A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
  • АЙМГИЙН ТӨСӨВ, ХАНДИВ ТУСЛАМЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАПТЫН САНХҮҮЖИЛТЭЭР ГЭР, БАГА ОВРЫН ТРАКТОР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХҮНСНИЙ НОГООНЫ ЦЕХ ОЛГОХ, ЭЗЭМШҮҮЛЭХ ЖУРАМ /ХЗДХС-ын 2018.01.17-ны өдрийн 1-1/317 дүгээр албан бичгээр улсын нэгдсэн сангаас хассан/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018.01.17-ны өдрийн 1-1/317 дүгээр албан бичгээр улсын нэгдсэн сангаас хассан/

Аймгийн Засаг даргын 2008 оны

84 дүгээр захирамжийн хавсралт

 

АЙМГИЙН ТӨСӨВ, ХАНДИВ ТУСЛАМЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАПТЫН САНХҮҮЖИЛТЭЭР ГЭР, БАГА ОВРЫН ТРАКТОР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ХҮНСНИЙ НОГООНЫ ЦЕХ ОЛГОХ, ЭЗЭМШҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Зорилго

Аймгийн 2008 оны төсөв, хандив тусламжийн хөрөнгө оруулалтын санхүүжилт бүхий гэр олгох, бага оврын трактор, тоног төхөөрөмж, хүнсний ногоо боловсруулах цех эзэмшүүлэх үйл ажиллагааг зохицуулахад журмын зорилго оршино.

 

Хоёр. Гэр олгох зохицуулалт

2.1.Нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилго бүхий төсвийн хөрөнгө оруулалтаар гэр олгох үйл ажиллагааг аймаг, сумын Засаг даргын захирамжаар томилогдсон 2 шатны ажлын хэсэг зохион байгуулна.

2.2. Сумын ажпын хэсэг гэр олголтонд хамруулах иргэн, айл өрхийг энэ журмын 2.4, 2.5-д заасан болзол нөхцөлийн дагуу сонгон саналаа сумын Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлж баталгаажуулан дараах баримт бичгийг бүрдүүлж аймгийн ажлын хэсэгт энэ оны эхний хагаст багтаан ирүүлнэ. Үүнд:

A. Гэр олголтонд хамруулах иргэн, айл өрхийн иргэний баримт бичгийн баталгаажсан хуулбар

B. Амьжиргааны түвшингийн сум, багийн Засаг даргын тодорхойлолт

C. Хөгжпийн бэрхшээлтэй иргэний хувьд эмнэлгийн магадлагааны хуулбар

D. Сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл

2.3. Аймгийн ажлын хэсэг сумын санал, холбогдох баримт бичгийг хүлээн авч нягтлан судалж шалгаруулалтын эцсийн саналыг аймгийн Засаг даргын зөвлөлд оруулж шийдвэрлүүлэн аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулна.

2.4. Гэр олголтонд өөрийн өмчийн гэр, орон сууцгүй, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой нийгмийн эмзэг бүлгийн иргэн, айл өрх хамрагдана.

2.5. Гэр олгоход хамрагдах иргэн, айл өрх нь тухайн суманд сүүлийн 3-аас доошгүй жил амьдарч байгаа, хүн ам, өрхийн бүртгэлийн зөрчилгүй, олгосон гэрийг өрхийн амьдралдаа зориулалтын дагуу тогтвортой ашиглаж чадах нь төр, олон түмэнд танигдсан иргэн, айл өрх байна.

 

Гурав. Бага оврын трактор, тоног төхөөрөмж эзэмшүүлж, ашиглуулах зохицуулалт

3.1. Өрхийн аж ахуйн хөгжлийг дэмжих зорилго бүхий аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын бага оврын трактор, тоног төхөөрөмжийг эзэмшүүлж ашиглуулах ажпыг аймаг, сумын Засаг даргын захирамжаар томилогдсон 2 шатны ажлын хэсэг зохион байгуулна.

3.2. Сумын ажпын хэсэг өрхийн аж ахуйн зориулалтаар бага оврын трактор, тоног төхөөрөмж эзэмшүүлэх өрхийн аж ахуйнуудын бүлэг, хэсгүүдийг энэ журмын 3.7-д заасан шаардлага, болзол нөхцөлийн дагуу сумын хуваарьт тоонд багтаан сонгож саналаа сумын Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлж баталгаажуулан аймгийн ажлын хэсэгт энэ оны 2-р улиралд багтаан ирүүлнэ.

3.3. Аймгийн ажлын хэсэг сумдын санал, холбогдох баримт бичгийг хүлээн авч нягтлан судалж шалгаруулалтын эцсийн саналыг аймгийн Засаг даргын зөвлөлд оруулж шийдвэрлүүлж аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулна.

