- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГ АЖИЛЛАХ ЖУРАМ /ЗД-ын 2018 оны А/16 дугаар захирамжаар хүчингүй болгосон/
Аймгийн Засаг даргын 2010 оны
293 дугаар захирамжийн хавсралт
ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГ АЖИЛЛАХ ЖУРАМ
/ЗД-ын 2018 оны А/16 дугаар захирамжаар хүчингүй болгосон/
Нэг.Өсвөрийн шигшээ баг байгуулах
Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1.2.3, 18 дугаар зүйлийн 8.9.10 дахь заалтыг хэрэгжүүлэх, өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагааг нэгдсэн бодлогын хүрээнд хэвийн явуулах, нийтлэг харилцааг зохицуулахад журмын гол зорилго оршино.
1.Өсвөрийн шигшээ баг бүрдүүлэх журам:
1.1.Нийтлэг үндэслэл:
1.Өсвөрийн шигшээ баг нь сум орон нутгийг бүрэн хамруулан авьяас чадвартай өсвөр залуу тамирчдыг шилж сонгон нэгдсэн бэлтгэл хийлгэн шилдэг тамирчдыг бэлтгэн гаргахад оршино.
2.Өсвөр үеийн шигшээ баг нь аймгийн Биеийн тамир, спортын газрын харьяанд аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулагдаж ажиллана.
1.2 Өсвөрийн шигшээ баг бүрдүүлэх спортын төрлүүдийг сонгон шалгаруулах:
1.Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.8 дахь заалтуудын дагуу өсвөр үеийн шигшээ багийг наймаас доошгүй спортын төрлөөр байгуулна.
2.Өсвөрийн шигшээ баг байгуулах спортын төрлүүд нь дэлхий, тив, улс, орон нутагт эрчимтэй хөгжиж байгаа болон уламжпагдан бүх ард түмний хүртээл болсон спортын төрлүүд байна.
3.Өсвөрийн шигшээ баг байгуулах спортын төрлүүд, биеийн тамир спорт хорооны Өсвөрийн шигшээ багийг аймаг, орон нутгийн онцлог, ард түмний уламжилж ирсэн үндэсний спорт, Олимпийн хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдийг түлхүү оруулан байгуулна.
4.Өсвөрийн шигшзэ багийн төрөл, тамирчдыг сонгох, нэмэгдүүлэх, цөөрүүлэх асуудлыг аймгийн Биеийн тамир, спортын газрын ажпын хэсгийн саналыг үндэслэн Засаг даргын захирамжаар баталгаажуулна.
Өсвөр үеийн шигшээ баг байгуулах спортын төрлүүдийг
сонгох, шалгуур үзүүлэлтийн үнэлгээ
№ |
Үзүүлэлт |
Шалгуур |
Шатлал |
Үнэлгээний оноо |
1. |
Одоогийн түвшин |
Спортын амжилт |
Олон улсын тэмцээнээс тухайн спортын төрлөөр авсан медаль |
Олон улсын тэмцээнээс авсан Нэг медальд ногдох оноо Апт -2 Мөнгө -1.5 Хүрэл -1 |
|
|
|
Улсын аварга шалгаруулах тэмцээнээс тухайн спортын төрлөөр авсан медаль |
Улсын аварга шалгаруулах тэмцээнээс авсан нэг медальд ногдох оноо Алт-1.5 Мөнгө -1.0 Хүрэл -0.5 |
|
|
|
Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс тухайн спортын төрлөөр авсан медаль |
Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан нэг медальд ногдох оноо Алт-1.0 Мөнгө -0.8 Хүрэл -0.5 |
|
|
Багийн тамирчдын амжилтын дүн |
Бүх шатлалын тэмцээнд гаргасан амжилтыг багийн гишүүдийн эзлэх хувиар гаргана |
75% - 5 50 %- 4 25 %- 3 |
2. |
Хамран хөгжиж буй хүрээ буюу өрсөлдеөний түвшин |
Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон багийн тоо /Аймгийн хэмжээнд болсон нийт тэмцээнүүдэд оролцсон оролцооны тоо/ |
75% 50 % 25 % |
5 4 3 |
|
|
Аймгийн хэмжээнд тухайн төрлөөр хичээллэж байгаа спортын холбоо,бүлэг, секцүүдэд ажиллаж байгаа мэргэжлийн дасгалжуулагч нарын тоо |
10 5 3 |
5 4 3 |
3. |
Боловсон хүчний |
|||
|
хангамж |
|||
|
|
|||
|
|
|||
|
|
|||
|
|
Жил бүр аймгийн аварга шалгаруулах тэмцээнд зохион байгуулалттай оролцдог эсэх. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын зардлыг гаргадаг эсэх
- тоног төхөөрөмж - хэрэгсэл - халуун ус - байрны хангамж |
2 удаа 2 удаа |
5
5
1-5 1-5 1-5 1-5 |
4. |
Материаллаг |
|||
|
баазын хангамж |
|||
|
|
|||
|
|
|||
|
|
|||
|
|
|||
|
|
|||
|
|
|||
|
|
|
||
|
|
|
||
|
|
|
5.Шалгуур үнэлгээгээр 37 ба түүнээс дээш оноо авсан спортын төрлөөр өсвөрийн шигшээ багийг байгуулна. 37 ба түүнээс доош оноо авсан спортын төрлийн шигшээ багийг татан буулгах эсэх асуудлыг Биеийн тамир, спортын газрын ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга шийдвэрлэнэ.
6.Өсвөрийн шигшээ багийн төрлүүдийг нэг дор төвлөрүүлэх, эсвэл төрөл тус бүрийг аль нэг материаллаг бааз бололцоог түшиглүүлэн ажиллуулах асуудлыг Биеийн тамир, спортын газар, холбогдох спортын холбоодуудтай харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
1.3.Өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах.
1.Өсвөр үеийн шигшээ багт анхан шатны нэгжүүдээс спортын амжилтаараа шалгарсан өсвөрийн тамирчдыг нас, бие, бялдар, ур чадвар, идэвхи чармайлт, эрүүл мэндийг харгалзан тухайн спортын төрлийн шигшээ багийн дасгалжуулагчаас гаргасан санал тодорхойлолтыг үндэслэн Биеийн тамир, спортын газрын даргын шийдвэрээр элсүүлж хичээллүүлнэ.
2.Шаардлагатай гэж үзвэл сонгон шалгаруулалтын зорилгоор Биеийн тамир, спортын газраас гаргасан тодорхой болзол, зааврын дагуу сорилт тэмцээнийг зохион байгуулж болно.
3.Өсвөрийн шигшээ багийн тамирчныг шалгаруулах, шинэчлэх, солих нь спортын шударга өрсөлдөөний зарчимд үндэслэн байнгын нээлттэй үйл явц байх нөхцөлийг хангасан байна.
4.Тамирчин нь төлөвлөсөн амжилт, зорилгоо биелүүлж чадахгүй нь нотлогдвол шигшээ багийн тамирчнаас чөлөөлнө.
1.3 Дасгалжуулагчдыг сонгох:
1.Өсвөр үеийн шигшээ багийн дасгалжуулагчдыг тэдний мэргэжлийн мэдлэг ур чадвар, санаачлага, зүтгэл, дадлага, туршлага, манлайлах чадвараар нь шалгаруулж Биеийн тамир, спортын газар томилон ажиллуулна.
2.Дасгалжуулагч нь бэлдсэн тамирчдынхаа үзүүлсэн амжилт болон мэргэжпийн ур чадвар, манлайллын түвшингээр дэвшин ажиллах, халагдан солигдох, эсвэл бусад дасгалжуулагчтай гэрээ байгуулан хамтрах хэлбэрээр ажиллана.
3.Ганцаарчлан ажиллаж байгаа нөхцөлд тамирчин хасагдах, багаар ажиллаж байгаа бол багийн олонхи солигдох тохиолдолд дасгалжуулагч мөн чөлөөлөгдөнө.
