A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн Засаг даргын 2002 оны

17 дугаар захирамжийн хавсралт  

 

 

ЗОЧИН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Аймгийн Засаг дарга, түүний эрх олгосон албан тушаалтнаас гадаад, дотоодын зочин төлөөлөгчдөд зоог хоол барих, хүлээн авалт хийх, бэлэг дурсгал гардуулах зэрэг хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд мөрдлөг болгон төсвийн хөрөнгийг хэмнэлттэй зарцуулахад энэ журмын зорилго оршино.

 

Нэг. Ерөнхий зүйл

1.3асаг дарга түүний эрх олгосон албан тушаалтан хаана хэдэн хүнд ямар хүндэтгэл үзүүлэхээ Нийтлэг үйлчилгээний хэлтэст 2-3 хоногийн өмнө мэдэгдэнэ.

2.Хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох хүний тоо, нэрийг Засаг дарга, түүний  орлогч, тамгын газрын даргатай зөвшилцөн тогтоож, Нийтлэг үйлчилгээний хэлтэс төсвийг урьдчилан хийж батлуулна.

3.Нөөцөөс бусад хөрөнгийн эх үүсвэрээр зочид төлөөлөгчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолыг ажпын хэсэг зохион байгуулж хариуцлагаа хүлээнэ.

4. Аймгийн хэмжээнд зохион байгуулж буй сургалт семинарын үеэр уг зардлыг хүлээн авалтад зарцуулахыг хориглоно.

 

Хоёр.Хүндэтгэл үзүүлэх

1.Хүндэтгэлийн зоогийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэдгээртэй адилтгах зиндааны гадаадын зочин төлөөлөгч орон нутагт ажиллах буюу амрах, улс хувьсгал болон аймаг байгуулагдсаны болон бусад түүхэн чухал үйл явдлын тэгш ойн баярын үед уг ёслолын арга хэмжээний төсөвт багтаан барина.

2.Хүлээн авалтыг УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, аймгийн Засаг дарга тэдгээртэй адилтгах албан тушаалтан, олон улсын байгууллагаас тус улсад суугаа суурин төлөөлөгчид, тэдгээртэй адилтгах зиндааны зочин төлөөлөгчид, орон нутагт ажиллаж амрахад нийгэм эдийн засгийн салбаруудын тэгш ойн арга хэмжээний үед хийнэ.

3.Засгийн газрын бүтэцэд ордог тусгай газар агентлагийн дарга, орлогч, аймгийн Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга тэдгээртэй адилтгах албан тушаалтан гадаадын зочпн төлөөлөгч, төрийн шагналт, улсын болон өдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтнууд, төрийн нийгмийн ахмад зүтгэлтэнд өдөр оройн хоол барина.

4.Аймгийн Засаг дарга, түүний эрх олгосон албан тушаалтнаас аймаг орон нутагт ажиллаж, амарсан дээрх зиндааны зочин төлөөлөгчдөд уг хүндэтгэлийн арга хэмжээний зардалд багтаан бэлэг дурсгалын зүйл өгч болно.

 

Гурав. Зардлын норматив

1.Хүндэтгэлийн зоогийн 1 хүнд ногдох зардал нь зочин төлөөлөгчдийн тоо, зэрэг зиндаанаас шалтгаалж 5000-10000 төгрөг.

2.Хүлээн авалтын 1 хүнд ногдох зардал ны 10 хүртэлх хүн.д 4000-8000 төгрөг, 10-аас дээш хүнд 3500-6500 төгрөг.

3.Хоол барихад 1 хүнд ногдох зардал нь 3-5 хүнд 3000-4500 төгрөг, 6-аас дээш хүнд 2500-3000 төгрөг.

4.3асаг даргын дэргэдэх агентлагийн дарга нар ижил зиндааны албан тушаалтандаа өдөр, оройн хоол барихад 1 хүнд ногдох зардал нь 2000-2500 төгрөг, бэлэг дурсгал нь 10000-20000 төгрөг байна.

5.Суманд энэ журмын 2 дугаарт заасан зэрэг зиндааны гадаад, дотоодын зочин төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлбэл 3 дугаар бүлэгт заасан зардлын нормативыг мөрдөнө.

6.Аймгийн Засаг дарга нь энэ журмын 2-ын 1-д заасан өндөр хэмжээний зочин, төлөөлөгчдөд тухайн улс төрийн албан тушаалтны нэг сарын цалингаас иилүүгүй үнэтэй бэлэг дурсгалын зүйл өгнө.

7.Энэ журмын 2-р бүлгийн 2-3-д заасан зочин төлөөлөгчдөд зэрэг зиндааг харгалзан 1 хүнд 10-80 мянган төгрөгийн бэлэг дурсгалын зүйл өгч болно.

8.3очин төлөөлөгчдииг дагалдан яваа гүйцэтгэх болон үйлчилгээний хүмүүст аймаг, орон нутгийн танилцуулга зурагт хуудас энгэрийн тэмдэг дурсгаж болно.

9.Өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчдийн байрны хөлсийг орон нутгийн тарифаар уг арга хэмжээний төсөвт тусгаж өгнө.

10.Засаг дарга, түүний эрх олгосон албан тушаалтан гадаад оронд айлчлахад шаардагдах бэлэг дурсгалын зүйлийн хэмжээг энэ бүлгийн 6-8 дугаар зүйлдзаасан хэмжээг нэгэн адил мөрдөнө.