- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ХОГ ХАЯГДАЛ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, БУЛАХ, УСТГАХ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНЭЛЭХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Аймгийн Засаг даргын 2008 оны
105 дугаар захирамжийн хавсралт
ХОГ ХАЯГДАЛ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, БУЛАХ, УСТГАХ
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ
ҮНЭЛЭХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг: Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь хог хаягдал гаргах, цуглуулах, тээвэрлэх, булах иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зохицуулах, санхүүжүүлэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Сумын төвүүд нь хог хаягдал зайлуулах, булах, устгах зориулалтын төвлөрсөн цэгтэй байх бөгөөд хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах үйл ажиллагааг сумын Засаг даргаас сонгон шалгаруулж эрх олгосон иргэн, аж ахуйн нэгж байгууллага гүйцэтгэнэ.
1.3. Сумын Засаг дарга хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагатай батлагдсан загварын дагуу гэрээ байгуулж биелэлтэнд хяналт тавьж ажиллана.
1.4. Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах үйл ажиллагааг санхүүжүүлэх бие даасан эх үүсвэр бий болгох, хог хаягдлыг багасгах зорилгоор сумын Засаг дарга хог хаягдлын үйлчилгээний сан байгуулан ажиллана.
Хоёр: Сумын Засаг даргын эрх, үүрэг
2.1.Сумын төвийн иргэд, ААН байгууллагаас хог хаягдал гаргасны төлбөрийг аймгийн ИТХ-р баталсан үнээс хэтрүүлэхгүйгээр сар бүр хурааж хог хаягдлын үйлчилгээний санг бүрдүүлнэ.
2.2. Хог хаягдлын үйлчилгээний сангаас хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах, хог хаягдлын цэгийг багасгах, нөхөн сэргээхтэй холбогдсон арга хэмжээнүүдийг санхүүжүүлнэ.
2.3 Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлүүлж тээвэрлэх ажлыг зохион байгуулах ба энэ ажилд зарах хөрөнгийг хуулийн дагуу төсөвт тусгуулна.
2.4 Хог хаягдал тээвэрлэх, зам талбай засах тусгай зориулалтын техникээр хангах, цахилгааны шугам татах, зам тавих зэрэг асуудлыг улсын төсөв болон бусад төсөл хөтөлбөрийн шугамаар шийдвэрлүүлнэ.
2.5 Иргэд аж ахуйн нэгжийн болон багуудын нутаг дэвсгэрт байгаа хог хаягдлыг цэвэрлүүлэх, хогийн төлбөр барагдуулалтанд багийн Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарыг татан оролцуулж илэрсэн зөрчилд зохих хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцуулж байна.
Гурав:Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах, устгах иргэн аж ахуйн нэгж байгууллагад тавигдах шаардлага
3.1.Аймгийн төв болон бусад бололцоотой сумууд хогийг ялгаж хоёр дахь түүхий эдийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж болно.
3.2. Хоёр дахь түүхий эдээр ашиглаж болохгүй хогийг булах, овоолж тэгшлэх байдлаар хогийн талбайг багасгах, хөрсжүүлэх ажпыг хийнэ.
3.3. Хог тээвэрлэх буулгах зам талбайг засаж тохижуулах, гэрэлтүүлэг, харуул хамгаалалтыг сайжруулах ажпыг бизнөс төлөвлөгөөндөө тусгаж үе шаттай хэрэгжүүлнэ.
3.4. Хог хаягдлын төвлөрсөн цэгийг сонгох, хог хаягдал булах ажлыг эрх бүхий мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж тусгайлан эрх авсан иргэн гүйцэтгэнэ.
3.5. Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах, устгах талаар сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үүргүүдийг бүрэн биелүүлнэ.
3.6. Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн, хогийн төлбөрөө төлдөггүй этгээдэд хариуцлага хүлээлгэхийг багийн Засаг дарга, байгаль орчны байцаагч нарт шаардана.
3.7. Хог хаягдал цуглуулах тээвэрлэх, булах ажил үйлчилгээ үзүүлснийхээ санхүүжилтийг сумын ЗД-тай байгуулсан гэрээний дагуу авах.
Дөрөв: Хяналт шинжилгээ
4.1.Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах, устгах үйл ажиллагаанд орон нутгийн байгаль орчны болон эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хяналт тавина.
4.2.Хог хаягдлын үйлчилгээний сангийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтанд сумын Засаг дарга тамгын газрынхаа санхүүгийн мэргэжилтнүүдээр шаардлагатай бол мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналтын улсын байцаагчтай хамтарч хяналт шинжилгээг хийж үнэлэлт дүгнэлт өгнө.
4.3. Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас сумын Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг хоёр талын комисс дүгнэж зохих хариуцлага тооцно.
Текст томруулах
A
A
A