A

A

A

Бүлэг: 1979

Нийслэлийн Засаг даргын 2005 оны

352 дугаар захирамжийн хавсралт  

 

 

ТҮРЭЭСЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

 

Хууль эрх зүйн үндэслэл

"Түрээслэгч сонгон шалгаруулах журам" нь Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28-р зүйл, Иргэний хуулийн 195, 196, 197, 198, 199 Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 563 дугаар захирамжийг мөрдөж хэрэгжүүлэхэд оршино.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмын зорилго нь нийслэлийн өмчийн барилга байгууламж нийслэлийн өмчит аж нэгж, байгууллагуудын илүүдэлтэй байр талбай, ашигтай байрлал бүхий ажлын байрыг сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд түрээслүүлэх, нийслэлийн өмчийн ашиглалт хадгалалт хамгаалалтад хяналт тавьж, өмчийн үр ашгийг дээшлүүлэх, өмчийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.

1.2 Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлах бөгөөд шалгарсан байгууллага, хувь хүмүүстэй түрээсийн гэрээ байгуулах, гэрээг дүгнэх асуудлыг Өмчийн Харилцааны газар хариуцан гүйцэтгэнэ.

1.3 Сонгон шалгаруулалтад явуулах барилга байгууламж, түрээсийн байр талбайн жагсаалт, сонгон шалгаруулалтын хуваарийг Өмчийн Харилцааны газрын даргын тушаалаар батална.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэх

2.1. Өмчийн Харилцааны газар нь сонгон шалгаруулалт явуулахтай холбоотой мэдээллийг энэхүү үйл ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө төвийн болон орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж мэдээлнэ.

2.2. Сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлэхдээ санал болгож буй барилга байгууламж, түрээсийн байр талбайн хаяг, талбайн хэмжээ, ажил үйлчилгээний нэр төрөл, зориулалт, суурилагдсан тоног төхөөрөмж, эд хөрөнгийн жагсаалт, 1м2 талбайн санал болгосон доод үнэ, шалгаруулалтад оролцогчдыг урьдчилан бүртгэх хугацаа зэрэг мэдээллийг оруулна. Мөн холбогдох тодорхой мэдээллийг лавлах телефон утас, хаягийг оруулна.

Гурав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргах

3.1 Сонгон шалгаруулалтын талаар зар мэдээ гарсны дараа оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тогтоосон өдөр цагт дараахь материалын хамт Өмчийн Харилцааны газар ирж бүртгүүлнэ. Үүнд:

                       1.Өргөдөл /түрээслэхээр сонгосон барилга, ажлын байрны талаархи/

2.Хүсэлт гаргагч хуулийн этгээдийн байгуулж бүртгүүлсэн тухай баримт бичгүүд /гэрчилгээ, лицензийн нотариатиар баталгаажуулсан хуулбар хувь хүн бол иргэний үнэмлэх, анкет

3. Хүсэлт гаргагчийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа явуулж ирсэн ажлын туршлагын тухай танилцуулга

4.Өргөдөл гаргасан хувь хүн, хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийг үзүүлсэн баримт, материалууд, сүүлийн нэг жил, улирлын аудитаар баталгаажуулсан тайлан баланс.

5.Сонгон шалгаруулалт явуулахтай холбогдуулан гарсан хураамж төлснийг нотлох баримт

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага

4.1 Тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, төрийн болон нийслэлийн өмчийн асуудлаар маргаан бүхий хуулийн этгээд, хувь хүнийг сонгон шалгаруулалтад оролцохыг хориглоно.

4.2 Сонгон шалгаруулалтад оролцогч нь эд хөрөнгийн баталгаатай, төлбөрийн чадвартай, санхүүгийн талаар тогтвортой, сонгосон ажил үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн чадавхи, туршлагатай байна.

4.3 Хүсэлт гаргагч нь сонгон шалгаруулалтад биечлэн оролцож, саналаа зарласан хугацаанд ирүүлнэ.

4.4 Хүсэлт гаргагч нь “Сонгон шалгаруулах журам” болон “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам", “Нийслэлийн өмчийн үл хөдпөх хөрөнгөд хийх хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох хянаж баталгаажуулах, бүртгэх журам, түрээсийн гэрээний нөхцөл, тухайн санал болгож буй ажлын байрны зориулалт зэрэгтэй бүртгэлийн явцад тодорхой танилцаж, хүлээн зөвшөөрсөн байна.

