- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- АВТО ЗАМЫН САНГ БҮРДҮҮЛЭХ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ /Ховд аймгийн Засаг даргын 2018.06.18-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Аймгийн Засаг даргын 2010 оны
70 дугаар захирамжийн хавсралт
/Ховд аймгийн Засаг даргын 2018.06.18-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
АВТО ЗАМЫН САНГ БҮРДҮҮЛЭХ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг.Ерөнхий зүйл
1. Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.1.4, 6.1.5, 18.1, 18.5, 19, 21.1-т заасны дагуу орон нутгийн замын санг бүрдүүлэх захиран зарцуулах хяналт тавихад үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.
Хоёр. Орон нутгийн авто замын сангийн эх үүсвэр
2.1. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар
2.2. Орон нутгийн зам ашигласны төлбөр
2.3. Улсын болон орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө
2.4. 3ээл тусламж, хандивын орлого
2.5. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд ногдуулсан торгуулийн тодорхой хувь хэмжээ
2.6. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас орон нутгийн замын санд үлдээх хувь, хэмжээг Засгийн газар тогтооно.
Гурав. Орон нутгийн авто замын сангийн төвлөрүүлэлт зарцуулалт
3.1 Орон нутгийн авто замын сангийн хөрөнгө нь аймгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болох бөгөөд түүнийг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, гүйцэтгэлийн тайлан мэдээ гаргах ажиллагааг тухайн төсвийн нэгэн адил журмаар хэрэгжүүлнэ.
3.2 Орон нутгийн авто замын санг тухайн аймгийн орон нутгийн чанартай аво зам, замын байгууламжийг барих засварлах, арчлах, хамгаалах, тохижуулах болон тээвэр зохицуулагч, мэргэжпийн хяналт тавихтай холбогдон гарах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
3.3 Орон нутгийн замын сангийн дансыг аймгийн Төрийн санд байршуулах.0рон нутгийн замын сангийн хөрөнгийг захиран зарцуулахыг аймгийн Засаг даргын орлогч, Төрийн сангийн ерөнхий ня-бо гүйцэтгэнэ
3.4 Орон нутгийн замын сангийн хөрөнгийн орлого зарлагын тайланг гаргаж орон нутгийн нэгтгэлд тусгаж байна.
Дөрөв. Бусад зүйл
4.1 Орон нутгийн чанартай болон аж ахуйн нэгж байгууллагын дотоодын авто замын ашиглалтаас үүссэн маргааныг аймаг сумын Засаг дарга шийдвэрлэнэ.
4.2 Энэ зүйлийн 4.1-т заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийн талаар гомдлоо шүүхэд гаргаж болно.
Тав. Авто замын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
5.1. Авто замын тухай хууль тогтоомж зөрчиж бусдад учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
5.2. Авто замын ашиглалтын нөхцөл хангагдаагүйгээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хохирол учирсан болохыг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто замын арчлалт хариуцсан авто замын байгууллага хохирлыг хариуцан төлнө.
5.3. Авто замын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд захиргааны шийтгэл ногдуулна.
Текст томруулах
A
A
A