаар хийгдсэн байна.

 

7.  3амын санг буюу Авто зам, замын байгууламжийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж тээврийн хэрэгслийн тооллогыг жил бүр явуулна.

 

8.  Орон нутгийн зам, замын байгууламж ашигласны төлбөр аймаг, хот хоорондын тээврийн дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг баримтлана.

 

 

 

ОРОН НУТГИЙН БОЛОН АЙМАГ ХОТ ХООРОНДЫН ДАМЖИН ӨНГӨРЧ БУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС АВТО ЗАМ,

ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

 

Авто машины төрөл

Даац /тн/

Төлбөрийн хэмжээ /төг/

Гадны аймгаас дамжин өнгөрсөн тээврийн хэрэгслээс авах хураамж

1

Бүх төрлийн суудлын авто машин

 

5000

500

2

Микро, Пургон, Автобус

 

6000

800

3

Ачааны автомашин

10 тн хүртэл

6000

1000

4

Ачааны автомашин

10 тн-оос дээш

10000

1500

5

Бүх төрлийн чиргүүл

 

2000

 

6

Трактор, машин механизм

 

5000

1000

7

Мотоцикль

 

1000

500