A

A

A

Бүлэг: 1979

/Ховд аймгийн ЗД-ын 2016 оны А/458-р захирамжаар хүчингүй болгосон/

Аймгийн Засаг даргын 2003 оны

33 дугаар захирамжийн хавсралт

 

 

ЭМЧ, БАГШ СОЁЛЫН МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨГЧДИЙГ

АЖЛЫН БАЙРААР ХАНГАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1. Анагаах ухааны их сургууль коллеж, багшлах болон соёл урлагийн мэргэжлээр төгсөгчдийн ажлын байраар хангахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Анагаах болон багш соёл урлагийн мэргэжлээр төгсөгчдийг аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Засаг даргын дэргэдэх боловсрол соёл, эрүүл мэндийн газруудад тухайн оны 8 дугаар сарын 10-ны дотор бүртгэнэ.

1.3. Сургууль төгсөгчид бүртгүүлэхдээ:

а/ сургууль төгссөн мэргэжлийн диплом хавсралтын хамт

б/ төгссөн сургуулийн тодорхойлолт

в/төрийн сангийн зээл,төрийн албаны хууль болон сургалтын төлбөрийн баримт бичиг

г/сум орон нутаг албан байгууллага пүүс компаний захиалгаар суралцсан бол захиалгын бичиг зэргийг бүрдүүлэн өөрийн биеэр бүртгүүлнэ.

 

Хоёр.Сургууль төгсөгчдийг ажлын байраар хангахад тавигдах шаардлага

2.1. Бүсийн оношлогоо эмчилгээний төв, сум. сургууль цэцэрлэг соёлын байгууллагын санал хүсэлтийг үндэслэх

2.2. 3охих журмаар сургуульд элсэж төрийн сангийн зээл, төрийн апбаны хуулийн дагуу төрөөс санхүүжүүлж төгсгөсөн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах замаар хуваарилна

2.3. Уг мэргэжилтэн нь хуваарилсан газар 5-аас доошгүй жил тогтвортой ажиллахаар зөвшилцөж үр дүнгийн гэрээтэй ажиллана.

2.4. Шинээр томилогдон очиж ажиллах мэргэжилтэн нь аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Засаг даргын дэргэдэх Боловсрол соёлын газар, Эрүүл мэндийн газрын хуваарилсан албан мэдэгдлийг үндэслэн байгууллагын дарга тушаал шийдвэр гарган цалин хөлсийг тогтоон ажиллуулна.

2.5. Аймгийн төв нь сургууль цэцэрлэг эмнэлэг, соёлын байгууллагад ажиллах шинээр төгссөн мэргэжилтэнг сонирхол мэргэжил, боловсрол, ур чадварыг нь харгалзан мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор сонгон шалгаруулж ажлын байраар хангана.

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР