A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн Засаг дэргын 2003 оны

 22 дугаар захирамжийн хавсралт

 

АЙМГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, барааны хангамж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нэр төрлийг олшруулах, орон нутгийн нөөцөд түшиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор аймгийн шилдэг бүтээгдэхүүн шалгаруулахад энэхүү журмыг мөрдөнө.

2.Журамд улсын бүртгэлтэй бүх аж ахуйн нэгж, байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүй хамаарна.

3.Журамд заасан нөхцөлийг хангасан, Завханы нэрээр нэрлэгдэн олон түмний хүртээл болсон бүтээгдэхүүнийг 3 жил тутам Аймгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгаруулж байна.

 

Хоёр.Шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах нөхцөл

А/ Шилдэг бүтээгдэхүүн шалгаруулахад доорхи үндсэн нөхцөлийг хангана.

1.Тухайн бүтээгдэхүүн нь сүүлийн 3-аас доошгүй жилд үйлдвэрлэгдэж, хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болсон байна.

2.Тухайн бүтээгдэхүүн нь улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа стандартын шаардлагыг хангаж, бүтээгдэхүүний чанарын хяналт, лабораторийн шинжилгээнд хамрагдсан байна.

3.Шилдэг бүтээгдэхүүнд орон нутгийн үйлдвэрийн хүнсний болон аж үйлдвэрийн бүх бараа бүтээгдэхүүн хамрагдана.

 

Б/Тухайн аж ахуйн нэгж,байгууллага, иргэд шилдэг бүтээгдэхүүн шалгаруулахад оролцохдоо дараахь үзүүлэлтүүдийг хангасан байна.

1.Тухайн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санхүүгийн тайлан баланс нь тогтмолжиж үзүүлэлт нь сайжирсан, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гүйцэтгэсэн ажил үйлчилгээ нь урьд оныхоос өссөн, нэгжийн үнийг бууруулсан байна.

2. Шилдэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн байна.

3.Тухайн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар хураамжийг хугацаанд нь төлсөн байна.

4. Шилдэг бүтээгдэхүүн шалгаруулахаар оролцож буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь хугацаа хэтэрсэн зээл, өр, авлагагүй байна.

5. Тухайн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь ажпын байр нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлөө сайжруулах талаар тодорхой ажил хийсэн байна.

6. “Шилдэг” бүтээгдэхүүний шалгаруулалтад оролцох бүтээгдэхүүн тус бүр 5000 төгрөгийн мандат авна.

 

Гурав. Шилдэг бүтээгдэхүүн шалгаруулахад дараахь материалыг бүрдүүлнэ.

1.  Аймгийн шилдэг бүтээгдэхүүн шалгаруулалтад оролцох тухай хүсэлт, өргөдөл

2.  Сумын Засаг даргын тодорхойлолт

3.  Тухайн бүтээгдэхүүнийг сүүлийн 3 жилд үйлдвэрлэж борлуулсан тоо хэмжээ болон бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт

4.  Байгууллага болон бүтээгдэхүүний реклам сурталчилгаа

5.  Үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн байдал

6.  Хэрэглэгчид, борлуулагчдын үнэлгээ

7.  Бүтээгдэхүүн сурталчлах үзэсгэлэн худалдаанд оролцож байсан эсэх

 

Дөрөв. Олгох шагнал

1.Аймгийн шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг үзэсгэлэн болон яармаг худалдаа зохион байгуулж 3 жил тутамд уламжлал болгон шалгаруулж байна.

2. Аймгийн шилдэг бүтээгдэхүүнээр бүтээгдэхүүн нь шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд “Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг, II-байрт шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дурсгалын гэрчилгээ, 300,0 мянган төгрөг, III-байрт шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дурсгалын гэрчилгээ, 200,0 мянган төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна.

3. Бүтээгдэхүүн нь I-III байрт шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бараа бүтээгдэхүүнийг нийтэд сурталчлах арга хэмжээ авна.