Тав. Дэнчин

5.1  Сонгон шалгаруулалтад орж байгаа хувь хүн, хуулийн этгээд түрээсийн доод үнээр тооцон тогтоосон 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг барьцаа, дэнчингийн хэлбэрээр Өмчийн Харилцааны газрын холбогдох дансанд төлсөн байна.

5.2  Сонгон шалгаруулалтад оролцогч дэнчин тавиагүй нөхцөлд уг шалгаруулалтад оруулахыг хориглоно.

5.3  Сонгон шалгаруулалтад ялагчаар шалгарсан оролцогчийн тавьсан дэнчинг түүнтэй байгуулах ‘Түрээсийн гэрээ”-ний үүргийн биелэптийн баталгаа, үүргээ биелүүлээгүйгээс хүлээх хариуцлага, учруулсан хохирлыг нөхөн төлөх барьцаа болгон Өмчийн Харилцааны дансанд үргэлжлүүлэн байршуулна.

5.4  Ялагчаар шалгараагүй оролцогчийн барьцаа мөнгийг бүрэн буцаан олгоно.

Зургаа. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах

6.1 Сонгон шалгаруулалтыг нээлттэй битүүмжилсэн санал авах хэлбэрээр зохион байгуулна.

6.2 Сонгон шалгаруулалтад оролцогчдыг шалгаруулалт эхлэхээс батлагдсан хуваарийн дагуу шалгаруулалт зохион байгуулах комисоос байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтантай уулзах болон газар дээр нь танилцах ажиллагааг зохион байгуулсан байна.

6.3 Сонгон шалгаруулалтад 2-оос доош этгээд саналаа ирүүлсэн, доод үнээс  дээш үнийн санал өгөөгүи бол тухайн сонгон шалгаруулалтыг явуулахгүй.

6.4 Сонгон шалгаруулалт зохион байгуулах комисс нь шалгаруулалтад орох ажпын байранд тухайн үед үйл ажиллагаа явуулж буй түрээслэгчдэд түрээсийн санал болгож байгаа доод үнээр тооцон шалгаруулалтад оролцуулах мэдэгдэл эхлэн өгнө.

6.5 Сонгон шалгаруулалтад оролцогч нь түрээсийн 1м2 талбайн санал болгосон доод үнээс дээш үнийн саналаа зарласан хуваарийн дагуу Өмчийн Харилцааны газрын шалгаруулалт зохион байгуулах комисст битүүмжпэн ирүүлнэ.

6.6 Өмчийн Харилцааны газраас томилогдсон сонгон шалгаруулалт зохион байгуулах комисс ирсэн саналуудаас хамгийн өндөр үнэ санал болгосон, ашигтай менежмент бүхий этгээдийн саналыг шалгаруулж, ялагч буюу түрээслэгчээр тогтооно.

6.7 Ялагч болон зохион байгуулагч шалгаруулалтын үр дүнгийн тухай тэмдэглэлд явуулсан өдөрт нь гарын үсэг зурах бөгөөд энэ тэмдэглэл гэрээний адил  хүчинтэй байна.

6.8 Уг шалгаруулалтад ялагч нь сонгон шалгаруулалт дууссан өдрөөс нэгээс гурав хоногт багтаан Өмчийн Харилцааны газартай батлагдсан түрээсийн гэрээний дагуу 3 жилийн хугацаатай гэрээ байгуулна.

6.9 Сонгон шалгаруулалтын анхны үнийг одоо мөрдөгдөж буй түрээсийн тарифт  үнэ болон зах зээлийн үнэтэй харьцуулан тогтоох бөгөөд гэрээний биелэлтийг оны эцэст дүгнэж, инфляцийн түвшинтэй уялдуулан тариф үнийг хянан, гэрээг сунгаж ажиллана.

6.10 Ялагч нь уг журмын 6.8-д заасны дагуу гэрээ байгуулаагүй тохиолдолд дараагийн хүнд түрээслэх эрх шилжинэ.

Долоо. Маргааныг шийдвэрлэх

7.1  Сонгон шалгаруулалтын явцад үүссэн маргааныг Өмчийн Харилцааны газар шийдвэрлэнэ.

Өмчийн Харилцааны газрын шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд зохих шатны шүүхэд гомдол гаргаж болно.