3.4. Бага оврын трактор, тоног төхөөрөмжийг аймгийн Засаг даргын захирамжаар эцэслэн шийдвэрлэгдсэн өрхийн аж ахуйн бүлэг хэсгүүдэд гэрээгээр эзэмшүүлж ашиглуулахаар тухайн сумын Засаг даргын тамгын газарт олгож хөрөнгийн бүртгэлд тусгуулна.

3.5. Сумын Засаг даргын Тамгын газар бага оврын трактор, тоног төхөөрөмжийг бүлэг хэсэгт хамрагдсан өрхийн аж ахуйнуудад ашиглуулах журам, үйлчилгээний үнэ хөлсийг сум орон нутгийн нөхцөлд тохируулан гаргаж батлуулж мөрдөнө.

3.6. Сумын Засаг дарга өрхийн аж ахуйн бүлэг, хэсгүүдэд ашиглуулах бага оврын трактор, тоног төхөөрөмжийг эзэмшин, тухайн бүлэг хэсэгт хамрагдах өрхийн аж ахуйнуудад уг техникээр үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий иргэн, эсвэл өрхийн аж ахуйн эзнийг сонгож эзэмшүүлэх гэрээ байгуулна.

3.7. Өрхийн аж ахуйн зориулалтаар бага оврын трактор, тоног төхөөрөмж эзэмшиж өрхийн аж ахуйн бүлэг хэсгүүдэд үйлчилгээ үзүүлэх гэрээт өрхийн аж ахуйн эзэн /иргэн/ нь тухайн суманд сүүлийн 2-оос доошгүй жил тогтвортой тодорхой аж ахуй эрхэлж байгаа, хүн ам, өрхийн бүртгэлийн зөрчилгүй, нутаг нугын болон хөрш зэргэлдээх 50-иас доошгүй өрхийн аж ахуйтай аж ахуйгаа хоршиж хамтарч уг трактор, тоног төхөөрөмжийг ашиглуулахаар гэрээ хэлцэл хийж нотариатоор баталгаажуулсан, мэргэжлийн механикжуулагчтай, гэрээний дагуу тогтвортой эзэмшиж, журмын дагуу зориулалтаар нь ашиглах олон түмний үнэлэмж бүхий өрхийн аж ахуйн эзэн /иргэн/ байна.

3.8. Бага оврын трактор тоног төхөөрөмж эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхэд сум, аймгийн ажпын хэсэг дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

1. Бага оврын трактор, тоног төхөөрөмжийг эзэмшүүлж ашиглуулахаар сонгосон өрхийн аж ахуйн бүлэг, хэсэгт хамрагдах өрхийн аж ахуйнуудын танилцуулга /Эрхэлдэг аж ахуйн төрөл, чиглэл, байршил, хамрагдах хүрээ зэргийг тусгана/

2. Бага оврын трактор тоног төхөөрөмж эзэмшүүлж тухайн бүлэг хэсэгт хамрагдсан өрхийн аж ахуйнуудад техникээр үйлчлүүлзхззр гзрээ байгуулах сонгосон өрхийн аж ахуйн эзэн /иргэн/-н иргэний баримт бичиг, мэргэжлийн үнэмлэхний баталгаажсан хуулбар

3.Гэрээ  байгуулж, эзэмшүүлэхээр сонгосон өрхийн аж ахуйн эзний /иргэн/ трактор, тоног төхөөрөмжийг хамтарч ашиглахаар журамд заасан тоо хэмжээнээс доошгүй өрхийн аж ахуйтай байгуулсан гэрээ хэлцэлийн баталгаажсан хуулбар

4.Сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Засаг даргын захирамж

5. Аймгийн Засаг даргын захирамж

 

Дөрөв. Хүнсний ногооны цех олгох, ашиглах зохицуулалт

4.1. Хандив тусламжийн хөрөнгө оруулалтын санхүүжилттэй өрхийн аж ахуйн хөгжпийг дэмжих зориулалттай хүнсний ногооны цехийг хуваарьт сумдад 1-ийг олгоно.

4.2. Сумын Засаг дарга дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэн хүнсний ногооны цехийн эзэмшил, ашиглалттай холбогдсон асуудлыг сум орон нутгийн онцлогт тохируулан тогтоож шийдвэрлэнэ.

 

Тав. Аймгийн төсөв, хандив тусламжийн хөрөнгө оруулалттай гэр, бага оврын трактор, тоног төхөөрөмж, хүнсний ногооны цех бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагааг төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах журмын дагуу тендер зарлаж шийдвэрлэнэ.

 

Зургаа. Аймаг сумын Засаг даргын тамгын газрын ажлын хэсэг гэр, бага оврын трактор, тоног төхөөрөмж, хүнсний ногооны цехийг хүлээлгэн өгөх, гардуулах үйл ажиллагааг газар дээр нь хамтран зохион байгуулна.