A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
  • АЙМГИЙН ХАРЪЯАЛАЛТАЙ БОЛОН АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭЭС ОРОН НУТГИЙН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ ЗД-ын 2018 оны А/222 дугаар захирамжаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ЗД-ын 2018 оны А/222 дугаар захирамжаар хүчингүй болсон/

Аймгийн Засаг даргын 2005 оны

101 дүгээр захирамжийн хавсралт

 

 

АЙМГИЙН ХАРЪЯАЛАЛТАЙ БОЛОН АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БАЙГАА

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭЭС ОРОН НУТГИЙН

АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл.

1.1.Орон нутгийн чанартай авто зам байнга ашигласны төлбөр авах энэхүү журам нь Монгол Улсын Авто тээврийн тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 7 дахь заалт, Авто замын тухай хуулийн 6, 14, 18, 20, 21 дүгээр зүйлийн заалтууд, Засгийн газрын 2002 оны 177 тоот тогтоолыг тус тус хэрэгжүүлж, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг засварлах, арчлан хамгаалах ажлыг санхүүжүүлэх зорилготой.

1.2.Энэхүү журмыг баримтлан орон нутгийн авто замын санг бүрдүүлж, аймгийн төрийн санд тусгай дансанд байршуулах үүргийг аймгийн Тээврийн алба гүйцэтгэнэ.

Хоёр.Аймгийн харъяалалтай болон аймгийн нутаг цэвсгэрт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, иргэдээс орон нутгийн зам ашигласны авах төлбөр хэмжээ.

Авто машины төрөл

Хураамж авах хэмжээ

1

Мотоцикль мопед

1000

2

Хөнгөн тэрэг

5000

3

Ачааны авто машины даац /тн/-оор

3.5 тн хүртэлх

7000

3.5 – 12 тн

8000

13 тн-оос дээш

10000

4

Автобусын багтаамж, зорчигчийн тоо  

12 хүртэлх

8000

12-24

10000

25-аас дээш

12000

5

Механизм ХАА-н гинжит ба дугуйт техник

8000

 

Гурав. Орон нутгийн зам ашигласны төлбөрийг дараахь байдлаар төвлөрүүлнэ. Үүнд:

3.1.Орон нутгийн зам ашигласны төлбөрийг авахдаа тээврийн хэрэгслийн тооллого, техник хяналтын улсын үзлэгтэй хамтатган жилд нэг удаа зохион байгуулан, бүртгэлд хамрагдсан бүх хөдлөх бүрэлдэхүүнийг хамруулан төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлнэ.

3.2.Орон нутгийн зам ашигласны төлбөрийг төлсөн тээврийн хэрэгсэлд аймгийн Татварын хэлтсээс тусгай гэрчилгээ олгоно. Гэрчилгээ нь төлбөр төлсөн оныг томоор тэмдэглэсэн, авч явахад тохиромжтой, цэвэр үзэмжтэй, эдэлгээ сайтай материалаар хийгдсэн