A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн Засаг даргын 2008 оны

105 дугаар захирамжийн хавсралт

 

 

ХОГ ХАЯГДАЛ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, БУЛАХ, УСТГАХ

ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГААС СУМЫН ЗАСАГ

ДАРГАТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР

 

 

....................                                                                                                                                                                                                                                                   .........................

Огноо                                                                                                                                                                                                                                                           Үйлдсэн газар                                                                                                                                                    

Нэг талаас хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах, устгах иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж.............................................................................албан тушаалтай .....................овогтой.......................................нөгөө талаас............................сумын Засаг дарга ...................................овогтой.............................бид харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

 

Нэг: Гэрээний ерөнхий нөхцөл:

1.  Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах, устгах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, санхүүжүүлэх журмын хоёр тал мөрдөж ажиллана.

2.  Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах ажлыг стандарт шаардлагын дагуу чанартай гүйцэтгэх, сумын төв болон түүний орчинг цэвэр байлгахад хоёр талын үүрэг чиглэнэ.

3.  Энэхүү гэрээг..........оны ....сарын ...........ээс эхлэн......оны....сарын ........хүртэл нэг жилийн хугацаанд дагаж мөрдөнө.

4.  Гэрээний хугацаа дуусмагц гэрээг дүгнэж шинэчлэн байгуулж ажиллана.

Хоёр: Сумын Засаг даргын хүлээх үүрэг

1. Сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд сумын төвийн хог хаягдлын төвлөрсөн цэг болон хог хаягдал хадгалах түр цэгийн байршлыг тогтоох.

2. Хог хаягдал гаргах аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн тоог баг бүрээр жагсааж гаргаж өгнө.

3. Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлүүлэх.

4. Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх, булах, устгах ажлыг орон нутгаас зохион байгуулах буюу хуулийн дагуу төсөвт хөрөнгө тусган зарцуулах.

5. Иргэд, аж ахуйн нэгжийн болон багуудын нутаг дэвсгэрт байгаа хог хаягдлыг цэвэрлүүлэх хог хаягдлын төлбөрийн барагдуулалтанд хяналт тавьж түүнийг бүрэн барагдуулахад багийн Засаг дарга, чиглэлийн хяналтын улсын байцаагч нарын ажлыг чиглүүлж хариуцлага тооцуулах.

6. Ахуйн хэрэглээнээс үүссэн буюу бусад аюултай хог хаягдлыг булах, устгах аргачлыг баталж өгөх.

7. Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, булах үйл ажиллагаанд идэвх, зүтгэл гарган оролцогчдод эдийн засгийн урамшуулал олгох.

8. Сумын нутаг дэвсгэрт байгаа хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажилд иргэдийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах.

9. Хог хаягдал гаргагч иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас хог хаягдлын төлбөрийг тухай бүр нь гаргуулж хог хаягдлын үйлчилгээний санг бүрдүүлнэ.

 

Гурав:Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах, устгах үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг

1.  Хог хаягдлыг зохих журмын дагуу цуглуулж тээвэрлэн хог хаягдлын цэгт хүргэх ба хог хаягдлын талбайг багасгах, нөхөн сэргээх ажил үйлчилгээ явуулах.

2.  Хог хаягдлыг тээвэрлэх шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэх.

3.  Хог хаягдал булах устгах ажпыг Засаг даргын баталж өгсөн аргачлалын дагуу эрх бүхий мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл дүгнэлт гаргуулж гүйцэтгэнэ.

4.  Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах, устгах ажлыг тодорхой баталсан төлөвлөгөө графикийн дагуу байнга хийнэ.

5.  Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах болон бусад үйл ажиллагаа үзүүлсний баримт тодорхойлолтыг багийн ЗД, байцаагч, хогийн цэгийн сахиул нараар бүрдүүлнэ.

6.  Хог хаягдлын үйлчилгээний сангаас сард 1-2 удаа санхүүжилт авна.

 

Дөрөв. Хариуцлага

1. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргүүдийн биелэлтийг хоёр талаас комисс томилон жилийн эцэст дүгнэж байна.

2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах, иргэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, санхүүжүүлэх журмын 1,2-т заасан эрхийг нь цуцалж ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн дагуу хариуцлага тооцно.

3. Үүргээ биелүүлээгүй сумын Засаг даргыг гэрээ дүгнэсэн комисс дүгнэлт гарган сумын ИТХ болон дээд шатны Засаг даргад танилцуулж ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага тооцуулна

 

 

                                                  Гэрээ байгуулсан

 

 

__________сумын                                                                                                                                                                                                 Иргэн. Аж ахуйн нэгж байгууллагын 

Засаг дарга____________                                                                                                                                                                               төлөөлөгч___________________