A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн Засаг даргын 2010 оны

А-76 дугаар захирамжийн хавсралт

 

 

АРИУН ЦЭВРИЙН ХЭВИЙН НӨХЦӨЛИЙГ ХАНГАХАД

БҮХ НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

 

 

1.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд бүх нийтээрээ дагаж мөрдөнө.

1.2.Нутаг дэвсгэрийнхээ ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангахтай холбогдон хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр идэвхитэй, санаачлагатай оролцох.  

 

2.Орон нутгийн төр, захиргааны байгууллагын үүрэг

2.1.Байгууллага, аж ахуйн нэгж, баг, хороонд ариун цэврийн хөдөлгөөн өрнүүлж, олон нийтэд нөлөөлөх нөлөөллийн ажил зохион байгуулах

2.2.Ариун цэврийн тухай хууль, тогтоомж, ариун цэврийн хэвийн нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх, орчны бохирдлын байдал, хор уршгийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах.

2.3.Орчны болон ажлын байрны аюулгүй байдал, ариун цэврийн хэвийн нөхцөлийг сайжруулах талаар амжилттай ажиллаж байгаа байгууллага, хамт олон, иргэдийг хэвлэл мэдээллээр сурталчлан урамшуулах

2.4.Хүн амын унд, ахуйн усны эх үүсвэрт ариун цэврийн болон хамгаалалтын бүс тогтоож, бохирдохоос хамгаалах.

2.5.Сум, дүүргийн хог, хаягдлыг жилд 2-оос доошгүй удаа цуглуулж, тогтоосон хогийн цэгт хаях.

2.6.3олбин нохой устгалын ажлыг жилд  2-оос доошгүй удаа зохион байгуулах

2.7.Төв суурин газарт мал олноор байлгахгүй, нядлахгүй байх

 

3.Байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг:

3.1.Аж, ахуйн нэгж байгууллагууд өөрийн онцлогт тохирсон ариун цэврийн дүрэмтэй байх

3.2.Байгууллагынхаа орчны болон ажлын байрны ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангахтай холбогдон гарах зардлыг жил бүр төсөвтөө тусгах

3.3.Байгууллынхаа   орчныг 50 метрт, хайс хашаагаа тохижуулж, ногоон байгууламж бий болгон арчлах.

3.4.Ажилтнууддаа ариун цэвэр сахих, эрүүл зан үйл төлөвшүүлэх сургалт явуулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, мэргэжпийн өвчин, хордлого, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжзэг зохион байгуулах.

3.5.Хог хаягдлаа цуглуулах зориулалтын тагтай савтай болж, байгууллага, иргэнтэй гэрээ байгуулан хог, хаягдлаа тогтоосон хугацаанд ачуулж байх.

3.6.Төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй байгууллага, аж ахуйн нэгж бие засах газар, бохирын цэгийг стандартын дагуу байгуулан ашиглах.

3.7.Жилдээ 2-оос доошгүй удаа урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэл, шавьжгүйтгэл хийлгэх.

3.8.Жил бүр ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах

 

4.Иргэний үүрэг:

4.1.Иргэн бүр жилд 1-ээс доошгүй удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт

орох.

4.2.Өрх бүр хог, хаягдлаа цуглуулах зориулалтын тагтай савтай болж, хогоо ил задгай асгахгүй, шатааж устгахгүй, шуудайлан багцалж бэлтгэн эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд хашаанаасаа ачуулж байх.

4.3.Цэвэр бохир усны шугаманд холбогдоогүй өрх бүр стандартын шаардлага хангасан бие засах газар, бохирын цэгийг барьж байгуулан ашиглах.

4.4.Гудамж талбайд ил задгай бие засахгүй байх

4.5.Гэрийн тэжээвэр амьтдыг мал эмнэлгийн үзлэгт оруулж, вакцин, туулганд хамруулан мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байх.

4.6.Жил бүр хаврын улиралд ялаа авгалдайн устгалыг мэргзжлийн байгууллагын зевлөсний дагуу хийх.

4.7.Гол, горхи, булаг шандыг бохирдуулахгүй байх.

4.8.Өрх бүр хашаандаа ногоон байгууламж бий болгох.

4.9.Орчны ариун цэврийн байдалд сөрөг нөлөе үзүүлэх нөхцөл байдал бий болсон, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний буруутай үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтанд яаралтай мэдээлэх.

4.10.Цэвэр, аюулгүй орчинд ажиллаж амьдрахад бүх нийтээр дагаж, мөрдөх журам зааврыг хэрэгжүүлэхэд иргэн бүр идэвх санаачилга гарган, үүргээ өндөр ухамсарлаж залуу хойч үедээ үлгэр дууриалтай байх

 

5.Бусад зүйл:

5.1.Энэхүү журмыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд Монгол улсын Засаг захиргаа, нутэг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ариун цэврийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.