- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ /Ховд аймгийн ЗД-ын 2016 оны А/458-р захирамжаар хүчингүй болгосон/
/Ховд аймгийн ЗД-ын 2016 оны А/458-р захирамжаар хүчингүй болгосон/
Аймгийн Засаг даргын 2001 оны
127 дугаар захирамжийн хавсралт
ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД
ГАРГАСАН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
Аймгийн нийт иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэхдээ энэ журмыг дагаж мөрдөнө.
1.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдпыг шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 12 дугаар зүйлийн нэгд заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар өргөдөл гомдол гаргагчийг хүлээн авах байртай болж, энэ ажлыг хариуцсан ажилтан нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн 13 дугаар зүйлийн нэгд заасны дагуу холбогдох апбан тушаалтанд шийдвэрлүүлэхээр өгнө.
/Холбогдох албан тушааптанд: Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, хэлтсийн дарга, сум, агентлаг аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нар/
2.Аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар тусгай графикийн дагуу иргэдийг хүлээн авч, санап хүсэлтийг сонсож шийдвэрлэнэ.
3. Хол газраас ирсэн иргэдийг /хот, бусад аймаг, сум/ дээрх хуваарийг харгалзахгүйгээр хүлээн авч уулзана.
4. Аймгийн Засаг дарга, Жаргалант сумын 6 багийн амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой амьжиргааны боломж муутай 6 бусад сум бүрээс 2 иргэнд 10 хүртэл мянган төгрегийн тусламжийг сар бүр үзүүлж болно. Иргэн нь өргөдлөө баг, сумынхаа Засаг даргаар уламжлуулсан байна.
5. Бүх төрлийн тусламжийг амьдралын аргагүй шаардлагаас бусад тохиолдолд нэг хүнд 1 жилийн хугацаанд давхардуулан олгохгүй.
6. Иргэдэд тусламж үзүүлэх шийдвэрийг сард 1-2 удаа гаргана.
7.Ахмад настан, тахир дутуу иргэдээс бусад амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэн эмч нарын зөвлөлгөөний шийдвэрээр Улаанбаатар, бусад аймаг, хотод эмчилгээнд явахад 25000-48300 төгрөг хүртэл хэмжэзний тусламж үзүүлнэ.
8. Харъяалах байгууллагагүй зарим ахмад настнуудад Ахмадын өдөр, Сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлж болно.
9.Өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэх ажил хариуцсан ажилтан нь холбогдох албан тушаалтны шийдвэрлэсэн өргөдөл гомдлыг улирал бүр нэгтгэн Засаг даргад танилцуулан, нийтэд мэдээлж байна.
10.Өргөдөл, гомдлын агуулгад улирап тутам судалгаа дүгнэлт хийж, түүний мөреер авах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
11.Засаг даргаас тусламж үзүүлсэн иргэдийн мэдээллийн санг 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нээж ажиллуулна.
12. Хөдөлмөр зохицуулалтын апба, Нийгмийн халамжийн газар зэрэг бусад байгууллагатай зарим өргөдөл, гомдлыг хамтран шийдвэрлэж байна.
13.Аймгийн хэмжээнд ач холбогдлоо өгөхүйц өргөдөл, санапыг Засаг дарга болон бусад холбогдох албан тушаалтан хөтөлбөр төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж, гарсан үр дүнг нь тухайн иргэнд мэдээлж байна.
14.Тамгын газрын хэлтэс, агентлагууд шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн буюу биеэр хүлээн авсан иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд барагдуулж, картанд бичилт хийж эрэлт хүсэлт хариуцсан ажилтанд эргүүлэн өгнө.
15.Аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, хэлтсийн дарга нар амаар болон биечлэн хүлээн авсан иргэдийн эрэлт хүсэлтийг тусгай дэвтэрт тэмдэглэн хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг өгч хагас, бүтэн жилээр дүн мэдээг эрэлт хүсэлт хариуцсан ажилтанд гаргаж өгнө.
16.Тамгын газрын хэлтэс, агентлагууд иргэдийн өргөдөл гомдлыг тодорхой ажилтанд хариуцуулан өгч хагас бүтэн жилээр тайлан, мэдээг эрэлт хүсэлт хариуцсан ажилтанд өгч байна.
17.3асаг дарга хөдөө орон нутаг сум, баг, үйлдвэр албан газарт ажиллах үед иргэд хөдөлмөрчдөөс биечлэн тавьсан зарим асуудлыг энэ журманд заасны дагуу шийдвэрлэх болно.
Текст томруулах
A
A
A