4.Дасгалжуулагчтай Биеийн тамир, спортын газар, тамирчин гэсэн гурвалсан гэрээ байгуулан ажиллуулна.
5.Дасгалжуулагчийн ажпын хөлс, шагнал, урамшууллыг гурвалсан гэрээнд тусган хэрэгжүүлнэ.
6.Дасгалжуулагчаас тамирчидтай ажиллах тухай, дасгалжуулалтын хөтөлбөрөө боловсруулан Биеийн тамир, спортын газрын даргаар батлуулан ажиллуулна.
Хоёр. Өсвөрийн шигшээ багийг санхүүжүүпэх журам
1.Өсвөр үеийн шигшээ багийн тамирчдыг тив, дэлхий, улс, бүсийн тэмцээнд аймгаа төлөөлүүлэн оролцуулах зардлыг “Биеийн тамир, спортын тухай” хуулийн 20.2, 20.3-т заасны дагуу аймгийн спортын газрын орон нутгийн төсөвт шилжүүлнэ.
2.Өсвөрийн шигшээ багийг санхүүжүүлэх, зардалд багийн бүрэлдэхүүний цалин хөлс, цугларалтын байр, хоол, унаа, эм, витаминжуулалт, эмнэлгийн тусламжийн материал, эмнэлгийн хяналт, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн төлбөр, спортын тоног төхөөрөмж, хэрэглэл материал, хувцас форм, тэмцээнд оролцох унаа байр томилолт даатгал бусад хураамжийн зардлууд багтана.
3.Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын Азийн хүүхдийн наадам, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох зардал, төсвийг орон нутгийн төсвөөс жил бүр Биеийн тамир, спортын газарт баталж өгнө.
4.Өсвөрийн шигшээ багийг Биеийн тамир спортын газар, дасгалжуулагч, тамирчинтай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсаны үндсэн дээр санхүүжүүлнэ.
5.Өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагааны болон бусад холбогдох зардлыг захиран зарцуулах эрхийг Биеийн тамир, спортын газрын дарга эдэлнэ.
6.Өсвөр үеийн шигшээ багийн үйл ажиллагаа, бэлтгэл дасгалжуулалтын төлөвлөгөө, төсвийн төслийг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны дотор аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст гаргаж өгнө.
7.Тамирчид,дасгалжуулагчдын цалин, хангамж, сургалт дасгалжуулалтын чанар, үр дүнтэй нягт уялдуулсан нөхцөлийг гэрээнд тусгана.
8.Төсвийн хөрөнгийг хамгийн оновчтой, үр дүнтэй хэмнэлттэйгээр зарцуулах механизмыг хамтын шийдвэр, хяналтын тогтолцоогоор бүрдүүлнэ.
Гурав. Хяналт үнэлгээ
1.Шигшээ баг байгуулах ажпын хэсгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайландаа хяналт үнэлгээ хийлгэж дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулан шийдвэрийн хэрэгжүүлэн ажиллана.
Биеийн тамир, спортын газар, аймгийн өсвөрийн шигшээ
багийн дасгалжуулагч, тамирчдын хамтран ажиллах гэрээ
Нэг. Гэрээ байгуулагч талууд:
Аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спортын газрын дарга ..........................
овогтой .................................. Биеийн тамир, спортын газрын................................ төрлийн дасгалжуулагч .................................................. овогтой.........................................өсвөрийн шигшээ багийн тамирчин .................................................. овогтой ....................................................................... нар Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 18.9, аймгийн Засаг даргын 2010 оны ....................дугаар захирамжийг үндэслэн энэхүү гэрээг ..........оны.......р сарын........ны өдрийг хүртэл байгуулав.
Хоёр. Нийтлэг үндэслэл:
1.Гэрээний зорилго нь талуудын эрх үүрэг, хариуцлагатай холбоо бүхий асуудлуудыг зохицуулахад оршино.
