A

A

A

Бүлэг: 1979

/ЗД-ын 2018 оны 01-А/20 тоот захирамжаар хүчингүй болгосон/

Аймгийн Засаг даргын 2008 оны

144 дүгээр захирамжийн хавсралт

 

 

ДАРХАН -УУЛ АЙМГИЙН БТС-ЫН ХОРООНЫ ДЭРГЭД

ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГ ТАМИРЧДЫГ БҮРДҮҮЛЭН

АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл.

Монгол Улсад БТС-ыг бүх нийтийн хүртээл болгох, тив дэлхий, олимпийн наадамд амжилттай бэлтгэн оролцохын тулд хүүхэд залуучуудыг спортод өргөнөөр татан оролцуулж, бага наснаас нь системтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэн сургуулилт хийх нь өнөөгийн чухал зорилтын нэг бөгөөд үүний тулд аймаг, дүүрэгт өсвөр үеийн шигшээ багийг байгуулан ажиллуулах, тэдэнд цалин хөлс, урамшуулал, хувцас формоор хангаж жигдрүүлэх зэрэг цогц арга хэмжээг БТС-ын хуулийн дагуу зохион байгуулах, БТС-ын хуулийн 18-р зүйлийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилготой.

 

Хоёр. Өсвөр үеийн шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагчдын зорилго

2.1 Өсвөр үеийн шигшээ баг нь тухайн спортын төрлөөр олон хот, улс, тив, дэлхийн тэмцээнд амжилттай бэлтгэн оролцох.

2.2  Аймаг, Улс орныхоо, нэр төрийг нь өндөрт өргөх, өсвөр үеийн үндэсний шигшээ багт нэр дэвшин хичээллэж тив .дэлхийн тэмцээнд оролцох, спортын өндөр ур чадвартай тамирчдыг олноор төрүүлэх.

2.3 Их-Спорт нийтийн биеийн тамирыг хүн ам иргэд хөдөлмөрчдөд ойлгуулах, өв тэгш жигд хөгжсөн шинэ хүнийг бий болгох.

      

Гурав. Өсвөр үеийн шигшээ багийн үүрэг.

3.1  Тухайн спортын төрлөөр аймгийн өсвөр үеийн шигшээ багт орж хичээллэж буй тамирчид нь бэлтгэл сургуулилтыг хуваарийн дагуу дасгалжуулагч, эмчийн хяналтанд тогтмол хийх.

3.2  Улсын чанартай уралдаан тэмцээн, тив, дэлхийн тэмцээнд аймаг орныхоо нэрийг гарган амжилт гаргах.

 

Дөрөв. Өсвөрийн шигшээ багийн эрх

4.1  Бэлтгэлийн заал талбай, хэрэглэл материал зэргийг хангалттай байлгаж, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлийг шаардах.

4.2  Улсын болоод тив дэлхийн тэмцээний зардлаа Аймгийн ЗДТГ, БТС-ын Хороо, Ивээн тэтгэгчийн зардлаар санхүүжүүлэх эсэхээ шийдвэрлүүлэх.

4.3  Спортын ордонд бэлтгэл, сургуулилтыг багшийн удирдлага дор чөлөөтэй хийх.

 

Тав.Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын цалин хөлс, урамшуулалын тухай.

5.1 Өсвөрийн шигшээ багийн тамирчдын сар бүрийн цалин хөлсийг орон нутагт хөгжүүлэх Спортын онцлогт тохируулан эдийн засгийн асуудлыг харилцан тохиролцсоны үндсэн дээр 30000₮ дээш цалинг нэг тамирчинд олгох нь зөвхөн витаминлаг хоол хүнсэнд хэрэглэгдэхэд зориулах /Нэг тамирчинд олгох сарын цалин 50000₮-80000₮/

/Манай аймаг дэд бүтэц хөгжсөн-спортын 20 гаруй төрөл өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн насны ангилалд харьцангуй олон хүн хамрагддаг тул санхүүгийн эх үүсвэр олох, аймаг орон нутгийн төсөвт суулгаж өгөх/

5.2 УАШТ, тив дэлхийн тэмцээнд амжилт гарган оролцсон тамирчдыг зохих шатны байгууллагад тодорхойлох

/МҮОХ, БТСУХ, аймгийн ЗДТГ, Засаг даргын захирамжаар мөнгөн шагнал урамшуулал олгох/

5.3 Өсвөрийн шигшээ багийг дасгалжуулж буй багш дасгалжуулагчийн цалин хөлсийг аймаг орон нутгийн төсөвт тусгахаас гадна гэрээний дагуу тохирсон цагийн хөлсөөр тооцож олгох журмыг боловсруулах

 

 

 

 

Дархан-Уул аймгийн БТС-ын хороо