A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн Засаг даргын 2004 оны

23 дугаар захирамжийн хавсралт

 

 

 

ОРОН НУТГИЙН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ

 АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ

 

 

Нэг. Ерөнхий зүйл.

Авто замын тухай Монгол Улсын хуулийн дагуу орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс өмчийн хэлбэр, харьяаллыг үл харгалзан зам ашигласны төлбөр /цаашид төлбөр гэх/ авахад үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

Хоёр. Төлбөр авах.

1.  Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг орон нутгийн замын санд төвлөрүүлэх ажлыг аймгийн тээвэр зохицуулалтын байгууллага болох Дархан нийтийн тээвэр /ОНӨҮГ/ зохион байгуулж хэрэгжүүлнэ.

2.  Дархан-Уул аймгийн улсын бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийг жилд нэг удаа тогтоосон хэмжээгээр авто тээврийн улсын үзлэгийн үед авна.

3.  Дарханаас бусад аймаг хотын улсын бүртгэл /дугаар/-тэй тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгүүдээр нэвтрэх тухай бүрд нь нэг удаагийн төлбөрийг тогтоосон хэмжээгээр авч байна.

4.  Аж ахуйн нэгж байгууллагын дотоодын зам, автомашины зогсоол, талбайд тээврийн хэрэгслээс авах нэг удаагийн төлбөрийн дээд хэмжээ нэг зуун /100/ төгрөгөөс хэтрэхгүй байна.

5.  Авто зам ашигласны жилийн төлбөр төлсөн тээврийн хэрэгсэл нь өөрийн орон нутагт нэг удаагийн төлбөрийг төлөхгүй.

6.  Нэг удаагийн төлбөр авах цэгийг төлбөртэй авто замын орох гарах хэсгүүдэд байрлуулна.

7.  Төлбөртэй авто замын орох хэсгийн төлбөр авах цэгт тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авч тасалбар олгох бөгөөд тасалбарыг гарах хэсгийн төлбөр авах цэгт шалгана. Тасалбарын хүчинтэй байдал гарах цэгээр дуусгавар болно.

8.  Төлбөр авах ажиллагаа нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар зохион байгуулагдсан байна.

 

Гурав. Бусад зүйл.

1.  Төлбөр хураах цэг нь шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.

2.  Төлбөртэй авто зам, замын байгууламжийг авто замын сүлжээний зурагт тэмдэглэж нийтэд мэдээлэх, сурталчилсан байна.

3.  Энэхүү журамд зааснаас өөрөөр авто зам ашигласны төлбөр авах, авто замын зурвас газарт аливаа үйлчилгээг орон нутгийн Засаг даргын зөвшөөрөлгүй явуулахыг хориглоно.

4.  Нэг чиглэлийн замд тээврийн хэрэгслээс төлбөрийг давхардуулж авахыг хориглоно.

5.  Дуут болон гэрлэн дохио ажиллуулан албан үүргээ гүйцэтгэж яваа эмнэлгийн түргэн тусламж, гал унтраах зэрэг тусгай тоноглолтой автомашин, бүх төрлийн цувааг төлбөрөөс чөлөөлнө.

6.  Зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах ажил Авто замын тухай хууль, тогтоосон журмын дагуу явагдаж байгаа эсэхэд орон нутаг дахь авто замын улсын байцаагч нар хяналт тавина.