2.Гэрээ нь Монгол Улсын БТС-ын тухай хууль аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалт, өсвөрийн шигшээ багийн журмын хүрээнд үйлчилнэ.
3.Гэрээг 3 хувь үйлдэж гэрээ байгуулагч талууд тус бүр нэг хувийг хадгална. Гэрээний хувь тус бүр хууль зүйн хувьд адил хүчин төгөлдөр байна.
Гурав. Биеийн тамир, спортын газрын эрх:
1.Дасгалжуулагч болон тамирчдын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, сахилга, хариуцлагын ноцтой зөрчил гаргасан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдах, шаардлага хангахгүй нөхцөлд гэрээг цуцлах.
2.Дасгалжуулагч, тамирчдын хувцас, хэрэглэл, материал, тэмцээн, уралдаанд оролцох зардлыг хариуцах.
3.Тамирчдад урамшуулал олгох.
4.Амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагчдыг журмын дагуу жилийн эцэст урамшуулах.
Дөрөв. Дасгалжуулагчийн хүлээх үүрэг:
1.Дасгалжуулагч нь тэмцээн уралдаан болон сургалт, дасгалжуулалттай холбогдох асуудлаар БТС-ын газарт хүсэлт гаргах, тамирчдад шаардлага тавих.
2.Шигшээ багийн тамирчдыг сонгох, өөрчлөх санал оруулах.
3.Өөрийн үйл ажиллагааг сар бүр танилцуулж, дүгнүүлэх.
4.Өөрийн ур чадварыг байнга дээшлүүлж тамирчдыг мэргэжлийн өндөр түвшинд сургалт, дасгалжуулалтаар хангаж тухайн төрлөөрөө тив, дэлхий, улсын рекордын дээд амжилтанд хүрэх.
5.Сургалт уралдаан тэмцээний үеэр тамирчдын аюулгүй байдал, дэг журамтай холбоотой асуудлыг бүрэн хариуцах.
Тав.Тамирчны эрх үүрэг:
1.Тамирчин нь хувцас хэрэглэл, болон урамшуулалын асуудлыг тухай бүрд нь шаардах.
2.Эрүүл мэндийн байдлаа тандуулж шаардлагатай эмчилгээ, витаминжуулалтаар хангуулах.
3.Өөрийн бүхий л нөөц бололцоог дайчлан ур чадвараа дээшлүүлж спортын өндөр амжилт гаргах.
4.Бусад тамирчдадаа байнга үлгэр дуурайл болох.
Зургаа. Хариуцлага
1.Биеийн тамир, спортын газар нь төсөв санхүүгийн зайлшгүй хүндрэл зэргээс үүдэн гэрээнд заасан үүргээ зөрчихөд хүрвэл аль болох богино хугацаанд үүргээ нөхөн биелүүлнэ.
2.Тамирчин .дасгалжуулагч нь хүндэтгэх шалтгаангүйгээр сургалт .дасгалжуулалтаа таслах, сахилгын зөрчил гаргавал ажпын хөлс, урамшуулалынх нь тодорхой хувийг хасна.
3.Тамирчны ур чадвар, спортын амжилт ахихгүй юмуу, эсвэл сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцална.
Долоо. Гэрээг дүгнэх:
1.Гэрээг хагас бүтэн жилээр дүгнэнэ.
2.Дасгалжуулагч, тамирчин хоёрын ажлыг дүгнэхдээ тухайн жилд оролцсон тэмцээнүүдийн амжилтыг гол үзүүлэлт болгон дүгнэнэ.
Найм. Бусад зүйл
1.Уг гэрээтэй холбоотой маргаан гарвал талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэх бөгөөд зөвшилцөөгүй тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
Гэрээ байгуулагч талууд:
Биеийн тамир, спортын газрын дарга: / Д.Төрмөнх /
Шигшээ багийн дасгалжуулагч .......................................... / /
Шигшээ багийн тамирчин .................................................... / /
Текст томруулах
A
A
A